Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/257

 

 

 

                                   2019/ШЦТ/257

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Гэрч: Ч.Б

              Шүүгдэгчийн өмгөөлөгч. Б.Алтанчимэг

              Шүүгдэгч: Ч.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чы Бт холбогдох 1912005690290 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын .................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Чы Б/РД:АИ...................8/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Асгат гэх газраас хохирогч Х.Бгийн 3 тооны хонийг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч Ч.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би дүүгээсээ гурван хонины авцаатай байсан, тэгээд байхгүй байхад нь авсан нь буруу болсон. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

            *Гэрч Ч.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энэ хэрэг болсон. Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас гарч шууданд төлөгний мах өгөх гээд Архангай аймгийн Цэнхэр сумын шатахуун түгээх газар ирсэн байсан. Тэгээд хонь ачсан үл таних машин ирээд зогсохоор нь харахад манай гурван хонь байсан.  Цагдаа УлаанБ хотоос ирээд шуудангаас бас бууж ирсэн. Тэгээд цагдаагийн газар мэдүүлсэн...” гэх мэдүүлэг

 

*Эрүүгийн 1912005690290 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Х.Бгийн өгсөн:

“...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх багийн Асга гэдэг газраас 2019 оны 09 сарын 23-нд би нөхөр Ч.Бын хамтаар Архангай аймаг руу ажлаар яваад Цэнхэр суманд автобусны буудал дээр явж байтал манай хонийг цагаан өнгийн 41-85 АРХ улсын дугаартай портер маркийн автомашин дээр аччихсан явж байхад нь тааралдаад цагдаад өгсөн. Ямар учраас манай хонийг ачиж явсан талаар портертой явж байсан 2 хүнээс асуухад манай хадам ах Ч.Б уг 2 хүнд нөхөр бид хоёрыг Архангай явсан хойгуур манай хонийг ачаад явуулсан гэж байсан. Манай хонь худаг дээр бэлчээрт байсан. Манай хонийг Ж гэх манай нөхрийн төрсөн ах нь хараад үлдсэн. Нөхөр бид хоёрыг гэрээсээ Архангай аймаг руу хөдлөөд 13 цаг 45 минутын үед ирэхэд бид хоёрын араас 14 цагийн үед 41-85 арх улсын дугаартай портер манай 3 хонийг ачаад араас ороод ирсэн. Портерт Н.СүхБ гэдэг манай хадам ах Ч.Бын эхнэрийнх нь төрсөн ах уг автомашины жолоочтой ирэхэд нь хонио хараад таньсан. Ч.Б ахынх манайхтай айл саахалт ойрхон байдаг. Манай хоёрын хонь тусдаа байдаг. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. 1 хар толгойтой хургатай эм хонь 220.000/хоёр зуун хорин мянга/, хар толгойтой сувай эм хонь 170.000/нэг зуун далан мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Хулгайд алдсан малаа олж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/,

 

*Гэрч Н.СүхБын өгсөн:

“...2019 оны 09 сарын 22-ны орой хоршооныхоо малыг бөөгнүүлэх гэж Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт ахындаа очсон. Маргааш өглөө нь Цэрэнсоном гэх ахаасаа 3 хонь хоршооны хувьцаа гэж авсан. Наашаа хөдлөөд Болд гэдэг ахынд ирээд 2 ямаа 1 хонь авсан. Тэндээсээ хөдлөөд Ч.Бынд Төвшрүүлэх сумын Асга гэх газар ирсэн. Намайг ирэхэд Ч.Б гэртээ байхгүй хониндоо явсан байсан. Би Ч.Бынхаас хонь авах гэж очсон байсан. Ч.Б гэртээ 12 цагийн үед ирээд надтай мэнд мэдчихээд хонио услана гээд худаг руу явахаар нь араас нь би жолооч Ж.НБтай хамт 41-85 АРХ улсын дугаартай портер машинтай очиход хониноосоо 1 ямаа, 3 хонь, 1 хурга барьж өгсөн. 3 нь хоршооных 2-ыг нь өөрөө зах дээр өгнө гээд надад ачаад явуулсан. Тэгээд би хонинуудаа ачаад Ч.Бынхаас хөдлөөд Цэнхэр сумын төвд автобусны буудлын хажууд зогсож байтал Ч.Б зам дээр тааралдсан намайг дэлгүүрт орчихоод гараад ирэхэд Ч.Б манай хонийг аччихсан байна гэж эхнэр Х.Бд хэлээд цагдаа дуудсан. Ч.Б надад хоршооныхоо хувь хөрөнгийг өгч байгаа гэж өгөхдөө өөрийнхөө хониноос өгч байна гэж хэлээд өгч ачуулсан. Тэгсэн чинь Ч.Бын хонийг ачуулчихсан байсан. Ч.Б Цэнхэрт тааралдаад хонио хараад таньсан. 1 сувай эм хонь, 1 хургатай хонь нийт 3 хонь ачуулсан байсан.  Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

*Гэрч Ч.Бын өгсөн:

“...Тухайн үед манай аав эмчлүүлж байсан. Эхнэр бид хоёр УлаанБ хот руу хонины мах өгч явуулах гээд Архангай аймаг руу гэрээсээ гараад явсан. Замдаа явж байгаад Цэнхэр суман дээр ирээд цаг харахад 14 цагийн автобуснаас хоцрох гээд байхаар нь Цэнхэр суманд хүлээхээр болсон. Эхнэр бид хоёр 14:00 цагийн автобус Архангай аймгийн төвөөс гараад Цэнхэр суманд ирэхийг хүлээгээд автобусны буудал дээр байж байхад Төвшрүүлэх сумын чиглэлээс цагаан өнгийн портер машинтай Н.СүхБ гэх хүн хонь ачаад буудал дээр хүрээд ирсэн. Би мэнд мэдээд ойр зуур зүйлс ярилцаад байж байгаад ачсан байсан хонийг нь харахад манай хонь байсан. Би тэр хонинуудыг манай хонь гэдгийг нь им болон содон зүсээр нь таньсан. Энэ талаар Н.СүхБаас юу болоод манай хонийг ачаад явж байгаа юм бэ гэж асуухад Н.СүхБ надад танай ах Ч.Б надад ачуулсан юм гэж хэлсэн. Ямар учиртайг нь лавлаад асуухад Ч.Б хоршоонд элсэнэ гээд өөрийнхөө хандивийн хонийг өгч байна гэж хэлээд Н.СүхБт ачуулсан гэсэн. Б манай гурван хонийг ачуулахдаа Н.СүхБт хандаж хоршооны хандивт өгч байгаа миний хонь гэж хэлсэн байсан. Энийг надад Н.СүхБ хэлэхэд нь би итгээгүй. Надад хэлээгүй нууцаар авсан байсан...’’гэх мэдүүлэг/хх­­­-­ийн 11-13 дугаар тал/,

 

*Гэрч Ж.НБын өгсөн:

“...Хоршооны дарга Н.СүхБын хамтаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутгаар явж хоршооны хандив цуглуусан бөгөөд би өөрийн эзэмшлийн 41-85 АРХ улсын дугаартай портер маркийн машинаар явсан. Тэгээд хэд хэдэн айлаар орж хандивт хонь авчихаад Ч.Б гэдэг айлд очтол Ч.Б гуай гэртээ байхгүй байсан болохоор гэрт нь хүлээсэн. Н.СүхБ нь Ч.Бт хандив авахаар очино гэдгээ хэлсэн байсан. Ч.Б нь гэрийн хажуугийнхаа худаг дээр хоньтойгоо ирэхээр нь Н.СүхБ бид 2 машинтай очиод Ч.Бын барьж өгсөн хонийг аваад Цэнхэр сум руу явсан. Ч.Б нь нэг хурга, нэг ямаа, гурван хонь барьж өгсөн бөгөөд хурга, ямаа, нэг хонийг хоршооны хандивт өгсөн. Үлдсэн 2 хонийг нь машин дээрээ ачаад аймаг руу явж бай би араас чинь очоод аваад зарна гэж хэлсэн. Ч.Бын өгсөн хонийг ачаад Цэнхэр сумын төвд орж ирээд байж байтал манай хонийг ачиж явна гээд хүмүүс хүрээд ирсэн бөгөөд би болсон зүйлийг хэлтэл цагдаа дуудсан байсан. Тэгээд сумын цагдаад болсон зүйлийг үнэн зөвөөр нь хэлсэн. Өөрийнхөө хонин дундаас өөрийнхөө хонийг барьж өгч байна гэж хэлсэн. Хулгайн мал гэж хэлээгүй. Одоо содон шинж тэмдэгийг сайн санахгүй байна. Хар халзан голдуу хонинууд байсан санагдаж байна...’’гэх мэдүүлэг/хх­-ий­­­­­н 17-18 дугаар тал/,

 

*Яллагдагч Ч.Бын өгсөн:

“...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг Асга гэх газарт мал маллан амьдардаг. Би нэг хоршоонд элссэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Н.СүхБ нь манай гэрт ирээд хоршооны хандив цуглуулж байна гэхээр нь би өөрийн хонин дээрээ Н.СүхБыг дагуулж очсон. Манай хонин дотор Х.Бгийн хэдэн хонь нийлсэн байсан учир би Х.Бгийн 3 тооны хонь, өөрийн нэг тооны ямаа, нэг тооны хонь барьж Н.СүхБын машин дээр ачуулсан. Тэгээд нэг ямаа, нэг хонь, нэг хурга нийт 3 богыг Н.СүхБт хоршооны хандив гэж өгөөд үлдсэн 2 хонийг аймгийн төв рүү аваад орчих би араас чинь очоод авъя гэж хэлээд явуулсан. Би өөрийн хонинд байсан хүний хонийг хулгайлан авч Н.СүхБт өгч явуулсан нь үнэн. Би хохирогч Х.Бгаас уучлалт гуйж гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Манай хонинд байхаар нь Н.СүхБт бариад өгчихсөн. Х.Болортүяа манай хоёрын гэр тухайн үед хоорондоо 200 орчим метрын зайтай байсан бөгөөд байнга шахам л нийлж байдаг. Би Н.СүхБт өөрийнхөө малыг хандивт өгч байна гэж хэлсэн. Хулгайн мал гэж хэлээгүй. Өөрийн хонин дотроос өгсөн болохоор Н.СүхБ ямар нэгэн юм бодолгүй шууд авсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 189 дугаартай:

“...2019 оны 09 дүгээр сарын байдлаар 1 тооны хурга 40.000/дөчин мянга/ төгрөг, 2 тооны хонь 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг, нийт 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 39 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Асгат гэх газраас иргэн Х.Бгийн 3 тооны хонь хулгайлагдаж, 360.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б үйлдсэн болох нь хохирогч Х.Бгийн”... Цэнхэр суманд автобусны буудал дээр явж байтал манай хонийг цагаан өнгийн 41-85 АРХ улсын дугаартай портер маркийн автомашин дээр аччихсан явж байхад нь тааралдаад цагдаад өгсөн. Ямар учраас манай хонийг ачиж явсан талаар портертой явж байсан 2 хүнээс асуухад манай хадам ах Ч.Б уг 2 хүнд нөхөр бид хоёрыг Архангай явсан хойгуур манай хонийг ачаад явуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.СүхБын”... Ч.Б гэртээ 12 цагийн үед ирээд надтай мэнд мэдчихээд хонио услана гээд худаг руу явахаар нь араас нь би жолооч Ж.НБтай хамт 41-85 АРХ улсын дугаартай портер машинтай очиход хониноосоо 1 ямаа, 3 хонь, 1 хурга барьж өгсөн. 3 нь хоршооных 2-ыг нь өөрөө зах дээр өгнө гээд надад ачаад явуулсан. Тэгээд би хонинуудаа ачаад Ч.Бынхаас хөдлөөд Цэнхэр сумын төвд автобусны буудлын хажууд зогсож байтал Ч.Б зам дээр тааралдсан намайг дэлгүүрт орчихоод гараад ирэхэд Ч.Б манай хонийг аччихсан байна гэж эхнэр Х.Бд хэлээд цагдаа дуудсан. Ч.Б надад хоршооныхоо хувь хөрөнгийг өгч байгаа гэж өгөхдөө өөрийнхөө хониноос өгч байна гэж хэлээд өгч ачуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”... Эхнэр бид хоёр 14:00 цагийн автобус Архангай аймгийн төвөөс гараад Цэнхэр суманд ирэхийг хүлээгээд автобусны буудал дээр байж байхад Төвшрүүлэх сумын чиглэлээс цагаан өнгийн портер машинтай Н.СүхБ гэх хүн хонь ачаад буудал дээр хүрээд ирсэн. Би мэнд мэдээд ойр зуур зүйлс ярилцаад байж байгаад ачсан байсан хонийг нь харахад манай хонь байсан. Би тэр хонинуудыг манай хонь гэдгийг нь им болон содон зүсээр нь таньсан. Энэ талаар Н.СүхБаас юу болоод манай хонийг ачаад явж байгаа юм бэ гэж асуухад Н.СүхБ надад танай ах Ч.Б надад ачуулсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.НБын”... Ч.Б нь нэг хурга, нэг ямаа, гурван хонь барьж өгсөн бөгөөд хурга, ямаа, нэг хонийг хоршооны хандивт өгсөн. Үлдсэн 2 хонийг нь машин дээрээ ачаад аймаг руу явж бай би араас чинь очоод аваад зарна гэж хэлсэн. Ч.Бын өгсөн хонийг ачаад Цэнхэр сумын төвд орж ирээд байж байтал манай хонийг ачиж явна гээд хүмүүс хүрээд ирсэн бөгөөд би болсон зүйлийг хэлтэл цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 189 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Бын бусдын малыг  нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Быг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийн шинжтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч Ч.Б нь өөрийн хонинд дүүгийн хонь нийлсэн байсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн хонийг хохирогч Х.Бгийн хонь болохыг мэдсээр байж эзэнд хэлэлгүй, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг шинжийг агуулж байгаа болно.

 

              Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хэргийн матераилтай танилцсан баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Ч.Бын хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардал болох шинжээчид төлөх хөлсийг хохирогч Х.Б нь урьдчилан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-21хуу/ тогтоогдож байх тул уг зардлыг шүүгдэгч Ч.Баас гаргуулан хохирогч Х.Бд олгохоор шийдвэрлэв. 

               

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чы Быг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Бт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 25.000/хорих таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Баас гаргуулж хохирогч Архангай аймгийн ..................... нутагт оршин суух Х.Б/РД:ЧЕ................/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР