Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0013

 

1 П.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Б Шүүгдэгч П.М Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой, П.М-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч П.М-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х б овогт П-н М.

Шүүгдэгч П.М нь 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд сэтгэцэд нөлөөт “Делта-9 тетрагидроканнабинол”-ын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,  аймгийн  сум  багийн  дугаар гудамжны тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х б овогт П-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч П.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч П.М-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 310 грамм ургамал, цагаан өнгийн торон материалд боосон 95 грамм ургамал, гялгар уутанд хийсэн 65 грамм ургамал, “Дүнсэн тамхины ороолтын цаас” гэх нэртэй 8.5х4.7 см хэмжээ бүхий 80 ширхэг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.М давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Уг ялыг миний бие зөвшөөрч байгаа боловч миний ээж Д овогтой М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тархинд цус харвалт өгч 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт тархины цүлхэнцэгийн хагалгаанд /өмнө 1995 онд тархины харвалт, 2012 онд цөсний хагалгаанд, 3 2018 оны 1 сард Солонгос улсад хөхний хөх хавдрын хагалгаанд тус тус орсон/ орж одоо баруун нүд харахаа больж Улаанбаатар хотод асаргаанд байгаа. Миний ээж  дүүргийн Засаг даргын тамгын газрын 8,19,17,2-р хороонд ажиллаж байгаад 2016 оны 1 сард тэтгэвэрт гарсан. Миний аав Ш овогтой П 2018 онд Эрдэнэт хотын Медипас эмнэлэгт шинжилгээнд орж тархины хавдрын эхэн шат, нойр булчирхайн хавдар хүндэрсэн гэж оношлогдсон. Эдгээрийг харгалзан үзэж оногдох ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.М нь 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт “Делта-9 тетрагидроканнабинол”-ын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн,  аймгийн сум  багийн  дугаар гудамжны  тоот гэртээ хадгалсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11033 дугаартай “...шинжилгээнд  гэж дугаарласан цэнхэр алаг ууттай ургамал мэт зүйл,    гэж дугаарласан 95 г цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл тус тус дельта- 9- тетрагидроканнабинолын агууламж илрэв ...” гэх дүгнэлт, гэрч Н.Б-н “...би тухайн хэрэг болохоос 10 орчим хоногийн өмнө найз М-г өвс татаж байхад нь сонирхоод Эко хорооллын орчимд гадаа явж байгаад 1-2 удаа сорчихсон юм. Тэрнээс өөрөөр татаж сорсон асуудал байхгүй, түүнээс илэрсэн байх гэж бодож байна. Тэрнээс өөрөө бэлтгэж хадгалж татсан асуудал байхгүй... ” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

4 Шүүгдэгч П.М нь “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... ” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгч П.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 , 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ