Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг *******лж, Нарийн бичгийн ******* Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч П.******* Хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 173000630044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* сумын ******* багийн ******* ******* ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум ******* баг ******* хэсэг -р гудамж тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* /Регистрийн дугаар: *******/ П.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт гийн ******* нь 017 оны 10 дугаар сарын сарын 13-ны өдөр 1500 цагийн орчим Завхан аймгийн ******* сум багийн нутаг “Ногоон булан” гэх газар иргэн Б.*******ыг ногооны талбай руу мал орууллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Б.*******ын “... 017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...манай хонь ногооны талбайн хажууд байж байгаад үргээд хуйлрахаар нь г /Б./ хонь тогтоогоодох гэж хэлээд хойноос нь ирсэн чинь ногооны талбайгаас ******* гарч ирээд ямар ч үгийн зөрүүгүй миний хойноос нүдчихсэн... Миний дээд талын шүд буйлныхаа дээд талаар хугарсан, одоо хөдөлгөөнтэй байгаа, ...хамар руугаа шархирч өвдөөд байсан...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед Б.ын хонийг эргүүлж байсан өгсөн гэрч Б.ын “017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ногоон булан гэх газар үхэр хайж явж байгаад Б., Б.******* нартай таарсан. Би очоод үхэр сурчихаад явах гэсэн чинь манай хонийг нохой хөөгөөд байна дундуур нь ороодхооч гэхээр нь би мотоциклтойгоо давхиад хонь руу очсон. Тэгээд миний хойноос ******* хониныхоо хажууд ирсэн чинь ногооны талбайгаас нэг хүн гарч ирээд барьцалдаад авсан байсан... тэр хоёр малаа ногооны талбай руу орууллаа, нэг нь оруулаагүй гээд л маргаад байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ы “... Намайг *******ын хойноос очиход барьцалдаад зогсож байхаар нь больцгоо гэж хэлээд той хамт салгачихаад хонь руу нь явсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ын “017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим манай нөхөр Б.******* над руу залгаад Ногоон булангийн энд намайг хүн зодоод миний үүдэн шүдийг гэмтээчихлээ, чи цагдаад хэл гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад такси бариад очиход ******* багийн *******, манай нөхөртэй байж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. П.*******ийн бусдыг зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0170195 дугаартай “Иргэн Б.*******ын биед дээд эрүүний зүүн 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдангид 5% нөлөөлнө. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Гэрч, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч П.*******ийн бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Б.******* шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. П.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 1.8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт гийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. . Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******д оногдуулсан 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч П.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч П.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөнөөс ACER маркийн нөтбүүк, IPHONE5 маркийн гар утас тус бүр 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 5/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ