| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2020/0015/з |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын Засаг дарга,
Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд: Увс аймгийн Ховд сумын Ачит багийн Г.Ч, С.Д нарын нэр бүхий 36 иргэн
“Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Г.Ч С.Д нарын нэр бүхий 10 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны А/04, А/56, А/62 тоот, 2014 оны А/31, А/131тоот, 2015 оны А/01, А/32, А/73 тоот, 2017 оны А/14, А/48 тоот захирамжууд болон уг шийдвэрүүдийн үндэслэл болсон Ховд сумын ИТХ-ын 2013, 2014, 2015, 2017 онуудын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан тогтоолын холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоос өмнө Б.Г, Ч.С нарын нэр бүхий 26 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн Ховд сумын Засаг даргын 2001 оны 02 тоот, 2005 оны 24 тоот, 2007 оны 32, 45, 48, 63 тоот, 2008 оны 15, 68 тоот, 2009 оны 91 тоот, 2010 оны 01, 62, 65, 87, 99 тоот, 2011 оны А/15, А/63 тоот, 2012 оны А/01, А/07, А/10, А/32, А/40, А/42, А/46, захирамжуудыг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөх, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"д" хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ховд сумын Засаг дарга Т, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгүүд болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолыг үндэслэсэн Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 8.0 мянган га, Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 20.9 мянган га газар, нийт 28.9 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч Ачит нуур аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутгийн хилийн заагийг баталсан.
Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан "Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам"-ын дагуу гүйцэтгэж байна.
Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3,5 дахь хэсэгт "Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна" гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах түр зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.
Увс аймаг дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Ховд сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль тогтоомж зөрчин нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.
Иймд Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013.01.15-ны өдрийн А/04 тоот захирамжаар Г.Ч, 2013.05.07-ны өдрийн А/56 тоот захирамжаар С.Д, Ж.С, 2013.05.21-ний өдрийн А/62 тоот захирамжаар Т.З, С.Т, 2014.03.24-ний өдрийн А/31 тоот захирамжаар Ж.О, 2014.12.18-ны өдрийн А/130 тоот захирамжаар То.З, 2015.01.13-ний өдрийн А/01 тоот захирамжаар Т.З, 2015.04.20- ний өдрийн А/32 тоот захирамжаар Н.Б, 2015.09.22-ны өдрийн А/73 тоот захирамжаар Ц.Б, 2017.01.30-ны өдрийн А/14 тоот захирамжаар С.О, 2017.04.28-ны өдрийн А/48 тоот захирамжаар Б.Г нарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр болон дээрх захирамжуудын үндэслэл болсон Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын холбогдох хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, мөн Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоос өмнө буюу Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2001.01.05-ний өдрийн 02 тоот захирамжаар Б.Г, 2004.10.22-ны өдрийн захирамжаар Ч.С, 2005.04.18-ны өдрийн 14 тоот захирамжаар Ц.Ц, 2005.04.18-ны өдрийн 24 тоот захирамжаар Д.Г, 2007.04.06-ны өдрийн 32 тоот захирамжаар Д.Н, Д.Г, М.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 тоот захирамжаар З.Р, 2007.04.30-ны өдрийн 48 тоот захирамжаар Ц.М, 2007.06.18-ний өдрийн 63 тоот захирамжаар Ц.Ц, 2008.03.03-ны өдрийн 15 тоот захирамжаар Р.М, 2008.09.26-ны өдрийн 68 тоот захирамжаар М.Б, 2010.01.13-ны өдрийн 13 тоот захирамжаар Х.Г, 2010.05.26-ны өдрийн 62 тоот захирамжаар Д.Я, 2010.06.03-ний өдрийн 65 тоот захирамжаар М.Д, 2010.10.04-ний өдрийн 87 тоот захирамжаар Р.Т, 2010.10.28-ны өдрийн 99 тоот захирамжаар З.Д, 2011.01.02-ны өдрийн А/01 тоот захирамжаар Д.Ж, 2011.03.07-ны өдрийн А/15 тоот захирамжаар Ц.А, 2011.08.31-ний өдрийн А/63 тоот захирамжаар Ё.Б, 2012.01,25-ны өдрийн А/07 тоот захирамжаар Р.Т, 2012.02.01-ны өдрийн А/10 тоот захирамжаар Ц.Б, 2012.04.16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Ч.Б, 2012.05.07-ны өдрийн А/40 тоот захирамжаар М.М, 2012.05.07-ны А/42 тоот захирамжаар З.Д, Ж.Д , Ц.А, Т.С, 2012.06.02-ны өдрийн А/46 тоот захирамжаар Ц.Б, 2012.06.04-ний өдрийн А/46 тоот захирамжаар Ц.Б нарын иргэдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр эрх олгосон захирамжуудаа Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөх болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"Д" хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.4 дэх хэсэгт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт заасны дагуу даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэг Хүнс чхөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа шүүхэд ирүүлсэн тодруулж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоол, сумын Засаг даргын 2013.01.15-ны өдрийн А/04 тоот захирамжаар Г.Ч, 2013.05.07-ны өдрийн А/56 тоот захирамжаар С.Д, Ж.С, 2013.05.21-ний өдрийн А/62 тоот захирамжаар Т.З, С.Т, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоол, сумын Засаг даргын 2014.03.24-ний өдрийн А/31 тоот захирамжаар Ж.О, 2014.12.18-ны өдрийн А/130 тоот захирамжаар То.З, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоол, сумын Засаг даргын 2015.01.13-ний өдрийн А/01 тоот захирамжаар Т.З, 2015.04.20-ний өдрийн А/32 тоот захирамжаар Н.Б, 2015.09.22-ны өдрийн А/73 тоот захирамжаар Ц.Б, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" тогтоол, сумын Засаг даргын 2017.01.30-ны өдрийн А/14 тоот захирамжаар С.О, 2017.04.28-ны өдрийн А/48 тоот захирамжаар Б.Г нарт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамжуудын болсон Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, мөн Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоос өмнө буюу Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2001.01.05-ний өдрийн 02 тоот захирамжаар Б.Г, 2004.10.22-ны өдрийн захирамжаар Ч.С, 2005.04.18-ны өдрийн 14 тоот захирамжаар Ц.Ц, 2005.04.18-ны өдрийн 24 тоот захирамжаар Д.Г, 2007.04.06-ны өдрийн 32 тоот захирамжаар Д.Н, Д.Г, М.Б нарт, 2007.04.18-ны өдрийн 45 тоот захирамжаар З.Р, 2007.04.30-ны өдрийн 48 тоот захирамжаар Ц.М, 2007.06.18-ний өдрийн 63 тоот захирамжаар Ц.Ц, 2008.03.03-ны өдрийн 15 тоот захирамжаар Р.М, 2008.09.26-ны өдрийн 68 тоот захирамжаар М.Б, 2010.01.13-ны өдрийн 13 тоот захирамжаар Х.Г, 2010.05.26-ны өдрийн 62 тоот захирамжаар Д.Я, 2010.06.03-ний өдрийн 65 тоот захирамжаар М.Д, 2010.10.04-ний өдрийн 87 тоот захирамжаар Р.Т, 2010.10.28-ны өдрийн 99 тоот захирамжаар З.Д, 2011.01.02-ны өдрийн А/01 тоот захирамжаар Д.Ж, 2011.03.07- ны өдрийн А/15 тоот захирамжаар Ц.А, 2011.08.31-ний өдрийн А/63 тоот захирамжаар Ё.Б, 2012.01,25-ны өдрийн А/07 тоот захирамжаар Р.Т, 2012.02.01-ны өдрийн А/10 тоот захирамжаар Ц.Б, 2012.04.16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Ч.Б, 2012.05.07-ны өдрийн А/40 тоот захирамжаар М.М, 2012.05.07-ны А/42 тоот захирамжаар З.Д, Ж.Д , Ц.А, Т.С, 2012.06.02-ны өдрийн А/46 тоот захирамжаар Ц.Б, 2012.06.04-ний өдрийн А/46 тоот захирамжаар Ц.Б нарын иргэдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр эрх олгосон захирамжуудаа Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөх болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"Д" хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт заасны дагуу даалгаж өгнө үү. Тайлбар:
1. Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татсан үндэслэлийн хувьд: Дээрх нэр бүхий иргэдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосон Засаг даргын захирамж нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолыг үндэслэдэг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4 дэх хэсгүүдэд улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах асуудлыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн явуулахаар хуульчилсан. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна.
2. Даалгах нэхэмжпэлийн шаардлагын хувьд: Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "...Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно..." болон Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан "...Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам"- ын Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна. Онцгой тохиолдолд мал оруулах, гаргах хугацааг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн өөрчилж болно..." гэж заасныг зөрчин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржаа эзэмших байгаа иргэд нь отрын бүс нутгийг тогтоогдсон хугацаанд чөлөөлөхгүй байгаа нь тус захиргааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүрээд байна” гэжээ.
Хариуцагч Ховд сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2012 онд ХАА-н яамны Отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн байсан Ганхуяг уламжлалт аргаар иргэдээ өвөлжөө хаваржаанаас нь нүүлгэхгүй гэсэн шийдлийг гаргаж тухайн үеийн Увс аймгийн Газрын албаны дарга байсан Т.Лхагвасүрэн, Ховд сумын Засаг дарга Э.Ванчинхүү Бөхмөрөн Сумын Засаг дарга Доржсүрэн Ховд сумын газрын даамал Н.Адьяа, Бөхмөрөн сумын газрын даамал Батчимэг Ховд сумын Ачит багийн Засаг дарга Ч.Батжаргал нарыг байлцуулан танилцуулж тухайн үед Ачит багийн Иргэдийн Нийтийн хурлаас иргэдийн саналаар тогтоож өгсөн 8.0 мянган га газрыг дур мэдэн өөрчилж Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор 20.9 мянган га болгон батлуулсан, дүрэм журам, ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө танилцуулаагүй малчид иргэдтэй уулзаж, зөвшилцөөгүй зэрэг нэхэмжлэгч тал зөрчил гаргасан.
Отрын бүс нутгийн ажиллах журам хил хязгаарын зураг нь албан ёсоор танилцуулагдаагүйн зэрэгцээ 2012 оноос манай сумыг хариуцсан мэргэжилтэн нь Өмнөговь сумын иргэн байсан бөгөөд 2017 оноос Ховд сумын харьяат иргэн ажиллаж байна.
Хадлан тэжээл тариалах 5 га газрын санал ирсэн нь, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Бид хэлэлцээд отрын бүсээс, гадна тариалахаар шийдвэрлэсэн.
Нэр бүхий иргэд нь эрт дээр үеэс уламжлан малаа маллаж жилийн хавар, намар, өвөл гэсэн гурван улиралд байнга нутаглаж ирсэн газар тул нэхэмжлэлд зааснаар шууд эрхэд нь халдаж эрх хүчингүй болгох нь хууль бус гэж үзэж байна. Улсын тусгай хэрэгцээнд газрыг авахдаа тухайн иргэнд нөхөн олговор буюу адилтгах газрыг олгож байж эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
2003 оны 28-р тогтоол нь 2017 оны 287 -р тогтоол болж өөрчлөгдөн батлагдсан дээрхи албан тоотод заасанчлан Газрын тухаи хуулийн 5.2 өмчлүүлээгүй /бэлчээрийг нийт дундаа ашигладаг/ гэх мэтээр олон хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
2012, 2013 онд иргэдийн эзэмшүүлсэн захирамж, эрх шилжүүлсэн захирамж нь гэрчилгээгээ солиулж нөхөн авсан.
Н.Б-ын хаваржаа хилийн зааг орчим байгаа тул ашиглуулах захирамж гаргаж болох, Ц.Буядаа усан хоолын чулуу хашаа гэж авсан боловч одоо эзэмшихгүй байгаа, Т.З нь Төв аймгийн Батсүмбэр шилжин явсан тул өвөлжөө, хаваржааг хүчингүй болгох үндэслэл болно.
С.О өвөөгөөсөө эрх шилжүүлж авсан Товдоогоос Б.Г нь хугацаа сунгуулсан зэрэг болно. Отрын бүсийн захиргаанаас гурвалсан гэрээ байгуулах журам ирүүлж шийдэлд хүрээгүй учраас иргэдийн эзэмших эрхийн хугацаа дууссан нөхцөлд банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх газрын төлбөр төлөх зэрэгт хүндрэл учирч байгаа болно. Иймээс яам агентлагтай хамтарч ажиллах журам гэрээгээ албан тоотоор Газрын харилцаа Барилга хот байгуулалт Геодези Зураг зүйн газар болон Увс аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраар дамжуулан ирүүлнэ үү.
Мөн Г.Ч, Ч.Б, М.Д, Ж.С, Ж., С.Т зэрэг айлууд Отрын бүсийн гадна байгаа бөгөөд хил хязгаарын самбарыг байршуулах явцад тухайн сум, аймгийн газрын алба мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаагүй буруу газар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажилчид дур мэдэн байршуулж хил зөрчсөн Отрын бүсийн байршил нь багийн төвийн урд талаар дайрч өнгөрсөн байгаа тул холбогдох мэргэжилтэнгүүд газар дээр очиж дахин отрын бүс нутгийн хилийн цэсийг тогтоох шаардлагатай байна.
2019 оны 04-р сарын 09-ний өдрийн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ирүүлсэн ¹44 албан тоотод 2019 оны 06-р сарын 21- ний А/48 тоот албан бичгээр хариу тайлбартай хүргүүлсэн.
Дээрхи шалтгааны улмаас хуулийн хүрээнд Аймаг дундын Отрын бүсээс ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэдийн өвөлжөө хаваржааг шууд хүчингүй болгох 4 сараас 11 сар хүртэл уг иргэдийг хаагуур нутаглуулах нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд уг отрын бүс нутагт өөр аймаг сумаас малчид ирж өвөлждөггүй харин сумын урд хэсэгт Шивэр багт байнга гадны малчид өвөлждөг. Мөн 2019 онд Ачит багийн нутаг дэвсгэрийг дахин Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болгож баталсан нь иргэдээ хаана намаржуулах, өвөлжүүлж хаваржуулах зэрэг хүндрэл тулгамдаж байна.
2020 оны 06-р сарын 02-ны өдрийн 118 тоот аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13 заалт үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь заалт гэж байхгүй болохыг анхаарч авч үзнэ үү.
Иймд дээрх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн ¹ 132 тоот нэхэмжпэл нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас танай байгууллагад 2020 оны 06-р сарын 02-ны өдрийн 118 тоот "Нэхэмжлэл гаргах тухай, 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн 132 тоот "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай" албан бичгүүд хүргүүлсэн байна.
Эдгээр бичгүүдэд сумын Засаг дарга нь Ховд сумын Ачит багийн нутагт дэвсгэрт орших Аймаг дундын отрын бүс нутагт 2013, 2014, 2015, 2017 онуудад нийт 11 малчинд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэр үндэслэн захирамж гаргасан тухай дурдсан байна.
Сумын нутаг дэвсгэрт аливаа иргэн, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахдаа ирэх жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 10-р сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр танилцуулж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын ИТХ-ын жил эцсийн хуралдаанаар хуулийн дагуу шат дараалан хэлэлцүүлж батлуулдаг болно.
Бид дээрх бичгийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэхэд 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэхүү бүс нутагт өвөлжөөний 2, хаваржааны 4, нийт 6 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөж, Г.Ч, М.Д, Ж.С, Т.З С.Т нарын 5 иргэнд газар эзэмшүүлсэн байна. Харин бусад онуудын хувьд тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус бүс нутагт аливаа газар эзэмшүүлэх тухай тусгаж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байна.
Иймд манай байгууллагаас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолын хавсралтыг залруулах арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ба бусад онуудад олгосон газрын хувьд холбогдох албан тушаалтнуудад хандаж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мөн цаашид Аймаг дундын отрын бүс нутаг дахь газрын харилцаатай холбоотой аливаа асуудалд анхааралтай хандахаа мэдэгдэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г.Ч миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие бага наснаасаа аав ээжтэйгээ мал маллаж амьдарч ирсэн манай хаваржааны газар нь отрын бүсийн газар байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Д миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ нутагт аав ээжтэйгээ байх цагаас малаа маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.С миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний өвөг дээдсээс уламжилж, олон үе дамжиж мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн газар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Т миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ачит багт бага наснаасаа мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн. Миний аав, ээж, өвөө, эмээ нар ч бүгд энэ нутагт амьдарч байсан. Миний өвөлжөө, хаваржаа отрын бүсийн гадна байгаа. Иймд отрын бүсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.О миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжтэйгээ байх үеэс бага наснаасаа энэ нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч өнөөг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Н.Б аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би бага наснаас аав ээжтэйгээ энэ нутагт мал маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манайх 3 үеэрээ уг газарт байршиж мал маллаж байна. Уг “Тээг” хэмээх хаваржааны газар нь отрын бүсийн хилд орохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.О миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ газраа өвөө Товдоогоос эрх шилжүүлэн авсан. Өвөө Товдоо эрт дээр үеэс үе дамжин амьдран мал аж ахуй эрхэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Г би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ газар нь бага наснаас аав ээж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг дэвсгэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Г миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манайх дээр үеэс өвөг дээдсийн энэ нутагт буйрлан нутаглаж мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.С миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аав ээжийн үеэс энэ газар нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Ц миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэс үе дамжин малаа маллаж, амьдралын эх үүсвэр болгосоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Н миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие ээж аавын үеэс эхлэн энэхүү хаваржаан дээр мал маллан амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Г миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие хаваржаагаа олон жил эзэмшиж үр хүүхдээ өвлүүлэн үлдээж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй” гэжээ.
Гуравдагч этгээд З.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “З.Р миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие өрх нутгаар аав ээжийн цагаас гурван үе дамжин энэ усан хоол, нарийн хоол, сээр цэхээ гэдэг газраар зуны улирлаас бусад үед намар өвөл хаварт үргэлж нутаглаж малаа маллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цэрэнчимэд овогтой Мөнгөн миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний аав ээж Усан хоол, Нарийн хоол, Цэхээ, Сээр лонхын араар олон үеэрээ нутаглаж мал сүргээ өсгөн үржүүлж ажиллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Р.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Р.М миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ газар нутагт аав ээжийн үеэс амьдарч өссөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие бага балчираас өвөө эмээ аав ээжийн хамт энэ нутагт амьдарч ирсэн. Би одоо ч гэсэн энэ нутагт мал маллаж амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Г миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжтэйгээ хамт байх цагаас энэ газар нутагт мал маллаж ирсэн. Энэ газар отрын бүсэд орохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Я миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн үеэс энэхүү газар нутагт мал маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд М.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М.Д миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэсээ үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Р.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Р.Т миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеээс 4 үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн газар. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд З.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “З.Д миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн үеэс Ачит багийн энэ нутагт амьдарч малаа маллаж байнга оршин сууж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Ж миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрт дээр үеэсээ үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.А миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ нутагт ээж аавын үеэс эхлэн энэхүү газар нутгаар үе дамжин малаа маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ё.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ё.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн цагаас эхлэн энэ газарт мал маллаж нутаглаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 3-н үеэрээ энэ нутагт малаа маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Д би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие бага наснаас мал аж ахуй эрхлэн энэ нутагт амьдарч ирсэн. Миний аав ээж өвөг дээдэс энэ нутагт амьдарч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.А миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би бага наснаасаа аав ээжтэйгээ энэ нутагт мал маллаж амьдарч ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Т.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.С миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аав ээжээс энэхүү газрыг өвлөн авч мал маллан ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б миний бие аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ховд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие аав ээжийн цагаас гурван үе дамжин энэ Усан хоол, Нарийн хоол, Сээр, Цэхээ гэдэг газруудаар зуны улирлаас бусад үед үргэлж нутаглаж малаа маллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.М миний бие 2012 оны 4 сарын 16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Усан хоолын Гадар балбархай гэдэг газрыг аав А.Насанжаргалаас 2012 оны 5 сарын 07-ны А/42 тоот захирамжаар шилжүүлж авсан. Аав А.Насанжаргал маань 1995 оноос хойш байнга өвөлжилтийн зориулалтаар ашиглаж байсан. Манайд өөр өвөлжөө бууц байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б миний бие 2012 оны 4 сарын 16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Усан хоолын чулуун хашааг эзэмшиж авсан бөгөөд уг өвөлжөөнөөс өөр надад эзэмшсэн газар байдаггүй учир уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах боломжгүй. Надад өөр өвөлжөө бууц олдохгүй байгаа учир аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгүүд болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолыг үндэслэсэн Баян-Өлгийн аймгийн Ногооннуур, Увс аймгийн Ховд сумдын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авч Ачит нуур аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутгийн хилийн заагийг баталсан. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 16 дугаар зүйлийн 16.1,16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.2 дахь хэсгүүд болон Засгийн газрын 2007 оны 187 тоот тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тус захиргаа нь нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх ба тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг. Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3,5 дахь хэсэгт "Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна" гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах түр орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын н бэлчээр ашиглалтын захиргаа олгодог. Увс дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Ховд сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь холбогдох хууль тогтоомж зөрчин нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.
Иймд Газрын тухайн хуулийн 5.2, 6.2, 18.1.2, 18.1.7, 19.1.6, 20.1.2, 23.2.3, 1: 2 4. 33.1, 33.4, 35.5 дахь хэсгүүд болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1, 29.1.3 дахьхэсэгт тус тус заасныг болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2007 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам"-ыг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Ховд сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Увс аймгийн Засаг даргад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/2112 дугаартай, тус захиргааны даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай албан бичгүүдээр гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээг аваагүй болно.
Иймд шүүхэд хүргүүлсэн тодруулж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тэдэнд хуулиар харьяалуулснаас бусад асуудлаар шийдвэр гаргахыг хориглодог. Ийм байхад Увс аймгийн Ховд сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байгаа юм. Мөн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар газрын нэгдмэл сантай байх, газрыг үндсэн зориулалтаар ашиглах зарчимтай бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газарт хамруулсан байхад Увс аймгийн Ховд сумын Засаг дарга дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх бус эсрэг шийдвэр гаргасан байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2012 онд ХАА-н яамны Отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн байсан Ганхуяг уламжпалт аргаар иргэдээ өвөлжөө, хаваржаанаас нь нүүлгэхгүй гэсэн шийдэл гаргаж тухайн үеийн Увс аймгийн Газрын албаны дарга байсан Лхагвасүрэн, Ховд сумын Засаг дарга Э.Ванчинхүү Бөхмөрөн Сумын Засаг Доржсүрэн Ховд сумын газрын даамал Н.Адьяа, Бөхмөрөн сумын газрын Батчимэг Ховд сумын Ачит багийн Засаг дарга Ч.Б нарыг байлцуулан танилцуулж тухайн үед Ачит багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн саналаар тогтоож өгсөн 8.0 мянган га газрыг дур мэдэн өөрчилж Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор 20.9 мянган га болгон батлуулсан. Ингэхдээ ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө танилцуулаагүй малчид иргэдтэй уулзаж, танилцуулаагүй зэрэг нэхэмжлэгч тал зөрчил гаргасан. Отрын бүс нутгийн ажиллах журам хил хязгаарын зураг нь албан ёсоор танилцуулаагүй нь зэрэгцээ 2012 оноос манай сумыг хариуцсан мэргэжилтэн Өмнөговь сумын иргэн байсан бөгөөд 2017 оноос Ховд сумын, харьяат иргэн ажиллаж байна. Хадлан тэжээл тариалах 5 га газрын санал ирсэн нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Бид хэлэлцээд отрын бүсээс гадна байхаар шийдвэрлэсэн. Нэр бүхий иргэд нь эрт дээр үеэс уламжпан малаа маллаж жилийн хавар, өвөл гэсэн гурван улиралд байнга нутаглаж ирсэн газар тул нэхэмжлэлд дурдсанаар шууд эрхэд нь халдаж эрх хүчингүй болгох нь хууль бус гэж үзэж байна.
Мөн Г.Ч, Ч.Б, М.Д, Ж.С. Ж.О, Т зэрэг айлууд Отрын бүсийн гадна байгаа бөгөөд хил хязгаарын газрыг байршуулах явцад тухайн сум, аймгийн газрын алба мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаагүй буруу газар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажилчид дур мэдэн байршуулж хил зөрчсөн Отрын байршил нь багийн төвийн урд талаар дайрч өнгөрсөн байгаа тул мэргэжилтнүүд газар дээр нь очиж дахин отрын бүс нутгийн хилийн цэсийг тогтоох шаардлагатай байна. 2020 оны 6-р сарын 02-ны өдрийн 118 тоот аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн Засгийн газрын тухай. хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13 заалт үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн.35.5 дахь заалт гэж байхгүй болохыг анхаарч авч үзнэ үү. Иймд дээрх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн № 132 тоот нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөөний байршил харуулсан зургаас харахад миний газар эзэмших гэрчилгээ олгосон нэр бүхий иргэдийн өвөлжөөний газар нь аймаг дундын отрын бэлчээрийн хилийн цэсийн гадна байрлаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ховд сумын ИТХ-ын дарга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд сумын Засаг дарга Ховд сумын Ачит багийн нутагт дэвсгэрт орших Аймаг дундын отрын бүс нутагт 2013, 2014, 2015, 2017 онуудад нийт 11 малчинд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэр үндэслэн захирамж гаргасан тухай дурдсан байна. Сумын нутаг дэвсгэрт аливаа иргэн, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахдаа ирэх жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 10-р сард Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээр танилцуулж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын ИТХ-ын жил эцсийн хуралдаанаар хуулийн дагуу шат дараалан хэлэлцүүлж батлуулдаг болно. Бид дээрх бичгийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэхэд 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэхүү бүс нутагт өвөлжөөний 2, хаваржааны 4, нийт 6 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөж, Г.Ч, С.Д, Ж.С, Т.З Түмэнжаргал нарын 5 иргэнд газар эзэмшүүлсэн байна. Харин бусад онуудын хувьд тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус бүс нутагт аливаа газар эзэмшүүлэх тухай тусгаж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байна .Иймд манай байгууллагаас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолын хавсралтыг залруулах арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ба бусад онуудад олгосон газрын хувьд холбогдох албан тушаалтнуудад хандаж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мөн цаашид Аймаг дундын отрын бүс нутаг дахь газрын харилцаатай холбоотой аливаа асуудалд анхааралтай хандахаа мэдэгдэж байна Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг. Цаашид бид улсын тусгай хэрэгцээний газарт давхардуулан газар эзэмших хүсэлт иргэдээс ирсэн тохиолдолд сайтар нягталж харж, хуулийн хүрээнд ажиллах болно гэжээ"
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь анх “Улсын тусгай хэрэгцээний газар болох “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутагт Г.Ч С.Д нарын нэр бүхий 10 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны А/04, А/56, А/62 тоот, 2014 оны А/31, А/131тоот, 2015 оны А/01, А/32, А/73 тоот, 2017 оны А/14, А/48 тоот захирамжууд болон дээрх шийдвэрүүдийн үндэслэл болсон Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын холбогдох хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуүлийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, мөн Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоос өмнө Б.Г, Ч.С нарын нэр бүхий 26 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн Ховд сумын Засаг даргын 2001 оны 02 тоот, 2005 оны 24 тоот, 2007 оны 32, 45, 48, 63 тоот, 2008 оны 15, 68 тоот, 2009 оны 91 тоот, 2010 оны 01, 62, 65, 87, 99 тоот, 2011 оны А/15, А/63 тоот, 2012 оны А/01, А/07, А/10, А/32, А/40, А/42, А/46 захирамжуудыг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөх, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"д" хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Ачит нуур аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгуулах”-ыг хүсэж 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа “ Ховд сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамжууд болон уг захирамжуудын үндэслэл болсон Ховд сумын ИТХ-ын 2013, 2014, 2015, 2017 онуудын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” тухай тогтоолын холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгөх”-ийг хүсэн өөрчилж, сумын ИТХ-ын тогтоолын оныг тодруулснаа илэрхийлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ховд сумын Ачит багийн малчин 38 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Товдоогийн Зоригоог “Т.З”, “То.З” гэж хоёр янзаар бичсэн, мөн З.Дгийн нэр “З.Д” гэж нэхэмжлэлд буруу бичигдсэн зэрэг нөхцөл байдал илэрч шүүхэд гуравдагч этгээдээр оролцох ёстой хүний тоо 36 болжээ.
Үүнээс Г.Ч, С.Д, Ж.С, Т.З, С.Т, Ж.О, Н.Б,Ц.Б, С.О, Б.Г,Ч.С, Д.Н, З.Р, Ц.М, Ц.Ц, Р.М, М.Б, Х.Г, Д.Я, М.Д, Р.Т, З.Д, Д.Ж, Ц.А, Ё.Б, Р.Т, Ц.Б, Ч.Б, Н.М, Ц.А, Т.С, Д.Г, Ц.Б нарын нийт 33 иргэн тайлбараа шүүхэд ирүүлсэн ба Т.З, Н.Б хоёр Төв аймаг руу шилжсэн байна.
Тайлбараа ирүүлсэн иргэдийн дийлэнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан байх тул тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
НЭГ. “Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Г.Ч С.Д нарын нэр бүхий 10 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2013 оны А/04, А/56, А/62 тоот, 2014 оны А/31, А/131тоот, 2015 оны А/01, А/32, А/73 тоот, 2017 оны А/14, А/48 тоот захирамжууд болон дээрх шийдвэрүүдийн үндэслэл болсон Ховд сумын ИТХ-ын 2013, 2014, 2015, 2017 онуудын ”Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” тухай тогтоолын холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тухайн орон нутгийн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу аймаг дундын отрын бүс нутагт иргэдэд газар эзэмших эрх олгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчсөн” гэж маргасан байна.
Хариуцагч Ховд сумын Засаг дарга “Аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөөний байршил харуулсан зургаас харахад миний газар эзэмших гэрчилгээ олгосон нэр бүхий иргэдийн өвөлжөөний газар нь аймаг дундын отрын бэлчээрийн хилийн цэсийн гадна байрлаж байгаа” гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлсэн байна.
Хариуцагч Ховд сумын ИТХ-ын дарга “Бид дээрх бичгийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэхэд 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэхүү бүс нутагт өвөлжөөний 2, хаваржааны 4, нийт 6 иргэнд газар ззэмшүүлэхээр төлөвлөж, Г.Ч, С.Д, Ж.С, Т.З, С.Т нарын 5 иргэнд газар эзэмшүүлсэн байна. Харин бусад онуудын хувьд тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус бүс нутагт аливаа газар эзэмшүүлэх тухай тусгаж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
Гуравдагч этгээд Г.Ч, С.Д, Ж.С, Т.З ,С.Т, Ж.О, Н.Б, Ц.Б, С.О, Б.Г нар нь “Бид уг өвөлжөө, хаваржааны газраа үе дамжин уламжлагдан эзэмшиж малаа маллаж амьдарч ирсэн. Уг газар нь отрын бүсийн хилд орохгүй байгаа” гэсэн ижил утга агуулга бүхий тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.
Увс аймгийн Ховд сумын Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн А/04 тоот захирамжаар Г.Ч-од “Тээгийн зүүн өтөг” хэмээх 900 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилээр, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/56 тоот захирамжаар С.Дт өвөлжөө, хаваржааны зориулалтаар “Хөх өтгийн зүүн хойд талд шинэ өтөг” “Тээгийн өмнө өтөг” хэмээх 900 м.кв газрыг тус тус 20 жилээр, Ж.Сд “Бага нуурын Давсаг” хэмээх 900 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 20 жилээр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/62 тоот захирамжаар Товдоогийн Зоригоод “Тавжуурт” хэмээх 900 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилээр, С.Тд “Өмнө хэв” хэмээх 900 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилээр, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/31 тоот захирамжаар “Суурины булаг” хэмээх 900 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 20 жилээр, 2015 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/01 тоот захирамжаар Товдоогийн Зоригоод “Оройн өтгийн бор үзүүр” хэмээх 900 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилээр, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/32 тоот захирамжаар Н.Б-од “Нарийн хоолын чулуун хашаа” хэмээх газрыг хаваржааны зориулалтаар 20 жилээр, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/73 тоот захирамжаар Ц.Бд “Хөндийн амны хөх өтөг” хэмээх 900 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 20 жилээр, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/14 тоот захирамжаар Ачит багийн иргэн Ө.Товдоогийн хаваржааны зориулалтаар эзэмшиж байсан “Яст” хэмээх газрыг С.Од эзэмшүүлэхээр, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/48 тоот захирамжаар Батнасангийн Гт “Шанаан худаг” хэмээх газрыг хаваржааны зориулалтаар тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Ховд сумын Засаг дарга дээрх “Газар эзэмшүүлэх” тухай захирамжуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгүүд болон 53 дугаар зүйл мөн сумын ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 19-ны 2/4 тоот, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/5 тоот , 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6/7 тоот, 2017 оны 6 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/6 тоот тогтоолуудыг үндэслэсэн байна.
Ховд сумын Засаг даргын уг шийдвэрүүдийг үндэслэн сумын газрын даамал тухайн 10 иргэнтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ховд сумын Засаг даргын А/130 тоот захирамжаар Товдоогийн Зоригоод газар олгогдоогүй байгаа бөгөөд харин 2015 оны 01 сарын 30-ны өдрийн А/01 тоот захирамжаар Товдоогийн Зоригоод өвөлжөөний зориулалтаар газар олгосон талаар дурдсан байгаа.
Ховд сумын “Ачит” багийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын “Ачит багийн нутаг Ачит нуурын эрэг орчмын 12000 га газрыг Аймаг дундын отрын бүс нутаг болгох” тухай саналыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ.
Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/60 тоот тогтоолоор Ховд сумаас ирсэн санал болон мэргэжлийн газар, албадаас хийсэн судалгаа дүгнэлтийг харгалзан Ховд сумын Шар толгой, Дээд тавиач уул, Элсэн зуух, Гурван шовгор уул, Улаан лонх уул, Газар балбархай, Нарийн хоолын голыг хамарсан 20900 га газрыг Ачит нуурын аймаг дундын отрын бүс нутгийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд хамруулахаар отрын бүс нутгийн хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, зураглалыг хавсралтаар дэмжиж саналыг ХХААХҮЯамаар уламжлан МУ-ын Засгийн газарт хүргүүлсэн байна.
МУ-ын Засгийн газар орон нутгийн саналыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 8.0 мян.га газар, Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 20.9 мян.га газар, нийт 28.9 мян.га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, отрын бүс нутгийг “Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралтаар баталсан байна.
МУ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 99-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дүрмийн 3.3-д Отрын бэлчээрийн хилийн заагийн тэмдэгжүүлэлт хийх, хашиж хамгаалах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг бэлчээр ашиглалтын захиргаанд олгожээ.
“Ачит нуур” аймаг дундын отрын бүсийн хилийн цэсийн тэмдэглэгээ, самбарын асуудлаар талууд маргаантай байгаа бөгөөд энэ тухай хариуцагч Ховд сумын Засаг дарга “Хил хязгаарын самбарыг байршуулах явцад тухайн сум, аймгийн газрын алба мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаагүй, буруу газар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажилчид дур мэдэн байршуулж хил зөрчсөн” гэж,
-гэрч Ховд сумын ЗДТГ-ын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн С.Буянтогтох “Нэхэмжлэгч хариуцагч нар зөвшилцөөд хилийн цэсээ дахин тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа. Хилийн цэсийг тогтоосон тэмдэглэл байхгүй яаж тогтоосон нь тодорхой бус байгаа юм. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргасан Аймаг дундын отрын бүсийн хил заагийг харуулсан зургаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан зарим айлууд отрын бүсийн гадна байгаа юм” гэж,
-гэрч ХХААХҮЯамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын холбооны “Ачит нуур” аймаг дундын отрын бүсийн мэргэжилтэн Т.Ишбал “Отрын бүсийн хилийн цэсийг тогтоосон тэмдэглэл, хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтууд байхгүй, намайг ажил авахад хилийн цэс дээр байрлуулсан самбар, худаг, уст цэг зэргийг хүлээлгэн өгсөн баримт тэмдэглэл байгаа. Отрын бүсийн хилийн цэс дээр байрлуулсан самбараас дотогшоо Ж.Сэмбэрүүгийн өвөлжөө байдаг” гэж,
- гэрч Ховд сумын газрын даамал Н.Адьяа “Хилийн заагийн самбарыг газрын даамал, аймгийн Газрын албаны зохих мэргэжилтнүүдийг байлцуулахгүйгээр байрлуулсан байсан. Энэ нь байр зүйн зураг дээр орж ирж байгаа зургийн байршлаас зөрж байгаа” гэж тус тус тайлбар, мэдүүлэг гаргажээ.
Дээр дурдсан хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд ХХААХҮЯамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь “Ачит нуур” аймаг дундын отрын бэлчээрийн хилийн заагийн тэмдэгжүүлэлт хийх ажлыг тухайн орон нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулан /аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/ хамтран зохион байгуулаагүйгээс энэхүү маргаан гарах болсон байна.
Мөн хариуцагч талаас “Г.Ч, С.Д, Ж.С, Т.З, С.Т, Ж.О, Ц.Б нарын эзэмшиж байгаа газар нь отрын бүсийн гадна, С.О нь өвөөгөөсөө 2017 онд шилжүүлж авсан, Б.Г нь хугацаа сунгуулж авсан. Н.Бын хаваржаа хилийн цэсийн зааг дээр байгаа” гэсэн тайлбар гаргаж, эдгээр малчдын өвөлжөө, хаваржааны байршлыг тодорхойлсон зураглалыг ирүүлсэн.
Гэрч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын инженер хайгуул, мониторинг хариуцсан мэргэжилтэн С.Нямжавын:
- “Ховд сумын газрын даамал отрын бэлчээр нутаг дээр байгаа гэх иргэдийн өвөлжөөний байршлыг сансрын зураг дээр тэмдэглүүлсэн байгаа. Миний хувьд тухайн сумын өвөлжөөний байршлыг мэдэхгүй учраас сумын газрын даамлын тодорхойлж хэлснээр тэмдэглэж өгсөн байгаа. Өмнө нь малчдын өвөлжөөний байршлыг координатжуулсан зүйл байхгүй учраас газар дээр нь очиж координатжуулсны үндсэн дээр бодит зураг гарна гэсэн үг юмаа” гэж
мэдүүлснээр хариуцагчийн ирүүлсэн байршлын зураглал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийн, ХХААХҮЯамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын холбооны “Ачит нуур” аймаг дундын отрын бүсийн мэргэжилтэн Т.Ишбал, газрын даамал Н.Адьяа, Ховд сумын ЗДТГ-ын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн С.Буянтогтох нарыг байлцуулан ГХБХБГ-ын мэргэжилтэн Д.Жамсрангаар хэмжилт хийлгэн малчдын өвөлжөө хаваржааны координатыг тодорхойлуулсан ба үүнийг үндэслэн аймгийн ГХБХГ-аас “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөө, хаваржааны байршил харуулсан зураглалыг ирүүлсэн.
Энэхүү “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөө, хаваржааны байршил харуулсан зураглал болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Ховд сумын иргэн Г.Ч, С.Д, Ж.С, Т.З, С.Т, Ж.О, Ц.Б нарын өвөлжөө, хаваржаа нь “Ачит нуур ”аймаг дундын отрын бүсийн гадна байгаа болох нь тогтоогдож байна.
Харин иргэн Н.Бын хаваржаа хилийн цэс дээр, Б.Г, С.О нарын хаваржаа отрын бүсэд байршиж байгаа боловч тэдгээр нь тухайн газруудыг 2015, 2017 онуудад шинээр эзэмшээгүй, эзэмших эрхийг бусдаас шилжүүлж буюу хугацаагаа сунгуулж авсан байх ба өвөг эцэг, аав ээжээсээ өв залгамжлан урьд нь эзэмшиж байсан болох нь гуравдагч этгээд болон хариуцагч нарын тайлбар, гэрч газрын даамал Н.Адьяагийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон 8523000293 дугаартай нэгж талбарын хувийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн МУ-ын Засгийн газрын 158 дугаар тогтоолоор Ховд сумын ИТХ болон Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчин малчин иргэдэд улсын тусгай хэрэгцээний газар болох “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутагт шинээр газар эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газар эзэмшигч нь тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газрын гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар тогтоолоос өмнө Б.Г, Ч.С нарын нэр бүхий 26 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн Ховд сумын Засаг даргын 2001 оны 02 тоот, 2005 оны 24 тоот, 2007 оны 32, 45, 48, 63 тоот, 2008 оны 15, 68 тоот, 2009 оны 91 тоот, 2010 оны 01, 62, 65, 87, 99 тоот, 2011 оны А/15, А/63 тоот, 2012 оны А/01, А/07, А/10, А/32, А/40, А/42, А/46, захирамжуудыг Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг даалгах шаардлагын тухайд:
Увс аймгийн Ховд сумын Засаг дарга “2011 онд уламжпалт аргаар иргэдээ өвөлжөө, хаваржаанаас нь нүүлгэхгүй гэсэн шийдэл гаргаж тухайн үеийн сум, орон нутгийн албан тушаалтнуудад танилцуулсан, тухайн үед Ачит багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн саналаар тогтоож өгсөн 8.0 мянган га газрыг дур мэдэн өөрчилж, Засгийн газрын 2012 оны 158 дугаар тогтоолоор 20.9 мянган га болгон батлуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.
Гуравдагч этгээд 26 иргэн “Бид уг өвөлжөө, хаваржааны газраа үе дамжин уламжлагдан эзэмшиж малаа маллаж амьдарч ирсэн” учраас газрын эзэмших эрхийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсжээ.
Ховд сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 24 тоот захирамжаар Буриадын Гт хаваржааны зориулалтаар “Алтач өмнө өтөг” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 91 тоот захирамжаар Ч.Ст өвөлжөөний зориулалтаар “Дээж тавиач” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 63 тоот захирамжаар Ц.Цд хаваржааны зориулалтаар “Хөшөө” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/99 тоот захирамжаар Д.Гт хаваржааны зориулалтаар “Тахирын арын хар толгой” хэмээх 900 м.кв газрыг 18 жилээр, 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 32 тоот захирамжаар хаваржааны зориулалтаар Д.Гэд “Хөшөөний их өтөг” хэмээх 900 м.кв газрыг 15 жилээр, Д.Нд “Дотор балбархай” хэмээх 900 м.кв газрыг 15 жилээр, Н.Бд “Хоёр өтөгтэй хөндий” “Хүүшийн дэнж” хэмээх 900 м.кв газруудыг хаваржаа, өвөлжөөний зориулалтаар тус тус 15 жилээр, 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45 тоот захирамжаар З.Рд хаваржааны зориулалтаар “Цэхээн тэрэм хад” хэмээх 900 м.кв газрыг 15 жилээр, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 48 тоот захирамжаар Ц.Мд өвөлжөөний зориулалтаар “Майхан хоо” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот захирамжаар Р.Мд хаваржааны зориулалтаар Ачит багийн төвд 900 м.кв газрыг 30 жилээр, 2008 оны 09 дүгээр сарын 26-ны 68 тоот захирамжаар М.Бд хаваржааны зориулалтаар “Усан хоолын хөндлөн хад” хэмээх 900 м.кв газрыг 25 жилээр, 2010 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 01 тоот захирамжаар Х.Гид өвөлжөөний зориулалтаар “Шанаан харганы үзүүр” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот захирамжаар Д.Яд хаваржааны зориулалтаар “Ачит бригадын ангилалтын хашаан доод өтөг” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 65 тоот захирамжаар М.Дд хаваржааны зориулалтаар “Хөндийн ам” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 87 тоот захирамжаар Рагчаагийн Түмэнбаярт өвөлжөөний зориулалтаар “Сээрийн оройн өтөг” хэмээх 900 м.кв газрыг 15 жилээр, 2010 оны 10 дугаар сарын 2,-ны өдрийн 99 тоот захирамжаар Загиржавын Дагвасүрэнд хаваржааны зориулалтаар “Шанаан тойруу” хэмээх 900 м.кв газрыг 25 жилээр, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжаар Д.Жт өвөлжөө, хаваржааны зориулалтаар “Бохирын их өтөг”, “Хулсны тэсэрхий” хэмээх 900 м.кв газруудыг тус тус 20 жилээр, 2011 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/15 тоот захирамжаар Ц.Ат өвөлжөөний зориулалтаар “Цагаалиг” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот захирамжаар Ё.Бд өвөлжөөний зориулалтаар “Хар элсний тасархай” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/07 Рагчаагийн Түмэнбаярт хаваржааны зориулалтаар “Хөндийн ам” хэмээх газрыг 20 жилээр, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/10 тоот захирамжаар Ц.Бд өвөлжөөний зориулалтаар 900 м.кв газрыг 20 жилээр, 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/32 тоот захирамжаар Ч.Бд хаваржааны зориулалтаар “Тээгийн хойд өтөг” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/40 тоот захирамжаар Н.Мт “Гадар балбархай” хэмээх 900 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилээр, мөн өдрийн А/42 захирамжаар Загиржавын Дагвасүрэнд өвөлжөөний зориулалтаар “Ачит Гэдрэгэ” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, Ж.Д д хаваржааны зориулалтаар “Тээгийн хойт их өтөг” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, Ц.Ад хаваржааны зориулалтаар “Уу тохой модот хор” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, Т.Сд хаваржааны зориулалтаар “Тахирын арын хар толгой” хэмээх 900 м.кв газрыг 20 жилээр, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/46 тоот захирамжаар Ц.Бд өвөлжөө, хаваржааны зориулалтаар “Дарьт”,”Цэхээ” хэмээх тус тус 900 м.кв газрыг 20 жилээр эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Ховд сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудыг үндэслэн сумын газрын даамал эдгээр 26 иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Ховд сумын Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот, 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот захирамжуудыг хариуцагчийн зүгээс ирүүлээгүй бөгөөд харин Б.Г, Ц.Ц нарт газар эзэмшүүлсэн 2005 оны 24 тоот 2007 оны 63 тоот захирамжуудыг ирүүлжээ.
“Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутгийн хилийн цэсийн дагуу байрлах өвөлжөө, хаваржааны байршил харуулсан зураглалаас үзэхэд Р.М, Х.Г, Д.Я, Ж.Д , Ч.Б нарын эзэмшлийн өвөлжөө, хаваржаа отрын бүсийн хилийн цэсийн гадна байгаа бөгөөд бусад 21 малчин өрх нь 2012 оны Засгийн газрын 158 дугаар тогтоол гарахаас өмнө “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж байсан байна.
Барилга, хот байгуулалтын яам болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2012 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр МУ-ын Засгийн газарт хүргүүлсэн танилцуулгад “Увс аймгийн Ховд сумын отрын бэлчээрийн зориулалтаар тогтоож байгаа газарт 60 өрхийн 13600 толгой мал, 45 хаваржаа, 33 өвөлжөө байгаа” талаар дурдсан боловч тэдгээр малчин өрхтэй хэрхэн тохиролцож, тухайн газрыг улсын хэрэгцээнд авах гэж байгаа талаар дурдаагүй байна. Тухайн үед мэргэжлийн яамд, газар, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, аймаг дундын отрын бэлчээр нутгийг шинээр тодорхойлох, сонгох ажлыг зохион байгуулсан байдаг.
МУ-ын Засгийн газрын тогтоол гарахаас өмнө тухайн ажлын хэсэг сум орон нутгийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хэрхэн танилцуулга, тайлбар хийж сургалт зохион байгуулсан талаар гэрч Ховд сумын газрын даамал Н.Адьяа “2011 оны 10 дугаар сард ҮХААЯамны хэлтсийн дарга буюу отрын бүс хариуцсан Ганхуяг гэж хүн ирсэн. Тухайн үеийн Бөхмөрөн сумын Засаг дарга Ядамжав, газрын даамал Батчимэг, Ховд сумын Засаг дарга Ванчинхүү, Ачит багийн Засаг дарга Ч.Б, аймгийн газрын албаны дарга Т.Лхагвасүрэн болон намайг Бөхмөрөн суман дээр дуудсан. Отрын бүс байгуулах талаар ярилцсан. Отрын бүс байгуулсан тохиолдолд малчдыг хөөж туухгүй уламжлалт мал аж ахуйн чиглэлээр байлгана. Малчдын өвөлжөө хаваржааг ямар нэгэн байдлаар хөндөхгүй талаар сургалт хийсэн. Тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлаар 8000 газрыг тусгай хэрэгцээнд оруулж өгөх тухай асуудлыг хэлэлцэж баталсан. Мөн тухайн 8000 га газрын хил заагийг зурагжуулж өгсөн. Гэтэл Засгийн газрын тогтоол гаргахдаа 20 мян.га газар болгож өөрчилж тогтоосон байсан” гэж дурдсан байна.
2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ховд сумын Ачит багийн ИНХ-ын болон 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ховд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд малчин өрхийн газар эзэмших эрхийг хөндөх эсэх асуудлаар ямар нэгэн зүйл хэлэлцэгдээгүй байгаа бөгөөд харин тухайн газар нутгийн бэлчээрийг сэргээх болон ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар цогц арга хэмжээ авагдах талаар тусгагдсан байна.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Барилга, хот байгуулалтын яам “гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэний эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт санал гаргах” талаар зохицуулсан ба тухайн яам нь Ачит багийн иргэдтэй энэ асуудлаар урьдчилан тохиролцоогүй учраас уг санал гараагүй байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд Ачит багийн иргэд “газар эзэмших эрхээ хөндөгдөхгүй” гэж ойлгон “Ачит нуурын эрэг орчмын газрыг Аймаг дундын отрын бүс нутаг болгох” тухай саналыг иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэн баталж, хүргүүлсэн гэж үзэхээр байна.
МУ-ын Засгийн газар Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасан “аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” бүрэн эрхийн хүрээнд Ачит багийн эрэг орчмын газрыг “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах” тухай асуудлыг шийдвэрлэхдээ Ховд сумын Ачит багийн малчдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах асуудлыг орхигдуулсан нь тэдгээр малчдын газар эзэмшлийг хөндөөгүй, хэвээр үлдээсэн гэж ойлгогдож байна.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих, эргүүлэн авах нь МУ-ын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд Засгийн газрын өмнөөс сумын Засаг дарга энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй юм. Нөгөөтэйгөөр иргэдтэй тохиролцохгүйгээр газар эзэмших эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжгүй нь Газрын тухай хуулийн зохицуулалтаас харагдаж байна.
Иймээс Ховд сумын Засаг даргыг хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн улсын тусгай хэрэгцээний болох “Ачит нуур” аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт иргэдэд газар ашиглуулах асуудал нь мөн сумын Засаг даргын чиг үүрэгт хамаарахгүй юм. Үүнээс үзэхэд Ховд сумын Засаг дарга иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжаа газар ашиглуулах захирамж болгон өөрчлөх ямар ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн хоёр ба гурав дахь шаардлагууд хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй болжээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хууль, эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
ГУРАВ. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"д" хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу даалгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч байгууллага Увс аймаг дахь “Ачит нуур” аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Ховд сумын ИТХ болон Засаг даргад “даалгуулах” агуулгаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна.
Өөрөөр хэлбэл цаашид дахин улсын хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргуулахгүй байхыг хүссэн байна. Шүүх тодорхой маргаан бүхий үйл баримтад тулгуурлан хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Харин шүүх ирээдүйн үйл явдлын талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Шүүх “даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байсан эсэх , шийдвэр, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгадаг. Нэхэмжлэлийн энэхүү гурав дахь шаардлагын тухайд шүүх Ховд сумын ИТХ болон Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгахад татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй байхгүй байна.
Нэхэмжлэгч ХХААХҮЯамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Газрын тухай хуулийн 61.1, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"д" хэсэг, Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх тул нэхэмжлэлийн гурав дах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.4, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-"д" , Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ