Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/234

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дгийн Бд холбогдох 2012000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай
аймгийн ......... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн .......... сумын ******* багийн .... бригад гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дийн Б /РД:00000000000/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн
******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хоолой гэх газарт хохирогч
М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
                                     ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2012000000000 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч М.*******гийн өгсөн: “...Манайх Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хоолой гэх газарт манай хадам дүү ******* манай хоёрынх
саахалт зусдаг юм. Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед худаг дээр хонио ялгаж байхад манай хадам дүү Д.******* ирээд хонь албаар хольж, нийлүүлж хаячихаад над дээр ирээд наад үхрээ услаач пизда чинь гэж хэлээд яваад хонио эргүүлж ирчихээд эртээд манай эхнэр рүү юу яриад байгаа юм бэ, чи манай эхнэрийг зодоод биеийг нь хөхрүүлээд хаячихсан байна лээ, чам шиг пизда тэгэх болоогүй гэж хэлээд хэлэх хэлэхгүй муу үгээр дайрч давшилж доромжлоод байхаар нь би тайлбарлах гэж оролдсон боловч миний үгийг угаасаа сонсохгүй намайг модоорооо нүд сохолчих гээд өөдөөс чичлээд байсан. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүнийг тэгж дээрэлхэж болохгүй, чи тийм юм хэлэх гэж байсан юм бол манай нөхрийн хажууд хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхэд надруу дайрч давшлаад мотоциклоосоо бууж ирээд шилбүүрээрээ ороолгоход би гараараа хаахад миний гарын үзүүр хэсэг рүү цохисон. Тэгээд шилбүүрээ хаячаад миний нүүр рүү 3 удаа цохиод, толгойн ар дагз хэсэг рүү 1 удаа цохиод, гэдэс рүү 1 удаа тохойлдоод, салтаа хэсэг рүү 2 удаа өшиглөөд танайх энэ нутгаас зайлаарай гэж хэлэхээр нь чи нүд рүү цохиод нүд таглаад хаячихлаа гэж хэлэхэд хуцна биз, чи хэзээ нүдтэй байсан юм гэж хэлээд хонь руугаа явсан. Тэгээд би араас ирж алах юм байна гэж бодоод сумын төв рүү орж ирээд цагдаад мэдэгдсэн. Д.******* тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шилбүүр модоор уяан хэсгээр нь нуруу руу 1 удаа ороолгосон. Шилбүүрийнхээ мод хэсгээр цохихоор нь гараараа хаатал баруун гарын ядам хурууны үзүүр хөхөрч хавдсан, тэгээд минийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон, яаж цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би айсан байсан, тэгээд миний салтаа руу 2 удаа өшиглсөн. Би Д.Бат-Эрдэнийг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед баруун гарын ядам хуруу руу модоор цохиж үзүүр хөхөрч хавдсан. Миний нүүр рүү цохиж хоёр нүд хөхөрсөн. Баруун талын магнай руу цохиж толгой овойж хавдаж өвчинтэй, толгой өвдөж, дотор муухай оргиж байна. Бас миний салтаа руу өшиглөснөөс болоод доошоо цус гараад байгаа Би цаашид эмнэлэгт үзүүлж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлмээр байна. Би шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгомоор баина. Би маш их гомдолтой байна. Би эмнэлэгт биеэ үзүүлээд гарсан эм тарианыхаа, зардал мөнгийг гаргуулж авна. Би удаа дараагийн дарамтнаас болж маш их айдастай байна. Амьдарч байгаа газар нутгаас хүртэл хөөж байна надаас болоод үр хүүхэд хань ижил минь эрүүл саруул амьдрах баталгаа алга. *******эс би маш их айж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/,
Хохирогч М.*******гийн дахин өгсөн: “...Тухайн үед Д.******* бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Манай гэрт миний хоёр хүүхэд байсан. Би сумын төв рүү орж ирээд *******тай таарахад нүдээ яачихсан юм бэ гэж асууж байсан, өөр хүн тааралдаагүй. Тэгээд ******* ахынд очиход охин *******аас нь өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн
үөд гэртээ байж байхад ******* нь худаг дээр үхэр услаад зогсож байхаар нь би хонь ялгах гээд очтол аавын эрээн хүрэн үнээ ус руу дайраад байхаар нь наад үхрээ услаад гаргаач гэж хэлээд яагаад чи эхнэр хүүхэд дарамталж зодож нүдээд байгаа юм бэ гэж хэлэхэд “та нар харин манайхныг дээрэлхээд байгаа” гэж хэлсэн. Тэгээд над руу дайрч хэрүүл хийж байгаад чи намайг чаддаг юм бол зодчих гээд би чамайг цагдаад өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэрүүл хийж байгаад хонь ялгах гээд хонь руугаа явсан. Тэгээд ******* гэр рүүгээ явсан. Бид тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би *******г зодож цохисон асуудал байхгүй. Бид хэрүүл хийж байгаад салсан. Тухайн өдөр би ******* дээр очоод би мотоциклоосоо ч буугаагүй. Намайг ******* цохиж зодсон асуудал байхгүй. Би шилбүүр мод барьж мотоцикльтой хонь ялгах гэж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Тухайн үед
******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Манайх худгаас 300 орчим метр зайтай
байдаг. ******* намайг чадахын тулд өөрийнхөө биед гэмтэл учруулсан гэж бодож
байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Э.Мөнхтуяагийн өгсөн: “...Би ******* гэх хүнийг танина, манай баз байгаа
юм. ******* манай нөхөр байгаа юм. Би 2020 оны 08 дугаар сарын 15 өглөө 08
цагийн үед гэртээ цай чанаж байгаад гарахад манай нөхөр *******, ******* нар нь худаг дээр юм яриад зогсож байх шиг байсан. Тэгээд би цайгаа уудлаад ороо
хураачихаад гараад хартал манай нөхөр хонь руугаа явж байсан. ******* нь гэр рүүгээ явж байсан. Би ******* ******* нарыг зодолдож байхыг хараагүй, юм яриад зогсож байх шиг байсан. Манай нөхөр ******* ярихдаа *******д ”яагаад эхнэр хүүхэд дээрэлхээд байна" гэж хэлсэн чинь урдаас хэрүүл хийгээд, хэрүүл хийж байгаад ирлээ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,
Гэрч Н.ийн өгсөн: “...Би М.*******, Д.******* нарыг танина,
төрөл садангийн холбоогүй. Би М.*******гийн биеийн нь очиж үзэхэд зүүн нүд хөхөрч, бага зэрэг хавдсан. Баруун нүд бага зэрэг хавдартай, хамраас нь цус гарч, цамц хэсэг нь цус болсон байсан. Хэвтэж, босоход дотор муухайрч, толгой эргэнэ, бэлэг эрхтнээс хүрэн өнгийн зүйл гарсан байсан. Доргилтоос болж гарсан байх боломжтой. Өөрөөр ил харагдах гэмтэл, шарх, сорви байгаагүй. ******* надад ярихдаа хонио услаж байхад манай хадам дүү Д.******* ирээд намайг зодсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Д.*******ын өгсөн: “...Намайг Упаанбаатар хот явахад манай эхнэр
*******гийн нүд болон биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Намайг Улаанбаатар хотод явж байхад 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой манай эхнэр
******* над руу залгаж ярихдаа “өглөө худаг дээр хонио услаж дуусаад хонио услаж байтал ******* гэрээсээ бололтой ирээд хонь нийлүүлж хаячихаад над дээр ирээд үнээгээ туугаад явах гэтэл наад үнээгээ услаад явуулаач пизда минь гэж хэлээд намайг зодсон" гэж надад хэлсэн. Тэгээд би хариад байж бай гэж хэлэхэд *******эс айгаад байна гээд сумын төвд ******* ахынд хонолоо гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос гараад шөнө ирэхэд Манай эхнэр *******гийн 2 нүд хөхөрч хавдсан, баруун талын нүдэнд цус хурсан, гар, хөл, гэдэс орчим жижиг хөхөрсөн байсан. Манай эхнэр өөр хүнтэй маргалдсан талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн: “...Манай ээж ******* нь хонио ялгах
гээд явахад нүд нь хөхөрч биед нь шарх сорив үүсээгүй байсан. Хонио ялгачихаад гэртээ ирэхдээ нүдээ бариад нүд нь хөхрөөд хавдсан байсан. ******* ах чинь зодчихлоо гэж ярьж байсан. Тэгээд ээж, дүү, бид 3 айгаад ******* ахынд очиж хоносон. Манай ээж ******* нь ******* ах чинь зодчихлоо гэж ярьж байсан. Өөр хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,
Гэрч Д.ийн өгсөн: “...******* нь Архангай аймгийн ******* сумын
ерөнхий боловсролын сургуульд 4-р анги төгсөөд сургуулиасаа гарч Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хоолой гэх газар аав, ээжийн хамт мал маллаж байгаад 2007 оноос 2008 онд Улаанбаатар хот Багануур дүүрэгт хилийн инжнерийн 0252- р ангид цуг цэргийн алба хааж байсан. 2012 онд гэр бүл зохиож, одоо Архангай аймгийн ******* сумын ******* баг, бригад гэх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. ******* нь хөдөлмөрч, хүнтэй эвтэй найрсаг, хүнтэй яриа хөөрөө сайтай архи согтууруулах зүйл их хэрэглээд байдаггүй залуу байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,
Гэрч А.гийн өгсөн: “...Миний төрсөн хүү ******* нь 1989 онд
төрсөн. 1996 онд Архангай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад мал маллуулах гээд 4-р анги төгсгөөд сургуулиас гаргаж мал дээр гаргаж мал маллаж байх хугацаандаа гэрээс огт гардаггүй хүүхэд байсан. 2007 онд Улаанбаатар хот Багануур дүүрэгт хилийн инжнерийн 0252-р ангид 1 жилийн цэргийн алба хааж ирээд 2012 онд гэр бүл зохиож одоо Архангай аймгийн ******* сумын ******* баг, бригад гэх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний хүү ******* нь хүнтэй их эвтэй байдаг архи дарс нэг их уугаад байдаггүй. Архангай аймгийн ******* сум ******* баг бригад гэх газар мал маллаж амьдарч байгаа миний хүү ******* их хөдөлмөрч хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,
Яллагдагч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би *******г цохиж зодоогүй. Гэрчээр
мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/,
Хохирогч М.*******гийн эмнэлгийн анхан шатны тусламж авсан талаарх баримт
/хх-ийн 05-06 ху/,
Хохирогч М.*******гийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай
аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай
1. М.*******гийн биед хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун
нүдний алимны салстад цус хуралт, баруун зовхины гадна буланд зулгаралт, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн
үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус
хуралт гэмтлүүд нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун зовхины гадна буланд зулгаралт, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх
дүгнэлт /хх-ийн 30 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 ху/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 243
дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 46-47 ху/,
Архангай аймгийн ******* сумын ******* багийн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны
өдрийн 4/503, 4/504 дугаартай тодорхойдолтууд /хх-ийн 55-56 ху/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62
хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,
бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт
цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны
өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хоолой гэх газарт хохирогч М.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.******* үйлдсэн болох нь: Хохирогч
М.*******гийн өгсөн: “...мотоциклоосоо бууж ирээд шилбүүрээрээ ороолгоход би
гараараа хаахад миний гарын үзүүр хэсэг рүү цохисон. Тэгээд шилбүүрээ хаячихаад
миний нүүр рүү 3 удаа цохиод, толгойн ар дагз хэсэг рүү 1 удаа цохиод, гэдэс рүү 1 удаа тохойлдоод, салтаа хэсэгрүү 2 удаа өшиглөөд танайх энэ нутгаас зайлаарай гэж хэлэхээр нь чи нүд рүү цохиод нүд таглаад хаячихлаа гэж хэлхэд хуцна биз, чи хэзээ нүдтэй байсан юм гэж хэлээд хонь руугаа явсан. Тэгээд би араас ирж алах юм байна бодоод сумын төврүү орж ирээд цагдаад мэдэгдсэн. Д.******* тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шилбүүр модоор уяан хэсгээр нь нуруу руу 1 удаа ороолгосон.
Шилбүүрийнхээ мод хэсгээр цохихоор нь гараараа хаатал баруун гарын ядам хурууны үзүүр хөхөрч хавдсан, тэгээд минийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон, яаж цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би айсан байсан, тэгээд миний салтаа руу 2 удаа өшиглсөн. Би Д.Бат-Эрдэнийг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед баруун гарын ядам хуруу руу модоор цохиж үзүүр хөхөрч хавдсан. Миний нүүр рүү цохиж хоёр нүд хөхөрсөн. Баруун талын магнай руу цохиж толгой овойж хавдаж өвчинтэй, толгой өвдөж, дотор муухай оргиж байна. Бас миний салтаа руу өшиглөснөөс болоод доошоо цус гараад байгаа. Би цаашид эмнэлэгт үзүүлж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлмээр байна. Би шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгомоор баина. Би маш их гомдолтой байна Би эмнэлэгт биеэ үзүүлээд гарсан эм тарианийхаа, зардал мөнгийг гаргуулж авна. Би удаа дараагийн дарамтнаас болж маш их айдастай байна. Амьдарч байгаа газар нутгаас хүртэл хөөж байна надаас болоод үр хүүхэд хань ижил минь эрүүл саруул амьдрах баталгаа алга. *******эс би маш их айж баина....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/, Гэрч
Н.ийн өгсөн: “...Би М.*******гийн биеийн очиж үзэхэд зүүн нүд хөхөрч, бага зэрэг хавдсан. Баруун нүд бага зэрэг хавдартай, хамраас нь цус гарч, цамц хэсэг нь цус
болсон байсан. Хэвтэж, босоход дотор муухайрч, толгой эргэнэ, бэлэг эрхтнээс хүрэн
өнгийн зүйл гарсан байсан. Доргилтоос болж гарсан байх боломжтой. Өөрөөр ил харагдах гэмтэл, шарх, сорви байгаагүй. ******* надад ярихдаа хонио услаж байхад манай хадам дүү Д.******* ирээд намайг зодсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23
хуу/,Гэрч Д.*******ын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны орой манай эхнэр
******* надруу залгаж ярихдаа “өглөө худаг дээр хонио услаж дуусаад хонио усалж байтал ******* гэрээсээ бололтой ирээд хонь нийлүүлж хаячихаад над дээр үнээгээ саах гээд үнээгээ туугаад явах гэтэл наад үнээгээ услаад явуулаач пизда минь гэж хэлээд намайг зодсон" гэж надад хэлсэн. Тэгээд би хариад байж баи гэж хэлэхэд *******эс айгаад байна гээд сумын төвд ******* ахынд хонолоо гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос гараад шөнө ирэхэд Манай эхнэр *******гийн 2 нүд хөхөрч хавдсан, баруун талын нүдэнд цус хурсан, гар, хөл, гэдэс орчим жижиг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн
24-25 хуу/,Насанд хүрээгүй гэрч Д.ийн өгсөн: “...Манай ээж ******* нь хонио ялгах гээд явахад нүд нь хөхөрч биед нь шарх сорив үүсээгүй байсан. Хонио ялгачихаад  гэртээ ирэхдээ нүдээ бариад нүд нь хөхрөөд хавдсан байсан. ******* ах чинь зодчихлоо гэж ярьж байсан. Тэгээд ээж, дүү, бид 3 айгаад ******* ахынд очиж хоносон. Манай ээж ******* нь ******* ах чинь зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, Хохирогч М.*******гийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч М.*******г зодсоны улмаас хохирогчийн
эрүүл мэндэд учирсан хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зовхины гадна буланд зулгаралт, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдлийг Монгол
Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн зүгээс хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх
тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 65-66 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй , , , харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж
өгөөгүй байх боловч хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 61 ху/, мөн шүүгдэгч Д.******* нь хохирол төлөхөө илэрхийлсэн /хх-ийн 64 ху/ байх тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч М.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт
заасныг тус тус удирдлага болгон


                                                            ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.... овогт Д...........гийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.


2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.


3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.


4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.


5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,
1.9, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.


7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс
хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ