Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00819

 

2017 оны 3 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00819

 

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлах, Баянгол дүүргийн Газрын албаны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 21 дүгээр байр, 47 тоот хаягт оршин суух, Монгол Боржигон овогт Цэвээний Батдэмбэрэл /РД:ХБ53021071/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын төлбөрт 3.657.501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Батдэмбэрэл нь манай албатай Дүүргийн Засаг даргын 2014 оны А/60 тоот захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилд 770.000 төгрөг төлөхөөр 8023/5314 тоот гэрээ байгуулсан. Хариуцагч нь үүргээ биелүүлэлгүй 2014-2016 онуудын нийт газрын төлбөр болох 2.181.667 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 2.181.667 төгрөг, алданги 1.090.834 төгрөг, нийт 3.657.501 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Батдэмбэрэл Баянгол дүүргийн Газрын харилцааны албанаас гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 50 хувийг, үлдсэн төлбөрийг 2017 оны 6 дугаар сард төлж дуусгах болно. Алдангийн төлбөрийг Газрын албатай тохиролцож төлөх болно гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.657.501 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Газрын алба Ц.Батдэмбэрэлээс газрын төлбөр, алдангийн хамт 3.657.501 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батдэмбэрэл нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 3.657.501 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаарнэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянгол дүүргийн газрын албаны нэхэмжлэлтэй Ц.Батдэмбэрэлд холбогдох газрын төлбөрт 3.657.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч төлбөрийн хэмжээг бүхэлд нь зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.828.750 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 36.735 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ