Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 376

 

.

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,  Б*******гийн /*******/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Б******* /РД:*******/ 1983 оны 12 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Багануурын районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны ажилчин, залуучууд хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЭНЭБИШ