| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0073/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох 1723000640043 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 онд Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, дээд боловсролтой, 30 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн лабораторийн сургуулийн дотуур байрны хажууд оршин суух хаягтай, ******* овогт *******ы ******* РД: ******* Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Г.*******ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ченжийн зах гэх газарт “Манай эхнэрийг алгадсан байна” гэх шалтгаанаар иргэн Г.*******ийн нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь Хохирогч Г.*******ийн энэ талаар мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 13- ны өдөр Богдын гол багт байрлах Ченжийн зах дээр хэдэн хүмүүстэй хөзөр тоглоод сууж байсан чинь... *******ь пизда минь чи буугаад ир. Чамтай яриатай гээд хараалын үг хэлээд байхаар нь байж бай би яасан юм гэж хэлсэн. Би хүмүүстэй хөзөр тоглож байсан болохоор тоглоомоо дуусгачихаад буух гээд сууж байхад л машин руу орох гэж зүтгээд, тоглож байсан хүмүүс *******г машин руу оруулахгүй байсан. Тэгэхэд хүртэл намайг ална, хядна гээд дарамтлаад байсан. Би тоглоомоо дуусгачихаад буугаад чи яах гээд байгаа юм гэсэн чинь намайг чи муу пизда юундаа томроод байдаг юм гээд цохиж авах гээд байхаар нь машинд чинь оръё гэсэн чинь урд талд орж ирж суугаад баруун гараараа миний энгэрээс замдаж бариад заамдсан байсан гараа тавиад миний зүүн шанаа хэсэг рүү тохойлдохоор нь би машинаа асаагаад цагдаа руу хөдөлсөн...Тухайн үед миний уруулын дотор талд хэгзэрсэн байсан. Дээд талын 2,3 дугаар шүднүүд хөдөлсөн. Шүдээрээ хоол унд хазаж идэхээр хөдөлсөн учраас өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Надад гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.*******гийн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******ь бид нар Ченжийн захын тэнд Стана машин дотор хөзөр тоглож байсан юм... ******* гэдэг залуу *******ийг хурдан буугаад ир гээд ******* *******ийг чи эмэгтэй хүн яах гэж дээрэлхдэг юм гээд чи хүнээс уучлалт гуйгаад сурчих гэж хэлж байсан. *******ь нь чи байж бай би хүнээс уучлалт гуйх зүйл хийгээгүй шүү, би тоглож байна гээд тоглоомондоо улайраад хэсэг удсан. Тэгээд *******ь уулзахаар машинаас буугаад явсан тэр үед зодоон цохион болоогүй. Машин дотор ороод яасан юм гэхээс биш...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 201720193 дугаартай “иргэн Г.*******ийн дээд эрүүний зүүн 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Шүүгдэгч О.*******гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх О.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч О.*******д холбогдох 1723000640043 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч О.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч, шүүгдэгч О.*******гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1,1.2, 1.4, 1.5, 1.6,1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ы *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******д оногдуулсан 500/ таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч О.*******д 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч О.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА