Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 01946

 

 

 

 

       

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/01946

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12-3-80 тоотод оршин суух Эрдэнэгэцэл овогт Мижиддоржийн Бат /РД: УУ65081619/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53/3 тоотод байрлах “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн  даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бат, түүний өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа, Б.Ууганбаяр, гэрч Б.Цээпилдорж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа хөтлөв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулгын 2016.09.26-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын даргаар томилогдсон. 2016.11.11-ний өдөр ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүйн Б/145 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлевлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон 2017.11.24-ний өдрийг хүртэл ажиллажээ.

            "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017.11.24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-р заалт /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюү түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон, ажил тасалсан бол Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах/-ыг үндэслэн 2017.11.13-11.22-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

            Тэрээр  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын байгууллага /UN-Habitat/, Бүгд найрамдах Солонгос Улсын Гангвон мужийн захиргаа болон Солонгос Улсын “Олон улсын хот байгуулалтын сургалтын төв” /IUTС/-ийн урилгаар, Солонгос Улсад зохион байгуулагдсан "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах,

 

дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сүргалтанд 2017.11.13-11.21-ний хооронд хамрагджээ.

"Олон улсын хот байгуулалтын сургалтын төв" /IUTС/-өөс зохион байгуулсан энэхүү сургалт нь Ази тивийн улс, орнуудын хот тосгодын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг зохион байгуулах, бодлого, стратеги, хөтөлбөрүүд боловсруулах арга барилаас суралцах, хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг шинэчлэн сайжруулах, амьдралын нөхцлийг дээшлуүлэх, хот суурин газрын нөхөн сэргээлт хийх тухай Солонгос болон бусад улс орнуудын туршлагаас суралцах, Энэтхэг, Филилин, Вьетнам, Индонези, Бутан, Непал, Кампучи, Шриланк гэх мэтчилэн Ази тивийн бусад улсуудын төрийн байгууллага, яам, агентлаг, орон сууцны корпорацийн удирдлагууд, экспертүүдтэй уулзаж, харилцан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах зэрэг асүудлуудыг хэлэлцсэн байна.

            2017.10.13: ТОСК-ын ерөнхий захиралд уг емайл, урилгыг танилцуулсны дагуу намайг уг сургалтанд хамрагдахыг зөвшөөрч буй тухай 2017.10.13-ны өдрийн 1/978 тоот албан бичгийг ерөнхий захирал Ж.Хичээнгүй өөрийн гарын үсэг, байгууллагын тамгаар албажуулан гаргуулж UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"-д емайлаар илгээсэн. /Хавсралт үзнэ үү: Албан бичиг/

            2017.10.16: UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"-өөс сургалтанд оролцуулах албан ёсны урилга, Солонгос улсын виз авахад шаардагдах материалууд ирүүлснээс гадна сургалттай холбогдон гарах бүх зардал /Солонгос очих, ирэх онгоцны тийз, тээврийн зардал, Солонгос улсад байрлах байр, хоолны зардал/-ыг UN-Habitat бүрэн хариуцах тухай мэдэгдсэн. /Хавсралт үзнэ үү: Урилга/

            2017.10.30: Би Солонгос Улсын Элчин сайдын яамнаас виз хүлээн авсан. /Хавсралт үзнэ үү/ 2017.11.06: ТОСК-ын ерөнхий захиралд Солонгос улсын виз гарч, явах болсон тухай мэдэгдсэн ба Солонгост сургалтанд хамрагдах зөвшөөрөл хүссэн бичгийн төслийг бусад 2 бичгийн төслийн хамт /УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд: Хамтран ажиллах тухай, ТӨБЗГазарт: Барьцаа хөрөнгө солих тухай/ ерөнхий захирлаар хянуулж албажуулахаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын зүгээс захирлын туслах Сувд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. 11.7-нд Б.Энх-Амгалан гишүүнд явуулах бичиг албажин гарч ирсний дараа Ерөнхий захиралтай байгууллагын коридорт тааралдахад ерөнхий захирал ТӨБЗГ-т явуулах бичгийг хойшлуулах саналтай байна гэсэн. Би Солонгост сургалтанд жамрагдах зөвшөөрлийн тухай асуухад: Би мэдэж байгаа, одоо завгүй байна, Засгийн газрын Хэрэг эсхлэх газарт очоод ирнэ гээд гараад явсан болно. /Хавсралт узнэ үү/

            2017.11.13-11.21. Солонгос Улсад "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сүуцжүулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сүргалтанд оролцоод, 11.21-ны 16:05 цагт Улаанбаатар хотод ирж, 11.22-ны өдөр ажилдаа орсон болно.

            ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал нь 2017.10.13-ны өдрийн 1/978 албан тоотоор Солонгос улсад сургалтанд оролцохыг зөвшөөрч UN-Habitat, "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв"- д илгээсэн атлаа, сургалтанд оролцоод ирсэний дараа тус хугацааг ажил тасалсан хэмээн үзэж ажлаас халах тушаал гаргах нь үндэслэлтэй эсэх;

            "Төрийн орон сууцны корпораци" шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь ерөнхий захирлаас албажуулсан албан тоотын дагуу, НҮБ-ын ажлын албанаас баталж, гаргасан төсөв, зардлын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой гэж ойлгож байна.

             "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017.11.24-ны өдрийн Б/87 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хучингуй болгон, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилсан жилд нөхөн тооцуулах, цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлуүлэх шаардлага гаргасан.

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:       Нэхэмжлэгч М.Бат нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 хоног, 2017 оны 8 дугаар сарын сүүлээр 3 хоног тус тус байгууллагын удирдлагаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр нийт 7 хоног ажил тасалж гадаад улсад зорчиж байсан.

            Тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгч М.Батад хүндэтгэлтэй хандан аман байдлаар анхааруулж, ямар нэг сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрүүлсэн байдаг.

            Гэтэл нэхэмжлэгч М.Бат нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг / хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 6-д тус тус заасныг үндэслэн гаргасан тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот “/тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.2,-т “Ажилтан нь албан үүргээ тйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгж, иргэн, түүний дотор "гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно ноцтой зөрчин, дур мэдэн, байгууллагын удирдлагаас чөлөө авалгүйгээр дахин 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд буюу нийт 8 өдрийн ажил таслан, гадаадад сургалтанд явсан байдаг.

            Ажилтан М.Батын энэхүү биеэ тоосон, холбогдох хууль, журмыг үл ойшоосон байдал нь удаа дараа давтагдаж, тус байгууллагын удирдах, удирдуулах ёсыг злдагдуулсан, нийт ажилтан албан хаагчдад хууль бус муу үлгэр дууриалал үзүүлсэн, «мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэснийг, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2, тус газраас ажилтан М.Баттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.3. дахь заалтыг тус тус зөрчсөн тул цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51. байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2-т тус тус заасны дагуу “ТОСК” ТӨААҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар нэхэмжпэгч М.Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

            М.Бат нь Солонгос Улсын “Олон Улсын хот байгуулалтын сургалтын төв”-д уг сургалтанд хамрагдахыг зөвшөөрч буй тухай тус газраас 1/978 тоот албан бичгийг хүргүүлсэн тухай дурьдсан байна.

            Дээрх албан бичгийг цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 13-нд Солонгос Улсын “Олон улсын хот байгуулалтын сургалтын төв”-д хүргүүлсэн байдаг.

            Гэтэл тус байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, “төлөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргажөгөх, тайлагнах шаардлага үүссэн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах «хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн «уралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан “ТОСК” ТӨААҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэх, Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд иймд уг сургалтанд гадаадад явуулах боломжгүй байгаа тухай өөрт нь анхааруулсан гэсэн байна.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүхэд   нэхэмжлэгч М.Батын  хариуцагч  Төрийн орон  сууцны корпораци” ТӨҮГ-т  холбогдуулан  Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Баттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг  хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах,  ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг  нөхөн төлүүлэх  нэхэмжлэл гаргажээ.

 Тэрээр   шүүх хуралдаанд   ... ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах тухай шаардлагаас татгалзаж,  нэхэмжлэлийн шаардлагаа Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар  буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8.263.191 төгрөг гаргуулах,  нийгмийн  болон   эрүүл мэндийн  даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай  бичилт хийлгүүлэхийг  даалгуулах  гэж  тодруулсан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Батын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй. 

 

Мөн Хөдөлмөрийн  тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан  хугацаанд нэхэмжлэгч  нь   ажлаас буруу халсан тухай  гомдлоо  шүүхэд  гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.Бат нь  "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газар  /цаашид Төрийн орон сууцны корпораци гэх/ -тай   2016 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр  Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргаар  ажиллахаар  хөдөлмөрийн  гэрээ  байгуулсан  байна. Гэрээний  хугацаа   2016 оны 12 дугаар саын 31 ны өдөр дуусгавар  болохоор  2 тал тохирсон  байх боловч  хэн алин  нь  цуцлах  хүсэлт   гаргаагүй нь  гэрээний  хугацаа  үргэлжилсэн  гэж үзэхээр байна. Үүнд  зохигчид  маргаагүй. 

 

Хариуцагч "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газрын  ерөнхий захирлын 2017.11.24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн  газрын дарга М.Баттай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг  2017 оны 11 дүгээр сарын 13 наас  22 ны өдрүүдэд  ажил   тасалсан  үндэслэлээр  цуцалсан байна. 

 

Уг тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн  20 дугаар зүйлийн 1.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн  Газрын “Сахилга хариуцалага, дэг журмыг чангатгах тухай”  2017 оны  10 дугаар сарын  26 ны өдрийн  01 дүгээр албан даалгавар, Хөдөлмөрийн гэрээний  10.2.3 дахь заалтад    үндэслэгджээ.

 

Зохигч нараас ирүүлсэн баримтаар  Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  хөдөлмөрийн гэрээнд  тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан   гэж  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар  цуцлах  үндэслэл  тогтоогдсон гэж үзэхээргүй  байна.

 

Энэ  нь   ажилтан  М.Бат   БНСУ-ын  Олон Улсын  Хот Байгуулалтын сургалтын  “төвд  "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд  2017 оны  11 дүгээр сарын 13 ны өдрөөс 11 дүгээр сарын  21-ний өдрүүдэд  оролцжээ.  Үүнд  хариуцагч  маргаагүй.

Нэхэмжлэгч  М.Бат  сургалтанд  оролцсон шалтгаанаа   БНСУ-ын  Олон Улсын  Хот Байгуулалтын сургалтын  “төвд  "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь: Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт  сургалтанд  оролцох  хүсэлтийг  Төрийн орон  сууцны корпораци”-ийн  захирал   2017 оны 11 дугаар сарын 13 ны өдрийн 1/978 дугаартай албан бичгээр  дэмжсэн учраас оролцсон гэж  тайлбарласан.  

Үүнийг  хариуцагч  Төрийн орон  сууцны корпораци”-иас   чөлөө  өгөх боломжгүй, аудитын  газраас шалгалт ирнэ  төсөл  хөтөлбөрийн төлөвлөгөөг  танилцуулах  ёстой гэдгийг  ерөнхий захирал  нэхэмжлэгч  М.Батад  амаар  хэлсэн  боловч  ажлаа таслаад явсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч  үгүйсгэсэн. Хариуцагч үүнийг  баримтаар  нотлоогүй.

Нэхэмжлэгч   М.Бат шүүх хуралдаанд  сургалтанд  оролцохоор явахын өмнө   гадаад  сургалтанд  оролцуулах шийдвэр  гаргуулах   хүсэлтийг  өргөдлийг холбогдох баримтын  хамт   Төрийн орон  сууцны корпораци”-ийн  захиралд   гаргасан  гэсэн  тайлбар  гаргасан бөгөөд  үүнийг   хариуцагч  үгүйсгээгүй. Энэ байдлыг гэрч Б.Цээпилдорж  2017 оны 11 дүгээр сард сургалттай гэж надад танилцуулсан ...би чөлөө өгдөг субьект биш ерөнхий захиралд танилцуулаад яв гэсэн, дараа нь захирал баталсан гээд  урилга нь ирсэн гэж  байсан гэсэн  мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр  хариуцагч  Төрийн  орон  сууцны  корпораци”  ТӨҮГ-ын дүрмийн 6.1.8,  мөн Хөдөлмөрийн дотоод   журмын   зааснаар  ерөнхий захирал  хууль тогтоомжид  зааснаар  тушаал  шийдвэр  гаргаж,  үйлдвэрийн  газрын  өдөр  тутмын  үйл ажиллагааг  удирдах  ажилтнаас гаргасан хүсэлтийг зохих  журмын  дагуу шийдвэрлэх  үүрэгтэй  байна.  

 Үүнд  ажил олгогч   Төрийн  орон  сууцны  корпораци”  үүргээ биелүүлээгүй нь   ажилтан  М.Батыг  буруутгах  үндэслэл  болохгүй. 

Тухайлбал  нэхэмжлэгчийн  БНСУ-д  сургалтанд  оролцсон  ажлын   8 өдрийг  ажил тасалсан гэж үзэж  хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу бөгөөд   хөдөлмөрийн  гэрээний  10 дугаар  зүйлийн 10.2.2-т заасан  ноцтой  зөрчил   болохгүй юм.

 Хариуцагч  нэхэмжлэлийн  шаардллагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ  нэхэмжлэгч байгууллагын захиргааны шийдвэргүйгээр  удаа дараа  гадаад  явж байсан,  ерөнхий  захирлын  зохих  зөвшөөрөлгүй  гадаад сургалтанд  оролцсон гэсэн тайлбар, ерөнхий  захирлын  бусад ажилтанд  сургалтанд  оролцох зөвшөөрөл олгож байсан тушаал,  аудитын төлөвлөгөө  болон бусад холбогдох баримтуудыг  шүүхэд ирүүлсэн  боловч   хариуцагчийн  шийдвэрийг зөвтгөх үндэслэл  болж чадахгүй байна.

 

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б/87  тоот тушаал нь Хөдөлмөрийн хуульд заасан шаардлагыг  хангаж,   ажилтанг ажлаас халсан тушаалд  баримталсан хуулийн заалт   ажилтны гаргасан зөрчил  үндэслэлтэй  тохирч  байж    хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч М.Батыг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4-т заасан  зөрчлийн аль зөрчилд хамааруулан   хөдөлмөрийн гэрээг  цуцалж байгаа  талаар  дурдаагүй  нь хууль зөрчсөн байх боловч  тушаалыг хүчингүй  болгох шаардлагагүй  бөгөөд  нэхэмжлэгчийн  шаардлагын  үндэслэл  гэж шүүх дүгнэсэн болно.      

 

Иймд Нэхэмжлэгч М.Батын  нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлтэй тул түүнийг "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн  Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн  газрын  даргын ажилд эгүүлэн  тогтоов.

 

Мөн нэхэмжлэгч М.Бат  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8.263.191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагчаас  ажилтан  М.Батад хөдөлмөрийн гэрээнд зааснаар 2,8 сая төгрөгийн үндсэн цалин,   хоол унааны зардалд  тус бүр  10.000  төгрөгөөр  тооцож олгодог  гэсэн  тайлбар гаргасан бөгөөд  үүнд нэхэмжлэгч маргаагүй.   

 

 Иймд Цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулахдаа Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар нэхэмжлэгч М.Батын  сарын дундаж цалин 3,2 сая төгрөг,нэг өдрийн цалин 148.837 төгрөг  байна.

 

            Нэхэмжлэгч М.Батын   ажилгүй байсан  2017 оны 11 дугаар сарын 24 ны өдрөөс  2017 оны 02 дугаар сарын 05 ныг хүртэл  хугацааны  7.919.535  төгрөгийг гаргуулж,   нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангаж шийдвэрлэсэн бөгөөд  ажилтан М.Бат нь  одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй   тул  цалин  хөлс  олгохгүй  гэсэн  хариуцагчийн  тайлбар  үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Төрийн  орон  сууцны  корпораци”   төлөөлөх  эрхийг  Д.Ууганбаярт,  2018 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 1/77 тоотоор Р.Батрагчаад  тус тус олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Бат улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн  орон  сууцны  корпораци”   141.663 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар   "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын   Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн  газрын даргын ажилд М.Батыг   эгүүлэн  томилсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-аас 7.919.535  төгрөгийг  гаруулж  М.Батад  олгож, нэхэмжлэлийн  шаардлагаас үлдэх 343.656 төгрөгийн  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Батын   эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-т үүрэг болгосугай.

 

4. М.Бат ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаас татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар М.Бат улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-аас 141.663 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                            Б.САЙХАНЦЭЦЭГ