| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2017/0080/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Р.******* Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******, Ч.******* нарт холбогдох 1723000520042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Түүх газар зүй, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуут овогт *******ийн ******* РД:/*******/ Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөрүүд овогт ын ******* РД:/*******/ Шүүгдэгч Р.*******, Ч.******* нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын төвд Р.*******ийг “эхнэрийг минь зодох гэж хөөж зүй бус харьцлаа” гэх шалтгаанаар, шүүгдэгч Р.******* нь Ч.*******ыг хашаанд нь орж ирэн өөрийг нь хавирч унагаалаа гэх шалтгаанаар барьцалдаж аван харилцан бие биеэ цохиж хэн алиныхаа биед гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд тэдний хохирогчоор байцаагдагдахдаа өгсөн мэдүүлгүүд болон уг мэдүүлгүүдийг баталж мэдүүлсэн гэрч Б.*******ийн мэдүүлгээр нотлогджээ. Тухайлбал Ч.******* хохирогчоор мэдүүлэхдээ “...2017 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр 12 цагийн орчим манай эхнэр ******* ажлаасаа ирэхдээ ******* улаан дэлгүүрийн үүдэн дээр захирал *******тэй уулзаад зогсож байхад ална хядна гээд зодох гэж хөөгөөд баригдахгүй зугтаагаад байхаар нь унаж явсан машиныг нь цохиж аваад хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн, тэгээд 14 цагийн орчим *******ийнд юу болсон талаар нь асуух гээд очоод хашаанд нь ороход намайг харангуутаа миний зүүн талын нүд рүү цохисон пиздануудыг бүгдийг нь ална гээд намайг багалзуурдаж аваад толгой тархи руу гараараа цохисон. Миний нүүр лүү гараараа их олон цохисон, толгой руу гараараа цохисон, дух хэсэгт нэг хатуу юмаар цохичих шиг болсон юугаар цохисныг нь би хараагүй. Хамар хугарсан, дээд талын нэг үүдэн шүд унасан, хоёр нүд хөхөрсөн, дух, толгой хавдсан байсан. Манай авгайг ногоон жингэр, танай хүүхдүүд чинь нойлын ногоон тэг гэх зэргээр элдвээр хэлж, баригдахгүй болохоор нь машин тэргийг нь цохисон байсан” гэсэн, Р.******* хохирогчоор мэдүүлэхдээ “...******* бид хоёр хашаандаа ороод гэрээ онгойлгох гээд зогсож байхад араас ******* орж ирээд *******өө пизда минь гээд ирээд намайг зүүн талын хөл рүү нэг удаа хавирахад би газар унасан, тэгээд бид хоёр бие биенийгээ заамдалцаад доор нь орсон байсан нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. ******* бид хоёрын хооронд эхнэр *******тэй нь маргалдсанаас болж ийм асуудал үүссэн байх. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Гэрч Б.******* хэргийн үйл баримтын талаар “...******* бид хоёр гэрлүүгээ орох гээд явж байтал ******* согтуу ирээд *******өө пизда минь гээд манай хашаанд орилоод ороод ирсэн. Тэгээд *******ийг хавирч унагаагаад хоолойг нь багалзуурдаад авсан. ******* эргэж заамдаж аваад дээр доороо ороод нэгнийхээ толгой руу хэд хэдэн удаа ээлжлэн цохилцсон, тэгээд бид *******өө, *******аа болио чээ гээд татахад Өсөхөө миний цээж хэсэг рүү тохойгоороо цохисон. *******ийн хувьд хоолойг нь боогоод байхад нь өөрийгөө хамгаалахын тулд буцааж цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд гэрчийн энэ мэдүүлэг шүүгдэгчдийн мэдүүлгийг нотолж байна. Түүнчлэн Р.*******, Ч.******* нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогчоор мэдүүлэхдээ дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүйгээр барахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Р.*******ийн үйлдлийн улмаас Ч.*******ын эрүүл мэндэд “тархины доргилт, хамрын зүүн хянга ясны хугарал, дээд эрүүний баруун 1-р шүд булгарч унасан, духны баруун талд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт хавдар үүссэн” хохирол учирсан бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь эмнэлгийн бичиг баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч Ч.*******ын үйлдлийн улмаас Р.*******ийн эрүүл мэндэд “хэлний баруун талд язарсан шарх, тархи доргилт, зүүн чихний гэдэсний дээд хэсэг, баруун хацар, хүзүүний урд хэсэг, багана нурууны ууцны хэсгийн зүүн талд зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн гэмтэл үүссэн” хохирол учирсан бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь эмнэлгийн бичиг баримт, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Иймд шүүгдэгч Р.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Р.******* хохирол нэхэмжлээгүй бөгөөд тэрээр Ч.*******т гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой үүссэн хор уршгийг арилгуулахаар 2500000/хоёр сая таван зуун мянган/ төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримт/орлогын мэдүүлэг/-аар нотлогдож байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал, шүүгдэгч Р.*******, Ч.******* нарыг гэм буруутайд тооцох үндэслэл, хохирол, хор уршгийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Р.*******, Ч.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Алаг адуут овогт *******ийн *******, Өндөрүүд овогт ын ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******, Ч.******* нарыг тус тус 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Р.*******, Ч.******* нар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч Р.*******, Ч.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Р.*******, Ч.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлүүлэх хохиролгүй, тэдний иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Р.*******ийн эд хөрөнгө болох 18000000 төгрөгний үнэлгээ бүхий Ланд круйзер маркийн авто машин, шүүгдэгч Ч.*******ын эд хөрөнгө болох 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёото Ист маркийн авто машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/40, 5/41 дугаартай тогтоолуудыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ