Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/266

 

 

 

 

                              2019/ШЦТ/266

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ш.Наранчимэг

Шүүгдэгч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Бнгийн Нд холбогдох эрүүгийн 1912006050291 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ...................6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Гал овогт Бнгийн Н/РД:АЯ............8/

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг, Далт гэх газраас 1.7069 метр куб хэмжээтэй, 74 ширхэг, түлээний хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль орчинд 66.569 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 1912006050291 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын өгсөн:

“...Би Батцэнгэл сумын байгаль хамгаалагчийн албан ажлыг 13 дахь жилдээ хийж байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэдгийг цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн. Хэн гэдэг хүн, хэр их хэмжээний мод бэлдснийг нь мэдэхгүй байна. Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газар нь шинэсэн ой бүхий уул бөгөөд Батцэнгэл сумаас 40 км, аймгийн төвөөс бас 40 орчим км зайнд байрлах уул юм. Хохирлын үнэлгээгээр гарсан мөнгийг манай сумын торгуулийн данс болох 100011000988-д тушаалгах ёстой бөгөөд торгуулиа төлчихвөл гомдол санал байхгүй. Одоогоор торгууль төлөгдөөгүй байгаа. Манай сум 2019 оны 10 сард мод бэлдэх зөвшөөрөл олгож байсан. Б.Н гэх хүн надаас мод бэлдэх эрхийн бичиг аваагүй, надтай уулзаагүй. Би Батцэнгэл сумын Баян-Уул багийг хариуцдаг болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

          *Гэрч Х.Бы өгсөн:

           “...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагаас 10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэл хугацаанд олон нийтийн цагдаа А.Эын хамтаар шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 15 орчим минутын үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан машин явж байсан учир зогсоон шалгатал 36-59 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг Батуянгийн Н гэх хүн жолоодон явсан бөгөөд хажуу талд нь хүүхэд нь гэх нэг залуу сууж явсан. Би дээрх хүмүүсээс модны бичиг баримтыг шалгуулахыг шаардтал модонд бичиг баримт аваагүй, Батцэнгэл сумаас зөвшөөрөл авах ёстой байсан боловч чадаагүй гэж ярьж байсан. Тийм учир мод ачсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Намайг зогсоон шалгах үед Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

           *Гэрч А.Эын өгсөн:

           “...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагаас 10 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэл хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Бы хамтаар шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан 36-59 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгатал Батуянгийн Н гэх хүн мод бэлтгэх бичиг баримтгүй машин жолоодож явсан учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийж ажилласан. Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

         *Яллагдагч Б.Нн өгсөн:

          “...Би 2019 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас өөрийн 36-59 АРА улсын дугаартай портер маркийн машинтай явж өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр 10 орчим тооны мод унагааж тайраад 74 ширхэг нарийн голдуу модыг машиндаа ачаад маргааш өглөө нь аймгийн төв рүү орж ирж байгаад цагдаад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид модны зөвшөөрлийн бичгийг хуулийн дагуу авч байх болно. Би хохирол төлбөрийг шүүх хурлаас өмнө бүрэн барагдуулах болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өөр надад мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”...1.7069 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж шинэс /хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 66569.1 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар тал/

 

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2019 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг, Далт гэх газраас Б.Н нь 1.7069 метр куб хэмжээтэй, 74 ширхэг, түлээний хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль орчинд 66569 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Н үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын”... Би Батцэнгэл сумын байгаль хамгаалагчийн албан ажлыг 13 дахь жилдээ хийж байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Далт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн байна гэдгийг цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн. Б.Н гэх хүн надаас мод бэлдэх эрхийн бичиг аваагүй, надтай уулзаагүй. Би Батцэнгэл сумын Баян-Уул багийг хариуцдаг болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Нг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж явахад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад таарсан гэх гэрч Х.Б, Б.Э нарын ”... Үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 15 орчим минутын үед Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Донойн гүүрний орчимд үүрэг гүйцэтгэж байтал мод ачсан машин явж байсан учир зогсоон шалгатал 36-59 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг Батуянгийн Н гэх хүн жолоодон явсан бөгөөд хажуу талд нь хүүхэд нь гэх нэг залуу сууж явсан. Би дээрх хүмүүсээс модны бичиг баримтыг шалгуулахыг шаардтал модонд бичиг баримт аваагүй, Батцэнгэл сумаас зөвшөөрөл авах ёстой байсан боловч чадаагүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 66569 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Нгийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод б.ээлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Нг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд  66.569 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж нийт 199.707 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Н нь хохирогч байгууллагад төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар /хх-68х/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н нь хууль бусаар бэлтгэсэн модыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тээврийн хэрэгсэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байна. Иймд шүүгдэгч Б.Нн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн 3 сая төгрөгийн үнэлгээ бүхий 35-69 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, 202.800 төгрөгийн үнэлгээ бүхий 1.7069 метр куб буюу 74 ширхэг  мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 100.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэгийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                 1. Шүүгдэгч Гал овогт Бнгийн Нг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

                 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 40 тоот тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000/гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн авто машин, 1.7069 метр куб хэмжээ бүхий 74 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

               6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР