Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2290

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эко констракшн ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л /РД:Ч**********/-д холбогдох,

Гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 31 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь хариуцагч Б.Лхагва-Эрдэнэтэй 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. 2 талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны Кинг таур апартментийн 116 байр 101 тоот 5 өрөө орон сууцыг 645.000.000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 56.000.000 төгрөгөөр нийт 701.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Б.Лхагва-Эрдэнэ нь 2 талын байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 620.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр 60.000.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21.000.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаа Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. 2 талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч Б.Лхагва-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д урьдчилгаа төлбөрийг төлж, орон сууцны түлхүүрийг хүлээж авснаар нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь гэрээний 2.1-д заасан Орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Б.Лхагва-Эрдэнэ нь 2 талын байгуулсан гэрээнд заасан хугацаанд Орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй хугацаа зөрчсөн. Орон сууцны төлбөрт 650.000.000 төгрөгийг төлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45.000.000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 2 талын байгуулсан гэрээний 2.1, 3.1-д заасны дагуу орон сууцны төлбөр 6.000.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 3.5-д заасны дагуу алданги 25.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аав минь өнгөрөөд аавынхаа эд зүйлийг үзэж байгаад ордерийг олсон. Түүнээс биш ордер байдаг гэж хэлж байгаагүй. Надад захихдаа “Эко констракшн” ХХК дээр байгаа үлдэгдэл ийм мөнгийг төлөх ёстой гэж хэлсэн. Энэ байранд та нар амьдарч байх юм гэж хэлсэн. Бусад нэхэмжлэгч талын гаргаж байгаа гэрээ зэргийг бол мэдэхгүй байна. Аавын эд зүйлийг үзэж байхад ордер бол гарч ирсэн. Тийм болохоор би бодохдоо төлбөрийн өгөөд, ордер нь гарчихсан, одоо энэ байр бол манай ахын эзэмшил юм байна гэж ойлгосон. Алдангийг бол би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ах энэ байранд 2 жил өвөлжсөн, одоо 3 дах жилдээ өвөлжих гэж байна. Хүүхдүүд нь болохоор 21 хороололд дулаахан байранд өвөлжинө гэж явдаг. Ийм хэцүү нөхцөл байдалд амьдардаг ч гэсэн энэ мөнгийг төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Тэгсэн ийм гэрээтэй, гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн зүйл ярьсан. Тэгээд би гэрээг нь харахаар манай Б.Лхагва-Эрдэнэ ахын гарын үсэг биш байдаг. Тэгэхээр би энэ нэхэмжилж байгаа алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Аавынхаа захиасаар энэ мөнгийг төлж дуусгаарай гэж хэлсэн болохоор төлж дуусгана гэж зорьсон. Надад төлөхгүй гэсэн зүйл байхгүй гэхдээ асуудлаа шийдвэрлүүлж авъя гэж “Эко констракшн” ХХК-д хэлж байсан. Тэгээд манай асуудлыг шийдэж өгөөгүй байж энэ мөнгийг авна, дээрээс нь нэмж алданги авна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай өмгөөлөгч өнөөдөр шүүх хуралдаан нь давхцаад ирж чадсангүй. Бид нар ийм хүнд нөхцөл байдалд амьдарч ирсэн учраас хохиролтой санагдаж байна. Бид нар “Эко констракшн” ХХК-ийг шүүхэд өгөөгүй байхад өөрсдөө шүүхэд дуудагдаад алданги төлөх эсэх дээр ярилцаад байж байгаа дээр үнэхээр гомдолтой байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах 10-000140 дугаар гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 76 500 000 нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах 10-000140 дугаар гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 31 500 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь

байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн .........................-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах 10-000140 дугаар гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Утай овогт Балданшаравын Лхагва-Эрдэнэ /РД:ЧБ87081911/-ээс 31 500 000 /гучин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, “Эко констракшн” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхагва-Эрдэнээс 385 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 650 улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ