Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/00283

Улаанбаатар хот

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин байх ******* дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин байх М ХХК-д /*******/ холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 29,600,788 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “М” ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн” 17.1.1 дэх хэсгийн “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 19,733,859 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 9,866,929 төгрөг, нийт 29,600,788 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага” 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 29,600,788 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг “М” ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч М ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 29,600,788 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч М ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайлангаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 21,233,859 төгрөгийн шимтгэл төлөлтийн өртэй болохыг баталгаажуулжээ.

Хариуцагч тус өрөөс 2017 оны ******* дүгээр сард 1,500,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нийгмийн даатгал төлөлтийн тооцооллын хуудсыг шүүхэд нотлох баримтаар гаргасан, нийгмийн даатгалын үндсэн төлбөр /21,233,859-1,500,000=19,733,859/ 19,733,859 төгрөг, алданги 9,866,929 төгрөг, нийт 29,600,788 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг няцааж үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн дурдсан 1,500,000 төгрөгөөс илүү төлөлт хийсэн болохоо нотлоогүй байна.

Нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 23, 2016 оны 06 дугаар сарын 14, 2017 оны 09 дүгээр сарын 29, ******* дүгээр сарын 05-ны өдрүүдэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхийг мэдэгдэж байсан, хариуцагч зохих шимтгэлийг төлөөгүй болох нь нотлогдож байх тул хариуцагч М ХХК Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн 29,600,788 төгрөг нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар алданги тооцох үндэслэлтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч М ХХК-иас нийгмийн даатгалын өр, алдангид нийт 29,600,788 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан.

Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******:30 цагт шүүх хуралдааныг товлож, хариуцагчийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоот хаягаар, төлөөлөгчийн ******* дүүргийн ******* дүгээр хороо ******* тоот хаягаар тус шүүх хуралдааны товыг шуудангаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу товыг хүргүүлсэн ба хариуцагч товыг хүлээн авч шүүхэд хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд мэдүүлсэн хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай шуудангийн магадлагааг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн агуулга нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч М ХХК-иас нийгмийн даатгалын өр, алдангид нийт 29,600,788 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 305,953 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЭНЭБИШ