| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0070/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/73 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ар................ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Р.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулашүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................ аймгийн
Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рийн Год холбогдох эрүүгийн 1912.................. тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архааймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ................ аймгийн .......... сумын ..........баг, эхний үзүүрийн өвөлжөө гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Рийн Г /РД:000000/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Рийн Г нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны04 цагийн үед ................ аймгийн ................ сумын А...............н ногоон хохны дөрөлж гэх газар 07-90 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Г.Оийн амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912................тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн өгсөн:
“...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй тухайн үед Улаанбаатар хотод байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө ................ сумын Б гэх эмч утсаар яриад
Г.Оийг зам тээврийн осолд ороод нас барсан байна гэж мэдэгдэхээр нь
Улаанбаатар хотоос ................ аймгийн ................ сумын чиглэлд гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ................ аймгийн Ихтамир суманд манайд орж ирээд аймгийн төвд шинжилгээ өгчихөөд буцаж байна гээд ганцаараа замын унаагаар явж байсан. Манай дүү Гын О нь ................ аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Улаалзгын ам гэх газар 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Регистрийн дугаар ......., тус аймгийн Ихтамир сумын ЕБС-ийн бага сургуулийг төгссөн. Амь хохирогч нь үг дуу цөөтөй, ямар нэгэн элдэв буруу ааш, буруу зан байхгүй. Сум орон нутагтаа ямарч хүн орж гарсан, хоолтой, цайтай нэр хүнд сайтай хүн манай гэрийн сор оолсон эмэгтэй байсан. Одоо бидэнд гомдол санал юу байхав дээ. Хоёр сайхан охиныг нь өнчрүүлэхыг хүсэхгүй байна. Хоёр охиныг нь нагац талын ах дүү нартай нь ойр дотно байлгамаар байна. Р.Г нь бидний итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 дугаар тал/
*Гэрч С.Гын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12:00 цагийн үед сумын төвд сугалаанд оролцох гээд Р.Гын машинтай үхэр ачаад сумын төв рүү явж байх замдаа Л гэх нутгийн ах хүүхдийнхээ үсний найрийг хийж байхад нь ороод хүүхдийн үсийг нь хөндсөн. Тэгээд Л ахынд байсан Б гэх залуу бид хоёртой цуг сумын төв явсан. Сумын төвд орж ирээд сугалаандаа орох гээд үхрээ бүртгүүлчихээд сугалаа болох гээд хүн нь бүрдэхгүй байсаар байгаад соёлын төв дээр 01:00 цагт сугалаа эхлээд 02:00 цагт сугалаа дууссан. Тэгээд Р.Г, Б бид гурав Р.Гын машинаар буцаж яваад Л ахынд очсон. Тэнд хоол унд идчихээд би хажууд талын айлд Л ахынд орчихоод гарч ирэхэд Р.Г машинаа бариад эхнэрээ суулгаад яваад өгсөн байсан. Тэгээд би Мтай араас нь машинтайгаа хөдлөөд явсан. Ногоон хонхын дөрөлж даваад явж байтал урд Р.Гын машин онхолдсон байсан. Тэгээд буугаад хартал Р.Г машинаасаа буусан их зайтай суусан байсан. Бид хоёрыг машинаасаа буугаад гүйхэд Р.Г босоод цаашаа явах гэж байхаар нь барьж аваад Мтай Р.Гыг үлдээгээд эмч дуудах гээд явж байхад Д ах замд таарч зогсоод болсон асуудлын талаар хэлэхэд ах нь багийн эмчид хэл хүргье чи Л ахад очиж хэл гэхээр нь хэлчихээд буцаад яваад очиход багийн эмч Л.А ирчихсэн амь хохирогч Г.Оийг хамжаад гаргаад өг гэхээр нь машины кабинаас гаргаж ирсэн. Тэгээд багийн эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Амь хохирогч Г.О, Р.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Р.Г, М, Б нартай архи уугаагүй. Харин шөнө Л ахынд очоод би хоёр, 3 татсан. Тухайн өдөр Р.Г, М, Б нарыг ууж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/,
*Гэрч Ш.Пын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх хяналтанд орсон. Одоо 21-22 долоо хоногтой буюу 6 сар хүрэх гэж байсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, биеийн байдал нь сайн. Хэвийн явцтай жирэмсэн байсан. Товлолт үзлэгтээ бүрэн хамрагдсан ургийн гажиг тодорхойлох шинжилгээндээ 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ................ аймгийн төвд очиж төрөх тасгийн зөвөлгөө өгөх кабинетэд үзүүлээд ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
*Гэрч Л.Агийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15:00 цагийн үед сумын төвд орж ирээд сугалаанд оролцох гээд Дын машинд суугаад ирсэн тус сугалаа нь шөнийн 02:00 цагийн үед дууссан байх. Тэгээд сумын төвөөс Р.Г, А, Д гурав машинтай цуг гараад Л ахынд очиж бөөндөө хоол унд идээд сууж байгаад явах гээд Д ахын машинд сууж байтал Р.Г машинаа бариад амь хохирогч Г.Оийг суулгаад түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд араас нь 5-10 минутын зайтай хөдлөөд явж байтал Ногоон хонхын дөрөлж дээр Р.Гын хөх өнгийн машин осолдсон байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 дүгээр тал/
*Гэрч Я.Бгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 05:24 минутад ................ аймгийн ................ сумын АрБ багийн эмч Л.А утсаар ярьж манай багийн Ногоон хонхын дөрөлж давж ороод машин осолдож дотор нь байсан жолоочийн эхнэр Г овогтой О нь нас барсан гэж хэлээд дуудлага өгсөн. Тухайн үед багийн эмчид яаж тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэг хийсэн тухай асуухад даралт хэмжигдэхгүй, зүрхний цохилт сонсогдохгүй амьгалахгүй байна гэж хариулсан. Тэгээд дуудлагыг хүлээн авч Цагдаагийн газарт
мэдэгдэж тус дуудлаганд гарсан. АрБ багийн Ногоон хонхын дөрөлж гэх газар очиход хөх өнгийн машин осолдсон тухайн машины хажууд талд 29 настай, манай Эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтад байдаг 5 сар гарантай Г.О гэх эмэгтэй хүний цогцос байсан. Амь хохирогчид үзлэг хийхэд нас барсан байдалтай биеийн хөшилт явагдаж эхэлсэн байсан. Энэ тухайгаа Цагдаагийн газарт мэдэгдэхэд манай бие бүрэлдэхүүн гарч байна гэж мэдэгдсэн. Мөн тухайн газар байсан хүмүүст ойртож болохгүй, цогцост хүрч, хөдөлгөж болохгүй гэж хэлж ярьсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Гын биеийн байдлыг үзэхэд даралт хэвийн, зүүн талын гуя өвдөж байна гэсэн зовиуртай өөр үзэгдэх ил бэртэл гэмтэл байгаагүй. Намайг дуудлагад очиход амь хохирогч нь нас барсан цогцос нь хөрчихсөн байсан. Тухайн жолооч болох Р.Г нь өөрийн гэсэн ухаантай байсан. Юм ярихгүй уйлаад суугаад байсан. Биеийг нь үзэх гэтэл би зүгээрээ үзүүлэхгүй гэхээр нь та үзүүлэх шаардлагатай гэж хэлээд даралтыг нь үзэхэд даралт хэвийн, зүүн гуя өвдөж байна гэсэн зовиур байхаар нь үзэхэд булчин болон зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. АрБт багийн засаг дарга А, Д, Г, багийн эмч Л.А нар байсан. Р.Гоос ер нь бол архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/
*Яллагдагч Р.Гын өгсөн: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан...”\ гэх мэдүүлэг/хх-ийн 133-135 дугаар тал/
*................ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр
сарын 25-ны өдрийн 88 дугаартай ”...Амь хохирогч Г. Оийн цогцост, оношны 1-рт тусгагдсан гавал тархины ил хүнд гэмтэл болох гавал ба суурь ясны хугарлын шинжүүд, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд, З.Б-д тусгагдсан жирэмсэний шинжүүд тогтоогдсон. Оношны 1 ба З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох. шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр нас барахын өмнө үүсчээ.
Оношны 1-д тусгагдсан гавал тархины ил хүнд гэмтэл болох гавал ба суурь ясны хугарал нь
*Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, доод эрүүний голоор болон доод эрүүний их биеийн баруун талын хугарал гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, баруун хацрын, баруун чихний гэдэсний доод ирмэг, дэлбэнгийн ар доод хэсгийн, зүүн гарын сарвууны ар ба алганы шархнууд, баруун хацрын, баруун мөрний, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, бусад жижиг цус хуралт, зулгаралтууд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г.Оийн биед үүссэн бүх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Амь хохирогч Г.О нь зам тээврийн ослын улмаас гавал тархины битүү хүнд гэмтэл болон биеийн хавсарсан олон гэмтлүүд тэдгээрийн хүндрэлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин, эмгэг илрээгүй. Амь хохирогч Г.О нь 3 дахь жирэмслэлтийн 22-23 долоо хоногтой ураг тээж байжээ.
Г.Оийн цусанд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсаныг харуулж байна. Талийгаач нь Цоликлон системээр 3-р бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 80-82 дугаар тал/
*................ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай“...07-90 АРА улсын дугаартай Портер маркийн жолооч Р.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 07-90 АРА улсын дугаартай Портер маркийн жолооч Р.Г нь ЗХД-н 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, замын цагдаагийн зохицуулагчийн схем зурагт тоормозны мөр илрээгүй байна. Портер маркийн 07-90 АРА автомашины эвдрэлийг техникийн шинжээчээр дүгнэлт гаргуулах. Жолооч Р.Г \А0000000000\ нь “В” ангиллын 730431 дугаарын үнэмлэхтэй байна. 07-90 АРА Улсын дугаартай Портер маркийн жолооч Р.Г нь ЗХД-н 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөнөөс шалгаалсан гэх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 16-21 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 138 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох
баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн үед ................ аймгийн............ сумын ............... багийн нутаг Буйруудын ногоон хохны д........... гэх газар Р.Г нь ....... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Г.Оийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Г үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн“...2019 оны 09 дүгээр сарын 10-ны
өглөө ................ сумын Б гэх эмч утсаар яриад Г.Оийг зам тээврийн осолд ороод нас барсан байна гэж мэдэгдэхээр нь Улаанбаатар хотоос ................ аймгийн ................ сумын чиглэлд гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар тал/
Гэрч С.Гын”... Тэнд хоол унд идчихээд би хажууд талын айлд Л ахынд
орчихоод гарч ирэхэд Р.Г машинаа бариад эхнэрээ суулгаад яваад өгсөн байсан. Тэгээд би Мтай араас нь машинтайгаа хөдлөөд явсан. Ногоон хонхын дөрөлж даваад явж байтал урд Р.Гын машин онхолдсон байсан. Тэгээд буугаад хартал Р.Г машинаасаа буусан их зайтай суусан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар тал/
Гэрч Ш.Пын”... 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх хяналтанд орсон. Одоо 21-22 долоо хоногтой буюу 6 сар хүрэх гэж байсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, биеийн байдал нь сайн. Хэвийн явцтай жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 56-57 дугаар тал/
Гэрч Л.Агийн”...Р.Г машинаа бариад амь хохирогч Г.Оийг
суулгаад түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд араас нь 5-10 минутын зайтай хөдлөөд явж байтал Ногоон хонхын дөрөлж дээр Р.Гын хөх өнгийн машин осолдсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/
Гэрч Я.Бгийн”...2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 05:24 минутад
................ аймгийн ................ сумын АрБ багийн эмч Л.А утсаар ярьж манай багийн Ногоон хонхын дөрөлж давж ороод машин осолдож дотор нь байсан жолоочийн эхнэр Г овогтой О нь нас барсан гэж хэлээд дуудлага өгсөн. Тухайн үед багийн эмчид яаж тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэг хийсэн тухай асуухад даралт хэмжигдэхгүй, зүрхний цохилт сонсогдохгүй амьгалахгүй байна гэж хариулсан. Тэгээд дуудлагыг хүлээн авч Цагдаагийн газарт мэдэгдэж тус дуудлаганд гарсан. АрБ багийн Ногоон хонхын дөрөлж гэх газар очиход хөх өнгийн машин осолдсон тухайн машины хажууд талд 29 настай, манай Эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтад байдаг 5 сар гарантай Г.О гэх эмэгтэй хүний цогцос байсан. Амь хохирогчид үзлэг хийхэд нас барсан байдалтай биеийн хөшилт явагдаж эхэлсэн байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/
Амь хохирогч Г.Оийн биед гавал тархины битүү хүнд гэмтэл болон биеийн хавсарсан олон гэмтлүүд тэдгээрийн хүндрэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон ................ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Р.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн талаар гаргасан ................ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
................ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Гын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Оийн амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна
гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Гыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаасудаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн,
зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хоёр охины хамт амьдардаг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэн хянан
харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд
мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дзүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б............. овогт Рийн Гыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Р.Год оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Р.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар
зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Год хяналт тавьж ажиллахыг ................ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ