Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар  2021/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э, Э.М, С.П
Шүүгдэгч: Б.А, Б.М, Н.Ц
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан, гэрч Ц.Ц, Э.О нарыг байлцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9дүгээр зүйлийн 1дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б А /РД: /, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н Ц /РД:/, Ж овогт Б М /РД:/ нарт холбогдох 1912..............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 01-19 тоотод оршин суух хаягтай боловч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хороолол, Дархан нэхий ХХК-ны хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н Ц /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилгүй, Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20-52 тоотод суух хаягтай боловч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 10-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Бн А, /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Орхон аймаг хивсний үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 3-11 тоотод суух хаягтай боловч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 42-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж овогт Бн М /РД: /


Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М, Н.Ц нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Б.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Аийн биед зүүн чамархай, зулайн зүүн хажуу хэсэгт 04  см гүн зузаантай тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дунд зэрэг гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Н.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Н.Цын биед тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч: Б.Аийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өглөө 10-11 цагийн орчим гадаа Портер машин ирж зогсоод хаалга маш хүчтэй цохихоор нь онгойлсон. Тухайн үед би авто машин янзалж хот руу түлээний мод оруулах гээд хөрөөдөж хашаагаараа нэг  түлээгээ тараасан байдалтай байсан. Хашааны хаалга нүдэхэд би өвлийн дээлтэй эмэгтэй хүний  бүстэй байж байгаад хашааны хаалга онгойлготол Н.Ц орж ирээд шууд намайг цохисон. Б.М нь араас 2-3 минутын зайтай орж ирээгүй зэрэгцээд хамт орж ирсэн. Орж ирээд Н.Ц цохиод Б.М хажуу талаас татсан. Тухайн үед хойшоо гүйгээд утсаа аваад та нар ямар санаатай орж ирсэн юм бэ гэхэд чамайг зодох гэж орж ирлээ гээд Б.М шууд цохисон. Намайг дээл толгой дээгүүр нөмөрч байгаад цохисон. Энэ үед Б.М миний толгой руу түлээний мод авч шидсэн. Энэ хооронд гудамж руу гараад гүйсэн, миний дээлийг урсан байсан. Өвлийн хүйтэн байсан болохоор дотуураа ноолууран цамцтай байсан. Мөн намайг хашаанаас гараад гүйхэд барьж аваад гудамжинд зодолдсон. Намайг цаашаа зугтахад Б.М манай хашаа руу ороод сүх авч гарч ирсэн. Мөн өөрт нь хашаанд байсан сүхнээс гадна жижиг сүх байсан. Уг сүх машиных нь тэвшин дээр байсан. Тэр сүхийг бариад хойшоо ухарч байхдаа хашаагаа давуулаад шидсэн. Тэр үед Б.М хашаанд байсан төмөр иштэй сүх бариад машиныхаа тэвшин дээр хаясан ухарч явсан. Энэ үед манай хажуу хашааны хүн ус авах гэж гарч ирээд намайг харсан гэж хэлсэн, тухайн үед би анзаараагүй. Мөн намайг хашаа давахдаа зэрэгцээд ухарч байгаад айлын хашааны банз мөргөсөн. Надад энэ талаарх зураг байгаа. Харсан хүмүүсээс та нар болсон явдлыг гэрчлээд өгөөч гэхэд зах дээр суудаг шаардлагатай бол мэдүүлэг өгнө гэж байсан. Мөн тухайн үед хашаан дотроосоо 2 арван жилийн хүүхэд харсан гэж байна лээ. Хүүхдүүд байсан учраас энэ гэрч нарыг дуудаагүй. Тэгсэн Б.М одоо цагдаа ирж байгаа гэж хэлэхэд Н.Ц машины тэвшин дээр гараад хэвтээд өгсөн. Мөн машин дотор нь согтуу хүн байсан. Манай гэр Наранбулагт байдаг. Б.М Н.Цыг тэвшин дээрээ хэвтүүлээд ирээдүй сургуулийн зүг рүү машин дээр нь ойж буугаад яваад байсан. Сүүлд гэрч нар мэдүүлэхдээ машин дээр сэлбэг мэтийн зүйл харагдаж байсан гэж хэлж байсан. Тухайн үед цагдаа дуудахад 1 цаг гаруй хугацааны дараа өгсөн, тэгэхэд цагдаа нь зөрсөн юм байна лээ гэв. 

Хохирогч: Н.Цын өгсөн: Надад мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Б.Аэд зодуулаад чих дүлий болсон учраас эмнэлэг орж чихний аппарат хийлгэж авсан гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 191................ дугаартай эрүүгийн хэргээс:   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн: “....2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Баянбулагийн 10-09 тоотод хашаан дотроо юм хийгээд явж байх үед 12 цагийн үед манай хашааны гадаа нэг машин зогсоод хашааны хаалга хүн хүчтэй нүдсэн тэр үед би очоод хашааныхаа хаалгыг тайлах үед урдаас Н.Ц гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгсэн М миний баруун талаар орж ирээд намайг гараараа нүүр рүү цохиод газар татаж унагаасан. Тэгээд би өнхөрч босож ирээд гэр рүүгээ гүйж ороод гар утсаа аваад гарч ирээд бичлэг хийгээд та нар гар би утсаар бичлэг хийж та нар яах гэж ирсэн юм гэсэн чинь Ц нь зодох гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэр үед М нь дуугүй зогсож байгаад над руу ойртож ирээд намайг гараараа цохиж газар унагаасан. Утасны бичлэг зогссон. Тэгээд би газар уначихаад эргэж босож ирээд утсаа хол шидчихээд Мтэй барьцалдаж аваад толгойг нь уургалаад газар хамт унасан. Тэр хооронд Ц манай эхнэрийг түлхэж унагаачихаад над дээр ирээд намайг 1-2 удаа толгой руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь би М тавьсан. Тэгээд би дээлээ тайлах гээд байж байх үед хаанаас ч нэг сүх барьчихсан орж ирээд холоос над руу шидэж л байсан. Тэгээд би өмсөж байсан урт дээлээ тайлах гээд ноцолдож байх үед М түлээний бөөрөнхий 2 ширхэг тайрдас аваад над руу шидсэн нэг нь миний толгойны ар хэсэгт оносон нөгөөх нь миний ар нуруу хэсэгт оносон. Тэгээд би хашаанаас гарч зугтсан. Тухайн үед миний толгой дүйнгэтээд манараад байсан. Тэгсэн миний араас тэр 2 хашааны гадаа гарч ирээд намайг барьж аваад газар унагаагаад хувцаснаас татаж цамц ураад ганц нэг цохиж байсан. Тэгээд би тэр хоёроос мултраад цаашаа хол зугтаасан. Тухайн үед Н.Ц манай хашаанд байсан бороохойг барьчихсан явж байсан. Тэгээд М машинаа асаагаад миний араас ирж байгаа байдалтай байсан. Тухайн үед Ц нь намайг хөөх маягтай явж байсан. Тэгээд М Цт хандаж одоо болно явъя цагдаа дуудсан байгаа гээд Цыг 2 хөлнөөс нь хамж аваад машиныхаа тэвшин дээр шидчихээд зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед М машины кабинд нэг залуу сууж байсан. Би тухайн үед тэр 2 хүнээс зугтах л арга хэмжээ авч байсан би тэр хоёрт гар ч хүрч чадаагүй. Тэр хоёрт хохирол учруулаагүй. Миний биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг Н.Ц, М нар бүлэглэж цохиж зодож учруулсан. Тухайн үед манай эхнэр О хамт байсан. Хашааны гадаа хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсан эсэх талаар бол мэдэхгүй. М машин дотор бас нэг хүн байсан. Тэр нь согтуу тасраад уначихсан байх шиг харагдаж байсан. Ц миний толгой руу 2-3 удаа цохиж 2-3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон. М гараараа миний толгой рүү 2-3 удаа цохиж байсан. Галын түлээний бөөрөнхий тайрдсаар 2 удаа миний толгой ар орчим болон нуур руу нэг, нэг удаа цохиж зодсон. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Тухайн үед миний гар утсыг эвдсэн, мөн ноолууран цамцыг урсан түүнийгээ нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн: “....надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /2-ийн 37-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цын мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой би зах дээр архи уусан согтуу явж байх үед манай хүргэн М гэх залуу над дээр ирээд намайг хамт машин янзлая гэж хэлээд би хүргэн М хамт машин янзлахаар явж байсан. Тэгсэн М О эгчээс зээлүүлсэн мөнгөө авъя хоёулаа хамт гэрт нь очьё гээд бид 2 хамт Огийн гэр рүү буюу Баянбулаг хороолол руу явсан. Тэгээд Огийн гэрийн гадаа очоод би эхэлж машинаас буугаад Огийн хашааны хаалгыг нүдээд зогсож байсан. Тэр үед манай хүргэн болох А гэх залуу хашааныхаа хаалгаа онгойлгосон байх тэгээд М бид 2 мөнгө төгрөг авна гээд л согтуудаа хэрүүл маргаан хийж М А бид 3 хоорондоо маргалдаж зодоон хийсэн яг хэрхэн яаж зодоон цохион хийсэн эсэх талаараа санахгүй байна би нилээд их согтуу байсан. Тухайн үед А миний толгой руу бороохой мэт хар өнгийн резинэн зүйлээр ямар ч байсан нэг удаа цохисон. Тэгээд би хэсэг ухаан алдсан тэр үед манай хүргэн М намайг салгаж авсан байсан. М А нар яасан талаар би мэдэхгүй нэг мэдсэн би М машины кабин дотор суучихсан М гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд М гэрт ороод байж байх үед манай эхнэр ирсэн байсан. Хэсэг байж байгаад би өөрийн эхнэрийн хамтаар гэртээ ирсэн. Тэгээд намайг ажил дээр байх үед цагдаа ирээд намайг аваад явсан. Би тухайн үед Б.Аийг нэг л удаа цохисон байх өөр байдлаар гар хүрээгүй гэхдээ би хаана цохисон талаараа санахгүй мэдэхгүй байна. Тэр үед нилээд согтсон байсан бас Б.Аэд бороохой шиг зүйлээр толгой руугаа цохиулаад хэсэг ухаан балартсан байсан. Тэр үед А, О, М бид 4 байсан. Би тэр үед нилээд их согтуу байсан. Тэр үед Аийг би нэг л удаа цохисон. Намайг Б.А бороохой шиг зүйлээр цохиж би ухаан алдаж унасан. Тэгээд М А нар хоорондоо зодоон хийсэн байх би энэ талаар сайн мэдэхгүй байгаа юм. Намайг ганцхан Б.А л цохиж зодсон. Би тухайн үед болсон асуудлыг бол ер сайн санахгүй байна хэсэг ухаан алдсан байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.Аптансүх миний толгой руу бороохой мэт зүйлээр цохиж учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 37-38 хуу/
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өын мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би усанд явах гээд гэрээсээ гараад хашааны гадаа гараад иртэл 3 хүн хоорондоо ноцолдоод байсан. Тэнд нэг саарал цамцтай одоо А гээд байгаа залуу тэнд байсан. Хоёр хүнд зодуулаад байгаа байдалтай харагдаж байсан. Тэгээд тэр А тэр хоёроос зугтаагаад манай хашааны урдуур гараад гүйсэн. А гэх хүнийг цамц нь урагдсан байдалтай харагдаж байсан ба түүний араас нэг настай хүн хөөгөөд гүйгээд байсан. Нөгөө нэг залуу нь тэр үед цагаан өнгийн Портер маркын авто машиныг асаагаад хойшоо хүчтэй ухраад зогссон. Зугтааж байсан А айлын хашаа даваад орсон чинь тэгээд би тэндээс өөр зүйл хараагүй саваа бариад усаа авахаар яваад өгсөн. Манай эхнэр хашааны гадаа үлдсэн. Миний мэдэх зүйл бол ийм л байна. Тэр хашааны гадаа нэг өндөр бор залуу нэг настайвтар хүн 2 Аийг хамжаад элбээд ноцолдоод байгаа харагдаж байсан яг цохиж зодсон асуудлын талаар нь бол би сайн хараагүй удалгүй тэр А нь тэр 2 залуугаас зугтаагаад манай урдуур гараад гүйсэн. Намайг явсан хойгуур тэр Портер маркийн автомашин яваад өгсөн байсан. Хашаан дотор юу болсон талаар би мэдэхгүй. Хашааны гадаа болсон асуудлыг харсан…гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 39-40 хуу/  
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр намайг гэртээ байж байх үед гадаа хүмүүс орилолдоод байгаа сонсогдсон. Тухайн үед манай нөхөр усанд явах гээд гэрээс гарсан байсан. Тэгээд би нөхөр Өлзийбатын хамтаар хашааны гадаа гараад харсан чинь манай хажуу талын айлын хашааны гадаа 3 хүн хоорондоо ноцолдоод байсан. Хоёр нь нэгнийгээ хамжаад байгаа бололтой харагдаж байсан. Тэгээд тухайн үед саарал цамцтай Б.А гэх залуу тэр хоёр залуугаас зугтаагаад манай хашааны урдуур гараад гүйсэн. Тэгсэн араас нь настайвтар нэг хүн нь хөөгөөд явж байсан нөгөө залуу нь цагаан өнгийн Портер маркийн авто машиныг асаагаад хойшоо хурдтай ухарч манай хажуу талын эзэнгүй айлын хашааг тулаад зогссон. Тэр үед А зугтаагаад айлын хашаа даваад орж байсан. Тэгсэн өвгөн буцаж гүйгээд Портер маркийн авто машин дээр очоод хойд талын тэвшин дээр нь өөрөө гараад хэвтээд өгсөн чинь нөгөө Портер тэндээс шууд хөдлөөд дээшээ өгсөөд яваад өгсөн. Тэгээд тэр машин дахиж ирээгүй цааш нь юу болсон талаар мэдэхгүй. Портер маркийн автомашиныг хэн жолоодож явсан талаар би мэдэхгүй, нэрийг нь ч мэдэхгүй өндөр бордуу залуу нь машин жолоодож явсан. Уг авто машин зогсох үед тэр настайвтар хүн өөрөө ганцаараа гүйж очоод тэвшин дээр нь гарч суугаад тэгээд хэвтээд өгсөн тэр үед машин ч хөдлөөд явсан. Тэндээс машин нэлээд л хурдтай хөдлөөд явж байгаа харагдаж байсан. Тэр Н.Ц гэх хөгшин өөрөө машины тэвшин дээр гарч суугаад тэгээд хэвтээд өгсөн үүний дараа машин хөдлөөд явсан. Хашаан дотор юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-42 хуу/  
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Огийн мэдүүлсэн:”…2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Баянбулаг хороолол 10-09 тоот хашаандаа машинаа янзлаад байж байсан. Тэр үед хашааны хаалга нүдсэн тэгэхээр нь манай нөхөр очоод онгойлгосон. Би тэр үед бас араас нь харсан хашааны хаалга онгойлгох үед Ц манай нөхрийг цохисон гэсэн араас нь М орж ирээд бас манай нөхрийг цохисон гэсэн би бол тэр үед хараагүй гэр рүү орсон байсан. Тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд гар утсаа аваад гарч ирээд та нар намайг зодох гэлээ гээд бичлэг хийж эхэлсэн. Би тэр үед цагдаа дуудах гэж байсан. Тэгээд манай нөхөр гарч ирээд утсаараа бичлэг хийж байх үед М манай нөхрийг цохиж тэр үед утас нь газар унасан болохоор цааш бичлэг хийх боломжгүй болсон. Тэгээд Н.Ц манай нөхрийг өшиглөсөн манай нөхрийг М болон Н.Ц нар хоёулаа хамжаад газар унагаачихаад зодоод байсан. Манай нөхөр зодуулж байгаад хашаанаас гараад зугтаасан чинь манай хашаанд байсан сүх болон нохойнд барьдаг бороохой шиг резинэн зүйлийг бариад хөөгөөд байсан. Намайг цагдаа дуудсан гэдгийг мэдээд М, Цыг машиныхаа тэвшин дээр шидэж суулгаад тэгээд манайхаас зугтаагаад явчихсан. Б.Аийг Б.М галын түлээний мод авч хэд хэдэн удаа шидэж ар нуруу хэсэгт нь оноосон мөн гараараа гэдэс хэвлий орчимд нь цохисон газар унагаагаад Н.Ц нь гэдэс хөл гуя орчимд нь олон удаа өшиглөсөн. Тэр үед М манай нөхрийн дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд манай нөхөр хашаанаас гарч зугтаасан араас нь М хөөгөөд гарсан. Хашааны гадаа гарч ирээд Н.Ц нь манай нөхрийг газар унагаачихсан харагдаж байсан. Өөр дахиж хашааны гадаа юу болсон талаар бол би хараагүй болохоор мэдэхгүй. Б.А эсэргүүцэл үзүүлж газар түлхэж унагааж байсан…гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-52 хуу/  
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ц мэдүүлсэн:”…2019 оны 12 дугаар сарын 06-ны үдээс хойш М Цыг аваад гэртээ харьсан байсан. Тэр үед манай охин Энхзул нь аав хүнд зодуулсан байна гэж надад хэлэхээр нь яваад очтол нүүр амнаас нь цус гарсан, биеийнх нь энд тэнд шалбарсан, хөхөрсөн байдалтай байхаар нь гэртээ авч харьсан. Гэртээ ирээд байж байтал цагдаа ирээд аваад явсан. Ц тухайн шөнөө цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш өглөө нь даралт нь ихсээд буухгүй байна гэхээр нь би ирж эрүүлжүүлэхээс аваад явсан. Гэртээ хариад бие нь гайгүй болохгүй, даралт нь ихсээд байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны орой эмч дуудаж үзүүлсэн. Эмч нь эм өгч, тариа хийгээд жаахан байж байгаад гэртээ харьсан. Тухайн үед эмч нь хэвт гэсэн боловч төлбөрийн мөнгө байхгүй, гадны нөлөөтэй бол мөнгө төлдөг гээд төлбөр байхгүй учир гэртээ харьсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой Цыг эрүүлжүүлэхэд орсон байхад А, О нар ирсэн байхаар нь яагаад юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл урагдсан цамц барьсан байсан. Би тэр үед наад цамцыг нь урах тэнхэлгүй байсан юм биш үү гэж хэлсэн. Цамцыг нь оёдлоор нь ханзарсан юм шиг урагдсан харагдаж байсан. Би тэр үед Аийг чиний хаана ямар гэмтэл учирсан юм бэ гэж толгой хүзүүг нь хартал ил харагдах ямар гэмтэл бэртэл шалбархай байгаагүй. Бас чи ямар хувцастай байсан юм бэ гэж асуухад өвгөний том дээлтэй байсан гэж байсан, дээлтэй байсан юм бол яагаад цамц урагдсан гэдгийг нь ойлгохгүй байгаа. Мөн яагаад бороохойгоор яагаад зодож байгаа юм бэ гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд л би гэртээ харьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ц толгойн энэ тэнд нүүрэндээ олон газарт зулгарсан байсан. Ц нэлээн согтуу байсан. Ухаантай байсан эсэхийг мэдэхгүй байна, М эрүүл байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  150-153 хуу/  
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Цын мэдүүлсэн:”… Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг нь Б.Аийг зодно гэж бодож очоогүй юм. Тухайн үед тэгээд архинаас болоод санамсаргүй байдлаар хэрүүл маргаан болоод зодоон цохионы асуудал болчихлоо. Би тухайн үед архи уугаад тасарчихсан байсан миний санаж байгаагаар би ямар ч байсан нэг удаа Б.Аийг цохиж байсан өөр бусдыг нь санахгүй байна. Б.Аийг хэн хэн хэрхэн яаж цохиж зодсон талаар мэдэхгүй санахгүй байна. Тэр үед Б.А резин бороохойгоор цохиж зодсон байсан. Би тэгээд ухаан алдсан намайг бороохойгоор цохиж байсан талаар би хальт мэдээд байгаа юм өөр зүйл бол мэдэхгүй байна. Хэргийн талаар урьд өмнө мэдүүлэг өгсөн байгаа учраас болсон асуудлын талаар дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй…гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  146-147 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Цын дахин мэдүүлсэн:”… Би тухайн үед архи уусан байсан.  Үдээс өмнө 11 цагийн үед зах очсон санагдаж байна зах дээр очоод хөдөөнөөс ирсэн Мөнхөө гэдэг найзтайгаа тааралдаад 1 шил архи уусан, Мөнхөөгөөс салаад явж байгаад хадам дүү Чинзоригтой тааралдаад дахиад нэг шил архи уусан. Тэгээд явж байгаад өөрийн хүргэн Мтэй тааралдсан. Тэр үед М өөрийн портер маркийн машинтай явж байсан. Би М машинд суусан чинь хүргэн М та надтай хамжаад машин засалцаад өгөөч гэхээр нь би за гэсэн тэгсэн М банкны мөнгө нэхэгдээд байна аав би Огаас зээлүүлсэн мөнгөө авах хэрэгтэй байна гэхээр нь за гээд Аийнх рүү цуг явсан. Аийн хашааны гадаа ирээд зогсоход нь би түрүүлж буугаад хаалгыг нь цохисон чинь А өөрөө хаалгаа онгойлгож өгөхөөр нь би Аийн нүүр рүү нь цохисон. Тэгээд М машинаасаа буугаад хашаа руу орж ирсэн. Би яагаад Аийг цохисоноо мэдэхгүй байна. Тэгсэн чинь А О бороохой аваад ир гэхээр О бороохой авчирч өгөөд миний толгой руу нэг удаа цохисон. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар намайг А нүдэж байхад нь М намайг салгаж авч гараад хүргэн М намайг машиныхаа кабинд суугаад М гэрт очсон. М, А нар тухайн үед хэрэлдэж маргалдсан эсэхийг би мэдэхгүй байна. Би урьд өмнө А гэдэг хүнтэй хэрэлдэж маргалдаж байсан зүйл огт байхгүй. А гэдэг хүнтэй ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй. Өс хонзон санахаар ярилцаж яваагүй болохоор мэдэхгүй байна. Манай хүргэн М А, О хоёрыг нэг гэрт орохоос нь өмнө Од 550.000 төгрөг хүүтэй мөнгө зээлүүлсэн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  149-151 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аийн мэдүүлсэн:”…би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Цыг цохиж зодоогүй би огт гар хүрээгүй. Хэргийн талаар бол хохирогчоор мэдүүлэг өгсөн уг мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Цыг цохиж зодоогүй. Тэр галын түлээний мод байхгүй би тухайн үед Улаанбаатар хот руу мод ачуулдаг байсан ба тэр үед манай хашаанд маш олон хөрөөдсөн галын түлээний мод тайрдас олон байсан. Тэдгээрийг хот руу ачихыг нь ачаад түлэхийг нь чи түлээд дууссан. Манай хашаанд резин бороохой байсан тэр бороохой одоо алга болсон хаана байгаа талаар нь мэдэхгүй. Н.Ц Б.М нар л бариад явж байсан гэсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  155-157 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аийн дахин мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед хашаандаа өөрийнхөө портер машиныг засаад байж байхад манай хашааны хаалгыг хүчтэй нүдсэн. Тэгэхээр нь очоод би хаалгаа онгойлгосон чинь Ц түрүүлж орж ирсэн. М араас нь бараг зэрэгцээд орж ирсэн намайг хаалга нээх үед Ц баруун гараараа нүүр рүү цохисон. Араас нь М татаж унагаад дээрээс хоёулаа өшиглөж цохиж зодсон. Би босоод зугтаасан. Тэгэхэд манай эхнэр О нөгөө Ц, М нарын урдуур хааж зогсоод цагдаа дуудаж байх хооронд нь би Огийн араар маягтай зогсож байгаад өөрийн гар утсаар бичлэг хийж байтал би та нар яах гэж явж байгаа юм бэ айлын хашаанд гэсэн чинь Ц нь чамайг зодох гэж явна, чамайг алах гэж явна гэж хэлж байхад нь М миний хажуугаар над руу дөхөөд байхаар нь би санаанд ороогүй. Тэгсэн чинь М миний элэг хавь руу цохиход унасан. Унахдаа гар утсаа өөрөөс холтгож гэрийнхээ ойролцоо газар руу шидсэн. Би тухайн үед дээлтэй байсан, дээлийн хормойгоор толгойг бүтээж дарсан би арай гэж дээлээ тайлсан  гэтэл хоёулаа миний дээрээ цохиж зодоод миний өмсөж байсан подволк, ноолууран цамцыг урж тасдаад хаясан. Би тэгээд босох гээд өндийтөл М над руу хөрөөдсөн бөөрөнхий түлээ шидсэн нь миний шилэн хүзүү хавьцаа оноод ойгоод толгой дээгүүр даваад унасан би арай гэж хашаанаасаа гарах гэсэн чинь М дахиад хөрөөдсөн мод аваад над руу шидсэн миний мөрөн дээр оноод зүүн  ар дагз хавьд цохиод хавсарч цохиод ойгоод унасан. Би хашаанаасаа гараад зугтаасан чинь Ц нь замд тосоод миний хувцаснаас зуураад дахиад урсан араас МЭрданэ нь ирээд хоёулаа бас зуураад цохиж зодсон М эргээд машин дээрээсээ сүх аваад над руу эргээд ирэхээр нь би сүхийг нь булааж аваад өөрийнхөө хашаа руу давуулаад шидсэн. Тэгээд Цаас холдоод цаашаа явж байсан чинь М манай хашаа руу орсноо дахиад төмөр иштэй сүх аваад гарч ирээд над руу нэг явах гэснээ болиод машины тэвшин дээрээ сүхээ шидчихээд машиндаа суугаад ухраад намайг чиглээд ирэхээр нь би зугтаах замдаа манай хажуу талын айлын хүн хараад байж байхаар нь эд нар намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь дуугараагүй М машинтайгаа ухраад намайг чиглээд ирэхээр нь би эзэнгүй шинээр барьсан хашаа руу даваад орсон чинь машинтайгаа ухарч ирээд миний давсан хашааг мөргөөд зогссон. Тэгснээ М нь машинаас бууж ирээд нөгөө Цыгаа явъя наадах чинь цагдаа дуудсан байгаа наадахаа хая, явъя цагдаа ирж байгаа одоо гээд өгсөн. Тэгээд тэндээсээ М машинаа унаад хөдлөөд баруун тийшээ яваад өгсөн. Манайхаас баруун тийшээ явахад өндөр газар байдаг юм тэр руу өгсөж явахыг нь харсан чинь Ц нь портерийн тэвшин дээр ойж буугаад явж байсан. Би бол тэгж явахдаа Ц биедээ гэмтэл авсан байх гэж бодож байна. Тэгсэн сүүлд нь манай эхнэр О М Цыгаа хөлөөс нь өргөөд тэвшин дээрээ суулгаад яваад өгсөн гэж ярьсан. Манай  хажуу талын айлын хүн болохоор арай хөгшин хүн нь өөрөө машины тэвшин дээр хэвтээд яваад өгсөн гэж ярьж байсан. Би хашаанд байсан болохоор Цыг машин дээр гарахыг нь хараагүй харин өөд газар өгсөөд явж байхыг харсан. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. М гэдэг хүнтэй хоёр удаа тааралдаж мэндлээд өнгөрч байсан. Тэрнээс өөр тааралдаж уулзаж байгаагүй. Цтай бас хоёр удаа л тааралдаж байсан байх мэндлээд байсан. Ер нь бидний хооронд ямар ч харьцаа байхгүй. Ц, М нартай урьд өмнө өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Өс хонзон санахаар уулзаж ярилцаж яваагүй болохоор мэдэхгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Би угаасаа архи тамхи хэрэглэдэггүй. Ц, М нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Хоёулаа халамцуу байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. Одоо тэр галын түлээний мод байхгүй би тухайн үед Улаанбаатар руу мод ачуулдаг байсан ба тэр үед манай хашаанд маш олон хөрөөдсөн галын түлээний мод тайрдас олон байсан тэдгээрийг хот руу ачихыг нь ачаад түлэхийг нь түлээд дууссан гэж би өмнө нь мэдүүлсэн юм. Харин мэдүүлэг өгсний дараа Од цохисон модыг байхгүй болсон гэж хэллээ гэж хэлэхэд эхний цохисон мод нь байна лээ гэрийн ойролцоо өнхрөөд ирсэн байсан гэсэн тэр мод нь одоо байгаа. Манай хашаанд резин бороохой байсан тэр бороохой одоо алга болсон хаана байгаа талаар нь мэдэхгүй. Ц М нар л бариад явж байсан гэсэн үүнийг О харсан байна лээ. Би машин засах гээд муу хувцас дээл өмссөн байсан. Намайг дээлийн хормойноос татаад дээр нь цамцнаас татаад байсан би юун хүн зодохтой манатай өөрийгөө яая гэж байсан тонгойгоод толгой нүүрээ дараад хамгаалаад байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 162-163 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М мэдүүлсэн:”…би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 167-168 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М дахин мэдүүлсэн:”… Аийн эхнэр О надаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 555.000 төгрөг зээлсэн байсан. Би тэр мөнгөө авах гээд Аийнд очих гээд явж байтал зах дээр хадам аав Н.Ц, хадам ээжийн дүү болох Чинзориг хоёртой тааралдсан. Тэр хоёр явган явж байсан. Би өөрийн портер маркийн машинтай явж байсан. Хадам аавыг би хоёулаа миний машины тос маслийг нь солиодохъё, тэрнээс өмнө Аийнд очиж мөнгө аваад банкны мөнгө хийх хэрэг байна гээд зах дээрээс шууд Аийн очсон. Аийн хашааны үүдэн дээр очоод хадам аав Н.Ц түрүүлж буусан. Би хадам ээжийн дүү Чинзоригийг суудал налуулж унтуулчихаад хадам аавын араас орсон. Аийн хашаа руу орсон чинь хадам аав Н.Ц, А хоёр зодоон хийж байсан би очоод Аийг хойш нь татсан чинь А эргэж хараад миний баруун талын зовхи руу цохисон. Би зөрүүлээд Аийн мөр рүү цохисон. Тэгсэн А шууд гэр рүүгээ яваад эхнэр Огаасаа бороохой аваад эргэсэн. Би урдаас нь очоод Огаас мөнгөө авах гэсэн юм өнөөдөр миний банкны мөнгө болчихоод байна гэж хэлсэн. Тэр үед А бороохойгоо аваад хадам аав Н.Цыг бороохойгоор цохиод хадам аавыг газраар чирээд хашааны гадаа гаргахаар нь би араас нь гүйгээд очсон чинь А намайг харчихаад цаашаа зугтаасан. Би хадам аавыг босгосон чинь Аийн эхнэр О төмөр иштэй сүхээр миний машины урд талын салхины шилийг хагалсан. Би Огаас сүхийг нь булааж аваад өөрийнхөө машины кабин руу шидсэн. Тэгээд би хадам аавыг хашааных нь гаднаас кабиндаа суулгаж аваад би өөрийнхөө гэр рүү явсан. Намайг гэртээ ирэхэд хадам ээж манайд ирчихсэн байсан. Би архи хэрэглээгүй эрүүл байсан. Надтай уулзсанаасаа хойш хадам аав Чинзориг хоёр нэг лаазтай пиво хувааж уусан. Хадам аав Ц архи уусан нэлээн согтуу байсан. Би Аийн эхнэр Огаас зээлүүлсэн 555.000 төгрөгөө гэж тэднийд очсон. Надаас О эхний нөхрөөсөө салах гэж байгаа мөнгөний хэрэг байна гээд мөнгө авсан. Тэр үед Аптансүх нь уурхайд ажилладаг байсан. А тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.  Миний машин дээр том жижиг хоёр дугуй бас модон иштэй сүх байсан, өөр зүйл байгаагүй. Урьд өмнө А, О нартай хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Мөнгөө авах гээд утсаар Отай нэлээн хэдэн удаа ярьж байсан. Аптансүх гэдэг хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Би мөр рүү нь нэг удаа цохисон өөр асуудал байхгүй. Аптансүхийн гадаа очиж зогсоод хадам аав түрүүлээд буугаад явсан. Би Чинзоригийг хойш нь налуулж унтуулчихаад буугаад хашаанд ороход А хадам аавыг газар унагачихсан гараараа цохиж байсан. Би очоод араас нь татсан чинь эргэж хараад миний зовхи руу цохихоор нь би зөрүүлээд мөр рүү нь нэг удаа цохисон. Н.Ц А нар юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Сүүлд нь хадам ааваас сонссон чинь Аийн дагавар охин Огийн 10 дугаар ангид сурдаг охин Бямбахоролыг чи том болоод янхан болно, баарны бүжигчин болно гэж ярьсаныг нь Бямбахорол өвөө, эмээ хоёртоо хэлсэн гэсэн. Тэрнээс болж маргалдаж зодолдсон. Манай хадам аавыг архи уучихаар нь О дандаа цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгчихдөг гэсэн тэр тэр юмнаас болоод маргалдаад зодолдсон гэж ярьж байсан. Гомдолтой байна. Би салхины шилний мөнгөө гаргуулж авна. Би баруун гараараа нэг удаа мөр рүү нь цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 172-173 хуу/
    Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт: 
    1. Н.Цын биед гэмтэл учирчээ. 
    2. Н.Цын биед тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, 41-р шүд бага зэрэг хөдөлсөн, зулайн баруун хойд хэсэгт, дагзны баруун дээд хэсэгт, 2 чихний урд, баруун нүдний гадна талд, зүүн нүдний дээд зовхины гадна талд, дээд уруулд, оочинд жижиг жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.     3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 
    4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 
    5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 
    6. Тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн баруун хойд хэсэгт, дагзны баруун дээд хэсэгт, 2 чихний урд, баруун нүдний гадна талд, зүүн нүдний дээд зовхины гадна талд, дээд уруулд, оочинд 41-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 70-71 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт: 
1.    Н.Цын биед гэмтэл учирчээ. 
2.    Н.Цын биед тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, зүүн 
нүдний доод зовхинд цус хуралт, 41-р шүд бага зэрэг хөдөлсөн, зулайн баруун хойд хэсэгт, дагзны баруун дээд хэсэгт, 2 чихний урд, баруун нүдний гадна талд, зүүн нүдний дээд зовхины гадна талд, дээд уруулд, оочинд жижиг жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.     
    3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 
    4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 
    5.  Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 
    6. Тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн баруун хойд хэсэгт, дагзны баруун дээд хэсэгт, 2 чихний урд, баруун нүдний гадна талд, зүүн нүдний дээд зовхины гадна талд, дээд уруулд, оочинд 41-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
    7. Н.Ц нь 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас харахад хамар ясны хуучин хугаралтай, зүүн талын хөхлөг сэртэнгийн архаг үрэвсэлтэй, тунгалаг таславчийн төрөлхийн уйланхайт өөрчлөлт зэрэг архаг хууч өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 76-77 хуу/
    Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт:
1.    Б.Аийн биед тархи доргилт, баруун гарын сарвуунд цус хуралт, уруулын 
зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт, шилэн хүзүүнд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн 
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын сарвууны цус хуралт, уруулын зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт, шилэн хүзүүнд зураасан зулгаралт гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /1-ийн хх-ийн 87 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт:
1.    Б.Аийн биед гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархай, зулайн зүүн хажуу 
хэсэгт 04 см гүн зузаантай тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дунд зэрэг баруун гарын сарвуунд цус хуралт, уруулын дээд хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт, шилэн хүзүүнд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Зүүн чамархай, зулайн зүүн хажуу хэсэгт 04 см гүн зузаантай тархины хатуу бүрхүүл 
хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дунд зэрэг гэмтэл нь учирсан тухайн үедээ амь тэнссэн байдалд хүргээгүй, хэмжээгээр томорч тархи дараагүй байх тул амь биед аюултай гэмтэлд хамаарахгүй, эдгээр гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гарын сарвууны цус хуралт, уруулын зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт, шилэн хүзүүнд зураасан зулгаралт гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь 
эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 95 хуу/

    Гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 116 хуу, 215-218 хуу, 248-249 хуу, 2-ийн хх-ийн 66 хуу/
    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 180 хуу/
    Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-ийн хх-ийн 181 хуу/ 
    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 183 хуу/
    Н.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-ийн хх-ийн 184 хуу/ 
    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 186 хуу/
    Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /1-ийн хх-ийн 187 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-ийн хх-ийн 194-196 хуу/
    Б.Аийн хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн баримтууд /1-ийн хх-ийн 198-202 хуу/
    Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-ийн хх-ийн 204-206 хуу, 231-233 хуу/
    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 68-69 хуу/ зэрэг болно. 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, Н.Ц нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Б.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Н.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Н.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 1912007830057 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.М, Н.Ц нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Б.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулаг хорооллын 10-09 тоотод иргэн Н.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн: “....2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Баянбулагийн 10-09 тоотод хашаан дотроо юм хийгээд явж байх үед 12 цагийн үед манай хашааны гадаа нэг машин зогсоод хашааны хаалга хүн хүчтэй нүдсэн тэр үед би очоод хашааныхаа хаалгыг тайлах үед урдаас Н.Ц гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгсэн М миний баруун талаар орж ирээд намайг гараараа нүүр рүү цохиод газар татаж унагаасан. Тэгээд би өнхөрч босож ирээд гэр рүүгээ гүйж ороод гар утсаа аваад гарч ирээд бичлэг хийгээд та нар гар би утсаар бичлэг хийж та нар яах гэж ирсэн юм гэсэн чинь Ц нь зодох гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэр үед М нь дуугай зогсож байгаад над руу ойртож ирээд намайг гараараа цохиж газар унагаасан. Утасны бичлэг зогссон. Тэгээд би газар уначихаад эргэж босож ирээд утсаа хол шидчихээд Мтэй барьцалдаж аваад толгойг нь уураглаад газар хамт унасан. Тэр хооронд Ц манай эхнэрийг түлхэж унагаачихаад над дээр ирээд намайг 1-2 удаа толгой руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь би М тавьсан. Тэгээд би дээлээ тайлах гээд байж байх үед хаанаас ч нэг сүх барьчихсан орж ирээд холоос над руу шидэж л байсан. Тэгээд би өмсөж байсан урт дээлээ тайлах гээд ноцолдож байх үед М түлээний бөөрөнхий 2 ширхэг тайрдас аваад над руу шидсэн нэг нь миний толгойны ар хэсэгт оносон нөгөөх нь миний ар нуруу хэсэгт оносон. Тэгээд би хашаанаас гарч зугтсан. Тухайн үед миний толгой дүйнгэтээд манараад байсан. Тэгсэн миний араас тэр 2 хашааны гадаа гарч ирээд намайг барьж аваад газар унагаагаад хувцаснаас татаж цамц ураад ганц нэг цохиж байсан. Тэгээд би тэр хоёроос мултраад цаашаа хол зугтаасан...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  32-33 хуу/ мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цын мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой би зах дээр архи уусан согтуу явж байх үед манай хүргэн М гэх залуу над дээр ирээд намайг хамт машин янзлая гэж хэлээд би хүргэн М хамт машин янзлахаар явж байсан. Тэгсэн М О эгчээс зээлүүлсэн мөнгөө авъя хоёулаа хамт гэрт нь очье гээд бид 2 хамт Огийн гэр рүү буюу Баянбулаг хороолол руу явсан. Тэгээд Огийн гэрийн гадаа очоод би эхэлж машинаас буугаад Огийн хашааны хаалгыг нүдээд зогсож байсан. Тэр үед манай хүргэн болох А гэх залуу хашааныхаа хаалгаа онгойлгосон байх тэгээд М бид 2 мөнгө төгрөг авна гээд л согтуудаа хэрүүл маргаан хийж М А бид 3 хоорондоо маргалдаж зодоон хийсэн яг хэрхэн яаж зодоон цохион хийсэн эсэх талаараа санахгүй байна би нилээд их согтуу байсан. Тухайн үед А миний толгой руу бороохой мэт хар өнгийн резинэн зүйлээр ямар ч байсан нэг удаа цохисон…” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 37-38 хуу/мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өын мэдүүлсэн:”… 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би усанд явах гээд гэрээсээ гараад хашааны гадаа гараад иртэл 3 хүн хоорондоо ноцолдоод байсан. Тэнд нэг саарал цамцтай одоо А гээд байгаа залуу тэнд байсан. Хоёр хүнд зодуулаад байгаа байдалтай харагдаж байсан. Тэгээд тэр А тэр хоёроос зугтаагаад манай хашааны урдуур гараад гүйцсэн. А гэх хүнийг цамц нь урагдсан байдалтай харагдаж байсан ба түүний араас нэг настай хүн хөөгөөд гүйгээд байсан…гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 39-40 хуу/  мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн:”…хашааны гадаа 3 хүн хоорондоо ноцолдоод байсан. Хоёр нь нэгнийгээ хамжаад байгаа бололтой харагдаж байсан. Тэгээд тухайн үед саарал цамцтай Б.А гэх залуу тэр хоёр залуугаас зугтаагаад манай хашааны урдуур гараад гүйсэн. Тэгсэн араас нь настайвтар нэг хүн нь хөөгөөд явж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-42 хуу/  мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Огийн мэдүүлсэн:”…2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Баянбулаг хороолол 10-09 тоот хашаандаа машинаа янзлаад байж байсан. Тэр үед хашааны хаалга нүдсэн тэгэхээр нь манай нөхөр очоод онгойлгосон. Би тэр үед бас араас нь харсан хашааны хаалга онгойлгох үед Ц манай нөхрийг цохисон гэсэн араас нь М орж ирээд бас манай нөхрийг цохисон…гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-52 хуу/  мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлсэн:”…2019 оны 12 дугаар сарын 06-ны үдээс хойш М Цыг аваад гэртээ харьсан байсан. Тэр үед манай охин Энхзул нь аав хүнд зодуулсан байна гэж надад хэлэхээр нь яваад очтол нүүр амнаас нь цус гарсан, биеийнх нь энд тэнд шалбарсан, хөхөрсөн байдалтай байхаар нь гэртээ авч харьсан. Гэртээ ирээд байж байтал цагдаа ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  150-153 хуу/,   Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.М, Н.Ц нарын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх  хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Аийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...”гэж заасан байх тул шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болсон  байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Б.М, Н.Ц нарын үйлдэл нь мөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болсон байх бөгөөд бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон тус тус  зөвтгөх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан..”гэж нэмэлт өөрчлөлт орсон боловч уг хууль нь  2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх тул шүүгдэгч Б.Аэд холбогдох хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэж зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.М, Н.Ц нар нь хохирогч Б.Аийн биед зүүн чамархай, зулайн зүүн хажуу хэсэгт 04  см гүн зузаантай тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, дунд зэрэг гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Цын биед тархи доргилт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлтэд тус тус дурдсан бөгөөд шүүгдэгч Б.Аийн  дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Б.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 
Мөн эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт”...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...”гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.М, Н.Ц, нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн  хуу/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Харин хохирогч Б.А нь 1854115 төгрөгийн хохирлын талаар баримтыг гаргаж өгсөн бөгөөд 383500 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, харин 1470615 төгрөгийг  шүүгдэгч Н.Ц, Б.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Цаас 735,308 төгрөгийг, Б.Мэс 735,308 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19дүгээр хорооллын 20 байр 52 тоотод оршин суух хаягтай А овогт Б А /РД:/-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Нотлох баримтын шаардлага хангаагүй 300.000 төгрөг Архангай нэгдсэн эмнэлэг ор хоног гэх баримт /1-р хх-ийн 198хуу/, 51000 төгрөг  голомт банк гэх баримт /1р хх-ийн 201хуу/, 32500 төгрөг /1р хх-ийн 202хуу/ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Н.Ц, Б.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэх заалт болон уг хууль хүчингүй болсон байх тул  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд түүнээс хойш 1 /нэг/ жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, ...мөн зүйлийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасан байх тул  Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны 12 дугаарс сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”хүн хуулийн этгээд өршөөлд хамаарна  гэж мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3,7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-д хэсэгт”... шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэх, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...”гэж мөн зүйлийн 12.12-д шүүдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...”гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Н.Ц, Б.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн асуудалд маргаж байсан хэдий ч шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн учир шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, тэдгээрийн  үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Б.М хохирогч Э.Огийн хувай маркийн гар утсыг устгасан гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Э.Ог хохирогчоор тогтоосон боловч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02дугаартай прокурорын тогтоолоор/2р хх-ийн 248-249хуу/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Э.Ог иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул түүний эвдэрсэн гэх гар утсыг шүүх шүүгдэгч Б.Мэс гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм. Мөн хохирогч Б.А нь эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1ширхэг,  подволк 1ширхэгийг, мөн иргэний нэхэмжлэгч Б..М нь автомашины шилний үнэ 110.000 төгрөгийг тус тус нэхэмжлээгүй тул шүүх гаргаж шийдвэрлээгүй болно.

Шүүгдэгч Б.Аэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Н.Ц, Б.М нарт холбогдох хэргийг өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Н.Ц, Б.М нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
 Шүүгдэгч Б.А, Н.Ц, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 ширхэг, подволк 1 ширхэгийг тус тус устгаж, сиди  1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч  А овогт  Бн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж овогт Б М, шүүгдэгч Б овогт Нн Ц нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Б Аэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.    2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар 
зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж овогт Б М, шүүгдэгч Б овогт Нн Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай. 

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт 
зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 /нэг/ ширхэг, подволк 1 /нэг/ ширхэгийг тус тус устгаж, СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цаас 735.308 /долоон зуун гучин таван мянга гурван зуун найм/ төгрөгийг,  шүүгдэгч Б.Мэс 735.308 /долоон зуун гучин таван мянга гурван зуун найм/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын 20 байр 52 тоотод оршин суух хаягтай А овогт Б А /РД:/-д олгосугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Н.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж хохирогч Б.Аийн нэхэмжлэлээс 383.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Н.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ