Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч О.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******, Д.******* нарт холбогдох 2223000000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: - Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын багийн , ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

 Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сум баг тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: - Шүүгдэгч О.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.*******тай “үхрээ талбай руу орууллаа” гэх шалтгаанаас болж маргалдан зодолдож улмаар түүний биед 10 дугаар хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн хөлийн эрхий хурууны хумсны арын хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, - Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О.*******тай “үхэр хашаанд хашлаа” гэх шалтгаанаас болж маргалдан зодолдож улмаар түүний биед баруун мөрний мултрал, баруун доод зовхины доод хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох: 2 - Шүүгдэгч О.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.*******тай “үхрээ талбай руу орууллаа” гэх шалтгаанаас болж маргалдан зодолдож улмаар түүний биед 10 дугаар хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн хөлийн эрхий хурууны хумсны арын хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, - Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О.*******тай “үхэр хашаанд хашлаа” гэх шалтгаанаас болж маргалдан зодолдож улмаар түүний биед баруун мөрний мултрал, баруун доод зовхины доод хэсэгт цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - О.*******ын хохирогчоор өгсөн: “...Манайх болон зааг модон гүүрний урд талбайд чацарганы мод тарьсан талбайтай юм. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд талбай дотор байгаа 20-иод тооны үхэрнүүдийг талбай дотроо байдаг хашаанд хашчихсан юм. Тэгээд тэр үхэрнүүдийн чихэнд зүүсэн ээмэгний дугааруудыг тэмдэглэж авсан юм. Чацарганы талбайныхаа ар хэсгээр би, урд хэсгээр нь эхнэрийг явуулаад хашааны бүрэн бүтэн байдлыг шалгаад явж байтал модон гүүрэн дээр хүүхэд дагуулсан хүн хашгираад ирж явсан. Тэгэхээр нь би зогсож хүлээгээд хашгирч байгаа хүний бичлэгийг хийгээд байж байсан чинь ******* гэгч байсан. ******* ирээд миний бичлэг хийж байсан утсыг цохиж унагаагаад над руу дайрсан. Би *******т “чи яахаараа хүний талбай руу зөвшөөрөлгүй малаа оруулдаг юм” гэсэн чинь “чиний тарьсан мод хаана байгаа юм. Үхсэний чинь талбай” гээд хэл амаар доромжлоод намайг бариад авангуут би барьцалдаж аваад салцгаасан юм. Тэндээсээ хэрэл үхэр хашсан хашаан дээр очсон. Үхэр хашсан хашаан дээр очоод “үхрээ гаргана” гэхээр нь би үхрийг нь гаргахгүй “цагдаа болон багийн дарга дуудаж үзүүлж байж учрыг нь олно” гэсэн чинь үхрийн хашаа руу ороод хашааг дотор талаас онгойлгоод үхрээ гаргасан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад зодолдоод салцгаасан юм. Салсныхаа дараа ******* над руу чулуу авч дайраад чулуутай гараараа миний баруун мөр рүү цохиод миний баруун гар хөдөлхөө байчихсан юм. Тэгээд би “миний мөр болохоо байчихлаа” гээд орилсон чинь ******* миний нүүр рүү 2 удаа гараараа цохиж авчхаад өөрөө намайг цохичихлоо гэж муурч унаад жүжиглэж байгаад яваад өгсөн. *******ын охин уйлаад бичлэг хийгээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/, - Д.*******ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед үхрээ хартал урд шавар хэрэмний хажуугийн талбай дотор манай үхрийг хашаанд хашсан байсан. Тэгэхээр нь “чи яагаад хүний үхэр хашдаг юм” гэсэн чинь “хашихгүй яах юм хүний талбай руу ороод байна” гэхээр нь “би ч гэсэн талбайтай, чи яахаараа хүний талбайн хашаа буулгасан юм” гэж маргалдсан. Гэтэл ******* миний толгой руу гартаа бахь барьж байгаад хоёр ч удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хүүхэддээ утсаа өгөөд бичлэг хийлгүүлсэн юм. Хүүхэд бичлэг хийж байхад хүүхдийн толгой руу 2, 3 удаа гараараа цохиж авсан. Тэгээд тэндээсээ мал хашсан хашаа руу очоод би малаа гаргаж авах гэтэл миний малыг гаргахгүй гэснээс болж дахиж маргалдаад дахиад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авсан бас эхнэр нь миний мөр гар хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авсан. Тэгээд дахиад цохиж авах гээд дайраад байхаар нь уурлаад түлхээд, гараараа нэг удаа нүүр хэсэг рүү цохиж авсан. Хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд хашаа руу нь орж үхрээ гаргах гэж байтал “миний гар болохоо байчихлаа” гээд байсан. Намайг үхрээ гаргаж байтал 3 хүүхэд бичлэг хийж байсан. Тэгсэн эхнэр нь хүүхдийг бас нэг удаа цохиод авах шиг болсон. Тэгээд намайг үхрээ гаргаад араас нь өөрөө гарч иртэл ******* миний зүүн бөөр хавьцаа өшиглөснөөр би газарт унасан. Миний бөөрний хэсэг рүү маш их өвдсөн. Тэгээд би үхрээ туугаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10- р хуудас/, - Насан хүрээгүй гэрч Т.ийн “...Тухайн өдөр манай аав гэрээсээ үхрээ дурандаж хартал голын зах дээр манай үхрийг хашчихсан байсан. Тэгээд аав бид 2 үхрээ авах гээд голын зах руу алхсан. Тэгээд баазын голын урд байдаг модон гүүрээр гараад үхрээ авах гээд татчихсан байсан хашаан дээгүүр давсан. Тухайн үед хашаа янзалж байсан хүн ирсэн. Тэгээд тэр хүнд аав “үхрээ авъя” гэж хэлэхэд манай аавын өөдөөс салаавч гаргасан. Тэгээд аав тухайн хүн 2 маргалдаад хашаа янзалж байсан ах гартаа барьж байсан бахиараа аавын дагз руу 2 удаа цохисон. Тэгээд аав надад “бичлэг хий” гээд утсаа өгсөн. Тэгээд бичлэг хийгээд 10 гаран секунд болж байх үед тухайн ******* гэх хүн миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд үхэр хашчихсан байсан хашааг аав онгойлгоод үхрээ туугаад гарах гэтэл манай аавыг ******* гэх хүн өшиглөж унагаасан. Тэгээд бос ч ирээд аав малаа туугаад явах гэсэн чинь мөн хэд хэд цохисон. Тэгээд манай аав ******* гэх хүнийг эргүүлээд нүүр рүү нь цохьчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, - Гэрч Б.гийн “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг болж байх үед манай нөхөр ******* нь намайг “талбай руу үхэр мал орчихсон байна хоёулаа яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг талбай дээрээ очих үед 2 айлын үхэр орчихсон байсан. Тэгээд тэнд байсан үхрүүдийг бүгдийг нь хашаад перкнүүдийг нь утсандаа бичиж авсан. Тэгээд манай нөхөр бид 2 талбайныхаа 2 талаар яваад талбайныхаа торыг янзалж өлгөсөн. Тэр үед Д.******* гэх хүн манай нөхөр дээр их чанга дуутай гүйгээд ирж байсан. ...Тэгээд үхэрнүүдийг нь Цагдаа нар ирэхээр гаргана гээд хаалгыг нь онгойлгохгүй гээд дараад зогсож байсан. Тэгсэн ******* газраас чулуу авч манай нөхөр *******ыг цохисон. Би тухайн үед яг хаашаа нь цохисон болохыг хараагүй. Тэгсэн манай нөхөр ******* нь “миний гар болохоо байчихлаа” гээд суучихсан байсан. Тэр үед ******* дахиад манай нөхрийг хоёр цохисон. Хаашаа цохисон болохыг хараагүй. Тэгсэн манай нөхрийн хамраас цус гарсан. Тухайн үед манай нөхөр ******* нар барьцалдаж авах болгонд *******ын охин манай нөхрийн араас байнга цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 000000078 дугаартай “...Иргэн Д.*******ын биед зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн хөлийн эрхий хурууны хумсны арын хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүнд зодуулсны улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.*******ын биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000000075 дугаартай “...Иргэн О.*******ын биед баруун мөрний мултрал, баруун доод зовхины доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж 4 болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн О.*******ын биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, - Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед ******* миний үхрүүдийг өөрийнхөө талбай дотор байх хашаандаа хашчихсан байсан. Уг асуудлаас болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Би тухайн үед О.*******ыг түлхсэн. Тухайн үед О.*******ын хамраас цус гоожчихсон, мөр болохоо байчихлаа гэж хэлээд яваад байсан. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Прокурорын сонсгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.******* миний эзэмшлийн чацарганы талбай руу удаа дараа үхрээ оруулж байгаа. Тухайн үед уг шалтгаанаас болж маргалдаж муудалцах болсон. Би тухайн үед гараараа шанаа хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Прокурорын сонсгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь бие биенийхээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний 5 халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдсон үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд шүүгдэгч О.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. - Хохирлын талаар: Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.*******, Д.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүх шүүгдэгч О.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч О.*******, Д.******* нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /ххийн 56, 72-р хуудас/ Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” 6 гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.*******, Д.******* нарт оногдуулсан торгох ялыгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 минут 48 секунд бичлэг бүхий цагаан өнгөтэй, ногоон бичигтэй “G030310L3” дугаартай СД диск нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч О.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******, овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Д.******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Д.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч О.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан 7 хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 минут 48 секунд бичлэг бүхий цагаан өнгөтэй, ногоон бичигтэй “G030310L3” дугаартай СД диск нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ