Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    2021/ШЦТ/249

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй

           Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Н

Иргэдийн төлөөлөгч: А.Б

Шүүгдэгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еовогт Нгийн Бт холбогдох 2112000000167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Еовогт Нгийн Б /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашаанд Э.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн талын 5-аас 6 дугаар хавирганы тушаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н мэдүүлэхдээ: Би ам бүл зургуулаа байсан бөгөөд аав маань намайг оюутан болоход нас барсан. Түүнээс хойш ээж маань бид нарыг өсгөн хүмүүжүүлж, одоо бүгд тусдаа гараад сайхан амьдрах нь дээ гэсэн чинь энэ үйл явдал болсон. Өнөөдөр ээж маань эмнэлэгт бие нь тааруу байж байна. Бид одоо дахиад нэг хүнээ алдах вий дээ гээд санаа, сэтгэл зовоод байж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би анхны мэдүүлэгтээ нэг нутаг усны хүн байна, үлдсэн 2 жоохон үрийг нь бодоод гомдол саналгүй гэж мэдүүлсэн байсан. Гэтэл хэрэг прокурор руу шилжихэд би хавтаст хэрэгтэй танилцахад задлан шинжилгээний зураг болон гэрч нарын мэдүүлгийг уншаад маш их гомдсон тул мэдүүлгээсээ буцаад гомдолтой гэж хэлсэн байгаа. Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байгаа. Одоо хохиролд 24.719.841 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь 12.200.000 төгрөг авсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000167 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын мэдүүлсэн: ...Намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Харуул Алтай” хотхоны 104-12 тоотод гэртээ 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд байж байхад нагац эгч А нь над руу залгаад Э.Нийн биеийн байдал нь муу, хүнд байна, түүний хадам аав Б нь Э.Нийг хутгаар хатгасан байна, хурдан ир гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ ээж Б болон хоёр дүүгийн хамт байж байгаад нөхөр Ныг дуудаж болсон асуудлын талаар хэлээд бид хотоос гарч 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Хашаат суманд ирэхэд дүү Н нь нас барсан байсан. Мөн замдаа ах, дүү нартайгаа утсаар яриад явж байсан болохоор ер нь нас барсан талаар нь мэдсэн байсан. Миний дүү Э.Н нь Архангай аймгийн Хашаат суманд 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Э.Н нь 1997-2007 оны хооронд Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж дүүргэсэн. 2009-2013 оны хооронд Улаанбаатар их сургуульд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр суралцаж дээд боловсрол эзэмшин төгсөж, 2013-2015 оны хооронд “Монбет” ХХК-нд нярав албан тушаалд ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан. 2015-2016 оны хооронд “Төрийн” банкны Архангай аймгийн Хашаат сум дахь салбарт теллер, 2016-2020 оны хооронд Хашаат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2020 оноос хойш Хашаат сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Миний дүү Н нь зан байдлын хувьд даруу, төлөв зантай, цагаан, цайлган сэтгэлтэй, тусархуу, олонтойгоо нийтэч хүүхэд байсан юм. Амь хохирогчид архаг, хууч өвчин байгаагүй. Амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйлийг найз нөхдийнхөө хүрээнд хэрэглэдэг байсан байх. Тогтмол ууж идээд яваад байдаггүй байсан байх. Би яагаад ийм хэрэг болсон талаар ойлгохгүй байна. Надад үнэндээ хэлэх ч үг байхгүй байна. Б нь Нтэй өс хонзонтой байсан талаар би сайн мэдэхгүй байна. Ер нь байхгүй байсан байх. Надад хэрэгт шалгуулах асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь энд үлдэж байгаа эхнэр, хоёр сайхан үр нь байгаа болохоор бидэнд маш хэцүү байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын дахин мэдүүлсэн: ...Би анх өгсөн мэдүүлэгтээ ажил явдлын дундуур байсан болохоор сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан. Мөн тухайн үед хоёр нялх хүүхэд болон эхнэрийг нь бодож байсан юм. Эрдэнэт хүний амь, гал голомтыг минь залгах ганц эрэгтэй дүүгийн минь аминд хүрсэн байхад ажил явдал дууссаны дараа өдийг хүртэл Н.Бийн ар гэрээс нь нэг ч удаа ирж уучлалт гуйж уулзаагүй бөгөөд ерөөсөө гэмшсэн шинж байгаагүй. Би аймгийн Шүүх шинжилгээний албанаас болон бусад газраас гаргасан дүгнэлтүүдтэй танилцлаа. Тухайн хэрэгт холбогдогч Б нь гэмшсэн шинжгүй, өөрийгөө хамгаалсан байх бөгөөд миний дүүгийн амь нас үнэ цэнэгүй мэт, өнгөрсөн хүн үг хэлэх биш гэж хандаж байгаа нь миний дахин мэдүүлэг өгөх шалтгаан боллоо. Ийм учир гомдолтой байна. Хэдий дүү минь байхгүй болсон ч бидэнд хүн чанар, хүнийг хайрлах сэтгэл байсан юм. Одоогоор ээж минь сэтгэл санааны гүн хямралтай, шөнө унтаж чадахгүй, биеийн байдал нь муу байна. Надад ээжийгээ гал голомт залгах ганц хүүгээ алдаад шар махтайгаа хатаж байгааг харах маш хүнд байна. Миний дүү дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эмэгтэй дүүтэй өссөн болохоор уг хүн нь зөөлөн, цагаан, цайлган сэтгэлтэй, сэтгэл сайтай, хүнд тусархуу, хүний дээд хүн байсан. Одоо ч надад зүүд шиг санагдаж байна. Б нь өөрөө ганц хүүтэй, ганц охинтой байж хүний сайхан үрийг яагаад хайрлаад зөвлөөд явж болоогүй байсан юм бэ. Ямар аав гэхээрээ хашаандаа байсан хүргэнээ хөөж явуулчихаад араас нь ирж хөнөөх бодол орж ирдэг юм бол оо. Хутгаа бариад явж байхдаа юу бодож байсан юм бол оо. Миний дүү Н хадам ааваа өөрийн аав шигээ санаж, муу санаагүй, муу сэтгэлгүй, хутгалчихна гэж бодоогүй, мэдээгүй байхад нь араас нь хутгалсан байсан. Энэ нь миний дүүг санаатай алсан хүн амины хэрэг гэж бодож байна. Тиймээс ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Э.Н нь өмнө нь аав, ээжээс нь өвлөгдөж ирсэн хашаа байшинтай байж байгаад Улаанбаатар хотод байр авах болоод тухайн хашаа, байшингаа зараад хотод байр авч байсан. Тэгээд Э.Н, Х нар нь сумандаа ажил төрөлтэй байсан болохоор арай ханьтай нөмөр, нөөлөгтэй байх болов уу гэж бодоод миний дүү хадам аав Н.Бийнхаа хашаанд 2019 оны намар гэр барьж амьдрах болж байсан. Маш их гомдолтой байна. Мөн талийгаач дүүгийн ажил явдал болон 21 хоногийн буяны үйл ажиллагаанд зарцуулсан баримт материалыг гарган өгсөн тул тухайн зардлуудыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 154-156 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хын мэдүүлсэн: …2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цагийн үед ажил руу явлаа, онцгой байдлын газарт тусламж үйлчилгээ ирж байгаа, тэрийг нь хүлээж авна гээд гэрээс гараад явсан. Удаагүй өдөр 16 цагийн үед гаднаас архи уучихсан, нилээн халамцуу байдалтай байхаар нь би түүнд хандаад чи энэ архиа больмоор байна, байнга ууж байх юм гэж хэлтэл шууд миний өөдөөс тавчик аваад шидэхэд миний нүүрэн тус газар тас хийтэл цохигдохоор нь би уйлаад дандаа яахаараа чамд дээрэлхүүлж байх ёстой юм бэ гээд уйлаад сууж байтал гаднаас манай аав Б ороод ирсэн. Тэгээд манай аав Нд хандаад чи яахаараа дандаа согтуу орж ирээд агсан тавьдаг юм бэ гэж хэлтэл та нарт хамаагүй, зайлцгаа, бүгдийг чинь ална шүү гэж байхад манай ээж Н гаднаас орж ирээд юм дуугараагүй, хараад зогсож байтал зайлцгаа та нар, пизда нар минь гээд орилж чарлаад байхаар нь манай эцэг, эх гараад явчихсан чинь надад хандаад та нартай бүгдтэй чинь алалцана, мөн энэ гэрийг чинь шатаачихаад явна даа гээд согтуу дайраад, дийлдэхгүй байхаар нь цагдаад хэлж нэг удаа хашраая, бас ойлгох юм болов уу гээд хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Хэсгийн төлөөлөгч Л, цагдаа Г нар ирээд Нийг аваад явсан чинь тэр үедээ ч мөн над руу дайраад хэл амаар доромжилсон хэвээрээ явсан. Удаагүй 20 цагийн үед гэртээ ирэхэд архи нь бага зэрэг гарчихсан, гайгүй байсан бөгөөд удалгүй утсаар яриад буцаад 30 орчим минутын дараа гарч яваад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ эргээд хүрээд ирсэн. Ингээд бид нар орой болсон учраас унтаж амарсан. Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр босоод манай аав Бийн амьдардаг Баян багийн 10-10 тоот хашаанаас Эрдэнэ толгойн 5-3 тоот хашаа, байшинд нүүж орохоор бид нар гэрийнхээ эд хогшил, тавилгыг зөөсөн. Тэгээд сумынхаа Баян багийн Эрдэнэ толгойн хорооллын 5-3 тоот хашаанд байрлах байшин дотор оруулж ирсэн гэрийнхээ тавилгыг хажуу хашаанд байх хөрш айлын эгч Хишгээгийн хамт янзалж, цэгцэлж байхад нөхөр Н тухайн үед гэрийн гадаа ДДШ антеныг зурагттай холбохоор байшин руу залгуурыг нь оруулахаар нь би тухайн залгуурыг цонхны завсраар авч байхад аав Б, нөхөр Н хоёр байшингийн урд талд хоорондоо юм яриад байх шиг сонсогдсон. Гэхдээ юуны талаар яриад байхыг нь тод сонсож чадаагүй. Би тухайн үедээ юм хийж байсан болохоор тэр хоёрыг сайн анзаарч хараагүй. Тэгээд удалгүй би байшингийн цонхоор харсан чинь манай нөхөр Н хашаанаас гүйгээд гарахаар нь би байшингаас яасан бэ, юу болсон бэ гээд гартал хашааны үүдэнд манай нөхөр дээшээ хараад уначихсан, аав Б ДДШТ-ийн антень байсан газар гартаа цустай хутга бариад зогсож байхаар нь гүйж очоод хутгыг нь гараас нь аваад байшингийн үүдний таамбар дотор байсан цагаан өнгийн угаалгын машинд дээрх хутгыг хийчихээд буцаж гэрээс гараад нөхөр рүүгээ гүйгээд очтол дээшээ хараад хэвтчихсэн, биеийнх нь зүүн талаас цус гарчихсан байдалтай байхаар нь толгойноос нь түшээд эмч дуудаарай гэж орилсон. Удаагүй эмч Б ганцаараа ирээд бид хоёрыг шууд машиндаа суулгаад Эрүүл мэндийн төв ороод Нийн биеийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сард нөхөр Н болон 2 хүүгийнхээ хамтаар Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотод аав Б, ээж Н нарын хашаанд нүүж очсон. Ингээд уг хашаанд 2 гэртээ тус тусдаа амьдардаг байсан. Энэ хугацаанд талийгаач байнга л архи дарс ууж ирээд гэртээ агсан согтуу тавиад байдаг болохоор бид хоёр хоорондоо түүнийг архи дарс уудаг гэх шалтгаанаар маргалддаг байсан. Миний бодлоор манай эцэг, эхийн үгэнд орохгүй, архи дарс уухаараа байнга л дайрч, доромжилдог байсан болохоор үүнээс болоод аав маань намайг өмөөрдөг байсан. Тэгээд архи уусан үедээ намайг өмөөрөөд аав Б нөхөр Нийг гартаа барьсан том хутгаараа хутгалсан байх гэж бодож байна. Өглөө бид нар гэрээ зөөж байхад аав Б бас гэр зөөж байсан Т, Алтнаа, бас нэг залуу байсан бөгөөд тэрний нэрийг сайн мэдэхгүй байна, тэд нарыг харсан чинь архи уучихсан юм шиг сонин харагдаад байхаар нь би хэзээ эд нарыг хаана архи уусан юм бол доо гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд л байшингийн цонхоор харсан чинь нөхөр хашаанаас гүйгээд гарахаар нь байшингаас гараад юу болсон бэ гэтэл манай аав гартаа том хутга барьчихсан, тэр нь цустай харагдахаар нь сандраад гараас нь хутгыг нь автал архи уучихсан согтуу байсан. Тэгээд хутгыг нь би үүдний угаалгын машинд хийчихээд эргээд хашааны үүдэнд хэвтэж байгаа нөхөр дээрээ гүйгээд очсон. Тэд нарыг хэзээ, хаанаас архи авч уусан талаар нь сайн мэдэхгүй байна. Би тэр хутгыг сайн анзаарч хараагүй. Ямар хутга байсан талаар ч одоо санахгүй байна. Ямар ч байсан том хутга харагдсан. Би байшин дотор зөөж оруулсан эд зүйлээ эгч Хишигээгийн хамт янзалж, цэгцлээд бас гаднаас оруулж ирсэн зурагтын антены утсыг авчихаад зурагттай холбох гэж байтал аав Б, нөхөр Н хоёр ДДШТ-ийн антены хажууд байшингийн урд хоорондоо юм яриад байх шиг сонсогдсон. Гэхдээ юуны талаар яриад байхыг нь тод сонсож чадаагүй. Ер нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би 2012 онд Улаанбаатар хотод “Боса импекс” ХХК-нд менежер хийдэг байхад манай нөхөр Э.Н “Улаанбаатар” их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 2 дугаар курсийн оюутан байсан. Ер нь бол бид хоёр нэг нэгийгээ сайн мэднэ. Хоёулаа Архангай аймгийн Хашаат суманд төрж өссөн. Түүнээс хойш үерхэж байгаад 2013 онд манай том хүү Нийн Т төрөөд 2015 онд Архангай аймгийн Хашаат суманд хуримласан. Тэр хооронд нөхөр маань 2015 оны 10 дугаар сард “Төрийн” банканд теллерээр ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сард тус сумын засаг даргын орлогчоор ажилд орсон. Энэ хугацаанд манай бага хүү Э 2017 онд төрсөн. Ингээд бид хоёр дундаасаа 2 хүүтэй. Амь хохирогч Э.Н 2021 оны 01 дүгээр сард Хашаат сумын засаг даргаар томилогдсон. Талийгаач маань эцэг, эхээсээ дөрвүүлээ бөгөөд айлын 2 дахь хүүхэд нь бөгөөд дээрээ 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй. Бага байхдаа эцэг, эхийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. 2007 онд Хашаат сумынхаа 10 жилийн сургуулийг төгсөөд, 2009-2013 онд “Олон Улсын “Улаанбаатар” их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Зан байдлын хувьд манай нөхөр эрүүл саруул байх үедээ үг дуу цөөтэй, гэр бүлийн асуудалд их оролцож түүнээсээ болж жаахан уур уцаар ихтэй. Сүүлийн үед нэг л ууртай байгаад байдаг байсан. Өөрт нь болохгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандахаар тэрийг сонсохгүй, хүлээж авахгүй дургүйцдэг. Ер нь бол аягүй их архины хамааралтай. Одоогоос бараг 4 жил шахуу ууж хэрэглэж байна. Архи уухаараа их агсан согтуу тавьдаг, хэл амаар доромжилдог, гэрийнхээ эд зүйл, тавилга эд хогшлыг эвдэлнэ. Мөн намайг бол хэлэх, хэлэхгүй үгээр ихээр доромжилдог. Цаашлаад эд зүйл авч шидэх, түүгээрээ гар хүрч миний биед 5-аас дээш удаа гэмтэл учруулах, согтуугаар ална гэж машинаараа хүртэл хөөх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Гэхдээ би нөхрийгөө засаг дарга хийдэг ажил албан тушаалыг нь бодож зан ааш нь засагдчих байх гэж хүлээцтэй хандаж, ерөөсөө цагдаагийн байгууллагад нэг ч удаа хандаж өргөдөл, гомдол гаргах, дуудлага, мэдээлэл огт өгч байгаагүй. Сүүлийн үед энэ засаг дарга гэх ажил албан тушаалтай холбоотойгоор маш их архины хамааралтай болчихсон. Өдөр өнжихгүй шахуу бөгөөд сардаа цөөхөн удаа эрүүл саруул байдаг байсан. Аав Б, амь хохирогч Н нарын хооронд өр авлагын асуудал байхгүй. Харин манай нөхөр байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг болохоор аав дургүй байдаг. Мөн талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьж, надтай хэрүүл, маргаан хийгээд байдаг болохоор манай аав намайг өмөөрөөд манай нөхөртэй архи уусан үед нь хэрэлддэг байсан. Тухайн шалтгааны улмаас талийгаачид аав Б өс хонзон санасан байж магадгүй. Өөр асуудал байхгүй. Уг нь манай аав талийгаачид чи архи дарс уухаа болиод сайн сайхан амьдралаа бод гэж байнга хэлдэг байсан. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ үг яриа нь олширч, үглээ болдог, тавьтар муутай, зан авир нь өөрчлөгдөөд хүн амьтантай маргалдах гээд байдаг. Тухайн үед би гэртээ хөрш айл буюу Эрдэнэ толгойн 5-4 тоотод амьдардаг Хишигээ эгч надад туслаад манай гэрт бид хоёр байж байсан. Гэрийн гадаа амь хохирогч Н, аав Б нар байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр Н дээгүүрээ нүцгэн, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн пүүз өмссөн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 18-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Чийн мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 цагийн үед амь хохирогч Э.Н манай хажууд байх өөрийн эмээ Бадамцэрэнгийн хашаа, байшин болох Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоотод нүүж ирсэн. Тэгээд би өмнө нь айл хөрш байсан болохоор 07 цагийн үед Э.Нийн нүүж ирсэн байшинд нь орж түүний эхнэр Хын хамт гэрийнх нь тавилга, эд хогшлыг хамт цэгцэлж, янзлалцаж байсан. Тэгтэл дээрх өдрийн 12 цагийн үед Э.Н байшингийнхаа гадаа ДДШТ-ийн антеныхаа утсыг байшин руугаа цонхныхоо хажуугаар оруулахад тухайн утсыг Х татаж авч байх шиг байсан. Тэгээд би байшингийнх нь тоосыг арчаад зогсож байтал Х гэнэт “ааваа яаж байгаа юм бэ” гэж хэлээд гэрээсээ гарахаар нь би Хын араас нь гарахад Хын аав буюу Б гуай баруун гартаа байх, одоо аль гартаа барьсан байсныг нь сайн санахгүй байна, ямартай ч том хутга барьчихсан зогсож байхад нь Х Бийн барьсан байсан хутгийг нь гараас нь авч байсан. Харин Н хашааныхаа голд биеэс нь цус гоожчихсон байдалтай зогсож байсан. Тэгээд би тухайн үедээ эмч дуудаарай гэж орилоод өөрөө утсаараа сумынхаа Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаа өгчихөөд Н рүү харахад хашааныхаа урд гадна талд шороон зам дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь Н дээр очиход нүүр нь цэлдэн хөх болчихсон хэвтэж байсан. Мөн Х хамт шахуу Н дээр ирээд түүний толгойг барьж аваад эмч дуудаач ээ гээд орилоод байсан. Тэгтэл удалгүй Б эмч ирэхээр нь Нийг Х, Б эмч бид 3 Бийн унаж ирсэн машинд өргөж тавиад эмнэлэг дээр очоод оруулж өгөхөд Б эмч түүнийг нас барсан байна гэж хэлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Миний чих жаахан хатуу болохоор түүний амьсгалж байсан үгүйг сонсож чадаагүй. Намайг түүний гэрт юм хийж байхад хэрүүл, маргаан болсон асуудал байхгүй. Намайг байхад хэрүүл, маргаан болсон асуудал байхгүй. Дээрх асуудал болох үед би амь хохирогч Э.Нийн байшинд түүний эхнэр Х, хүү Т, Э нарын хамт байж байсан. Харин байшингийн гадаа Н, Б нар байсан. Би байшинд нь тоос арчаад зогсож байсан. Тэгтэл Х гэнэт ааваа яаж байгаа юм бэ гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд би араас нь гарахад Б гуай хутга барьсан зогсож байсан. Байшингийн баруун урд талд буюу ДДШТ-ийн антенн тогтоож байсан газрын ойролцоо зогсож байсан. Намайг байшин дотор байхад тийм чимээ сонсогдоогүй. Миний сонсгол муу болохоор би тийм зүйл сонсоогүй. Н нь бага зэргийн уучихсан юм уу гэмээр үнэртэж байсан. Б нь бас согтуу харагдаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 18 минутад намайг Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Нөмөр хорооллын 01-01 тоотод хөгшин настай хүнд тариа хийж байхад тус багийн иргэн Ч гэх хүн залгаад сумын засаг дарга Нийг Б ах хатгачихлаа, хурдан ирээрэй гээд сандарсан байдалтай орилж яриад байхаар нь би тухайн тариа хийж байсан айлын ойролцоо газар байсан болохоор 2 минут орчмын дараа Чийн дуудлага өгсөн газар буюу тус сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашааны гадаа очиход уг хашааны үүдэнд, зам дээр Н нь дээшээ хараад хэвтсэн, түүний эхнэр Х толгойг нь барьсан байдалтай хажууд нь суусан, иргэн Ч нь Б гэх Хын аавыг түлхээд холдуулах гээд зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад амь хохирогч Нийг үзэхэд зүүн талын суганы дунд шугамаар хөхний харалдаа зүсэгдсэн шархтай, шархнаас бага хэмжээний цус гарсан, зүүн талын хүүхэн хараа өргөссөн, баруун талын хүүхэн хараа нь өргөсөөгүй, шуунд пульс орж ирэхгүй, нүүр, царай нь хөхөрсөн, ухаангүй байдалтай клиник үхэл буюу аггнальдсон байсан. Тэгээд би Ч, Х нарын хамт Нийг дамжлан өргөж машиндаа суулгаад сумын Эрүүл мэндийн төв дээр ирээд дахин үзэхэд хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, амьсгалахгүй, зүрхний цохилт байхгүй, нас барсан байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн. Тухайн үед намайг очиход Б гэх хүн нь хөл дээрээ тогтож чадахгүй, их хэмжээний согтолттой, амь хохирогч Н рүү хандаж чи битгий баашлаад бай, босоод ир гэх мэтээр дайраад очих гээд байхад нь Ч эгч түүнийг амь хохирогч Н рүү ойртуулахгүй гээд түлхэж холдуулж байсан. Би тухайн үед сумынхаа биеийн байдал нь тааруу, өндөр настан болох Аюуш гэх хүнд тариа хийж өгөөд байж байсан. Тэгтэл Ч гэх хүн нь айсан, сандарсан байдалтай хурдан ирээрэй гэж залгасан болохоор нь хэрэг болсон гэх газар нь ойрхон байсан учраас замдаа тухайн газар нь очиход амь хохирогч Э.Н нь клиник үхэл буюу аггнальдсон байсан учраас түргэн хугацаанд эмнэлэг рүү аваад явахад нас барсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Н.Бийн гэрчээр мэдүүлсэн: ...Намайг Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотод гэртээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед эхнэр Нгийн хамт байж байхад миний зээ хүү Т /8 настай/ орж ирээд аав согтуу ирчихсэн, ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Н хүргэн Нийн гэрт ороход согтуу та нарт хамаагүй зайлцгаа гэж хэлээд байна гээд эхнэр буцаад гэртээ ороод ирэхээр нь би зөрж гараад хүргэн Нийн гэрт ороход манай охин Х орилсон байдалтай Нтэй хэрүүл, маргаан хийж байхаар нь би охин Хаас юу болсон талаар асуухад хүргэн Нийг хувцсаа шатаачихсан, одоо гэрээ шатаана гээд байна гэж хэлсэн. Тухайн үед намайг гэрт нь ороход Н орон дээрээ зүгээр сууж байхаар нь би тэр хоёрыг тайвшруулах гээд цагдаа дуудчихсан шүү гэж хэлээд гэр рүүгээ орчихсон. Тэгтэл удалгүй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн хоёр цагдаагаас хэн дуудлага өгсөн талаар асуухад Н буюу манай эхнэр дуудлага өгсөн байсан. Тэгээд тухайн хоёр цагдаа Нийг авч явах гэтэл Н согтуурхаад явахгүй байхаар нь би миний хүү яваад учраа олчихоод ир ээ гэж хэлэхэд хамт зүгээр яваад өгсөн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрт Нийн ажил төрлийг нь бодоод аймаг авч явалгүйгээр архи дарсыг нь гаргаад, төр нь иргэнээ өмөөрдөг гэдгийг ойлгуулаад буцаагаад явуулчихаач гэж гуйгаад явуулсан. Дээрх өдрийн 17 цагийн үед Н буцаж гэртээ ирээд хоол ундаа идэж уучихаад машинаа унаад гараад яваад өгөхөөр нь би сумаар Нийг хайж байгаад олж аваад миний хүү буцаад гэртээ харьчих гэж хэлээд хамт гэртээ ирээд түүнийг гэр рүүгээ орохоор нь би дахиад яваад өгөх байх гэж бодоод машиных нь 4 дугуйны хийг хошуугаар нь гаргачихсан юм. Тэгээд Н жоохон согтуурхаж байгаад унтаад өгсөн. Би тухайн шөнө охин Хыг зодчих байх гэж бодоод гэрийнх нь гадаа машиндаа ажиглаад хоносон. Н нь манай хашаанд монгол гэрт амьдардаг юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 06 цагийн үед би үхрээ бэлчээчихээд буцаад гэртээ 20-30 минутын дараа ирэхэд Н нь гэрээ буулгачихсан ачиж байсан. Тухайн үед Нийн гэрийг нь Алтнаа, Төгсөө хоёр буулгалцаж байхаар нь би хамт гэрийг нь буулгалцаж өгөөд тэднийх цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээр 4, 5 удаа эд зүйлсээ ачиж, зөөгөөд нүүсэн юм. Тэгээд 12 цагийн үед тус сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот руу нүүж дууссан. Тухайн үед миний зээ хүү Т, Э нар нь аав, ээжтэйгээ суугаад явсан. Аав, ээж нь авч явах үед миний хоёр зээ хүү явахгүй, өвөөгийнд үлдэнэ гээд орилоод байхаар нь би зээ хүү нартаа араас нь өвөө нь очно гэж хэлээд явуулсан. Тэгээд би хүүхдүүдээ явчихаар нь дотор бачуураад багтраад, хямраад байсан. Хүргэн хүү Нд гомдоод хүүхдүүд орилуулж, чарлуулаад аваад явчихаар нь айлгая гэж бодоод гэрийнхээ аяга тавгийн шүүгээнд байсан бор өнгийн модон иштэй том хутга /гинжал хутга/-г өмднийхөө зүүн талын халаасанд хийж авч яваад Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоотод очиход хүргэн хүү Н зурагтын антенаа янзлаад байшингийнхаа гадаа зогсож байсан. Тэгээд би Нээс хүүхдүүд хаана байна гэж асуухад гэртээ байна гэж хэлэхээр нь би Н рүү хандаж чи яагаад хүүхдүүд айлгаад байгаа юм бэ гэж хэлээд айлгах гээд гэрээсээ авсан бор өнгийн иштэй том хутгаараа нэг удаа биеийнх нь зүүн хэсэг рүү чичихэд Н зугтаагаад гүйгээд явсан. Тэгтэл манай охин Х гэрээс орилж гарч ирээд ааваа яаж байгаа юм бэ гээд миний барьж байсан хутгыг аваад явсан. Тэгэхээр нь би Нийн араас нь дагаад гарахад хашааны урд тал буюу хаалганы харалдаа шороон зам дээр үсрээд унасан. Тэгтэл манай охин Х орилж, чарлаж, уйлаад эмч дуудаач ээ гэж хэлээд Нийн толгойг нь барьчихсан суугаад байсан. Тэгтэл гэнэт аймар хурдан сумын эмч Б машинтайгаа хүрээд ирсэн. Байшингаас миний хоёр зээ хүү орилоод байхаар нь би гэр рүү нь орсон. Тэгээд гэрт нь ороход газар 0.5 литртэй “Экс” нэртэй архи байхаар нь түүнээс шаазан аяганд дүүрэн хийж байгаад 1 удаа уусан. Тэгтэл удалгүй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр гэрт орж ирээд намайг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Хашаанд нь хүргэн хүү Н бид хоёр, байшинд нь эхнэр, хүүхдүүд нь болон хөрш айлынх нь хүн Ч нар байсан. Би Нийн биеийнх нь зүүн хэсэг рүү нэг удаа айлгая гэж бодоод бор иштэй том хутгаар хутгалсан. Хүргэн хүү Э.Н нь ойр, ойрхон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар миний охин Хтай хэрүүл, маргаан хийж, агсан согтуу тавьж айлгаж сүрдүүлээд байсан. Тэгээд мөн хоёр зээ хүүг маань орилуулж, чарлуулаад хашаанаас гэрээ нүүлгээд, хүүхдүүдийг маань аваад явсан болохоор би гомдож, мөн бачуурснаасаа болоод түүнийг айлгая гэж бодоод гэрээсээ хутга авч гараад нөгөө хутгаараа айлгах гэж байгаад хутгалчихсан юм. Амь хохирогч нь намайг зодож, цохисон асуудал байхгүй. Харин өмнө нь эхнэртэйгээ маргалдаж, зодолдож байхад нь дундуур нь орж салгах гэхээр нь зодож, цохиод байдаг байсан. Тухайн хутга нь манай гэрт ашиглагдаад 2-3 жил болж байгаа эд юм. Тухайн үед намайг гэрээс хутга авахад манай гэрт хүн байгаагүй. Манай эхнэр Н зээ хүүхдүүд уйлж орилоод яваад өгөхөөр нь надтай адилхан хямраад гэрээсээ өөр зүг рүү уйлаад, алхаад явж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 35-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн: ...Намайг Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотод гэртээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед нөхөр Бийн хамт байж байхад миний зээ хүү Т /8 настай/ орж ирээд аав согтуу ирчихсэн ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би хүргэн Нийн гэрт ороод юу болоод байгаа юм бэ, та нар залуу хүмүүс байж яах гэж хэрүүл хийдэг юм бэ гэж хэлэхэд Н нь согтуу та нарт хамаагүй, зайлцгаа гэж хэлээд байхаар нь би буцаад гэртээ ороод нөхөр Бт Нийн хэлснийг хэлчихээд сумын цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн хоёр цагдаа Нийг авч явах гэтэл Н согтуурхаад явахгүй байхаар нь манай нөхөр Б Нд хандаж миний хүү яваад учраа олчихоод ир гэж хэлэхэд хамт зүгээр яваад өгсөн. Бид нар хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрт нь Нийн ажил төрлийг нь бодоод аймаг руу авч явалгүйгээр архи, дарсыг нь гаргаад, төр нь иргэнээ өмөөрдөг гэдгийг ойлгуулаад, хууль дүрмийг нь судлуулчихаад буцаагаад явуулчихаач гэж гуйгаад явуулсан. Дээрх өдрийн 19 цагийн үед Н буцаж гэртээ ирээд хоол ундаа идэж уучихаад машинаа унаад гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Б хүргэн Нийг сумаас хайж байгаад олоод аваад ирсэн байсан. Мөн тухайн шөнөө охин Хыг Н зодчих байх гэж бодоод гэрийнх нь гадаа машиндаа ажиглаад хоносон. Би тухайн үед нь гэртээ хоносон. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 06 цагийн үед би тугалаа хөхүүлчихээд байж байхад Б үхрээ бэлчээхээр туугаад явсан. Тэгтэл удалгүй манай хашааны гадаа цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ирэхэд жолооч нь Т байсан. Удалгүй араас нь Алтнаа ирчихсэн байсан. Тэгээд гэнэт Нийн гэрийнх нь тавилга, эд зүйлсийг зөөгөөд нүүх гэж байгаа бололтой байсан. Удалгүй Б ирээд бид нар хамт гэрийг нь буулгалцаж өгөөд тэднийх цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээр 4-5 удаа эд зүйлсээ ачиж, зөөгөөд нүүсэн юм. 12 цагийн үед тус сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот руу нүүж дууссан. Тухайн үед миний зээ хүү Т, Э нар нь аав, ээжтэйгээ суугаад явсан. Аав, ээж нь авч явах үед миний хоёр зээ хүү явахгүй, өвөөгийнд үлдэнэ гээд орилж байгаад явсан. Тухайн үед нөхөр, бид хоёр хүүхдүүдээ явчихаар нь дотор бачуураад, хямраад уйлсан байсан. Би хямраад уйлаад явж байхдаа Нийн хуучин гэрийн буурин дээрх хогуудыг нь түүгээд явж байтал Б гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд хашаанаас гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад урагшаа очлоо гэж хэлээд хашаанаас гараад явсан. Тэгтэл 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд байх, надад сумын эмнэлгээс хүргэн хүү Нийг нас барсан талаар хэлсэн. Амь хохирогч Э.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьдаг. Ер нь архи их ууж гэртээ ирдэг байсан болохоор тухайн шалтгаанаас нь болоод бид нар хэрүүл, маргаан хийдэг байсан. Тухайн өдөр манай нөхөр Б халамцуу, харин амь хохирогч Э.Н нь эрүүл байсан байх. Сайн мэдээгүй. Ер нь манай охин Хыг амь хохирогч Э.Н нь удаа дараа зодож, цохиж хэл амаар доромжилж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьж зовоодог байсан. Бид хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод охин Хаа бодоод цагдаагийн байгууллагад хэлдэггүй байсан. Манайд бор өнгийн модон бариултай, бариулан дээрээ бар байсан санагдаж байна, амьтны дүрслэлтэй том хэмжээтэй хутга байдаг. Тухайн хутга нь аяга, тавгийн шүүгээний нүдэнд байдаг. Одоо байгаа, байхгүйг нь сайн мэдэхгүй байна. /Хэргийн газраас хураан авсан хутгыг харуулахад мөн байна гэв./ Манай нөхөр Нанжилмаагийн Б нь 1968 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрж байсан. РД:АС68031811. Айлын 8 хүүхдийн том нь буюу доороо 7 дүүтэй. Архангай аймгийн Хашаат сумын унаган хүүхэд юм. Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 1984 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж байсан. 1985 онд Архангай аймгийн төвд жолооч бэлтгэх курст сурч жолооч болсон. 1987-1989 онд Нийслэлийн Налайх дүүргийн цэргийн ангид алба хааж байсан. 1988, 1989 оны үед цэргийн албанд байхдаа бид хоёр танилцаж, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсны гэр бүл болж байсан. Тэгээд 1990 онд охин Х, 1994 онд хүү Бат-Эрдэнэ нарын хоёр хүүхэдтэй болж байсан. Одоо хоёр хүүхэд маань гэр бүлтэй болж тусдаа гарсан. Бид хоёр гэр бүл болсон цагаасаа хойш манай нөхөр том оврын автомашин жолоодож холын тээвэрт хувиараа 2018 оныг хүртэлх хугацаанд явж байсан. Ер нь зуны улиралд манай нөхөр хувийн тээврийн хэрэгслээрээ жуулчинд тогтмол явдаг байсан. Миний хань Б нь ажилсаг, зөөлөн сэтгэлтэй, хөдөлмөрч, хүнд тусархуу, хүний төлөө хүн байгаа юм. Манай нөхөр Б нь Хайрст үлд /песироз/ харшлын өвчтэй бөгөөд группт байдаг. Мөн баруун түнхнийх нь толгой элэгдсэн, хагалгааны заалттай оноштой юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-44 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тын мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байхад амь хохирогч Э.Н нь над руу залгаад та надад юм зөөгөөд өгөөч, машинтайгаа хүрээд ир гэхээр нь би өөрийн цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээ унаад түүний гэрт 05 цаг өнгөрч байхад очоод уулзахад амь хохирогч нь гэрээ хураачихаад урагшаагаа эмээгийн байшин руу орлоо, та нүүлгээд өг гэж хэлсэн. Тэгээд би амь хохирогч Н, эхнэр нь болох Х нарын хамт түүний гэрээс тавилгуудыг нь зөөж гаргаж байсан. Тэгтэл удалгүй А ирээд бид хоёр хамт гэрээс нь эд зүйлс зөөж байхад Б ах машинтайгаа ирээд хамт гэрийг нь буулгаж, нүүлгэлцэж өгсөн. Тэгээд би тэдний гэрийг Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотоос 05-03 тоот руу 5-6 удаа тасалж эд зүйлсийг нь ачиж, зөөж, буулгаж, нүүлгэж өгөөд тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад дууссан. Тэгтэл амь хохирогч Н нь намайг усанд яваад өг гээд өөрөө зурагтын антенаа янзлаад байхаар нь би түүний усны савнуудыг нь ачиж авч яваад усанд явчихаад буцаад гэрт нь ирэхэд амь хохирогчийн хоёр хүү нь хашаандаа тоглоод, том хүн гарч ирэхгүй байхаар нь машинаасаа буугаад байшинд нь яваад ортол Б ах ганцаараа сууж байсан. Тэгээд намайг амь хохирогчийг асуухад Б ах надад хэлэхдээ ах нь Нийг хутгаар хатгачихлаа, эмнэлэг аваад явсан гэж хэлэхээр нь би тоглоод байна гэж бодоод усыг нь буулгачихаад эмнэлэг дээр яваад очтол хүн амьтан бужигнаад учир нь олдохгүй байхаар нь би гэр рүүгээ яваад байж байтал удалгүй хэсгийн төлөөлөгч Б.Л намайг дуудахаар нь явж очоод Н нас барсан талаар мэдсэн. Намайг гэрийг нь нүүлгэж өгч байхад хэрүүл, маргаан болсон асуудал байхгүй. Тухайн өдөр Б ах халамцуу, харин амь хохирогч Э.Н нь эрүүл байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 47-49хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн үед гэртээ унтаж байхад амь хохирогч Э.Н нь над руу залгаад та манай гэрийг нүүлгэлцээд байшинд оруулаад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн үед түүний гэрт очиход Т, Х, амь хохирогч Н нар гэрийн эд зүйлсийг зөөж гаргаж байсан. Тэгээд би хамт юм зөөгөөд байж байхад удалгүй Б ах машинтайгаа ирээд хамт гэрийг нь буулгаж, нүүлгэлцэж өгсөн. Мөн хажууд нь Н эгч юм хийгээд явж байсан. Тэгээд би тэдний гэрийг Хашаат сумын Баян багийн Эрдэнэтолгой хорооллын 10-10 тоотоос 05-03 тоот руу 5-6 удаа тасалж эд зүйлсийг нь ачиж, зөөж, буулгаж, нүүлгэж өгөөд тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд би ажил руугаа яваад ажил дээрээ байж байхад хэсгийн төлөөлөгч Б.Л намайг ирж аваад Нийг нас барсан талаар хэлсэн. Намайг гэрийг нь нүүлгэж өгч байхад хэрүүл, маргаан болсон асуудал байхгүй. Тухайн өдөр Б ах халамцуу, харин амь хохирогч Э.Н нь эрүүл байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Агийн мэдүүлсэн: ...Намайг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анх Хашаат сумын засаг даргын тамгын газарт ажилд ороход Н нь тус сумын Засаг даргын орлогч ажилтай байсан. Тиймээс тухайн үеэс авахуулаад амь хохирогч Э.Нийг таньдаг болсон. Амь хохирогч Э.Нтэй ажлын шаардлагаар харьцдаг байсан болохоор нарийн сайн мэдэхгүй, төлөв даруу зантай, нийтэч хүн юм шиг л санагддаг болсон. Би амь хохирогчтой нийлж архи дарс ууж явж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь ажлын бус цагаар хааяа нэг архи уусан явж харагддаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Агийн дахин мэдүүлсэн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газарт хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажилд орж 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Талийгаач Н нь намайг ажилд ороход Засаг даргын орлогчийн ажил хийдэг байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сараас сумын засаг даргаар томилогдсон. Энэ хүний хувьд эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Хүний хувьд дуу цөөтэй, хүн рүү дайраад давшлаад байдаггүй, буурь, суурьтай хүн гэж боддог. Ер нь архи согтууруулах ундааг хэрэглэдэг. Орлогч байхдаа бага зэрэг хэрэглээд байдаг байсан. Харин засаг дарга болсноос хойш ажлын цагаар 2-3 удаа уучихсан харагдаж байсан. Ажлын бус цагаар уусан, уугаагүй талаар мэдэхгүй. Архи уусан үедээ зан ааш гайгүй л байдаг байсан. Миний хувьд 1-2 удаа хамт ууж байсан бөгөөд тэгэхэд ямар нэгэн агсан тавих зүйл болж байгаагүй. Талийгаачийн эхнэрийг Бийн Х гэдэг бөгөөд тус суманд “Хаан” банкны эдийн засагчаар ажилладаг. Эхнэртэй нь найз нөхдийн харилцаа холбоо байхгүй учраас холбогдоод ярьж хөөрдөг зүйл байхгүй. Амь хохирогч нь Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоот хашаанд монгол гэрт хадам Бийн хашаанд амьдардаг байсан. Энэ талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нийн мэдүүлсэн: ...Амь хохирогч Э.Н нь архи согтууруулах ундааны зүйлийг найз нөхдийнхөө хүрээнд ууж, иддэг л байх. Би тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Агийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газарт 2005 оноос хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Бид хоёр нэг сумын хүмүүс учир багаас нь мэднэ. Амь хохирогч Э.Н нь үг дуу цөөтэй, түргэндүүхэн зантай хүн байгаа юм. Амь хохирогч Э.Н ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Үе, үе архи уусан яваа харагддаг. Тэгэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар зан авиртай болдог талаар надад мэдэх зүйл байхгүй. Байгууллага хамт олноороо аялал, зугаалганд явах үедээ янз бүрийн агсан зан гаргаж байгаагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Сын мэдүүлсэн: ...Б бид хоёр Архангай аймгийн Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа буюу 1983 оноос хойш найзалж, нөхөрлөж, одоог хүртэлх хугацаанд найз нөхөд яваа хүмүүс юм. Миний найз Н.Б нь бусадтай эвтэй, олонтой, нийтэч, уур уцаар багатай, тусч хүн бөгөөд хамт барилдаж, ноцолдож, энэ тэрүүгээр олон удаа явж байсан. Одоог хүртэл бид гэр бүлийн найзууд юм. Би Н.Бтай 30 гаруй жил нөхөрлөхдөө ам мурийж үзээгүй юм. Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ямар нэгэн зүй бус зан харилцаа авир гаргадаггүй, инээж хөхөрсөн, цайлган, цагаан хүн юм. Миний найз Б нь сүүлийн үед бие нь муудаж олон төрлийн эм тариа хэрэглэдэг болсон…гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ггийн мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр Стай 1990 онд гэр бүл болсноосоо хойш Н.Бтай найзалж, нөхөрлөж одоог хүртэлх хугацаанд найз нөхөд яваа хүмүүс юм. Миний найз Б нь бусадтай эвтэй, олонтой, нийтэч, уур уцаар багатай, тусч, хамт барилдаж, ноцолдож, энэ тэрүүгээр олон удаа явж байсан. Одоог хүртэл бид гэр бүлийн найзууд юм. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн зүй бус зан харилцаа, авир гаргадаггүй, инээж хөхөрсөн, цайлган цагаан хүн байгаа юм. Миний найз Б нь сүүлийн үед бие нь муудаж олон төрлийн эм тариа хэрэглэдэг болсон…гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гийн мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цагдаагийн хэсэг дээр хэсгийн төлөөлөгч Б.Лын хамт байж байхад хэсгийн төлөөлөгчид иргэн Нгаас хүргэн Н согтуу агсан тавиад байна гэж дуудлага өгсөн бөгөөд уг дуудлагын дагуу Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 10-10 тоотод очиход сумын засаг дарга Э.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэр Хтайгаа болон Б, Н нартай хэрэлдсэн байдалтай байсан. Тухайн үед Б, Н нар нь дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсан тавих юм, анх удаагаа дуудлага өгч байна, та нар төр нь иргэнээ хамгаалдаг гэдгийг ойлгуулаад аймаг руу авч явалгүйгээр архи, дарсыг нь гаргаад буцаагаад явуулаад өгөөч, бидэнд гаргах ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж хэлж байсан. Тэгээд түүнийг яагаад агсан тавиад байгаа эсэх талаар нь асуухад согтуурхаад дуугарахгүй байхаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр түүнийг аваад явах гэтэл явахгүй гэсэн. Тэгтэл Б нь миний хүү асуудлаа шийдчихээд ир гэж хэлэхэд Н нь хамт цагдаагийн хэсэг рүү явсан. Удалгүй 2-3 цагийн дараа Нийн архи нь гарсан болохоор нь гэр рүү нь явуулсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 хуу/

 

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн: ...Би Н.Бийг 1976 онд Хашаат сумын бүрэн бус дунд сургуульд 1-р ангид орсон үеэс нь таньдаг болсон. 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд хэсэг хугацаанд уулзаагүй байж байгаад 2000 оноос хойш хөрш амьдарч байгаа юм.  Н.Б нь хүнтэй харьцаа сайтай, хүнд их тусархуу, даруу төлөв зантай хүн байгаа юм. Н.Б нь үе, үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж, гэр орондоо агсан тавьж, янз бүрийн араншин гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 82-83 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оын мэдүүлсэн: ...Би 1979 онд Хашаат суманд бүрэн бус дунд сургуульд багшаар ирээд 4а ангийн анги даасан багшаар ажиллахад Н.Б нь манай ангид суралцаж байсан. Тэр үеэс Бийг таньдаг болсон. Н.Б нь даруу төлөв ааштай, хүнтэй хэрүүл, маргаан хийж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хичээл сурлагадаа идэвхитэй сайн сурагч, ангийн дарга хийж байсан. 8 дугаар ангиа төгсөөд Барилгын техниккумд яваад эрүүл мэндийн шалтгаанаас болоод суралцаж чадаагүй юм. Цэргийн алба 2 жил хаагаад ирсэн юм. Хэдэн онд цэргийн алба хаасныг би сайн санахгүй байна. Цэргээс ирээд аав нь жолооч байсан учир нэгдэлд сонсмоол барьж байгаад, хувиараа хөдөлмөр эрхлээд одоог хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Н.Б нь байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, надтай согтуу таарч байсан удаа байгаагүй. Ямар нэгэн зүй бус зан, харилцаа, авир гаргаж байна гэж би сонсоогүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 86-87 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Зын мэдүүлсэн: ...Б бид хоёр Архангай аймгийн Хашаат сумын бүрэн дунд сургуульд 1976 онд 1 дүгээр ангид орж байсан. 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд одоог хүртэл найз нөхөд яваа хүмүүс юм. Миний найз Н.Б нь хүнтэй хэрүүл, маргаан хийж байхыг нь би огт хараагүй бөгөөд бусадтай эвтэй, олонтой нийтэч, уур уцаар багатай, цагаахан сэтгэлтэй, тусч, хувиараа хөдөлмөр эрхэлж машин янзалдаг, их хүнд тусархуу, их хөдөлмөрч сайн залуу байгаа юм. Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байсан. Хэрэглэсэн үедээ цуг явж байхад ямар нэгэн зүй бус зан, харилцаа, авир гаргаж байгаагүй хүн юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 90-91 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн: ...Б бид хоёр Архангай аймгийн Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуульд 1976 онд 1 дүгээр ангид орж байсан. Б 1а бүлэгт, би 1в бүлэгт орж 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн “Тосоов” жолооны курст явж жолооч болоод 1987 онд бид хоёр цэрэгт нэг жил яваад би хилийн цэргийн 0263 дугаар ангид, Б Налайхад цэргийн алба хааж Налайхын цэргийн ангийн эмнэлгийн жолооч хийж байсан гэж ярьж байсан. 1989 онд цэргээс халагдаад 1990 онд гэр бүл зохиож нэгдлийн жолоочийн ажил хийж байсан. Одоо хүртэл найз нөхөд яваа хүмүүс юм. Миний найз Н.Б нь хүнтэй хэрүүл, маргаан хийж байхыг нь би хараагүй. Бусадтай эвтэй, олонтой, нийтэч, уур уцаар багатай, тусч, хувиараа хөдөлмөр эрхэлж машин янзалдаг, их хүнд тусархуу, их хөдөлмөрч сайн залуу байгаа юм. Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Саянаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон бөгөөд хэрэглэсэн үедээ ямар нэгэн зүй бус зан, харилцаа, авир гаргадаггүй, инээж хөхөрсөн хүн байгаа юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 94-95 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нын мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр наадмын бэлтгэлд “Хилчин” спорт хорооны галд гарчихсан байхад 14 цагийн орчимд эхнэр Н залгаад Нийг хүнд хутгаар хатгуулаад нас барсан байна гээд уйлаад залгахаар нь би дээрх газраас Улаанбаатар хот руу явж хүргэн ах Азбилэгийнд очиход манай эхнэр болон хадмууд цугларсан байсан. Тэндээсээ бид ярьцгааж байгаад Хашаат сумын төвд 20 цагийн орчимд ирэхэд Н дүүг маань тус сумын “Эрүүл мэндийн төв”-ийн цогцос хадгалах өрөөнд байрлуулсан гэж байсан. Мөн замдаа явж байхдаа дүүгээ хадам аав Бдаа хатгуулсан талаар сонсож байсан. Дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Тэгэхдээ тогтмол хэрэглээд, ууж, идээд яваад байдаггүй байсан. Амь хохирогч Э.Н нь эхнэр Б.Хыг зодож, цохиж байсан асуудал болж байгаагүй. Хэрэв болж байсан бол Б.Х нь бидэнд мэдэгдэж хэлэх байсан байх. Би яагаад ийм асуудал болсныг ойлгохгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 136-137 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нийн мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед манай хамаатны эгч утсаар яриад ах Нийг хадам аав Н.Б нь хутгалаад, бие нь муу байна, яаралтай гараарай гэж хэлэхээр нь би ах, дүү нартаа энэ мэдээг дуулгаж Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хашаат сум руу ирсэн. Тухайн үед хамт байгаагүй учир болсон зүйлийн талаар нарийн мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос ирэхэд ах Н нь нас барчихсан байсан. Манай ах Б гэдэг хүний хүргэн болоод 8 жил болж байгаа бөгөөд 2 хүүхэдтэй байсан. Талийгаач ах маань хадам аав, ээжийгээ төрсөн эцэг, эх шигээ хүндэлдэг байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд хадам аавтайгаа таарамжгүй харилцаатай болж, хадам аав нь архи уухаараа хөөж туудаг байсан байна лээ. Ажил явдал болсон үеэр нутгийн хүмүүсээс сонссон. Талийгаач Э.Н ах Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байсан. Өмнө нь 2016-2020 оны хооронд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Талийгаач Н ах маань 1989 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн бөгөөд айлын 2 дахь хүүхэд байсан. Бага насаа эцэг, эхийн дэргэд сумандаа өнгөрөөсөн. Цэргийн алба хаагаагүй. Олон эмэгтэй хүний дунд өссөн учир өр зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг, хүнтэй нийтэч харьцдаг, төлөв даруу зантай хүн байсан. Хааяадаа ажил хэргийн шугамаар архи уудаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байна. Манай аав Бг амьд байх үед Н.Б гэх хүн нь согтуу жолоо барьж яваад автомашинаараа дайрах гэж байсан асуудал гарч байсан. Энэ бүхнээс бодоход Б гэх хүн нь миний ахыг алах санаатай явдаг байж байгаад санаатайгаар хутгалж алсан байх гэж бодож байна. Талийгаач ах маань нас барахаасаа 2-3 хоногийн өмнө манай нагац эгч Атай ярихдаа “хадам аав хашаанаасаа хөөж, туугаад хэрүүл хийгээд байх юм, би ямар аав шигээ хүнтэй зодолдолтой нь биш дээ, нэг гараараа нөгөө гараа барьж байна, хурдхан шиг нүүмээр байна” гэж ярьсан байсан. Мөн Н.Бийн хашаанаас нүүх үед болон нүүхээс өмнө Н.Б нь талийгаач ах Нийг хөөж тууж, гэрт нь машинаа тулгаж зогсоод яг одоо зайл гэх мэтээр хэрүүл, маргаан хийж байсан талаар ажил явдлын үеэр нутгийн хүмүүс ярьж байсан. Тухайн асуудал болохоос өмнө Н.Б нь сүүлийн 2-3 хоног архи дарс ууж согтуу бусадтай хэрүүл хийгээд байсан талаар нутгийн хүмүүсийн ярианаас сонссон...гэх мэдүүлэг /2хх-ийн 144-146 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Пийн мэдүүлсэн: ...Амь хохирогч Э.Н нь айлын ганц хүү юм. Түүний аав, ээж нь нутаг орондоо хөдөлмөрч, нэр хүнд сайтай, сайн хүмүүс юм. Аав нь нас бараад, ээж нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд өөрөө сумынхаа Засаг даргын орлогчийг 4 жил хийгээд үргэлжлүүлэн 2020 оноос хойш Хашаат сумынхаа Засаг даргын албыг хашиж байсан юм. Би талийгаачтай ойр дотно байгаад байдаггүй ч гэсэн нэг орон нутагт ажиллаж, амьдарч байсан болохоор түүнтэй таарч байдаг байсан. Талийгаач нь төлөв, даруу зантай, зан харилцаа сайтай хүү байсан. Би Н.Бтай нэг орон нутагт төрж, өсөж, ажиллаж амьдарсаар ирсэн. Энэ хугацаанд нэг нутгийн хүмүүс учир Н.Бийг таньдаг. Мөн талийгаачийн хадам аав нь юм. Н.Б нь эрүүл байхдаа зан сайтай хэвийн байдаг. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аархуу, онгироо, сагсуу зантай бөгөөд согтуу үед нь таарахаар нь намайг Нийн хамаатны ах гэдгийг мэддэг учраас би танай дүүг зодно, ална гэх мэтээр агсарч юм ярьдаг байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат суманд байж байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас гэртээ амарч байгаад хөдөө ойрхон айлд очих санаатай ганцаараа явах гэсэн боловч Ковид-19 цар тахлын улмаас манай суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох хяналтын пост гарсан байсан учраас тухайн постон дээр очоод уулзахад хөл хорио тогтоосон гээд намайг явуулаагүй. Тэгээд би буцаад гэр рүүгээ 11 цагийн үед явж байхад Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот буюу талийгаач Нийн эмээгийнх нь хашааны хаалга онгорхой, гадаа нь мотоцикль зогсож байхаар нь би эзэнгүй айлын хашаанд юун хүмүүс ирсэн байдаг байна гэж бодоод тухайн хашаанд ороход “Портер” маркийн тээврийн хэрэгслээс айл нүүж ирж байгаа бололтой юм буулгаад амь хохирогч Н, тамгын газрын байгаль хамгаалагч, галч гэх хүмүүс байсан. Тухайн үед Нтэй мэнд мэдчихээд байшин руу нь ороход Нийн эхнэр Х, хөрш айлынх нь эмэгтэй Хишигээ нар байшингийнхаа шороо тоосыг арчаад зогсож байхаар нь би тухайн хүмүүстэй мэнд мэдчихээд буцаж байшингаас нь гарахад Н.Б нь “Портер”-ын хажууд Нийн том хүүг түшчихсэн халамцуудуу зогсож байснаа Б намайг харснаа ах нь өмөөрөх гэж ирээ юу гэж хэлэхээр нь чи юу яриад байна, хүүхдүүд нүүж суугаад завгүй байхад юу яриад байгаа юм, өмөөрөх үедээ өмөөрнө шүү дээ гэж хэлчихээд би хашаанаас нь гараад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ амраад байж байтал 16-17 цагийн үед манай охин Отгондулам над руу залгаад Нийг нас барсан талаар нь хэлсэн. Тэгээд би охиндоо юу яриад байгаа юм, өглөө гэрээ нүүлгээд байж байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нараасаа асуухад Н нь хадам аав Бтаа хутгалуулж нас барсан гэж хэлэхээр нь хашаанд нь яваад очтол цагдаагийн алба хаагч нар ирчихсэн хэргийн газарт хамгаалалт авсан байсан. Намайг хашаанд нь ороход Н.Б халамцуу, Н эрүүл байх шиг байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 149-151 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн дахин мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амь хохирогч Н нь гэртээ агсан согтуу тавьж, гэр орноо шатаана гээд өөрийн хувцсаа шатааж хэрүүл маргаан үүсгэсэн талаар амь хохирогчийн хүү Т нь манайд орж ирж хэлээд өвөө миний хувцсыг аваад өгөөч, аав, ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би амь хохирогчийн гэрт ороход түүний эхнэр буюу миний охин Х орилсон зогсож байсан. /юу гэж орилж байсныг мэдэхгүй байна/. Мөн амь хохирогч Н нь тухайн үед намайг ороход та нар зайлцгаа, та нарт хамаагүй гэх мэтээр маргалдаж хоорондоо хэрэлдэж байсан. Би тухайн үед нь амь хохирогчийг хувцсаа шатаасан үгүйг харах гээд буцаж гарахад хогны байшинд хувцас юм уу, юу нь мэдэгдэхгүй зүйлүүд шатаад байсан. Мөн энэ үед миний зээ хүү өвөө та миний хувцсыг гэрээс аваад өг, аав гэрээ шатаана гээд байна гэж хэлээд байсан. Би тухайн үед нь зээ хүү Тд өвөө нь хувцсыг нь авч чадахгүй байна гэж хэлсэн. Намайг амь хохирогч Нийнд орохоос өмнө манай эхнэр Н амь хохирогчийнд ороход хэрүүл маргаан хийж, гэр орноо шатаана гэхээр нь манай хүн буцаж гарч ирээд сумын цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн байсан. Тэгээд эхнэр Н хашаандаа зогсоод өөрөө дуудлага өгсөн байсан болохоор амь хохирогч Н, охин Х нарыг хэрүүл хийж байгааг хараад зодолдчих вий гэж бодоод зогсоод байх шиг байсан. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирээд манай хашаанд ороод ирэхээр нь би хэн дуудлага өгсөн юм бэ гэхэд манай эхнэр Н миний зүрх өвдөөд байсан болохоор би дуудлага өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр амь хохирогчийг дуудлагын дагуу аваад явах гэтэл амь хохирогч явахгүй гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би амь хохирогчид миний хүү яваад асуудлаа шийдчихээд ир гэхэд амь хохирогч яваад өгсөн. Тэгээд би гэрийнхээ ойр зуурын юмыг хийгээд сууж байтал 1, 2 цаг орчмын дараа амь хохирогч нь эрүүл, архи нь гайгүй болчихсон буцаж ирээд гэртээ орсон. Тэгээд би мөн ойр зуурын юм аа хийж байгаад харахад хоол ундаа хийж идэцгээж байна гээд гэртээ байцгааж байсан. Тэгтэл 20, 30 минутын дараа нэг харахад амь хохирогч нь машинаа унаад гараад явсан байхаар нь би буцаж сумын хэсгийн дээр явж очоод Нийг машинаа унаад гараад явчихлаа гэж хэсгийн төлөөлөгчид хэлэхэд тэр доогуур явж байх шиг байна гэж хэлэхээр нь харахад амь хохирогч нь сумын зүүн хэсэгт урдаасаа хойд зүгт явж байхаар нь би араас нь яваад очиход амь хохирогч машиндаа корона вирус тусаад эмчилгээнд байсан эмнэлгийн жолооч Б, сувилагч /нэрийг нь санахгүй байна/ нарын хамт явж байхаар нь би амь хохирогчийг чи хариач, чамайг хэсгийн төлөөлөгч гэртээ амрах ёстой гэж хэлсэн биз дээ гэж хэлэхэд амь хохирогч хамт явж байсан хүмүүсээ эмнэлгийн зүг рүү явж байгаад буулгасан бололтой гэртээ буцаж ирсэн. Тэгэхээр нь би буцаад гараад явчихаж магадгүй гээд машиныхаа түлхүүрийг өгчих гэхэд та нарт өгөхгүй, та нар намайг цагдаад өгдөг, та нарыг буудаж ална гэхээр нь би чимээгүй байж байхад амь хохирогч гэртээ орсон. Тэгэхээр нь би шөнө яваад өгч магадгүй гэж бодоод амь хохирогчийн саарал өнгийн “Приус-20” маркийн 02-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийнх нь 4 дугуйных нь хийг хошуугаар нь гаргаж хийгүй болгочихоод шөнө хоорондоо маргалдаад байж магадгүй гэж бодоод хашаандаа өөрийн “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд унтсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 07 цагийн орчимд амь хохирогч нь сумын захиргааны манаач Алтнаа, байгаль хамгаалагч Т нарыг дуудчихсан өөрийн эмээгийнхээ хашаа буюу Хашаат сумын Баян багийн Эрдэнэтолгой хорооллын 05-03 тоот руу нүүсэн. Тэгээд манай хашаанаас 4-5 удаа тээврийн хэрэгслээр гэрээ зөөж ачиж нүүгээд 11 цагийн орчимд сүүлийнхээ эд зүйлийг авч явах үедээ миний хоёр зээ болох Т, Э нарыг авч явах гэтэл зээ хүүхдүүд маань явахгүй гээд уйлж орилцгоогоод байхаар нь би өвөө нь араас нь очно, миний хоёр хүү аав, ээжтэйгээ явж бай гэж хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр хүүхдүүдээ орилолдож, уйлалдаад байсан болохоор нь хямарч, гомдож, уйлсан. Тэгээд би гэр рүүгээ ороод хаанаас авснаа одоо сайн санахгүй байна, нэг хутга өмднийхөө халаасанд хийгээд гэрийн үүдэнд байсан өөрийн унадаг дугуйгаа унаад Баян баг Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоотод очиход хүргэн Н хашаандаа юм хийгээд байшингийнхаа гадаа зогсож байсан. Тэгээд би хүргэнээсээ хүүхдүүдээ асуухад чамд хамаагүй, чи зайл, буудаж ална шүү гэх мэтээр намайг хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг айлгая гэж бодоод гэрээсээ авсан байсан хутгаараа /одоо хаашаа хутгаараа чичсэнээ санахгүй байна/ түүн рүү чичсэн. Тэгтэл амь хохирогч Н зугтаад хашаанаас гараад явсан. Түүнээс хойш миний ухаан санаа орж гараад юу болсон талаар сайн санахгүй, орж, гараад самуураад байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө амь хохирогчийн гадаа машиндаа унтаж /хонож/ байхдаа түүний машинаас авсан байсан 2.5 литрийн пиво уусан. Тухайн пивоноосоо амь хохирогчийн гэрийг нүүлгэж өгч байхдаа мөн ам цангасан үедээ уусаар байгаад дуусгасан. Тухайн хутга нь миний /манай/ хутга юм. Манай хүргэн Н нь манай хашаанд гэр барьж амьдраад 2 жил гаруй хугацаа болсон. Энэ хугацаандаа амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсан согтуу тавьж, хэрүүл маргаан хийдэг байсан. Амь хохирогч нь архи уухаараа авир муутай, агсан зантай хүн. Мөн архи уусан үедээ бидний калибр загварын буугаараа буудна гэж удаа дараа айлгаж, буугаа сумлах үедээ энэ сумыг чамд, энэ сумыг чамд гэж занаж, ална гэж сүрдүүлж байсан. Мөн манай охиныг архи уусан үедээ зодож, цохидог. 2021 оны 03 дугаар сард байх, цагаан сарын дараахан охин Хыг ажлаас нь аваад дайрч ална гэж хэрэлдэж, маргалдаад асуудал үүсэх үед нь манай охин айлын хашаа даваад зугтаасан байж байгаад над руу ярьж намайг дуудаж байсан. Архи уусан үедээ манай эхнэр болон намайг хүн чинээ боддоггүй, үл тоож хэрэлдэж, буудаж ална гэх зэргээр хэрүүл, маргаан хийж, охиныг зодож байх үед нь салгаж болиулахаар эхнэр, бид хоёрт ч гар хүрсэн удаа байдаг байсан. Олон удаагийн бусармаг занг нь харж, 2 зээ хүүгээ бодож, охиноо бодоод амьдралд нь оролцоод яах вэ гэж байнга өөрсдийгөө тайвшруулдаг байсан. Тэгээд манай хажуунаас нүүгээд явахаар нь дахин дээрх үйлдлээ давтах байх гэж бодоод айлгая гэж байгаад дээрх хэргийг үйлдсэн юм. Би уг нь ална гэж бодоогүй. Хоёр зээ хүү, охин, эхнэрээ хамгаалъя гэж бодоод ийм асуудалд орлоо. Намайг дээрх хашаанд орох үед амь хохирогч Н нь чи юу хийж яваа юм, зайл, чамд хамаагүй, чамайг явахгүй бол буудлаа шүү гэж хэлээд надад хоёр сумтай буу байгаа гэж хэлсэн. Тэгээд би зээ хүүхдүүдээ асуухад яв, зайл, буудлаа шүү гэж хэлээд байсан. Амь хохирогч Н, Х нар нь суугаад /нэг гэрт ороод/ 7, 8 жил болж байна. Энэ хугацаандаа Эрдэнэтолгой хорооллын 05-01 тоотод ганц гэрээрээ байдаг байхдаа Хыг зодож, нүдээд байдаг байсан. Тухайн үед зодож, нүддэг байсныг нь амь хохирогчийн эмээ Бадамцэрэн, эгч нь буюу ээжийнх нь дүү нар нь мэддэг байсан. Энэ талаар нь манай сумын хүмүүс ярьдаг байсан. 2020 оны намраас миний сэтгэл, санаа хямарч, давчдах болсон. Учир нь амь хохирогчийнх манай хашаанд нүүж ирээд 1 жил орчим болсон байсан. Энэ хугацаандаа архи ууж ирээд амь хохирогч агсан тавьж, хэрүүл, маргаан үүсгэж, охин Хыг зоддог байсан. Иймээс би болон эхнэр, зээ нар маань тайван байж чадахаа байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 34-46 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Э.Нийн биед цээжний зүүн талаар суганы урд шугамаар 5, 6 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн хажуу хана, үнхэлцэг хальс, зүрхний булчингийн зүүн хажуу ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушги авчилт, баруун тохой, зүүн гарын шууны дотор доод хэсэг, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Зулгаралт нь мохоо зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд шууд хүргэнэ. 3. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5. Талийгаач Э.Н нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн дээрх шархны улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. 6. Талийгаач Э.Н нь нас барахын өмнө дунд зэргийн согтолттой байжээ. /Цусан дахь спиртийн зүйлийн илрэл 1,7 промиль/. 3-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 119-123 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Э.Нийн цогцосноос авсан цусанд 1.7 промиль спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэг хамаарна. 3. Талийгаач Э.Нийн гэх цус нь ВIII-р бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 124-125 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Иргэн Н.Бийн гэх цусанд 2,4 промиль спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Иргэн Н.Бийн гэх цус нь ВIII-р бүлгийн харъяалалтай байна. 4. №1 гэж дугаарлан хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан хуванцар савтай цусанд бүлэг тодорхойлоход ВIII-р бүлгийн цус байна. Энэ нь талийгаач Э.Н болон иргэн Н.Бийн гэх цустай бүлгээрээ /ВIII/ тохирч байна. 5. №2 гэж дугаарласан хуванцар савтай цус мэт зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэхгүй. 6. Амь хохирогч Э.Нийн цусанд спиртийн агууламж болон бүлэг тодорхойлох шинжилгээний хариу бүхий дүгнэлтийг №46 тоот задлан шинжилгээний дүгнэлтэнд хавсаргасан болно...гэх дүгнэлт /1хх-ийн 145-147 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 040 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Хэргийн газраас бэхжүүлж авсан 4.8x18.5см хэмжээтэй тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 4.8х8см, 4.8х20.5см 4.8x19.5см, 4.8х7.7см хэмжээтэй 4 хэсэг тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. -Бор өнгийн бариултай хутганаас гарын мөр илрээгүй. 2.3.4. Шинжилгээнд тэнцсэн 4.8х18.5см хэмжээтэй тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр санд байгаа гарын мөр, дардас болон амь хохирогч Э.Нийн гарын дардас, иргэн Н.Бийн гарын дардастай тохирохгүй байна...гэх дүгнэлт /1хх-ийн 136-137 хуу/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 08-11, 79, 82, 109-118, 135 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 78, 2хх-ийн 138-141,  хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 80-81 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-108 хуу/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт шинжилгээ /1хх-ийн 155-156 хуу/

Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1хх-ийн 182-250, 2хх-ийн 01-03 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 05 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 176 хуу/

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаартай албан бичиг /2хх-ийн 14 хуу/

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4943 дугаартай Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын лавлагаа /2хх-ийн 18 хуу/

Н.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 50-60, 65-79, 167-168 хуу/

“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 169 хуу/

Гэрэл зураг /2хх-ийн 61-64 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 100-133 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 138-140, 141 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд /1хх-ийн 182-250 хуу/

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ЦХШЗ/55 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 169-170 хуу/

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ЦХШЗ/54 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 92-93 хуу/

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /1хх-ийн 83-84 хуу/

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 246 тоот албан бичиг /2хх-ийн 14 хуу/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 791 дугаартай шүүгчийн захирамж

Сиди /2хх-ийн 165 хуу/

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 160-162 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 175 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн 7 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашаанд Э.Н нь бусдад хутгалуулж амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б нь гэм буруутай, шүүгдэгч Н.Б нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашаанд Э.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн талын 5-аас 6 дугаар хавирганы тушаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын мэдүүлсэн “Өнөөдөр ээж маань эмнэлэгт бие нь тааруу байж байна. Бид одоо дахиад нэг хүнээ алдах вий дээ гээд санаа, сэтгэл зовоод байж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би анхны мэдүүлэгтээ нэг нутаг усны хүн байна, үлдсэн 2 жоохон үрийг нь бодоод гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Гэтэл хэрэг прокурор руу шилжихэд хавтаст хэрэгтэй танилцахад задлан шинжилгээний зураг болон гэрч нарын мэдүүлгийг уншаад маш их гомдсон тул мэдүүлгээсээ буцаад гомдолтой гэж хэлсэн байгаа. Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байгаа. Одоо хохиролд 24.719.841 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь 12.200.000 төгрөг авсан”, Намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Харуул Алтай” хотхоны 104-12 тоотод гэртээ 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд байж байхад нагац эгч А нь над руу залгаад Э.Нийн биеийн байдал нь муу хүнд байна, түүний хадам аав Б нь Э.Нийг хутгаар хатгасан байна, хурдан ир гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ ээж Б болон хоёр дүүгийн хамт байж байгаад нөхөр Ныг дуудаж болсон асуудлын талаар хэлээд бид хотоос гарч 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Хашаат суманд ирэхэд дүү Н нь нас барсан байсан. Мөн замдаа ах, дүү нартайгаа утсаар яриад явж байсан болохоор ер нь нас барсан талаар нь мэдсэн байсан”, “Би анх өгсөн мэдүүлэгтээ ажил явдлын дундуур байсан болохоор сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан. Мөн тухайн үед хоёр нялх хүүхэд болон эхнэрийг нь бодож байсан юм. Эрдэнэт хүний амь, гал голомтыг минь залгах ганц эрэгтэй дүүгийн минь аминд хүрсэн байхад ажил явдал дууссаны дараа өдийг хүртэл Н.Бийн ар гэрээс нь нэг ч удаа ирж уучлалт гуйж уулзаагүй бөгөөд ерөөсөө гэмшсэн шинж байгаагүй. Би аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас болон бусад газраас гаргасан дүгнэлтүүдтэй танилцлаа. Тухайн хэрэгт холбогдогч Б нь гэмшсэн шинжгүй, өөрийгөө хамгаалсан байх бөгөөд миний дүүгийн амь нас үнэ цэнэгүй мэт, өнгөрсөн хүн үг хэлэх биш гэж хандаж байгаа нь миний дахин мэдүүлэг өгөх шалтгаан боллоо. Ийм учир гомдолтой байна. Хэдий дүү минь байхгүй болсон ч бидэнд хүн чанар, хүнийг хайрлах сэтгэл байсан юм. Одоогоор ээж минь сэтгэл санааны гүн хямралтай, шөнө унтаж чадахгүй, биеийн байдал нь муу байна. Надад ээжийгээ гал голомт залгах ганц хүүгээ алдаад шар махтайгаа хатаж байгааг харах маш хүнд байна. Миний дүү дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эмэгтэй дүүтэй өссөн болохоор уг хүн нь зөөлөн, цагаан, цайлган сэтгэлтэй, сэтгэл сайтай, хүнд тусархуу, хүний дээд хүн байсан. Одоо ч надад зүүд шиг санагдаж байна. Б нь өөрөө ганц хүүтэй, ганц охинтой байж хүний сайхан үрийг яагаад хайрлаад зөвлөөд явж болоогүй байсан юм бэ. Ямар аав гэхээрээ хашаандаа байсан хүргэнээ хөөж явуулчихаад араас нь ирж хөнөөх бодол орж ирдэг юм бол оо. Хутгаа бариад явж байхдаа юу бодож байсан юм бол оо. Миний дүү Н хадам ааваа өөрийн аав шигээ санаж, муу санаагүй, муу сэтгэлгүй, хутгалчихна гэж бодоогүй, мэдээгүй байхад нь араас нь хутгалсан байсан. Энэ нь миний дүүг санаатай алсан хүн амины хэрэг гэж бодож байна. Тиймээс ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101, хх-ийн 154-156/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хын мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр босоод манай аав Бийн амьдардаг Баян багийн 10-10 тоот хашаанаас Эрдэнэ толгойн 5-3 тоот хашаа, байшинд нүүж орохоор бид нар гэрийнхээ эд хогшил, тавилгыг зөөсөн. Тэгээд сумынхаа Баян багийн Эрдэнэ толгойн хорооллын 5-3 тоот хашаанд байрлах байшин дотор оруулж ирсэн гэрийнхээ тавилгыг хажуу хашаанд байх хөрш айлын эгч Хишгээгийн хамт янзалж, цэгцэлж байхад нөхөр Н тухайн үед гэрийн гадаа ДДШ антеныг зурагттай холбохоор байшин руу залгуурыг нь оруулахаар нь би тухайн залгуурыг цонхны завсраар авч байхад аав Б, нөхөр Н хоёр байшингийн урд талд хоорондоо юм яриад байх шиг сонсогдсон. Гэхдээ юуны талаар яриад байхыг нь тод сонсож чадаагүй. Би тухайн үедээ юм хийж байсан болохоор тэр хоёрыг сайн анзаарч хараагүй. Тэгээд удалгүй би байшингийн цонхоор харсан чинь манай нөхөр Н хашаанаас гүйгээд гарахаар нь би байшингаас яасан бэ, юу болсон бэ гээд гартал хашааны үүдэнд манай нөхөр дээшээ хараад уначихсан, аав Б ДДШТ-ийн антень байсан газар гартаа цустай хутга бариад зогсож байхаар нь гүйж очоод хутгыг нь гараас нь аваад байшингийн үүдний таамбар дотор байсан цагаан өнгийн угаалгын машинд дээрх хутгыг хийчихээд буцаж гэрээс гараад нөхөр рүүгээ гүйгээд очтол дээшээ хараад хэвтчихсэн, биеийнх нь зүүн талаас цус гарчихсан байдалтай байхаар нь толгойноос нь түшээд эмч дуудаарай гэж орилсон. Удаагүй эмч Б ганцаараа ирээд бид хоёрыг шууд машиндаа суулгаад Эрүүл мэндийн төв ороод Нийн биеийг үзээд нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-22/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Чийн мэдүүлсэн “Намайг байшингийнх нь тоосыг арчаад зогсож байтал Х гэнэт ааваа яаж байгаа юм бэ гэж хэлээд гэрээсээ гарахаар нь би Хын араас нь гарахад Хын аав буюу Б гуай баруун гартаа байх, одоо аль гартаа барьсан байсныг нь сайн санахгүй байна, ямартай ч том хутга барьчихсан зогсож байхад нь Х Бийн барьсан байсан хутгыг нь гараас нь авч байсан. Харин Н хашааныхаа голд биеэс нь цус гоожчихсон байдалтай зогсож байсан. Тэгээд би тухайн үедээ орилоод өөрөө утсаараа сумынхаа Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаа өгчихөөд Н рүү харахад хашааныхаа урд гадна талд шороон зам дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь Н дээр очиход нүүр нь цэлдэн хөх болчихсон хэвтэж байсан. Мөн Х хамт шахуу Н дээр ирээд түүний толгойг барьж аваад эмч дуудаач ээ гээд орилоод байсан. Тэгтэл удалгүй Б эмч ирэхээр нь Нийг Х, Б эмч бид 3 Бийн унаж ирсэн машинд өргөж тавиад эмнэлэг дээр очоод оруулж өгөхөд Б эмч түүнийг нас барсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 18 минутад намайг Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Нөмөр хорооллын 01-01 тоотод байх хөгшин настай хүнд тариа хийж байхад тус багийн иргэн Ч гэх хүн залгаад сумын засаг дарга Нийг Б ах хатгачихлаа, хурдан ирээрэй гээд сандарсан байдалтай орилж яриад байхаар нь би тухайн тариа хийж байсан айлын ойролцоо газар байсан болохоор 2 минут орчмын дараа Чийн дуудлага өгсөн газар буюу тус сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашааны гадаа очиход уг хашааны үүдэнд, зам дээр Н нь дээшээ хараад хэвтсэн, түүний эхнэр Х толгойг нь барьсан байдалтай хажууд нь суусан, иргэн Ч нь Б гэх Хын аавыг түлхээд холдуулах гээд зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад амь хохирогч Нийг үзэхэд зүүн талын суганы дунд шугамаар хөхний харалдаа зүсэгдсэн шархтай, шархнаас бага хэмжээний цус гарсан, зүүн талын хүүхэн хараа өргөссөн, баруун талын хүүхэн хараа нь өргөсөөгүй, шуунд пульс орж ирэхгүй, нүүр, царай нь хөхөрсөн, ухаангүй байдалтай клиник үхэл буюу аггнальдсон байсан. Тэгээд би Ч, Х нарын хамт Нийг дамжлан өргөж машиндаа суулгаад сумын Эрүүл мэндийн төв дээр ирээд дахин үзэхэд хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, амьсгалахгүй, зүрхний цохилт байхгүй, нас барсан байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн. Тухайн үед намайг очиход Б гэх хүн нь хөл дээрээ тогтож чадахгүй, их хэмжээний согтолттой, амь хохирогч Н рүү хандаж чи битгий баашлаад бай, босоод ир гэх мэтээр дайраад очих гээд байхад нь Ч эгч түүнийг амь хохирогч Н рүү ойртуулахгүй гээд түлхэж холдуулж байсан. Би тухайн үед сумынхаа биеийн байдал нь тааруу, өндөр настан болох Аюуш гэх хүнд тариа хийж өгөөд байж байсан. Тэгтэл Ч гэх хүн нь айсан, сандарсан байдалтай хурдан ирээрэй гэж залгасан болохоор нь хэрэг болсон гэх газар нь ойрхон байсан учраас замдаа тухайн газар нь очиход амь хохирогч Э.Н нь клиник үхэл буюу аггнальдсон байсан учраас түргэн хугацаанд эмнэлэг рүү аваад явахад нас барсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн “Аав, ээж нь авч явах үед миний хоёр зээ хүү явахгүй, өвөөгийнд үлдэнэ гээд орилж байгаад явсан. Тухайн үед нөхөр бид хоёр хүүхдүүдээ явчихаар нь дотор бачуураад, хямраад уйлсан байсан. Би хямраад уйлаад явж байхдаа Нийн хуучин гэрийн буурин дээрх хогуудыг нь түүгээд явж байтал Б гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд хашаанаас гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад урагшаа очлоо гэж хэлээд хашаанаас гараад явсан. Тэгтэл 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд байх, надад сумын эмнэлгээс хүргэн хүү Нийг нас барсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-44/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тын мэдүүлсэн “Тэгтэл амь хохирогч Н нь намайг усанд яваад өг гээд өөрөө зурагтын антенаа янзлаад байхаар нь би түүний усны савнуудыг нь ачиж авч яваад усанд явчихаад буцаад гэрт нь ирэхэд амь хохирогчийн хоёр хүү нь хашаандаа тоглоод, том хүн гарч ирэхгүй байхаар нь машинаасаа буугаад байшинд нь яваад ортол Б ах ганцаараа сууж байсан. Тэгээд намайг амь хохирогчийг асуухад Б ах надад хэлэхдээ ах нь Нийг хутгаар хатгачихлаа, эмнэлэг аваад явсан гэж хэлэхээр би тоглоод байна гэж бодоод усыг нь буулгачихаад эмнэлэг дээр яваад очтол хүн амьтан бужигнаад учир нь олдохгүй байхаар нь би гэр рүүгээ яваад байж байтал удалгүй хэсгийн төлөөлөгч Б.Л намайг дуудахаар нь яваад очоод Н нас барсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-49/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн “Тэгээд би ажил руугаа яваад ажил дээрээ байж байхад хэсгийн төлөөлөгч Б.Л намайг ирж аваад Нийг нас барсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нын мэдүүлсэн “Намайг 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр наадмын бэлтгэлд “Хилчин” спорт хорооны галд гарчихсан байхад 14 цагийн орчимд эхнэр Н залгаад Нийг хүнд хутгаар хатгуулаад нас барсан байна гээд уйлаад залгахаар нь би дээрх газраас Улаанбаатар хот руу явж хүргэн ах Азбилэгийнд очиход манай эхнэр болон хадмууд цугларсан байсан. Тэндээсээ бид ярьцгааж байгаад Хашаат сумын төвд 20 цагийн орчимд ирэхэд Н дүүг маань тус сумын “Эрүүл мэндийн төв”-ийн цогцос хадгалах өрөөнд байрлуулсан гэж байсан. Мөн замдаа явж байхдаа дүүгээ хадам аав Бдаа хатгуулсан талаар сонсож байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 136-137/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед манай хамаатны эгч утсаар яриад ах Нийг хадам аав Н.Б нь хутгалаад, бие нь муу байна, яаралтай гараарай гэж хэлэхээр нь би ах, дүү нартаа энэ мэдээг дуулгаж Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хашаат сум руу ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 144-146/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Пийн мэдүүлсэн “Гэртээ амраад байж байтал 16-17 цагийн үед манай охин Отгондулам над руу залгаад Нийг нас барсан талаар нь хэлсэн. Тэгээд би охиндоо юу яриад байгаа юм, өглөө гэрээ нүүлгээд байж байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нараасаа асуухад Н нь хадам аав Бдаа хутгалуулж нас барсан гэж хэлэхээр нь хашаанд нь яваад очтол цагдаагийн алба хаагч нар ирчихсэн хэргийн газарт хамгаалалт авсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 149-151/,

 

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн дахин мэдүүлсэн “Тэгээд би гэр рүүгээ ороод хаанаас авснаа одоо сайн санахгүй байна, нэг хутга өмднийхөө халаасанд хийгээд гэрийн үүдэнд байсан өөрийн унадаг дугуйгаа унаад Баян баг Эрдэнэтолгой хорооллын 05-03 тоотод очиход хүргэн Н хашаандаа юм хийгээд байшингийнхаа гадаа зогсож байсан. Тэгээд би хүргэнээсээ хүүхдүүдээ асуухад чамд хамаагүй, чи зайл, буудаж ална шүү гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг айлгая гэж бодоод гэрээсээ авсан байсан хутгаараа /одоо хаашаа хутгаараа чичсэнээ санахгүй байна/ түүн рүү чичсэн. Тэгтэл амь хохирогч Н зугтаад хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-46/,

 

Э.Нийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 119-123/,

 

           хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-07/,  

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 08-11, 79, 82, 109-118, 135/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 78, 2хх-ийн 138-141/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 80-81/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-108/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Еовогт Нгийн Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэ толгой хорооллын 05-03 тоот хашаанд Э.Нтэй маргалдаж, улмаар зүүн талын 5-аас 6 дугаар хавирганы тушаа хутгалсны улмаас Э.Н нь нас барсан болох нь нотлогдсон, өөрөөр хэлбэл Н.Бийн дээрх идэвхтэй үйлдэл амь хохирогч Э.Н нарын үхлийн хооронд шалтгаант холбоотой байна.

 

Энэ гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Учир нь: шүүгдэгч Н.Б нь хутгаар хүний цээжний хөндийд нэвтэртэл хатгасны улмаас хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

 

Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа ба хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Иргэдийн төлөөлөгч А.Б нь “шүүгдэгч Н.Бийг тухайн гэмт хэрэгт гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, гэрч Б.Х, С.Ч, Б.Б, А.Н, Б.Т, Д.А, Э.Н, Ц.П нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, мөн шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаар няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н нь гэмт хэргийн улмаас 24.719.841 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс шүүгдэгч Н.Баас гэм хорын хохиролд 16.919.177 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

 Шүүгдэгч Н.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 12.200.000 төгрөг төлсөн ба шүүх хуралдаанаас завсарлага авч үлдэх 4.719.177 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “Хаан” банкны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын нэхэмжлэлээс:

 

  1. Барааны үнэ – 146.100 /1хх-ийн 104 хуу/
  2. Барааны үнэ – 245.070 /1хх-ийн 106 хуу/ - он, сар бичээгүй
  3. Барааны үнэ – 2.421.300 /1хх-ийн 108 хуу/ - он, сар бичээгүй
  4. Голомт банкны гүйлгээ– 8150 /1хх-ийн 115 хуу/ - юу авсан нь тодорхойгүй
  5. Барааны үнэ – 120.000 /1хх-ийн 116 хуу/ -он, сар бичээгүй
  6. Хонь, машин – 3.500.000 /1хх-ийн 117 хуу/- он, сар бичээгүй
  7. Барааны үнэ /карт уншуулсан/ -27.500+56.000 /1хх-ийн 119 хуу/-юу авсан нь тодорхойгүй
  8. Барааны үнэ -211.700 /гарын үсэггүй/+65.500+20.000/-юу авсан нь тодорхойгүй -/1хх-ийн 126 хуу/
  9. Барааны үнэ -189.500 /1хх-ийн 127 хуу/ -он, сар бичээгүй
  10. Барааны үнэ-146.100 /2021.06.21/-/хх-ийн 129 хуу/-104 дүгээр хуудасны баримттай давхацсан.
  11. Барааны үнэ -494.000 /1хх-ийн 131 хуу/ -он, сар бичээгүй
  12. Шатахууны баримт – 46.144 /1хх-ийн 133 хуу/
  13. 1хх-ийн 127 дугаар хуудсанд авагдсан 59.100+51.700 төгрөг, нийт 7.807.864 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өмнөх баримтуудтай давхацсан байх тул түүний нэхэмжлэлээс 7.807.864 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Бт хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Н.Бийг 2021 оны 06 дугаар сарын 27-ноос 2021 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл Хашаат сумын хэсгийн төлөөлөгч өрөөндөө хонуулсан байдаг, энэ хугацааг түүнийг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцуулах хүсэлтийг гаргаж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул түүнийг албадан саатуулсан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5х3.5 см хэмжээтэй, бор өнгийн бариултай, ажиллагааны хэсэг 18х3.5 см хэмжээтэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдаж ирсэн сиди 2 /хоёр/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын нэхэмжлэлээс 7.807.864 /долоон сая найман зуун долоо мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Еовогт Нгийн Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5х3.5 см хэмжээтэй, бор өнгийн бариултай, ажиллагааны хэсэг 18х3.5 см хэмжээтэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдаж ирсэн сиди 2 /хоёр/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын нэхэмжлэлээс 7.807.864 /долоон сая найман зуун долоо мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                                         П.ГАНДОЛГОР

 

                                                                                                                     Б.ГЭРЭЛМАА