| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2017/0087/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч М.******* Гэрч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 1723000310055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 23-нд аймгийн сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их мэргэжилтэй, ийний ний д ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, дүүргийн ******* тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* Регистрийн дугаар: *******/
М.******* нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хээл хахууль авах гэмт хэрэгт холбогджээ. хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20160000 дугаартай хэрэгт амь хохирогч Ц.*******ын үхлийн шалтгааныг тогтоох нарын бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргажээ. Ийнхүү дүгнэлт гаргахаасаа өмнө тухайн хэргийн яллагдагч Н.ийн эцэг Д.*******гийн утас руу залгаж ярин түүнийг 15000000 сая төгрөг хахуульд өгөхийг шаардаж, түүнийг хахууль өгөхөөс татгалзахад “танай хүүхэд ялихгүй юмнаас болж шоронд явж магадгүй, би нааштай хариу гаргаж өгнө” гэж хясан боогдуулах замаар гэрч Э.гийн ХААН банкны дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4950000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, *******ын ы ХААН банкны дугаартай дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 450000 төгрөг, нийт 12480000 төгрөгийн хахууль авсан болох нь түүн рүү мөнгө шилжүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Д.*******гийн “...11 дүгээр сарын эхээр... өөрийгөө ******* гэж нэрээ хэлээд ийн шинжилгээний хүрээлэнд ажилладаг гэж хэлээд ийн холбогдоод байгаа хэрэг дээр шинжилгээний дүгнэлт гаргах гэж байгаагаа хэлсэн. Мөн танай хүүхэд хэрэгт холбогдоод ялихгүй юмнаас болоод шоронд явж магадгүй болсон байна. Би яах вэ хэдэн төгрөг аваад дүгнэлтийг нь аятайхан гаргаад өгье гэж хэлсэн. Анх хэлэхдээ 7.000.000 /долоон сая/ төгрөг өгчих гэж хэлсэн. Би за гэж хэлээд сум руу явсан. Сумд ирээд садангийн хүн болох Г.аас мөнгө зээлчих гэж хэлсэн өмнө нь би аас мөнгө зээлдэг байсан болохоор надаас ямар хэргээр мөнгө зээлж байгаа талаар асуугаагүй өөрөө банкнаас мөнгө аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн эгч нөгөө хүн чинь дахиад яръя гэж байна гэж хэлүүлсэн. Тэгээд аймаг ороод ярьсан чинь ******* би буруу ярьсан байна аа 20.000.000 /хорин сая/ төгрөг өгчих гэж хэлсэн. Би надад тийм боломж байхгүй жоохон хасчих би 10.000.000 /арван сая/ төгрөг өгье гэж хэлсэн, тэгсэн үгүй гэж хэлээд 15.000.000 /арван таван сая/ төгрөг өг гэж хэлсэн би зөвшөөрсөн, мөнгөө яаж өгөх талаар асуусан чинь би өөрт чинь данс өгнө тэр данс руу мөнгөө хийчих гэж хэлсэн. Тэгээд гэх хүний дансны дугаар өгсөн. Би мөнгө хийх гээд дансны дугаарыг нь хийхэд гэсэн нэр гарч ирж байсан. Би буцаж сум ороод мөнгө дансанд орж ирсэн гэхээр нь энэ данс руу хийчих гэж хэлээд гийн Хаан банкны дансны дугаарыг түүнд өгсөн. тэр өдрөө 5.000.000/таван сая/ төгрөг шилжүүллээ гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор өөрийнхөө малнаас 3-н адуу, 5 үхэр зарж 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг болсон. Түүн дээр эгч *******аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг зээлээд 5.000.000 /таван сая/ төгрөг болгоод мөн данс руу өөрөө хийсэн. Сүүлдээ ******* миний утас руу залгаад үлдэгдэл мөнгөө хурдан хий гэж шахамдуулдаг болсон. Тэгэхдээ мөнгө хийх ондоо энэ данс руу хийгээрэй гэж хэлээд *******ын ы ХААН банкны дансанд хэдэн удаа, *******ын *******ы төрийн банкны дансанд нэг удаа тус тус гүйлгээ хийж нийтдээ 12.580.000 /арван хоёр сая таван зуун наян мянга/-н төгрөгийн гүйлгээ хийсэн гэж бодож байна. Яг нарийн тооцсон зүйл алга байна. ******* өөрөө тухайн тухайн үед нь данс өгдөг байсан болохоор хэлсэн данс руу нь мөнгө хийдэг байсан. ...******* дүгнэлтийг аятайхан гаргаж өгнө гэсэн болохоор мөнгө хийсэн. Харин *******ы гаргасан дүгнэлтийг би үзээгүй. Өөрөө л аятайхан дүгнэлт гаргаж өгнө хүүхдийг чинь хэрэгт оруулахгүй гэж хэлсэн болохоор түүнийг хүссэн мөнгийг өгсөн. Түүнээс бид хоорондоо ямар нэгэн харилцаа холбоо өр авлагын асуудал байхгүй. Би ******* гэх хүнийг огт танихгүй. болон нарыг ч мэдэхгүй огт танихгүй хүмүүс. Миний гол зорилго хүүхдээ хэрэгт оруулахгүй гэж л тийм зүйл хийсэн. Буруу зүйл хийснээ ойлгож байна. *******аас өөр надтай холбогдоогүй би ганцхан энэ хүнтэй л ярьсан энэ хүний өгсөн данснууд руу мөнгийг хийдэг байсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.ын “...Д.******* ах 2016 оны 11 дүгээр сард байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна, нэг өдөр манайд ирээд чиний нэр дээр зээл авмаар байна, мөнгөний хэрэг гарсан, 5 сая төгрөг зээлээд өгөөч гэхээр нь би сумын Хаан банкны салбарт очоод 2 мянга гаран мал барьцаанд тавиад 5 сая төгрөгийн малчны зээл авч өгсөн. ...Д.******* ах надаар зээл авхуулахдаа мөнгийг нь ямар зүйлд зарцуулах талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Би ******* ахад 6 сарын хугацаатай 5 сая төгрөг авч өгсөн, тэгээд зээлийн эргэн төлөлтийг нь ******* ах өөрөө төлсөн. ...Д.******* ах надаар зээлүүлж авхуулсан мөнгөө хүний дансанд хийлгэсэн, ******* ах надад нэг хүний данс бичиж өгсөн, би тэр данс руу нь 4 сая, 950 мянган төгрөг хийсэн, одоо тэр данс болон хүнийх нь нэрийг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.******* нь М.*******д хахууль өгсөн талаараа өөрөө цагдаагийн байгууллагад илчилсэн талаар мэдүүлсэн гэрч М.ийн “...Энэ үед сэжигтэн Н.ийн төрсөн эцэг Д.******* нь надтай ирж уулзаад ийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гэсэн дугаараас М.******* гэдэг хүн яриад танай хүүхэд чинь хэрэгт холбогдсон байгаа юм байна. Хөгийн асуудлаас болоод шоронд явах гээд байгаа юм биш үү. Надад хэдэн төгрөг өгчих би дүгнэлтийг нь энд нь асуудалгүй гаргаад өгье гэж ярихаар нь би М.******* гэх хүнд 12 сая гаран төгрөг шилжүүлчихсэн би зөв юм хийсэн үү буруу зүйл хийсэн үү гэж ярьсан. Үүний дагуу Д.*******гаас яагаад ийм зүйл хийсэн талаар асууж мэдүүлэг авч, ийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн М.*******тай холбоотой асуудлыг прокурорт мэдэгдсэн. Үүний дараа Улаанбаатар хотод ирж ийн шинжилгээний үндэсний хүрээлэн орж М.*******тай уулзаад яагаад ийм зүйл хийсэн талаар асуухад нэг тиймэрхүү зүйл болсон, хэдэн төгрөг авсан одоо аргалах арга байна уу гэж хэлсэн. Та нарын энэ хачин асуудлаас болж хэдэн хүн хэлмэгдэж байгааг бид нар мэдэхгүй, бид нар та нарт итгээд томилоод явуулаад байдаг та нар ийм хачин үндэслэлгүй дүгнэлт гаргаад байдаг үүнийг чинь хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, Д.******* гэрч Э.гийн ХААН банкны харилцах дансанд мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Э.гийн “...******* манайхаас зээлээр гэрэл зургийн аппарат худалдан авдаг. Буцаагаад тэр зургийн аппаратаа манайхаар хямдхан заруулдаг тиймэрхүү холбоо харилцаатай. ...Миний дансанд мөнгө хийсэн гэх энэ хүнийг огт танихгүй, ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. *******ын ******* 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр над руу дугаарын утаснаас залгаад мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ мөнгө ямар учиртай гэхээр М.******* манай дэлгүүрээс өмнө нь Niкоп D-750 маркийн фото зургийн аппарат, дурангийн хамтаар 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгөөр худалдан авсан байсан. Түүнээсээ 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг бэлнээр төлөөд үлдсэн мөнгийг зээл авсан гэхдээ надаас бараа аваагүй байсан түүнийхээ мөнгийг өгсөн. Бас манай хажуугийн лангуунаас компьютер, дэлгэц зэргийг урьдчилгаа төлөөд үлдэгдэл 5.340.000 /таван сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг зээлээр авсан байсан юм байна лээ. Тэгээд энэ мөнгө орж ирэнгүүт нь хажуугийн лангууны мөнгийг төлсөн. Надад урьдчилгаанд өгсөн байсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгнөөс нь би гүйцээгээд өгсөн юмаа. Ингээд надад 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/- н төгрөг үлдсэн байснаас өөрөө 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг зээлж аваад үлдэгдэл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/- н төгрөг үлдсэн байсан. Тэгтэл дараа нь ******* дахин над руу яриад хэд хоногоос Завхан аймгаас ******* гэх хүн 5.000.000 /таван сая/ төгрөг хийнэ гэж хэлсэн. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-нд байх ******* гэх хүнээс 5.000.000 /таван сая/ төгрөг орж ирсэн. Ингээд надад *******ы өгсөн мөнгө 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөг болсон. Үүнээс 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгийг нь би өөрийнхөө барааны мөнгө гэж авсан. ******* мөн камерын цүнх 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгөөр, камерын карт 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн үнэтэйг тус тус захиалсан тул тэр мөнгийг авч үлдэгдэл 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийг шилжүүлсэн. Түүнийг Төрийн банкны дугаарын данс руу өөрийн Голомт банкны дугаарын данснаас 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 800.000 төгрөг, мөн өөрийн Хаан банкны дугаарын данснаас мөн өдөр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд бидний хоорондох тооцоо дууссан. ...2016 оны 11 дүгээр сарын 27-нд 320.000 /гурван зуун хорин мянга/-н төгрөгийг өөрийнх нь Төрийн банкны дугаарын данс руу нь шилжүүлээд өөрөөс нь бэлнээр мөнгийг нь авсан” гэсэн мэдүүлгээр, гэрч М.ы “...2016 оны 11 дүгээр сард байх манай ах М.******* над руу яриад чамд Хаан банкны данс байна уу? надад Хаан банкны данс байдаггүй, нэг хүнээс зургийн мөнгө орж ирэх ёстой гэж хэлсэн. Би түүнд Хаан банкныхаа дугаарын дансыг хэлж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөг орж ирсэн. Би тэр мөнгийг нь ах М.*******ы Төрийн банкны данс руу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөг мобайлаар хийсэн. Учир нь мобайлаар банк хооронд 1.000.000 /нэг сая/ төгрөг хонож очдог болохоор тэр өдрөө хийх гээд 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр шилжүүлэг хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-нд 500.000 /таван зуун мянга/-н төгрөг орж ирсэн тэр мөнгийг тэр чигээр нь ахынхаа төрийн банкны данс руу мобайлаар шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөг орж ирсэн түүнийг ахын эхнэр ийн 5901052030 дугаарын данс руу тэр өдөрт нь шилжүүлсэн. Миний ах М.******* чөлөөт цагаараа фото зураг сонирхдог, түүнийгээ бусдад борлуулдаг. Тийм болохоор би бас л нэг зураг авсан хүн нь Хаан банкаар төлбөрөө хийх болоод миний дансыг ашиглаж байгаа байх гэж бодсон юм аа. Миний хувьд ийм мөнгө дансаар орж ирэх ёсгүй. Би тэр ******* гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. ...******* гэх хүнээс өөр орж ирээгүй байхаа. Дансныхаа хуулгыг харахгүй бол сайн мэдэхгүй байна. Ахын хувьд бол өөрөө Хаан банкны дансгүй, дээр нь мобайлгүй болохоор миний дансанд мөнгөө хийгээд гаргаж авч байсан тохиолдол нэг биш удаа байгаа байх” гэсэн мэдүүлгээр болон М., Э. нарын эзэмшдэг ХААН банкны дансанд гүйлгээ хийсэн баримтууд, тэдний дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай тогтоогдож байна. Гэрч Д.******* нь Завхан аймгийн сумаас М.*******ы өгсөн данс руу мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд М.*******ы хахууль авсан гэх гэмт хэрэг нь мөнгө авсан, шилжиж ирсэн мөнгийг өрдөө шилжүүлсэн газар буюу Улаанбаатар хотод төгссөн гэж үзэх үндэстэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг төгссөн газрын шүүх шийдвэрлэх боловч энэ байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. Шүүгдэгч М.*******гийн Д.*******гаас 12480000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэстэй байна. 2015 оны шинэчлэн найруулсан хахууль авах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болгон шинээр гэмт хэрэгт тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шинээр гэмт хэрэгт тооцсон бол эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан учир энэ зүйл хэсгээр түүний үйлдлийг зүйлчлэх боломжгүй. Харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй дүйцэж байх тул аймгийн прокурорын газраас М.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг зөв байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.******* Д.*******гийн хүүхэд бусдыг санаатай алах гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг ашиглан хахууль өгөхийг тулган шаардаж түүнээс хахууль авсан, мөн ******* нь М.*******д хахууль өгснөө цагдаагийн байгууллагад өөрөө илчлэн ирсэн нөхцөл байдлыг харгалзан Д.*******г яллагдагчаар татах саналыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг буруутгах боломжгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулахаар заасан байгаа боловч М.******* нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо *******д буцаан шилжүүлсэн учир түүний хөрөнгөөс дахин уг орлогыг гаргуулах нь шүүгдэгийн эрх зүйн байдлыг дордуулах учир эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. М.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 1,9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5405/таван мянга дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5405000/таван сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д оногдуулсан 5405 /таван мянга дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5405000 /таван сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт хураагдаж ирсэн гэрч Э.гийн гар утсанд үзлэг хийж, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ