Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Д- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М,

Хариуцагч: О.О нарт холбогдох, 

“Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Доос 41,250,000 төгрөг гаргуулах тухай О.Мийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч С.Батсүрэн, хариуцагч О.М, хариуцагч О.Оийн төлөөлөгч болон хариуцагч О.Мийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Оруулсан хөрөнгө оруулалт 196,188,800 төгрөг, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд байр түрээсэлсэн *******,100,000 төгрөг, иргэдээс авсан зээлийн хүү 63,960,000 төгрөг, мөнгийг банканд хадгалуулсан бол олох орлого 42,900,000 төгрөг, нийтдээ 325,148,800 төгрөгийг хариуцагч О.Мээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д 2017 оны 11 сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Б.Д нь анх 2013 онд О.Мтэй бичгэн хэлбэрээр байгуулаагүй боловч хөрөнгө оруулалтын буюу хамтран ажиллах гэрээг амаар байгуулж 196,188,800 төгрөгийн хөрөнгийг тухайн барилгад оруулсан болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрдөг билээ. Иймд өөрийн оруулсан хөрөнгөнд ногдох ашгийг хүртэх буюу хувь тэнцүүлэн барилгын талбайн хэсгийг хүлээн авах эрхтэй билээ. Талуудын тохиролцсон эцсийн хүсэл зориг нь хамтарч хөрөнгө оруулан баригдсан барилгаасаа өөрийн хөрөнгө оруулалтанд ногдох талбайг хуваан авах замаар орлого өгөөжөө хүртэхэд чиглэж байсан бөгөөд талуудын маргаантай асуудал нь Б.Дид ногдох талбайн хэмжээг тогтооход оршиж байсан юм. Тухайн ногдох талбайг тогтоохын тулд тухайн барилга баригдахад зарцуулсан нийт 1,400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад Б.Дийн 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулалт нь *******% орчим хувийг эзлэх тул тухайн барилгын нийт 3,300 м.кв талбайн *******% буюу 495 м.кв талбайг хувь тэнцүүлэн нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтад ногдох хэсэг гэж тооцох үндэслэлтэй билээ. Иймд барилгын нийт бодит хөрөнгө оруулалт, талбайн хэмжээг баримтаар тогтоож баталгаажуулах шаардлага үүсэн гарах учир эрх бүхий хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд хамт хүргүүлж байгаа билээ. Хэрэв нэхэмжлэгч зөвхөн анх оруулсан 196,188,800 төгрөгөө мөнгөн хэлбэрээр буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд ногдох олох байсан орлогоо авалгүй хохирч үлдэх байдалтай байна. Түүнчлэн иргэн О.Оийг хамтран хариуцагчаар татах шаардлага үүссэн явдал нь анх барилгын ажил эхлүүлж хөрөнгө оруулахад нэхэмжлэгчтэй мөн адил уулзаж тохиролцож байснаас гадна тус барилгын захиалагч нь О.Мийн нэрийн өмнөөс түүний эх О.О гэх бөгөөд өмнөх шүүх хуралдааны явцад хариуцагч О.Мийн өгсөн мэдээллээр тус барилгын бүхий л бичиг баримтууд, барилга барих тусгай зөвшөөрлүүд, улсын бүртгэл болон санхүүгийн баримтууд, барилгын газар нь О.Мийн ээж О.Оийн нэр албан ёсоор бүртгэлтэй гэж тайлбарласан. Тухайн барилга нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******-1 тоотод хаягтай 7 давхар бөгөөд зоорийн давхар бүхий нийт 48 айлын орон сууцны барилга юм. Одоо нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулан хамтран хариуцагч О.М, О.О нарт холбогдуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-р хороолол /*******/ ******* гудамжны ******* тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, 2,137.5 м.кв талбайтай 7 давхар барилгаас Б.Д нь дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

2. Тус барилгыг барихад хөрөнгө оруулсан 196,188,800 төгрөгийн хэмжээнд хувь тэнцүүлэн ногдох барилгын 4 дүгээр давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцны өмчлөгчөөр Б.Дийг тооцож, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү ...” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д 2018 оны 1 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэвээрээ ба хамгийн сүүлд өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2014 оны 2 сараас 2014 оны 12 сарыг дуустал миний бие тус барилгад 196,188,800 төгрөг оруулсан, О.М гэрээгээ хийхгүй, миний оруулсан хөрөнгө мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас би цагдаад өгсөн. Миний бие 3 жил гаруй хугацаанд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирч байна. О.Мэд маш их гомдолтой байна. Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч нартай орон сууцны барилга барьж ашиг олох зорилготой хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг амаар байгуулсны үндсэн дээр 2014 онд нийтдээ 196,188,800 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн. Тухайн барилгын 1 м.кв талбайг 650,000 төгрөгийн өртгөөр барихаар тооцоолж, хөрөнгө оруулсан хэмжээнд ашиг алдагдлыг хуулийн дагуу ногдох хэмжээнд хариуцахаар тохирч барилгын ажлыг эхлүүлсэн. Ийнхүү баригдаж дууссан барилгаасаа хувь тэнцүүлэн хуваан авч, ногдох хэсгээ өөрсдөө өмчлөөд барилгын бизнест ашигтай хамтран ажиллахаар тохирсон. Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуульд зааснаар барилгын хөрөнгө оруулагч бөгөөд Иргэний хуулийн 108.1-д зааснаар шинээр үүссэн барилгаас дундаа өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн байдаг. Тухайн барилга нь хариуцагч О.Оийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн 7 давхар орон сууцны барилга байгаа. Энэ барилгаас нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө болох 196,188,800 төгрөгийн дүнд барилга баригдсан талбайн өртөгт нь хуваагаад 301,8 м.кв талбай ногдох үндэслэлтэй байгаа. Энэхүү барилга нь зоорийн давхартай, 1 давхар нь үйлчилгээний, 2-7 давхар нь орон сууцны зориулалттай, давхар тус бүрдээ 287,96 м.кв талбайтай. Иймд дунджийг баримтлаад барилгын 4 дүгээр давхрын 287,96 м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах үндэслэлтэй байна. Тухайн барилгын нийт талбай нь 2,137.5 м.кв, энэ талбайг үндэслэл болгоод тооцооллоо гаргасан. 2018 оны 1 сарын 11-нд өөрчилж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Иргэний хуулийн 108.1, 108.4, 476.1, 477.4, 478.8, 487.1-д заасныг үндэслээд Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч О.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.М нь иргэн Б.Дтой 2013 онд уулзан хамтран барилга барьж хууль ёсны дагуу ашиг хүртэхээр харилцан ярилцан тохиролцож холбогдох бичиг баримтуудыг хамтран хөөцөлдөж эхэлсэн. Барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байх үед буюу 2014 оны 4 сарын 7-ны өдөр иргэн О.М болон иргэн Б.Д бид “Ди Эл Ти” ХХК-иар барилгын ажлын зураг төслийг зуруулахаар хамтын шийдвэр гаргаж иргэн Б.Д нь өөрийн зүгээс 16,000,000 төгрөгийг 2014 оны 4 сарын 7-нд, иргэн О.М би өөрийн зүгээс 20,000,000 төгрөгийг 2014 оны 8 сарын 25-ны өдөр тус тус “Ди Эл Ти” ХХК-д төлсөн юм. Барилга барих зөвшөөрөл нь 2014 оны 9 сард олгогдсон бөгөөд энэхүү зөвшөөрөл нь “Ди Эл Ти” ХХК-иар зуруулсан барилгын ажлын зургийг зөвшөөрөөгүй тул энэхүү зургаар барилгын ажил гүйцэтгээгүй болно. 2014 оны 9 сард барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу хамтран эхлүүлсэн юм. Бидний хамтын ажиллагаа нь ижил тэгш эрхийн зарчимд суурилж, барилга барих санхүүжилтийг эн тэнцүү 50:50 хувиар санхүүжүүлэх, олсон ашгийг мөн тэгш эрхтэйгээр 50:50 хувиар хуваан авахаар зорилго тавин биелүүлж барилгын ажлыг эхнээс нь дуусах хүртэл бүрэн санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Барилгын ажил нь анх 2014 оны 9 сарын 18-ны өдөр эхлээд 2014 оны 11 сарын 18 хүртэл үргэлжлээд өвлийн улирал буюу цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр зогссон юм. Барилгын ажил 2014 онд эхлээд 2 cap орчим хугацаанд үргэлжлэхэд иргэн Б.Д нь 196 сая төгрөг, иргэн О.М би *******5 сая төгрөгийн санхүүжилт тус тус хийсэн байдаг. Барилгын ажил 2014 оны 11 сард зогсоод 20******* оны 5 сард эхлэхэд иргэн Б.Д нь барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй болсон бөгөөд энэ үед барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь зөвхөн суурь, зоорийн давхрын ажил хийгдсэнээр зогссон байдаг. 2014 онд барилга угсралтын ажил эхэлсний дараа иргэн Б.Дтой хамтран ажиллах гэрээ байгуулахаар оролдож байсан боловч хүлээн авалгүй хойшлуулсаар байсан юм. Иргэн Б.Д нь 20******* оны 1 сарын 1-ний өдрөөс хойш барилгын ажилд санхүүжилт огт хийгээгүй. Б.Д нь барилгад хөрөнгө оруулах бус зөвхөн барилгын ажлыг дуустал нийт төсвийн 50 хувийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн, хамтын ажиллагааг дуустал биелүүлж түүнээс 50 хувийн ашгийг авах эрхтэй байсан юм. Гэвч энэхүү үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас өөртөө ашиг авах эрх үүсээгүй юм. Иргэн Б.Дийн санхүүжүүлсэн 196 сая төгрөгт тохирох талбай олгохоор харилцан ярилцаж байх үед нэгж метр квадрат талбайн үнийн өртөг гараагүй байсан учраас тохирч чадаагүй. Намайг цагдаад өгсний дагуу 2016 оны 5 сарын 9-нд 196,188,800 төгрөгийг харилцан тооцож, мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн. Уг хэлцэлд ... тохиролцохгүй бол мөнгийг буцаан олгоно... гэдгийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тохиролцоонд хүрч чадахгүй байх үндэслэл нь иргэн Б.Д нь нийт төсвийн 50 хувийг санхүүжүүлэх эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүй. Газар хүрэхгүй учир хажуу талын 02 тоотын Ш.Аээс газрыг нь 170,000,000 төгрөгөөр авахаар болж, Б.Д 10,000,000 төгрөг бэлнээр өгч, үлдэх 160,000,000 төгрөгийг Ц.Ц, Ц.Ц нараас 2014 оны 02 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж, зээлийг 10 cap 12 хоногийн хугацаатай, хүүгүй, гэрээний хугацаа дуусахад 82,500,000 төгрөгийг зээл ашигласны төлбөрт өгөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,03 хувиар алданги тооцох, алданги нь гэрээний үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй байхаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний барьцаа болгож Ц.Цийн нэр дээр Ш.Аийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04031433 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн *******-р хороо, ******* ******* *******-2 тоот амины орон сууцны өмчлөх Ц.Цийн нэр дээр шилжиж өмчлөх эрхийн дугаар гэрчилгээ гарсан. Бидний төлөвлөж байсан орон сууцны барилгыг барихад дахин газар хэрэг болсон тул газар эзэмших эрх шилжүүлэн авах гэрээ Ш.А, Ц.Ц нарын хооронд хийгдсэн боловч Ц.Ц нь газар эзэмших эрхээсээ татгалзах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан, Б.Д бид хоёрын хэн алиных нь нэр дээр Баянзүрх дүүргийн *******-р хороо.******* ******* ******* гэсэн хаягаар газар эзэмших эрх байхгүй байсан тул ээж О.Оийн нэрээр Нийслэлийн засаг даргад хүсэлт гаргаж орон сууцны барилга барихад 372 м.кв талбай олгох, О.Оийн эзэмшлийн 230 м.кв талбай бүхий газар, Ц.Цийн нэр дээр шилжүүлэн авсан 170 м.кв талбай бүхий газрыг нийлүүлээд  Нийслэлийн засаг даргын 2014 оны 03 сарын 25-ны өдрийн А/207дугаар захирамжийн хавсралтын 11-д зааснаар ээж О.Оийн нэр дээр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 772 м.кв газар олгож барилга барих эрх нээгдсэн.  2014 оны 10 сарын 14-ний өдөр ээжийн нэр дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарч, барилгын ажил 2014 оны 11 сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилж байгаад зогссон. Түүнээс хойш Б.Д барилгын ажилд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Үндсэндээ 2014 оны 11 сараас Б.Д нь хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2014 оны 04 сард барилгын ажлыг үргэлжлүүлэх тухай Б.Дтой ярьж хоёр талын хөрөнгө оруулалтаа хийж, барилгаа баръя гэхэд би мөнгө олох боломжгүй больчихлоо чи цааш нь явуулж бай гээд оролцоогүй, аргагүй эрхэнд миний ээж зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлж би барилга хариуцсан даамлаар ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагаас 196,188,800 төгрөг оруулсан гэдгийг зөвшөөрнө, уг мөнгийг төлнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Хариуцагч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... 1. 2014 оны 01 сард О.М нь ээж О.Отээ хүнтэй хамтарч түүний эзэмшлийн газар дээр орон сууц барих талаар хэлсэн ба түүний энэ санааг дэмжиж, О.От Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 09 сарын 09-ний өдрийн 393 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн *******-р хороо ******* ******* *******-1 тоот хаягт байрлалтай нэгж талбарын дугаартай 230 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмшүүлэхээр 0345955 дугаар гэрчилгээ олгосон, энэ газар дээр 56,6 м.кв талбай бүхий амины орон сууц, 2 машины тоосгон гарааш байсныг буулгаж орон сууц барих зөвшөөрлийг хүү О.Мэд өгсөн. Уг эзэмшлийн газар дээр хийгдсэн зураг төслийн дагуу орон сууцны барилга барихад талбай хүрэлцэхгүй байсан О.М, Б.Д нарын худалдаж авсан гэх хөрш айл Ш.Ат 2011 оны 09 сарын 09-ний өдрийн 392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн *******-р хороо,******* ******* *******-1 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн 170 м.кв талбай бүхий газрыг, амины орон сууцны хамт Ц.Цийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг О.Оийн нэр дээр шилжүүлж, мөн Нийслэлийн Засаг даргад үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 372 м.кв талбай бүхий газрыг нийтийн эзэмшлийн талбайгаас олгох хүсэлтийг гаргаснаар 2014 оны 03 сарын 25-ны өдрийн А/207 дугаартай захирамжийн хавсралтын 11-д зааснаар О.От үйлчилгээ орон сууц барих зориулалтаар 772 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг баталгаажуулж, 000494972 дугаартай гэрчилгээ олгогдсон. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасан “барилгын ажлын талбай”-г 2014 оны 03 сарын 25-ны өдөр бэлэн болгосон ба мөн зүйлийн 4.1.*******.-д заасныг үндэслэн өөрийн нэр дээр “барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “ -ийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 сарын *******-ны гаргуулан авч хүү О.Мэд өгч түүний орон сууц барих ажилд туслалцаа үзүүлсэн байгаа юм. Б.Д болон О.М нарын барилга барих хэлцлийг хийхэд О.Оийн хувьд ямар нэг байдлаар оролцоогүй, Б.Дтой хамтран ажиллах болон хөрөнгө оруулах талаар хэлэлцэн тохирсон зүйл байхгүй юм. Харин хүү О.Мэд өөрийн гэр бүлийн хэрэгцээний газар дээр орон сууц барих нөхцөл бололцоог хангаж өгсөн болохоос О.Отэй хэлцэл хийгээгүй тул хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 2014 оны 11 сарын 17-ны барилгын газар шороо, суурь, зоорийн ажил хийгдээд зогссоноос хойш О.М, Б.Д нарын хэн аль нь барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй, О.О нь өөрийн нэр дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байсан, зөвшөөрлийн хугацаа 20******* оны 06 сарын *******-ны өдөр дуусах байсан тул аргагүй эрхэнд барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд 20******* оны 05 сараас өөрийн болон өөрийн үүсгэн байгуулсан “Астивишн” ХХК-ийн нэр дээр бараа материал зээлээр худалдан авах, хувь хүн болон банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван барилгын ажлыг өөрөө санхүүжүүлж, 48 айлын орон сууцны барилгыг 2017 оны 01 сард дуусгаж, 2017 оны 02 сарын 24-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгч комиссын 66/2017 дугаар акт гарч О.Оийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, эрхийн улсын бүртгэлийн Y-*******04074490 дугаарт бүртгэгдэж , Баянзүрх дүүргийн *******-р хороо,*******-р хороолол,/ *******/ ******* гудамж ******* хаягаар 48 айлын орон сууцны өмчлөгч болсон.

Нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг О.О хариуцах үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.От холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

            Хариуцагч О.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Би Б.Дтой хоёр талаасаа тэнцүү хэмжээний хөрөнгө гаргаж, орон сууцны барилга барьж ашгаа тэнцүү хувааж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний явцад Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.” гэснийг баримтлан бид хоёр ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүргийн *******-р хороо.******* ******* *******-1 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн 170 м.кв талбай бүхий газар, амины орон сууцыг 170.000.000 төгрөгөөр Ш.Аээс худалдан авахаар болж, 10,000,000 төгрөгийг Б.Д Ш.Ат өгсөн. Ш.Аийн газар, амины сууцыг худалдан авахад төлөх ёстой үнийн үлдэгдэл 160,000,000 төгрөгийг Ц.Ц, Ц.Ц нараас зээлдэн авч, 2014 оны 02 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж, Б.Д бид хоёр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Ц.Ц, Ц.Ц нараас авсан зээлийн гэрээний нөхцөл нь 10 cap 12 хоногийн хугацаатай, хүүгүй, гэрээний хугацаа 2014 оны 12 сарын 31-ний өдөр дуусах, гэрээний 1.3-д зааснаар 82,500,000 төгрөгийг зээл ашигласны төлбөрт болон үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт тооцон төлж, Ц.Ц, Ц.Ц нарт 242.500.000 төгрөг төлөх, гэрээний 2.4-д хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.03 хувиар алданги тооцох, 4.1-д алданги нь гэрээний үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй байхаар заасан ба энэхүү зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 12 сарын 31-ний өдөр Ц.Ц, Ц.Ц нараас авсан зээл 160,000,000 төгрөг, гэрээний 1.3-д заасан 82.500.000 төгрөг, нийт 242.500.000 төгрөг төлөх үүргээ бид хоёр биелүүлээгүй, зээлийн гэрээний нөхцөлд заасан мөнгийг бид хувь тэнцүүлэн төлөх ёстой. Б.Д бид хоёрын Ц.Ц, Ц.Ц нараас авсан зээл нэхэгдэж, 2017 оны 03 сард зээлдэгч нар нь СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн жуучлалд хандсан. Эвлэрүүлэн зуучлагч Ж.Мөнхсайханы дуудсан хугацаанд Б.Д ирээгүй учир 2017 оны 04 сарын 04-ны өдрийн 124 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай албан бичиг надад шуудангаар ирсэн. Б.Д бид хоёрын зээлж авсан 160.000.000 төгрөг болон газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82.500.000 төгрөг, нийт 242.500.000 төгрөг алданги 24.250.000 төгрөгийн хамт нэхэгдэж, 2017 оны 11 сарын *******-ны өдөр Ц.Ц, Ц.Ц нартай уулзаж, зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Бид хоёрын хамтын ажиллагаанаас үүссэн үүрэг болох газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82.500.000 төгрөгийг би төлсөн. Б.Д нь хамтран ажиллах гэрээнээс татгалзан гарахдаа Ц.Ц, Ц.Ц нартай хийсэн 2014 оны 02 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэнэ гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82,500,000 төгрөгийг хамтран төлөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д “гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ” гэсэн байна. 2014 оны 02 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг Б.Дид мөн адил хамаарах ба Б.Д нь орон сууцны барилгын суурийн хэсэг хүртэл хамтран ажилласан тул миний Ц.Ц, Ц.Цт төлсөн 82,500,000 төгрөгийн 50 хувь болох 41,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

           Хариуцагч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлийн гэрээн дээр мөнгө хүлээн авсан гэсний ард О.М, Б.Д нар гарын үсгээ зурсан байгаа. Ц.Ц, Ц.Ц нарт 82,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна, хангаж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч С.Батсүрэн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн газрыг худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй, шүүхэд баримтаар ирүүлээгүй байх бөгөөд хэрэв газар худалдаж авсан бол Б.Дийн нэр дээр тухайн газар бүртгэгдэж, гэрчилгээ шилжиж ирсэн байх ёстой байсан. Мөн ямар ч амины орон сууцыг түүний нэр дээр буюу өмчлөлд шилжүүлээгүй. Зээлдэгч гэх надад болон миний дансанд 160.000,000 төгрөг байтугай нэг төгрөг ч орж ирээгүй байдаг. Иймд би бодитой хүлээж аваагүй мөнгийг буюу 41,250,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэл байхгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 41,250,000 төгрөг нь үндсэн зээл биш, зээлийн хүү биш байх бөгөөд харин зээл ашигласны төлбөрийн дүн эсвэл хөрөнгө ашигласны төлбөр гэж янз янзаар нэрлэсэн хуулинд байхгүй төлбөр нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв О.М өөрийгөө 160,000,000 төгрөгийг бодитой хүлээн авсан гэж үзэж байгаа бол О.М нь өөрөө буцаан төлөх үүрэг үүрэгтэй юм. Иймд 160,000,000 төгрөгөөр газар худалдах, худалдан авах тухай хууль зөрчсөн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн 170,000,000 төгрөгийн зээлийн гэрээ ИХ-ийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 282.4-д зааснаар 160.000.000 төгрөгийг бодитойгоор надад хүлээлгэн өгөөгүй байх тул миний хувьд 2017.02.18-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. Ийнхүү шилжүүлж өгөөгүй газрыг худалдаж авахад зориулсан гэх миний аваагүй зээлийг төлүүлэхээр зээлдүүлэгч нараас биш харин О.Мээс нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь түүний ээлжит залилангийн нэг хэсэг гэж ойлгогдож байна. Хэрэв тус газрыг хуулийн дагуу миний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд холбогдох тооцоог надтай хэлэлцэн тохиролцох бололцоо үүсэх юм. Түүнчлэн гэрээний зүйлийг бодитой шилжүүлж өгөөгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийг талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ болгож, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан мэтээр тайлбарлах үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Д хариуцагч О.Мэд холбогдуулан 2016.06.30-нд тус шүүхэд “барилгад оруулсан мөнгө 196,188,800 төгрөг, байр түрээслэн амьдарсан төлбөр *******,100,000 төгрөг, иргэдээс авсан зээлийн хүү 63,960,000 төгрөг, банкинд хадгалуулсан мөнгөнд бодогдох байсан хүү буюу олох ёстой байсан орлогод 42,900,000 төгрөг, нийт 325,148,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа 2017 оны 11 сарын 9-нд өөрчилж, хамтран хариуцагчаар О.Оийг татаж, О.М, О.О нарт холбогдуулан “Баянзүрх дүүрэг *******-р хороо ******* гудамжны ******* тоот хаягтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй 2,137 м.кв талбайтай 7 давхар барилгаас Б.Д нь дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, тус барилгыг баригдахад хөрөнгө оруулсан 196,188,800 төгрөгийн хэмжээнд хувь тэнцүүлэн ногдох барилгын 4 дүгээр давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцны өмчлөгчөөр тооцож, эрхийн бүртгэлд бүртгэхийг даалгах” гэсэн шаардлагыг гаргасан.

2018 оны 1 сарын 11-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, О.М, О.О нарт холбогдуулан “Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах” гэсэн шаардлага гаргасан ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

            Хариуцагч О.М “20******* оны 1 сараас хойш барилгыг дуустал буюу 2017 оны 2 сар хүртэл хамтарч ажиллаагүй, хамтран ажиллах гэрээнээс гарсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсаныг зөвшөөрч, төлнө гэж тайлбарлаж, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хариуцагч О.Оийн төлөөлөгч Ж.Энхтуяа “О.Оийн хувьд Б.Дтой хамтран ажиллах талаар хэлцэл болон гэрээ хийгээгүй, хүү О.Мэд газар дээрээ барилга барихыг зөвшөөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Д хариуцагч О.М нар Баянзүрх дүүргийн *******-р хороо ******* ******* *******-1 тоот хаягт байршилтай О.Оийн эзэмшлийн 230 м.кв газар дээр 7 давхар барилгыг 1,200,000,000 төгрөг орчмын хөрөнгөөр барих, санхүүжилтийг 50, 50 хувиар хариуцаж, ашгаа тэнцүү хувааж авахаар амаар тохиролцон 2014 оны 2 сараас 2014 оны 12 сарыг хүртэл хугацаанд “Ди Эл Ти” ХХК-иар зураг төсөл хийлгэх, газар нь барилга барихад хүрэхгүйн улмаас Ц.Ц, Ц.Ц нараас 160,000,000 төгрөг зээлж, Баянзүрх дүүргийн *******-р хороо ******* ******* *******-2 тоот хаягт байршилтай 170 м.кв газрыг Ш.Аээс худалдан авсан, нийтийн эзэмшлийн газраас зохих газрыг эзэмшихээр хүсэлт гарган шийдвэрлүүлж, нийт 772 м.кв газрыг болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг О.Оийн нэр дээр гаргуулсан, улмаар барилгын суурь хэсгийн ажлыг хамтын хөрөнгөөр хамтран хийсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын суурийн хэсгийг харуулсан фото зураг, “Ди Эл Ти” ХХК-ийн 2017.02.03-ны 12 дугаартай албан бичиг, зээлийн гэрээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ  зэргээр тогтоогдож байна. /1хх-18, 2хх-29, 68-69, 76-77, 95-95/             

            2014 оны 2 сараас 2014 оны 12 сарыг хүртэл хугацаанд тус барилгад Б.Д бэлэн мөнгө болон барилгын материалаар нийт 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 5 сарын 9-ний өдрийн мөнгө хүлээлцсэн хэлцэл /1хх-4/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хүйтэрсэн учраас 2014 оны 12 сард барилгын ажил суурийн ажил хийгдээд зогссон, 20******* оны 4  сард барилгын ажлыг үргэлжлүүлснээс хойш Б.Д тус барилгад мөнгө болон барилгын материалын хөрөнгө оруулалт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Б.Д хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй шалтгаанаа ... гэрээ хийе гэхэд хийхгүй хойшлуулсаар байсан, намайг барилгын материал болон бусад шаардлагатай зүйлсийг нийлүүлье гэхэд О.М зөвшөөрөөгүй... гэж тайлбарлаж байх ба түүний энэ тайлбар баримтаар тогтоогдохгүй, хариуцагч О.Мийн ... 20******* оны 4 сард уулзахад мөнгө олох боломжгүй болчихлоо, чи цааш нь барилгаа барьж бай гээд оролцоогүй, барилгаа барихын тулд миний эх зээл авч барилгыг үргэлжлүүлж 2017 оны 2 сард дуусгасан. Оруулсан хөрөнгөөрөө ашгаа авна гэж огт ярилцаагүй, 50 50 хувиар санхүүжүүлж, ашгаа тэнцүү хувааж авна гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах гээд Б.Дид өгсөн боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй учраас бичгээр байгуулагдаагүй... гэх тайлбар болон, 20******* оны 4 сараас хойш тус барилгад хөрөнгө оруулаагүй үйл баримтаар няцаагдаж байна.

            20******* оны 4 сараас барилгын ажил үргэлжилснээс хойш О.Мийн эх болох О.О өөрөө болон өөрийн үүсгэн байгуулсан “Аствишн” ХХК-ийн нэрээр 20*******.08.26-нд Г.Жавхлангаас 24,000,000 төгрөг, 20*******.11.18-нд “Бэйст кредит ББСБ” ХХК-иас 25,000,000 төгрөг, 2016.04.28-нд Төрийн банк ХХК-иас 400,000,000 төгрөг, 2017.01.31-нд “Сансар капитал ББСБ” ХХК-иас 25,000,000 төгрөгийг зээлж уг барилгад хөрөнгө оруулсан, 20*******.06.26-нд “Улаанбаатар менежмент” ХХК-иас 116,867,500 төгрөгийн арматур, катанка, 20*******.06.10-нд “Эвт чулуу” ХХК-иас 79,520,000 төгрөгийн бетон зуурмаг авах гэрээ байгуулж, бараа материалыг уг барилгад нийлүүлэх зэргээр уг барилгыг 2017 оны 2 дугаар сард бүрэн дуусгаж, 2017.02.24-нд Баянзүрх дүүрэг *******-р хороо иргэн О.Оийн захиалгатай 7 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 44 айлын орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авсан, 2017 оны 3 сарын 23-нд Баянзүрх дүүрэг *******-р хороо *******-р хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягтай 2,137 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт О.О бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан 2017.02.24-ний 66/2017 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000542141 дугаартай гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /2хх-1, *******-23, 48-67/ 

            Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл Б.Д О.М нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, өөрөөр хэлбэл эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, ашиг, алдагдлаа хуваарилахаар тохиролцсон нь тогтоогдохгүй, түүнчлэн хууль болон гэрээний үндсэн дээр Б.Д Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэгдсэн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул “хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоох” гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурдсанаар О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэгдсэн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Д хамтран өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Харин Б.Д уг барилгад оруулсан мөнгө болон хөрөнгө 196,188,800 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаар 196,188,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаагүй, шаардах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх эрхтэй боловч Б.Дийн О.Мтэй хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3-т нийцээгүй, шүүхэд гаргасан “хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах” гэсэн шаардлагыг нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй байгаагаас нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлж нэхэмжлэл гаргахад хөрөнгө болон цаг хугацааны хувьд алдагдалд орох, хариуцагч О.М 196,188,800 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байгаа зэргээс дүгнэж талуудын хооронд үүссэн харилцааг нэг мөр шийдвэрлэж, “Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, хариуцагч О.М, О.О нараас 196,188,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгож шийдвэрлэх нь Иргэний эрх зүйн эрх тэгш, өмчийн халдашгүй байдал, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцнэ гэж үзэв.

            Хариуцагч О.Оийн төлөөлөгч Ж.Энхтуяа ... О.О Б.Дтой гэрээ хэлцэл хийгээгүй, хийснээ нотлоогүй, мөнгө болон материалыг О.О аваагүй... гэж тайлбарлаж байх боловч одоо маргаан бүхий барилгыг О.О өмчилж байгаа нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон тул түүнийг хариуцагч О.Мийн хамт нэхэмжлэгч Б.Дийн 196,188,800 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Иймд “Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, хариуцагч О.М, О.О нараас 196,188,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгож, нэхэмжлэлээс “хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч О.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч Ц.Ц, Ц.Ц нараас зээлсэн 160,000,000 төгрөгийн зээлийг ашигласны болон үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт төлсөн 82,500,000 төгрөгийн тал хувь болох 41,250,000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... Б.Д хамтран ажиллах гэрээнээсээ гарсан, гэрээнээс гарсан хэдий ч Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хамтран хариуцах үндэстэй, төлсөн 82,500,000 төгрөгийн тал хувь болох 41,250,000 төгрөгийг гаргуулна ... гэж тайлбарлаж байна.

Б.Д “зээлээс бодитоор аваагүй, газар миний нэр дээр шилжээгүй” гэх үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Б.Д, О.М нар Ц.Ц, Ц.Ц нартай 2014 оны 2 сарын 18-ны өдөр 160,000,000 төгрөгийг 10 сар 12 хоногийн хугацаатай, зээл болон үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 82,500,000 төгрөг нэмж, нийт 242,500,000 төгрөг болгож өгөх, хугацаандаа төлөөгүй бол 0,03 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан, 160,000,000 төгрөг О.Мийн Хаан банкин дахь 5720866269 дугаартай дансанд шилжин орсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2хх-76-77/

Дээрх гэрээний дагуу О.Мээс Ц.Цт 82,500,000 төгрөгийг 2017.11.*******-нд төлсөн болох нь О.М, Ц.Ц нарын хооронд хийгдсэн хэлцлээр тогтоогдож байна. /2хх-123/

Ц.Ц, Ц нараас зээлсэн 160,000,000 төгрөгөөр авсан газар О.Оийн нэр дээр бүртгэгдсэн, уг газар болон түүний дээр баригдсан барилгын үр шимийг О.О, О.М нар хүртэх эрхтэй байгаа, Б.Д уг газар болон барилгаас ашиг хүртээгүй зэрэг нөхцөл байдал болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд О.М, Б.Д нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасны дагуу Б.Дийг хамтран ажиллах гэрээнээс гарсан гэж үзэхээргүй, Ц.Ц, Ц.Ц нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч О.М биш зэргээс Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д зааснаар О.М зээлийн гэрээний үүргийг Б.Доос шаардах эрхгүй гэж дүгнэж, Б.Доос “41,250,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 478 дугаар зүйлийн 478.8, 487 дугаар зүйлийн 487.1, 492  дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Баянзүрх дүүрэг *******-р хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* гудамж ******* тоот хаягт байршилтай иргэн О.Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******04074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Д 196,188,800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, хариуцагч О.М, О.О нараас 196,188,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгож, нэхэмжлэлээс “хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.О, Б.Д нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д заасныг баримтлан Б.Доос 41,250,000 төгрөг гаргуулах тухай О.Мийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,783,694 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 364,200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагч О.М, О.О нараас 1,138,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ