Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0007

 

1 А.Ч, У.П нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч А.Ч, У.П Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолтой, А.Ч, У.П нарт холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Б овогт А-н Ч.

Монгол Улсын иргэн,   Б овогт У-н П.

А.Ч, У.П нар нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүлэглэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта тетрагидроканнабинолын төрлийн бодис 2 агуулсан ургамлыг  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд  аймгийн сумын  баг   тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн У-н П, Б овгийн А-н Ч нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ч, У.П нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хягаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ч, У.П нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч, У.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 342 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.И эсэргүүцэлдээ: “... Шүүгдэгч А овогтой Ч, У овогтой П нар бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний  аймгийн  сум,  багийн нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртлэх хугацаанд  аймгийн  сум  баг   тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 3 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч У.П, А.Ч нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс У.П, А.Ч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг давхар барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр орхигдуулсан байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...”гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: “... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч А.Ч, У.П нар нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүлэглэн  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9-тетрагидроканнабинол агуулсан сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, уг ургамлыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн сумын  баг  тоот эзэнгүй хашаанд хадгалсан болох нь А.Ч-с “...өвс мэт 342 грамм ургамал”-ыг хураан авсан тухай тэмдэглэл, А.Ч, У.П нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ө.Н-н “...орой 23 цагийн үед  баг  гудамжны ойролцоо сэжиг бүхий 2 хүүхэд явж байсныг шалгахад цүнхнээс 500 грамм орчим цэнхэр өнгийн гялгар ууттай өвс авч явсныг тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11032 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн А.Ч, У.П нарын биенээс хураан авсан гэх цагаан ууттай ургамал ... дельта- 9- тетрагидроканнабинолын агууламж илрэв ... А.Ч гэж хаягласан, 4 У.П гэж хаягласан ...шээсний дээжнүүдэд тетрагидроканнабинолын агууламж тус тус илрэв...” гэх дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан “сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5.д заасан. Харин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй юм. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн эсэх талаар дүгнэлгүй орхигдуулсан нь буруу байна. Иймд прокурор Ц.И-н “...хуулийн зүйл заалтыг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр орхигдуулсан...“ гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүх А.Ч, У.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуульд заасан нэр томьёог буруу бичсэн, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй байх тул шийтгэх тогтоолыг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “сэтгэцэд нөлөөлөх бодис” гэснийг “сэтгэцэд нөлөөт бодис” гэж, “худалдах” гэснийг “худалдаалах” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “6.7 5 дугаар зүйлийн 1.2” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар А.Ч, У.П нарыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 3. Прокурор Ц.И-н эсэргүүцлийг хүлээн авсугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ