| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/07575/и |
| Дугаар | 2555 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-186 тоотод түр оршин суух Шаалуу овгийн Шаравын Батсайхан /РД:УС50022219/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байр 278 тоот “Бэрэнлэнд девелопмент” ХХК /РД: 5258871/-д холбогдох,
2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир, гэрч Д.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт бүрдээгүй тул татгалзаж, өнөөдөр гэрээний 4.2-д заасан үүргээ биелүүлээгүй тул үүссэн хохирол 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хамгийн гол материал болох гурван талт гэрээ байхгүй байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэж би өөрөө дүгнэсэн. Ямар нэг нотлох баримт байхгүй байгаа болохоор надад тэр талаар ярих боломж байхгүй байна. Албан ёсоор хийгдсэн гэрээ нь аль ч материалд байхгүй. “Бэрэнлэнд” ХХК болон “Асар-Өргөө” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ аль ч материалд байхгүй байгаад байдаг. Сүүлд ирсэн баримтаас харахад “Асар-Өргөө” ХХК нь 2016 онд Ө блокийн эрхээ авсан бөгөөд ямар нэг хариуцлага үүрэх үндэслэлгүй юм билээ. Л07 гэрээг анх байгуулахдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн-10-284 тоот газрыг гэж хийсэн байдаг, гэтэл бүх гэрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн-10-284 гэж байгаа. Маргаан жижиг зүйлээс л болж энэ маргаан үүссэн байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн 1 400 000 төгрөгийг гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалж хохирол төлүүлэх талаар 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн захирамжид нотариатаар батлуулсан бичиг баримт болон байр хөлслөх гэрээг хавсаргаж байж дахин нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт байгаа материалуудад Ө блок дээр 2015 он хүртэл ямар нэг байдлаар маргаж байсан зүйл байдаггүй. Л07 гэрээний 4.2-д заасан үүргээ зөрчсөн. Гэрээнд тусгахдаа 2013 оны 4 дүгээр улиралд багтааж Хангай хотхоны 1 дүгээр блокийн 4 давхарт 2 өрөө 41 м.кв байрыг газраар арилжина гэж хийсэн гэрээ. Хугацаандаа багтааж гэрээний үүргээ биелүүлээгүй тул надад учирсан хохирол болох 1 400 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд өмнө нь гаргаж байсан хариу тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Мөн бид талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цуцалсан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул гэрээг цуцалсан гэж үзэж байна. Ингээд нэхэмжлэгчид гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй, гэрээнээс үүсэх үр дагаврын асуудал гэж байхгүй тул гэрээний дагуу шаардах эрхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Батсайхан нь хариуцагч “Бэрэнлэнд девелопмент” ХХК холбогдуулж, хоёр өрөө орон сууц гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа газрын олговор гаргуулахаар өөрчилж, байр хөлсөлсөн 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн дэмжин оролцож байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ....
-т заасныг баримтлан хариуцагч “Бэрэнлэнд девелопмент” ХХК-иас байр хөлсөлсөн 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Батсайханы нхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ