Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2570

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  7 дугаар хороо, Мэжик Сити төвд байрлах, “Гэгээн өндөр гүмсэд” ХХК /РД:5385547/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 1 дүгээр гудамж, 628 тоотод оршин суух, “Яргайтын дөрөлж” ХХК /РД:5132843/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Ё.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-г төлөөлж захирал. Б.Цэнджав би “Яргайтын Дөрөлж” ХХК-ийн захирал Ё.Ганхуягтай тохиролцож /SW-M20 MORTAR PUMP-цемент зуурагч, шахагч/ тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлэх №14/3 тоот гэрээг байгуулсан. “Яргайтын Дөрөлж” ХХК нь гэрээний 4.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн. “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-гаас “Яргайтын Дөрөлж” ХХК-гийн захирал Ё.Ганхуягт удаа дараа төлбөрийн нөхцөлийг уян хатан шийдүүлэхээр хандаж мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 31,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд саад учруулж байна. Энэхүү гэрээний төлбөрийг төлөөгүйгээс үүдэн манай компани нь гэрээт борлуулагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй хүртлэх эрсдэл бий болсон байна. Иймээс “Яргайтын Дөрөлж” ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон гаргуулахаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 31.000,000 төгрөг, алданги 15,500.000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч шүүх хуралдаан тайлбарлахдаа: “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-тай 2014.08.28-ны өдөр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-г байгуулан SW-M20 MORTAR PUMP маркийн цемент зуурагч, шахагч тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээ байгуулсан өдөр 32,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 33,000,000 сая төгрөгийг 4 сарын хугацаатайгаар нэг сарын 5 хувийн хүүтэй зээлийн нөхцлөөр төлөхөөр гэрээ байгуулсан. Ингэхдээ уг зээлийг гэрээг нэг талаас иргэн Б.Цэнджав /Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн захирал/, нөгөө талаас буюу зээлдэгч талаас Ё.Ганхуяг миний эхнэр /Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө эхнэрийн нэр дээр байдаг тул гэрээнд оролцсон юм. Зээлийн гэрээг мөн 2014.08.28-ны өдөр байгуулсан. Ингээд уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч талд нийт 37,105,150 төгрөгийг төлж нийтдээ 69,105,150 төгрөгийг төлсөн. Тодруулбал тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээний дагуу 32,000,000 төгрөг, уг төлбөрийн үлдэгдэлийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийхээ дагуу нийт 37,105,150 төгрөг төлсөн. Түүнчлэн тоног төхөөрөмжийн худалдан авах үнийн үлдэгдэл 33,000,000 төлбөрийг зээлийн гэрээний үүрэг шилжүүлснээр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон. Бидний хувьд ийнхүү сольсон зээлийн гэрээний үүргээ ч биелүүлчихсэн тул тус компанид төлөх ямар ч төлбөргүй болно.

Өмнө нь шүүхийн шийдвэрлүүлсэн маргаан болох тухай Б.Цэнджав /Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн захирал/ нь дээрх байдлаар Б.Байгалмаатай /Ё.Ганхуяг миний гэр бүлийн хүн/ байгуулсан “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар өмнө нь нэхэмжлэл гаргаж уг хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн юм.

Тодруулбал Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017.05.31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дугаартай тогтоолоор: “Гэгээн өндөр гүмсэд” ХХК /захирал Б.Цэнджав/, иргэн Ё.Ганхуяг нар хоорондын худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 33 сая төгрөгийг Зээлийн гэрээний журмаар төлж барагдуулахаар харилцан тохирч, Ё.Ганхуягийн гэр бүл Б.Байгалмаагийн зөвшөөрснөөр, Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд Зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзнэ, энэ тохиолдолд 236.2-т зааснаар өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болно.” гэж өнөөдрийн маргааны үндэслэл болоод буй талуудын хооронд байгуулагдсан. Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон талаар маш тодорхой дүгнэж, уг асуудлыг ч шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасны дагуу нэхэмжпэгч 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь гэрээний үүрэгт 46 500 000  төгрөг гаргуулахаар хариуцагч “Яргайтын дөрөлж” ХХК-иас шаарджээ.

Хариуцагч “Яргайтын дөрөлж” ХХК нь

байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

 

 

 

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн ....

-т  заасныг баримтлан хариуцагч “Яргайтын дөрөлж” ХХК-иас гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 450 орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ