Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Хохирогч Ё.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч В., Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.******* холбогдох 2223000000027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын -аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөө гэх байгууллагын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ё.*******тай маргалдаж биед нь хохирол учруулахгүйгээр халдах явцдаа тус байгууллагын эд зүйлсийг устгаж, гэмтээж Завхан аймгийн сумын Цаг уурын өртөөнд 360,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Б.******* нь 2022 оны 01 дүгээр 06-аас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөө гэх байгууллагын байранд хохирогч Ё.*******тай “Цагдаагийн байгууллагад өгч шалгууллаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “...өвчүүний хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч Б.*******ын холбогдсон дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: - Шүүгдэгч Б.*******ын Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөөнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын -ны оройны 22 цагийн орчимд би болон манай ажлын хамт олон буюу *******, *******, ******* болон *******гийн нөхөр болох ******* нарын хамт ажлын байран дээр буюу Цаг уурын өртөөний байран дээр хамтдаа хөзөр тоглож мөн 1 шил архи хувааж уусан. Нөхөр нь эхнэрээ буюу ******* нь *******г өмөөрөөд над руу уурлаад дайрсан. Уурлаж байхдаа ширээн дээр байсан компьютер авч газар шидээд, толь авч шидээд л юмнууд эвдээд эхэлсэн. Би болиулахыг оролдоод *******ыг татсан чинь намайг нүүр рүү цохиж унагаад би газарт унасан чинь миний дээр сууж байгаад миний хоолойг боосон. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажны хайрцагных нь толийг хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан. ... Тэгээд байж байтал та нар цуглачихаад надад хэлсэнгүй гэсэн. Тэгэхээр нь би ******* рүү “...чи байгууллагын дотоод асуудлыг яагаад гадагш хэлж байдаг юм бэ?, Байгууллагын дотоод асуудал байгууллага дотроо байх ёстой” гэж хэлсэн. Тэрнээс болоод ******* бид хоёр жаахан маргалдсан. Тэгтэл ******* эхнэрээ өмөөрч босож ирээд ширээн дээр байсан ундаа, таваг зэргийг авч шидсэн. Тэгээд би босож ирээд бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгтэл ******* намайг алгадсан, хоолой боосон, дарж унасан. ******* эгч бид хоёрыг салгах гэж оролдсон. ******* бол бид хоёрыг салгах ямар ч сонирхол байгаагүй, зүгээр л ширээнийхээ ард сууж байсан. Тэгээд би байгууллагын бүх эд хөрөнгийг эвдэж хэмхэллээ гэхэд хохирлыг чинь барагдуулчихна, чи хохирлоо авчхаарай гэж намайг басамжилсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27--р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Гэрч Б.*******ийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын -ны оройны 22 цагийн орчимд би болон манай ажлын хамт олон буюу *******, *******, ******* болон *******гийн нөхөр болох ******* нарын хамт ажлын байран дээр буюу Цаг уурын өртөөний байран дээр хамтдаа хөзөр тоглож мөн 1 шил архи хувааж уусан. Зөвхөн ажлынхаа хүмүүсийн хүрээнд нь байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед би нар тарцгаасан. Би гал тогооныхоо тогоогоо авахаар буцаад Цаг уурын өртөөний байр руу ороход *******, *******, ******* нар нь Цаг уурын өртөөний байранд байж байсан. ******* нь *******г газар унагаад дээр нь дараад зодох гэж байгаа байдалтай сууж байсан. ******* нь ажлынхаа ширээний ар талд нь сууж байсан. *******, ******* хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгаж болиулахыг оролдож *******т санамсаргүйгээр түлхүүлж газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг арай хийж салгаад учир зүйгээ олох гэсэн боловч хоорондоо хэрэлдээд байсан... ******* нь уурлаад манай ажлын газрын данстай байдаг компьютер болон ханын цаг мөн толь зэргийг эвдэж сүйтгэсэн. ...Намайг ороход манай байгууллагын юмнууд эвдэрчихсэн байсан. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагынх нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, 3. Гэрч Ч.*******ийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын - ны орой... гэртээ хариад байж байтал оройны 23 цаг өнгөрч байх үед намайг хүрээд ирээч яаралтай гэж хэлээд ******* дуудахаар нь би шууд цаг уур дээр яваад очтол цаг уурын байран дотор *******, ******* нар байсан. Цаг уурын эд зүйлсийг эвдэлж гэмтээсэн байсан. Би юу болсон талаар нь асуухад *******тай маргалдаж ******* хэрүүл маргаан үүсгэж эд зүйлс эвдлээд ******* эгч бид хоёрын бие эрх чөлөөнд халдчихаа гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагных нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, 4. Гэрч Г.*******гийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын - ны оройны 20 цагийн орчимд би болон манай ажлын хамт олон буюу *******, ******* , ******* болон миний нөхөр болох ******* нарын хамт ажлын байран дээр буюу Цаг уурын өртөөний байран дээр хамтдаа хөзөр тоглож мөн 1 шил архи хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед бид бүгд тараад гэр гэртээ харихаар тарцгаасан. Тэгтэл над руу ******* эгч дуудсан. Тэгээд би *******ын хамтаар цаг уурын өртөөний байр руу орох үед ******* эгч намайг чи миний оронд өнөөдөр ээлжинд гарчих. Чи архи уугаагүй мөн чи надад ээлжинд өгөх нэг удаагийн өртэй байгаа. Би өмнө нь чиний ээлжин дээр гарч өгч байсан юм чинь миний оронд ээлжинд гарчих гэж хэлэхээр нь би за за би өнөөдөр ээлжинд гарчихъя гэж хэлсэн... Тэгээд би ээлжинд гарахаар болоод байж байтал ******* эгч гэнэт чи байгууллагын дотоод асуудлыг гадны хүмүүст хамаагүй ярьж хэллээ. Одоо намайг юу гэж бодох юм хүний нэр хүндийг унагалаа гэж хэлэхээр нь би зссс гэж авиа гаргаад д би хэлсэн яадаг юм гэсэн чинь ******* уурлаад “та нар дандаа намайг дээшээ, дошоо ярьдаг хэлдэг. Чи манай ажлаас гар зайл” гэж хэлэхээр нь миний нөхөр болох ******* нь намайг өмөөрөөд чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн чинь ******* уурлаад ширээ цохиод босоод ирсэн юм. Гэтэл миний нөхөр ширээн дээр байсан компьютерын дэлгэцийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд мөн тухайн өрөөнд байсан толийг шидээд хагалчихсан юм. Мөн өөр бага сага зүйлс эвдэрсэн. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагных нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан. Миний нөхөр намайг өмөөрч уурлаад компьютерын дэлгэц хагалсан. Толь шидэх үед нь бас ус буцалгагчийн сав, барометрийн хайрцагны цонхны шил зэрэг эд зүйлс хагарч эвдэрсэн. Ханын цаг газарт унаад эвдэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36- 37-р хуудас/, 5. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Делл маркийн компьютерын дэлгэц 180.000, Өндөр босоо хөлтэй толь 100.000, 40х15 см хэмжээтэй цонхны шил 20.000, 60х60 см хэмжээтэй ханын цаг 35.000, ус буцалгагчны усаа хийдэг сав 25.000, нийт 360,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, 6. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/, 7. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би *******тай маргалдаж муудалцаж байгаад уурандаа байгууллагын эд зүйл эвдэлчихсэн. Тухайн үед би хяналтын камерын дэлгэц, шилэн толь, ханын цаг, ус буцалгагч, бараметр гэх багажны гадна шил зэргийг эвдэлчихсэн. ...Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, - Шүүгдэгч Б.*******ын хохирогч Ё.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь: 1. Хохирогч Ё.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны оройны 22 цагийн орчимд би ажлын байран дээрээ багийн засаг дарга ийн хамтаар очсон юм. Тэгээд би судалгаа гаргах гээд ажлаа хийгээд байж байсан. Цаг уурын байран дээр май байгууллагын ажилтан ******* шөнийн ээлжинд ажиллаад хонож байсан юм. Тэгээд байж байтал буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд *******, , нар нь гаднаас ороод ирсэн. Тэд нар архи уучихсан байдалтай согтуу байсан. Тэгээд орж ирээд мэнд ус мэдэлцээд сууж байтал ******* нь над руу уурлаад “чи цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч намайг шалгууллаа, чи муу пизда юу вэ, 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилдэг хэн бэ чи, чи муу пиздаг ална шүү, тэр мөнгийг чинь би гурав нугалаад чамд өгчий” гэх зэргээр над руу дайрч давшлаад уурлаад байсан юмаа. Тэгээд би санаа зовоод чи яах гээд байгаа юм бэ, чи юм эвдлээ биз дээ, хэн чамаас 1.000.000 төгрөг нэхсэн юм бэ гэж хэлтэл над руу дайраад намайг алгадаад авсан. Тэгээд би өөрийгөө хамгаалаад Хатанбаатрыг алгадаад авсан чинь миний хоолойг боогоод миний цээж рүү өвдөглөчихсөн. Би тухайн үед буйдан дээр сууж байсан юм. Би бостол намайг цохиод миний толгойгоор хана мөргүүлсэн. Миний үснээс зулгаагаад татсан чинь миний үснээс туг үс зулгаагдаад газарт унасан. Мөн миний нүүр рүү мөргөөд миний уруулыг сэтэлчихсэн. Тэр үед нь уг зодооныг салгасан. ******* над руу дайраад л байсан. Тэгээд байж байгаад хамт орж ирсэн 2 хүнийхээ хамтаар манай байгууллагын байрнаас гараад яваад өгсөн. ... Хамт явж байсан нь нэлээд согтуу, юугаа ч мэдэхгүй байсан. нь бараг юм уугаагүй байсан. Тухайн үед салгая гэсэн оролдлого хэн хэнд нь байгаагүй. Хэрвээ салгая гэсэн оролдлого байсан бол би өнөөдөр өвчүүгээ хугартал зодуулахгүй байх байсан. Тэр шөнө ******* намайг эмнэлэгт үзүүлэх үү гэхээр нь би “за яах вэ, нүүр жаахан халуу дүүгээд байна, аль зодолдохыг тэр гэхэв, өмнөх хэрэг дуусаагүй байхад” гээд би тоогоогүй. Тухайн үед өвдөлт нэг их мэдрэгдэхгүй байсан. Чихээ сэтэрснийг ч би мэдээгүй. Бид нар муудалцсаар байгаад бараг 3 өнгөрч байхад би гэртээ харьсан. Тэгээд өглөө нь 6 өнгөрч байхад амьсгал авах гэтэл амьсгал авч болохгүй болоод байсан. Тэгээд манай нөхөр түргэн дуудах гээд *******, ******* хоёр руу залгатал ******* утсаа авсан. Тэгээд манай нөхөр *******д “... эгч чинь болохгүй байна. Би галаа түлээд хувцсыг нь өмсүүлж байя. Чи гялс түргэн дуудаадхаач” гэж хэлсэн. Тэгээд чимээгүй алга болчихсон. 30-аад минутын дараа дахиж залгаад юу болсон бэ? түргэн дуудав уу? гэтэл ******* “...та нар өөрсдөө дууд, чадахгүй” гэж хэлсэн. болохоор дуудлагын эмч нь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл дуудлагын эмч рүү нь нэг ч залгаагүй юм байна лээ. Тэгээд манай нөхөр эмч авчирч үзүүлсэн. Эмч надад анальгин, димедрол хийгээд намдахгүй болохоор нь диклоденк хийгээд намдахгүй байсан. Тэгээд өглөө 8 өнгөрөөгөөд эмнэлэг дээр очоод их эмч д үзүүлсэн. Тэгтэл миний цээжин дээр дарж үзээд би мэдэхгүй байна, ясны гэмтэл байх шиг байна. Аймаг руу авч явж үзүүлнэ гэсэн. Тэгээд 2 цагийн зайтай трамадол хийгээд намдахгүй сумаас гарахдаа морфин хийгээд, Тэлмэн цаана дахиад трамадол хийж байж аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирэхэд намайг шууд хэвт гээд хэвтүүлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэгт 5 хоног эмчлүүлсэн. 2 сар хэвтрийн дэглэм барь гэсэн. Учир нь цээжний хөндийн хэсэгт хагалгаа хийх боломжгүй юм байна лээ. Уг нь хадуулж болдог бол би хадуулчихъя гэж бодож байсан юм. Тэгтэл цээжний хөндийг хаддаггүй, тэгээд ч чиний өвчүүний доод хэсэгт хугарал үүссэн байна гээд эмч зургийг нь үзүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж байхад өвчин намдаах тариа, үрэвслийн эсрэг тариа хийж байсан. Тэгээд би 1 сарын чөлөө авсан. Ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад дахиад надад нэг сарын чөлөө олдоогүй. 1 сар бараг хүргэлгүй ажилдаа орсон. 2 сарын турш өвчин намдаах эм хэрэглэсэн. Одоо тэнгэр муухайрахад өвддөг. Өвчин намдаагч хэрэглэдэг. ...Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал дээр нэмээд цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Гэрч О.ийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07- ны шөнийн 01 цагт би ******* эгчийн хамтаар Цаг уурын өртөө байгууллага дээр судалгааны ажил хийгээд санд мэдээлэл шивж ажиллаж байсан. Цаг уурын байран дээр ******* болон ******* эгч бид 3 байсан. Гэтэл гаднаас 01 цагийн үед *******, , нар орж ирсэн. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Бүгд нилээн согтчихсон байсан. Өөрийн гэсэн ухаантай биеэ хянах чадвартай байсан. Гэтэл 12 дугаар сарын -ны өдөр болсон хэрэг явдлаас болоод ******* нь ******* руу уурлаад чи цагдаад өргөдөл өгч намайг шалгууллаа гээд уурлаад байсан. Тэгээд *******г алгадаж аваад нэг удаа өшиглөж авах шиг болсон. Мөн хоолойг нь боосон. Толгойгоор нь хана мөргүүлсэн. Тэгээд би *******ыг салгасан. Цуг орж ирсэн 2 хүн нь зүгээр хараад сууж байсан. Би *******гийн хамтаар *******ыг салгасан. ******* өөрийгөө хамгаалах гэж *******ыг 1-2 удаа алгадах шиг болсон. Тэгээд ******* цуг явсан 2 хүнийхээ хамтаар гараад явчихсан... Нэг удаа нүүр рүү нь алгадаж унагасан. Цээж рүү нь өшөглөчих шиг болсон. Мөн гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон. Өөр цохиж зодоогүй ээ. Толгойгоор нь хана мөргүүлсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зууралдаад л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р хуудас/, 3. Гэрч Г.*******гийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн үед манай ажлын газарт би ээлжинд гарч 24 цагаар хонож байсан юм. Тэгээд байж байтал манай дарга болох Ё.******* эгч багийн дарга нар манай ажил дээр судалгааны материал хийгээд хонож байсан. Гэтэл манай нөхөр болох ******* болон манай нөхрийн найз болох , нарын хамтаар ороод ирсэн. Тэд нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Манай нөхөр ******* гэх хүн рүү уурлаад чи өргөдөл цагдаад гаргаж өглөө, гомдолтой гэж хэлсэн байна би чамд гомдож байна. Чи надаас 1.000.000 төгрөг гаргуулж авна гэсэн байна гэх зэргээр уурлаад *******тай хэрэлдсэн. Харин ******* нь чи хөөе битгий хуц яах гэж юм эвдэлсэн юм гээд уурлаад байсан. Тэгээд байж байтал ******* нь *******г алгадаад авсан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад түр больсон юм. Тэр үед тэр хоёр эвлэрэхээр болоод байж байтал ******* *******ыг алгадаад авсан. ******* уурлаад *******г алгадаад авсан. Тэгээд буйдан дээр сууж байхад нь цээж рүү нь өвдөглөчих шиг болсон. Тэгээд дахиад цохиод авсан. Би *******ыг болиулах гээд наанаас нь татаж авсан. ч гэсэн *******ыг болиулах гээд татаж чангаасан. Тэгээд тэр хоёрыг арай хийж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/, 4. Гэрч М.ын “...Тухайн өдөр би *******, нарын хамтаар сумын төвд үйл ажиллагаа явуулдаг кароаке дотор архи ууж байгаад орой гарсан. Гарч байхад бараг шөнийн 00 цаг болж байсан байх. Тэгээд ******* нь Цаг уурын өртөө ормоор байна манай эхнэр жижүүртэй хонож байгаа гэсэн. Тэгээд бид нар цаг уурын өртөө ортол цаг уурын байран дотор *******, *******, нар байсан. Бид нар цаг уур дотор ороод сууж байтал ******* ******* 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг нь би сайн анзаараагүй. Би архи нилээн уучихсан байсан болохоор миний ухаан орж гараад байсан. Тэгээд ******* ******* хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би оос чи намайг хүргээд өгөөч гэртээ харимаар байна гэсэн чинь за гээд би оор гэртээ хүргүүлсэн. Тэгээд буцаад явсан. Би гэртээ ороод унтаж амарсан. Маргааш нь *******, *******г зодсон гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 139-р хуудас/, 5. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.гийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай “... Иргэн Ё.*******гийн биед өвчүүний хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Иргэн Ё.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 143-144-р хуудас/, 6. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өдөр орой 00 цагийн үед би сумын Цаг уурын өртөө гэх байгууллага дээр болон нарын хамт очсон. Тухайн үед цаг уурын өртөө гэх байгууллага дээр манай эхнэр *******, *******, 3 хамт байсан. Тэгээд тухайн үед орж ирээд цагдаад өгч шалгууллаа гэх шалтгаанаар *******тай муудалцаад би *******г орон дээр сууж байхад нь очоод зүүн гар талын хацар руу нь нэг удаа алагдсан. Тэгсэн чинь ******* намайг зөрүүлээд нэг алгадсан. Тэгээд би гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Мөн мөр цээж хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон бас цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ...Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын -аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөө гэх байгууллагын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ё.*******тай маргалдаж биед нь хохирол учруулахгүйгээр халдах явцдаа тус байгууллагын эд зүйлсийг устгаж, гэмтээж Завхан аймгийн сумын Цаг уурын өртөөнд 360,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, Мөн шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр 06-аас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байх Цаг уурын өртөө гэх байгууллагын байранд хохирогч Ё.*******тай “Цагдаагийн байгууллагад өгч шалгууллаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “...өвчүүний хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжүүдийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын -аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөөний эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн болон 2022 оны 01 дүгээр 06-аас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байх Цаг уурын өртөө гэх байгууллагын байранд хохирогч Ё.*******тай “Цагдаагийн байгууллагад өгч шалгууллаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодсон хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон болно. Түүний уг үйлдлийн улмаас Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөөнд 360,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №5 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 40-р хуудас/, Хохирогч Ё.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.гийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-144-р хуудас/- ээр тус тус тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэтэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ё.*******тай маргалдсаны улмаас хохирогчийн хуулиар баталгаажуулсан иргэний эрүүл мэндийн болон бусдын эд хөрөнгийн халдашгүй байдал зэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж байгууллагын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. Шүүгдэгч Б.******* өөрийн гаргаж буй үйлдэл нь бусдын эд хөрөнгө болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.*******ын бусдыг үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон хүн хоорондын зөв боловсон харьцаа, ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ. - Хохирлын талаар: Уг гэмт хэргийн улмаас Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөөнд 360,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №5 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, Хохирогч Ё.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.гийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нийт 780,636 төгрөгийн зардал гарсан болох хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 20-22-р хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хэргийн материалтай танилцахын тулд ирсэн шатахууны зардал 60,000 төгрөгийн Е баримт зэргээр тус тус нотлогдож байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ё.******* нь “Би дахиад эмчилгээнд явна. Толгойгоо нэг ч удаа үзүүлээгүй. Зөвхөн цээжний хугаралдаа анхаарал тавиад яваад байсан. Сарын хугацаанд би хэвтрийн дэглэм барьсан. Тэгээд аргагүйн эрхэнд ажлаас дахин чөлөө өгөхгүй гэсэн учраас ажилдаа орсон. Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилнэ.” гэв. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас Завхан аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цаг уурын өртөөнд учруулсан 360,000 төгрөгийн, Хохирогч Ё.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол 800,000 төгрөг нийт 1,160,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ё.*******гийн ХААН банк дахь 5512... дугаартай дансанд шилжүүлснийг Ё.******* тухайн өдөр нь шүүгдэгч Б.*******ын эхнэр Г.*******гийн ХААН банкны ... дугаартай данс руу нь буцаан шилжүүлсэн байна. Хохирогч Ё.******* нь энэ талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Тухайн үед шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол төлдөг юм байна гэж ойлгосон байсан учраас прокурортой ярьчхаад эргээд холбогдъё гэтэл над руу баахан мөнгө шилжүүлчихсэн. Тэгэхээр нь би дансаа өгөөгүй байхад яагаад над руу баахан мөнгө шилжүүлчхэж байгаа юм бол гэж бодоод буцаагаад шилжүүлчихсэн юм.” гэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас Завхан аймгийн сумын Цаг уурын өртөөнд учруулсан 360,000 төгрөгийн, хохирогч Ё.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хохирол 780,636 төгрөг нийт 1,140,636 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.*******д олгуулахаар, Хохирогч Ё.*******гийн цаашид гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ. Завхан аймгийн сумын Цаг уурын өртөөний эд хөрөнгөд хохирол учирсантай холбоотой мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ё.*******г томилсон /хх-ийн 23-р хуудас/ байх тул Завхан аймгийн сумын Цаг уурын өртөөнд учирсан хохирол 360,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Ё.*******д олгуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч В. нар нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг 10 минутаар завсарлуулах хүсэлт гаргаж байна” гэснийг шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг 10 минутаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Б.******* нь уг хугацаанд гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 1,160,000 төгрөгийг хохирогч Ё.*******д төлсөн болох нь хохирол барагдуулсан баримт болон хохирогч Ё.*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 103-р хуудас/ Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж., Ц. нарын “...Б.******* нь даруу төлөв, ааш зан сайтай, дуу цөөтэй, хүнд тусархаг, догшин ширүүн ааш авир байхгүй, ажлын манлайлал ихтэй. Ахуй амьдралын хувьд одоогоор эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн суманд амьдардаг. Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 114-118-р хуудас/-ийг шинжлэн судаллаа. Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 510 /таван зуун арав/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохирол төлж энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ё.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ