Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу гудамж-21, Премиум палас цогцолбор, 901 тоотод байрлах, “Кроун Фюрниче” ХХК /РД:5481759/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Ганди гудамж, 17 дугаар байр, 34 тоотод байрлах, “Номунхүрдийн эрин” ХХК /РД:5481759/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма Ганди гудамж, 17 дугаар байр, 34 тоотод оршин суух, Боржгон овогт Алтангэрэлийн Амарсанаа /РД:АЮ69052171/-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 22 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч “Номунхүрдийн эрин” ХХК-ийг төлөөлж болон хариуцагч А.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Кроун Фюрниче” ХХК нь “Номунхүрдийн Эрин” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 тоот түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 3 хороо Чингисийн өргөн чөлөө 45А байрны 1 дүгээр давхарт байрлах 186,7 м.кв талбайтай ажлын байрыг зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар 1 сарын 1 500 төгрөгийн үнэтэй түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан.Түрээсийн гэрээнд хог, гадна доторх цэвэрлэгээ, ашиглалтын зардал багтаагүй сар бүр ашиглалтын зардлаа түрээслэгч төлөх үүрэгтэй байсан. Түрээсийн гэрээгээр “Кроун Фюрниче” ХХК нь “Номунхүрдийн Эрин” ХХК-тай байгуулсан хэдий ч “Номунхүрдийн Эрин” ХХК тухайн зоогийн газрын үйл ажиллагааг явуулаагүй. Зөвхөн гэрээ хийхэд “Номунхүрдийн Эрин” ХХК-ийн зоогийн газрыг биечлэн ажиллуулдаг эзэн А.Амарсанаа манай компанид ойлгуулахдаа түрээсийн төлбөр тооцоог манай компанитай биечлэн хийсэн. Тооцоо нийлсэн актыг байнга тогтмол өөрөө хийж байсан. “Номунхүрдийн Эрин” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ зоогийн газрын захирал А.Амарсанаагийн төрсөн хүү байгаа. 2016 оны 7 дугаар сараас эхлэн “Номунхүрдийн Эрин” ХХК нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хойшлуулж эхэлсэн. 2016 оны эцэс гэхэд 9 000 000 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй гарч ирсэн. Үүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 7 200 000 төгрөгийн түрээсийн өр төлбөр нэмэгдэж нийт 16 200 000 төгрөгийн түрээсийн өр төлбөртэй болох нь харагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2017 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2017 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөг төлж нийт түрээсийн төлбөр 14 200 000 төгрөгийн түрээсийн өр төлбөртэй болсон. Тухайн үед түрээслэгч А.Амарсанаа удаа дараа хойшлуулж байна. Түрээсийнхээ төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардаж, хэрвээ ажиллуулахгүй бол гэрээгээ цуцлахыг сануулж байсан. Гэвч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байгаад 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр  2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, гэрээгээ цуцалж, байраа хүлээлгэж өгье гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу манайх саналыг хүлээн авч гэрээг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байраа хүлээж авсан. Сүүлдээ А.Амарсанаа өөрөө 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг бичихдээ 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн дотор түрээсийн үлдэгдлийг бүрэн төлж дуусгана гэж бичсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлж дуусгаагүй. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөртэй нь уулзаж түрээсийн төлбөрөө яаж төлөх талаар уулзсан. Хүүгээ дууд компанийн захирал юм бол компанитай гэрээ байгуулсан гэхэд би ажиллуулж байгаа. Би төлбөрийг төлж байсан. Би өмнөөс нь төлбөр барагдуулах гэрээг хийе, би төлөөлж хийнэ. Өнөөдрийг хүртэл “Номунхүрдийн Эрин” ХХК-ийг би төлөөлж явж байна. Өөрийнх нь оршин суугаа хаяг дээр тухайн компани байна. Би  төлбөрийг төлнө гээд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээний ар талд хавсралт үйлдсэн байдаг. 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж төлбөр барагдуулах гэрээний хавсралт тооцоо нийлсэн акт дээр хүлээн зөвшөөрч манай компанийг төлөөлж нягтлан бодогч н.Эрдэнэбаясах, менежер  Баасанжав, захирал н.Өнөр нар гарын үсэг зурсан байдаг. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлбөрөө хэрхэн төлөх бэ гэхэд миний хэлсэн ажил биелэгдэхгүй болчихлоо. Би төлнө гэж ярьдаг. Төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. “Номунхүрдийн Эрин” ХХК болон А.Амарсанаагаас хамтран 22 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 14 200 00 төгрөг нь түрээсийн төлбөр, 8 100 000 төгрөг түрээсийн гэрээний алдангийн хэмжээ байгаа. Үүнийг хамтад нь нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Номунхүрдийн эрин” ХХК-ийг төлөөлж болон хариуцагч А.Амарсанаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хувьд ажиллуулсан хугацааны хоногийнхоо алдангийг бодсон байгаа.  2016 оны 7 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 293 хоног байгаа. Түрээсийг нийлүүлээд манай дүгнэлтээр гаргаж байгаа.  Гэрээ цуцлах тал дээр нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гэрээг цуцлая гэж хэлсэн. Нэгэнт захирал нь өөрөө хэлээд хариуцаж байгаа менежер нь хаалгаа барьсан үеэс гэрээг цуцлагдсан гэж үзэж байгаа.  2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр бичгээр үйлдэж өгсөн баримт байгаа. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нарийн бичиг нь дуудаад тооцоо нийлэх акт гэж 22 300 000 төгрөгийн мэдэгдэл өгсөн. Үүн дээр би бичсэн. Тооцоог  яаж нийлэх талаар нягтлантай уулзсан. Би мэдэгдлийг хүлээж авсан гэж гарын үсэг зурсан. Хамгийн сүүлд төлбөр төлөх гэрээ байгуулахад надад өгсөн гэрээн дээр би гарын үсэг зурсан бусад хүмүүс гарын үсэг зураагүй. Одоо болохоор бүх гарын үсэг зурсан гэж яриад байна. Би тухайн үед захиралтай ярьсан. 22 300 000 төгрөгийг өгөхгүй гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлөх юм бол болно гэж амаар хэлж байсан гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кроун Фюрниче” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч “Номунхүрдийн эрин” ХХК болон А.Амарсанаа нараас 22 300 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ....

тус тус зааснаар “Номунхүрдийн эрин” ХХК /РД:5481759/, Боржгон овогт Алтангэрэлийн Амарсанаа /РД:АЮ69052171/ нараас 21 300 000 /хорин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Кроун Фюрниче” ХХК /РД:5481759/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Номунхүрдийн эрин” ХХК, А.Амарсанаа нараас 264 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кроун Фюрниче” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ