| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0067/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.7.2.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Шинэбал Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 1723000380032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******гийн ******* РД:/*******/
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу согтуурсан үедээ гэр бүлийн гишүүд болох эцэг Д.*******, эх С.******* нартайгаа байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* нь өөрийн төрсөн эцэг Д.*******, төрсөн эх С.******* нарын хамт нэг гэр бүлд амьдардаг болох нь Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт болон яллагдагч, хохирогчдын энэ талаарх мэдүүлгээр нотлогдож байх тул тэднийг Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн байна. Түүнчлэн хохирогч Д.******* нь 1942 онд төрсөн, одоо 75 настай, хохирогч С.******* нь 1948 онд төрсөн одоо 69 настай учир Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тэднийг “ахмад настан” гэж үзнэ. Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж ийнхүү согтуурсан үедээ эцэг, эхийгээ элдвээр харааж, заналхийлж, дарамталдаг болох нь хохирогч Д.*******гийн удаа дараагийн мэдүүлэг болох “...Манай хүү архи уухаараа гэрт орж ирээд байнга хэл амаар доромжлоод ална хядна, гичий, нохой, гахай гээд бузар муухай бүхнээр доромжилж эхэлдэг, тэгээд ээжийнхээ хийж өгсөн хоолыг идэхгүй өөр хоол хийлгэнэ гэж дарамталдаг. Тэгээд ээжийгээ бариад авахаар нь би очиж барилцаж аваад салдаг. Тэгээд л цагдаа дуудаад өгчихдөг юм. Энэ асуудал бол архи уух болгондоо давтагддаг. ...байнга согтуу гэж хэлж хэлж болно. Их муухай үгээр хэлдэг, гичий, жингэр, янхан, гахай, нохой, тэгээд бас хүний нууц эрхтэнгээр хүртэл дууддаг” гэсэн, хохирогч С.*******гийн “...Манай төрсөн хүү С.******* нь өдөр бүр архи уучихсан согтуу ирээд ухаанаа алдчихаад манай хөгшин Д.******* бид хоёрыг хэл амаар доромжлоод гичий, жингэр, ална хядна гээд л дайрдаг. Тэгэхээр нь л нас өндөр болсон бид нар зодуулж, цохиулж байснаас цагдаа дуудаж өгдөг юм. Сүүлийн 20 орчим жил л архи ууж байгаа, сүүлийн үед л архи, согтууруулах ундаа уусан үедээ агсам согтуу тавих болсон” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн гэрч С.*******/шүүгдэгчийн төрсөн эгч/, Ц.******* нар С.*******ыг байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг гэдгийг нотолж мэдүүлсэн бөгөөд эцэг, эхийгээ элдвээр харааж, заналхийлж, дарамталдаг гэдгийг үгүйсгээгүй байна. Түүнчлэн шүүгдэгч С.******* өөрийн дээрх үйлдлийг үгүйсгэсэн мэдүүлэг өгөөгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь согтууруулах ундаа хэрэглэж төрсөн эцэг, эхийгээ байнга зохисгүй үгээр харааж сэтгэл зүйн зовлон шаналал үүсгэж тарчлаадаг, ална, хоолойг чинь хэрчинэ, нүдийг чинь ухна гэх мэтээр заналхийлж харгис хэрцгий харьцан, догшин авирладаг болох нь хангалттай тогтоогдожээ. Иймд С.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух өөрийн гэр бүлийн гишүүд болох ахмад настай эцэг Д.*******, эх С.******* нартайгаа байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Д.*******, С.******* нар гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно. Хохирогчид болон гэрч С.*******, Ц. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд С.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. С.*******т ял оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хохирогч Д.******* шүүх хуралдааны үед “…*******т 6 сараас бага хугацаагаар ял оногдуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж байгаа ч Монгол Улсын Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 6 сараар тогтоосон учир энэ хугацаанаас бага хорих ял оногдуулах боломжгүй. Түүнчлэн улсын яллагчийн ялын талаар гаргасан санал, дүгнэлт, хохирогч Д.*******гийн хүсэлтийг харгалзан С.*******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5, 1.7-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн гишүүд болох ахмад настан эцэг Д.*******, эх С.******* нартайгаа байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.*******ыг 06/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.*******т оногдуулсан 06/зургаан/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.*******т өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. С.******* тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ