| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0071/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Ч.******* Д.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Ч.******* нарт холбогдох 1723000570028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2 аавын хамт Завхан аймгийн Идэр сумын багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* Регистрийн дугаар: *******,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн,1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Завхан аймгийн Алдархаан сум багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* Регистрийн дугаар: *******, Шүүгдэгч Д.*******, Ч.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******, Ч.******* нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 20- ноос 25-ны өдрүүдийн хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын багийн нутаг “Хиргэстэйн ам” гэх газраас хохирогч Ц.*******гийн 2, Ч.*******ийн 1 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн “...2017 оны 08 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын багийн нутаг “Хиргэстэйн ам” гэх газраас 2 тооны адуугаа алдсан. 8 дугаар сарын 19- нд усанд ороод гарч ирэхэд бүрэн байсан. ...им тамга байхгүй нас гүйцсэн бүдүүн хээр морь, зөв талын гуян дээрээ 5 тоо тамгатай хязаалан халтар үрээ тус тус алдсан. Адуугаа эрэхдээ мотоциклоор хайсан бензин шатахууны зардалд 200.000 төгрөг гарсан баримт нь байгаа. Миний алдсан хязаалан үрээ жороо морь байсан учраас 1.000.000 төгрөгөөр, нас гүйцсэн бүдүүн морио 800.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэсэн мэдүүлэг, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн “...2017 оны 08 дугаар сарын 22- ноос 25-ны хооронд Цагаанхайрхан сумын багийн нутаг Хуурай салаа гэх газарт байсан адуунаас 1 тооны ... улаан хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морио алдсан. Миний морь өмнө нь дором тамгатай байж байгаад дээрээс нь саран дэвсгэртэй хас тамга давхарлаж дарсан байсан. Мэдэхгүй хүн харвал чандмань, дором тамга гэж харна. Би адуугаа 8 дугаар сарын 25-наас хойш Отгон сум руу 2 удаа, Шилүүстэй сум руу 1 удаа, Говь-Алтай аймгийн Тайшир, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Байдрагийн гүүр тус тус орсон. Мөн Алдархаан сумын Богдын гол, Рашаант голын эх, Сүмийн булаг зэрэг газруудаар 1 сар машин, мотоциклтой явж хайсан. Адуугаа хайсан шатахууны зардал 420.000 төгрөг болсон, баримт нь байгаа” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ийн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна Ч.******* манайд ганцаараа 1 адуу хөтөлж ирээд адуунд чинь түр тавиадахъя хүнээс худалдаж авсан юм гэж хэлээд манай адуунд тавиад явсан. Тэр адуу нь зөв талын гуян дээрээ 5 тоо тамгатай хязаалан халтар үрээ байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.*******ын “...2017 оны 8 дугаар сарын 16, 17-ны орчим байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. ийд морьтой очсон тэднийх багийн Хөтөлийн ар гэх газарт байсан. Тэднийд хоночихоод маргааш нь бид хоёр 12 цагийн орчим морьтой гараад аймгийн төвд орж ирээд голын эрэг дээр байж байгаад бүрэнхий болж байхад Цагаанхайрхан сум руу явсан. Ганцын даваа даваад явж байтал цаана 30-аас 40 тооны адуу байсан тэрнээс би шар хээр, хээр зүсмийн 2 морийг нь барьж авсан. ******* халтар зүсмийн морийг бугуйлдаж барьж авсан. Тэгээд аймгийн төв рүү буцаж яваад багийн нутаг Хөтөлийн ар гэх газар уулын модонд хоноод өглөө модондоо өнжөөд орой нь ******* гэртээ үлдээд би цаашаа явж 3 адууг адуундаа тавьсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад *******тэй явах уу гэж яриад харилцаж тохиоролцоод хамт явсан...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Ч.ийн “...2017 оны 08 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. Нэг өглөө ******* манайд морьтой ирээд манайд нэг хоночихоод багийн нутаг Хаалга гэдэг газар айлд оччихоод ирье гээд явсан. Тэгээд бид хоёр гэх айлд оччихоод эргээд манайх руу явж байтал ******* хоёулаа Цагаанхайрхан орчихоод ирье гэхэд нь би жаахан дургүй байсан. Тэгэхэд намайг юун сүртэй юм гэхэд нь би дагаад явсан. Ганцын даваа даваад явж байхад 37 орчим тооны адуу таарсан. ******* бугуйлаар шар хээр зүсмийн морийг барьж авсан. Тэр адуунаас ойрхон 6 тооны морь байснаас ******* нэг морь, би нэг морь барьж аваад хөтлөөд аймгийн төв рүү орж ирээд багийн нутаг Хөтөлийн ар гэх газар байх гэр лүүгээ явсан. ******* цаашаагаа Идэр рүү 3 тооны адууг хөтөлж аваачаад адуундаа аваачиж тавьсан гэсэн. 20 орчим хоногийн дараа Д.*******ынд очиход нэг адуу нь тогтохгүй байна аваад яв гэхээр нь би халтар морийг нь аваад багийн нутаг Хаалга гэх газар байсан гэдэг айлын адуунд тавьсан. Надаас юун адуу юм бэ гэхээр нь хүнээс авсан юм хэд хоног танай адуунд тавиадахъя гээд үлдээгээд явсан. Халтар морь нь зөв талын гуян дээрээ 5 тоо тамгатай байсан, хязаалан үрээ нь тамгагүй байсан, бор хээр морь нь тамгатай байсан тамгыг нь сайн мэдэхгүй байна. ******* явъя гээд байхаар нь би явсан. ******* 2 адууг нь би 1 адууг нь авсан...” гэсэн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэлүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.*******д 2100000 төгрөгний хохирогч Ч.*******эд 1320000 төгрөгний хохирол тус тус учирсан нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Д.*******, Ч.******* нар хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн тэднээс хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******, Ч.******* нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх шүүгдэгч Д.*******, Ч.******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******, Ч.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан хөнгөрүүлэх тэдний бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болголоо. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч нарыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2,1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн *******, овогт ын ******* нарыг бусдын 3 тооны адууг хулгайлсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Ч.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******, Ч.******* нарыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Д.*******, Ч.******* нарт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА