Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/250

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Буяндалай

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Б

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Э.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жовогт Эгийн Од холбогдох 2112000000157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Зангуут гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Жовогт Эгийн О /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.О нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Зангуут гэх газарт насанд хүрээгүй хохирогч Б.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун зулай орчим хуйханд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол, мөн баруун зулайн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б мэдүүлэхдээ: Хот руу явж үзүүлээд эм тариа хийлгэсэн. Мөн цаашид эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэх эм тариатай холбоотой 2.000.000 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг өгсөн тул үлдсэн 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000157 дугаартай эрүүгийн хэргээс:   

                            

           Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Зангуут гэх газар байдаг ээжийн дүү болох М эгчийн гэрт байхад О, О нар ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Эгчийнд хонох гэсэн багтахгүй байсан чинь Оийнд очоод хоночих гээд М эгч хэлэхээр нь би Иг дагуулаад очиж хоносон. Маргааш өглөө нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө унтаж байхад О, эхнэрийнхээ хамт гэртээ ирсэн. Гэрт орж ирээд О миний нүүр рүү цохиод алгадаад байсан чинь надтай хамт унтаж байсан И босоод хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Тэгэхээр нь би орноос босч хувцсаа өмсөөд гэрээс гарах гэтэл О намайг хараагаад байхаар нь Од хандаж гай болов гэж хэлсэн чинь намайг гэр дотор цээж хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Би хойш унасан. Тэр үед М гээд ах байсан бөгөөд намайг өмөөрч Од хандаж чи яах гэж хүүхэд цохиод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд намайг О эгч гэрээс авч гарсан чинь миний хойноос О гарч ирээд миний шанаа хэсэг рүү цохисон бөгөөд дахиад цохих гэхээр нь би барьж аваад тонгорч унагаад дээрээс нь ганц нэг удаа цохиж байхад М ах намайг хойш хоолой хэсгээс татаж салгахад О миний араас толгой хэсэг рүү модоор цохисон. Тэр үед би ухаан алдаж газар унасан. Тэгэхэд М ах намайг өргөж сэгсрээд байсан. Мөн Од хандаж чи хүүхэд аллаа шүү дээ гэж хэлээд байсан. Оийн барьж байсан модыг М ах очиж булааж аваад цааш шидсэн. Ирээд намайг босгоход би хөл дээрээ тогтож чадахгүй, хөл мэдээгүй болсон байсан чинь М ах манай дүү Иг аав, ээждээ очиж хэл гэж явуулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Намайг Оийнд унтаж амарч байхад О гэртээ орж ирээд миний нүүр рүү алгадаад, цохиод, өшиглөөд байхаар нь орноос босч хувцсаа өмсөөд гарах гэтэл намайг хараагаад байхаар нь би Од хандаж гай болов гэж хэлсэн чинь миний цээжин хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас тухайн хэрүүл, маргаан болон зодоон болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Гэрт байхад миний цээж хэсэг рүү баруун гараараа хүчтэй нэг удаа цохисон. Дараа нь гэрийн гадаа шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Дахиад цохих гэхээр нь би барьж аваад тонгорч унагаад нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Мөн миний араас толгой руу модоор хүчтэй цохиж улмаар би ухаан алдаж газар унасан. Би тонгорч унагаад дээрээс нь нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Түүнээс өөр цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн цохисон нь өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор цохисон юм. Тухайн үед мотоцикль дээр суух гээд явж байхад О гэрээсээ гарч ирээд намайг ална гээд гарч ирсэн. Гарч ирээд миний шанаа руу нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор Оийг барьж аваад тонгорч унагаасан. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө эмнэлэгт сэхээнд хэвтэж байсан болохоор зарим нэг зүйлийг буруу зөрүү ярьсан байх. Түүнээс манай дүү И рүү дайрч давшилсан асуудал байхгүй. Мөн би мотоцикль дээр сууж байгаагүй. М ах намайг хойш татаж салгасан нь үнэн. Тэгсэн чинь миний хойноос О босч ирээд толгой руу модоор цохисон. Тэр үед би ухаан алдаж газар унасан. Хэрэв М ах намайг хамгаалаагүй бол О гэх хүн намайг гүйцээгээд алах байсан байх. Тэр үед Оийн дээр байхад М ах намайг хойш нь хоолойноос татахад би хоолой боож байна гэж ойлгосон чинь үгүй юм байна лээ. Намайг хамгаалж байсныг би буруу ойлгож хоолой боосон гэж бодсон байна лээ. Миний эрүүл мэндэд учруулсан хохирол болон эмчилгээний зардал мөнгө зэргийг төлүүлмээр байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нэхэмжлэх болно. Үүнийг төлчих юм бол гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-77 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Зангуут гэх газар манай эгчийн дүү болох Бэ манайд ирсэн байсан юм. Тэгээд манай нөхрийн ах О найз нөхдийн хамт манайд ирсэн. Тэгэхээр нь дүү Бийг өөрийн хүүхэд Игийн хамт О ахынд очоод хоночих гээд явуулсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө О ах гэрээ рүүгээ харьсан. Удалгүй манай хүүхэд болох И гэрт ирээд О ах Бэ ахыг зодоод байна гэсээр ирэхээр нь би О ахынд очиход Бийн хөл нь мэдээгүй, толгойгоо даахгүй, хамраас нь бага зэргийн цус гарсан, ухаангүй байдалтай байсан. Тэгээд би Бийг гэр рүүгээ аваачаад хөл, гарыг нь барьж тайвшруулсан чинь ухаан орсон. Бие нь сайжрахгүй болохоор нь сумын төв рүү өөрсдийн унаагаар эмнэлэгт авчирсан юм. О ямар шалтгааны улмаас Бийг зодсон гэдгийг би мэдэхгүй байна. Манай хүүхэд И сайн мэдэх байх. Хажууд нь байсан болохоор. Манай хүүхэд И, Оийн эхнэр О, түүний охин Лхагвасүрэн, мөн М нар сайн мэдэж байгаа. Гэрийн гадаа ухаангүй, газар хэвтэж байсан. Хамраас бага зэргийн цус гарсан, царай нь цонхийсон цагаан болсон байдалтай байсан. Би асуусан чинь толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Миний бодлоор О гэрээс Бийг гаргаж байгаад модоор толгой руу нь цохиж ухаан алдуулсан юм шиг байгаа юм. Манай хүүхдийг бас ална гээд элдэж хөөгөөд байсан гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд зугтаачихсан гэсэн. Түүнээс зодож, цохисон асуудал байхгүй. Би асуусан чинь бүдүүн модоор цохисон гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оийн мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн орчим шиг санагдаж байна, гэхдээ цагийг нь сайн санахгүй байна, Мгийн гэрт нөхөр бид хоёр хоночихоод өглөө өөрийн гэр буюу Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Зангуут гэх газар байдаг гэртээ ирсэн чинь Бэ, И нар бид хоёрын унтдаг орон дээр унтаж байсан чинь манай нөхөр О унтах гээд Бэ, И хоёрыг дуудаж миний хоёр дүү босоорой, ах нь унтах гэсэн юм гэсэн чинь Бэ босохгүй хэвтээд байсан. Харин И босоод хувцсаа өмсчихөөд хүлээгээд сууж байсан. Манай нөхөр дахиад Бийг босоорой гэж дуудсан чинь босохгүй хэвтээд байсан. Мөн би босоорой гэж хэлсэн босохгүй байсан. Тэгэхээр нь би Бийг бос гээд гараас нь татаж босгоход Бэ манай нөхрийн өөдөөс гараараа зааж араа мэдээрэй гөлөг минь, пизда минь гэх зэргээр хэл амаар доромжилсон чинь манай нөхөр за миний дүү орноос бос гээд гараараа түлхсэн чинь Бэ орноос босож ирэнгүүтээ манай нөхрийг газар унагаж гэрээс чирч гаргаад толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгсэн чинь манай нөхөр газраас босч ирэнгүүтээ гэрийн хажууд байсан хонь мал туудаг шилбүүр модыг авч Бийг тухайн модоор толгой руу нь нэг удаа цохисон чинь Бэ хөл дээрээ зогсож чадахгүй газар унасан. Босох гээд босч чадахгүй, нэг хөл нь мэдээгүй болсон. Бийг газар хэвтэж байхад нь манай нөхөр дахиж модоор цохиж, зодоогүй. И гэр рүүгээ мотоциклиор явж ээждээ хэлээд ээжийнх нь дүү болох Отгоо машинтай ирж Бийг авч явсан. Ер бол ийм л зүйл болсон. Нөхөр бид хоёрын унтдаг орон дээр И, Бэ нар унтаж байсан. Тэгээд манай нөхөр орон дээрээ амрах гээд нөгөө хоёрыг бос гэсэн чинь Бэ босохгүй хэвтээд байсан. Түүнээс болж Бэ, О нар хоорондоо хэрэлдэж маргалдах болсон. Манай нөхөр О нь Бийг толгой руу нь нэг удаа модоор цохисон. Өөр зодож, цохисон ямар нэгэн асуудал байхгүй. Бэ манай нөхрийн толгой руу нь 2-3 удаа цохисон. Мөн зүүн талын нүд орчим нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь манай нөхрийн баруун талын нүд орчим халцарч, хөхөрсөн байсан. И, түүний дүү Номио, бид нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Би салгах гэсэн боловч миний хүч хүрээгүй. Хэрэв миний хүч хүрсэн бол би салгах байсан. Ойролцоогоор 80-90 см урттай, өргөн нь хоёр хуруу буюу 2-3 см өргөнтэй модоор Бийг манай нөхөр толгой руу нь цохисон. Тухайн мод одоо манай гэрийн гадаа байгаа. Манай нөхөр бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Бэ бол хэрэглээгүй байсан. Мөн манай нөхөр өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Игийн мэдүүлсэн: ...О ах гэртээ согтуу 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө орж ирсэн. Тухайн үед О ахын орон дээр Бэ бид хоёр унтаж байсан чинь гэрт орж ирэнгүүтээ орноос бос, ах нь унтах гэсэн юм гэж хэлэхээр нь би орноосоо босч хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Бэ ах нойрмоглоод босохгүй байсан. Үүнээс болж тухайн хэрүүл, маргаан болсон байх гэж бодож байна. Би тухайн үед гэрт байхгүй, гадаа байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би харсан. Тухайн үед Бэ ахыг О ах модоор толгой хэсэгт нь араас нь цохисон чинь Бэ ах ухаан алдаж газар унасан. Өөр цохиж, зодож байхыг хараагүй. Модоор цохиж байхыг харсан. Бэ ах О ахыг тонгорч унагаад дээр нь гараад дээрээс ганц нэг удаа цохисон. Тэгсэн чинь Мөнхөөрөө ах ирж Бэ ахыг салгасан чинь О ах Бийн араас модоор толгой хэсэг рүү хүчтэй цохисон юм. Мөнхөөрөө Бийг хоолой хэсгээс нь боож унагаагүй. Харин Бэ ахыг О ахын дээрээс салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Агийн мэдүүлсэн: ...Би маргалдаж байхыг нь хараагүй. Тухайн үед Мгийн гэрт байсан болохоор мэдээгүй. Харин сүүлд нь Мгийн хүүхэд мотоцикльтой ирээд Бэ ахыг О ах зодоод байна гэж хэлж ирсэн. Тэгээд очиход Бийн ухаан санаа нь орон гаран байсан. Юу болсон талаар нөхрөөсөө асуухад О сая модоор цохиод унагачихлаа гэж хэлсэн. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед Бийн ухаан санаа нь орон гаран, мөн хөл өвдөөд байна, хөл дээрээ зогсож чадахгүй байна гэж байсан. Шанаа нь халцарч уруул орчмоос цус гарсан байсан. Өөр гэмтэл гэхээр ил харагдах зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн: ...Намайг хүмүүс дуудахдаа М гэж дууддаг. Эцэг эхээс өгсөн нэр маань М байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр О эхнэр, хүүхдийн хамт манайд ирсэн юм. Би Оийн хүүхдэд нэг морь бэлэглэсэн чинь тухайн морио авахаар ирсэн. Манайд ирээд нөгөө морио авч явахаар болж би тухайн морийг нь өөрийнхөө машин дээр ачаад Оийнд очсон. Тэнд очоод Оийн эхнэр, хүүхдийн хамт саахалт айл буюу Мгийн гэрт очиж ганц нэг пиво ууж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө О босоход архи нь гараагүй байсан бөгөөд илүү дутуу үг ярих гээд байхаар нь за гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд гэрт нь очсон бөгөөд очоод амраах гэсэн чинь Оийн унтдаг орон дээр нь 2 залуу унтаж байсан бөгөөд Оийн эхнэр нь нөгөө хоёр залууд хандаж та хоёр бос, О ах нь амрах гэж байна гэж хэлэхэд нэг залуу нь хувцсаа өмсөөд гараад явсан. Нэг залуу нь босохгүй хэвтээд байсан. Хажуугаас нь би Оээ хажуу талаар нь ороод амарчих гэсэн чинь нөгөө залуу босч ирээд хувцсаа өмссөн. Хувцсаа өмсөж байхдаа нөгөө залуу нь би чамайг алнаа пизда минь гээд хуруугаа гозойлгоод байсан чинь О юу гээд байна гэж хэлээд нөгөө залууг цээж хэсэг рүү нь өшиглөх шиг болсон уу, цохих шиг болсон чинь нөгөө хүүхэд хойш унасан. Тэгэхээр нь би Од хандаж зүгээр бай, чи хүний хүүхэд зодож яах вэ, зүгээр явуул гэж хэлээд Оийн эхнэрийг чи наа хүүхдээ аваад гэрээс гар гэж хэлсэн. Гэрээс аваад гарсан чинь О угаасаа энэ пиздааг ална гээд араас нь гарсан. Гэрийн гадаа нөгөө хоёр зодолдоод байх шиг байсан. Гэрээс гараад хартал Оийн дээр нөгөө залуу доороо хийчихсэн дээрээс нь нүдэж байхаар нь би нөгөө залууг хойш нь татаж салгасан бөгөөд салгачихаад бие засаад байж байхад О нөгөө хүүхдийг модоор хойноос нь цохиод унагаасан чинь нөгөө хүүхэд ухаан алдаад унасан. Би гүйж очоод нөгөө хүүхдийг сэгсэрсэн чинь уруул, нүүр нь цэл хөхөрсөн байсан. Од хандаж чи хүүхэд аллаа гэж хэлээд Оийн барьж байсан модыг аваад цааш нь шидээд нөгөө хүүхэд дээр очиж толгойг нь илсэн чинь хэсэг ухаан орсон. Босгох гэсэн чинь хөл дээрээ тогтохгүй, хөл нь мэдээгүй болсон байхаар нь тухайн залуутай хамт унтаж байсан залууг гэртээ очиж аав, ээжийгээ дуудаад аваад ир гэж хэлээд гэр рүү нь явуулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Оийн орон дээр Бэ гэх залуу унтаж байсан бөгөөд тухайн орон дээрээс Бэ гэх залуу босохгүй байснаас болж хэрүүл, маргаан болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Толгой хэсэг рүү араас нь модоор нэг удаа цохисон. Гэрт байхад цээж хэсэг рүү өшиглөх шиг болсон уу цохих шиг болсон. Өөр цохиж, нүдсэн асуудал байхгүй. Гэрийн гадаа Оийг доороо хийчихсэн дээрээс нь нүдэж байсан. Тухайн үед Оийн шанаа хэсгээс нь цус гарсан байсан. Яг яаж цохиж, зодсоныг хараагүй. Оийн эхнэр, И, Номио нар харсан. Өөр харсан хүн байхгүй. Богинохон нарийн модоор толгой руу нь цохисон. Би Оээс булааж аваад шууд шидсэн. Надад боож унагаасан асуудал байхгүй. Харин Оийн дээр гарчихсан нүдэж байхаар нь би хойноос нь Бийг татаж салгасан юм. Би юу гэж айлын хүүхдийг боож унагах вэ дээ. Миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Оийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 193 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бийн биед баруун зулайн хэсгийн тархины эдэд /2,3x3,0 хэмжээтэй/ цус хуралт, няцрал, баруун зулай орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа орчим жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун зулайн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зулай орчим хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шанаа орчим цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39-42 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 674 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 193 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Бийн биед баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт

           

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 112 хуу/

            Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 113 хуу/

            Гэрэл зураг /хх-ийн 114-115 хуу/

            Эмчилгээтэй, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 43-57, 151-192 хуу/

            Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 хуу/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/

            Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 хуу/

            Шүүх хуралдаанд шинээр 4 ширхэг баримт, Э.Оийн хүсэлт 1 хуудас зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Зангуут гэх газарт насанд хүрээгүй хохирогч Б.Бэ нь бусдад толгойн тус газартаа модоор цохиулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.О нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Зангуут гэх газарт насанд хүрээгүй хохирогч Б.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                                                                          

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын мэдүүлсэн “Хот руу явж үзүүлээд эм тариа хийлгэсэн. Мөн цаашид эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэх эм тариатай холбоотой 2.000.000 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг өгсөн тул үлдсэн 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,  

 

мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мэдүүлсэн “Маргааш өглөө нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө унтаж байхад О, эхнэрийнхээ хамт гэртээ ирсэн. Гэрт орж ирээд О миний нүүр рүү цохиод, алгадаад байсан чинь надтай хамт унтаж байсан И босоод хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Тэгэхээр нь би орноос босч хувцсаа өмсөөд гэрээс гарах гэтэл О намайг хараагаад байхаар нь Од хандаж гай болов гэж хэлсэн чинь намайг гэр дотор цээж хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Би хойш унасан. Тэр үед М гээд ах байсан бөгөөд намайг өмөөрч Од хандаж чи яах гэж хүүхэд цохиод байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг О эгч гэрээс авч гарсан чинь миний хойноос О гарч ирээд миний шанаа хэсэг рүү цохисон бөгөөд дахиад цохих гэхээр нь би барьж аваад тонгорч унагаад дээрээс нь ганц нэг удаа цохиж байхад М ах намайг хойш нь хоолой хэсгээс татаж салгахад О миний араас толгой хэсэг рүү модоор цохисон. Тэр үед би ухаан алдаж газар унасан. Тэгэхэд М ах намайг өргөж сэгсрээд байсан. Мөн Од хандаж чи хүүхэд аллаа шүү дээ гэж хэлээд байсан. Оийн барьж байсан модыг М ах очиж булааж аваад цааш шидсэн. Ирээд намайг босгоход би хөл дээрээ тогтож чадахгүй, хөл мэдээгүй болсон байсан чинь М ах манай дүү Иг аав, ээждээ очиж хэл гэж явуулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Намайг Оийнд унтаж амарч байхад О гэртээ орж ирээд миний нүүр рүү алгадаад, цохиод, өшиглөөд байхаар нь орноос босч хувцсаа өмсөөд гарах гэтэл намайг хараагаад байхаар нь би Од хандаж гай болов гэж хэлсэн чинь миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас тухайн хэрүүл, маргаан болон зодоон болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Гэрт байхад миний цээж хэсэг рүү баруун гараараа хүчтэй нэг удаа цохисон. Дараа нь гэрийн гадаа шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77/,  

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн “Удалгүй манай хүүхэд болох И гэрт ирээд О ах Бэ ахыг зодоод байна гэсээр ирэхээр нь би О ахынд очиход Бийн хөл нь мэдээгүй, толгойгоо даахгүй, хамраас нь бага зэргийн цус гарсан, ухаангүй байдалтай байсан. Тэгээд би Бийг гэр рүүгээ аваачаад хөл, гарыг нь барьж тайвшруулсан чинь ухаан орсон. Бие нь сайжрахгүй болохоор нь сумын төв рүү өөрсдийн унаагаар эмнэлэгт авчирсан юм. Гэрийн гадаа ухаангүй, газар хэвтэж байсан. Царай нь цонхийсон цагаан болсон байдалтай байсан. Би асуусан чинь толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Миний бодлоор О гэрээс Бийг гаргаж байгаад модоор толгой руу нь цохиж ухаан алдуулсан юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оийн мэдүүлсэн “Тэгэхээр нь би Бийг бос гээд гараас нь татаж босгоход Бэ манай нөхрийн өөдөөс гараараа зааж араа мэдээрэй гөлөг минь, пизда минь гэх зэргээр хэл амаар доромжилсон чинь манай нөхөр за миний дүү орноос бос гээд гараараа түлхсэн чинь Бэ орноос босож ирэнгүүтээ манай нөхрийг газар унагаж гэрээс чирч гаргаад толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгсэн чинь манай нөхөр газраас босч ирэнгүүтээ гэрийн хажууд байсан байсан хонь мал туудаг шилбүүр модыг авч Бийг толгой руу нь нэг удаа цохисон чинь Бат- Эрдэнэ хөл дээрээ зогсож чадахгүй газар унасан. Босох гээд босч чадахгүй, нэг хөл нь мэдээгүй болсон. Бийг газар хэвтэж байхад нь манай нөхөр дахиж модоор цохиж, зодоогүй. И гэр рүүгээ мотоциклиор явж ээждээ хэлээд ээжийнх нь дүү болох Отгоо машинтай ирж Бийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

            мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Игийн мэдүүлсэн “Үүнээс болж тухайн хэрүүл, маргаан болсон байх гэж бодож байна. Би тухайн үед гэрт байхгүй, гадаа байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би харсан. Тухайн үед Бэ ахыг О ах модоор толгой хэсэгт нь араас нь цохисон чинь Бэ ах ухаан алдаж газар унасан. Өөр цохиж, зодож байхыг хараагүй. Модоор цохиж байхыг харсан. Бэ ах О ахыг тонгорч унагаад дээр нь гараад дээрээс нь ганц нэг удаа цохисон чинь Мөнхөөрөө ах ирж Бэ ахыг салгасан чинь О ах Бийн араас модоор толгой хэсэг рүү нь хүчтэй цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

           

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Агийн мэдүүлсэн “Харин сүүлд нь Мгийн хүүхэд мотоцикльтой ирээд Бэ ахыг О ах зодоод байна гэж хэлж ирсэн. Тэгээд очиход Бийн ухаан санаа нь орон гаран байсан. Юу болсон талаар нөхрөөсөө асуухад О сая модоор цохиод унагаачихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,

           

            мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн “Хувцсаа өмсөж байхдаа нөгөө залуу нь би чамайг алнаа пизда минь гээд хуруугаа гозойлгоод байсан чинь О юу гээд байна гэж хэлээд нөгөө залууг цээж хэсэг рүү нь өшиглөх шиг болсон уу, цохих шиг болсон чинь нөгөө хүүхэд хойш унасан. Тэгэхээр нь би Од хандаж зүгээр бай, чи хүний хүүхэд зодож яах вэ, зүгээр явуул гэж хэлсэн. Гэрээс аваад гарсан чинь О угаасаа энэ пиздааг ална гээд араас нь гарсан. Гэрийн гадаа нөгөө хоёр зодолдоод байх шиг байсан. Гэрээс гараад хартал Оийн дээр нөгөө залуу доороо хийчихсэн дээрээс нь нүдэж байхаар нь би нөгөө залууг хойш нь татаж салгасан бөгөөд салгачихаад бие засаад байж байхад О нөгөө хүүхдийг модоор хойноос нь цохиод унагаасан чинь нөгөө хүүхэд ухаан алдаад унасан. Би гүйж очоод нөгөө хүүхдийг сэгсэрсэн чинь уруул, нүүр нь цэл хөхөрсөн байсан. Од хандаж чи хүүхэд аллаа гэж хэлээд Оийн барьж байсан модыг аваад цааш нь шидээд нөгөө хүүхэд дээр очиж толгойг нь илсэн чинь хэсэг ухаан орсон. Босгох гэсэн чинь хөл дээрээ тогтохгүй, хөл нь мэдээгүй болсон байхаар нь тухайн залуутай хамт унтаж байсан залууг гэртээ очиж аав, ээжийгээ дуудаад аваад ир гэж хэлээд гэр рүү нь явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Э.Оийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

 

            хохирогч Б.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 193 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-42/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 674 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Жовогт Эгийн Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь 2.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Э.О нь 1.000.000 төгрөгийг төлж, үлдэх 539.133 /таван зуун гучин есөн мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оээс 539.133 /таван зуун гучин есөн мянга нэг зуун гучин гурав/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Агьт гэх газарт оршин суух Госодов овогт Пүрэвдоржийн Б /РД:СЗ75111616/-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын нэхэмжлэлээс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хоол хүнсний зүйл авсан 55.140+4660=59.800 төгрөг, юу авсан нь харагдахгүй болсон 16.100+8750=24.850 төгрөг, нийт 84.470 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 89 см урттай нарийн мод 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Э.Од холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жовогт Эгийн Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Од холбогдох 2112000000157 тоот эрүүгийн хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оээс 539.133 /таван зуун гучин есөн мянга нэг зуун гучин гурав/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Агьт гэх газарт оршин суух Госодов овогт Пүрэвдоржийн Б /РД:СЗ75111616/-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын нэхэмжлэлээс 84.470 /наян дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 89 см урттай нарийн мод 1 ширхгийг устгасугай.

 

5. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь цаашид учирсан эмчилгээтэй хол хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ