| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0066/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******од холбогдох 1723000540030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 60 настай, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, зээ хүү, охны хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын ******* РД:/*******/ Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Хөдөө аж ахуйн хэсэг 5-3 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зээ хүү М.ыгоо зодсон болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өвөө ...миний энгэрээс барьж байгаад намайг газар унагаагаад зодоод байсан. ...тэгээд би утсаараа ээж рүүгээ залгаад өвөө архи уучихсан намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь би гэртээ унтаж байсан чинь хамар руу юм чихээд байхаар нь сэрсэн чинь өвөө байсан. Тэгээд боолт тайлдаг дроцовоор миний дух руу цохиод бас зүүн гар руу цохиод, төмсөгнөөс базаад байсан.” гэсэн мэдүүлэг болон энэ талаар хохирогчоос сонссон гэх түүний хууль ёсны төлөөлөгч Т.гийн мэдүүлэг, мөн хохирогчоос сонссон гэх гэрч Т.*******, Э.*******баяр нарын мэдүүлгээр тогтоогджээ. С.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.ын биед цээжний зүүн урд хэсэгт 12х6см талбайг хамарсан олон тооны зураасан зулгаралт, баруун бугалганы дотор талд 6х5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн далны дээр 6х5см хөхөлбөр өнгийн цус хуралт үүссэн, зүүн тохой эмзэглэлтэй, баруун төмсөг бага зэрэг хавдсан, 2х1см зулгаралттай байсан бөгөөд эдгээр гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201720186 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч С.******* өөрийн үйлдлийг үгүйсгэсэн мэдүүлэг өгөөгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч болон гэрч Т.*******,Э.*******баяр нараас хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа, эдгээр мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд С.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа ч 6.7 дугаар зүйлд энэ талаар тодорхой заагаагүй байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн дээрх зүйлүүдийн заалтыг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгдэгч С.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, одоо 60 настай болон хохирол нэхэмжлэгдээгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.7-1.9, 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч С.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. С.******* тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч С.*******ын эд хөрөнгө болох Верна аксент маркийн улсын дугаартай улаан өнгийн авто машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ