Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 110/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0049 |
Огноо | 2014-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0049
2014 оны 01 сарын 23 өдөр Дугаар 49 Улаанбаатар хот
Х.М-ны нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.М-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр аймгийн Засаг даргын 133 тоот захирамжийн дагуу 2 дугаар цэцэрлэгийн баруун талаас 120 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшилд авч, хувийн орон сууц барьсан юм. Энэ үед уг газарт байсан муу байшин, хажуу талд байсан хувийн гараашийг нүүлгэж, аймгийн ерөнхий архитектур Б.М-ын зурсан зургийн дагуу барьсан юм. Дараа нь уг байшингийн хажууд эсгий гэр барих зориулалттай, хуульд заасан гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшүүлэх хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаж, аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар холбогдох хууль тогтоомжийн дагуу надад гэр бүлийн хэрэгцээнд 700 м.кв газрыг 28 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, урьдах 133 дугаар захирамжийн газрын гэрчилгээний хамт хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгосон юм.
Ингээд иргэн Б.М-ын гомдлыг шалгах явцад хууль бус цэцэрлэгийн газраас газар олгогдсон гэсэн үндэслэлгүй, нотлогдоогүй зүйлээр надад газар олгосон Засаг даргын 140 дүгээр захирамжийг, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Засаг даргын 336 тоот захирамжаар хүчингүй болгосон юм. Уг захирамжид урьдах аймгийн Засаг даргын 140 дүгээр захирамж нь ямар хууль тогтоомж зөрчиж гаргасан үндэслэлүүдийг тогтоогоогүй, үүнээс болж хэнд ч ямар ч хохирол бий болоогүй, хүчингүй болгох шаардлага байхгүй байхад, улс төржсөн байдлаар үндэслэлгүй шийдвэр гаргаж, хүчингүй болгож байгаа нь илт байна.
Уг захирамжийг гаргахдаа үндэс болгосон хяналтын прокурор Б.Б-ийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/327 тоот тогтоолд Б.Г нь 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох цэцэрлэгийн газрыг хувьдаа ашигласан гэжээ. Цэцэрлэгийн эрхлэгчид газрыг зохион зарцуулах эрх байдаггүй юм. Ямар хөрөнгийг итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө гэж хэлдгийг мэддэггүй прокурор байдаг байна. Байгууллагын эрхлэгч зөвшөөрөгдсөн газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг ойлгомоор. Харин уг шийдвэрийг орлогч прокурор А.Т 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5/201304000182 тоот тогтоолоор хүчингүй болгож, харин уг асуудалд Б.Г биш, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албаны мэргэжилтнүүдийн буруутай үйлдэлтэй холбогдуулан шалгахаар шийдвэр гаргажээ
Иймд, хууль бус 5 дугаар сард хүчингүй болгосон прокурорын тогтоолыг 6 дугаар сарын 11-нд үндэс болгож гаргасан Засаг даргын 336 тоот захирамж хүчингүй болох ёстой. Миний эзэмшилд байсан газар цэцэрлэгийн газар биш. Цэцэрлэгт өөрт нь хангалттай газар нь байна. Энэ асуудлыг 2009 оноос хойш олон газраас шалгаж, цэцэрлэгийн газар биш гэдгийг нотлон тогтоосон байгаа.
... Цэцэрлэгийн газартай холбоотой ямар нэг маргаан байвал Е.М-тэй холбоотой байж таарна. Е.М нь сүүлд 2 удаа хашаагаа томсгож, одоо мөн цэцэрлэгийн газраас 500 м.кв газар хууль бус эзэмшиж байгаа. Иймд би хүний өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй юм.
... Иймд энэ улс төржиж ямар ч үндэслэлгүй хэлмэгдүүлж хүний амьдралаар тоглож байгаа асуудалд бодитой дүгнэлт хийж, хууль бус гарсан Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.М-ны захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.М-д аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 133 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн баруун талаас, бүрдүүлсэн техникийн нөхцөлийн зургийн дагуу, хууль тогтоомжийн хүрээнд 120 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн.
Тухайн үед Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 3930 м.кв газрыг эзэмшдэг байсан ба захирамжийн дагуу 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, газрын байршлыг кадастрын зургаар баталгаажуулан ( газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.
Иргэн Е.М газар нь Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн газартай хамааралгүй болох нь дээрх сансрын зургаас харагдаж байна. Иймд, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүй багасгаж иргэн Х.М-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.М, Б.Г нарын танд гаргасан нэхэмжлэл болон таны 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийг гуравдагч этгээдээр тогтоосон 186 тоот захирамжийг хүлээж авч дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Аймгийн прокурорын хяналтын прокурор Б.Б нь 5/327 тоот тогтоолд зөвхөн мөрдөн байцаалтын шалгалтын явцад тогтоогдсон, нотлогдсон хууль бус асуудлын талаар дурдаж түүнд ЭБШХ-ийн 175 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь Б.Г-ийн хууль бус үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг үндэс болгожээ. Харин орлогч прокурор А.Т уг хэргийг идэвхжүүлж Б.Б-ийн хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож хэрэг доторх өөр асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тогтоолыг хүчингүй болгоход шалгаж тогтоосон, нотолсон асуудлын талаарх дүгнэлтийг бус зөвхөн тогтоолын тогтоох хэсгийг хүчингүй болгожээ.
Прокурор А.Т нь нөгөө талаас Х.М-тай үгсэн хуйвалдаж, тогтоолыг хүчингүй болгосон нэрийдлээр өөр асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг шалгахгүйгээр ямар ч ЭБШ ажиллагаа явуулаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь прокурор А.Т-ийн Х.М-ны үйлдлийг хааж, түүний хууль бус эзэмшсэн газрыг хэвээр нь үлдээх гэсэн явуургүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчид шалгалтын явцад Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн газар заавал Х.М-ны эхнэр Б.Г эрхлэгч байхад хасагдах болсныг сэжигтэй байдлаар шалгаж, хууль бус үндэслэлгүй хасагдсаныг тогтоосон үндэслэлийг хяналтын прокурор Б.Б зөв дүгнэлт хийсэн байсан.
Харин ЭБШХ-ийн дагуу шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж орхигдуулсан. Ямар асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх болсныг Х.М тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Х.М эзэмшиж байсан газрууд бүгд цэцэрлэгийн эзэмшил газар байсныг тус цэцэрлэгт ажиллаж байсан эрхлэгч асан Ш.М, нярав Б нар сайн мэднэ. 2005 оны сансраас авсан зураглал байтугай тухайн үед багадаа тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүмүүс болгон цэцэрлэгийн эзэмшил газар гэдгийг мэднэ. Дээр үед тус газарт цэцэрлэгийн склад байсан бөгөөд түүний цементээр цутгасан шал одоо болтол хэвээр нь хадгалагдаж байгаа болно гэжээ.
Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ны тус шүүхэд гаргасан “аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийн Х.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.М давж заалдах гомдолдоо: Миний бие тухайн шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, учир нь уг газрын маргаан гарах болсон шалтгаан нь ажлаа өгсөнгүй, шүүхэд гомдол гаргалаа гэсэн утгаар хүний үндсэн хуульд заасан эрхийг хааж боогдуулсан, хууль бус шахалт үзүүлж, шалгуулж гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгон хэлмэгдүүлэх маягаар бохир улс төр байсныг шүүх анхаарч үзээгүй. Шүүх маргааныг тал бүрээс нь судлан үзэж зөв дүгнэлт гаргахын оронд хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, зарим нэг гэрчээр байцаасан гэрчүүдийн мэдүүлгийг өөрийн гарах гэж байгаа шийдвэрт нийцүүлэн мэдүүлэг авч шүүгчийн ёс зүйг зөрчиж байлаа.
Жишээ нь, 2 дугаар цэцэрлэгийн хуучин эрхлэгч байсан М Х.М-ны гэрийн урьд талын саравч хашаанаас урагшаа цэцэрлэгийн газар, цэцэрлэг М-д хоёрын дунд эзгүй газар байсан гэж хэлсээр байхад мушгин гуйвуулж одоогийн Х.М-ны эзэмшиж байгаа газрын зарим хэсэг нь цэцэрлэгийн газар байсан гэх мэтээр өөрийн гаргах гэж байгаа шийдвэртэй тохируулан байцаалт авсан. Энэ цэцэрлэгийн газар гэдгийг эрхлэгч үнэхээр цэцэрлэгийн газар мөн гээд байвал юугаар нотлоод байгааг тодорхой баримтаар гаргаж ирэх ёстой.
Нөгөө талаар прокурорын хүчингүй болсон хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад энэ талаар огт дурдахгүй, шүүх өөрөө газрын албаны эрх мэдлийг эдэлж, газар хуваарилалт хийж, цэцэрлэгийн эзэмшилд байгаагүй газрыг мөн гэж нотлох баримтуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нь судлан дүгнээгүй буруу шийдвэр гаргасан нь хууль бус байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээг 4540 м.кв гэж тооцон 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 030100119 дугаар бүхий гэрчилгээг сумын Засаг дарга олгожээ. Засаг даргын томилсон албан тушаалтан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул хүчингүй гэжээ.
Гэтэл 2012 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн цэцэрлэгийн газрыг 3289 м.кв болгож өөрчлөн, 0381649 тоот газрын гэрчилгээг мөн нэгж байгууллагатай гэрээ байгуулаагүй байхад олгогдсон тул шүүх хүчингүйд тооцох ёстой байхад, бүүр шүүх үндэслэл болгон шийдвэрлэж байгааг юу гэж ойлгох вэ? Хуульд зааснаар аливаа гэрээ хэлэлцээр хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болдог ерөнхий зарчим байгаа биз дээ. Шийдвэрт уг гэрчилгээгээр цэцэрлэгийн 4540 м.кв газрын хууль ёсны эзэмшигч байгууллага гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хэргийн оролцогч маргахгүй байгаа гэж дурджээ.
Бид харин ч маргаж байгаа, аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот тушаалаар 2 дугаар цэцэрлэгийн газрыг багасгаж 3930 м.кв болгон, иргэн Е.М-ийн газрыг 1824 м.кв болгон томсгож байгааг хууль бус шалгуулах талаар хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй юм.
Мөн шийдвэрт 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн этгээдийн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, Т.З-ын кадастрын зураг, Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжийг үндэслэн 2 дугаар цэцэрлэгт 3930 м.кв газрын эзэмшигч болгожээ гэжээ. Гэтэл 392 дугаар захирамж 2008 он биш, 2006 оны 12 дугаар сарын 26-нд гарчээ. 2008 оны 6 дугаар сарын 18-нд газар эзэмших өргөдөл гаргажээ гэжээ.
Гэтэл газрыг өргөдөл гаргахаас 2 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 26-нд 392 дугаар захирамжаар олгосон байна. Захирамж гаргаснаас хойш 2 жилийн дараа буюу 2008 оны 6 дугаар сарын 17-нд газрын кадастр хариуцсан Т.З хуурамч кадастрын гар зураг зурж, гэрчилгээ бичиж гэрээ хийжээ. Т.З-ын тухайн үед зурсан зургаар хэмжилт хийж үзэхэд 4289.3 м.кв газар байна. Харин гэрчилгээнд 3930.0 м.кв гэж бичжээ. Энэ бол тухайн үед ямар ч хэмжилт хийгдээгүй санаанаас бичсэнийг нотлоод байгаа, Т.З ч тухайн үед яаруу сандруу явж байсан нарийн хэмжилт хийгээгүй Х.М цэцэрлэгт оруулаад бич гэхээр нь бичсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа.
Би цэцэрлэгт оруул гэж хэлээгүй, миний газар биш гэж үнэлээ хэлсэн. болно. Үүнээс харахад бүх зүйл хуурамч зохиомлоор явж байгаа нь тодорхой байгаа ба үүнийг шүүх анхаарч үзээгүй, мөн шийдвэрт 2008 онд 3930.0 м.кв газар эзэмшүүлсэн захирамж гарсны дараа 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Засаг дарга 140 дүгээр захирамжаар Х.М-д 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь 243 м.кв газар давхардсаныг шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, кадастрын зургаар батлагдаж байна гэжээ. Т.З-ын зурсан кадастрын зурагт одоогийн цэцэрлэгийн 3292.4 м.кв газар дээр миний маргаад байгаа 700 м.кв газар, Р-ын маргаад байгаа 416.9 м.кв газрыг оруулан зурж, нийт талбай 3930.0 м.кв газар гэжээ. Тэгвэл /3292.4+700+416.9=4409.3/ 3930.0 биш, 4909.3 м.кв болж байгааг шүүхийн хийсэн үзлэгээр тогтоогдсон мөртлөө анхаарч үзээгүй.
Иймд, кадастрын зураг огт үндэслэлгүй гэдэг нь тогтоогдоод байгаа, 2008 онд хийгдсэн кадастрын зурагт /хавтаст хэргийн 16-р хуудсанд/ бидний одоогийн маргаж байгаа газар цэцэрлэгийн хашааны гадна талд сул газар байснаар тодорхой зурагджээ. Энэ газар нь цэцэрлэгийн газар байсан бол тухайн үед кадастрт цэцэрлэгийн газарт оруулж зурагдахгүй явсан бол саяхан 10 дугаар сард зурсан Е-ийн кадастрын зураг, шүүхийн хэмжилт хийсэн үзлэгүүд одоогийн байгаа байдлыг нотлоод байгаа болохоос тухайн үед ямар ямар байсныг яаж нотлох юм бэ.
Иймд, хариуцагч газрын албанаас сүүлд бүрдүүлсэн материалууд мөн энэ хүмүүсийн мэдүүлгийг үндэс болгон шүүх нарийн шалган тогтоогоогүй байж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасандаа гомдолтой байна. Энэ зүйлүүдийг дахин судалж тогтоож өгөхийг хүсье.
Аймгийн Засаг даргын 2013 оны 336 дугаар захирамжаар 2011 оны 140 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор тухайн үед уг захирамжаар хүчингүй болсон 133 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн гэжээ. Тэгвэл тухайн үед уг захирамжаар байгуулсан гэрээ гэрчилгээнүүд бүгд хүчингүй болсон тул уг захирамжийг сэргээсэн хүчинтэйд тооцсон ямар нэгэн акт шийдвэргүйгээр эрх сэргээгдэх боломжгүй гэдгийг ч шүүх ойлгомоор юм даа.
Тухайн газрыг олгохдоо техникийн нөхцөл бүрдүүлээгүй шууд захирамж гаргасан нь миний буруу биш. Материалаа бүрэн гүйцэд бүрдүүлээгүй төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Засаг дарга яагаад олгосон юм бол. Уг газрын захирамжийг төлөвлөн гаргаж кадастрын зураг хийж гэрээ байгуулсан хүн бол одоогийн Газрын албаны дарга Н-д өөрөө байсан юм. Одоо буруу олгосон байна гээд нэхэмжлээд сууж байна. Буруу байсан бол яах гэж олгосон юм бэ? Улс төржиж жирийн иргэдийн амьдралаар тоглож байдаг албан тушаалтанд бас хариуцлага баймаар. Иймд, 580 м.кв газрыг хууль бусаар олгосныг юугаар нотлоод байгаа, тухайн үед яагаад хууль бус олгогдсон, үүнд хэн буруутай зэргийг нарийн шалгуулмаар байна. Цэцэрлэгийн газар 3930 м.кв байсан чухам хэдийд 3289 м.кв болж багассаныг тогтоох шаардлагатай байна. Энэ нь Х.М 2011 онд 700 м.кв газар авах үед үүнтэй зэрэгцүүлэн гэрчилгээ бичиж, гэрээ хийж гарын үсэг зуруулахыг оролдсон болохоос биш, энэ нь 2008 оны 11 дүгээр сард 3289 м.кв газар болж багассан байна. Үүнд шүүх ямар ч ач холбогдол өгөөгүй, үүнийг ойлгохыг ч хүсээгүй.
2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга С.Х газрын албаны мэргэжилтэн Ж.Е нар Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн бохирын шугам болон шинээр барих тоглоомын талбайд гарааш барьж байгаа асуудлыг зогсоох тухай 21 тоот мэдэгдэх хуудас иргэн Х нарт өгчээ. Гэтэл үүнийг хүлээж аваагүй, 12 гарааш баригдсан. Ингээд Х-ыг 2 сая төгрөгөөр торгосон тухай маргаан шүүхээр явж, 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн захиргааны хэргийн 41 тоот шийдвэрээр энэ тухай маргаан эцэслэн шийдвэрлэгджээ. Үүнийг ч шүүх анхаарах ёстой байлаа.
Энэ үед М байшин цэцэрлэгийн хооронд байсан сараалжин хашааг авч хайж М цэцэрлэгийн хашаа руу орж блокон хашаа барьж авсан. Энэ үед цэцэрлэгийн эрхлэгч Б.Г холбогдох хүмүүст хэлсэн боловч ямар ч ач холбогдол өгөөгүй тул газрыг 3289 м.кв газар болгон өөрчилсөн, гэрээг хүлээн зөвшөөрөөгүй, одоо хүртэл маргаантай учир гарын үсэг зураагүй. Гэтэл 2008 оны 11 дугаар сард бүх газрын хэмжээ өөрчлөгдсөн байхад 2008 оны 392 дугаар захирамжаас хойш ямар нэг өөрчлөлт гараагүй гэж гэрээ байгуулаагүй, маргаантай байхад албадан бичсэн 3289 м.кв газрын гэрчилгээг үндэс болгон буруу дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь огт үндэслэлгүй юм.
Энэ бүхнийг шүүхээс газарт үзлэг хийх үед хэлсэн боловч огт авч үзээгүй, энэ талаар шүүх хурал дээр ч тодорхой хэлсэн болно. Мөн сансрын зураг гэж нотлох баримтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн хажууд байсан гагнуур хийдэг амбаарыг нэг бол цэцэрлэгийн склад, нэг бол зор мэтээр тайлбарлаж нотлох баримтаар тооцож байгаа. Би яаж нотлоод байгаа ойлгохгүй байна.
Иймд, уг асуудлыг дахин нарийн судлан шалгаж, бүх зүйлийн үнэн бодит байдлыг тогтоосны эцэст шударга шийдвэр гаргахын тулд Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн 61 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Х.М нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “... надад 700 м.кв газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 140 дүгээр захирамж нь хуулийн ямар үндэслэлийг зөрчсөн болохыг Засаг дарга тогтоогоогүй, хэн нэгэнд хохирол учраагүй байхад улс төржсөн байдлаар шийдвэр гаргасан, ... эхнэр Б.Г-ыг цэцэрлэгийн газрыг хувьдаа ашигласан гэж холбогдох байгууллагууд шалгасан боловч нотлогдоогүй, ... 700 м.кв газар сул чөлөөтэй газар, харин иргэн Е.М нь цэцэрлэгийн газарт хашаа татан оруулсан” гэж тодорхойлон маргажээ.
дугаар захирамжаар “Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн 3930 м.кв эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүй багасгаж, Х.М-д нэмж эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр Х.М-д газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаар захирамжаар Х.М-д Өлгий сумын 5 дугаар баг, 2 дугаар цэцэрлэгийн баруун талаас 120 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Харин, мөн аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар, хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт Өлгий сумын 5 дугаар баг, 1-50 айлын хойд талд 3930 м.кв газрыг төрийн байгууллагын /хүмүүжлийн/ зориулалтаар олгосон байх ба тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Г нь 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус цэцэрлэгийг төлөөлөн 3930 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргаснаар тус цэцэрлэгийн эзэмшил газрын кадастрын зургийг үйлдэн, газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
Гэтэл аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар Х.М-д урьд эзэмшсэн 120 м.кв газартай залгаа орших ( 580 м.кв газрыг нэмж, нийт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсний дараа, аймгийн Засаг даргын орлогчийн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар захирамжаар хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан 3930 м.кв газрын хэмжээг багасгаж, 3289.1 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ийнхүү, хэрэгт авагдсан, газар олгосон аймгийн Засаг дарга, орлогч дарга нарын дээрх захирамжууд, нэхэмжлэгч Х.М болон 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан болон сүүлд газар эзэмшүүлж шийдвэрлэсэн газрын байршлын кадастрын зургууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ж.Е, Х.Н нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан 3930 м.кв газраас “кадастрын зурагт буусан хэмжээгээр” гэсэн үндэслэлээр 640.9 м2 газрыг багасгаж, 3289.1 м.кв болгон өөрчилж, энэхүү 640.9 м.кв газрын 243 м.кв газрыг нэхэмжлэгч Х.М-д 2011 оны 140 дүгээр захирамжаар, 397 м.кв газрыг 2012 оны 501 дүгээр захирамжаар иргэн Б.Р-д тус тус эзэмшүүлсэн, мөн Х.М-д эзэмшүүлсэн 243 м.кв газар нь 2 дугаар цэцэрлэгийн 3930 м.кв газартай давхацсан зэрэг байдлууд нь тогтоогджээ.
Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн, хууль бус байна.
Нэхэмжлэгч Х.М нь Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь анх 4540 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан гэдэг боловч тус цэцэрлэг 4540 м.кв газрыг эзэмшиж байсан нь нотлогдоогүй байна.
Иймд Х.М-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 336 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл, Х.М-д 580 м.кв газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй тул түүний нэхэмжлэлийг хангах үндэсгүй байна.
оруулсан, Е.М нь сүүлд 2 удаа хашаагаа томсгож, одоо цэцэрлэгийн газраас 500 м.кв газар хууль бус эзэмшиж байгаа ...” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь,
Иргэн Е.М-д анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 2 дугаар цэцэрлэгийн зүүн талд 1225 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжаар түүний газрын хэмжээг 1824 м.кв болгон өөрчилж эзэмшүүлснээс хойш газрын эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, мөн түүний эзэмшил газар нь 2 дугаар цэцэрлэгийн зүүн талд байршилтай, цэцэрлэгийн газартай давхцалгүй, өөрөөр хэлбэл, Е.М цэцэрлэгийн эзэмшил газраас эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Х.М-д 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхдээ захирамжийн 2 дахь заалтаар, түүнд 120 м.кв газар эзэмшүүлсэн 2008 оны 133 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
Харин, аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М-д газар нэмж эзэмшүүлсэн 2011 онь 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор, түүнд анх 120 м.кв газрыг эзэмшүүлсэн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн "... уг захирамжийг сэргээсэн, хүчинтэйд тооцсон ямар нэгэн акт шийдвэргүйгээр эрх сэргээгдэх боломжгүй ...” гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.