Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/255

 

 

 

 

 

                           2021/ШЦТ/255

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Хохирогч: А.О  

Шүүгдэгч: Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Тын Дд холбогдох эрүүгийн 2112000000096 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүү нарын хамт Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Тын Д/РД:АЮ............/

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Д.С, Т.Д нар нь бүлэглэж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 5-9 тоотод хохирогч А.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруул шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                        *Хохирогч А.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Наранбулагийн 5-9 тоотод бид юм уугаад сууж байсан, тэгээд Д.С, Т.Д нар дээр явж очсон. Тэгээд хамт 1-2 юм хувааж уугаад сууж байсан би доошоо хараад инээсэн чинь та нар инээлээ гээд байсан тэгэхээр нь би инээж болдоггүй юм уу гэсэн чинь Т.Д чи ямар овоо юм бэ гээд дээлнээс бариад авсан, би мотоциклыг нь унаад зугтаах гэсэн чинь Д.С нь над руу дайраад би Д.Сыг түлхсэн. Тэгээд эргээд хартал Д.С намайг яртай модоор цохисон, миний хамар шилбэ гэмтсэн, тухайн үед эмчилгээнд явах гээд явж чадаагүй, одоо биеийн байдал гайгүй байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

 

            *Эрүүгийн 2112000000096 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Оын өгсөн:

“...Б.Ц эхлээд миний зүүн шанаа хэсэгт хатуу зүйлээр нэг удаа цохисон. Үүний дараа Т.Д хашааны гадна байхад дээлийн захаар хоолой боож энгэр захаас заамдаж аваад нүүр, шанаа хэсэгт 2-3 удаа цохиж, хүчтэй татаж  газар унагасан. Газар доошоо хараад унасан байхад Т.Д чихний ар дагз хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн хэн өшиглөснийг мэдэхгүй байна хэд хэдэн удаа толгой руу өшиглөсөн. Тэгээд босож ирэхэд Д.С над руу дайрч баруун хөлийн ар хэсэг рүү яртай модоор цохихоор нь би цааш зугтааж айлд орсон. Би яг хэн цохисныг мэдэхгүй байна. Би тухайн үед их согтуу байсан болохоор яг сайн тодорхой санахгүй байна. Тухайн үед согтуу байсан одоо болсон явдлыг санахгүй байна. Өөр газар цохисон зүйл байхгүй. Т.Д заамдаж аваад цохисны дараа миний хамраас цус гарсан. Би газар унахдаа газар мөргөөгүй. Би доош харж хэвтсэн байсан болохоор Д.Сыг өшиглөсөн байх гэж бодсон юм. Ямар ч байсан босож ирсний дараа хөл рүү цохисон. Хашааны гадна Т.Д Д.С нар байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 185-186 дугаар тал/

 

           *Гэрч Б.Цийн өгсөн:

           “...Хашаан дотор түлээн дээр архи ууж байсан. Тэнд Т.Д Л.Г Д.С, А.О тэгээд би байсан. Анх А.О Т.Дг гуйлгачин гээд байхаар нь би холтос аваад шидчихсэн тэгсэн зүүн хацарт нь оноход цус гарсан. Үүний дараа А.О Т.Д нар маргалдаад хашаанаас гараад явсан. Тэгсэн араас нь Д.С гараад явсан би эхнэрийн хамт хашаан дотор сууж байхад хашааны гадна нөгөө гурав орилоод пид пад гэх чимээ гараад байхаар манай эхнэр гадаа зодоон болоод байх шиг байна нөгөө хэдийгээ гарч салгах гэхээр гарахад Т.Д А.О нар заамдалцаад зогсож байхаар нь би дундуур нь ороод салгахад А.О мотоцикл унаад нарийн гудамжинд мотоциклтойгоо унахаар нь Д.С очоод босгох гэтэл А.О Д.Сыг бүснээс нь аваад өргөж шидсэн. Тэгсэн Д.С яасан хүн зоддог пизда вэ гээд газар явган сууж байхад нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөхөд А.О газар унахаар нь би дундуур нь орж салгаад Т.Д Д.Сыг аваад явсан. Харин би А.Оыг цаад гудамжинд гаргаж өгөхөд А.О цааш явсан. Тэгээд би эргээд гэртээ ирэхэд Т.Д Д.С манай эхнэр Ш.Ц нар байсан. Т.Д урд хашааны ар хэсэгт шээгээд зогсож байсан. Тэр 2 хашааны гадна байсан болохоор би яг цохиж байхыг нь хараагүй, намайг хашаанаас гарч ирэхэд зодолдож байгаа бололтой заамдалцаад зогсож байсан. Харин Т.Д над хэлэхдээ А.Оыг 2 удаа нүдний доод хэсэгт цохисон гэж байсан. Модоор цохисон юм бол болохгүй. Түүний хөл рүү цохьсон хүн байхгүй. Мотоциклоос унасныхаа дараа А.О хөл хөл гээд газар суугаад байсан. Энэ үед нь Д.С нүүр рүү өшиглөж унагаад дээрээс нь нүүр хэсэгт өшиглөөд байхаар нь салгасан. Намайг хашаанаас гарахад А.О Т.Д нар барилцаж авсан хажууд нь Д.С зүгээр зогсож байсан. Манай эхнэр хашаан дотор байсан. Зодоон болохыг хараагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 195-196 дугаар тал/

 

           *Гэрч Ш.Цгийн өгсөн:

           “...2021 оны 03 дугаар сарын дундуур Цэнхэр сумаас нөхөр 2 хүүхдийн хамтаар ирсэн. Тэгээд би зах руу явахад манай нөхөр 2 хүүхдээ хараад үлдсэн. Би зах ороод 17 цагийн үед ирэхэд манай нөхөр хүмүүстэй архи ууж байсан. Тэнд Д.С Л.Г, А.О гэх залуу Т.Д манай нөхөр Б.Ц нар байсан. Т.Дг А.О гуйлгачин гэж хэлэхэд манай нөхөр Т.Дг А.Оаас өмөөрөөд холтос шийдэхэд А.Оын зүүн шанаа хэсэгт онож бага зэрэг цус гарсан. Т.Д А.О нар хоорондоо маргалдаж байгаа Т.Д А.О нар хашаанаас гараад араас нь Д.С гарсан. Хашааны гадна хүмүүс зодолдоод байх шиг чимээ гараад Т.Д чанга чанга дуугараад байхаар нь би нөхрөө хүмүүс зодолдоод байна гарч салга гэж хэлсэн. Би хашаан дотор хүүхдээ хөхүүлээд байж байсан. Би хашаанаас гарч хараагүй. Тэгээд удалгүй Т.Д Б.Ц нар хашаанд орж ирснээ Т.Д цагдаа дуудсан гэж байна гэж хэлээд мотоциклоо гэрийн ар руу оруулаад өөрөө алга болчихсон. Л.Г тасраад хашаан дотор чулуу дэрлээд унтаж байсан бусад нь ер нь нэлээн согтуу гуйваад хөл дээрээ тогтож ядан явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 199-200 дугаар тал/

 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай“...А.Оын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, зүүн хацар, баруун нүдний доод зовхины ирмэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун нүдний алимны салстын улайлт, хамрын хянга, зүүн хацар, баруун нүдний доод зовхины ирмэгт зулгаралт гэмтэл тус бүр 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 223 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 5-9 тоотод иргэн А.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Д нь бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Оын”...Үүний дараа Т.Д хашааны гадна байхад дээлийн захаар хоолой боож энгэр захаас заамдаж аваад нүүр, шанаа хэсэгт 2-3 удаа цохиж, хүчтэй татаж  газар унагасан. Газар доошоо хараад унасан байхад Т.Д чихний ар дагз хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн хэн өшиглөснийг мэдэхгүй байна хэд хэдэн удаа толгой руу өшиглөсөн. Тэгээд босож ирэхэд Д.С над руу дайрч баруун хөлийн ар хэсэг рүү яртай модоор цохихоор нь би цааш зугтааж айлд орсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цийн “...Анх А.О Т.Дг гуйлгачин гээд байхаар нь би холтос аваад шидчихсэн тэгсэн зүүн хацарт нь оноход цус гарсан. Үүний дараа А.О Т.Д нар маргалдаад хашаанаас гараад явсан. Тэгсэн араас нь Д.С гараад явсан би эхнэрийн хамт хашаан дотор сууж байхад хашааны гадна нөгөө гурав орилоод пид пад гэх чимээ гараад байхаар манай эхнэр гадаа зодоон болоод байх шиг байна нөгөө хэдийгээ гарч салгах гэхээр гарахад Т.Д А.О нар заамдалцаад зогсож байхаар нь би дундуур нь ороод салгахад А.О мотоцикл унаад нарийн гудамжинд мотоциклтойгоо унахаар нь Д.С очоод босгох гэтэл А.О Д.Сыг бүснээс нь аваад өргөж шидсэн. Тэгсэн Д.С яасан хүн зоддог пизда вэ гээд газар явган сууж байхад нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөхөд А.О газар унахаар нь би дундуур нь орж салгаад Т.Д Д.Сыг аваад явсан. Харин Т.Д над хэлэхдээ А.Оыг 2 удаа нүдний доод хэсэгт цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цгийн”...Т.Д А.О нар хашаанаас гараад араас нь Д.С гарсан. Хашааны гадна хүмүүс зодолдоод байх шиг чимээ гараад Т.Д чанга чанга дуугараад байхаар нь би нөхрөө хүмүүс зодолдоод байна гарч салга гэж хэлсэн. Би хашаан дотор хүүхдээ хөхүүлээд байж байсан. Би хашаанаас гарч хараагүй. Тэгээд удалгүй Т.Д Б.Ц нар хашаанд орж ирснээ Т.Д цагдаа дуудсан гэж байна гэж хэлээд мотоциклоо гэрийн ар руу оруулаад өөрөө алга болчихсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 121 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Дгийн бусадтай бүлэглэн хүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шилбэний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Д, Д.С нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэж ирүүлсэн,  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Д.С нь шүүхэд хянагдаж байгаа Эрүүгийн 2012000000331 дугаартай хэрэгт энэ хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаангүй байх тул шүүхээс Д.Ст холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд прокурорын ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Д нь бусадтай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Д нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч А.О нь шүүх хуралдаанд оролцож гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Дг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүгдэгч Т.Дгийн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.78 см урттай нарын модыг  эрүүгийн 2012000000331 тоот хэрэгт шилжүүлэхээр  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт Тын Дг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.78 см урттай нарын модыг эрүүгийн 2012000000331 тоот хэрэгт шилжүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР