Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00047

 

 

 

                                                             

 

 

 

 

 

 

 2018         01           12                                                 138/ШШ2018/00047

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

 

           Хариуцагч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

 

            Хариуцагч: ******* регистрийн дугаартай, овогт ийн ,

            Хариуцагч: регистрийн дугаартай, ******* овогт гийн нарт холбогдох 

 

Гэм хорын хохирол 1.773.420 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Л.*******, Т., нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2017 оны 3 сарын 19-ний өдөр согтуугаар намайг зодож эрүү хугалсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн. Миний эмчилгээний болон бусад зардлын үлдэгдэл 1.773.420 төгрөгийг ******* төлөлгүй шүүх хуралд орсон. Хохирол төлөх эсэх асуудлаар оролцогчдын хүсэлтээр шүүх хурал түр завсарлаж улмаар *******, түүний өмгөөлөгч Мөнхбат, дүү , хүргэн нар надтай биечлэн уулзсан. Ээжийн бие муу байна, тэтгэврийн зээл аваад төлнө, хохирлын 1.773.420 төгрөгийг төлчихсөн, хохиролгүй гэж хэлээд өгөөч гэсэн. Дээрх хохирлыг 2 хуваагаад төлнө гэсэн гэрээ хэлцэл хийж баталгаажуулья гээд гуйгаад байхаар нь адилхан эр хүмүүс гэж бодоод бүгд байлцан хэлцэл хийсэн. Шүүх хуралд ороод би хохирлоо авсан гэж хэлсэн. ...Би хүнээс мөнгө зээлээд эрүүний ясаа хадуулж мэс ажилбарт орсон. Мөнгө зээлдүүлсэн хүн нь мөнгөө нэхээд байна. Мөн хугарсан эрүүний хадаасыг авахуулах мэс ажилбарт орох зайлшгүй шаардлагатай боловч мөнгөгүйн улмаас орж чадахгүй байна. Хохирол төлөх хэлцэл хийсэн *******, , нараас хохирлын 1.773.420 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед , 2 нь бүх учрыг ойлгоод энэ хохирол төлөх тухай хэлцлийг хийсэн. Одоо болохоор учир холбогдлыг нь ойлгоогүй гарын үсэг зурсан гэж худлаа яриад байна гэв.  

 

Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ийн эрүүг хугалсан хэргээр шүүхээр шийтгүүлсэн. Хохиролд 1.773.420 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хохирлыг би өөрөө хариуцан төлнө, , нарт ямар ч хамааралгүй. Манай хамаатаны дүү болох , нар нь хил хооронд хүнсний ногооны наймаа хийдэг, би хэрэгт орохын өмнө дүү нартаа туслаад бага хэмжээний хөлс авдаг байсан. Өмнөх байдлаараа ажиллаад хохирлоосоо төлнө гэж ярилцсан. Тухайн хэлцлийг хийхэд 2 талын өмгөөлөгч хоёулаа байсан. Шүүхээс би нэг жилийн тэнсэн ял авсан бөгөөд энэ хугацаанд хилээр зорчих эрхийг хаасан учир дүү нарынхаа ажилд тусалж чадаагүй, хөлс мөнгө гэж аваагүй. Миний хувьд энэ зун зам дээр жоохон ажил хийсэн. Хохирлоо төлөх гээд хэдэн төгрөг цуглуулж байгаа. Хохирлын 1.773.420 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Т., Ө. нар  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь надтай садан төрлийн холбоотой байдгийн хувьд 2017 оны 5 сарын 03-ны өдөр буюу шүүх хурлын өглөө *******ын ээж над уруу утсаар яриад “...өвчтэй хэвтэрт байна, хүү минь ганцаараа хэцүү байгаа байх, та нар очоод хань болж тусална уу” гэсний дагуу шүүх дээр очсон. Шүүх хурал завсарлах үед 2 талын өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн эхнэр Цэнгэлмаа нар бүгд байхад ******* нь хохирлыг шууд төлж чадахгүй, ажил төрөл хийж байгаад төлнө гэдгээ хэлсэн. Бидний зүгээс урьд нь ******* ахыг туслахаар хил уруу хэд хэдэн удаа авч явж байсны хувьд ийм байдлаар туслах хийлгээд түүнд нь тохирсон хэмжээний цалин өгнө биз, иймэрхүү байдлаар туслая гэж хэлж байсан. *******ийн хэлж байгаа шиг *******ын бусдад учруулсан хохирол төлбөрийг бид хариуцаж төлнө гэж гэрээ хэлцэл хийгээгүй. Шүүх хурлаас хойш бид *******од санаа тавьж туслахаар авч явах гэсэн боловч хилийн цэргийн ажилтан, найз нөхдөөсөө асуухад тэнсэн харгалзах ялтай хүнийг хил гаалиар гаргадаггүй гэсэн. Тэгээд тусалж чадаагүй. *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхнэр бид 2 шүүх хуралдаанд суугаагүй, гадаа нь хүлээж байхад гарч ирцгээсэн. Тухайн үед нарийн учрыг ойлгоогүй. Энэ цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь уншиж үзээгүй зурсан. Миний хувьд батлан даалтанд авч байгаа юм байна гэж бодсон. *******ийн өмнөөс хохирол төлнө гэж зураагүй. Хохирол учруулсан хүн нь төлнө гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад бид 2-оос нэхээд байгааг ойлгохгүй байна. Бид *******эд гэмтэл учруулаагүй шүү дээ. Эхнэр бид 2 хил рүү хааяа наймаа хийж өөрсдийн амьдралаа арай авч явдаг хүмүүс. *******ийн нэхээд байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

             Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Л.*******, Т., Ө. нарт холбогдуулан гэм хорын хохирол 1.773.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

           

            Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хамтран хариуцагч Т., Ө. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь 2017 оны 5 сарын 03-ны өдөр байгуулсан “Хохирол төлөх тухай хэлцэл”-ийн дагуу гэм хорын хохирол 1.773.420 төгрөгийг хариуцагч Л.*******, Т., Ө. нараас нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарласныг хариуцагч Т., Ө. нар үгүйсгэн гэм хор учруулсан этгээдээс хохирлоо нэхэмжлэх ёстой гэж мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл хариуцагч Л.******* нь согтуугаар 2017 оны 3 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Г.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж “доод эрүүний ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 03-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол хэрэгт авагджээ.

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Г.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Иймд хариуцагч Л.******* нь хуулиар ногдуулсан үүргийн дагуу нэхэмжлэгч Г.*******эд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Харин хариуцагч Т., Ө. нар нь Г.*******ийн ямар нэгэн эрхийг зөрчиж гэм хор учруулаагүй байх тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хамтран хариуцах үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу хариуцагч Т., Ө. нараас 1.773.420 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч хэлцэл хийсэн гэх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжгүй, хариуцагч  Т., Ө. нар гэм хорыг хамтран хариуцана гэсэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Л.*******оос гэм хорын хохирол 1.773.420 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т., Ө. нараас гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1 дэх  хэсэгт  зааснаар хариуцагч Л.*******оос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.773.420 /нэг сая долоон зуун далан гурван мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******эд олгож, хариуцагч Т., Ө. нараас гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 43.325 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                            С.ГАНЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                            Ш.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Т.БАЙГАЛМАА