| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0174/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/274 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/274
2021/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, М.Бямбаахүү
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч: Б.Э
Шүүгдэгч: Т.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Тийн Од холбогдох 2012002060366 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Ө сумын цийн э ажилтай, А аймгийн Ө сумын З багийн Оны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Тийн О /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А аймгийн Ө сумын Х эТ.О нь 2019 оны 09 дүгээр сард тус ц ажиллаагүй М.Аг дуу хөгжмийн багшийн ажилд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар томилж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар чөлөөлж улмаар М.Агийн Хаан банкны 5139097511 дугаартай дансанд 2019 оны 9 дүгээр сард цалин олгож албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон төрд 436.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Оын мэдүүлсэн: ...2005 онд анх Ө сумын Х эээр томилогдож орсон. Намайг энэ ажилд ороход Ө сум 1 бүлэгтэй, 5 ажилчин, багштай, 20 хүүхэдтэй байсан. Одоогоор 6 бүлэг, 23 багштай, 150 гаруй хүүхэдтэй байдаг. 23 багш ажилтан дотор манай цодоо болтол дуу хөгжмийн багшгүй байгаа. Би 2016 оноос хойш амаар болон бичгээр Боловсролын газарт дуу хөгжмийн багшийн орон тоог хүсч байсан. 2018, 2019 онуудад Архангай аймгийн боловсролын салбарууд дунд хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулагдаж байсан. Тэр үед дуу хөгжмийн багшгүй ц, сургуулиуд тухайн тэмцээнд амжилтгүй оролцож байсан. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын газарт дуу хөгжмийн багш авахаар хүсэлт ирүүлсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 09-нд багш нарын уулзалтанд ирэхэд Д багштай уулзаад дуу хөгжмийн багшийн орон тоо юу болсон бэ гэж асуухад 2 хүүхэд сонгон шалгаруулалтанд орсон, тухайн 2 хүүхэд нь аймгийн төвд ажиллах хүсэлттэй байна гэж хэлсэн. Тэгээд эөөрөө мэргэжлийн хүүхэд олдвол бид нарт танилцуулаад сонгон шалгаруулалтанд оруулаад авч болно, чи өөрөө хүн сурч байгаарай гэж надад хэлсэн. 2018 оны урлагийн их наадамд амжилт муутай оролцсон. Харин 2019 оны урлагийн наадамд аймгаас мэргэжлийн Э гэх багштай гэрээ хийгээд урлагийн их наадамд бэлтгэж оролцоход манай хүүхдүүд амжилттай оролцсон. Тэгээд эцэг, эхчүүд болон багш, ажилчид маань надад дуу хөгжмийн багштай болох шаардлагатай юм байна, дуу хөгжмийн хичээл орж байж хүүхдүүд маань илүү хөгжиж, өөртөө итгэлтэй болох юм байна гэж хэлсэн. Миний хувьд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн боловсон хүчнээр цээ хангах ёстой, миний үүрэг гэж бодсон учир цээ дуу хөгжмийн багштай болгох гэж 2-3 удаа боловсролын байгууллагад хандсан. Тэгээд би багш нартайгаа ярилцаад тухайн үед манай сумаас 2019 оны 06 дугаар сард дуу хөгжмийн багшаар төгссөн 2 хүүхэд байсан талаар олж мэдсэн. Нэг хүүхэд нь ажилтай, нөгөө хүүхэд нь ажилд ороогүй байсан. Би Атай холбогдоод манайд дуу хөгжмийн багшийн орон тоо байгаа, ирж ажиллах уу гэсэн саналыг тавьсан. Эхний удаа А би ээж, аавтайгаа ярилцаад хариу хэлье гэж хэлсэн. Дараа нь багш маань аав, ээжтэйгээ ярилцлаа, би одоогоор ажилгүй байгаа тул очиж ажиллана гэж аман байдлаар зөвшөөрсөн. Тэгээд би Аг дипломын хуулбараа, бусад бичиг баримтын хамт явуулаарай гэж хэлсэн. Удалгүй А бичиг баримтаа явуулсан. Тухайн үед эцэг, эхийн хүсэлт болон ц маань дуу хөгжмийн багштай болох нь гэж баярлаж байсан. Тэгээд би Агийн тушаалыг 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Түүний дараа Ад тушаал гарсан байгаа шүү, ирж ажилдаа ороорой гэж хэлэхэд А би Улаанбаатар хотод ажлаа зохицуулчихаад ирнэ гэсэн. Дараа нь би тэмцээн уралдаан болох гэж байгаа тул мөдхөн ирж ажилдаа ороорой гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатараас ирсэн. Намайг яллах дүгнэлтэд огт ажиллаагүй хүнд цалин өгсөн гэж зүйлчилсэн байсан. Би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар ажиллаагүй хүнд цалин олгосон зүйл байхгүй. Тэмцээн болох өдөр буюу 26, 27-ны өдөр нь ажлын өдөр байсан тул ажилчдадаа цалин олгосон. Харин тэмцээн дууссаны дараа А надтай уулзаад би танай ц ажиллах боломжгүй боллоо, Улаанбаатар хотод хэд хэдэн газар хүсэлт өгсөн байсан, нэг сургуулиас утсаар ярилаа, гэр бүл маань Улаанбаатар хотод байдаг тул тэндээ ажиллахаар боллоо, уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь сумандаа очоод тухайн тушаалыг цуцалсан. 2019 оны 08 дугаар сарын 15-нд хүүхэд маань өвдсөн байсан тул би Архангай аймгийн Засаг даргад 6 сарын чөлөө авах хүсэлтийг өгсөн байсан. Тэр хүсэлтийг маань 09 дүгээр сарын 01-нээс өмнө шийдэж өгөөч ээ гэж хүссэн боловч надад 10 дугаар сард чөлөө олгосон. Тэгээд чөлөөтэй явж байгаад 04 дүгээр сард ажилдаа орсон бөгөөд ажилд орсныхоо дараа Агийн 26, 27-нд ажилласан цалинг хасаад үлдсэн мөнгийг нь төрийн сангийн дансанд орлого болгож тушаалгасан гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мэдүүлсэн: Хохирол, төлбөрийг улсын байцаагчийн зөвлөмжийн хэмжээнд хохирлыг төлсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012002060366 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2010 онд төгсөөд 2011-2015 оны хооронд Улаанбаатар хотод Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг гааль татварын эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Архангай аймгийн Татварын хэлтэст орлогын тасгийн байцаагч, 2019 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би Архангай аймгийн Ө сумын Х эТ.Оыг танихгүй, энэ хүнтэй хамаатан садны холбоо байхгүй. Би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолтой танилцсан. Энэ асуудлын талаар одоо л мэдэж байна. Тогтоолтой танилцахад 436.810 төгрөгийн хохирол төрд учирсан гэж байгаа учраас үүнийг төлүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /3хх-ийн 62-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1988-1998 оны хооронд суралцан төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн. 1998-2002 онд Улаанбаатар хотод Улсын багшийн их сургуулийг нийгмийн багш мэргэжлээр төгссөн. 2003 оноос хойш Архангай аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Т.О нь Архангай аймгийн Ө сумын Х эбайгаа юм. Сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа байх. Би ажил хэргийн шугамаар танина. Найз нөхөд, хамаатан садны холбоо байхгүй. Н.Сийг санхүүгийн хяналт шалгалтын байцаагч гэж л мэднэ. Өөрөөр танихгүй, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2017 оны 09 дүгээр сард Ө сумын төсөвт байгууллагуудад Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт, шалгалт хийсэн. Энэ үеэр миний эцэг Шагдарсүрэн тус сумын Х эТ.Отай холбоотой 3 асуудлаар гомдол гаргаж, хяналт шалгалтаар ирсэн хүмүүст мэдэгдсэн. Тэгээд шалгалт хийгээд санхүүгийн ахлах байцаагч Н.С 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өргөдлийн хариуг албан бичгээр манай аавд хүргүүлсэн байсан. Энэ гомдолд дурдагдсан зүйлүүд нотлогдсон байсан. Шалгалт хийсэн байцаагч Н.С Ө сумын Х эТ.Оыг албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон тул торгуулийн арга хэмжээ авч дээд шатны байгууллагад уламжлан хариуцлага тооцуулахаар шийдвэрлэв гэсэн хариу өгсөн байсан. Энэ асуудал дээр өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хариуцлага тооцогдоогүй байгаа учир хандсан юм. 2018 оны 4 юм уу 5 сард Архангай аймгийн Ө сумын Х эТ.О нь өөрийн төрсөн дүүгийн эхнэр болох Х.Цыг сонгон шалгаруулалтгүйгээр цийн багшаар томилж, 2018 оны 4, 5, 6, 7 саруудад цалин урамшил, амралтын мөнгө олгосон шийдвэр гаргасан. Ингэхдээ аймгийн Засаг даргын 370 тоот сонгон шалгаруулж ажилтан авах тухай захирамжийг зөрчсөн. Мөн монгол хэлний багш мэргэжилтэй хүнийг сургуулийн өмнөх боловсролын багшаар ажилд авсан. Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 2017 оны 09 дүгээр сард Ө сумын Х санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар 3.092 төгрөгийн хүүхдийн хоолны мөнгийг өөрийнхөө данс руу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж авсан. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Буянт Өгий” дэлгүүрийн эзэн З.Бээс “Нарантуул” зах дээр явж байхад нь хүүхдийн ор хөнжлийн даавууны үнийн зөрүү гэж 100.000 төгрөг бэлнээр авсан зөрчил илэрсэн байсан. Мөн 2013, 2014, 2015 онуудад Т.О нь өөрийн хүнсний дэлгүүрээсээ нүүдлийн цийн хоолны материалыг нийлүүлсэн. Ингэхдээ хүүхдийн ирцийг бүрнээр тооцож, мөнгийг гаргаж авсан. Яг хэр хэмжээний мөнгийг гаргаж авсан талаар мэдэхгүй байна. Тус суманд зуны 1-2 сард уг нүүдлийн цийн үйл ажиллагаа явагддаг бөгөөд 23-26 хүүхдийн ирцтэй гэж баримт бүрдүүлж үүгээрээ тооцож мөнгө авсан байна. Тухайн үед хүүхдийн ирц 7-9 хүүхдийн ирцтэй байсан учир нягтлан бодогч С.М нь энэ гүйлгээ зөрүүтэй байна гээд зөвшөөрөөгүй байтал нягтлан бодогчийн гарын үсэггүйгээр гүйлгээ хийгдсэн байсан. 2019 оны 9 дүгээр сард Т.О нь Хүүхдийн цээ дуу хөгжмийн багш авч байгаа гэсэн яриа гарсан. Гэтэл тэр багш нь нэг ч өдөр Хүүхдийн ц хичээл заагаагүй байтал цалин гарлаа гэдэг асуудал гарсан. Уг цалинг нөгөө багш нь бүрэн аваагүй гэх асуудал гарсан байсан. Хууль бус зүйл хийсэн бол хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Тухайн үед санхүүгийн хяналт, шалгалт хийсэн. Н.С Т.Од давуу байдал олгож өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй, дээд шатны байгууллагад шалгуулаагүй орхисон нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 09-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дгийн мэдүүлсэн: ...Би 1985-1988 оны хооронд Улаанбаатар хотод “Худалдааны техниккум” төгсөөд 1988 онд Архангай аймгийн Ө суманд “Худалдаа бэлтгэлийн анги” гэх улсын дэлгүүрт барааны мэргэжилтнээр 1990 он хүртэл ажиллаад, 1990 оноос хойш одоог хүртэл Ө сумын төсөвт байгууллагуудын нягтлан бодогч 2015 оноос тус сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. 1998 оноос 2001 оны хооронд Улаанбаатар хотод “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Нэг сумын хүмүүс болохоор бие биенийгээ танина. Хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би тус сумын цийн нягтлан бодогчийн ажлыг 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн ажилтай давхар хийсэн. Намайг ажиллаж байх хугацаанд санхүүтэй холбоотой зөрчил дутагдал илрээгүй. Тус ц Х.Ц нь ажиллаж байсан хугацааг нь тодорхой мэдэхгүй байна, 2017, 2018 оны үед ажиллаж байсан санагдаж байна. Одоо Х.Ц нь ц ажиллаж байгаа. А нь 2019 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, 15-16 хоног ажиллаад гарсан. Х.Ц нь Т.Оын төрсөн дүү Бөхбатын эхнэр нь байгаа юм. А нь хамаатан садан биш байх гэж бодож байна. Х.Ц нь цөм хөтөлбөрийн багшаар ажиллаж байсан. А нь ц сургуулийн өмнөх боловсрол олгох багшаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс сонгон шалгаруулалтад хамрагдаагүй байх. Би яг материалыг нь үзээгүй болохоор мэдэхгүй байна. М.А нь урамшуулал авсан зүйл байхгүй. Харин 15-16 өдрийн цалин гэж 300.000 гаруй төгрөгийн цалин авсан. Тухайн цалинг М.Агийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Би М.Атай ямар нэг хамаатан садны холбоо байхгүй. М.А нь Ө сумын ц нэг ч өдөр ажиллаагүй. Харин Архангай аймгийн төвд цийн тэмцээн уралдаанд М.А нь Ө сумын цийн өмнөөс орсон байсан. Тухайн үед цийн э, ажилчдын цалингаа олгуулахаар цагийн балансаа нярваараа хөтлүүлж өөрөө батлаад оруулж ирсэн. Тэрийг нь харахад М.А нь 15-16 хоног ажилласан цагийн бүртгэл байсан. Тэгэхээр нь би Т.Оаас энэ хүн яагаад нэг ч ирээгүй байж 15-16 хоног ажилласан цагийн бүртгэл гаргасан юм бэ гэтэл М.А нь аймагт бидэнтэй хамт тэмцээн уралдаанд оролцоно гэж ирээд ц сар дуустал ажиллана гэж ярьж байсан. Тэгээд цалинг нь бодчихсон юм. Тэгээд би энэ талаараа сумын санхүүгийн албаны дарга Уд хэлсэн. Энэ талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын арван жилийн сургуулийг 1991-2001 оны хооронд төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн. 2002-2006 оны хооронд Улаанбаатар хотод “Монгол эдийн засгийн дээд сургууль”-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2006-2008 оны хооронд хувиараа Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад 2008 оноос хойш Архангай аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургууль болон Х нягтлан бодогч албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаандаа 2012 он, 2015 он болон 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жирэмсний амралттай байсан. Мөн 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ө сумын Засаг даргын тамгын газарт санхүү албаны даргаар ажилласан. 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр чөлөөтэй байсан. Би Т.Оыг ажил хэргийн шугамаар танина. Хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Т.О нь ойролцоогоор 2005 оны үеэс одоог хүртэл хугацаанд цийн эээр ажиллаж байгаа. Би ажилд орсноосоо хойш таньдаг болсон. Үүнээс өмнө нэг сумын хүмүүс учраас зүс таньдаг байсан. Ө сумын Ц намайг ажиллах хугацаанд А гэх хүн ажиллаагүй. Харин Х.Ц нь тус ц хувилбарт сургалтын багшаар ажилладаг юм. Х.Ц нь 2018 онд 5, 6 дугаар сард ц хувилбарт сургалтын багшаар ажиллаад буцаад сургууль руу орж ажилласан. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 02-нд ажилдаа ороход Х.Ц нь цийн хувилбарт сургалтын багшаар ажиллаж байсан. Х.Цыг цийн багшаар 2018 онд эТ.О томилсон. Харин 2019 онд хэн томилсныг мэдэхгүй байна. Тухайн жилд цийн эээр А.Ж гэх хүн ажиллаж байсан. Тус багшийг ажилд Х.Ц хэрхэн томилогдсон талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ Архангай аймгийн Боловсролын газраас Х.Цыг ажиллуулах талаар албан бичиг манай ц ирсэн байсан. Миний ажлын үндсэн чиг үүрэг нь Ө сумын Ерөнхий боловсролын сургууль, Цийн санхүүгийн үйл ажиллагаа явуулах, орлого, зарлага, гүйлгээ хийх бөгөөд эдгээрийг нь би хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг цийн эзурдаг. 1, 2 дугаар гарын үсэг зурснаар зарлага гаргаж болно. Х.Ц нь Т.Оын төрсөн дүү Т.Бөхбатын эхнэр нь байгаа юм. Х.Ц 2018 онд 5, 6 дугаар сард нийт 2 сар ажиллаад тухайн үедээ ойролцоогоор 1.000.000 орчим төгрөгийн цалин авсан. Дээрээс нь үр дүнгийн урамшуулал ойролцоогоор сард 15 хувийн нэмэгдэл авсан. Одоо ч мөн сард 500.000 орчим төгрөгийн цалинтай, үр дүнгийн урамшуулал гээд сард 60.000 орчим төгрөг нэмэгдүүлж авдаг. Тухайн 2018 онд Х.Ц нь ээлжийн амралт авсан санагдаж байна. Гэхдээ яг хэдэн төгрөгийн цалин, урамшуулал, ээлжийн амралтын мөнгө олгосон талаарх баримтууд нь байгаа. Би ажилдаа ороод удаагүй байсан бөгөөд тус шалгалтаар цийн эТ.Од ор хөнжлийн материал аваад үүний зөрүүнд бэлнээр 100.000 төгрөг авсан байна гэсэн зөрчил гарсан. Мөн нэгж авах ёсгүй байтал 50.500 төгрөгийн нэгж авсан байна гэсэн зөрчил илэрч үүнд акт тогтоосон. Мөн манай цийн 3 багшид эцэг, эхчүүдээс мөнгө хураасан байна гээд 632.000 төгрөгийн акт тогтоосон байсан. Тухайн багш нарын нэрийг мэдэхгүй байна. 2014 оны 07 дугаар сард Дойт багт нүүдлийн цгарсан байсан. Би тухайн үед 07 дугаар сард нэг өдөр очиж хүүхдийг нь тоолсон. Гэхдээ энэ талаар тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй. Тэгээд тоолоход 7 хүүхэд байсан санагдаж байна. Тэгээд хэд хоногийн дараа цийн нярав Э тайлангаа авчирсан бөгөөд тэндээс хүүхдийнх нь ирцийг хартал 23 орчим хүүхэд өдөр бүр ирдэг гэсэн тайлан авчирч өгөхөөр нь би намайг очиж үзэхэд 7 хүүхэд байсан шүү дээ, яагаад 23 хүүхдээр бичсэн юм бэ гэтэл цийн багш нар хүүхдүүдээ бүртгэсэн тоогоороо хоолны материалаа авдаг, хүүхдүүд нь хүрээд ирвэл хоолтой байх ёстой учраас 23 хүүхдээрээ авах талаар хэлсэн. Тэгээд би тухайн үед энэ гүйлгээг хийх боломжгүй, би хийхгүй гэсэн. Тэгтэл дараа нь 9 дүгээр сард миний гарын үсэггүйгээр Цийн эТ.О гарын үсгээ зураад төрийн сангийн мэргэжилтнээр гүйлгээ хийлгүүлсэн байсан. Х ирцийг тус багт ажиллаж байгаа 2 багш бүртгэдэг. Би нүүдлийн ц 2014 оны 07 дугаар сард нэг удаа очиж үзсэн бөгөөд бусад өдрүүдэд хэдэн хүүхдийн ирцтэй байсан талаар мэдэхгүй байна. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Ц авах хүнс, бараа материалыг гэрээ хийсэн аж ахуй нэгж, урьд нь иргэнээс нэхэмжлэх, зарлагын баримт бичүүлж авдаг бөгөөд нярав материалаа аваад орлого аваад баримтаа авчирч өгөхөөр нь би тэрнийг нь үздэг юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Т.Оын гэрчээр мэдүүлсэн: ...Би 1983-1991 оны хооронд Архангай аймгийн Ө сумын 8 жилийн сургуульд 8 дугаар анги төгсөж, 1991-1993 оны хооронд тус аймгийн Батцэнгэл суманд 10 дугаар анги төгссөн. 1993-1996 оны хооронд Улаанбаатар хотод “Сурган хүмүүжүүлэх ухааны коллеж”-ийг цийн багш мэргэжлээр төгссөн. 1996 оноос хойш 2000 он хүртэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 96 дугаар ц багшаар ажиллаж байсан. 2000-2003 оны хооронд удирдлагын академийг боловсрол нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. 2005 оноос хойш Архангай аймгийн Ө сумын Цийн эээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд түр чөлөөтэй байсан. Миний ажлын үндсэн чиг үүрэг нь цийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, сумын сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг сумын Засаг дарга болон багийн засаг дарга нартай хамтарч хэрэгжүүлэх, байгууллагын төсөв санхүүгийн орлого, зарлагын гүйлгээнд 1 дүгээр гарын үсэг зурах эрхтэй албан тушаал. Байгууллагын хөрөнгийг захиран, зарцуулах эрхтэй. 2005 онд Ө сумын Цийн эээр томилогдох үед Ё.Д нь цийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажил хэргийн шугамаар танина. Харин С.М нь цийн нягтлан бодогчоор 2008 онд анх ажилд орсон. Мөн ажил хэргийн шугамаар таньдаг болсон бөгөөд эдгээр хүмүүстэй ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Х.Ц нь 2018 оны 5, 6 дугаар сард манай ц ажилласан. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл Х.Ц нь ц ажиллаж байгаад больсон. Манай ц тухайн үед хувилбарт сургалтын багшийн орон тоо гарсан бөгөөд энэ талаар Архангай аймгийн Боловсролын газарт орон тоондоо хүн ажиллуулахаар захиалга өгсөн. Үүний дагуу аймгийн Боловсролын газраас сонгон шалгаруулалт явуулаад Х.Цыг манайд ажиллуулахаар албан бичиг ирүүлсэн. Дээрээс нь сумын Засаг дарга Алтангэрэлтэй зөвшилцөн би өөрөө тушаал гаргаж Х.Цыг хувилбарт сургалтын багшаар түр хугацаанд томилсон. Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сард хэрхэн ц ажилд орсон талаар нь би мэдэхгүй байна. Тухайн үед би түр чөлөөтэй байсан. М.А нь манай ц 2019 оны 09 дүгээр сард цөөхөн хоног ажилласан. Тухайн үед манай ц дуу хөгжмийн багшийн орон тоо гараад 2019 оны 06 дугаар сард дуу хөгжмийн багш хэрэгтэй байна гэж аймгийн Боловсролын газарт албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл танай суманд ажиллах хүн байхгүй байна, 2 хүн байгаа боловч Ө суманд ажиллахгүй гээд байна гэсэн. Манай цийн багш Б надад М.А гээд хүүхэд “Соёл урлагийн их сургууль” төгссөн гэж байсан. Тэгээд би Атай утсаар холбогдоод манай ц ажиллах уу, дуу хөгжмийн багшийн орон тоо байгаа талаар хэлэхэд би гэрийнхэнтэйгээ зөвлөж байгаад эргээд хэлье гээд дипломын хуулбараа явуулсан. Тэгээд утсаар ярьж байгаад М.Атай Архангай аймгийн төв дээр 04 дүгээр сургууль дээр 2019 оны 09 дүгээр сард уулзаж байсан. Би тэр үед Боловсролын газартай яриад дуу хөгжмийн багшаар ийм хүн байна, энэ хүнийг сонгон шалгаруулалтад оруулах уу, манайд багш хэрэгтэй байна гэж хэлэхэд за за тийм хүн байгаа бол ямаршуу ажиллах нь уу, эхний 2 сар ажиллуулаад хараадах гэж хэлсэн. Тэр үед Боловсролын газраас зохион явуулдаг олон төрлийн тэмцээн болж байсан бөгөөд М.Аг багшаар аваад тушаал гаргачихсан болохоор манай багт орж тоглосон. Тэгээд М.Аг ажиллуулахаар болсон. Тэгээд би М.Аг дуудаад ажиллах талаар хэлсэн бөгөөд М.А нь өөрөө тухайн үед зөвшөөрсөн юм. Тэр үед цалин бодох болж таараад М.А ирж ажиллах юм чинь гэж бодоод түүнд тодорхой хэдэн өдрийн цалинг бодож олгосон. Тэгтэл М.А нь тэмцээн дууссаны дараа би хөдөө ажиллах боломжгүй байна, хотод цагийн багшаар ажиллахаар боллоо уучлаарай гэж хэлэхээр нь би өөрөө санал болгосон юм чинь гэж бодоод цалингаа буцааж авч чадаагүй. М.Аг ажилд томилсон тушаалыг би өөрөө гаргасан. Х.Ц нь хэдэн төгрөгийн цалин авдгийг би сайн мэдэхгүй байна. Цалингаас гадна багш нарт улирал тутамд үр дүнгийн урамшуулал олгогддог. Харин 2018 онд Х.Ц нь 2 сар ажилласан учраас урамшууллын мөнгө ороогүй. Х.Ц нь 2018 онд ээлжийн амралтын мөнгө авсан эсэхийг нь мэдэхгүй байна. 2017 онд хийсэн шалгалтаар 2015, 2016 онд намайг нэгжний мөнгө гаргуулсан байна гээд 55.000 төгрөгийн акт тогтоосон. Мөн Бээс “Нарантуул” зах дээр бэлнээр 100.000 төгрөг авсан гэж акт тогтоосон байсан. Мөн манай багш Д.У, Ж.Б, Л.Хгэх багш нарын нэр дээр эцэг, эхээс мөнгө хураасан байна гээд акт тогтоосон. 2017 оны 10 дугаар сарын үед аймгийн Аудитын албанаас С гэх хүн дуудаад над дээр 2.400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Энэ нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Б гэх хүний данс руу шилжүүлж хувийн дансаар мөнгө авсан гэсэн үйлдэл байсан бөгөөд уг мөнгөөр гэр авахад заримыг нь зарцуулаад үлдсэн мөнгийг нь цийн гал тогоо тохижуулахад зарцуулсан. Энэ талаар баримтуудаа санхүүгийн албаны С гэх хүнд өгсөн. Миний хувьд 2.400.000 төгрөгийн торгуулийг одоогоор төлж чадаагүй байгаа бөгөөд мөнгөний боломжгүй байгаа учраас төлж чадаагүй байгаа юм. Тухайн нүүдлийн цийн үйл ажиллагаанд багийн дарга нь, нягтлан бодогч, мөн би өөрөө хяналт тавьдаг бөгөөд бид нар байнга байх боломжгүй, хааяа нэг очиж шалгадаг. Нүүдлийн цийн байнгын 2 багш ажилладаг бөгөөд ирсэн хүүхдүүдээ өдөрт нь бүртгэдэг. Ихэвчлэн 20-оос дээш хүүхэд ирдэг бөгөөд энэ үйл ажиллагаанд багийн иргэд идэвхтэй хамрагддаг. Баяр наадмын үеэр үдээс өмнө хүүхдүүдээ авчирч өгөөд үдээс нь хойш нь эрт аваад явчихдаг тохиолдлууд байдаг. Нүүдлийн ц хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл байгаа. Цнь хүнс, бараа материалаа жил бүр гэрээ хийж тодорхой аж ахуй нэгж, иргэнээс авдаг байсан. Хүнс бараа материал авсан төлбөрөө дансаар шилжүүлдэг. Би Х.Цыг ажилд авахдаа аймгийн Боловсролын газраас ирүүлсэн саналыг үндэслэн авсан. Тэмцээнд орох үед багш нарын нийгмийн даатгалын дэвтрийг харж, ажиллаж байгаа үгүйг шалгаж оруулж байсан. Тухайн үед М.Аг тэмцээнд ороход тушаал нь гарчихсан, манай ажилтан болсон байсан. Тэмцээнд оролцож байгаа нь албан үүргээ буюу ажлаа гүйцэтгэж байгаа гэж үзэж болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 31-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын 8 жилийн сургуулийг 1983 онд төгсөж аймгийн төвд 1983-1986 оны хооронд “Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургууль”-ийг төгссөн. Үүнээс хойш буюу 1987 оноос одоог хүртэл хугацаанд Архангай аймгийн Ө сумын Хүүхдийн ц угаагч, үйлчлэгч, туслах багш, нярав зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан бөгөөд 2001 оноос хойш нярав хийж байсан. Заримдаа хавсарч ажил гүйцэтгэдэг байсан. Х.Ц нь 2018 оны хавар ойролцоогоор 2 сар орчим Архангай аймгийн Ө сумын Хүүхдийн ц хувилбарт сургалтын багшаар ажилласан. 2019 оны сүүлээр мөн хувилбарт сургалтын багшаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа санагдаж байна. Х.Ц нь ээлжийн амралт авч байсан, мөн урамшуулал авч байсан. М.А гэгч нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр дуу хөгжмийн багшаар томилогдсон боловч суманд ирж ажиллаагүй. Харин тухайн үед манай цийг төлөөлж аймгийн төвд ойролцоогоор 3-4 хоног тэмцээнд орсон гэсэн. Х.Ц, М.А нарыг нэг сумын хүмүүс учраас би зүс танина. Хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би цийн эТ.Отай ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Хамт ажилладаг учраас танина. Х.Ц нь Т.Оын төрсөн дүү Бын эхнэр нь байгаа юм. Би байнга ирцийн бүртгэл бүртгэдэг. М.А томилогдсоноосоо хойш суманд ирж хичээл заасан удаа байхгүй. Миний хөтөлдөг ирцийн бүртгэлийн дэвтэрт М.А гэж нэр бүртгэгдээгүй, ирж байгаагүй учраас бүртгээгүй. Харин М.Ад цалин олгохын тулд цагийн балансыг тушаал гарсан өдрөөс нь хойш 11 хоног ажилласнаар бодож гаргаж өгсөн. Үүний дагуу цалин нь ойролцоогоор 300.000 гаруй төгрөг орсон байх. М.А нь тухайн үед манай ц орлоо гээд аймаг руу тэмцээнд явсан. Тэгээд багш нарын баяр болсон бөгөөд энэ үеэр цалинг бодож олгох хэрэгтэй болсон. Тэгээд М.Агийн тушаал гарсан байсан. Цийн эТ.О нь энэ хүний цалинг нь олгоорой гэж хэлсэн учраас би 11 өдөр ажилласнаар цагийн баланс гаргаж өгсөн юм. Миний хувьд М.Агийн ажилласан цагийн балансыг бичээд түүнээс урамшуулал, шан харамж авсан зүйл байхгүй. Дарга цалин олго гэсэн учраас олгосон юм. 2013, 2014, 2015 онуудад манай суманд нүүдлийн цийн үйл ажиллагаа явагдсан. Нүүдлийн цийн үйл ажиллагаа нь баг, багт гардаг бөгөөд нэг багт нэг сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. Нүүдлийн ц өдөрт 25-35 орчим хүүхдүүд тогтмол ирдэг, энэ дүнгээрээ буюу эхний ээлжинд 20-25 хүүхдээр тооцож 7 хоногийн материалаа багш нар нь аваад явдаг. Тухайн өдөр хэдэн хүүхэд ирснийг нүүдлийн цийн багш бүртгэдэг бөгөөд ирцийн бүртгэлтэй бөгөөд үүгээрээ тулгаад үздэг. Дээрх онуудад хаанаас хүнс бараагаа авч байсан эсэхээ сайн санахгүй байна. Тухайн үед тендерээр компани шалгаруулдаггүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Агийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2004-2015 оны хооронд төгссөн. 2015 оноос 2019 оны хооронд Улаанбаатар хотод “Соёл урлагийн их сургууль”-ийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Улаанбаатар бүрэн дунд сургуульд хөгжмийн багшаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, Архангай аймгийн Ө сумын Цийн эО гэх хүн над руу залгаад манайд хөгжмийн багшийн орон тоо байна, чи ирээд сумандаа ажиллах уу гэсэн. Над руу 2-3 удаа ярьсан. Тэр үед би Улаанбаатар хотод “Эм Ай Юу” болон “Улаанбаатар бүрэн дунд сургууль”-д ажилд орохоор анкет өгчихсөн байсан бөгөөд эдгээр сургуулиудаас надад хариу өгөөгүй байсан. Тэгээд Ө сумын Цийн эО над руу яриад Архангай аймагт багш нарын дунд олон төрөлтэй тэмцээн болно, энэ тэмцээнд ирээд бидэнтэй хамт орчих, тэгээд манай ц дуу хөгжмийн багшаар ажиллаач гэсэн. Тэр үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд Архангай аймагт 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдөр хотоос ирсэн. Тэгээд Ө сумын Цийн багш нартай нэг баг болоод 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Архангай аймгийн төв дээр “Спорт” сургуульд болсон тэмцээнд 2 өдөр оролцсон. Тэгээд буухиа тэмцээнд нь багаараа түрүүлсэн. Тэр үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой “Улаанбаатар бүрэн дунд сургууль”-аас над руу хүн залгаад маргааш буюу 1 дэх өдөр ирээд уулзаарай гэсэн. Ө сумын багш нар тэмцээний маргаашнаас нь сум руугаа явсан бөгөөд би хамт явах байсан боловч хотоос дуудсан учраас яваагүй. Уг нь Ө суманд ажиллах гэж байсан юм. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгаас хот руу явсан бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар бүрэн дунд сургууль дээр очиж уулзаад бичиг баримт бүрдүүлж өгөөд 10 дугаар сарын 03-ны өдрөөс тэндээ ажиллаад эхэлсэн юм. Би Ө сумын ц албан ёсоор материал бүрдүүлж өгөөгүй, сонгон шалгаруулалтад хамрагдаагүй. Ө сумын Цийн энь 2019 оны 09 дүгээр сард над руу яриад дипломын хуулбар, цээж зургаа явуулчих гээд би мэйлээр явуулж байсан. Би үндсэндээ 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Ө сумын Цийн багш нартай хамт 2 хоногийн турш тэмцээнд оролцсон. Тухайн 2 хоног нь амралтын өдөр байсан. Миний хувьд Ө суманд очиж амжаагүй. Тэнд огт ажиллаагүй. Уг нь над руу О гэх хүн яриад Ө суманд ирээд хэд хоног бэлтгэл хиймээр байна, манайд ажиллаач гээд яриад байсан юм. Хамгийн анх 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэс эхлэн ярьж байсан санагдаж байна. Би өөрөө Ө суманд Ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд манай суманд хөгжмийн багш байхгүй байсан. Тэгээд нэг сумын хүмүүс учир О эгч намайг зүс танина. Над руу яриад манайд ажиллаач гэж хэлж байсан юм. 2019 оны 09 дүгээр сард надаас миний дансны дугаарыг О эгч бил үү нэг нь надаас авсан. Би Цийн эТ.Оыг нэг сумын хүн болохоор нь танина. Харин Ц нь намайг Ерөнхий боловсролын сургуульд байхад Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан юм. Эдгээр хүмүүсийг зүс танина. Хамаатан садны холбоо байхгүй. Би 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 26, 27-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод байсан бөгөөд тухайн сарын 27, 28-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд ирж тэмцээнд орчихоод буцаад 30-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Ө сумын Цийн эО нь 2019 оны 09 дүгээр сард, яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна, миний тушаалыг гаргачихлаа, чи ирээрэй гэж хэлж байсан. Миний хувьд тэмцээнд орох гэж байсан учраас тушаал гаргасан байх гэж бодож байсан юм. Миний ажилд орсон тушаал яг хэдний өдөр гарсныг нь мэдээгүй. 2019 оны 09 дүгээр сарын дундуур тэмцээн болохоос өмнөхөн О эгч над руу залгаад чиний цалин чинь бодогдоод орчихсон шүү, энэ мөнгөнөөс 200.000 төгрөгийг миний явуулсан данс руу хийгээд үлдсэн мөнгийг нь чи наашаа ирэх зардалдаа зарцуулчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний “Хаан” банкны 5139097511 дугаартай дансанд 360.000 орчим төгрөг орсон санагдаж байна. Тэгээд тэр цалин орсон өдөртөө багтаагаад 200.000 төгрөгийг нь О эгчийн явуулсан данс руу шилжүүлсэн бөгөөд дансны дугаарыг нь санахгүй байна. Ц гэх хүний данс байсан. Яг хэдний өдөр авсан нь дансны хуулгаас харагдана. Үлдсэн мөнгийг нь би өөрөө зарцуулсан. 200.000 төгрөгийг буцаагаад энэ данс руу хийчих гэж хэлсэн. Хальт энэ мөнгөөр тэмцээнд орох өмсгөл оёулж байгаа гэж хэлсэн санагдаж байна. Тэмцээнд ороход бид шар өнгийн өмсгөлтэй оролцсон. Би уг нь мөнгө, цалин гэж нэхээгүй. Ингэж хэлээгүй. Тэгээд намайг зардалдаа хэрэглээрэй гэхээр нь би аан за гэж хэлээд авсан юм. Утсаар мессеж бичиж харьцдаг байсан. Заримдаа утсаар ярьдаг байсан. Фэйсбүүк чат ашиглаагүй санагдаж байна. Хүний мэйл хаягаас би дипломоо сканердаж явуулсан. Дээрх харьцаж байсан мессежүүд нь одоо байхгүй. Би устгачихсан юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Цын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын арван жилийн сургуулийг 2006 онд төгсөж, 2006-2010 оны хооронд Улаанбаатар хотод Монгол Улсын Их Сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2010-2011 оны хооронд Архангай аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, 2011 оноос 2018 оны 09 дүгээр сар хүртэл Архангай аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан. Энэ хугацаандаа 2018 онд сургуульд ажиллахдаа цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд үндсэн ажилтнаар ажиллаагүй юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сард шиг санагдаж байна, ажлаасаа гараад тус сумын ц багшаар ажилласан. Тус ц ажиллахдаа сонгон шалгаруулалтад хамрагдаад цийн багшаар ажилласан. 2018 оны 5, 6 дугаар сард Ө сумын Хүүхдийн ц эТ.Оын тушаалаар хувилбарт сургалтын багш, 7 дугаар сард нүүдлийн цийн багшаар ажилласан. 2019 онд Ө сумын Х эийг түр орлон гүйцэтгэгч А.Жы 2019 оны 11 дүгээр сард гарсан тушаалаар хувилбарт сургалтын багшаар томилогдон 2020 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаад тухайн сардаа А.Жы тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд 2020 оны 05 дугаар сард дахин тус сумын ц багшаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тус Ө сумын цийн эТ.О нь манай нөхөр Бөхбатын төрсөн эгч нь байгаа юм. 2018 онд би тус сумын сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас ажлаасаа халагдсан. Тэр үед тус сумын Хүүхдийн ц хувилбарт сургалтын багшийн орон тоо гарсан байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарласан байсан. Тэгээд сонгон шалгаруулалтад багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн авна гэсний дагуу хамрагдаад тус сумын ц багшаар томилогдсон. Тухайн үед цийн эТ.О нь сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга руу ашиг сонирхлын зөрчлийн талаар хандаж байсан гэсэн. Би 2019 оны 09 дүгээр сард Хүүхдийн ц ажиллаагүй байсан. Тухайн үед М.А гэх хүүхэд ажиллана гэсэн сурагтай байсан. Яг ажилласан эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч байсан миний мэдэхээр М.А нь 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн төв дээр болсон багш нарын тэмцээнд цийг төлөөлж оролцож байсан. М.Аг Ө сумын хүүхэд болохоор нь танина. Би Ө сумын Хүүхдийн ц ажиллаж байх хугацаандаа цалин хөлсөө бүрэн авч байсан бөгөөд үр дүнгийн урамшуулал гэж авч байсан. Тухайн үр дүнгийн урамшуулал нь ажилласан сар, өдрөөсөө хамаараад олгогддог. Тухайн үед 200.000 төгрөг Агаас миний данс руу орсон. Энэ мөнгө нь тухайн үед болж байсан тэмцээнд зарцуулсан мөнгө шиг санагдаж байна. Дээрх мөнгийг тэмцээний үеэр жижиг сажиг юманд зарцуулсан санагдаж байна. Яг юунд зарцуулснаа тодорхой санахгүй байна. Би өөрөө өгсөн байж магадгүй. Энэ талаар тодорхой санахгүй байна. Тэмцээнтэй холбогдуулж авсан. Уг мөнгийг би өөртөө хувьдаа ашигласан зүйл байхгүй. Би 2020 онд эТ.Оын тушаалаар томилогдсон. Тухайн үед томилогдохдоо аймгийн Засаг дарга, аймгийн тамгын газарт хандаад албан ёсоор хариугаа авсны дараа томилогдсон. Дээрх надад ирсэн хариу бичиг нь байгаа. Ц бас нэг хувийг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 104-105 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Жы мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн. 1986-1988 оны хооронд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг хүүхдийн сувилагч мэргэжлээр төгссөн. 1988-1992 оны хооронд Улаанбаатар хотод Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1994-1998 оны хооронд Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэгт сувилагч, 2005-2020 оны хооронд тус аймгийн Ө сумын Хүүхдийн ц багш арга зүйчээр ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сард тэтгэвэртээ гарсан. Би эТ.О болон Х.Ц нарыг ажлын шугамаар хамт ажилладаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ө сумын Х эийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаандаа Х.Цыг 2019 оны 11 дүгээр сард ажилд авч хувилбарт сургалтын багшаар ажиллуулсан. Тухайн үед сумын Засаг дарга Бтай зөвшилцсөн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сард эТ.О ажилдаа орох болсон бөгөөд Цтай хамт ажиллаж болохгүй юм байна гээд надаар Х.Цыг халах тушаал гаргуулсан. Тухайн үед эТ.Оын бэр нь Х.Ц байсан болохоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд Цыг ажлаас нь халсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж Х.Цыг халсан. Тэгээд үүнээс хойш Х.Ц ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гаргасан. Харин 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан тушаал дээрх гарын үсэг минийх мөн боловч энэ тушаалыг гаргаснаа санахгүй байна. Бичиг хэрэг дээр андуурч бичсэн байж магадгүй. Энэ талаар сайн мэдэхгүй байна. 2019 оны 09 дүгээр сард М.А гэх эмэгтэй дуу хөгжмийн багшаар манай ц ажиллана гэсэн сурагтай байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард Архангай аймагт болсон тэмцээнд манай цийг төлөөлж оролцсон. М.Аг Ө сумын ц ирж ажиллаж байхыг бол хараагүй. Би 2020 оны 06 дугаар сараас эхлэн чөлөөлөгдсөн. Би 2020 оны 04 дүгээр сарын 15-наас хойшхи болон 05 дугаар сарын тэтгэвэр гэж 786.300 төгрөг авсан. Мөн 6 дугаар сард 512.865 төгрөгийн тэтгэвэр авсан байгаа. Үүнээс гадна Ө сумын цээс 4, 5 дугаар сарын цалингаа авсан. Цалингаа “Хаан” банкны 5139005868, тэтгэврээ “Хаан” банкны 5139145681 дугаартай дансаар авсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тэтгэвэрт гарах хүсэлтээ Нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. Тэгтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал авч ир гэж хэлсэн. Тэгээд би эТ.Од хэлээд ажлаас чөлөөлөгдөх тушаал гаргуулсан бөгөөд энэ хугацаандаа, ажлаа хийж л байсан. Тэгээд 05 дугаар сард тэтгэвэр тогтоогдоод ирсэн. ЭТ.О 04 дүгээр сарын 30-нд халах тушаал гаргаад 2020 оны 05 дугаар сарын 01-нээс намайг түр тушаалаар тэтгэвэр тогтоогдож ирэх хүртэл ажиллуулсан юм. Гэтэл тэтгэвэр нь 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцогддог юм байна лээ...гэх мэдүүлэг /2хх-ийн 109-110 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуулийг 1999 онд төгсөөд Улаанбаатар хотод Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд 2000-2004 оны хооронд нийгэм, түүхийн багш мэргэжлээр суралцан төгссөн. 2004-2006 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр сургуульд түүх нийгмийн ухааны багш, 2007-2008 оны хооронд тус аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, 2008-2012 оны хооронд Ихтамир сумын засаг дарга, 2014-2016 оны хооронд Эрдэнэбулган сумын 04 дүгээр сургуульд түүх нийгмийн багш, 2016 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл тус аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байна. Боловсролын тухай хуулиар, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулсан байгаа. Багшийг заавал сонгон шалгаруулалтанд хамруулна гэсэн зүйл байхгүй. Ц бол сургуулийн өмнөх боловсролын багш ажиллах ёстой. Гэхдээ түр тушаалаар томилогдсон багш ажиллаж болно. Төрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг үндэслээд түр хугацаанд ажиллаж болно гэж үзэж байгаа. 2018 онд хувилбарт сургалтын багшийн орон тоон дээр хүн ажиллуулах шаардлагатай байна, сонгон шалгаруулалт зарлаж өгөөч гэж байсан. Мөн тус сумын сургуулийн монгол хэлний багш Ц надтай уулзаж би сумын Хүүхдийн ц орон тоо байгаа учраас тэнд ажиллая гэж хэлсэн. Тэгээд судалж үзэхэд нөөцөд хүн байгаагүй учраас /СӨБ-ын багш байгаагүй/ Х.Цыг ц түр ажиллахыг зөвшөөрч эТ.Од санал болгосон. Эдгээр хүмүүс хооронд хамаатан садны холбоотой эсэхийг нь би мэдэхгүй байна. Хэрэв хамаарал бүхий хүн байвал холбогдох байгууллагад мэдэгдэж тодруулах талаар зөвлөгөө өгөх байсан. Манай Боловсролын газрын хувьд Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, стандарт хангалтын тал дээр хяналт тавьж ажиллана. Багшийг авч ажиллуулах нь хуулиар цийн эийн эрхэд заасан байгаа. 2019 оны намар Т.О нь утсаар яриад дуу хөгжмийн багшаар нэг авъяастай хүүхэд байна, энийг авч ажиллуулъя гэсэн. Миний хувьд түр тушаалаар авч ажиллуулаад “Багшийн сургалт”-нд суулгаад эрхээ авсны дараа жинхлээд томилоод ажиллуулж болох талаар хэлсэн. Тухайн үед нэг хүний нэр хэлж байсан. Би нэрийг нь бол санахгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Угийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийг 2000 онд төгсөөд, 2000-2004 оны хооронд Улаанбаатар хотод Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2004-2006 оны хооронд Улаанбаатар хотод Багшийн их сургуулийг цийн багш мэргэжлээр төгссөн. 2007-2014 оны хооронд Архангай аймгийн Ө сумын Монгол шуудан банканд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2014-2016 оны хооронд Ө сумын Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, 2016-2018 оныг дуустал тус сумандаа Хүүхдийн ц багшаар ажилласан. 2019 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл хугацаанд Ө сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байна. Би Ө сумын төсвийн бүх байгууллагуудын буюу Ц, Сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг даргын тамгын газрын өдөр тутмын гүйлгээнүүдийг батлах, сумын орлогын төлөвлөгөөг хангах, орлого хаах, орон нутгийн Хийн сангаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хариуцах, дээрх төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулах чиг үүрэгтэй ажилладаг юм. Ө сумын ц 2019 оны 09 дүгээр сард М.А гэх хүн ажилд орж байгаа гэж цийн эТ.О нь хэлж байсан. Би өөрөө ц нь бол очдоггүй учраас яг ажилласан эсэхийг нь хараагүй. 2019 оны 09 дүгээр сард нягтлан бодогч С.М ажиллаагүй, жирэмсэн болон амаржсаны амралттай байсан. Түүний оронд тухайн үед манай төрийн сангийн мэргэжилтэн Ё.Д Х нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан юм. Надад хэлж байсан эсэхийг нь санахгүй байна. Бидний хувьд цагийн бүртгэл, байгууллагын даргын тушаал, цалингийн цэс байгаа тохиолдолд гүйлгээг нь хийнэ. Тухайн үед Цийн эТ.О ц А гэх багш авахаар болсон гэж хэлж байсан. Хэрэв Д нь өөрөө М.А гэх хүнийг ажиллаагүй гэдгийг мэдсэн бол тус гүйлгээг хийхгүй байж болно. Би тухайн гүйлгээн дээр төрийн сангийн тэмдгийг дараагүй. Миний хувьд М.А гэх хүнийг ажилласан гэж ойлгож байсан. Манай сумын цийг төлөөлж тэмцээнд орсон байсан учраас ажилласан гэж ойлгосон. Би гүйлгээг нь баталдаг болохоор гарын үсгүүдийг нь хараад мэднэ. Ө сумын Х 2019 оны 09 дүгээр сарын цалингийн хүснэгтийн Ерөнхий менежер хэсэгт зурагдсан гарын үсэг нь Т.О гэдэг хүний гарын үсэг. Харин нягтлан бодогч хэсэгт зурагдсан гарын үсэг нь Ё.Д гэх хүний гарын үсэг байна. С.Мийн гарын үсэг биш байна. Ө сумын Х 2019 оны 09 дүгээр сарын цагийн бүртгэл, багш ажилчдын цагийн тооцоо, цагийн баланс зэрэг баримтууд дээр зурагдсан гарын үсэг нь тус цийн нярав П.Эийн гарын үсэг байна. Тус цийн багш, ажилчдын ирцийг нярав бүртгэдэг юм. Ерөнхийдөө анхан шатны баримтыг төрийн сангийн мэргэжилтэн хянах бөгөөд миний хувьд шаардлагатай зүйлүүдээ өөрөө давхар хянадаг...гэх мэдүүлэг /2хх-ийн 117-118 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Хийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын арван жилийн сургуулийг 1994 онд төгссөн. 1994-1997 оны хооронд Улаанбаатар хотод Улсын багшийн их сургуульд техник урлалын багшаар төгссөн. 1997-2010 оны хооронд Архангай аймгийн Хашаат суманд хөдөө нөхөр, хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаад 2010 онд миний хань өвчний учир өөд болсон. 2011 оны зун Хашаат сумаас албан ёсоор Өт шилжин суурьшсан. Ингээд 2011 оны намар Ө сумын ц туслах ажилтнаар ороод мэргэжлээ хөрвүүлж буюу СӨБ-ын багш мэргэжлээр сурч төгсөөд 2013 оноос багш болж одоог хүртэл ажиллаж байна. Би эТ.Оыг хамт ажилладаг нэг сумын хүн гэдэг утгаараа танина. Хамаатан садны холбоо байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ө сумын Т багт нүүдлийн ц багшаар ажилласан. Энэ хугацаанд нүүдлийн цойролцоогоор 24 хүүхэдтэй ажилласан бөгөөд эдгээр хүүхдүүдийн нэрсийг багийн дарга өгдөг. Би Т багт ажилласан бөгөөд нүүдлийн цийн гэрийг цээс авч очиж багийн даргын заасан газарт нь барьж үйл ажиллагаа явуулдаг. Нүүдлийн цнэг ажиллахдаа 22 хоног тасралтгүй ажилладаг. Тухайн үед хүүхдүүдийн ирц сайн буюу ихэнх нь ирдэг, дунджаар бодвол 24 хүүхдээс 22 хүүхэд ирдэг байсан. Би өөрөө ирцээ бүртгэдэг юм. 2014 оны зун мөн адил 22 хоногийн хугацаанд Ө сумын Өгий багт нүүдлийн ц 25 хүүхэдтэй ажилласан бөгөөд би багшаар нь ажилласан. Энэ хугацаанд мөн л адил хүүхдүүд ирдэг байсныг би бүртгэж байсан. Хүүхдийн нэрсийг багийн дарга нь өгч байсан. 2015 онд мөн сумын Орхон багт 25 хүүхэдтэй нүүдлийн ц ажилласан бөгөөд ирцийг бүртгэсэн байгаа. Энэ хугацаанд ихэнх хүүхдүүд ирдэг байсан. Мөн л 22 хоног ажилласан байгаа. Жилд манай цээс 2 багт нүүдлийн цажилладаг байсан. Нүүдлийн ц нэг багш, нэг туслах багш ажилладаг бөгөөд туслах багш тогооч хийчихдэг. Зарим тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрт авах тохиолдол байдаг бөгөөд найр, хурим, сунгаа, овооны баяр гээд аваад явчихдаг тал байдаг. Зарим нь хүүхдүүдээ бүр орой авах тохиолдол ч байдаг. Х ирцийг би өөрөө бүртгэж байсан бөгөөд бүртгэлийн дэвтрийг харахад миний бичиг мөн байна. Яг энэ байдлаар хүүхдүүд ирж байсан. Надад үзүүлсэн ирцийн бүртгэлээс тодорхой харагдаж байна. Энэ талаар материал сумын засаг даргын тамгын газарт байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Манай ц М.А гэх хүн ажиллаагүй. Өнгөрсөн жил буюу 2019 оны намар манай цийн багш нарын хамт М.А аймгийн төв дээр зохиогдсон тэмцээнд хамрагдсан. Тухайн үед М.Аг ажиллана гэж байсан. Яагаад ажиллаагүй талаар нь би мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2019 онд ажиллаж байсан. Харин 2018 онд болон 2020 онд ажилласан эсэхийг нь мэдэхгүй байна. Х.Ц нь хувилбарт сургалтын багшаар ажиллаж байсан...гэх мэдүүлэг /3хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын арван жилийн сургуулийг 2008 онд төгссөн. 2009-2013 оны хооронд Архангай аймгийн төвд Багшийн сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2014 оны 01 дүгээр сард Ө сумын Хүүхдийн ц багшаар, 2016 онд хөрвөж суралцан төгсөж СӨБ эзэмшсэн. Миний хувьд 2014 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл Ө сумын Х багшаар одоог хүртэл ажиллаж байна. Би эТ.Оыг хамт ажилладаг гэдэг утгаараа танина. Хамаатан садны холбоо байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. 2014 оны 06 дугаар сарын сүүлээс 07 дугаар сарын эх буюу наадам хүртэл Архангай аймгийн Ө сумын Т багт нүүдлийн ц багшаар ажилласан. Нүүдлийн цнь ажиллахдаа 25 хүүхдээс дээш байлгахаар зорьдог. Намайг ажиллах хугацаанд буюу 2014 оны зун нүүдлийн ц22 хоног ажилласан бөгөөд тухайн үед манай ангид 27 хүүхэд бүртгэгдэж бүрэн хамрагдаж байсан. Тухайн хүүхдүүд таслах тохиолдлууд байхгүй, бүгд ирж байсан. Гэхдээ хааяа нэг эцэг, эхчүүд ийш тийшээ ажилтай бол хүүхдээ эрт авах тохиолдол байдаг. Х ирцийг би өөрөө буюу багш бүртгэдэг. Ирцийн бүртгэлийг харахад би өөрөө бүртгэсэн байна. 2014 онд Т багийн нүүдлийн цийн хүүхдийн ирцийн бүртгэл үнэн зөв бүртгэгдсэн байна. Би өөрөө бүртгэсэн бөгөөд тухайн үед эдгээр хүүхдүүд яг ирж байсан. Бид ажилласан талаараа тайлангаа цийн няравт бичиж өгсөн. Миний хувьд 2014 онд нэг удаа Т багт нүүдлийн цийн багшаар ажилласан. Тухайн үед туслах багш нь Ц.Т багш ажиллаж байсан. Ер нь хүүхдүүдийн хоолны материал бага санагддаг бөгөөд зарим тохиолдолд гэрээсээ борц авчирч, хоол хийж өгч байсан асуудал ч байсан. 2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллахаар болсон гэсэн. 2019 оны 09 дүгээр сард би ажилласан. Тухайн үед М.А гэх багш харагдаагүй. Х.Ц нь 2019 оны намраас ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан санагдаж байна...гэх мэдүүлэг /3хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын мэдүүлсэн: ...Би Булган аймгийн Дашинчилэн сумын Арван жилийн сургуулийг 2006 онд төгссөн. 2007 оноос хойш Архангай аймгийн Ө сумын Хүүхдийн ц туслах багшаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Би эТ.Оыг хамт ажилладаг, манай цийн эгэдгээр нь танина. Хамаатан садны холбоо байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. Би 2013 оны 07 дугаар сард наадмын дараа Архангай аймгийн Ө сумын Өгий багт нүүдлийн ц багшаар 22 хоногийн турш тасралтгүй ажилласан. Би 2014, 2015 онуудад нүүдлийн ц ажиллаж байгаагүй. Багийн даргын зааж өгсөн газарт буюу олон хүүхэд ирэх боломжтой газарт бууж ажилладаг. Гэрийг цээс бэлдэж өгдөг. Х ирцийг би өөрөө буюу багш бүртгэдэг. Тухайн үедээ би ноорог дэвтэр дээр ирцээ бүртгэж байсан. 2013 онд Өгий багийн хүүхдүүд нүүдлийн ц идэвхтэй хамрагдсан бөгөөд байнга хоёроос дээш хүүхэд ирдэг байсан. Ганц нэг хүүхэд ирэхгүй байх тохиолдол байдаг байсан. Ойролцоогоор хэлбэл 2013 онд миний ажилласан багт ирц 90 орчим хувьтай байсан. Хүүхдийн ирц сайн байсан. 2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллана гэж ярьж байсан. Тэгээд ажилдаа орохгүйгээр хотод ажилд орсон. 2019 оны 09 дүгээр сард М.А аймгийн төвд ирж манай цийн багш нартай хамт буюу бидэнтэй хамт тэмцээнд орсон. Тус тэмцээнд би оролцсон. Тэр үедээ М.А нь манай сумын ц ажиллана гэж яригдаад байсан...гэх мэдүүлэг /3хх-ийн 12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Мгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын сургуульд 08 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотод очиж техникумд суралцаад 1991 онд хүнсний технологич мэргэжлээр төгссөн. 1991 оноос хойш Архангай аймгийн Ө сумандаа хувиараа хөдөлмөр эрхэлж суурьшин амьдарсан бөгөөд 2006 онд анх тус сумын Хүүхдийн ц ажилд ороод гарсан бөгөөд эргээд 2008 онд туслах багшаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Би эТ.Оыг хамт ажилладаг, манай цийн эгэдгээр нь танина. Хамаатан садны холбоо байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. Би онуудыг нь тодорхой санахгүй байна. Гэхдээ тухайн 2013-2015 оны үеэр нүүдлийн ц ажилласан санагдаж байна. Нүүдлийн цнэг гарахдаа 22 хоногоор гардаг бөгөөд тасралтгүй ажилладаг. Миний хувьд Орхон, Өгий, Дойт, Т гэх багуудад нүүдлийн ц гарч байсан бөгөөд тухайн үед хүүхдийн ирц дор хаяж 22 орчим хүүхэдтэй байдаг байсан. Зарим тохиолдолд цаанаас тавьж өгсөн хүнс нь хүрэлцдэггүй, багш нар өөрсдөө гэрээсээ зохицуулах асуудал гарч байсан. Цээс нярав бидэнд хүнсийг өгдөг бөгөөд үүнийг нь бид тоолоод хүлээж авдаг. Х ирцийг үндсэн багш бүртгэдэг. Миний хувьд хэдэн он гэдгийг нь санахгүй байна, намайг ажиллаж байх хугацаанд нүүдлийн ц27-30 орчим хүүхэдтэй байдаг байсан бөгөөд хүүхдийн ирц сайтай, хүүхдүүд таслах нь цөөн байсан. Өдөрт 22-25 орчим хүүхэд бол байнга ирдэг байсан. Үндсэн сургалтанд явж байсан хүүхдүүдээс зарим нь ирдэг байсан. Бидний хувьд тоогоо гүйцээх гээд хамаагүй хамруулдаг байсан. Өөрөөр хэлбэл ирээгүй хүүхдийн оронд хамруулж байсан. 2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллана гэж ярьж байсан. Гэхдээ М.А манай суманд Хүүхдийн ц ажилласан зүйл байхгүй. Би 2019 оны 09 дүгээр сард туслах багшаар ажиллаж байсан. Тухайн үед манай эМ.Аг манайд ажилд орохоор болсон гэж байсан. Тэгээд удалгүй нөгөө М.А манайд ажиллахгүй гээд байна гэж байсан. Х.Ц нь 2020 оны 04 дүгээр сард ажилласан эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Учир нь Ковид-19 гээд өвчин гарчихсан байсан учраас цажиллаагүй. Үргэлж ажил дээрээ очоод байгаагүй...гэх мэдүүлэг /3хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Тийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ө сумын сургуулийг 1984 онд төгссөн. Үүнээс хойш сумандаа ажиллаж амьдарч байгаа бөгөөд 1991 онд тус сумын Хүүхдийн ц тогоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Би эТ.Оыг хамт ажилладаг, манай цийн эгэдгээр нь танина. Хамаатан садны холбоо байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. Би 2013-2015 онуудад Архангай аймгийн Ө сумын багуудад нүүдлийн ц гарч байсан. Нүүдлийн ц гарахдаа 22 хоног гардаг бөгөөд тухайн гарч байгаа багийн засаг даргын заасан газарт 2 гэр барьж гардаг. 1 гэр нь ц, нөгөө гэр нь гал тогооны зориулалтаар гардаг. Х ирцийг үндсэн багш бүртгэдэг. Миний хувьд хүүхэд, ажилчдын хоолыг хариуцдаг. Хоолны материал хүнсийг нярав П.Эээс хүлээж авдаг. Хүлээж авахдаа гарын үсэг зураад материалыг яг тоо ёсоор нь хүлээж авдаг. Нүүдлийн ц7 хоногоор хоолны материалаа авчихдаг юм. Хүүхэд өдөрт 1.650 төгрөгийн хоол идэх ёстой бөгөөд норм, төсөв нь ийм байгаа юм. Гэвч бодит байдал дээрээ хүрэлцээ муутай байдаг. 1 нүүдлийн цгарахад 1 хонь өгдөг бөгөөд үүнийг нь арай гэж хүргэдэг асуудал байдаг. 2013- 2015 оны хооронд хүүхдийн ирц 22-25 хүүхэд өдөр бүр ирдэг байсан. Хааяа сайн өдрүүд болон бороо хуртай үеэс хамаараад хүүхдийн ирц 10-15 орчим байх үе мэр сэр л гарна. Ганц нэг өдрүүдэд ийм байдалтай байсан байх. Ихэнхдээ л олон хүүхэд ирдэг байсан. Тухайн өдөр нь хүүхдийн тоонд тааруулж хоолоо хийдэг байсан. 2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажилд орсон гэж сонсогдож байсан. М.А манай суманд Хүүхдийн ц ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Би 2019 оны 9 сард цээ тогоочоор ажиллаж байсан. Х.Ц нь 2020 оны 4 дүгээр сард ажилласан эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Учир нь Ковид-19 гээд өвчин гарчихсан байсан. Бид нар ирэн, очин байдаг байсан...гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Оын дахин мэдүүлсэн: ...Би дээрх прокурорын тогтоолтой танилцсан. Миний хувьд М.Аг багшийн ажилд томилохдоо ямар нэгэн улсад хохирол учруулах, өөрт болон бусдад давуу байдал олгох бодол байгаагүй. Байгууллага удирдаж байгаа хүний хувьд өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг нь хангах үүрэгтэй байдаг учраас дуу хөгжим багш авахаар Архангай аймгийн Боловсролын газарт захиалга өгсөн. Би 2019 оны 05 дугаар сард болон 08 дугаар сард захиалга өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би аймгийн Засаг даргад 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай чөлөө өгөөч гэж хүсэлт гаргасан. 2019 оны 09 дүгээр сард хичээлийн жил эхлэх үед аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Дгаас дуу хөгжмийн багшаар хангаж өгөөч гэсэн манай хүсэлт юу болж байна гэдэг талаар лавласан. Тэгэхэд дуу хөгжмийн багш байгаа боловч Ө сум руу явахгүй байна, тийм учраас чи өөрөө таньдаг мэддэг, нутаг орноос тогтвортой ажиллах мэргэжлийн хүн байвал олоод ажиллуулж болно гэсэн. Би багш нартайгаа ярилцаад таньдаг, мэддэг дуу хөгжмийн багш хийх хүн байна уу гэж асуусан. Ярилцахад манай сумаас хоёр ч хүүхэд СУИС-ийг дуу хөгжмийн багшаар төгссөн байна лээ. Нэг нь төгсөөд гадагшаа явж байгаа гэсэн. Харин нөгөөх нь хотод ажилгүй байгаа гэсэн. Тухайн хүүхдийг судлахад манай цийн Б багшийн хамаатан болж таарсан. Ингээд би Б багшаас дуу хөгжмийн багшаар энэ А гэх хүүхэд манай суманд ажиллах уу гэхэд би асуугаад өгье гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сард Б багш надад Агийн утасны дугаарыг өгөөд та нэг яриадах гэсэн. Би Атай холбогдож чи сургууль төгссөн юм байна, манай сумын ц дуу хөгжмийн багшийн орон тоо байгаа, чи ажиллах уу гэж санал тавихад би гэрийнхэнтэйгээ ярьж байгаад хариу өгье гэсэн. Ажилгүй байгаа юм уу гэхэд ажилгүй байгаа гэж хэлж байсан. Ингээд би хэд хоногийн дараа А руу залгаж юу болсон бэ гэхэд би сумандаа ажиллая гэж хэлсэн. Ингээд А ажиллах болоод над руу цахимаар дипломынхоо хуулбарыг явуулсан. Би дипломынх нь хуулбарыг аваад Аг манай суманд ажиллах учраас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаартай ажилд түр авах тухай тушаал гаргасан. Тэгээд би А руу ирэх талаар ярьсан бөгөөд А ажлаа цэгцэлж байна, очно гэсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад аймгийн Боловсролын байгууллагуудын дунд багш нарын олон төрлийн уралдаан тэмцээн болсон. Энэ үед А ирж манай сумын цийн нэрийн өмнөөс багш нартай хамт тэмцээнд оролцсон. Тэмцээний үйл ажиллагаа Пүрэв, Баасан, Бямба, Ням гэх гарагуудад буюу 4 өдөр үргэлжилсэн. Бямба гарагт тэмцээн дуусаад Ням гарагт медаль гардуулах ажиллагаа болсон. Тухайн ням гарагийн орой А намайг хоёулаа уулзаадахъя гээд би Ө суманд очиж ажиллаж чадахгүй болчихлоо, хотод ажиллахаар боллоо, ажил хөөцөлдсөн чинь бүтэхээр болчихлоо, намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг уг нь ажиллана гэж итгээд Боловсролын газрын даргадаа хүртэл хэлсэн байгаа ш дээ гэж хэлсэн. Би 2019 оны 09 дүгээр сард тушаал гаргахаасаа өмнө Боловсрол, соёл урлагийн газрын дарга Мтай ярьж мэргэжлийн хүүхэд байна, Аг ажилд авахаар болсон, сонгон шалгаруулалтад оруулах уу гэхэд чи ямар ч байсан 2-3 сар ажиллуулаад үз гэж хэлсэн юм. Ингээд газрын даргаас зөвшөөрсөн учраас ажилд томилсон. А манай суманд ажиллахгүй гэсэн болохоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлж, тушаал гаргасан. 2019 оны 09, 10 дугаар сард би ажлаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлт өгсөн бөгөөд тухайн үед би хүүхдээ эмчлүүлж байсан юм. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2019 оны 11 дүгээр сарын эхээр би Солонгос улс руу яваад буцаад 2020 оны 01 дүгээр сард ирсэн. 2019 оны сүүлээр намайг байхгүй үед манай ц санхүүгийн шалгалт орсон. Тухайн үед М.Агийн энэ асуудал яригдсан юм шиг байна лээ. Намайг Солонгос улсад байхад манай нягтлан Д надтай холбогдож Агийн цалингийн зөрүү байгаад байна, үүнийг буцааж тушаах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би 2020 оны 04 дүгээр сард ажилдаа орсон бөгөөд ажилдаа орсныхоо дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн ахлах байцаагч Ст болсон асуудлаа хэлэхэд төлүүл гэсэн үүрэг өгсөн. Ингээд үүнийх нь дагуу би албан бичиг боловсруулж М.Ад 2020 оны 05 дугаар сард хүргүүлсэн. М.А энэ бичгийн дагуу 200.000 төгрөгийг аймгийн төрийн сангийн дансанд тушаасан. Би Аг тэмцээнд оролцсон учраас тодорхой хэмжээгээр ажилласан гэж үзээд ажилласан хугацааны цалинг олгож, үлдсэн ажиллаагүй хугацааны цалин болох 200.000 төгрөгийг төлүүлсэн юм. Энэ баримт нь надад байгаа бөгөөд хэрэгт хавсаргуулахаар тус баримтыг, Ад бичсэн албан бичгийн хамт гаргаж өгье. Тэмцээний үйл ажиллагаа 4 дэх өдрөөс эхэлсэн бөгөөд тус өдөр А аймгийн төвд ирчихсэн байсан. Техникийн зөвлөгөөнд оролцсон. 5 дахь өдрийн өглөөнөөс тэмцээн эхлээд явагдсан. Миний хувьд Аг 3 өдөр ажилласан гэж үзэж байна. Би байгууллагаа мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор М.Аг ажилд томилсон. Мөн Боловсролын газарт дуу хөгжмийн багшийн захиалга өгч байсан албан бичгүүдийг хавсаргуулахаар гаргаж өгье. Би 2019 оны 10 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөөд гадаад улс руу яваад 2020 оны 04 дүгээр сард албан ёсоор ажилдаа орсон юм...гэх мэдүүлэг /3хх-ийн 68-71 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 75 хуу/
Цалингийн хүснэгт /2хх-ийн 126 хуу/
Ө сумын Х эийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн б/16 дугаартай тушаал /2хх-ийн 182, 121 хуу/
Ө сумын Х эийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/17 дугаартай тушаал /2хх-ийн 184 хуу/
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 152-174, 175-197 хуу/
Т.Оын хүсэлт /2хх-ийн 199 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/50 тоот захирамж /2хх-ийн 200 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот захирамж /2хх-ийн 205 хуу/
Ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 242-246, 3хх-ийн 24-30 хуу/
Кассын орлогын баримт /3хх-ийн 72 хуу/
Архангай аймгийн Ө сумын Х 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот албан бичиг /3хх-ийн 73 хуу/
Архангай аймгийн Ө сумын Х 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот албан бичиг /3хх-ийн 89 хуу/
Удирдамж /3хх-ийн 90 хуу/
Ажлын цаг ашиглалтын бүртгэл /2хх-ийн 122-124 хуу/
Цагийн баланс /2хх-ийн 125 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Т.О нь 2019 оны 09 дүгээр сард тус ц ажиллаагүй М.Аг дуу хөгжмийн багшийн ажилд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар томилж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар чөлөөлж улмаар М.Агийн Хаан банкны 5139097511 дугаартай дансанд 2019 оны 9 дүгээр сард цалин олгож түүнээс 200.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүний дансанд шилжүүлж албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон төрд 436.810 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.О нь 2019 оны 09 дүгээр сард тус ц ажиллаагүй М.Аг дуу хөгжмийн багшийн ажилд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар томилж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар чөлөөлж улмаар М.Агийн Хаан банкны 5139097511 дугаартай дансанд 2019 оны 9 дүгээр сард цалин олгож албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон төрд 436.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мэдүүлсэн “Тогтоолтой танилцахад 436.810 төгрөгийн хохирол төрд учирсан гэж байгаа учраас үүнийг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 62-64/, ”Хохирол, төлбөрийг улсын байцаагчийн зөвлөмжийн хэмжээнд төлсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бийн мэдүүлсэн “2019 оны 9 дүгээр сард Т.О нь хүүхдийн цээ дуу хөгжмийн багш авч байгаа гэсэн яриа гарсан. Гэтэл тэр багш нь нэг ч өдөр хүүхдийн ц хичээл заагаагүй байтал цалин гарлаа гэдэг асуудал гарсан. Уг цалинг нөгөө багш нь бүрэн аваагүй гэх асуудал гарсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 09-11/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дгийн мэдүүлсэн “М.А нь урамшуулал авсан зүйл байхгүй. Харин 15-16 өдрийн цалин гэж 300.000 гаруй төгрөгийн цалин авсан. Тухайн цалинг М.Агийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн. М.А нь Ө сумын ц нэг ч өдөр ажиллаагүй. Харин Архангай аймгийн төвд цийн тэмцээн уралдаанд М.А нь Ө сумын цийн өмнөөс орсон байсан. Тухайн үед цийн э, ажилчдын цалингаа олгуулахаар цагийн балансаа нярваараа хөтлүүлж өөрөө батлаад оруулж ирсэн. Тэрийг нь харахад М.А нь 15-16 хоног ажилласан цагийн бүртгэл байсан. Тэгэхээр нь би Т.Оаас энэ хүн яагаад нэг ч ирээгүй байж 15-16 хоног ажилласан цагийн бүртгэл гаргасан юм бэ гэтэл М.А нь аймагт бидэнтэй хамт тэмцээн уралдаанд оролцоно гэж ирээд ц сар дуустал ажиллана гэж ярьж байсан. Тэгээд цалинг нь бодчихсон юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн “Ө сумын Ц намайг ажиллах хугацаанд А гэх хүн ажиллаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эийн мэдүүлсэн “М.А томилогдсоноосоо хойш суманд ирж хичээл заасан удаа байхгүй. Миний хөтөлдөг ирцийн бүртгэлийн дэвтэрт М.А гэж нэр бүртгэгдээгүй, ирж байгаагүй учраас бүртгээгүй. Харин М.Ад цалин олгохын тулд цагийн балансыг тушаал гарсан өдрөөс нь хойш 11 хоног ажилласнаар бодож гаргаж өгсөн. Үүний дагуу цалин нь ойролцоогоор 300.000 гаруй төгрөг орсон байх. М.А нь тухайн үед манай ц орлоо гээд аймаг руу тэмцээнд явсан. Тэгээд М.Агийн тушаал гарсан байсан. Цийн эТ.О нь энэ хүний цалинг нь олгоорой гэж хэлсэн учраас би 11 өдөр ажилласнаар цагийн баланс гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Агийн мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, Архангай аймгийн Ө сумын Цийн эО гэх хүн над руу залгаад манайд хөгжмийн багшийн орон тоо байна, чи ирээд сумандаа ажиллах уу гэсэн. Над руу 2-3 удаа ярьсан. Тэр үед би Улаанбаатар хотод “Эм Ай Юу” болон “Улаанбаатар бүрэн дунд сургууль”-д ажилд орохоор анкет өгчихсөн байсан бөгөөд эдгээр сургуулиудаас надад хариу өгөөгүй байсан. Тэгээд Ө сумын Цийн эО над руу яриад Архангай аймагт багш нарын дунд олон төрөлтэй тэмцээн болно, энэ тэмцээнд ирээд бидэнтэй хамт ирээд орчих, тэгээд манай ц дуу хөгжмийн багшаар ажиллаач гэсэн. Тэр үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд Архангай аймагт 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдөр хотоос ирсэн. Тэгээд Ө сумын Цийн багш нартай нэг баг болоод 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Архангай аймгийн төв дээр “Спорт” сургуульд болсон тэмцээнд 2 өдөр оролцсон. Тэгээд буухиа тэмцээнд нь багаараа түрүүлсэн. Тэр үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой “Улаанбаатар бүрэн дунд сургууль”-аас над руу хүн залгаад маргааш буюу 1 дэх өдөр ирээд уулзаарай гэсэн. Ө сумын багш нар тэмцээний маргаашнаас нь сум руугаа явж би хамт явах байсан боловч хотоос дуудсан учраас яваагүй. Уг нь Ө суманд ажиллах гэж байсан юм. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгаас хот руу явсан бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар бүрэн дунд сургууль дээр очиж уулзаад бичиг баримт бүрдүүлж өгөөд 10 дугаар сарын 03-ны өдрөөс тэндээ ажиллаад эхэлсэн юм. Би Ө сумын ц албан ёсоор материал бүрдүүлж өгөөгүй, сонгон шалгаруулалтад хамрагдаагүй. Ө сумын Цийн э2019 оны 09 дүгээр сард над руу яриад дипломын хуулбар, цээж зургаа явуулчих гээд би мэйлээр явуулж байсан. Би үндсэндээ 2019 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Ө сумын Цийн багш нартай хамт 2 хоногийн турш тэмцээнд оролцсон. Тухайн 2 хоног нь амралтын өдөр байсан. Миний хувьд Ө суманд очиж амжаагүй. Тэнд огт ажиллаагүй. Уг нь над руу О гэх хүн яриад Ө суманд ирээд хэд хоног бэлтгэл хиймээр байна, манайд ажиллаач гээд яриад байсан юм. Хамгийн анх 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэс эхлэн ярьж байсан санагдаж байна. Би өөрөө Ө суманд Ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд манай суманд хөгжмийн багш байхгүй байсан. Над руу яриад манайд ажиллаач гэж хэлж байсан юм. 2019 оны 09 дүгээр сард надаас миний дансны дугаарыг О эгч бил үү нэг нь надаас авсан. Ө сумын Цийн эО нь 2019 оны 09 дүгээр сард, яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна, миний тушаалыг гаргачихлаа, чи ирээрэй гэж хэлж байсан. Миний хувьд тэмцээнд орох гэж байсан учраас тушаал гаргасан байх гэж бодож байсан юм. Миний ажилд орсон тушаал яг хэдний өдөр гарсныг нь мэдээгүй. 2019 оны 09 дүгээр сарын дундуур тэмцээн болохоос өмнөхөн О эгч над руу залгаад чиний цалин чинь бодогдоод орчихсон шүү, энэ мөнгөнөөс 200.000 төгрөгийг миний явуулсан данс руу хийгээд үлдсэн мөнгийг нь чи наашаа ирэх зардалдаа зарцуулчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний “Хаан” банкны 5139097511 дугаартай дансанд 360.000 орчим төгрөг орсон санагдаж байна, цалин орсон өдөртөө багтаагаад 200.000 төгрөгийг нь О эгчийн явуулсан данс руу шилжүүлсэн. 200.000 төгрөгийг буцаагаад энэ данс руу хийчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Цын мэдүүлсэн “Тухайн үед М.А гэх хүүхэд ажиллана гэсэн сурагтай байсан. Яг ажилласан эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч байсан миний мэдэхээр М.А нь 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн төв дээр болсон багш нарын тэмцээнд цийг төлөөлж оролцож байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 104-105 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Жы мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сард М.А гэх эмэгтэй дуу хөгжмийн багшаар манай ц ажиллана гэсэн сурагтай байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард Архангай аймагт болсон тэмцээнд манай цийг төлөөлж оролцсон. М.Аг Ө сумын ц ирж ажиллаж байхыг бол хараагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 109-110/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мын мэдүүлсэн “2019 оны намар Т.О нь утсаар яриад дуу хөгжмийн багшаар нэг авъяастай хүүхэд байна, энийг авч ажиллуулъя гэсэн. Миний хувьд түр тушаалаар авч ажиллуулаад “Багшийн сургалт”-нд суулгаад эрхээ авсны дараа жинхлээд томилоод ажиллуулж болох талаар хэлсэн. Тухайн үед нэг хүний нэр хэлж байсан. Би нэрийг нь бол санахгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Угийн мэдүүлсэн “Ө сумын ц 2019 оны 9 сард М.А гэх хүн ажилд орж байгаа гэж цийн эТ.О нь хэлж байсан. Хэрэв Д нь өөрөө М.А гэх хүнийг ажиллаагүй гэдгийг мэдсэн бол тус гүйлгээг хийхгүй байж болно. Би тухайн гүйлгээн дээр төрийн сангийн тэмдгийг дараагүй. Миний хувьд М.А гэх хүнийг ажилласан гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 117-118/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Хийн мэдүүлсэн “Манай ц М.А гэх хүн ажиллаагүй. Өнгөрсөн жил буюу 2019 оны намар манай цийн багш нарын хамт М.А аймгийн төв дээр зохиогдсон тэмцээнд хамрагдсан. Тухайн үед М.Аг ажиллана гэж байсан. Яагаад ажиллаагүй талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 06-07/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн “2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллахаар болсон гэсэн. 2019 оны 09 дүгээр сард би ажилласан. Тухайн үед М.А гэх багш харагдаагүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 08-09/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын мэдүүлсэн “2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллана гэж ярьж байсан. Тэгээд ажилдаа орохгүйгээр хотод ажилд орсон. 2019 оны 09 дүгээр сард М.А аймгийн төвд ирж манай цийн багш нартай хамт буюу бидэнтэй хамт тэмцээнд орсон. Тус тэмцээнд би оролцсон” гэх мэдүүлэг /3хх-ийн 12/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Мгийн мэдүүлсэн “2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажиллана гэж ярьж байсан. Гэхдээ М.А манай суманд Хүүхдийн ц ажилласан зүйл байхгүй. Би 2019 оны 09 дүгээр сард туслах багшаар ажиллаж байсан. Тухайн үед манай эМ.Аг манайд ажилд орохоор болсон гэж байсан. Тэгээд удалгүй нөгөө М.А манайд ажиллахгүй гээд байна гэж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 13-14/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Тийн мэдүүлсэн “2019 онд М.А гэх хүн дуу хөгжмийн багшаар манай сумын ц ажилд орсон гэж сонсогдож байсан. М.А манай суманд Хүүхдийн ц ажилласан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Оын дахин мэдүүлсэн “Миний хувьд М.Аг багшийн ажилд томилохдоо ямар нэгэн улсад хохирол учруулах, өөрт болон бусдад давуу байдал олгох бодол байгаагүй. Байгууллага удирдаж байгаа хүний хувьд өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг нь хангах үүрэгтэй байдаг учраас дуу хөгжим багш авахаар Архангай аймгийн Боловсролын газарт захиалга өгсөн. Би 2019 оны 05 дугаар сард болон 08 дугаар сард захиалга өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би аймгийн Засаг даргад 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай чөлөө өгөөч гэж хүсэлт гаргасан. 2019 оны 09 дүгээр сард хичээлийн жил эхлэх үед аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Дгаас дуу хөгжмийн багшаар хангаж өгөөч гэсэн манай хүсэлт юу болж байна гэдэг талаар лавласан. Тэгэхэд дуу хөгжмийн багш байгаа боловч Ө сум руу явахгүй байна, тийм учраас чи өөрөө таньдаг мэддэг, нутаг орноос тогтвортой ажиллах мэргэжлийн хүн байвал олоод ажиллуулж болно гэсэн. Би багш нартайгаа ярилцаад таньдаг, мэддэг дуу хөгжмийн багш хийх хүн байна уу гэж асуусан. Ярилцахад манай сумаас хоёр ч хүүхэд СУИС-ийг дуу хөгжмийн багшаар төгссөн байна лээ. Нэг нь төгсөөд гадагшаа явж байгаа гэсэн. Харин нөгөөх нь хотод ажилгүй байгаа гэсэн. Тухайн хүүхдийг судлахад манай цийн Б багшийн хамаатан болж таарсан. Ингээд би Б багшаас дуу хөгжмийн багшаар энэ А гэх хүүхэд манай суманд ажиллах уу гэхэд би асуугаад өгье гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сард Б багш надад Агийн утасны дугаарыг өгөөд та нэг яриадах гэсэн. Би Атай холбогдож чи сургууль төгссөн юм байна, манай сумын ц дуу хөгжмийн багшийн орон тоо байгаа, чи ажиллах уу гэж санал тавихад би гэрийнхэнтэйгээ ярьж байгаад хариу өгье гэсэн. Ажилгүй байгаа юм уу гэхэд ажилгүй байгаа гэж хэлж байсан. Ингээд би хэд хоногийн дараа А руу залгаж юу болсон бэ гэхэд би сумандаа ажиллая гэж хэлсэн. Ингээд А ажиллах болоод над руу цахимаар дипломынхоо хуулбарыг явуулсан. Би дипломынх нь хуулбарыг аваад Аг манай суманд ажиллах учраас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаартай ажилд түр авах тухай тушаал гаргасан. Тэгээд би А руу ирэх талаар ярьсан бөгөөд А ажлаа цэгцэлж байгаад очно гэсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад аймгийн Боловсролын байгууллагуудын дунд багш нарын олон төрлийн уралдаан тэмцээн болсон. Энэ үед А ирж манай сумын цийн нэрийн өмнөөс багш нартай хамт тэмцээнд оролцсон. Тэмцээний үйл ажиллагаа Пүрэв, Баасан, Бямба, Ням гэх гарагуудад буюу 4 өдөр үргэлжилсэн. Бямба гарагт тэмцээн дуусаад Ням гарагт медаль гардуулах ажиллагаа болсон. Тухайн ням гарагийн орой А намайг хоёулаа уулзаадахъя гээд би Ө суманд очиж ажиллаж чадахгүй болчихлоо, хотод ажиллахаар боллоо, ажил хөөцөлдсөн чинь бүтэхээр болчихлоо, намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг уг нь ажиллана гэж итгээд Боловсролын газрын даргадаа хүртэл хэлсэн байгаа ш дээ гэж хэлсэн. Би 2019 оны 09 дүгээр сард тушаал гаргахаасаа өмнө Боловсрол, соёл урлагийн газрын дарга Мтай ярьж мэргэжлийн хүүхэд байна, Аг ажилд авахаар болсон, сонгон шалгаруулалтад оруулах уу гэхэд чи ямар ч байсан 2-3 сар ажиллуулаад үз гэж хэлсэн юм. Ингээд газрын даргаас зөвшөөрсөн учраас ажилд томилсон. А манай суманд ажиллахгүй гэсэн болохоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлж, тушаал гаргасан. М.А энэ бичгийн дагуу 200.000 төгрөгийг аймгийн төрийн сангийн дансанд тушаасан. Би Аг тэмцээнд оролцсон учраас тодорхой хэмжээгээр ажилласан гэж үзээд ажилласан хугацааны цалинг олгож, үлдсэн ажиллаагүй хугацааны цалин болох 200.000 төгрөгийг төлүүлсэн юм” гэх мэдүүлэг /3хх-ийн 68-71/,
Цалингийн хүснэгт /2хх-ийн 126/,
Ө сумын Х эийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн б/16 дугаартай тушаал /2хх-ийн 182, 121/,
Ө сумын Х эийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/17 дугаартай тушаал /2хх-ийн 184/,
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 152-174, 175-197/
Ажлын цаг ашиглалтын бүртгэл /2хх-ийн 122-124 хуу/
Цагийн баланс /2хх-ийн 125 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.
Иймд шүүгдэгч Т овогт Тийн Оыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.О нь 2005 оны 09 дүгээр сарын 01-нээс А аймгийн Ө сумын Цийн эийн албан тушаалд томилогдон 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 6 сарын хугацаатай албан тушаалаас чөлөөлөгдөн Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот тушаалаар буцаж дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, Х эийн ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж байна.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасан багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 тоот тушаалаар М.Аг тус цийн дуу хөгжмийн багшаар томилсон гэж үзэх үндэслэлтэй боловч тушаал гаргасан өдрөөс огт ажиллаагүй, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгээгүй, дотоод журамтай танилцаагүй болохыг мэдсээр байж, өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж нярав П.Эт “энэ хүний цалинг олгоорой” гэж хэлж 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өглөө 09.00 цагт ажилдаа ирж орой 18.00 цагт ажлаас явсан цагийн бүртгэл хөтлүүлж /2хх-ийн 122-123 хуудас/, 11/88 цаг ашигласан цагийн баланс /2хх-ийн 125 дугаар хуудас/ гаргуулж, өөрөө 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулан, нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Ё.Дд дээрх цагийн бүртгэл, цагийн баланс, тушаал зэргийг хүргүүлэн цалинг бодуулж, өөрөө 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулан /2хх-ийн 126 дугаар хуудас/, М.Ад цалинд шилжүүлсэн 367.199 төгрөгөөс өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн дүүгийн эхнэр Х.Цын дансанд шилжүүлүүлж бусдад давуу байдал олгож буй үйлдэл, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан хийх ёсгүй үйлдлийг хийсний улмаас бусдад давуу байдал буюу эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч “цийн хүүхдүүдийн эрх ашгийн төлөө, багш ажиллуулах хөшүүрэг болгон цалинг олгосон” гэх тайлбарыг гаргаж байгаа нь гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байгаа төдийгүй, өмгөөлөгч М.Бямбаахүүгийн “гэм буруугүйгээр гэм хор учруулсан” гэх дүгнэлтийг няцааж байна.
Дээрх гэмт хэргийн улмаас яллах дүгнэлтэд авагдаагүй боловч Т.Оын төрсөн дүүгийн эхнэр Х.Цд М.Агийн цалинд олгогдсон мөнгөнөөс 200.000 төгрөгийг хууль бусаар захиран, зарцуулах эрх үүссэн, түүнд давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан хэргийг энэ шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд, тогтоогдсон нөхцөл байдал зэргээр шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, М.Бямбаахүү нарын “шүүгдэгч Т.Оын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн санал, дүгнэлт нь няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй, хэрэгт хэд хэдэн янзаар дүгнэгдсэн байгааг нэг мөр болгох шаардлагатай” гэсэн саналыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь:
2019 оны 09 дүгээр сарын 16-наас ажлын 11 өдөр 88 цаг Архангай аймгийн Ө сумын Хүүхдийн ц дуу хөгжмийн багшийн үүрэг гүйцэтгээгүй М.А нь Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор 39.700 төгрөгийн нэмэгдэл цалин авах, 50.233 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 8.658 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар зэргийг төрөөс төлүүлэх, 367.919 төгрөгийг цалин хэлбэрээр гарт авах эрхгүй, түүнд хууль бусаар давуу байдлыг эдлүүлж байгаа хэлбэр тул прокуророос Т.Оын гэмт хэргийн улмаас 436.810 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба харин тухайн хэрэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “аймгийн мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн ахлах байцаагч н.Сийн зөвлөснөөр М.Агийн 2 өдөр тухайн цийн хүүхдүүдийг тэмцээнд оруулсан хөлсийг суутгаад зөрүү 235.000 төгрөгийг төрийн санд тушаалгасан байх тул одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул Т.Оаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Т.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Од торгох ял оногдуулсан тул түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолохоор тогтоов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Тийн Оыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ