Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/256

 

 

 

 

                                 2019/ШЦТ/256

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогч: Д.А

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.Ц, Э.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц овогт Энхтайваны Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Ц нарт холбогдох эрүүгийн 1912001630170 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Бын Ц/РД:АО........../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн .................. гол гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Жамц овогт Энхтайваны Ш/РД:АО................./

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Бын Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан гэх газар иргэн Д.Аийн толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Энхтайваны Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан гэх газар иргэн Д.Аийн зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           

            *Шүүгдэгч Б.Цийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Э.Ш, Д.А хоёр маргалдаад зодоон хийгээд байсан. Б нэг морь хөтөлж явах гээд би морийг нь барьж байсан чинь Д.А шон бариад цохих гэхээр нь би дундуур нь салгах гээд орсон чинь намайг цохисон. Тэгээд нэг мэдсэн би шон барьчихсан Д.Аийг цохьсон, Д.А газар унасан байсан. Би өөрийгөө шон барьсан зогсож байсан болохоор цохьсон гэж бодсон...” гэх мэдүүлэг,

       

           *Эрүүгийн 1912001630170 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Аийн өгсөн:

“...Би болсон явдлын талаар одоог хүртэл санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар Д.Б над руу утсаар яриад Бага халзанд хүрээд ир гэсэн. Би тухайн үед хонинд явж байгаад Д.Б дээр очсон. Хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Бага халзанд Д.Б дээр очиж юу хийсэн, ямар асуудал болсныг санахгүй байна. Би Бага халзан гэх газар очиж нэг айлд очсон, хэд хэдэн айлд очсон, намайг очих үед хэн хэн байсныг санахгүй байна. Би маш их гомдолтой байна. Миний санаж байгаагаар би эмнэлэгт сэргэснээ санаж байна, сэргээд юу болсоныг мэдэхгүй байсан. Манай эхнэр намайг хүнд зодуулаад эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Би одоо эхнэр, хүүхэд, аав, ээж, хамаатан садныхаа хүмүүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй болсон. Намайг зодсон хүмүүст би маш их гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилж байна гэхдээ эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсныг би мэдэхгүй, манай эхнэр мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Хохирогч Д.Аийн дахин өгсөн:                                                       

“...Би зодуулснаасаа болоод намайг хэн хэн яаж зодсоныг би одоо санахгүй байна. Миний санаж байгаагаар би Э.Штэй эхлээд маргалдсан, тэгтэл Э.Ш гараараа миний зүүн нүд рүү цохьсон тэр хэсгийг нь би санаад байгаа, өөр зүйл огт санахгүй байна. Би гомдолтой байна, одоогийн байдлаар биеэ эмчлүүлэхэд 7.000.000 төгрөгний зардал гарсан байна. Цаашид Улаанбаатар хот, Өвөрмонголын Хөх хотод очиж эмчлүүлэх 15.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад хохирлын талаар баримт байгаа, гэхдээ би мөрдөн байцаалтанд баримт гаргаж өгөхгүй, шүүх хурал дээр хохирлын талаарх баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Гэрч Д.Бгийн өгсөн:

“...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан гэдэг газар байрлах Доржкоо гэх айлын гадаа 2019 оны 03 сарын 06-ны өдөр 17 цагийн үед Б.Ц, Э.Ш, Д.А бид 4 пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад явах гэж байтал Д.А Э.Ш, Б.Ц хоёртой бор адууны тухай яриад байсан, би бие засах гээд нойл руу явчихаад эргээд ирсэн чинь зодоон болсон Д.А газар суучихсан хамраас нь цус гарсан байсан. Би Э.Ш, Б.Ц хоёрыг Д.Аийг гэрт нь хүргэж өг гээд явуулчихаад гэр рүүгээ явсан. Д.А бор гүүгээ хулгайд алдсан Б.Ц, Э.Ш хоёрыг авсан гээд хоорондоо маргалдаад зодоон хийсэн байсан. Хэн хэн хоорондоо зодоон хийснийг нь хараагүй, дараа нь өөрсдийнх нь ярьсанаар бол Д.А, Э.Ш хоёр эхлээд зодоон хийсэн гэсэн, дараа нь Б.Ц Д.Аптангэрэлтэй зодоон хийсэн гэсэн, яг хэн нь хэнийгээ хаана нь юугаар яаж цохьсоныг нь мэдээгүй. Намайг очих үед Д.Аийн нэг талын нүд нь хавдсан байсан, хамраас нь цус гарсан байсан. Доржкоо байхгүй байсан, эхнэр нь байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/

 

*Гэрч Б.Бын өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын эхээр хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан гэх газар манай хүү Доржлхагвынд манай нутгийн 4 залуу ирээд хоол хийлгэж идчихээд морьдоо уяж үлдээчихээд манай хойд талын хот руу явсан. Тэгээд 2, 3 цаг орчмын дараа буюу орой 17 цагийн үед эргэж ирээд явах гэж байх шиг байсан. Би гэртээ орж ирээд сууж байсан чинь орилолдоод байхаар нь гараад хартал 1 залуу нь газар уначихсан 1 залуу нь тэврээд суусан, 2 залуу нь хараад зогсож байсан. Би яваад очтол газар унаад ухаан алдсан залуу нь Д.А байсан, Д.Аийг Д.Б гэх залуу тэврээд сууж байсан, Э.Ш Б.Ц хоёр нь зогсож байсан. Тэгээд би Д.Аийн гэр рүү нь утсаар ярьж болсон асуудлыг хэлсэн. Б.Ц, Э.Ш хоёр Д.Аийг мотоцикль дээр дундаа сундлаад гэрт нь хүргэж өгөх гээд явсан Д.Б нь үлдсэн. Тэр 4 ямар учраас зодолдсоныг нь би мэдээгүй, манай хүүгийнд хоол идчихээд хойд хот руу явсан эргээд манай хүүгийн гадаа ирж байхыг нь би харсан. Тухайн үед манай хүү Доржлхагва малд явсан байгаагүй. Манай бэр Т.А манайд сууж байсан. Д.А тэр 4-өөс өөр хүн зодоон болох үед нь хажууд нь байгаагүй. Би Д.Аийг тулж очиж сайн хараагүй учраас ямар гэмтэл учирсаныг хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/,

 

*Гэрч Т.Агийн өгсөн:

“...2019 оны 03 сарын 06-ны өдөр манайд Д.Б, Д.А, Б.Ц, Э.Ш 4 ирсэн. Тэгээд манайд хоол хийлгэж идчихээд 1 лааз пиво хувааж уучихаад явлаа гээд гарахаар нь би аавынд орсон. Тэгтэл тэр 4 морио үлдээгээд манай хойд хот руу явсан байсан. 2 цаг орчмын дараа буцаад манай гадаа ирж байх шиг байсан.  Би тэр үед аавынд байсан, манай нөхөр Доржлхагва малдаа явсан байгаагүй. Тэгтэл хүмүүс орилолдоод зодоон хийгээд байх шиг байхаар нь аав гараад хартал тэр 4 хоорондоо зодолдоод байна гэж байсан, би хараагүй, тэр хүмүүс дээр очоогүй. Манай аав тэр 4 дээр очсоноо буцаж ирээд Д.А нь ухаан алдсан байна гэрийнхэнд нь хэл дуулгая гээд утсаар ярьж хэлсэн. Тэгээд удалгүй Э.Ш, Б.Ц хоёр нь Д.Аийг мотоцикль дээр нь сундлаад гэрт нь хүргэж өгөх гээд явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч Б.Дгийн өгсөн:

“...2019 оны 03 сарын 06-ны өдөр 15 цагийн үед манайд манай нөхрийн найз Д.Б 3 залуугийн хамт ирээд Д.Б нь манай хуриманд ирж чадаагүй гээд хонь бэлэглэсэн. Тэгээд би тэд нарт пиво гаргаж өгсөн, тэр 4 манайд 2 пиво уучихаад дахин пиво байна уу гэж нэхсээр байгаад мартын 8-наар хэрэглэж гэж байсан пивийг надаас гуйж уучихаад манайхаас явсан. Тэгээд орой нь хоорондоо зодоон хийсэн сураг сонсогдож байсан. Яг юу болсныг нь би мэдээгүй, тэр 4 манайхаас гараад манай урд хот руу явсан байх. Тэнд очоод хоорондоо маргалдаад зодоон хийсэн байсан. Манайд байхдаа хэрэлдэж маргалдаагүй...” гэх мэдүүлэг/28-29 дүгээр тал/

 

*Гэрч Д.Аийн өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед манай бэр дүү Я.Ц над руу утсаар яриад Д.А хүн зодуулсан байна хүрээд ир гэхээр нь би Д.Аийнд яваад очтол Д.Аийг Х.Өы машинаар авч ирсэн гээд гэрийнхээ гадаа ирээд зогсож байсан. Д.А ухаан алдсан байдалтай нүүр нь битүү цус болчихсон, чих, хамар, амнаас нь битүү цус гараад байсан. Манай бэр Я.Ц нөхрийгөө ирэхгүй болохоор нь сураглаад Бага халзан гэх газар айлд очсоныг нь сонсоод очиж авч ирэх гээд явсан чинь Бага халзан явах замд нь Б.Ц, Э.Ш нар Д.Атэй хамт замын хажууд байсан гэсэн. Тэгээд Х.Өыг машинтай явж байхаар нь машинд нь суулгаад авч ирсэн гэсэн. Намайг Д.Аийнд очих үед Б.Ц, Э.Ш нар мотоциклийг нь унаад хамт ирсэн байсан. Би Б.Ц, Э.Ш нараас юу болсон талаар асуухад Э.Ш нь бид нар хоорондоо зодоон хийгээд би Д.Аийн нүд рүү нь цохьсон гээд байсан. Б.Ц нь юм ярихгүй зогсоод байсан. Тэгээд багийн эмчийг дуудаж үзүүлээд сумын төвөөс түргэн дуудсан. Нүүр нь битүү цус болсон, нэг талын нүд нь хавдаад тагларчихсан байсан, чих, хамар, амнаас нь цус гараад байсан, зүүн чихний хойд тал нь хавдаад хөхөрсөн, дагз хэсэг нь үсэн дотроо халцарсан, хоолой нь хүрэн эрээн болоод халцарсан хөл нь шилбэ хэсгээрээ хөхрөөд, зүүн талын хавирга хэсэг нь хадвсан байсан. Б.Ц, Э.Ш, Д.Б нар Д.Атэй хамт архи уусан гэсэн, тэр гурав л зодсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Гэрч Х.Өы өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан явдаг замаар зөөвөр тавих гээд хашааныхаа модыг ачаад явж байтал Ихэрийн ам гэх газар замын хажуу талд Б.Ц, Э.Ш, Я.Ц, О.Б нарт зогсож байсан. Хажуу талд нь Д.А доошоо хараад хэвтчихсэн толгойгоо бариад зориуртай өвдөөд байгаа бололтой орилоод байсан. Би юу болсон талаар асуусан чинь Э.Ш нь би Д.Атэй маргалдаад гараараа ганц хоёр цохьчихсон юм гээд байсан. Б.Ц нь Д.А намайг модоор цохихоор нь би цохьсон сүртэй юм болоогүй гээд байсан. Би Д.Аийг босгох гэтэл өөрийн гэсэн ухаангүй амнаас нь цус гараад байсан. Би Д.Аийг суудал дээрээ хэвтүүлээд гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд сумын эмнэлэгт яаралтай мэдэгдэж түргэн дуудсан. Д.А хэн хэнтэй юунаас болж зодоон хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй, Э.Ш, Б.Ц нарын ярьж байснаар Д.А тэр хоёртой зодолдсон юм шиг байна лээ. Д.Аийн нэг нүд нь хавдаад тагларчихсан байсан, нүүр нь нилдээ цус болсон байсан, чихнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Гэрч Я.Цгийн өгсөн:

“...2019 оны 03 сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр Д.А малдаа яваад орой 17 цаг болтол ирэхгүй алга болчихоор нь Д.Аийн утас руу залгатал нэг танихгүй эрэгтэй хүн утсыг нь аваад Д.А согтоод тасарчихсан байна одоо ярьж чадахгүй байна сэрээд яръя гэж байна гэхээр нь чи хэн бэ хаана байгаа юм гэхэд хаана байгаагаа надад хэлэхгүй байсан. Надтай утсаар ярьсан хүнийг Д.Б байна гэдгийг нь мэдсэн. Би Д.Аийг малдаа явж байгаад хамгийн ойр байдгаар нь Бага халзанд байж магадгүй гээд Доржкоогийн эхнэр Т.А руу залгаад асуутал манайд хоод идээд согтуу гарсан гэхээр нь хамаатны О.Бг гуйгаад Бага халзан руу мотоциклиор явсан. Тэгтэл замд Д.А замын хажуу талд доошоо хараад хэвтсэн, Э.Ш, Б.Ц нар хажууд нь байж байсан. Би юу болсон талаар Э.Ш, Б.Ц нараас асуугаад Д.Аийг босгох гэтэл Д.А босож чадахгүй өөрийн гэсэн ухаангүй болсон, нүүр, ам нь битүү цус болсон байсан. Э.Ш нь нэг их сүртэй юм болоогүй би Д.Атэй маргаад ганц хоёр цохьсон гээд байсан. Тэгтэл Х.Өнөхрсайхан ах тэр замаар явж таараад Х.Ө ахын Маяти маркийн машины кабинд Д.Аийг өргөж суулгаад гэртээ хүргүүлсэн. Гэртээ ирээд эмч дуудаж үзүүлээд сумын эмнэлэгт хэвтүүлсэн. Э.Ш, Б.Ц нарын ярьж байгаагаар Д.Аийг Э.Ш, Б.Ц Д.Б нар элбэж зодсон гэж бодож байна. Манай нөхрийг хонинд явж байхад нь Д.Б утсаар ярьж дуудаж архи уулгасан байсан.  Д.А зодуулаад ухаан нь балартсан, нүүр нь цус болоод зүүн нүд нь хөхөрч хавдсан, хүзүү нь хөхөрч халцарсан, зүүн чихний хойд тал, дагз хэсэгт үсэн дотор нь халцарсан, хавдсан, чихнээс нь цус гараад байсан. Гар, хөл нь хөхөрсөн зүүн талын хавирга хэсэгт нь хавдсан байсан. Д.А аймагт 5 хоног, Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтсэн, хувийн “Энх Ундарга” гэх эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эхний 12 хоног ямарч ухаангүй байж байгаад гэмтлийн эмнэлэгт байхдаа ухаан орсон. Одоо Д.А ой санамжаа алдсан, өмнө болсон зүйлийг сайн санахгүй байгаа, миний нэр, хүүхдүүдийнхээ нэр, хамаатнуудынхаа нэрийг мэдэхгүй байгаа. Анх сэргэх үедээ намайг танихгүй байсан. Би гомдолтой байна, одоо эмчилгээ хийлгээд 6.000.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид эмчилгээний зардалд гарах мөнгөө нэхэмжилнэ. Би хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Гэрч О.Бгийн өгсөн:

“...2019 оны 03 сарын 06-ны өдөр 17 цагийн үед манай хамаатны Я.Ц намайг дуудаад Д.А Бага халзанд айлд согтуу байгаа юм шиг байна хамт очоод аваад ирье гэхээр  нь мотоцикльтой Я.Цтай хамт явсан. Бид хоёр Бага халзан явдаг замаар явж байтал Ихэрийн ам гэх газар замын хажуу талд Д.А доошоо хараад хэвтчихсэн хажуу талд нь Б.Ц, Э.Ш нар мотоцикльтой зогсож байсан. Бид хоёр Д.Аийг босгох гээд дээш нь харуултал нүүр нь нилдээ цус болчихсон зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан, Д.А хий огиулаад байсан, амнаас нь цус шиг юм гараад байсан. Тэгээд байж байтал Х.Ө ах ирээд Х.Ө ахын машинд Д.Аийг суулгаад гэр рүү нь аваад явсан. Д.А хэнтэй зодоон хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Я.Ц юу болсон талаар Б.Ц, Э.Ш нараас асуусан чинь нэг их сүртэй юм болоогүй бид хоёр Д.Атэй маргалдаад ганц хоёр цохьсон гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

   *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаартай“...Д.Аийн биед Гавал тархины битүү хүнд гэмтэл: Зүүн чамархай хэсгээс хөхлөг сэртэн дайрч арагш дагз, дагзны суурь, гавлын том нүх рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, гавлын зүүн талын чамархай, хөхлөг сэртэнд цус хуралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, гэмтлийн дараах сонсгол бууралт /50Дц балл/, зүүн нүдний зовхи, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний зовхи, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал нь 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. Д.А нь элэгний 8-р сегментэд судасны хоргүй хавдар/гемангиома/ өөрчлөлттэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 65-67 дугаар тал/

 

           *Яллагдагч Б.Цийн өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Ш, Д.Б бид гурав Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Архалззн гэх газар айлд байж байхад Д.А малд явж байгаад ирлээ гээд бид гурав дээр ирсэн. Д.Аийг малдаа явж байхад нь Д.Б ах утсаар яриад дуудсан юм байна лээ. Тэгээд бид 4 Доржкоо гэх айлд хоол хийлгэж идээд 2.5 литртэй 5 ширхэг том пивийг хувааж уусан. Тэгээд гэр гэр рүүгээ явахаар болоод тэр айлаас гарах үед орой 17 цаг болж байсан. Тухайн үед Д.А нилээн согтсон байдалтай Э.Штэй маргалдаад Э.Шийг адуу хулгай хийсэн гээд байсан. Сүүлдээ Э.Ш, Д.А хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдоод байхаар нь би очоод салгасан, тэр хоёр зодоон хийх үед би уяатай байсан морио тайлаад мордох гээд зогсож байсан. Д.Б ах бие засах гээд нойл явчихсан байхгүй байсан. Д.А, Э.Ш хоёр хоорондоо барьцалдаж аваад салахгүй байсан. Тэгтэл Д.А газраас мод аваад Э.Шийг цохих гэтэл Э.Ш бултсан тэгэхээр нь би морио уячихаад гүйж очоод тэр хоёрыг салгаад дундуур нь ортол Д.А модоороо миний толгой руу цохьсон тухайн үед би цохиулсандаа болоод хэсэг хугацаанд юу болсоныг мэдээгүй. Нэг мэдсэн чинь Д.Аийн толгой руу цохьсон байсан. Д.А цохиулаад газар суучихсан, яг тэр үеэр Д.Б ах хүрч ирээд юу болоод зодоон хийгээд байгаа юм бэ гээд Д.Аийг босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй байсан. Тэгээд Э.Ш бид хоёр Д.Аийг мотоцикль дээр сундлаад гэрт нь хүргэж өгөх гэж явсан. Бид гурвын замд Д.Аийн эхнэр Я.Цэвэлмээ таараад Д.Аийг машинд суулгаад гэр рүүгээ аваад явсан. Э.Ш бид хоёр араас нь гэрт нь очоод багийн эмч дуудаж өгчихөөд буцаад харьсан. Д.А ямар учраас намайг цохьсоныг би мэдэхгүй байна ямар ч байсан миний зүүн чихний дээд талд модоор цохьсон, дараа нь миний толгой бондойгоод хавдсан байсан. Би Д.Аийг цохьсон үйлдлээ санахгүй байна. дараа нь Э.Ш надад хэлэхдээ намайг Д.Аийн модыг булааж аваад толгой руу нь цохьсон гэж ярьсан би тэр үйлдлээ санахгүй байгаа. Э.Ш бид хоёр Д.Аийг Улаанбаатар хот руу эмчилгээнд явах үед нь эмчилгээний зардал 2.000.000 төгрөг өгсөн. Манай ээж хамт явж эмчилгээ хийлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-111 дүгээр тал/

 

*Яллагдагч Э.Шийн өгсөн:

“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Багахалзан гэх газар би найз Б.Ц, Д.Б нарын хамт Доржлхагва гэх айлд очоод тэднийд байж байхад Д.Аптангэрэл бид нар дээр ирсэн. Бид нар архи пиво уугаад, Доржлхагвын эхнэрээр нь хоол хийлгэж идээд орой 17 цагийн үед явах гээд гэрээс нь гарч ирээд уяатай байсан морин дээрээ очоод байж байтал Д.А өмнө алдсан адуугаа намайг хулгайлсан гээд гүтгээд байсан, би Д.Атэй барьцалдаж аваад Д.А намайг цохих гээд байхаар нь би зөрүүлээд Д.Аийн зүүн талын нүд рүү гараар нэг удаа цохьсон. Тэгтэл Д.А хашааны хажууд байсан модыг аваад намайг цохих гээд дайртал Б.Ц бид хоёрын дундуур орсон чинь Д.А модоороо Б.Цийн толгой руу цохьсон чинь Б.Цэнд- Аюуш модыг нь булааж аваад нөгөө модоор нь Д.Аийн толгой хэсэгт нь нэг удаа цохьсон тэгтэл Д.А газар унасан. Тухайн үед Д.Б ах бие засах гээд нойл явчихаад эргээд ирж таарсан. Тэгээд Д.Б ах ирээд болсон юм бэ гээд Д.Аийг очоод босгоод суулгасан, Д.А модоор цохиулсаныхаа дараа ухаан алдаад хэсэг хугацаанд муужирсан байдалтай байсан. Д.Б ах бид хоёрыг аашлаад та хоёр Д.Аийг хурдан гэрт нь хүргэж өг гэсэн. Тэгээд бид хоёр Д.Аийг мотоцикль дээр нь сундлаад гэр рүү нь явсан. Д.А замдаа бие засья гээд байхаар нь зогсоод байж байтал Д.Аийн эхнэр Я.Ц хамаатныхаа залуу О.Бтай хамт ирсэн. Тэгээд зөөвөр тавиад буцаж явсан Жаргаа гэх хүний машинд Д.Аийг суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Д.А гэртээ харих үед ухаан санаа нь эрүүл байх шиг байсан, архи их уусан согтуу байсан учир гуйваад ганцаараа явж чадахгүй байсан. Б.Ц бид хоёр багийн эмч дуудаж Д.Аийг үзуүлчихээд гэр рүүгээ явсан. Д.А малдаа явж байгаад ирсэн гээд эрүүл байсан. Тэгээд бид нар 5 ширхэг 2.5 литртэй пиво хувааж уусан. Д.А их согтсон байсан тэгээд надруу агсараад байсан, бид нар бүгд л согтсон байсан гэхдээ ухаанаа алдаагүй байсан. Бид хоёр Д.Аийг хоёр талаас нь зэрэг зодож цохьсон зүйл байхгүй, Д.А эхлээд надтай барьцалдаж аваад дараа нь Б.Цийг модоор цохих гээд дайраад байсан. Д.А, Б.Цийг модоор цохих гээд дайрч байх үед нь би хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 112-115 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134, 135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Бага халзан гэх газар иргэн Д.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хүнд болон  нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Э.Ш нь хохирогч Д.Аийн нүүрэн тус газар цохиж зүүн нүдний зовхи, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Аийн толгойн тус газар нь модоор цохиж түүний эрүүл мэндэд гавал тархины битүү хүнд гэмтэл, зүүн чамархай хэсгээс хөхлөг сэртэн дайрч арагш дагз, дагзны суурь, гавлын том нүх рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, гавлын зүүн талын чамархай, хөхлөг сэртэнд цус хуралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, гэмтлийн дараах сонсгол бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Аийн”... Миний санаж байгаагаар би эмнэлэгт сэргэснээ санаж байна, сэргээд юу болсоныг мэдэхгүй байсан. Манай эхнэр намайг хүнд зодуулаад эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Миний санаж байгаагаар би Э.Штэй эхлээд маргалдсан, тэгтэл Э.Ш гараараа миний зүүн нүд рүү цохьсон тэр хэсгийг нь би санаад байгаа, өөр зүйл огт санахгүй байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн”... Тэгээд пиво ууж дуусаад явах гэж байтал Д.А Э.Ш, Б.Ц хоёртой бор адууны тухай яриад байсан, би бие засах гээд нойл руу явчихаад эргээд ирсэн чинь зодоон болсон Д.А газар суучихсан хамраас нь цус гарсан байсан. Хэн хэн хоорондоо зодоон хийснийг нь хараагүй, дараа нь өөрсдийнх нь ярьсанаар бол Д.А, Э.Ш хоёр эхлээд зодоон хийсэн гэсэн, дараа нь Б.Ц Д.Аптангэрэлтэй зодоон хийсэн гэсэн, яг хэн нь хэнийгээ хаана нь юугаар яаж цохьсоныг нь мэдээгүй. Намайг очих үед Д.Аийн нэг талын нүд нь хавдсан байсан, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”... Би гэртээ орж ирээд сууж байсан чинь орилолдоод байхаар нь гараад хартал 1 залуу нь газар уначихсан 1 залуу нь тэврээд суусан, 2 залуу нь хараад зогсож байсан. Би яваад очтол газар унаад ухаан алдсан залуу нь Д.А байсан, Д.Аийг Д.Б гэх залуу тэврээд сууж байсан, Э.Ш Б.Ц хоёр нь зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Агийн “...Тэгтэл хүмүүс орилолдоод зодоон хийгээд байх шиг байхаар нь аав гараад хартал тэр 4 хоорондоо зодолдоод байна гэсэн байсан, би гарч хараагүй, тэр хүмүүс дээр очоогүй. Манай аав тэр 4 дээр очсоноо буцаж ирээд Д.А нь ухаан алдсан байна гэрийнхэнд нь хэл дуулгая гээд утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч  Х.Өы”...хашааныхаа модыг ачаад явж байтал Ихрийн ам гэх газар замын хажуу талд Б.Ц, Э.Ш, Я.Ц, О.Б нарт зогсож байсан. Хажуу талд нь Д.А доошоо хараад хэвтчихсэн толгойгоо бариад зовиуртай өвдөөд байгаа бололтой орилоод байсан. Би юу болсон талаар асуусан чинь Э.Ш нь би Д.Атэй маргалдаад гараараа ганц хоёр цохьчихсон юм гээд байсан. Б.Ц нь Д.А намайг модоор цохихоор нь би цохьсон сүртэй юм болоогүй гээд байсан. Би Д.Аийг босгох гэтэл өөрийн гэсэн ухаангүй амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Я.Цгийн”... О.Бг гуйгаад Бага халзан руу мотоциклиор явсан. Тэгтэл замд Д.А замын хажуу талд доошоо хараад хэвтсэн, Э.Ш, Б.Ц нар хажууд нь байж байсан. Би юу болсон талаар Э.Ш, Б.Ц нараас асуугаад Д.Аийг босгох гэтэл Д.А босож чадахгүй өөрийн гэсэн ухаангүй болсон, нүүр, ам нь битүү цус болсон байсан. Э.Ш нь нэг их сүртэй юм болоогүй би Д.Атэй маргаад ганц хоёр цохьсон гээд байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Ц “...Д.А, Э.Ш 2 хоёр хоорондоо барьцалдаж аваад салахгүй байсан. Тэгтэл Д.А газраас мод аваад Э.Шийг цохих гэтэл Э.Ш бултсан, би дундуур нь ортол Д.А модоороо миний толгой руу цохьсон, нэг мэдсэн би би Д.Аийн толгой руу цохьсон байсан...”гэх мэдүүлэг, яллагдагч Э.Шийн “...Би Д.Атэй барьцалдаж аваад зүүн талын нүд рүү нь гараа нэг удаа цохьсон, тэгтэл Д.А хашааны хажууд байсан модыг аваад намайг цохих гээд дайртал Б.Ц бид хоёрын дундуур орсон чинь Д.А Б.Цийг модоороо цохьсон чинь Б.Ц модыг булааж аваад нөгөө модоороо Д.Аийн толгой руу нэг удаа цохьсон...” гэх  мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн болон хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 178 дугаартай  “..Д.Аийн биед  гавал тархины битүү хүнд гэмтэл: Зүүн чамархай хэсгээс хөхлөг сэртэн дайрч арагш дагз, дагзны суурь, гавлын том нүх рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, гавлын зүүн талын чамархай, хөхлөг сэртэнд цус хуралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, гэмтлийн дараах сонсгол бууралт, зүүн нүдний зовхи, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний зовхи, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал нь 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Шийн үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ад амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл хохирогчид учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч Э.Шийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Б.Цийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Э.Шийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Цийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модыг хохирогч Д.Аийг цохисон мод биш гэж шүүгдэгч Б.Ц, Э.Ш нар маргаж байх бөгөөд хохирогч Д.А тухайн үед ямар мод байсан талаар санахгүй байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, хэрэгт тухайн модыг эд мөрийн баримтаар тооцохоор 2019 оны 04 сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд модыг  хаанаас, хэнээс хурааж авсан нь тодорхойгүй, 2019 оны 06 сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модыг хураан авах зөвшөөрөл авахаар мөрдөгч санал /хх-08/ гаргасан байх бөгөөд хэрэгт прокурорын зөвшөөрөл авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1, 4, 7 дахь заалтыг зөрчсөн,  шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн  бөгөөд хохирогчийн толгой тус газар модоор цохисон нөхцөл байдлыг тухайн зүйлийн хүндрүүлэх  бүрэлдэхүүн болох “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж” яллах дүгнэлт үйлдээгүй тул хэрэгт хураагдан ирсэн тус модыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад  нотлох баримтуудыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                 

Хохирогч Д.А нь бодит хохирол болох нотлох баримтын хүрээнд 7.000.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс Э.Ш 3.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Ц 1.000.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлыг шүүгдэгч Б.Цаас нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хавтат хэрэгт авагдсан хохирогчийн хохирол төлбөртэй холбогдуулан гаргаж өгсөн баримтуудаас

Хавтаст хэргийн 157-р хуу /28.000+24.920+70.000+8500+30.000+55.000+129.000/

хавтаст хэргийн 158-р хуу /192.040+23.000+2350+90.000+2000+80.000+3.500+23.400+4900/

хавтас хэргийн 159-р хуу/12.250+20.000+13.200+23.400+215.000+35.000/

хавтаст хэргийн 160-р хуу/97.000+3.550+129.400+46.380+28.000+23.200+30.000+16.500/

хавтаст хэргийн 161-р хуу/55.380+7.400+33.950+12.250+33.310+90.000/

хавтаст хэргийн 162-р хуу/14.900+28.980+110.000+8500/

хавтаст хэргийн 163-р хуу/20.000+46.380+28.980+23.400+11.500+28.900+23.200+35.000+

56.000+20.000+27.600+110.000

Хавтаст хэргийн 164-р хуу/47.600+50.000+50.000+35.000+13.200+312.420+290.000+575.000+

300.000+707.970+

Хавтаст хэргийн 166-р хуу/20.000+20.000+56.000+49.000+111.000/

Хавтаст хэргийн 167-р хуу/52.500/

Хавтаст хэргийн 168-р хуу/158.000+128.000/

Хавтаст хэргийн 169-р хуу/30.000+127.000/

Шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан/350.000+212.000+68.600+22.500+76.000/ зэрэг нийт 6146820 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөртэй холбоотой баримт гэж үзсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авч шүүхээс хохирогчид гаргуулахаар заасан 1.646.820 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болно. Хохирогчийн ирүүлсэн баримтаас давхардаж 2  удаа орсон баримт болон өдөр тутмын хоол хүнс авсан зардлын баримтуудыг хохирогчид учирсан хохирол төлбөртэй хамааралгүй байна гэж үзэн 853180 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Б.Цийн үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон тул хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг шүүгдэгч Б.Цаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ц нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгч Б.Цийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйлд оногдуулахаар заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд харин түүнийг өмгөөлөгчийн гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, түүний нэр дээр А дансандаа мал тоолуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.  

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолооор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 142 см урттай модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Жамц овогт Энхтайваны Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Бын Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Цийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч Э.Ш, Б.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 142 см мод 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР11