Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.цэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Э.******* Хохирогчийн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******ид холбогдох 17230000800008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3 ээж, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:/ *******/ Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн ийн хэсэгт оршин суух иргэн И.*******ын гэрийн тооноор орж тоглоомон бамбаруушинд байсан 1600000 төгрөг, баруун талын орны дээр хуйлаастай байсан 200000 төгрөгний үнэлгээтэй 2х1.8 метрийн хэмжээтэй хивсийг хулгайлсан болох нь хохирогч И.*******ын “Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний шөнө айлд хоночихоод 20-ны өдөр 12 цагийн орчим гэртээ очиход манай гэрийн цоож эвдрээгүй, цоожтой байсан. Харин гэрийн урд талаас мод эвж байгаад гэр дээр хүн гарсан бололтой байсан. Гэрт ороход ширээн дээр архины шил задалсан, цаасан савтай эд зүйлүүд байсан. Тэгээд би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд бамбаруушин тоглоом дотор хийгээд тавьсан 1600000 төгрөг, баруун талын орны дээр хуйлж тавьсан орны аравчны хэмжээтэй хивс зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр болон Э.*******ийн яллагдагчаар өгсөн “...*******аагийнд очоод гэрийнх нь тооноор орж бамбаруушинд байсан таван зуун гуч гаруй төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Э.******* нь И.*******ынхаас 530000 гаруй төгрөг хулгайлсан гэж мэдүүлдэг ч тухайн үед И.******* өөрийн 2 адууг худалдан борлуулсан 1200000 төгрөг, мөн ноолуур худалдсаны үлдэгдэл 800000 төгрөг байснаас эхнэр рүүгээ 400000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 1600000 төгрөг байсан. Мөн тэднийд шинэ хуйлж тавьсан хивс байсан гэсэн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч М.ийн мэдүүлэг, И.******* 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2 адууг бусдад нэг бүрийг нь 600000 төгрөгөөр худалдаж нийт 1200000 төгрөг авсан талаар мэдүүлсэн гэрч Ш., И. нарын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг батлагдаж, шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул Э.*******ийн И.*******ын 1600000 төгрөг болон хивсийг хулгайлсан үйлдэл хангалттай нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгчийн И.*******ынхаас хулгайлсан хивс нь 200000 төгрөгийн үнэтэй болох нь Завхан аймгийн сумын үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.******* нь дээрх хэрэгт шалгагдах хугацаандаа буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сумын багийн нутаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ард байрлах “” шүдний эмнэлгийн ажлын өрөөг түлхүүрээр нь онгойлгож орон 650000 төгрөгийг хулгайлсан нь хохирогчийн төлөөлөгч Б.*******ийн “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө манай эмнэлгийн шүдний техникч орж ирээд өрөөнөөс мөнгө байхгүй байна. Та юм мэдсэн үү гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй цагдаа дуудаж мэдэгд гэж хэлсэн. Тухайн мөнгө нь манай байгууллагын мөнгө байсан сарын эцэст бүртгэлээрээ тулгаж тооцоогоо хийдэг юм. ын хэлж байгаагаар 650.000 төгрөг байсан гэсэн. орлогын мөнгөө ширээнийхээ нүдэнд хадгалдаг юм.” гэсэн мэдүүлгээр, тухайн үед 650000 төгрөг шидний эмнэлгээс алдагдсан талаар мэдүүлсэн гэрч Х.гийн “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд би гэртээ байхад манай бүл ах орж ирээд ажлын доод өрөөнөөс мөнгө алга болсон байна цагдаад дуудлага өгөөдхөөч гэсэн. Хэдэн төгрөг байсныг нь би мэдэхгүй тухайн өрөөний ширээний баруун талын нүдэнд цаасан хайрцганд мөнгө нь байдаг юм. Манай эмнэлэг хаахаараа гадна хаалгаа түгждэггүй, тухайн мөнгө алдсан өрөө нь тусдаа түлхүүртэй байдаг юм. Түлхүүрээ 1 давхарт хананд байдаг өлгүүртээ өлгөчихдөг юм. Манай эмнэлэгт хяналтын камер төхөөрөмж байхгүй” гэсэн мэдүүлэг болон Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шүдний эмнэлэг орж зүс таньдаг залуутайгаа уулзсан тэгээд захаар явж байгаад... орой 23 цагийн үед буцаад очсон чинь үүдэнд түлхүүр өлгөөтэй хүн байхгүй байсан. Тэгэхээр нь түлхүүрээр онгойлгож ороод өрөөнд байсан ширээний шургуулгыг онгойлгосон чинь дотор нь мөнгө байхаар нь бөөн байсан мөнгийг аваад халаасандаа хийгээд өрөөг нь буцааж түгжээд түлхүүрийг нь зүүсэн байсан газарт нь буцааж зүүгээд явсан. Тэндээс 590000 орчим төгрөг авсан....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно Шүүгдэгч Э.*******ийн иргэн И.*******ын гэрийн тооноор нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлж 1800000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүдний эмнэлгийн ажлын өрөөг түлхүүрээр онгойлгон орж 650000 төгрөгийг хулгайлсан үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч И.*******ад 1800000 төгрөгийн, шүдний эмнэлэгт 650000 төгрөгийн хохирол учирсан байх тул хохирлыг шүүгдэгчээс нийт 2450000 төгрөг гаргуулж хохирогч И.*******, Б.******* нарт олгох нь зүйтэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн. Шүүх Э.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь шүдний эмнэлгээс хулгайлсан 650000 төгрөгөөс 100000 төгрөгөөр гар утас худалдан авсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарч байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөлжилж оёсон ширээстэй хөх өнгийн хүрмийг /куртик/ шүүгдэгч Э.*******ид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон Samsung galaxy S2 маркийн гар утсыг худалдан борлуулж хохиролд тооцон төлүүлэхээр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.*******ийг 2/хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 5. Шүүгдэгч Э.*******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.*******оос 2450000 төгрөг гаргуулж хохирогч И.*******ад 1800000 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Б.*******т 650000 төгрөгийг тус тус олгож, хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд барагдуулахыг шүүгдэгчид үүрэг болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөлжилж оёсон ширээстэй хөх өнгийн хүрмийг /куртик/ шүүгдэгч Э.*******ид буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Samsung galaxy S2 маркийн гар утсыг худалдан борлуулж хохиролд тооцон төлүүлэхийг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг гар утсыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 8. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ