Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эаар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогч: З.М
Хохирогчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Л.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............... аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л.......гийн Ад холбогдох 191000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ............... аймгийн ............... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............... аймгийн .......... сумын .......... дүгээр баг, ............... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.... овогт Л.......гийн А /РД:000000000/
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ............... аймгийн ............. сумын ........... дүгэр баг, .............. тоотод хохирогч З.Мын нүүрэн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу самсаа, хамрын угалзны зүүн талыг хамарсан шарх, цээжний зүүн урд зүүн хөхний дотор доод хэсэгт жижиг шарх, хамар орчмын зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
                                        ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч З.Мын өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ............... аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 10-15 тоотод өөрийн гэртээ найз Г, С Б нарын хамт пиво уугаад байж байтал А ирээд хамт пиво ууж байгаад орой болж унтах гээд гэрийнхээ урд талын өрөөнд С бид хоёр хэвтэж байсан чинь А урд талын өрөөнөөс орж ирээд бид хоёрын дээр хэвтээд Сгийн дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь би одоо боль гээд босоод урд талын өрөөнд тамхи татаад сууж байсан чинь араас орж ирээд чи хэзээ ийм байсан юм бэ гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиж авсан чинь хажуу талын өрөөнөөс Г босч орж ирээд бид хоёрыг салгасан. Удалгүй хойд өрөөнд сууж байсан чинь ахиад А сүх барьж орж ирээд шууд миний хамар хэсэг рүү сүхээр цохисон. Миний биед хамрын үзүүр хэсэг цавчигдсан, олон оёдол тавиулсан. Зүүн чигчий ядам хуруу гарын тохой тус тус хөхөрсөн, зүүн хөлийн чигчий хуруу зөөлөн эдийн няцралт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтлүүдийг А сүхээр цавчиж, хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед Г, С, Б, А бид нар байсан. Бид нараас өөр хүн байгаагүй учраас энэ хэргийн талаар өөр мэдэх хүн байхгүй. Тухайн намайг цохисон гэх сүх нь манай гэрийн мод хагалдаг модон иштэй
төмөр сүх байгаа юм. Тухайн сүх манай гэрт одоо байгаа. Тухайн өдөр Аас өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй. Би гомдолтой байна. Одоогоор надад хохирол төлбөртэй холбоотой баримт материал байхгүй. Цаашид баримт гаргаж өгнө. Эмчилгээнээс гарсан бүх материалаа гаргаж өгнө. Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж явах гэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Хохирогч З.Мын дахин өгсөн:..эд мөрийн баримтаар хураалгасан төмөр сүхээ би буцааж авахгүй. Харин шинжээчийн гаргасан үнэлгээ дүгнэлтийн дагуу гаргасан төлбөр болох 30.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Одоогоор гарсан хохирлын баримт болох 822.913 төгрөгийн баримт байна. Цаашид эмчилгээ хийлгэх учраас эмчилгээнээс гарсан бүх зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
 Гэрч П.Сгийн өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Мын гэрт өөриййн найз Бгийн хамт очоод бид хэд хоол хийж идээд сууж байхад гаднаас А ирээд сууж байснаа Мтой дэлгүүр ороод пиво авчраад ууж байгаад хоорондоо маргалдаад зодоон хийсэн. Тэгээд удалгүй гаднаас А сүх барьсан орж ирээд шууд цохисон. Б бид хоёр айгаад тэдний гэрийн үүдэн хэсэгт сууж байсан. Бид хэд тэндээс гараад Мын хамрыг эмнэлэг орж оёулсан. Дараа нь Гээс машины түлхүүр аваад Б, М нартай гэрт нь харихаар явсан. Мын биед
А гэмтэл учруулсан. Модон иштэй төмөр сүхээр хамар хэсгийг нь цавчсан. Мөн зодоон хийж байхдаа нуруу гэдэс хэсгээр жижиг сорви улайсан байсан. Гаднаас өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. Тухайн өдөр ганцхан М Атай зодоон хийсэн, өөр хүнтэй зодоон хийгээгүй. Тухайн үед А, Б, М, Г бид нар байсан, өөр хүн байгаагүй. Тухайн асуудал ............... аймгийн ............. сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 10-15 тоот Мын гэрт болсон. Г тухайн үед хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй. М А хоёр зодоон хийхэд салгасан. Тухайн үед бид нар пиво ууж дуусаад М бид хоёр унтах гээд хэвтэхэд А бид хоёрын хажуугаар орж ирж хэвтээд байсан. Тэгэхээр нь М чи гэртээ харьж унт гээд энэ хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. Тухайн үед миний биед гэмтэл бэртэл учраагүй, намайг цохиж зодсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Гэрч Т.Бгийн өгсөн...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Мын гэрт өөрийн найз Сгийн хамт очоод хоол хийж идээд байж байхад гаднаас А орж ирээд хэсэг байж байснаа Мын хамт дэлгүүр яваад дэлгүүрээс пиво авчраад бид нар хувааж уусан. Бид нар унтах гээд хэвтэж байхад А С М нарын хажуугаар хэвтээд тэрнээс болоод чи гэртээ харь гээд М А нар хоорондоо хэрүүл хийж зодоон хийсэн. Тэгээд тэнд байсан бид нар тэр хоёрыг салгаад А гарч яваад удалгүй гаднаас модон иштэй төмөр сүх барьж орж ирээд Мын хамар руу сүхээрээ цохисон. Тэгээд бид нар эмнэлэг явж хамар хэсэгт нь олон оёо
тавиулаад эмчилгээ хийлгээд буцаад тэдний гэрт очсон. Мын биед А гэмтэл учруулсан. Модон иштэй төмөр сүхээр хамар хэсгийг нь цавчсан. Мөн зодоон хийж байхдаа нуруу гэдэс хэсгээр жижиг сорви улайсан байсан. Гаднаас өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. Тухайн үед энэ хоёр хоорондоо барьцалдаж аваад зодоон хийгээд байсан. Тухайн үед А, С, М, Г бид нар байсан, өөр хүн байгаагүй. Тухайн асуудал ............... аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 10-15 тоот Мын гэрт болсон. Г тухайн үед хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй. М
А хоёр зодоон хийхэд салгасан. Тухайн үед бид нар пиво ууж дуусаад М бид хоёр унтах гээд хэвтэхэд А бид хоёрын хажуугаар орж ирж хэвтээд байсан. Тэгэхээр нь М чи гэртээ харьж унт гээд энэ хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. Тухайн үед миний биед гэмтэл бэртэл учраагүй, намайг цохиж зодсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Гэрч Г.Гийн өгсөн:...найз Мын гэрт С, Б, А бид тав 2 литрийн нийслэл, 1 сэрүүн нэртэй пиво ууцгаасан. Бид хэд 22 цаг өнгөрөөгөөд амарцгаах болсон чинь М, А хоёр хоорондоо маргалдаад ганц хоёр цохиолцоод авсан. Би тэр үед нь очиж салгасан чинь А над руу дайраад бид хоёр бас нэг нэг удаа цохилцоод авсан. Тэгсэн хэсэг байж байснаа бие биенийгээ үгээр идээд дахиад зодолдоод унахаар салаад А үүдний өрөөнд үлдээд М том өрөөндөө ороод суусан. Тэгсэн А том өрөө рүү гүйгээд орох шиг болсон. Би дахиад зодолдох нь гэж бодоод салгах гээд очтол Мын хамраас цус гарч байсан. Тэгээд би 103-т Мыг аваачиж өгсөн. Мын хамар нь дээд хэсгээрээ сэтэрчихсэн байсан. С Б хоёр Аыг Мын хамар руу сүхээр цохьчихлоо гэж хэлсэн. Аыг том өрөө рүү орохдоо гартаа юу барьсан байсныг хараагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Л.Аы гэрчээр өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...............
аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 10-15 тоотод байх найз
Мийн гэрт очиход манай найз нар хоёр эмэгтэйтэй пиво хувааж уугаад сууж байсан. Тэгээд би ууж байсан пивоноос хувааж уучихаад шөнө болж бид нар унтах болоод орон дээр М, С хоёр унтах гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би хажуугаар ороод хэвтсэн чинь манай найз уурлаад босч ирээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр зодолдсон. Тэнд байсан манай найз нар бид хоёрыг салгасан. Би үүдний өрөөнд сууж байгаад харсан чинь төмөрсүх байсан. Би тэр сүхийг бариад далайгаад Мын хажууд яваад очсон чинь босч ирээд миний барьсан сүхэнд хамар хэсэг нь оногдсон. Тэгээд тэнд байсан хүмүүс эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн үед бид нар архи пиво уугаад тэнд байсан охиноос болж зодоон хийх болсон. Манай найзтай хамт унтаж байсан охины хажуугаар орж хэвтээд тэрнээс болоод манай найз уурлаад маргалдаж зодоон үүссэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Мын нүүр хамар хэсэг рүү нь нэг удаа төмөр сүхээр цохисон. Мөн харилцан бид хоёр бие биенээ цохиж авсан, өөр байдлаар цохиж зодоогүй. Цохиж зодсон асуудал байхгүй. Г бид хоёрыг салгасан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Ганцхан Мтой зодоон хийсэн. Миний биеийн толгой тархи хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. Одоо миний толгой өвдөх нь гайгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Мын биед учирсан гэмтлийг би учруулсан. Туайн сүх содон иштэй төмөр сүх байсан. Тэр сүх Мын гэрийн үүдний хэсэгт байгаа, өөр онцлох шинж тэмдэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
 Л.Аы яллагдагчаар өгсөн....2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд
шилжих шөнө би ............... аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваанд байдаг найзындаа очоод бид нар пиво хувааж ууж байгаад шөнө болоод унтах гэж байхдаа өөрийн найз Мтой маргалдаж байгаад үүдний амбаарт байсан модон иштэй төмөр сүхээр түүний хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид нар эмнэлэг явж үзүүлсэн, өөр ямар нэгэн зодоон хийгээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас би сүхээр цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би өөрийн найз Мын биеийн хамар хэсэг рүү
нэг удаа төмөр модон иштэй сүхээр цохиж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтууу байсан. Манай хэдэн найзууд нэлээн хэдэн пиво уугаад согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/
............... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт:
1. Өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 13-нд гаргасан №20 дугаартай дүгнэлт
үндэслэлтэй.
2. З.Мын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,
хамрын нуруу, самсаа хамрын угалзны зүүн талыг хамарсан шарх, цээжний зүүн урд зүүн хөхний дотор доод хэсэгт жижиг шарх, хамар орчмын зөөлөн эдэд няцралт, хүзүү хоолойны баруун талаар цээжний баруун урд дээд хэсгээр, баруун мөрний ард баруун далны доор, цээжний зүүн ар хэсэгт, цээжний зүүн хажууд, аюулхай орчим, зүүн гарын шууны ар хэсгээр жижиг жижиг улаан ягаан гадаргуутай олон тооны цус хуралт, зулгаралтууд, баруун гарын бугалганы ар доод хэсэг, тохой шууны ар дээд хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралт, зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.
3. Уг гэмтлүүд нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн цохих цохигдох шүргэх
нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
4. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, самсаа
хамрын угалзны зүүн талыг хамарсан шарх, цээжний зүүн урд зүүн хөхний дотор доод хэсэгт жижиг шарх, хамар орчмын зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугалганы ар доод хэсэг, тохой шууны ар дээд хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралт, зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн гэмтэлд, бусад биеийн гадаргуугийн жижиг цус хуралт, зулгаралтууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь ерөнхий
хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна. Хамрын нурууны сорви нь ердийн явцаараа бүдгэрэх ба бүрэн арилгахгүй.
6. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь 3-р шатлалын
эмнэлэгт оношлогдсон ба цаашид хугарал мурийлт засах мэс засалд орох шаардлагатай гэжээ...гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-09 хуу/
Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 38-41 хуу/
............... аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /ххийн 68-69 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-81 хуу/
Хохирогчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ............... аймгийн ............. сумын .......... дүгэр баг, .................... тоотод хохирогч З.Мын нүүрэн тус газар нь шүүгдэгч Л.А нь модон иштэй төмөр сүхээр цохиж, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу самсаа, хамрын угалзны зүүн талыг хамарсан шарх, цээжний зүүн урд зүүн хөхний дотор доод хэсэгт жижиг шарх, хамар орчмын зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.А үйлдсэн болох нь:
Хохирогч З.Мын өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ............... аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 10-15 тоотод өөрийн гэртээ найз Г, С, Б нарын хамт пиво уугаад байж байтал А ирээд хамт пиво ууж байгаад орой болж унтах гээд гэрийнхээ урд талын өрөөнд С бид хоёр хэвтэж байсан чинь А урд талын өрөөнөөс орж ирээд бид хоёрын дээр хэвтээд Сгийн дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь би одоо боль гээд босоод урд талын өрөөнд тамхи татаад сууж байсан чинь араас орж ирээд чи хэзээ ийм байсан юм бэ гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиж авсан чинь хажуу талын өрөөнөөс Г босч орж ирээд бид хоёрыг салгасан. Удалгүй хойд өрөөнд сууж байсан чинь ахиад А сүх барьж орж ирээд шууд миний хамар хэсэг рүү сүхээр цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
 Гэрч П.Сгийн өгсөн:..удалгүй гаднаас А сүх барьсан орж ирээд шууд цохисон. Б бид хоёр айгаад тэдний гэрийн үүдэн хэсэгт сууж байсан. Бид хэд тэндээс гараад Мын хамрыг эмнэлэг орж оёулсан. Дараа нь Гээс машины түлхүүр аваад Б, М нартай гэрт нь харихаар явсан. Мын биед А гэмтэл учруулсан. Модон иштэй төмөр сүхээр хамар хэсгийг нь цавчсан. Мөн зодоон хийж байхдаа нуруу гэдэс хэсгээр жижиг сорви улайсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Гэрч Т.Бгийн өгсөн...бид нар унтах гээд хэвтэж байхад А
С М нарын хажуугаар хэвтээд тэрнээс болоод чи гэртээ харь гээд М А нар хоорондоо хэрүүл хийж зодоон хийсэн. Тэгээд тэнд байсан бид нар тэр хоёрыг салгаад А гарч яваад удалгүй гаднаас модон иштэй төмөр сүх барьж орж ирээд Мын хамар руу сүхээрээ цохисон. Тэгээд бид нар эмнэлэг явж хамар хэсэгт нь олон оёо тавиулаад эмчилгээ хийлгээд буцаад тэдний гэрт очсон. Мын биед А гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Гэрч Г.Гийн өгсөн:...найз Мын гэрт С, Б, А бид тав 2 литрийн нийслэл, 1 сэрүүн нэртэй пиво ууцгаасан. Бид хэд 22 цаг өнгөрөөгөөд амарцгаах болсон чинь М, А хоёр хоорондоо маргалдаад ганц хоёр цохиолцоод авсан. Би тэр үед нь очиж салгасан чинь А над руу дайраад бид хоёр бас нэг нэг удаа цохилцоод авсан. Тэгсэн хэсэг байж байснаа бие биенийгээ үгээр идээд дахиад зодолдоод унахаар салаад А үүдний өрөөнд үлдээд М том өрөөндөө ороод суусан. Тэгсэн А том өрөө рүү гүйгээд орох шиг болсон. Би дахиад зодолдох нь гэж бодоод салгах гээд очтол Мын хамраас цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон ............... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Л.Аы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Л.Аы үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож мөрдөн
байцаалтын үед гомдолтой байна, эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн хохирлоо нэхэмжилнэ /хх-ийн 17 хуу/, мөн шүүхийн хэлэцүүлгийн үед эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг өгсөн бөгөөд үүнээс шүүгдэгч Л.А нь хохирогч З.Мод 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн /хх-ийн 85 хуу, 87 хуу/ талаарх хохирогч, шүүгдэгчийн бичгээр гаргаж өгсөн баримт хэрэгт авагдсан мөн шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн 1.000.000 төгрөгийг өгсөн авсан талаараа маргаангүй байна.
Хохирогч З.М нь хохиролтой холбоотойгоор /хх-ийн 84 хуу/ 822.913 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч Л.А нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн мөн хохирогчийн нотлох баримтгүй нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг
дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй нэг ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэв.

 Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                                                ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Лгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.


2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.


3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт заасныг журамлан Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ............... аймгийн ............... хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.


4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын / 8 / найман цагийг / 1/ нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.


5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч З.М нь 822.913 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд баримтгүй 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Л.А нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй нэг ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.


7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ............... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ОТГОНЦЭЦЭГ