| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2018/0400/Э |
| Дугаар | 0009 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 0009
1 Б.З-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч Б.З Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолтой, Б.З-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Л.О-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, О овогт Б-н З.
Шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумын багийн дүгээр гудамжинд хохирогч Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор:
О овгийн Б-н З-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-н цагдан хоригдсон 17 хоногийг нийтэд тустай ажил 2 хийлгэх ялын 136 цагаар тооцож эдлэх ялаас хасч, шүүгдэгчийн эдлэх ялыг 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.О эсэргүүцэлдээ: “ ... Шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумын багийн дүгээр гудамжинд хохирогч Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хэдэн цагаар хийхийг тогтоож, өгөөгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: О овогт Б-н З нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн гудамжинд иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь “баруун 6, 7, 8 дугаар хавирганы далд зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрч Б.Б, Б.Н, Б.Л, Л.Е, Э.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүх Б.З-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Эрүүгийн хуульд заасан ялын төрлийн нэг болох нийтэд тустай ажилд хийлгэх ялын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно...” гэж тодорхой хуульчилсан байхад шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу дээрх ялаар шийтгэхдээ өдөрт хийлгэх нийтэд тустай ажлын цагийг заавал тогтоох шаардлагагүй юм. Харин Эрүүгийн хуульд өдөрт хийлгэх нийтэд тустай ажлын цагийг тодорхой заагаагүй, шүүх заавал тогтоохоор заасан тохиолдолд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зайлшгүй тусгах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2-т заасан “...оногдуулсан ялын төрөл хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г тусгах хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд прокурор Л.О-н “...шийтгэх тогтоолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хэдэн цагаар хийхийг тогтоож, өгөөгүй ... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.О-н эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ