Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар   2021/ШЦТ/188

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн Бт  холбогдох 2112000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .......... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Архангай амаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,  Б овогт Цгийн Б /РД:А/ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ........  багийн нутаг, ........гэх газарт иргэн О.Ог бусдыг хүндлэхгүй байна, айраг руу тамхиа унтраасан гэх шалтгаанаар зодож, улмаар баруун нүдний зовхи, баруун мөр, зүүн бугалга, цээж, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2112............ дугаартай эрүүгийн хэргээс:   
                                
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Огийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гарч 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт өөрийн ээж Оийн төрсөн дүү болох Бын гэрт түүний хүү Ч хүргэж өгөөд бас амрах гээд очсон. Бын гэрт очиход хотоос хүмүүс ирчихсэн хорхог боодог хийж идэцгээгээд баярлаж байсан. Ингээд Бын гэрт 2 хоног хоночихоод байж байтал хотоос ирсэн хүмүүс 2021 оны 07 дугаар сарын 13-ны орой явцгаахаар болж Б хотоос ирсэн хүмүүсээ гаргаж өгчихөөд 21 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн ба энэ үед би гэр дотор сандал дээр сууж байсан чинь намайг “чи ёстой бузар юм аа, хүмүүсийн дэргэд нүүр амаа будаад эр эм нь мэдэгдэхгүй” гэж хэлээд сур аваад намайг сураар ороолгож, миний хамар руу гараараа цохиж, зүүн талын дал хэсэгт, зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж зодож цохиж байснаа багалзуурдаж аваад хаалгаараа чирээд гаргасан. Ингэж гараад би машинаа унаад хот руу 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хотод ирсэн сандал дээр сууж байхад Б миний баруун болон зүүн гарын булчин хэсэгт, хүзүүний ард талын хэсэгт, зүүн гуяны булчин хэсэгт, нурууны зүүн далны хэсэгт тус тус сураар хэд хэдэн удаа гуядаж зодсон мөн миний хамар руу баруун гараараа цохиж, зүүн хавирганы ард тал руу болон зүүн гуя руу хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсон. Намайг нүүрээ будсан, нутгийн нэр хүнд гутаалаа гээд зодсон. Б нь миний ээж Оийн төрсөн дүү нь юм. Одоогоор миний толгой өвдөөд, юм идэж чадахгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би Б гэдэг хүнийг зодож, цохиогүй. Надад цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой гомдол санал байна. Одоогоор хэдэн төгрөг болох эсэхийг би мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Огийн дахин мэдүүлсэн:”…миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ............. хороо усан сангийн ............ тоотод ээж Игийн хамт амьдардаг. Би хохирлоо аваагүй байгаа гэхдээ миний хохирлыг төлж барагдуулна гэсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэл байхгүй…” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн:”…2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Б ахынд очиход О Улаанбаатар хотоос ирчихсэн халамцуу сууж байсан. Намайг харсанаа өө ах байна гээд 20,000 төгрөг барьж золгодоггүй юм уу гэхээр нь настай хүн биш би яахаараа мөнгө барьж золгодог юм гэсэн чинь голоо цохисон гуйлгачин бэ арчаагүй гөлөг байна гээд доромжлоод байхаар нь  би гараад явсан. Тэгсэн чинь араас гарч ирээд зууралдах гээд байхаар нь гэртээ хүрээд ирсэн юм. Хүүхэд байхдаа О бид хоёр Өндөрсант багийн сургуулийн дотуур байранд нэг тасагт байдаг байсан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/  
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Д мэдүүлсэн:...Цгийн Б нь манай нөхөр байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай нөхөр Бын төрсөн эгчийн хүүхэд О, Бгэдэг эрэгтэй хүний хамт манайд ирсэн. Манайх хоол унд идэж уугаад манай нөхөр хорхог хийж дайлж цайлаад хоносон. Маргааш нь аавынх нь дүү өгсөн архийг уучихаад орж ирсэн хүмүүсийг хэл амаар доромжлоод сохор хүнээс сохор л хүүхэд гардгийн, янхан гичий, боовны үс чамайг би хөнгөн бавна гээд л элдэв янзын юм яриад байсан. Тэгж байгаад унтсан. Маргааш нь бас л орж ирсэн хүмүүсийг өдөөд мөнгө барьж уулзсангүй гээд л янз янзын юм яриад байсан. Орой нь нар жаргаж байх үед О согтуу орж ирсэн. Айраг хийж өгөөд айраг ууж байгаад татаж байсан тамхиа унтраачихсан. Тэгсэн манай нөхөр Б чи монгол хүн байж яахаараа айрганд тамхиа унтраадаг юм гэж хэлээд унинд байсан жижигхэн бургасан ташуурын сураар 2 удаа ороолгочихсон чинь намайг аллаа гээд гараад гүйчихсэн. Удаагүй хамт явж байсан Б орж ирээд, бэлдээд өлгөчихсөн байсан хонь, ямааны махыг толгой шийртэй нь хамт аваад Отай яваад өгсөн юм. Баруун дал, баруун гуяны орчимд ташуурын сураар ороолгосон  өөр цохиж, зодсон юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/ 

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л мэдүүлсэн:..Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Бынхаас гүйчихсэн үхэр ээ асуух гээд очсон юм. Тэднийд ороход О, Б нар байсан. Мэндлээд орсон чинь О нэлээн согтуу халзан толгойлсон  хөгшин төгзөг минь гуйлгачин минь юу хийж яваа юм гэхээр нь О миний дүү ингэж болохгүй шүү гэсэн чинь май чи гэж салаавч гаргаад муу боовны үс минь юу гээд байгаа юм гээд байсан. Тэгээд байхаар нь Б миний дүү ингэж болохгүй. Лхагваа ахтайгаа айл саахалт нэг нутагт өсчихөөд яаж байгаа юм гэж хэлсэн. Бын үгэнд О орохгүй байсан. Би ч тэгээд гараад явчихсан юм. Би Ог хүүхэд байхаас нь мэднэ. Бын аав, өөрийнх нь ээж О нар хамт амьдардаг байсан. Намайг О хэл амаар доромжилсон, цохиж зодоогүй гарах гэж байхад дээлээс татаад сугыг нь урчихсан юм. Би ч согтуу хүнтэй юу ярих уу гээд мордоод явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Б мэдүүлсэн:”…би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр О.О манайд ирсэн. Ирээд 3 хоносон. 3 хонохдоо байнга архи ууж, хэнтэй ч хамаагүй орж ирсэн болгонтой хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бүүр болохгүй болохоор нь зодож цохисон нь үнэн. Айраг руу тамхиа унтраахаар нь чи монгол хүн байж цагаан идээндээ тамхи унтраалаа гээд зодож цохисон. О.Огийн биеийн дал, баруун гуя руу нь суран ташуураар ороолгосон. О.О нь намайг зодож цохиогүй. Аав нь Г.П гээд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд байдаг, ээж нь Ц.И гээд О.Отай хамт Улаанбаатар хотод байдаг юм билээ…гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
    Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт: 
    1. О.Огийн биед баруун нүдний зовхи, баруун мөр, зүүн бугалга, цээж зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
    3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь нийтдээ хөнгөн зэрэгт, бүс бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
    4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11-12 хуу/

    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08 хуу, 100 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 хуу/ 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/
    Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-90 хуу/
    Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 102-103 хуу/
    Хохирогчийн хүсэлт /хх-ийн 108 хуу/
    Шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 109 хуу/ зэрэг болно. 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ............ багийн нутаг, ......... гэх газарт иргэн О.Ог бусдыг хүндлэхгүй байна, айраг руу тамхиа унтраасан гэх шалтгаанаар зодож, улмаар баруун нүдний зовхи, баруун мөр, зүүн бугалга, цээж, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ................ гэх газарт иргэн О.Ог бусдыг хүндлэхгүй байна, айраг руу тамхиа унтраасан гэх шалтгаанаар зодож, улмаар баруун нүдний зовхи, баруун мөр, зүүн бугалга, цээж, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Огийн мэдүүлсэн: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хотод ирсэн сандал дээр сууж байхад Б миний баруун болон зүүн гарын булчин хэсэгт, хүзүүний ард талын хэсэгт, зүүн гуяны булчин хэсэгт, нурууны зүүн далны хэсэгт тус тус сураар хэд хэдэн удаа гуядаж зодсон мөн миний хамар руу баруун гараараа цохиж, зүүн хавирганы ард тал руу болон зүүн гуя руу хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн:”…2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Б ахынд очиход О Улаанбаатар хотоос ирчихсэн халамцуу сууж байсан. Намайг харсанаа өө ах байна гээд 20,000 төгрөг барьж золгодоггүй юм уу гэхээр нь настай хүн биш би яахаараа мөнгө барьж золгодог юм гэсэн чинь голоо цохисон гуйлгачин бэ арчаагүй гөлөг байна гээд доромжлоод байхаар нь  би гараад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/  

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Д мэдүүлсэн:...Орой нь нар жаргаж байх үед О согтуу орж ирсэн. Айраг хийж өгөөд айраг ууж байгаад татаж байсан тамхиа унтраачихсан. Тэгсэн манай нөхөр Б чи монгол хүн байж яахаараа айрганд тамхиа унтраадаг юм гэж хэлээд унинд байсан жижигхэн бургасан ташуурын сураар 2 удаа ороолгочихсон чинь намайг аллаа гээд гараад гүйчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/ 

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л мэдүүлсэн:..Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Бынхаас гүйчихсэн үхэр ээ асуух гээд очсон юм. Тэднийд ороход О, Б нар байсан. Мэндлээд орсон чинь О нэлээн согтуу халзан толгойлсон  хөгшин төгзөг минь гуйлгачин минь юу хийж яваа юм гэхээр нь О миний дүү ингэж болохгүй шүү гэсэн чинь май чи гэж салаавч гаргаад муу боовны үс минь юу гээд байгаа юм гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Огийн биед баруун нүдний зовхи, баруун мөр, зүүн бугалга, цээж, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 251 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Иймд шүүгдэгч Ц.Бын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй мөн тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд миний хохирол бүрийг төлж барагдуулсан, гомдол саналгүй /хх-ийн 109 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 110 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.  

 Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй сүлжмэл суран ташуурыг устгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бт өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б..........н овогт Цгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй сүлжмэл суран ташуурыг 1/нэг/ ширхэгийг устгасугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.    Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ