Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/137

 

 

 

 

                                 2019/ШЦТ/137

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Насанд хүрээгүй хохирогч: С.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

              Шүүгдэгч: П.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Пийн Эад холбогдох 1812006080036 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Хустай гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Монгол овогт Пийн Э/РД:АЕ................/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Шүүгдэгч П.Э нь 2018 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Баянгол гэх газарт, 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, сумын төвийн ард 16 нас 7 сартай, насанд хүрээгүй хохирогч С.Тийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2 удаа бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч П.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Надад хүчиндсэн асуудал байхгүй, бид хоёр ярилцаж тохироод л унтсан. Би хохирогчийг жирэмсэн болгосондоо харамсаж байна, өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

            *Насанд хүрээгүй хохирогч С.Тийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Тухайн өдөр 5 дахь өдөр байсан. Эмийн санд Шонх ах/П.Э/ орж ирээд Нараа эгчийг хөдөө гаръя гэж хэлсэн гэсэн. Энэ талаар Нараа эгч өвөө, эмээд орж ирээд хэлсэн. Тэгээд өвөө, эмээ хоёр манайхыг ойрхон байдаг юм чинь цугтаа хөдөө явчих гээд явуулсан. Хөдөө явах зам доод замаар явах байсан чинь хамаагүй өөр газраар буюу Баянгол гэдэг газраар яваад байсан. Явж байгаад ах нь адуу дурандана гээд уулын хойно хашааны хажууд зогсоод бууж бай ах нь бие засъя гээд буусан. Тэгтэл намайг тэвэрч аваад үнсэх гээд дайраад байсан. Би мотоциклийн хойд төмөр дээр сууж байсан. Над руу дайраад байхаар нь цаашаа бай гээд цүнхээ шидсэн. Тэгсэн чинь заза ах нь тоглосон юм гэж хэлсэн ээ миний араас дараад хийсэн. Үүний дараа за агаа нь тоглосон шүү гээд гэрт авчирч өгсөн. Тэр өдрөөс хойш манай шалгалт эхэлсэн байх үед нх ах манай гэрийн урдаас гараад ирсэн. Ахын дүү хайчих гэж байгаа гэхээр нь сургууль явж байна өнөөдөр шалгалттай гэж хэлсэн. Тэгтэл машинд суучих ах нь хүргээд өгье, ах нь сургууль орж 2 дүүтэйгээ уулзах гэж байгаа гэж хэлэхээр нь би машинд нь суусан. Тэгсэн чинь сургуулийн наагуур гараад хойшоогоо явсан. Тэгээд л тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би сумын төв рүү нөхөртэйгээ орж банкаар хөөцөлдөх ажилтай явж байсан. Тэгтэл Б.Ц гаднаас намайг дуудаад надад танай охин жирэмсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед маш их гайхсан, би охиндоо сургууль соёлоо төгсчихөөд дараа нь найзтай болоорой, одоохондоо хүүхэдтэй үерхэх хэрэггүй гэж байнга хэлдэг байсан. Тэгээд гэртээ ирээд С.Тээс асуухад Шонх ах намайг 5 сард хөдөө мотоцикльтой авч явахдаа хүчирхийлсэн гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр П.Эыг дуудаж энэ үнэн үү гэж асуухад үнэн гэж хэлсэн. Миний санаж байгаагаар машины үзлэг ихэвчлэн 5 сар гаргаж байж болдог...” гэх мэдүүлэг

           

            *Эрүүгийн 1812006080036 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Насанд хүрээгүй хохирогч С.Тийн өгсөн:

“...2018 оны 05 сарын эхээр эмийн сангийн эмч хөдөөнөөс Шонх ороод ирсэн байна, С.Тийг явуулах уу гэж хэлсэн. Тэгсэн өвөө, эмээ хамт яваад хөдөө гараад ир гээд явуулсан. Би Шонх ахын мотоцикьлтой хөдөө гарч явсан. Шонх ах голынхоо цаагуур явахгүй наагуур яваад байсан. Тэгэхэд Шонх ах Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Баянгол гэх газар очиж зогсоод ах нь адуу дурандана гэсэн. Би мотоциклиос буугаад эзэнгүй өвөлжөөний хашааг налуулан тавьсан байсан Шонх ахын мотоциклийн ачааны төмөр дээр сандайлаад сууж байсан. Тэгсэн Шонх ах өмдөө тайлаад бие засчихаад өмдөө татаагүй хүрч ирээд үнсэх гээд дайрсан. Би тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ гэж хэлээд цүнхээ урдаас нь шидсэн. Би тэгээд хойшоогоо газар суучихсан. Миний цүнх Шонх ахын гэдэс орчим нь оноод газар унасан. Тэгтэл Шонх /П.Э/ ах миний гарыг барьж байгаад өмдийг тайлсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм гэсэн чинь намайг татаад босгосон. Тэгээд мотоциклийнхоо хажууд очоод зогссон. Би мотоцклийнх нь хажууд өмдөө татаж байтал П.Э ах намайг мотоциклийн суудал дээр урагш харуулж түлхээд миний өмдийг өвдөг хүртэл шувталсан миний араас бэлэг эрхтнээ хийсэн. Би цохих гэсэн чинь миний гар хүрэхгүй байсан. Би дийлэхгүй байсан. Тэгээд П.Э ах 1 минут орчим миний араас бэлгийн ажил хийгээд дууссан. Тэгээд надад агаа нь тоглосон шүү гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гарч явсан. Би хажуу талын айлын хашааны хажууд явж байтал хүрч ирсэн. Тэгснээ сайн уу? агаагийн дүү гэсэн. Надаас хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би сургууль явж байна аа гэж хэлсэн. Тэгсэн чинь агаагийн дүү суучих агаа нь сургуулийн байр орж дүү нартайгаа уулзах гэж байнаа гэж хэлсэн. Би тэгж хэлэхэд нь байр руу л явахын байна гэж итгээд суучихсан. Тэгсэн чинь сургууль байр 2-ын хажуугаар гараад сумын зүүн хойд тал руу аваад явсан. Сумын төвийн арын голын ойролцоо хүнгүй хээр газар очоод зогссоноо машинаа унтраагаад над руу дөхөөд суусан. Тэгээд миний баруун гарыг цээж рүү шахаад суудалтай хойш түлхээд нөгөө гараараа өмдийг доош нь шувталсан. Тэгээд миний 1 өвдгийг нугалаад цээж рүү шахсан. Тэгээд өөрийнх нь өмд товчгүй байх шиг байсан. Тэгэхэд суудал нь хойшоо хагас налуу болчихсон байсан. Би өөрийнхөө өмдийг яаж тайлсныг нь анзаараагүй. Миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд дээш доошоо хөдлөөд байсан. Багцаагаар 2-3 минут орчим болсны дараа болиод буцаад суудал руугаа суусан. Тэгэхээр нь би өмдөө татаад машинаас буусан чинь араас дагаж бууж ирээд агаагаа уучлаарай гээд байсан. Ийм насны охинд иймэрхүү юм байдаг юмаа гээд байсан. Өмнө нь мотоцикльтой явж байгаад хүчиндэхдээ 10 жилийн хүүхдэд иймэрхүү юм байдаг юмаа зүгээр гээд байсан. Эхний удаад нь би дээгүүрээ шар зузаан цамцтай, доогуураа хар саарал өнгийн жинсэн өмд, дотуураа ягаан дотоожтой явсан. Сүүлийн удаад нь дээгүүрээ сургуулийн формтой, доогуураа хар ретүзэн өмд, улаан цоохор дотоож өмссөн байсан. Сүүлийн удаад нь миний дотоожны оёдол дээд хэсгээрээ ханзарсан байсан. Би тэр дотоожийг хаячихсан. Тэр дотоож хуучираад би хаячихсан, 2 удаа хүчиндүүлэх үедээ өмсөж байсан дотоож хоёулаа байхгүй. Би эхний удаад нь барьж явсан цүнхээ урдаас нь шидээд цохиж түлхсэн, сүүлийнх дээр нь ч гэсэн мөн адил цохиж түлхсэн. Тэр үед цаг өглөөний 08 цаг 30 минут орчим болж байсан. Би хичээлдээ явах гэж байсан. Би туслаарай, болиочээ гээд орилсон Тэр үед хүн амьтан байхгүй байсан. Намайг сүүлийн удаа машин дотор хүчиндэх үед миний баруун гарын чигчий хурууны гадна талын арьс зулгарсан байсан. Анх удаа намайг хүчиндэх үед нь миний дотоож нойтон оргиод байсан чинь цус гарчихсан байсан. С.Э нь надтай 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон. Миний хувцасыг шууд өөрөө тайлсан. Надтай 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд орохдоо миний өмсөж явсан өмд, дотоожийг хамтад нь өвдөг орчим хүртэл тайлсан. Тэгэхэд зүгээрээ зүгээр л гээд байсан. Сүүлд нь аав ээждээ хэлж болохгүй шүү гээд байсан. Надад өмнө нь бэлгийн харьцаанд орох талаар санал тавьж байгаагүй. Би өөрийгөө жирэмсэн болсон талаар огт мэдээгүй байсан. Миний сарын тэмдэг 5 дугаар сард ирсэн. Тэрнээс хойш ирээгүй. Би хэнд ч хэлээгүй. Би зүгээр ирэхээ больчихдог юм байхдаа л гэж бодсон. Би хүнд хэлэхээс ичээд хэнд ч хэлээгүй. Би тавьсан байх гэж бодож байна. Тэр үед миний бэлэг эрхтэн нойтон оргиод эвгүй байсан. Би дотоожоо өмссөний дараа нойтон оргиод байсан. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би анх удаа П.Э ахтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд жирэмсэн болсон.  Би гэрээсээ гараад сургууль руу явж байгаад байр орно гэхээр хамт яваад сургууль дээр очоод буучихна гэж бодоод суучихсан. Тэр үедээ шалгалт, шүүлэг ихтэй байсан болохоор янз бүрийн юм бодоогүй, дахиад тийм зүйл болохгүй байхдаа л гэж бодсон. Би 80509250 гэсэн дугаарын юнителийн дугаар барьдаг байсан. Надтай П.Э ах утсаар ярьж мессеж бичиж байгаагүй. Би гэрийнхэнээсээ өөр хүнтэй утсаар ярьдаггүй. Танихгүй дугаар залгавал авдаггүй. Би гомдолтой байна. Энэ асуудлаас болоод Улаанбаатар хот, аймгийн төвд эмнэлэг, цагдаагаар явсан. Тэр хугацаанд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ. Энэ хүнд хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар тал/

 

            *Насанд хүрээгүй хохирогч С.Тийн дахин өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охидын үзлэг хийж байсан сумын болон сургуулийн эмч нарт айсандаа болоод найз залуу байдаг, Улаанбаатар хотод үерхэдэг найз байдаг гээд худал хэлчихсэн юм. Надад Улаанбаатар хотод найз залуу байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

            *Гэрч Л.Нийн өгсөн:

“...2018 оны 11 сарын эхээр манай сургуулийн эмч Э.З надад хэлэхдээ танай ангийн сурагч С.Т 5 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай сургуулийн охидуудын үзлэг болсон бөгөөд уг үзлэгээр илэрсэн байсан. Уг үзлэгээс хойш С.Т хичээлдээ суугаагүй бөгөөд өвчний чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Би С.Ттэй утсаар холбогдож юу болсон талаар асуутал би хотод эмнэлэгт хэвтэж байна, зүрхний эмчилгээ хийлгэж байгаа гэж худлаа хэлсэн. Би бодохдоо жирэмсэн болсноо нуугаад худлаа ярьж байна гэж бодоод биеэ сайн эмчлүүлээрэй гэж хэлсэн. С.Т 2018 оны 12 сарын эхээр хичээлдээ ирж сууж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй харагдаж байсан. Манай сургууль болон ангийн хүүхдүүд нь С.Тийг зүрхний өвчтэй гэж бодож байгаа. С.Т хичээлээ таслаж, чөлөө аваад байдаггүй. 2018 оны 05 сард хичээлдээ хэвийн явж байсан. С.Т нь хичээл сурлагдаа дундаж сурдаг, нийгмийн идэвхи сайтай, хичээлээс гадуурх ажилд сайн оролцдог, ангийн ажилд сайн оролцоотой, ангийн хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай найзлаж нөхөрлөөд байдаг, сургуулийн эмч клубын дарга гэж явдаг. Спортод дуртай биеийн тамираар хичээллэдэг сагс, гар бөмбөг тоголдог. Ар гэрийн халамж анхаарал хэвийн санагддаг бөгөөд Хайрхан сумын төвд өвөө, эмээгийндээ байдаг, аав, ээж нь Хайрхан сумын Могой багийн Хустай гэх газарт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/

 

            *Гэрч Э.Згийн өгсөн:

“...Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангиас 12 дугаар ангийн эмэгтэй сурагч нарын дунд жил болгоны хавар, намарт 2 удаа үзлэг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх охидын үзлэгийг хийдэг. 2018 оны намар буюу 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр сургуулийн 9 дүгээр ангиас 12 дугаар ангийн эмэгтэй сурагч нарт охидын үзлэгийг сумын эмч Б.Цын хамт явуулсан. Тэгтэл Л.Н багшийн анги буюу 11а ангийн сурагч С.Т нь охидуудын хамгийн сүүлд санаа нь зовсон, айсан байдалтай орж ирээд үзүүлсэн. Тэгээд С.Тд үзлэг хийж эхо-д харж шинжилгээ хийхэд 5 сар гарантай жирэмсэн байсан нь тогтоогдсон. Тэгээд С.Ттэй уулзаж ярилцаад жирэмсэн болсон байгааг өөрт нь хэлэхэд айсан байдалтай хариулт өгөхгүй суугаад байсан. Чи найз залуутай юм уу гэж асуухад найз залуу байгаа Улаанбаатар хотод байдаг гэж хариулсан өөр ямар нэгэн юм дугараагүй. Тэгээд С.Тийн ар гэрийнхэнтэй уулзахад энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн. С.Т өөрийн хүүхдээ Улаанбаатар хот руу яваад авахуулсан байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. С.Т хэнээс жирэмсэн болсноо хэлээгүй, найз залуу хотод байдаг гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би С.Тийн биед 9, 10 дугаар ангид нь үзлэг хийж байсан. Өмнө үзлэг хийж байхад С.Тийн бие хэвийн байдаг байсан. Хэнээс жирэмсэн болсноо хэлээгүй. Асуухаар юу ч дуугарахгүй суугаад байсан. Өөр жирэмсэн сурагч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/

 

            *Гэрч Б.Ц өгсөн:

“...Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангиас 12 дугаар ангийн эмэгтэй сурагч нарын дунд жил болгон 2 удаа үзлэг хийдэг. 2018 оны намар буюу 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн эмэгтэй сурагч нарын биед бэлгийн замын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх, охидын үзлэгийг явуулсан. Тэгтэл 11 дүгээр ангийн сурагч С.Тд үзлэг хийж эхо шинжилгээ хийхэд 5 сар гарантай жирэмсэн байсан. Тэгээд уг охины ар гэрийнхэнтэй уулзахад энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн юм. Би С.Т охиноос хэнээс жирэмсэн болсон юм бэ? чи найз залуутай юм уу гэж асуутал би найз залуутай, тэр хотод байдаг гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би өмнө нь С.Тийн биед үзлэг хийж байгаагүй. Хэнээс жирэмсэн болсноо хэлээгүй. Улаанбаатар хотод найз залуу байгаа гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй. Миний үзлэг хийсэн эмэгтэй сурагч нараас өөр жирэмсэн сурагч байгаагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 38-39 дүгээр тал/

 

            *Гэрч С.Дгийн өгсөн:

“...Би тухайн үед Улаанбаатар хотод байсан, манай эхнэр Наранчимэг эмийн сандаа сууж байтал гаднаас П.Э /шонх гэж дууддаг/ ороод ирсэн гэсэн. Манай эхнэр Шонхоос хэзээ хөдөө гарах юм гэж асуухад одоо ингээд гарлаа гэж хэлэхээр нь өвөө, эмээд нь хэлтэл тэг тэг гэж хэлээд тэгээд С.Тийг суулгаад явуулчихсан юм байна лээ. П.Э нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Заримдаа архи уучихдаг, хөдөлгөөнтэй жаахан сэтгэлийн хөөрөл ихтэй залуу байдаг. Архи дарс уусан үедээ янз бүрийн ааш авир гаргадаггүй л залуу байгаа юм. Надаас С.Тийг огт асууж сураглаж байгаагүй. Манайх төв дээр байдаг болохоор хааяа хөдөөнөөс орж ирэх үед нь уулздаг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

 

       *Гэрч С.Дгийн дахин өгсөн:

  “...Манай эхнэр С.Тийг П.Этай суугаад явсан гэж ярьж байсан. П.Э С.Тийн хөдөө гэртээ ойрхон байдаг, тэгээд суугаад явчихдаг болохоор нь санаанд ороогүй. Манай хүн энэ хэрэг болсон талаар мэдсэний дараа надад ярьж байсан. Би С.Тийг П.Этай явуулж байгаагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 33-34 дүгээр тал/

            *Гэрч Г.Сын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сард сургуулийн эмэгтэй сурагч нарт охидын үзлэг явагдсан. Тэгсэн манай эхнэрт сумын эмнэлгийн эмч манай 11 дүгээр ангийн охин С.Т нь 5 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн байсан. Тэгээд эхнэр охинтойгоо уулзаад хэний хүүхэд болох талаар асуухад Архангай аймгийн Хайрхан сумын могой Хустай гэх газар оршин суух хаягтай П.Э гэх хүний хүүхэд гэж хэлсэн. П.Э нь миний охин С.Ттэй 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон талаар хэлсэн. Тэгээд бид П.Эыг дуудаж авчираад уулзахад ийм асуудал болсон эсэх талаар асуухад үнэн муухай юм боллоо гэж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. П.Э нь манайхтай хаваржаа өвөлжөөнд ойрхон буудаг, нэг зүгт байдаг болохоор хэн хэндээ дайгдаад явдаг байсан. Манайхтай ойр байдаг болохоор бид хэн хэнийхээрээ орж гараад явдаг байсан. Манай охин П.Этай хэвийн харьцаатай байсан. П.Э нь эхнэр 2 хүүхэд ам бүл дөрвүүлээ амьдардаг. П.Эын аав П нь П.Эынхтай ойролцоо өвөлждөг. Нэг их архи дарс уугаад байдаггүй залуу. Би тухайн үед гэртээ байгаагүй. Манай охин сумын төвд эмээтэйгээ байдаг. Тэгээд амралтын өдрийг дайруулж харих гэхээр нь П.Эыг төвд ороод ирсэн болохоор нь суулгаад явуулсан байсан. Манай нутгийнхан угаасаа хэн нэгэн нь сумын төв орохоор болвол хүүхдүүдээ дайгаад захиад аваад ирдэг. Тэр үед охиныг ирэх үед манай эхнэр гэртээ байсан. Манай охин өөрийнхөө жирэмсэн болсон энэ асуудлаас болоод уйлаад сэтгэл санаагаар унаад хэцүү байсан. Бид улсын эмнэлгээр явсан боловч авч өгөхгүй байсан. Би охиныхоо ирээдүйг бодоод хувийн эмнэлэг дээр очоод хийлгэсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр ямар ч эмнэлэг уг ажиллагааг хийж өгөхгүй байсан. Ямар нэртэй эмнэлэг байсныг мэдэхгүй. Миний охин нь 2001 онд Хайрхан суманд төрсөн одоо 17 настай, Архангай аймгийн Хайрхан сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Манай охинд янз бүрийн авир ааш байхгүй. Хичээл сурлагадаа сайн. Өвөлдөө сумын төвд эмээ, өвөөгийндөө суугаад сургууль амрахаар гэртээ харьчихдаг. Гэр сургууль гээд явдаг. Манай охинд найз залуу угаасаа байхгүй. Зун гэртээ хариад мал идээтэй ноцолдоод гэрээсээ гардаггүй. Өвөлдөө эмээ өвөөгийнхөөсөө хичээлдээ явдаг. Энэ 2 хөгшин орой үдэш гэрээс гаргадаггүй. Өвөө эмээ 2 гадуур дотуур орж гардаггүй хүүхэд яахаараа жирэмсэн болдог юм гээд гайхаад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/

*Гэрч Г.Сын дахин өгсөн:

“...Би үр хөндүүлэхийг шаардаагүй. Манай охин угаасаа жирэмсэн болсноо мэдээд сэтгэл санаагаар унаад, хавдаж хавагнаад хэцүү байсан. Улаанбаатар хотод очсон хойно би энэ хэвээрээ байвал дахин Хайрхан сум явахгүй гээд уйлаад хэцүү байсан. Би охиныхоо ирээдүйг бодсон. Би тэр эмнэлгийн нэрийг мэдэхгүй, охиныгоо үхүүлэлтэй биш хүн амьтантай уулзаж учирч байж үр хөндүүлэх ажиллагааг хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг/29-30 дугаар тал/

*Гэрч Ц.Оийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Эрүүл мэндийн төвийн Б.Ц надад өөрийн биеэр ирээд таны охин С.Т 5 сартай жирэмсэн болсон талаар хэлсэн. Тэгэхэд сумын эмч надад энэ хичээл тарахын өмнөх асуудал байна аа гэж хэлсэн. Тэгээд би охин С.Тээс ямар учиртайг асууж тодруулахад намайг П.Э гэдэг хүн хүчирхийлсэн гэж хэлсэн. Тэгээд аймгийн төв орж ирээд Цагдаагийн байгууллагад хандсан. Би охиныгоо хүүхэдтэй үерхдэг эсэхийг асуудаг байсан. Тэгэхэд надад үерхдэггүй гэж хэлж байсан. Энэ асуудлаас өмнө ямар нэг асуудал гарч байгаагүй болохоор тийм ийм гэж ярилцаж байгаагүй. Гэр бүлийн хүрээнд бол ярих зүйлээ хэвийн ярьдаг. Манай охин миний 3 хүүхэд дотроо хэл яриа хамгийн сайтай нь байгаа. Хүнд хэлэх гэсэн үгээ хэлчихдэг, өөрийн гэсэн үзэл бодолтой хүүхэд байгаа. Би эхлээд чи хүүхэдтэй үерхдэггүй гээд байсан чинь яахаараа жирэмсэн болчихдог юм гэж асуухад би хүнтэй үерхдэггүй, угаасаа Шонх ах намайг тэгэхэд оролдсон юм. Тэрнээс жирэмсэн болсон. Шонх ахын хүүхэд гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сард С.Т сумын төвөөс П.Эын мотоцикьлтой ирдэг өдөр би гэртээ байсан. Би тэр өдөр охиныг ирэхэд нь зөрөөд тугалтай үнээгээ авчирах гээд малд явчихсан. Намайг үхэрт яваад ирэхэд зүгээр байдгаараа л байсан. Надад ямар нэг зүйл ярьж хэлээгүй. С.Т Шонх /П.Э/ хоёулаа хамт гэрт орж ирсэн. Ээж нь тугалтай үнээгээ олж ирье гээд гарах гэхэд Шонх/П.Э/ би таныг дөхүүлээд өгье гэсэн. Тэгээд Шонх/П.Э/ намайг дөхүүлж буулгачихаад давхиад явсан. Манай 2 ойролцоо байдаг байсан болохоор манайхаар орж гардаг байсан. Манай охинтой нэг их дотно харилцаа байхгүй. Эхнэр хүүхэдтэй хүнийг ийм асуудал гаргана гэдгийг бодож байгаагүй. Манай охин хавар нэг утас барьдаг байсан. Сургууль дээр тараасан гээд мобикомын дугаартай байсан. Би дугаарыг нь сайн санахгүй байна. Бид нар өвөөгийнх нь жи мобайлын дугаараар ярьчихдаг байсан. Би уг асуудлыг  аавыг нь дуудуулаад аав нь дагуулж яваад зохицуулсан. Манай охин 2001 онд Архангай аймгийн Хайрхан сумын төвд төрсөн. Архангай аймгийн Хайрхан сумын 12 жилийн сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Зундаа хөдөө гэртээ гарчихдаг. Өвөлдөө өвөө эмээ хоёртойгоо сумын төвд амьдардаг. Манай охин сурлага дундаж л байдаг юм шиг байна лээ. Би гомдолтой байна. Би охиныхоо асуудлаас болоод сэтгэл санаа тайван бус хэцүү байна. Би П.Эаас үр хөндүүлэх үед эмнэлгийн зардалд 2.000.000 төгрөг авсан. Би хүүхдээ сэтгэл санаа хуучин хэвэнд оруулмаар байна. Тухайн үедээ сэтгэл санаагаар унаад, уйлж унжаад их хэцүү байсан. Одоо ч хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дуагар тал/

 

*Гэрч Б.Тийн өгсөн:

“...С.Т гэх хүнийг эход харуулсан тодорхойлолтоос харахад сарын тэмдэг ирсэн хугацаа болон эход харсан аль алинаар хөөгөөд үзэхэд 2018 оны 05 сарын 10-наас 25-ны хооронд жирэмсэн болсон байх магадлалтай байна. Ер нь бол 22 недель хүртэл хожуу хугацаанд таслах боломжтой ойрын төрлийн цусан төрлийн хамаатан, хүчиндүүлсэн, ургийн гажиг амьдралд үл нийцэх болох нь батлагдсан бол 25 недель хүртэл таслах заалт байдаг. Недель гэж долоо хоногийг хэлж байгаа. С.Т уг эход харснаар 26-27 долоо хоногтой байсан байна. Уг эход харсан бичиг нь Эх нялхасын эрүүл мэндийн төвийн нөхөн үржүүлэхүй эрүүл мэндийн төвийн эмч Цолмон гэж хүний харсан бичиг байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

*Яллагдагч П.Эын өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын төвд техникийн үзлэг болж байсан. Би үзлэгт орчихоод 15:00 цагийн үед С.Т рүү залгаад би сумын төвд ороод ирчихсэн байна гээд ярьсан. С.Т надад би гол руу явж байна гэсэн. Би гол дээр өөрийн хөх өнгийн портер маркийн машинтайгаа яваад очсон. Бид 2 жаахан юм ярьж байгаад за явах уу гэсэн. Охин миний машинд орж ирээд суусан. С.Т энд хүн ихтэй байна өөр тийшээ явах уу гэхээр гол уруудаад 3 км орчим явсан. Гол уруудаад явж байхад С.Т миний цээжийг илээд үнсээд байсан. Би машин барьж явна байж бай гэж хэлсэн. Би явж байх замдаа дэмий юм биш үү? Хоёулаа болих уу гэхэд та одоо анх удаагаа хийж үзэх гэж байгаа юм уу? эхнэртэйгээ хийж үзээгүй юм уу? анх удаагаа хийж үзэх гэж байгаа юм шиг энэ тэр гээд байсан. Би тэгэхэд нь эхнэртэйгээ хийх нэг өөр, чамтай хийх өөр ш дээ гэж хэлж байсан. Тэгээд бид 2  ярилцаж байгаад миний машин дотор бэлгийн ажил хийсэн. Би машин дотор дэмий юм биш үү гарах уу гэхэд яахын бээ гээд машин дотор бэлгийн ажил хийсэн. Ийм л зүйл болсон. Би тэр өдөр охиныг сургуулийн зүүн талын хашааны хаалган дээр буулгачихаад явсан. Тэрнээс хойш 2018 оны 06 дугаар сард сумын төвд орж ирчихсэн явж байгаад таарсан. Тэгсэн охин надтай сайн уу та гэж мэндлээд суучих уу гээд миний машинд орж ирж суусан. Би охиноос хичээл чинь орох болоогүй юм уу гэхэд болоогүй 10:00 цагаас шалгалттай гэж байсан. Тэгээд юм ярьж байгаад өмнө нь очсон газар руугаа очоод машин дотроо юм ярьж сууж байгаад машин дотроо бэлгийн харьцаанд орсон. Тэр үед охин намайг та ингээд болчихож байгаа юм уу? ядарчихаж байгаа юм уу? гээд байсан. Би охинтой тийм зүйл яриад сургуулийн зүүн талын худагийн хажууд буулгасан. Би С.Ттэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Би 2 удаа бэлгийн харьцаанд орохдоо тавьсан. Би охины бэлэг эрхтэн дотор тавьсан. Бид 2 хамгаалалт хэрэглээгүй. Би С.Тийг багаас нь мэднэ. Манайх С.Тийнхтэй нэг голд нутагладаг. Бид хоёр 2017 оны 11 дүгээр сараас эхлэн утсаар ярьдаг болсон. Би хааяа нэг төв орж ирэхээрээ охинтой уулзаад ойр зуур юм яриад, заримдаа үнсэлцдэг байсан. 2018 оны 04 дүгээр сард мал төллөж эхэлж байх үеэр хүүхдийн сургуулийн амралтын үеэр С.Тийг сундлаад гэрт нь хүргэж өгч байсан. Тэгэхэд Хайрхан сумын Могой багийн Баянгол гэх газар очоод зогсож адуу дурандсан. Тэнд охинтой ямар нэг асуудал болоогүй. Тэр өдөр аймар шороо шуургатай өдөр байсан. Би охиныг ардаа сундлаад явж байхад охин миний  араас дээлний энгэр рүү гараа хийгээд цээж илээд суганы товч тайлчихаад өмдний зах руу гараа хийгээд байсан. Би тэр үед охиныг зүгээр яв гэж хэлж байсан. Би тэр өдөр охиныг гэр рүү шууд хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би аптекийн гадаа ирээд зогссон юм. Тэгсэн С.Д дуудаад чи Бороог /С.Тийг Бороо гэж дууддаг гэх/ аваад яваачээ гэсэн. Би тэгье гэж хэлээд аваад гарсан. Би С.Тийн 90211106 гэсэн дугаар руу, 83191688 гэсэн дугаарын утсаар ярьдаг байсан. Мөн Юнителийн 88333281 гэсэн дугаараас бас ярьдаг байсан. Намайг 2018 оны 11 дүгээр сарын эхээр С.Тийн аав, ээж нь дуудаж уулзсан. Тэгэхэд С.Т ээж, аавтайгаа хамт байсан. Түүний аав, ээж нь юу болсон талаар асуусан. Тэгэхэд би С.Ттэй унтсан гэдгээ хэлсэн. С.Т ч  аав, ээждээ унтсан гэж хэлж байсан. Тэгэхэд аав, ээж нь унтах гэж юу байдаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-74 дүгээр тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 567 дугаартай:

            “...Сайнжаргал овогтой Тийн биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учирсан ул мөр тогтоогдсонгүй. С.Тийн охин хальс цагийн зүүний 12, 13, 17, 21 цагийн орчим сууриа хүрсэн хуучин урагдалтай, урагдлын ирмэг сорвижсон байна. Охин хальсны гэмтэл нь мохоо зүйлийн дарах, шахах үйлчлэлээр үүснэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Охин хальсны урагдал нь хүчиндүүлсэн байж боох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. С.Т нь бэлгийн замаар дамжин халдварладаг өвчингүй байна. С.Т нь бэлгийн бойжилт олсон байна. С.Т нь 29-30 орчим долоо хоногтой жирэмсэн байна. С.Тийн тээж байсан ургийг зулбуулсан талаар эмнэлгийн бичиг ирүүлээгүй ба ирсэн тохиолдолд дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/ хх-ийн 57-58 дугаар тал/

 

            *Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-9 тал/

 

*Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11-12 дугаар тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 80 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно

                                       

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.Э нь 2018 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Баянгол гэх газарт, 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, сумын төвийн ард 16 нас 7 сартай, насанд хүрээгүй хохирогч С.Тийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Э үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч С.Тийн“...Тэгсэн Шонх ах өмдөө тайлаад бие засчихаад өмдөө татаагүй хүрч ирээд үнсэх гээд дайрсан. Би тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ гэж хэлээд цүнхээ урдаас нь шидсэн. Би тэгээд хойшоогоо газар суучихсан. Миний цүнх Шонх ахын гэдэс орчим нь оноод газар унасан. Тэгтэл Шонх /П.Э/ ах миний гарыг барьж байгаад өмдийг тайлсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм гэсэн чинь намайг татаад босгосон. Тэгээд мотоциклийнхоо хажууд очоод зогссон. Би мотоцклийнх нь хажууд өмдөө татаж байтал П.Э ах намайг мотоциклийн суудал дээр урагш харуулж түлхээд миний өмдийг өвдөг хүртэл шувталсан миний араас бэлэг эрхтнээ хийсэн. Би цохих гэсэн чинь миний гар хүрэхгүй байсан. Би дийлэхгүй байсан. Тэгээд П.Э ах 1 минут орчим миний араас бэлгийн ажил хийгээд дууссан. Дараа нь өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гарч явсан. Би хажуу талын айлын хашааны хажууд явж байтал П.Э хүрч ирсэн. Тэгсэн чинь сургууль байр 2-ын хажуугаар гараад сумын зүүн хойд тал руу аваад явсан. Сумын төвийн арын голын ойролцоо хүнгүй хээр газар очоод зогссоноо машинаа унтраагаад над руу дөхөөд суусан. Тэгээд миний баруун гарыг цээж рүү шахаад суудалтай хойш түлхээд нөгөө гараараа өмдийг доош нь шувталсан. Тэгээд миний 1 өвдгийг нугалаад цээж рүү шахсан. Тэгээд өөрийнх нь өмд товчгүй байх шиг байсан. Тэгэхэд суудал нь хойшоо хагас налуу болчихсон байсан. Би өөрийнхөө өмдийг яаж тайлсныг нь анзаараагүй. Миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд дээш доошоо хөдлөөд байсан. Багцаагаар 2-3 минут орчим болсны дараа болиод буцаад суудал руугаа суусан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Нийн “...2018 оны 11 сарын эхээр манай сургуулийн эмч Э.З надад хэлэхдээ танай ангийн сурагч С.Т 5 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай сургуулийн охидуудын үзлэг болсон бөгөөд уг үзлэгээр илэрсэн байсан. Уг үзлэгээс хойш С.Т хичээлдээ суугаагүй бөгөөд өвчний чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Згийн “...2018 оны намар буюу 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр сургуулийн 9 дүгээр ангиас 12 дугаар ангийн эмэгтэй сурагч нарт охидын үзлэгийг сумын эмч Б.Цын хамт явуулсан. Тэгтэл Л.Н багшийн анги буюу 11а ангийн сурагч С.Т нь охидуудын хамгийн сүүлд санаа нь зовсон, айсан байдалтай орж ирээд үзүүлсэн. Тэгээд С.Тд үзлэг хийж эхо-д харж шинжилгээ хийхэд 5 сар гарантай жирэмсэн байсан нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цын”...2018 оны намар буюу 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн эмэгтэй сурагч нарын биед бэлгийн замын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх, охидын үзлэгийг явуулсан. Тэгтэл 11 дүгээр ангийн сурагч С.Тд үзлэг хийж эхо шинжилгээ хийхэд 5 сар гарантай жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Наранчимэгийн “...2018 оны 05 сард нэг өдөр эмийн сандаа сууж байсан. Тэгэхэд П.Эын ард С.Т цүнхээ үүрчихсэн ард нь сундлаад явсан...” гэх мэдүүлэг,  гэрч С.Дгийн”... Манай эхнэр Шонхоос хэзээ хөдөө гарах юм гэж асуухад одоо ингээд гарлаа гэж хэлэхээр нь өвөө, эмээд нь хэлтэл тэг тэг гэж хэлээд тэгээд С.Тийг суулгаад явуулчихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сайнжаргалын”... 2018 оны 11 дүгээр сард сургуулийн эмэгтэй сурагч нарт охидын үзлэг явагдсан. Тэгсэн манай эхнэрт сумын эмнэлгийн эмч манай 11 дүгээр ангийн охин С.Т нь 5 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн байсан. Тэгээд эхнэр охинтойгоо уулзаад хэний хүүхэд болох талаар асуухад Архангай аймгийн Хайрхан сумын могой Хустай гэх газар оршин суух хаягтай П.Э гэх хүний хүүхэд гэж хэлсэн. П.Э нь миний охин С.Ттэй 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон талаар хэлсэн. Тэгээд бид П.Эыг дуудаж авчираад уулзахад ийм асуудал болсон эсэх талаар асуухад үнэн муухай юм боллоо гэж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оийн”... 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Эрүүл мэндийн төвийн Б.Ц надад өөрийн биеэр ирээд таны охин С.Т 5 сартай жирэмсэн болсон талаар хэлсэн. Тэгэхэд сумын эмч надад энэ хичээл тарахын өмнөх асуудал байна аа гэж хэлсэн. Тэгээд би охин С.Тээс ямар учиртайг асууж тодруулахад намайг П.Э гэдэг хүн хүчирхийлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тийн”...С.Т гэх хүнийг эход харуулсан тодорхойлолтоос харахад сарын тэмдэг ирсэн хугацаа болон эход харсан аль алинаар хөөгөөд үзэхэд 2018 оны 05 сарын 10-наас 25-ны хооронд жирэмсэн болсон байх магадлалтай байна. С.Т уг эход харснаар 26-27 долоо хоногтой байсан байна...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 567 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч П.Эын насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүч хэрэглэн хоёр удаа бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Эыг 14-ээс дээш 18 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүч хэрэглэн 2 удаа бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Эыг 14-ээс дээш 18 насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, ураг хэнийх болохыг тогтоогоогүй, хохирогч шүүгдэгч нар нь хоорондоо харилцдаг байсан тул утасны яриа, мессежийн хуулгы-фг авах шаардлагатай гэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Архангай аймгийн Хайрхан суманд тээврийн хэрэгсэлийн техникийн үзлэг 2018 оны 04 сарын 30-ны өдөр явагдсан талаар баримт хэрэгт авагдсан боловч энэ өдөр П.Э нь насанд хүрээгүй хохирогч С.Тийг хүчиндсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Насанд хүрээгүй хохирогч С.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ анх 2018 оны 05 сарын эхээр П.Э нь  намайг хүчиндэхэд мотоцикльтой явж байсан гэж мэдүүлдэг,  тухайн үед  мотоцикльтой явж байсан болох нь гэрч Н.Наранчимэг, С.Д, Ц.О нарын мэдүүлгээр тогтоогддог, харин тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 04 сарын 30-нд шүүгдэгч П.Э нь өөрийн эзэмшлийн Портер маркийн машинтай явж байсан талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч хоёр дахь удаа 2018 оны 5 сарын сүүлээр хүчиндсэн, тэр цаг хугацаанд шалгалт эхэлсэн үе байсан гэж мэдүүлдэг. Уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөний дараа хэрэг илэрч шалгагдаж эхэлсэн бөгөөд хохирогч 2018 оны 05 сард шүүгдэгч П.Э нь намайг  2 удаа хүчиндсэн, 2018 оны  5 сарын яг хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа талаар мэдүүлсэн. Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлгүй, мөн хохирогч шүүгдэгч нарын утасны яриа мессежний хуулгыг авах ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд  хийж гүйцэтгэсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн насанд хүрээгүй хохирогчийн тээж байсан ураг хохирогч П.Эынх мөн эсэхийг тогтоогоогүй гэснийг мөн хүлээн авах боломжгүй байна. Хэдийгээр шүүгдэгч П.Эын хүүхэд мөн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа боловч насанд хүрээгүй хохирогч С.Т нь Улаанбаатар хотод үр хөндүүлсэн, хаана ямар эмнэлэгт үр хөндүүлсэн болохыг мэдэхгүй гэж насанд хүрээгүй хохирогчийн аав Г.Сайнжаргал, хууль ёсны төлөөлөгч С.О нар гэрчээр мэдүүлэг өгсөн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан ч уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч П.Эын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Монгол овогт Пийн Эыг арван дөрвөөс дээш арван найман  насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч,  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР