Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/00294

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Л.М

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, Ч.Г,

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, Л.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,084,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, Л.М-тэй 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГО100120013 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ0100150027 тоот “Зээлийн гэрээ” түүнийг шинэчлэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГО100170001 тоот зээлийн гэрээг байгуулан 27,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлүүлсэн.

Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.М нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг огт төлөөгүй өнөөг хүрч байна. Хариуцагч Л.М өөрийн гаргасан баталгаа, хүсэлтээ сайн дураар биелүүлэхгүй байгаа тул нэгдүүлсэн хүү 847,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 6,737,500 төгрег, үндсэн зээл 27,500,000 төгрөг, нийт 35,084,500 төгрөгийггээс гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 04 сарын 02-ны өдрийн ЗГО100120013 тоот барьцааны зүйлээр хангуулж өгөх хүсэлтийг гаргаж байна гэв.

Хариуцагч Ч.С, Л.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Ч.С, Л.А нарыгтэй эцэг эх, ах дүүгийн холбоотой бөгөөд анх 2012 онд зээлийг хамтран авч, Ч.Сг 2015 онд зээлийн 10,000,000 төгрөгийг төлөлтийг хийж байсан, мөн зээлийн гэрээг сунгуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцуулахгүй байх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэсэн үндэслэлүүдээр зээлийн 27,500,000 төгрөгийг Л.Мтэй хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаж, зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 27,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан нь үнэн. Тэгээд би жаахан уймраад байгаа тул өмгөөлөгч ярина. Би 27,500,000 төгрөгөөс тодорхой төлөлт хийсэн байдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК,, Ч.Г, Л.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,084,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ньтэй 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ЗГО100120013 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ0100150027 тоот зээлийн гэрээ байгуулсан, мөн гэрээгээ шинэчлэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГО100170001 тоот зээлийн гэрээг байгуулан 27,500,000 төгрөгийг зээлдүүлж, нэг сарын 3 хувийн хүү тохиролцон, 4 сарын хугацаатай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 27,500,000 төгрөг, хүү 6,737,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847,000 төгрөг нийт 35,084,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, нэхэмжлэгч К ББСБ ХХК-иас 2012 онд 40,000,000 төгрөгийн зээл авсан, 2013 оны 11 дүгээр сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,500,000 төгрөг болсон талаар зохигч маргахгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ0100150027 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГО100170001 тоот зээлийн гэрээнүүдийг нөхөн байгуулж зээлийн гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулсан хэдий ч зээл олгоогүй, 27,500,000 төгрөг нь 2012 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарласан нь үндэслэлтэй бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч 2015, 2017 оны зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээлийг бодитоор олгоогүй, тус хоёр зээлийн гэрээ дагуу зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгч К ББСБ ХХК, нарын хооронд нэхэмжлэгчийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэж дурдсан 40,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосныг хариуцагч маргаагүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээг тохиролцон байгуулжээ.

Хариуцагч зээлийн үлдэгдэл 35,084,500 төгрөг бус 27,500,000 төгрөг гэж маргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ0100150027 тоот зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүнд 7,584,500 төгрөгийг тооцсон тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан нь үндэслэлгүй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас 7,584,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй.

Мөн хариуцагч 2013 оноос хойш зээл төлөөгүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч хариуцагчийн тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,885,000 төгрөгийн хүү төлснийг үндсэн зээлээс /27,500,000-5,885,000=21,615,000/ хасч тооцох нь зүйтэй.

Иймдгээс зээлийн гэрээний үүрэгт 21,615,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч К ББСБ ХХК,, Ч.Г, Л.А, иргэн нарын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ0100120013 тоот барьцааны гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т нийцсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зохигчийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч Ч.Г, Л.А наргийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч Ч.Г, Л.А нар нь нэхэмжлэгчийн “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлагын хувьд хариуцагч болно.

Хариуцагч Л.М зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болж байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн*******,*******-2, , , дугаартай, 50.92 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах замаар хариуцагчийн төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлангээс 21,21,615,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгож нэхэмжлэлээс 13,469,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ч.Г, Л.А нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******,*******-2, , , дугаартай, 50.92 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,373 төгрөгийг улсын орлогод үлдээж,гээс 266,025 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ