| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/09126/и |
| Дугаар | 2234 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК /РД:2556375/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХКомпани /РД:5214181/-д холбогдох,
2013.01.23-ны өдрийн 18 тоот зээл болон барьцааны гэрээг, 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 682 126 502 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, З.Бүжидлхам, хариуцагчийг төлөөлж Д.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлээ болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Тус банк нь Эрүүл энх баяс ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18 тоот зээл барьцааны гэрээгээр 480,000,000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй, зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү-2206023217 улсын бүртгэлийн дугаартай, 000230016 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 11-р хороо Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект доторх тавилга, гоног төхөөрөмж эд хогшлын хамт, Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 гэрчилгээний дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум “Бүрэнбуст” баг 5-р хороолол 11-р байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, Компанийн эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүжилтээр худалдан авах эмнэлэгийн хэрэгсэлүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан.
Тус компаний №18 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №18-1 тоот нөхцөл өөрчлөх гэрээгээр /2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болгон нөхцөлийг өөрчлөн байгуулж/ 58,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй зээлийг олгосон. №18 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр дуусна, № 18-1 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр дуусна. Эрүүл энх баяс ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд №18 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 76 877 486.78 төгрөг, Үндсэн зээлийн төлбөрт 67 962 146.05 төгрөг, нийт 144 839 632.83 төгрөг төлсөн байна. № 698-2 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 5.159.353.41 төгрөг, зээлийн төлбөрч 1 000 112.34 төгрөг, нийт 6 159 465.75 төгрөг толсөн байна. Нийт 2 зээлийн төлөлтөд 150 999 098.58 төгрөгийг төлсөн байна.
Тиймээс Эрүүл энх баяс ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 18 тоот зээл болон барьцааны гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна.
Иймд банкинд барьцаалсан Ү-2206023217 улсын бүртгэлийн дугаартай, 000230016 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 11-р хороо Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект доторх тавилга, тоног төхөрөөмж эд хогшлын хамт, Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 гэрчилгээний дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум “Бүрэнбуст” баг 5-р хороолол 11-р байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, Компаний эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүокилтээр худалдан авах эмнэлэгийн хэрэгсэлүүд, тоног төхөөрөмж зэргийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос нийт 518 261 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: Капитал банктай 2013 онд байгуулсан Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлөх хугацааг 18 сараар сунгаж өгнө үү ? гэсэн хүсэлтийг би 2014 оны 6 сарын 11-ний өдөр банкинд гаргасан юм. Тус банкны эдийн засагч Б.Эржан 2013 оны 01 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээгээр танай авсан 480 сая төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, алданги 2014 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар 58 сая төгрөг болж байна. Чи үүнийг төлж чадахгүй учир манай банкнаас чамд зээл хэлбэрээр төлүүлье гэж бид шийдвэрлэлээ. Чи энэ зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн. Би 2014 оны 11 сарын 04-ны өдрийн № 18 Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн боловч Б.Эржан зурахгүй бол болохгүй гэж тулгасаар байгаад гэрээнд гарын үсэг зуруулж, хүсэлт бичүүлж авсан. Б.Эржан тухайн гэрээнд гарын үсэг зуруулахдаа гэрээний нэг тал болох манай компанийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй. гэрээний зүйлийн талаар харилцан тохиролцоогүй, банкны журмын дагуу ийм журамтай гэж тулгалт хийсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.
Энэ 58 сая төгрөгийг би хүлээн аваагүй, надад олгоогүй мөнгийг банк нэхэмжилж байна. 2014 онд № 18 Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ зурагдсаны дараа Капитал банк 2014 оны 11 сарын 05-ны өдөр 2000028149 данснаас манай компанийн 2000024014 тоот данс руу 58 сая шилжүүлээд мөн тухайн өдрөө банк манай данснаас 58 сая төгрөгийг буцааж шилжүүлж авсан юм. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 -т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. № 18 Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. 2014 оны №18-1 Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК-иас 2013.01.23-ны өдрийн 18 тоот зээл болон барьцааны гэрээг, 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 682 126 50 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд , 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангаж тус тус шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн
баримтлан 2013.01.23-ны өдрийн 18 тоот зээл болон барьцааны гэрээг, 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК /РД:5214181/-иас 494 260 063 /дөрвөн зуун ерэн дөрвөн сая хоёр зуун жаран мянга жаран гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК /РД:2556375/-д олгож, үлдэх 187 866 439 /нэг зуун наян долоон сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин есэн/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2206023217 улсын бүртгэлийн дугаартай, 000230016 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 11-р хороо Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект доторх тавилга, тоног төхөрөөмж эд хогшлын хамт, Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 гэрчилгээний дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум “Бүрэнбуст” баг 5-р хороолол 11-р байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, Компаний эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүокилтээр худалдан авах эмнэлэгийн хэрэгсэлүүд, тоног төхөөрөмж зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн ....
заасныг баримтлан Капитал банк ХХК болон Эрүүл энх баяс ХХК нарын хооронд байгуулагдсан 2014.11.04-ний өдрийн 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг цуцлалж, хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК-иас 51 840 531 /тавин нэгэн сая найман зуун дөчин мянга таван зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 072 431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК-иас ...... төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Капитал банкнаас 400 000 төгрөг гаргуулж хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ