Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 106

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч Б.*******

Шинжээч Н.Уянга

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 9 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3-16 насны 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг, "******* " гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2016 оны 6 сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Эрүүл мэндийн төв эмнэлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.*******ыг цохиж улмаар баруун гарын хурууг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 6 сарын 04-ний өдөр ийг үзүүлэх гэж эмнэлэг рүү очиход Б.******* эмч үзлэгийн өрөөндөө байхгүй байсан тул би Б.*******ын өрөө рүү орсон. Би өрөөнд нь ороод "хүн үзүүлэх гэсэн юм" гэхэд намайг "хүлээж бай" гэж хэлсэн. Манай нутгийн хүмүүс өмнө нь Б.******* эмчийг хүнд сурталтай болоод байгаа гэж ярьж байсан. Тухайн үед энэ үг нь гэнэт санаанд ороод "хүлээгээд байх юм байхгүй" гэж хэлээд шууд түүнийг цохьсон. Барьцалдах үедээ л гарыг нь гэмтээсэн байх гэж бодож байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 сарын 04-ний өдөр буюу бямба гараг амралтын өдөр байсан юм. Яаралтай тайлан нэхээд байсан тул ажил дээрээ ирсэн байсан. Манай ажилчид тайлангаа өгөх гээд бүгд ажил дээрээ цугласан байсан. Энэ хүн гаднаас "******* аа" гээд бахираад ороод ирсэн. Надад "хүн үзүүлье" гэж огт хэлээгүй. Шууд орж ирээд үг хэлэлгүйгээр намайг цохьсон. Тэгэхээр нь би яаж байна гээд заамдаад авахад миний гарыг мушгиж дараад баруун гарын долоовор хурууг гэмтээсэн. Ингээд 2015 оны 6 сарын 05-ны өдөр миний гар өвдөөд байсан тул би шууд Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Гар, сарвууны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд гарт чинь хугарал үүссэн байна. Ямар ч байсан зургаа авахуул гэж хэлсэн. Ингээд оочир аваад 3 хоногийн дараа зургаа авахуулсан. Эргэж ирээд хэсгийн төлөөлөгчид болсон явдлын талаар өргөдөл бичиж өгсөн. Долоовор хуруу маань гэмтэл авсан ба бичвэр бичихэд их хэцүү болсон. Эмч хүний хувьд бичих юм их гардаг. Мөн хугарлаас урагш мэдээ алдах болсон. Энэ талаараа "Итгэл ивээлт" эмнэлгийн эмчид хандаж үзүүлсэн. "Хагалгаа хийлгэхээс нааш эдгэхгүй" гэж надад тайлбарлаж хэлсэн. Би эмнэлэгт хэвтсэн баримтаа гаргаж өгсөн. Саяхан гаргаж өгсөн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь танилцаагүй юм шиг байна. Одоогийн байдлаар 270000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөрдөн байцаагчийн зүгээс намайг 3 удаа дуудсан болон Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан баримт зэрэг нь нийлээд 170000 төгрөг болсон. Энэ зардлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Мөн хурууны зураг авахуулах болон рентген зураг авахуулсан нь эрүүл мэндийн даатгалаас гарсан тул нэхэмжлэхгүй. Би эрүүл мэндийн төвийн даргаар 21 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хүнд зодуулах байтугай хүнээс бараг хатуу үг ч сонсож байгаагүй. Би энэ явдалд их гайхаж балмагдсан. Энэ хэрэг гарснаас хойш шүүгдэгч ******* надтай уулзаагүй. Нэг удаа утсаар ярьсан. Хохирлын мөнгө хийх гээд байна дансаа өгчих л гэж хэлсэн. 170000 төгрөг шилжүүлсэн байсан. Сая шүүх хуралдааны явцад 100000 төгрөг бэлнээр авсан. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааны цалин болон бусад хохирлын зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ гэдгийг ойлголоо гэв.

Шинжээч эмч Н.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх эмнэлгийн шинжээчийн үүргийн дагуу Б.*******ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Б.******* нь 2016 оны 06 сарын 04-ны өдөр бусдад зодуулсан, баруун гарын хуруу өвддөг гэх зовиуртай ирсэн. Б.*******ын биед баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон гэв.

Бичгийн нотлох баримт:

Хохирогч Б.*******ын өргөдөл, тайлбар /хх-ийн 4-5/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-15/, хохирогч Б.******* /хх-ийн 17-18/, гэрч Б. /хх-ийн 19-20/, Д. /хх-ийн 21-22/, Б. /хх-ийн 23-24/, Д. /хх-ийн 25-26/, Ц. /хх-ийн 27/, Б. /хх-ийн 28/, шинжээч эмч Н.Уянга /хх-ийн 38-39/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-51/,  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 484 тоот дүгнэлт /хх-ийн 31/, гэмтлийг харуулсан рентген зураг /хх 33-35/, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан баримт /хх-ийн 62/, ял өөрчлөн сонсгох тогтоол /хх-ийн 65/, Б.*******од ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэл /хх-ийн 66/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2016 оны 6 сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Эрүүл мэндийн төв эмнэлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.*******ын шанаа руу цохиж, улмаар түүний баруун гарын хурууг мушгиж хугалж, "баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Б.*******, гэрч Д.  , Б., Б. нарын мэдүүлгүүд болон "Б.*******ын биед баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна" гэсэн шинжээчийн 484 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг, гэмтлийг харуулсан рентген зураг, анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд "...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйл анги тохироогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү..." гэж мэтгэлцэж байна.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тухайлбал, хохирогч Б.*******ын өгсөн: "...2016 оны 6 сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим ажлынхаа өрөөнд тайлан гаргаад сууж байхад гаднаас Б.******* гэж Баяндун сумын залуу гаднаас бахирч орж ирээд шууд миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд заамдаад бариад авсан. Тэгсэн чинь миний баруун гарын долоовор хурууг мушгиж дараад гэмтээсэн" гэж, гэрч Д.ийн өгсөн: "...2016 оны 6 сарын 04-ний өдөр 16 цагийн үед Б.******* гэгч нь архи уусан байдалтай 1 давхарт ******* хаана байна гээд хашгираад шатаар гарч ирэхээр нь би өөдөөс нь гараад очиход ******* хаана байна гэхээр нь эмч өрөөндөө байна гэсэн чинь Б.******* ах их эмч *******ын өрөө рүү орохоор нь би дагаад өрөөнд нь орсон юм. Гэтэл ******* ах ******* эмч рүү хандаж, би хүн үзүүлмээр байна гэж хэлээд ******* эмчийг хариу хэлж амжаагүй байтал шууд ******* эмчийн толгойн хэсэг руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. ...Сүүлд  ******* эмчийг аймаг руу яваад ирэхэд нь харахад хуруу нь тахир болсон байсан" гэж, гэрч Б.ийн өгсөн: "Манай ажлынхан ******* ахыг дошоо хүлээн авах өрөө рүү бууж бай бид нар одоо тэр хүнийг чинь үзье гэж хэлсэн чинь ******* ах уурлаад байсан" гэх мэдүүлгүүдээр болон "Б.*******ын биед баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун сарвууны 2-р хуруунд сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна" гэсэн шинжээчийн 484 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ямарч шалтаг шалтгаангүйгээр хохирогчид хүч хэрэглэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэстэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх, шүүгдэгч Б.*******од холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.******* нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан, ирсэн унааны зардал 80000 төгрөг болон Баяндун сумаас мөрдөн байцаалтад 3 удаа ирсэн, явсан унааны зардал 90000 төгрөг нийт 170000 төгрөг, эмчилгээний төлбөрт 270000 төгрөг, 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааны цалин нэхэмжилж байгаа боловч үүнээс шүүгдэгч нь  нотлох баримттай эмчилгээний төлбөр 270000 төгрөгийг  хохирогчид төлсөн байх бөгөөд бусад хохиролтой холбоотой шаардлага хангасан баримт байхгүй, хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй ба харин хохирогч нь бусад өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид 270000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйлийг гэснийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс хүрэн зүсмийн 1 адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв..

Хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц түүнд буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

 

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.*******од оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд ялтан Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 270000 төгрөг төлсөн/ хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч нь бусад өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан Б.*******од оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдсүгэй.

7. Ялтан Б.*******ын эзэмшлээс хүрэн зүсмийн 1 адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.*******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ялтан Б.*******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ЭНХБААТАР