| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2017/0064/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Б.******* Хохирогч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1723000390025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой биеийн тамирын багш мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын *******д биеийн тамирын багш ажилтай, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт *******ын ******* Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд иргэн Д.ыг ална хэмээн хутгаар толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулсан, эхнэр Д.гаа өөрт нь хэлэлгүй хүнд мөнгө зээлдүүллээ гэсэн шалтгаанаар зодохыг завдахад дундуур нь орж хутгыг булаацалдах үед хадам эгч Д.*******ын хүзүү, зүүн шуу, зүүн бугалга, баруун алга, баруун хацрыг зүсч гэмтэл учруулсан, түүний энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор Д.*******ын хүү А. Б.*******гээс хутгыг салгах явцад А.гийн гарыг зүссэн хэргийн үйл баримт нь хохирогч Д.ын “...*******тэй тааралдахад надад хутга тулгаад та нарыг бүгдийг чинь ална гэхээр нь би хутганаас нь салгах гээд ноцолдсон. Миний толгой руу хутга барьчихсан гараараа цохих үед миний толгой хутганы үзүүрт зүсэгдээд толгойноос цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Д.*******ын “ ...******* хутгатай орж ирээд ална гэж дайраад эхнэр гаа үсдэж аваад нүүр рүү нь цохиод байхаар нь би зүгээр бай гээд өөрийнхөө араар оруулахад барьж явсан хутгаа дундуур нь хуга дараад хоёр гартаа барьж аваад ална гээд байсан. Би тухайн үед айсандаа хатгуулж байгаагаа ч мэдээгүй. Энэ үед гаднаас манай хүү орж ирээд хойноос нь тэвэрч аваад тэр хоёр зууралдаад гарсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч А.гийн “...гэртээ ороход манай ээж Д.*******, эгч Д. нарыг Б.******* цохисон байдалтай зогсож байхаар нь гүйж очоод ******* ахын араас нь барьж авахад эргэж хараад надтай заамдалцаж байхад аав гаднаас орж ирээд салгасан... ******* ахтай ноцолдоод ээж эгч хоёрыг салгаж байхад миний гар руу хутгалсан байсныг би мэдээгүй юм...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед байсан гэрч Д.гийн “... ******* бид хоёр маргалдсны улмаас би гэрээсээ явж эгч *******ын гэрт нь очсон.. 2017 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 21-22 цагийн орчимд согтуу улаан иштэй хутга барьж орж ирсэн. Орж ирээд намайг яагаад гэртээ харихгүй байгаа юм гэж хэлээд 2-3 удаа толгой руу гараараа цохисон. Тухайн үед эгч ******* байсан. Манай эгч намайг хамгаалаад дундуур орж салгаж байхдаа хутганд нь зүсүүлсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, болон гэрч Т.ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 201720176 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... иргэн Д.ын биед тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, хохирогч А.гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 201720177 дугаартай шинжээчийн “Иргэн А.гийн зүүн эрхий хурууны 2 дугаар үений ард шарх, зүүн бугуйн үений гадна хэсэгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, хохирогч Д.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 201720175 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Иргэн Д.*******ын хүзүүний баруун талд, зүүн шууны дотор дээд хэсэгт шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэгт баруун алганы ар хэсэгт баруун хацарт зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо...“ дээрх гэмтлүүд нь иртэй үзүүртэй зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч Б.******* нь Д.а, Д.*******, А. нарын биед хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.*******гээс хохирогч Д.*******, Д.а, А. нар хохирол нэхэмжлээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.гийн өмсөж байсан цоохор өнгийн дотуур өмд, цоохор өнгийн ханцуйгүй цамц, ягаан өнгийн бариултай хугарсан хутгыг устгаж, хар өнгийн хутганы хуйвыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор өнгийн дотуур өмд, цоохор өнгийн ханцуйгүй цамц, ягаан өнгийн бариултай хугарсан хутгыг устгаж, хар өнгийн хутганы хуйвыг шүүгдэгчид буцаан олгосугай. 6. Шүүгдэгчийн эд зүйлээс цагаан өнгийн Samsung galaxy Tab-2 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ