| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0074/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 1723000350036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, ахын хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* РД:/*******/ Яллагдагч М.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэдэг газар хохирогч Х.*******аас тамхи нэхэж, хамт архи ууя гэх зэрэг шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн нүүр рүү өшиглөж биед нь гэмтэл учруулсан үйл баримт буюу гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Тухайлбал хохирогч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...архи байна, сайхан ууцгаая гээд нэг залуу ...хэлэхээр нь бид нар архи уумааргүй байна явлаа гэтэл жолоочийн цонхоор нэг залуу нь цохих гээд байсан. ...тэгээд намайг буугаад иртэл нэг биерхүү залуу нь хавирч унагаахаар нь би газарт унаад өшиглүүлэхгүй гэж бодоод хөлийг нь тэвэрч аваад хэвтэж байтал хөлөө сугалж аваад миний нүүр рүү өшиглөөд авахаар нь ... нүүрээ дараад байж байтал намайг салгаж аваад машинд суулгаад өөрөө сууж аваад бид гурав зугтаасан. Тухайн үед би хот руу ажлаар явах байсан. Тэгээд нүд хавдартай болоод явж чадаагүй.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн “...би машиных нь хойгуур тойроод урд хаалган дээр нь иртэл ******* бууж ирээд намайг чи яасан том п... вэ гээд заамдаад авахаар нь би хавсарч унагаасан чинь миний хөлөөс тэвэрч аваад намайг бас унагаачихлаар нь би хөлөө татаад босох гэтэл босгохгүй байсан. намайг татаад босгох хооронд нь би *******ын толгой руу хоёр өшиглөсөн...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний энэ мэдүүлэг хохирогчийн мэдүүлэгтэй тохирч, хохирогчийн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Х.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн “...Иргэн Х.*******ын биед тархи доргилт, баруун шанааны хэсэгт, духны баруун талд, доод уруулын баруун тал өнгөц зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, алминд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Хохирогч Х.*******, шүүгдэгч М.******* нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримт шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Х.******* хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.*******ийг гэм буруутайд тооцох үндэслэл зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч М.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.******* торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.*******т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.*******ийн эд хөрөнгө болох 1000000 төгрөгний үнэлгээ бүхий Мустанг маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 5/35 тогтоолыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ