Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/196

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Б.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У нарыг оролцуулан  
    Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Д.О хөтлүүлж,  тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Б Г  холбогдох 2112...............  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум Хан-Өндөр баг Хануйн голын Шар хотгор гэх газар оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Г овогт Б Г /РД:/

        Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 07 дугаар сарын 11-ны  орой Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Тархит мухар гэх газарт бэлчээрт иргэн Х.С маргалдан ноцолдох үедээ цээжин тус газар нь Тоз-8 маркийн буугаар сум алдаж, түүний биед хүнд хохирол болгоомжгүй  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2112............... дугаартай эрүүгийн хэргээс:          
      
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Сгийн өгсөн:”...тухайн өдөр би 15 цагийн үед адуундаа яваад Тархит мухар гэх газар 19 цагийн үед Гахтай таарсан мэнд мэдэлцээд мотоцклиос буусан Гах ганцаараа мотоцикльтой явж байсан би адуу хайж явна гээд адуугаа асуусан тэгсэн чинь Гах юу болж байна гэж асуусан юм. Би өмнө нь Гахын хүүхэд Д зодоод шүүхээр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял авсан юм тэгээд би одоо 200 цагийн ажил хийчихсэн явж байгаа таньтай уулзах гэхээр яс хавталцаад хэцүү байна дүүгээ уучлаарай гэж хэлсэн чинь Г ах тамхи татаж байгаад яасан их хүн зоддог юм гээд уурлаад миний уруул хэсэг рүү бууныхаа бөгсөөр нэг удаа цохьсон тэгэхээр нь миний уур хүрээд босоод барилцаж аваад ноцолдож байтал бууны дуу гарсан Гах буугаа үүрчихсэн байсан юм тэгээд миний цээж хэсэг нойтон оргиод байхаар нь гараа хийгээд үзсэн чинь цус гарч байсан би Г ахад хандаж та намайг буудчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм би чамайг буудаж яах юм гэж хэлсэн тэгээд би дээлээ тайлаад үзүүлсэн чинь миний баруун хөхний дээд хэсэгт жижиг шарх гараад цус гарсан байсан тэгээд би зам тосоод хүний машинд суугаад М ахын гэрт ирсэн миний бие өвдөөд мотоцикль барьж чадахгүй мөн мотоцикль асахгүй байсан Гахын мотоциклийн гинж хөтлөгчөө даваад явахгүй байсан юм. Би М ахын гэрт ирээд буудуулчихлаа хурдан хаалгаа цоожлоод аймаг руу эмнэлэгт явъя гэж хэлээд Архангай аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн. Миний зүгээс ямар нэгэн өр авлага өс хонзон байхгүй. Гах намайг буудсан зүйл байхгүй бид 2 ноцолдож байтал гэнэт буу дуугарсан гох нь дарагдсан байх гэж бодож байна. Би өмнөх мэдүүлэг өгөхдөө Гахад буудуулсандаа мөн цохиулсандаа шарлахаад уурандаа тэгж мэдүүлсэн юм. 
Би тухайн үед цусаа хараад одоо ингээд үхчих юм байна гэж гэж бодоод айгаад шоконд орсон байсан яг юу юу хэлснээ санахгүй байна. Дээд уруулны дотор талд жоохон шалбарсан, баруун хөхний дээд хэсэгт сумны сорви үлдсэн эмчид үзүүлээд уушиг баруун талдаа цоорсон байна гэж хэлсэн баруун суганы ард хэсэгт 1см орчим зүсэлт хийж сумны хошуу авсан өөр ямар нэгэн гэмтэл аваагүй биеийн байдал хэвийн байгаа. Калибрь буу байсан буугаа цээжин хэсэгтээ үүрчихсэн гол төмрийн хош буюу үзүүр хэсэг нь дээш харсан байдалтай байсан. Миний бодлоор буугаа цэнэглэчихсэн байсан байх тарвага сахиж байгаад явж байна гэж хэлж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй миний ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-11хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Юөгсөн:”... тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машин ирж зогсоод хурдан яв цусыг нь тогтоо түргэн дууд, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр гэрээс гараад явахад хөх өнгийн портер гэхээр машин байсан. Тэвшин дээр манай төрлийн ах Х.С суучихсан байсан дүү бид 2 ахыг машинаас буулгаж авахад тухайн хүмүүс бид нар нүүдэл хийгээд буцаж байхад зам тосоод гараа даллаад гүйгээд байхаар нь зогссон чинь буудуулсан байна гэж хэлээд явсан. Ах С гэрт орж ирэхэд аав ээж хоёр ирээд юу болсон талаар асуухад буудуулчихлаа буудуулчихлаа гээд байсан хэнд гэж аав ээж хоёр асуухад Гэд гэж хэлсэн тэгээд хурдан хаалгаа цоожил хаалгаа цоожил гээд байсан Би хаалгаа цоожлох гэсэн чинь дотроос цоожлоод нэмэргүй гаднаас нь цоожил одоо араас ирж яваа буудаж ална гэсэн Боргио ах бид хоёрыг ална гэсэн гээд их сандарсан байдалтай байсан тэгээд аав ээж сандарч босоод бид нар гэрээ цоожлохгүй машиндаа сууцгаагаад хүргэн ах Бгийн гэр рүү явсан замдаа аав С ахаас яасан юм юу болсон юм гээд асуухад адуунд явж байгаад Мухарт гэх газар Гтэй таарсан тарваганд явж байна гээд буутай таарсан  хажууд ирээд суугаад юм ярьж байгаад дарааллан 2-3 ширхэг тамхи татаж байгаад гар нь салгалаад намайг буудчихлаа урд гэртээ битгий очоорой гээд байсан тэгээд бид нар Б ахын гэрт ирсэн дүү бид хоёр үлдээд Б ахын машинтай аав ээж, С ах Б ах нар Архангай аймаг явсан юм. 2020 онд Д С ах зодоод шүүх хурал нь 2021 оны хавар 5 сард болж С ах 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан юм. Үүний дараа С ах Даас уучлалт гуйх гэж очсон боловч байхгүй байсан гэсэн дараа нь уучлалт гуйхад уучлахгүй гэж Гхэлсэн гэж байсан. Г, С хоёр тааралдахаараа мэнд усгүй болсон зүйл ажиглагдсан.Тухайн өдөр С ах адуундаа явлаа гээд 19 цаг өнгөрч байхад эрүүл саруул гарсан юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 29-32хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Аын өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөө хонинд явж байгаад нутгийн хүнтэй тааралдаж ярилцахад 2021 оны 07 дугаар сарын 11-ны орой Б.Гахыг Х.Сг буудсан гэж ярьсан юм. Би дотроо бодохдоо өмнө нь Х.С нь Б.Гахын хүү Г.Д зодож дээрэлхэж байсан. Энэ асуудлаас болоод ийм зүйл болж гэж бодсон юм. Миний мэдэхийн өмнө нь энэ хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, 2020 оны 08 дугаар сард Х.С нь Б.Гахын хүү Г.Д хээр зодож цагдаад шалгагдсан юм. Энэ асуудлаас болж Б.Гах Х.С хоёр хоорондоо зөрчилтэй болсон байх гэж би бодож байна....”гэх мэдүүлэг/ хх-тйг 34-35хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Мийн  өгсөн:”...Тухайн өдөр манай хөрш Б.Г модонд явлаа гээд өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикльтой модонд явлаа гээд ганцаараа явсан юм. Тэгээд бүрэнхий болсон хойно 22 цагийн үед байх мотоцикль дуугараад ирсэн. Намайг гэрээс гарч харахад Б.Г машинтайгаа гол гарч явсан тэгээд Б.Г эхнэртэйгээ ойрхон юманд очих гэж байгаа юм байх гэж бодоод юм бодоогүй орой 00 цаг өнгөрч байхад ирэхгүй болохоор нь том гэрийнх нь хаалгыг уяад бага гэрт нь ороход хойморын орон дээр буу байхаар нь орных нь ард тавиад дээр нь хөнжил тавиад гарсан юм. 
Манай багийн Мухар гэх газар руу явсан буу авч явсан үгүйг мэдэхгүй эрүүл явсан юм. Өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклиор яваад улаан өнгийн мотоцикльтой ирсэн байсан би өглөө унаж ирсэн мотоциклийг нь харсан юм. Би 2020 онд Гийн хүүхэд Д Х.Сд зодуулсан гэж сонсож байсан нарийн учрыг нь мэдэхгүй байна. Х.С гэх хүнийг танина нэг багийн хүмүүс өөр зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /36-39хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Тын  өгсөн:”...2021 оны 07 дугаар сарын 11-ны орой 22 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Шүүрний ам гэх газар байдаг хөдөө гэртээ амарч байхад манай хүүхдүүд гаднаас орж ирээд С ах хүнд буудуулчихсан байна гэсээр гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт орноосоо босоод гэрээс гарах гэтэл өөдөөс ороод ирсэн гэрт орж ирээд С нөхөр бид хоёрт Г ах намайг хөдөө хээр таараад буудчихлаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сандраад нөхрийн хамт Сг аваад хүргэн Бгийн гэрийн гадаа очиж Бг дуудсан гарч ирэхээр нь С  Г гэх хүн буудсан гээд сая манай гэрт С замын унаагаар хүргүүлж ирлээ. Архангай аймгийн төв рүү Сг эмнэлэгт хүргэж өгье гэсэн тэгээд Бгийн машинаар явцгаах болоод Архангай аймгийн төвд ирсэн юм. Би ямар унаагаар хэн гэдэг хүн хүргэж ирсэнийг мэдэхгүй байна, хараагүй харин манай хүүхдүүд харсан байж магадгүй Сгээс өөрөөс нь асуухад нүүж яваа айл гэнэ тэгээд би арга ядаад гуйгаад хүргүүлж ирсэн. Түүнээс тухайн хүмүүсийг танихгүй гэж хэлсэн. Би асуусан миний асуултанд С Ихтамир сумын Хан-Өндөр багийн Мухар гэх нэртэй газар хөдөө хээр таарсан гэж хэлсэн. Түүнээс Гямар шалтгааны улмаас Сг буудах болсон талаар асуугаагүй. Би асуусан нэг удаа буудсан ахиад буудах гэхээр нь Гбарьж аваад гарт нь сумны дайз байсан бөгөөд тухайн дайзан дотор байсан 2 ширхэг сумыг нь авч шидээд зугтаасан гэж хэлсэн. Баруун талын цээжин хэсэг буюу хөхний дээрхэн талд нь шархтай харагдсан түүнээс өөр ямар нэгэн гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Буудуулсан газар нь өвдөөд байна гэж ярьж байсан түүнээс биеийн байдал тийм хүнд бол байгаагүй. Гбид хоёр байсан өөр хүмүүс байгаагүй. Ийш тийшээ хүн харж байгаад намайг буудсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.М өгсөн:”...2021 оны 07 дугаар 11-ний орой 22 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Шүүрний ам гэх газар байдаг хөдөө гэртээ амарч байхад манай хүүхдүүд гаднаас орж ирээд С ах хүнд буудуулчихсан байна гэсээр гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод гэрээс гартал С надад Гах намайг хөдөө хээр таараад буудчихлаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сандраад эхнэрийг аваад хүргэн Бгийн гэрийн гадаа очиж Бг дуудсан. Гарч ирэхээр нь Сг Ггэх хүн буудсан гээд сая манай гэрт С замын унаагаар хүргүүлж ирлээ. Архангай аймгийн төв рүү Сг эмнэлэгт хүргэж өгье гэсэн тэгээд Бгийн машинаар явцгаах болоод Архангай аймгийн төвд ирсэн юм. Намайг гэрээс гарч ирэхэд Сг хүргэж ирсэн хүн аль хэдий машинтайгаа хөдлөөд явсан байсан. Тийм болохоор би ямар хүн хүргэж ирсэн талаар мэдэхгүй байна. Манай хүүхдүүд машины улсын дугаарыг нь харсан байж магадгүй. Би тэр талаар асуугаагүй. Сгээс би асуугаагүй. Харин манай хүргэн Архангай аймаг руу явах замдаа асуугаад байсан. Би асуугаагүй сандраад шууд эмнэлэгт хүргэж өгөх гээд яарч явсан болохоор тэр талаар огт асуугаагүй. Баруун талын цээжний хэсэг буюу хөхний дээд талд нь шархтай харагдсан нарийн сайн ажиглаагүй. Би асуусан тэгсэн калибрь маркийн буугаар буудсан гэж хэлсэн. Буудуулсан газар нь өвдөөд байна гэж ярьж байсан түүнээс биеийн байдал тийм хүнд бол байгаагүй...”/хх-ийн 47-49хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бгийн өгсөн:”...2021 оны 07 дугаар сарын 11-ны орой 22 цагийн орчим хадам аав М түүний эхнэр Т, С нар манай гэр буюу Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг Өл гэх газар байдаг гэрт машинтайгаа ирсэн. Ирэхээр нь юу болсон талаар хадам аав Маас асуухад Ггэх Сг буудсан гээд сая манай гэрт С замын унаагаар хүргүүлж ирлээ. Архангай аймгийн төв рүү Сг эмнэлэгт хүргэж өгье гэсэн тэгэхээр нь би та яваад яахын манай дүүгийн машинаар явцгаая гээд дүүгийн машинтай Архангай аймгийн төвд ирсэн юм. Би Сгээс асуусан намайг асуухад Ихтамир сумын Хан-Өндөр багийн шар хотгор гэх газар хөдөө мотоцикльтой хүн явж байхаар нь адуу асуух гээд очсон чинь Гах байсан гэсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад тамхи татаж байснаа ийш тийшээ харж байснаа гэнэт буудсан гэж хэлсэн. Тэгсэн Г ахиад буугаа цэнэглэх гээд оролдож байгаад гарт нь байсан дайзнаас нь сумыг нь авч шидээд зугтаасан гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйлгүй. Би асуусан тэгсэн миний асуусан асуултад С хариулахдаа эхлээд нэг удаа цээжин хэсэг рүү буудсан дахиад буудах гээд буугаа цэнэглэх хооронд буунаас барьж аваад ноцолдож байгаад гарт байсан 2 ширхэг сумыг нь булааж авч газар шидээд зугтаасан гэж хэлсэн. Би тухайн үед анзаараагүй эмнэлэг дээр ирээд харсан чинь баруун талын цээжин хэсэгт нь сумны мэт онгорхой шарх байсан өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй.С 2020 оны намар Гийн  хүүхдийг зодсон түүнээс болж ГСд өс санасан байж магадгүй. Ер нь замдаа ухаан алдчих гээд амьсгаа нь давхцаад байсан...” хх-ийн 52-54хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мн өгсөн:”...2021 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад танай хүргэн ах Гбуу алдчихжээ гэж надад хэлсэн. Тэгээд би Ихтамир сумын Хан-Өндөр баг Хануй гол байх аавын гэр рүү залгаж асуухад 2 хүүхдээ аваад аймгийн төв рүү орж Улаанбаатар явуулчихаад сум орж хэсгийн төлөөлөгчтэй уулзана гээд явсан гэж хэлсэн. Тэгээд өөрийнх нь утас руу залгасан чинь холбогдохгүй байж байгаад шөнийн 2 цагийн үед хүүгийнх нь утас холбогдсон. Тэгээд ярихад би аймаг руу ороод ирчихлээ 2 хүүхдээ явуулчихаад хэсгийн төлөөлөгчтэй уулзах уу гэж асуусан. Би Б руу залгаад Г ах ороод ирсэн байна. Чамтай уулзуулах уу гэж асуухад наанаас чинь бүрэлдэхүүн гарах гэж байгаа би хэлээдье гэсэн. Манай хүргэн ах миний төрсөн эгч А.М ханилж суугаад олон жил болж байгаа 2 хүүхэдтэй том хүү нь 3 дугаар курсийн оюутан, бага хүү нь 11 дүгээр ангид сурдаг. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багт мал маллаж амьдардаг. Архи дарс тэр болгон уугаад байдаггүй үг дуу цөөнтэй агсам согтуу тавиад байдаггүй хүн байгаа юм. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй тухайн үед яагаад ийм асуудал гарсныг нь би мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйлгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 81-82хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.М өгсөн:”... Тухайн өглөө манай төрсөн дүү О манай хүү Дын хамт түлээ түүхээр дүү О Мухар гэх газар руу явсан. Араас нь манай нөхөр Гбага хүү Б хамт өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикльтой 17 цагийн үед шиг санаж байна явсан. Орой харанхуй болж байхад О манай хоёр хүүхэд гурав түлээ түүгээд ирсэн. Гийг хаашаа явсан талаар асуухад адуугаа хараад араас чинь очно гээд үлдсэн гэж хэлсэн тэгээд нөгөө гурав түлээгээ буулгаад байж байтал 21 цаг өнгөрч байхад манай нөхөр ганцаараа улаан өнгийн мотоцикльтой их сандарсан байдалтай царай нь сонин болчихсон С таараад буу алдчихлаа гэж хэлээд ирсэн тэгээд аймаг орж цагдаад хэлэх нь зүйтэй байх гээд 2 хүүхдээ суулгаад бид 4 аймагт  ирээд манай нөхөр цагдаа руу явлаа гээд шөнө явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр гэрээсээ буу авч явсан наадам болох гэж байгаа учраас ганц нэг тарвага боож иднэ гэж хэлж байсан, яг ямар буу гэдгийг би мэдэхгүй урт л буу байсан, манай нөхрийн буу бичиг баримттай эсэх талаар нь надад мэдэх зүйлгүй байна. Ямар учраас буу алдсан талаараа надад огт хэлээгүй их айж сандарсан байдалтай л байсан, Сг алах зорилготой явсан асуудал байхгүй, мод түүх зуураа тарвага агнах зорилготой явсан  юм. 2020 онд С нь манай хүү Д зодоод энэ асуудал нь шүүхээр шийдэгдээд дууссан байгаа. Би Гтэй гэр бүл болоод 20 гаруй жил болж байна энэ хугацаанд бид хоёр 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай нөхөр эхээс долуулаа айлын 4 дэх хүүхэд юм. Бага насаа Ихтамир суманд 8 дугаар ангиа төгсөөд мал маллаад одоог хүртэл мал маллаж байна цэргийн алба хаагаагүй, малд их хайртай сумын сайн малчин 2013 онд болоод аймгийн аварга малчин 2018 онд болсон. Сумын алдарч уяач цолтой, тамхи татдаг архи нэг их уугаад байдаггүй хааяа нэг уудаг уухаараа хүнтэй юм ярихгүй чимээгүй унтаад өгдөг даруухан зантай хүн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оын өгсөн:...” Тухайн өдөр би гэртээ байж байтал өдөр 15 цагийн үед хүргэн ах Гутсаар залгаад манайх модгүй болчихлоо машинаараа мод ачаад өг гэж хэлсэн тэгээд би өөрийнхөө 53-29 АРА улсын дугаартай портер маркийн машинтай ганцаараа Гахын гэрт ирээд тэдний том хүү Дын хамт Хан-Өндөр багийн нутаг Мухар гэх газар руу явсан тухайн газар Д бид 2 очоод модоо түүгээд байж байтал Гах өөрийнхөө цэнхэр өнгийн Тундра маркийн мотоцикльтой бага хүү Б хамт буу үүрчихсэн нэг тарвага агначихсан ирсэн тэгээд тухайн тарвагаа машины кабинд хийгээд бид 4 модоо түүгээд дууссан. Гах бид гурвыг түрүүлээд явж байгаарай адуугаа харангаа ганц нэг хоёр дош сахиад очно хоёр тарвага чанаж идвэл арай арвин байлгүй гээд явсан. Бид гурав модоо ачаад жаахан хүнхээл гэдэг хүнсний ногоо түүж байгаад явсан орой бүрэнхий болж байхад Гахын гэрт ороод модоо буулгаж дуусаж байтал Гах ганцаараа мотоцикльтой ирээд замдаа Бумбагатай таараад ноцолдож байгаад буу алдчихлаа гэж хэлсэн тэгээд одоо яах гэж байгаа юм гэсэн чинь аймгийн төв орж цагдаа руу явна гээд үлдсэн би модоо буулгаад дууссан учраас гэр рүүгээ явсан юм. Сг манай нутгийнхан Б гэж дууддаг юм. Үүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Гахын үүрч явсан буу нь калибрь буу юм шиг байсан би тухайн бууг нь авч үзээгүй надад ан агнах сонирхол байхгүй буу мэдэхгүй...” 2020 онд тийм зүйл болсон гэхдээ энэ зүйл нь шийдэгдчихсэн гэж сонссон би өөрөө тустай амьдардаг гэр бүлтэй хүн болохоор нарийн сайн учрыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дын өгсөн:.”...манай адуу хэсэг хэсгээр явдаг би өглөө адуундаа явж ирээд байж байтал манайх түлээнд явахаар болсон, манай машин эвдэрсэн учраас ээжийн төрсөн дүү Оыг машинаараа түлээнд яваад өг гэж гуйсан О ах машинтайгаа ирээд бид хоёр Хан-Өндөр багийн нутаг Их Мухарын урд салаа гэх газар руу явсан араас нь манай дүү аав хоёр мотоцикльтой ирэхээр болсон тэгээд тухайн газраа О ах бид хоёр очоод гишүү модоо түүгээд байж байтал аав дүү Б хамт мотоцикльтойгоо ирсэн бид дөрөв модоо түүж дуусаад аав ганцаараа адуугаа харангаа ганц нэг тарваганы дош сахиад очно гэж хэлсэн. О дүү бид гурав Хүнхээл гээд хоолны ногоо түүж байгаад гэр рүүгээ явсан очоод модоо буулгаж байтал орой бүрэнхий болсон удалгүй аав их айж сандарсан байдалтай нүүр нь улаачихсан орж ирээд С таараад буу алдчихлаа гэж хэлсэн тэгээд О ах юу болсон юм яаж байгаад буу алддаг юм гэж асуусан чинь ноцолдож байгаад буу алдчихлаа гэж хэлсэн тэгээд аав ээж дүү бид гуравыг аваад аймаг орж цагдаа дээр уулзана гэж хэлээд аваад явсан шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй аймаг орж ирээд ээж дүү бид гурав хамаатны айлд буугаад аав цагдаа руу явсан юм. Би бууны марк мэдэхгүй богинохон буу байдаг аав хэзээ хаанаас авсаныг мэдэхгүй байна орны ард л хэвтэж байдаг юм бичиг баримт нь байхгүй байх, хуучин муу юм болохоор би нэг тоодоггүй юм. 2020 оны 08 дугаар сарын 10-ны үе шиг санаж байна намайг согтуу байхдаа зодсон юм энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаад шүүхээр шийдэгдээд дууссан асуудал байгаа. Үүнээс хойш аав болон би С ахтай зөндөө л таарч байгаа мэнд устай л явдаг юм...” /хх-ийн 158-159хуу/, 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Бн өгсөн:..” Тухайн өдөр манай төрсөн ах Д, ээжийн төрсөн дүү аав бид хоёр мотоцикльтой явахаар болоод гэртээ ойр зуурын зүйл хийж байгаад араас нь аав бид хоёр Мухар гэх газар руу явсан аав гэрээс өөрийнхөө калибрь бууг аваад мотоциклио жолоодоод би ард нь суугаад явсан замдаа Мухар гэх газрын ам өгсөөд явж байтал нэг тарвага гүйгээд нүх рүү орсон аав тухайн тарвагыг сахихаар явсан би мотоцикль дээрээ буугаад үлдсэн 30 минут орчим болоод аав нөгөө тарвагыг буудаж агнасан тэгээд бид 2 дээшээ өгсөөд О ах манай ах 2 дээр очсон чинь нөгөө 2 түлээгээ түүж байсан бид 4 нийлээд түлээгээ түүж дуусаад машиндаа ачаад дууссан бид гуравыг аав түрүүлээд явж бай би адуугаа харангаа ганц нэг дош сахиж байгаад гэр рүүгээ явна гэсэн. Гэрт ирээд түлээгээ буулгаад дуусч байтал аав мотоцикльтой ирээд О ахтай юм яриад буу алдчихлаа гээд юм ярьсан тэгээд гэрт ороод аймаг явахаар болсон ээж ах бид гурав шөнө аймгийн төвд хамаатны гэрт үлдээд аав цагдаа руу явлаа гээд явсан надад өөр мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 162-163хуу/, 
Шинжээч Б.О өгсөн:”...Уг дүгнэлтийг гаргахдаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг гэмтлийн тасаг №2908 тоот өвчний түүхийг үндэслэж дүгнэлт гаргасан. Уг өвчний түүхэнд хохирогч Х.С нь эмчийн бодит үзлэгт цээжний баруун хэсэгт 5 дугаар хавирга орчимд сум орсон шархтай баруун суганы ар хэсэгт сум тэмтрэгдэнэ, рентгэнд 4-5 дугаар хавирганы хооронд суганы арын шугаманд арьсан доор гадны биет харагдана 5 дугаар хавирга суганы дунд шугамаар бага зэрэг зөрүүтэй хугарсан зэргийг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан. Уг өвчний түүхэнд цээжний баруун талд 5 дугаар хавирганы түвшинд сум орсон шархтай байна гэж бичигдсэн бөгөөд аль шугамаар гэдгийг тодорхой заагаагүй байсан тул өвчний түүхэнд бичигдсэн мэдээллийн дагуу дүнэлтийг гаргасан. Буудагч болон бууны байрлалыг бодит үзлэг хийгээгүй учир нарийн тогтоох боломжгүй байна. Нэмэлтээр бууны сумны орсон шархыг нүдээр харж цээжний аль шугамаар буудагдсан гэдгийг тогтоосны дараа буудагч болон бууны байрлалын мэдээлэл өгөх боломжтой юм. Тухайн тохиолдолд хохирогч хагалгааны шархтай битүү боолттой цэвэр шархтай байсан тул үзэх боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199хуу/, 
Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Хануй голын Шар хотгор гэх газар зусаж байгаа юм. Тухайн өглөө манайх түлээгүй болсон байсан тул хүү Д, манай эхнэрийн дүү А.О, хоёр Оын портер маркийн машинтай Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их мухар гэх газар руу 15 цагийн үед түлээнд явсан би араас нь ойролцоогоор өөрийнхөө Тундра маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикльтой бага хүү Б хамт явсан юм. Би явахдаа өөрийнхөө Ток-8 маркийн тайрсан буугаа аваад явсан замдаа Их мухар гэх газраас нэг тарвага  сахиж байгаад агнаад түлээ түүж байгаа хүүдүүд дээрээ ирээд гишүү мод түүгээд бэлэн болгоод Д, О, Б нарыг модоо ачаад гэр рүүгээ явж бай гэж хэлээд дахиад тарвага агнах бодолтой Тархит мухар гэх газар руу явсан тухайн үед 19 цаг болж байсан байх тухайн газар 2-3 дош сахиад тарвага гарч ирэхгүй болохоор нь адуугаа харах гээд Тархит мухарын эхэнд явж байтал мотоцикльтой хүн ирсэн тухайн хүн С байсан бид хоёр мэнд мэдэлцээд адуу малаа нэг нэгнээсээ асууж сураглаж мотоциклиосоо буугаад тамхи татаад ойр зуурын зүйл хуучлаад сууж байгаад би хүү Дын талаар асууж чи манай хүүхдийг арай хэтэрхий зодсон байна лээ гэж хэлсэн тэгсэн чинь ямар ядаргаатай дутуудуулсан юм байхдаа гэж хэлэсэн тэгсэн гэнэт цээжин хэсгээр нэг юм огшоод уур хүрсэн гэтэл нэг мэдсэн бид хоёр барилцаад авсан байсан тэгтэл С надад хандаж та намайг буудчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би чамайг юу гэж буудаж байхын юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь цус гараад байх шиг байна гэхээр нь би Сгийн өмнөх хагалгаанд орсон сорви нь сэдрээд цус гарс байна гэж бодоод бид хоёр дээлийг тайлж үзэхэд цээжний баруун талд хөхний дээд хэсэгт жижиг шарх шиг зүйлээс бага зэрэг цус гарсан байхаар нь эмнэлэгт үзүүлнэ гээд өөрийнхөө мотоцикль дээр очоод явах гэсэн чинь гинж нь мултарсан тэгээд би суугаад гинжээ янзлах гээд болохгүй байхаар нь боссон чинь С мотоциклио орхиод гүйгээд явсан байсан. Тэгээд би маш их айж сандраад шокийн байдалтай яах учраа олохгүй хэсэг суусан хэр удаан суусан эсэхээ мэдэхгүй байна  тэгээд би араас нь очиж юу болж байгаа мэдэх гээд Сгийн мотоциклийг асаах гэсэн чинь асахгүй байхаар нь түрж асаагаад гэртээ ирээд эхнэртээ би буу сум алдчих шиг боллоо гэж хэлээд Архангай аймаг руу эхнэр хүүхдээ дагуулаад цагдаа дээр очихоор болоод тухайн шөнөө яваад цагдаа дээр ирсэн юм. 2020 оны 08 дугаар сарын үед С манай хүүхэд Д 4-5 цаг зодож гэмтэл учруулаад шүүхээр орж ял авсан юм. Үүнээс хойш би Сд гомдож явдаг байсан юм тэгээд гэнэт С надад хандаж ядаргаатай бэ дутуудуулсан юм уу гэхээр нь уурласан асуудал байгаа өөр зүйл байхгүй. Харин хагалгааны сорви гэдэг нь 2020 онд элэгний хагалгаанд орж байна гэж сонсож байсан болохоор би буудаагүй тухайн хагалгааны сорви нь хөндөгдөөд цус гарч байна гэж бодсон юм. Миний буу гол төмрийн урд хэсгээс тайрагдсан, мөн хойд хуй богинохон гохны хүрээ төмөр байхгүй, хундага хэсэн хуучин улаан өнгийн будагтай нарийн цагаан оосортой харааны дээд хэсэгт хар хаймар хадсан гол төмөр болон замагны дугаарыг санахгүй байна хуучин урд өмнө Улаанбаатар хот Нарантуул зах дээрээс хүнээс 2018 онд худалдаж авсан Тоз-8 маркийн бичиг баримтгүй буу юм. Тарвага сахиж байхдаа хамгийн сүүлд цэнэглэсэн тэгээд сумаа аваагүй юм байна лээ. Намайг мотоцикль дээр гинжээ янзлах гээд сууж байхад өөрийнхөө мотоциклийг асаах гэсэн боловч бас асаагүй тэгээд явган гүйгээд яваад өгсөн байсан. С цус гараад байна гээд дээл бүсээ тайлсан харин малгай нь бид 2 ноцолдож байхад унасан байх дээл хувцасаа орхиод явсаныг би сүүлд мэдсэн. Ямар ч айл байхгүй эзэнгүй айлуудын өвөлжөөний газар юм. Гал алдаж байгаагүй харин гохны хүрээ байхгүй учраас сумаа байнга авч байхгүй бол гал алдах магадлал өндөр байдаг тийм ч учраас би хүнд буугаа дамжуулдаггүй юм. Гохны хүрээ анх худалдаж авахад байсан боловч сүүлд нүүдлээр явж байхад унаж алга болсон юм шиг байна лээ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...
1. Х.Сгийн биед цээжний баруун талаар 5 дугаар хавирганы түвшинд нэвтэрч суганы арын шугамны 4, 5 дугаар хавирганы завсар арьсан доор гадна биет/ сум/ бүхий төгссөн нэвт буудагдсан шарх, баруун талын 5 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрүү багатай хугарсан, цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас гадны биетийг авч цээжний баруун хөндий дэх хий, шингэнийг соруулах мэс ажилбар хийгджээ.
2. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэл буюу нэг удаагийн буудагдах үед үүсэх боломжтой.
3. Хэрэг болох  цаг хугацаанд үүснэ. 
4. Цээжний баруун талаар 5 дугаар хавирганы түвшинд нэвтэрч суганы арын шугамны 4,5 дугаар хавирганы завсар арьсан доор гадна биет/ сум/ бүхий төгссөн нэвт буудагдсан шарх, баруун талын 5 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрүү багатай хугарсан, цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 5 дугаар хавирганы зөрүү багатай хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 129-131 хуу/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2185 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг дээрээс гарын мөр илрээгүй гэх дүгнэлт ы/хх-ийн 176-177хуу/,
           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2186 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь замаг 1307 дугаартай, сангийн анги 4532 дугаартай 1951 онд хуучнаар ЗХУ-д ангуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрын винтов бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэгээр буудлага үйлдэх боломжтой.
3.Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь гох дараагүй доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжтой.
4.Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн биеэс гарсан гэх металл нь сумны хошуу мөн. Уг сумны хошуу нь ан агнуур-спорт сургалтын зориулалтай үйлдвэрлэгдсэн 5,6х15R  мм-н калибрын сумны буудлаганд хэрэглэгдсэн металл хошуу байна. 
5.Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд тэнцэхгүй тул шинжилгээнд ирүүлсэн анги 4532 дугаартай, засаг 1307 дугаартай галт зэвсгээр буудагдсан эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 187-189хуу/,  
2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд:
1. Х.Сгийн биед цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирганы орчим шархны сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Хохирогч Х.Сгийн биед цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирганы түвшинд сум анх нэвтэрсэн шархтай байна.
3. Буудлага үйлдсэн байрлал зайг тодорхойлох боломжгүй. Ноцолдож байх үед буудагдсанаас үүсэх боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 205-208хуу/,

Ихтамир сумын Хан-Өндөр багийн иргэн Б.Гийн өргөмжлөлийн хуулбарууд /хх-ийн 84-103хуу/, 
Ихтамир сумын Хан-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 194хуу/, 
    Өвчний түүх /хх-ийн 132-144хуу/, 
            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 112 хуу/ 
            Хохирогч, шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 223-224 хуу/ 
            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 165хуу/, 
            Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 218-219/      
             Хохирол төлсөн баримт /хх-ийн 225хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гнь 2021оны 07 дугаар сарын 11-ны  орой Арханга аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Тархит мухар гэх газарт бэлчээрт иргэн Х.С маргалдан ноцолдох үедээ цээжин тус газар нь Тоз-8 маркийн буугаар сум алдаж, түүний биед хүнд хохирол болгоомжгүй  учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 
            Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 07 дугаар сарын 11-ний  орой Арханга аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Тархит мухар гэх газарт бэлчээрт иргэн Х.С маргалдан ноцолдох үедээ цээжин тус газар нь Тоз-8 маркийн буугаар сум алдаж, түүний биед хүнд хохирол болгоомжгүй  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Сгийн өгсөн:”...тухайн өдөр би 15 цагийн үед адуундаа яваад Тархит мухар гэх газар 19 цагийн үед Гахтай таарсан мэнд мэдэлцээд мотоциклоос буусан Гах ганцаараа мотоцикльтой явж байсан би адуу хайж явна гээд адуугаа асуусан тэгсэн чинь Гах юу болж байна гэж асуусан юм. Би өмнө нь Гахын хүүхэд Д зодоод шүүхээр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял авсан юм тэгээд би одоо 200 цагийн ажил хийчихсэн явж байгаа таньтай уулзах гэхээр яс хавталцаад хэцүү байна дүүгээ уучилаарай гэж хэлсэн чинь Гах тамхи татаж байгаад яасан их хүн зоддог юм гээд уурлаад миний уруул хэсэг рүү бууныхаа бөгсөөр нэг удаа цохьсон тэгэхээр нь миний уур хүрээд босоод барилцаж аваад ноцолдож байтал бууны дуу гарсан. Гах буугаа үүрчихсэн байсан юм тэгээд миний цээж хэсэг нойтон оргиод байхаар нь гараа хийгээд үзсэн чинь цус гарч байсан би Гахад хандаж та намайг буудчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм би чамайг буудаж яах юм гэж хэлсэн тэгээд би дээлээ тайлаад үзүүлсэн чинь миний баруун хөхний дээд хэсэгт жижиг шарх гараад цус гарсан байсан тэгээд би зам тосоод хүний машинд суугаад М ахын гэрт ирсэн миний бие өвдөөд мотоцикль барьж чадахгүй мөн мотоцикль асахгүй байсан. Б.Гахын мотоциклийн гинж хөтлөгчөө даваад явахгүй байсан юм. Би М ахын гэрт ирээд буудуулчихлаа хурдан хаалгаа цоожлоод аймаг руу эмнэлэгт явъя гэж хэлээд Архангай аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн.  Надад ямар нэгэн гомдол санал байхгүй миний ярьсан зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-11хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Юөгсөн:”... тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машин ирж зогсоод хурдан яв цусыг нь тогтоо түргэн дууд, цагдаа дууд гэж хэлсэн... Тэвшин дээр манай төрлийн ах Х.С суучихсан байсан дүү бид 2 ахыг машинаас буулгаж авахад тухайн хүмүүс бид нар нүүдэл хийгээд буцаж байхад зам тосоод гараа даллаад гүйгээд байхаар нь зогссон чинь буудуулсан байна гэж хэлээд явсан. Ах С гэр орж ирэхэд аав ээж хоёр ирээд юу болсон талаар асуухад буудуулчихлаа буудуулчихлаа гээд байсан хэнд гэж аав ээж хоёр асуухад Гэд гэж хэлсэн....Бгийн гэр рүү явсан замдаа аав С ахаас яасан юм юу болсон юм гээд асуухад адуунд явж байгаад Мухарт гэх газар Гтэй таарсан тарваганд явж байна гээд буутай таарсан  хажууд ирээд суугаад юм ярьж байгаад дарааллан 2-3 ширхэг тамхи татаж байгаад гар нь салгалаад намайг буудчихлаа урд гэртээ битгий очоорой гээд байсан тэгээд бид нар Б ахын гэрт ирсэн дүү бид хоёр үлдээд Б ахын машинтай аав ээж, С ах Б ах нар Архангай аймаг явсан юм....”гэх мэдүүлэг /хх-ийн 29-32хуу/,мөрдөн байцаалтын шатанд гэрч А.М өгсөн:”...2021 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад танай хүргэн ах Гбуу алдчихжээ гэж надад хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 81-82хуу/,мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мын өгсөн:”... Тухайн өглөө манай төрсөн дүү О манай хүү Дын хамт түлээ түүхээр дүү О Мухар гэх газар руу явсан. Араас нь манай нөхөр Гбага хүү Б хамт өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикльтой 17 цагийн үед шиг санаж байна явсан. Орой харанхуй болж байхад О манай хоёр хүүхэд гурав түлээ түүгээд ирсэн. Гийг хаашаа явсан талаар асуухад адуугаа хараад араас чинь очно гээд үлдсэн гэж хэлсэн тэгээд нөгөө гурав түлээгээ буулгаад байж байтал 21 цаг өнгөрч байхад манай нөхөр ганцаараа улаан өнгийн мотоцикльтой их сандарсан байдалтай царай нь сонин болчихсон С таараад буу алдчихлаа гэж хэлээд ирсэн..”гэх мэдүүлэг /хх-ийн 150-151хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оын өгсөн:...”... Гах бид гурвыг түрүүлээд явж байгаарай адуугаа харангаа ганц нэг хоёр дош сахиад очно хоёр тарвага чанаж идвэл арай арвин байлгүй гээд явсан. Бид гурав модоо ачаад жаахан хүнхээл гэдэг хүнсний ногоо түүж байгаад явсан орой бүрэнхий болж байхад Гахын гэрт ороод модоо буулгаж дуусаж байтал Гах ганцаараа мотоцикльтой ирээд замдаа Б таараад ноцолдож байгаад буу алдчихлаа гэж хэлсэн тэгээд одоо яах гэж байгаа юм гэсэн чинь аймгийн төв орж цагдаа руу явна гээд үлдсэн би модоо буулгаад дууссан учраас гэр рүүгээ явсан юм. Сг манай нутгийнхан Б гэж дууддаг юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 154-155хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дын өгсөн:.”... О дүү бид гурав Х үнхээл гээд хоолны ногоо түүж байгаад гэр рүүгээ явсан очоод модоо буулгаж байтал орой бүрэнхий болсон удалгүй аав их айж сандарсан байдалтай нүүр нь улаачихсан орж ирээд С таараад буу алдчихлаа гэж хэлсэн тэгээд О ах юу болсон юм яаж байгаад буу алддаг юм гэж асуусан чинь ноцолдож байгаад буу алдчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 158-159хуу/, Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Тархит мухар гэх газар руу явсан тухайн үед 19 цаг болж бйасан байх тухайн газар 2-3дош сахиад тарвага гарч ирэхгүй болохоор нь адуугаа харах гээд Тархит мухарын эхэнд явж байтал мотоцикльтой хүн ирсэн тухайн хүн С байсан бид хоёр мэнд мэдэлцээд адуу малаа нэг нэгнээсээ асууж сураглаж мотоциклиосоо буугаад тамхи татаад ойр зуурын зүйл хуучлаад сууж байгаад би хүү Дын талаар асууж чи манай хүүхдийг арай хэтэрхий зодсон байна лээ гэж хэлсэн тэгсэн чинь ямар ядаргаатай дутуудуулсан юм байхдаа гэж хэлэсэн тэгсэн гэнэт цээжин хэсгээр нэг юм огшоод уур хүрсэн гэтэл нэг мэдсэн бид хоёр барилцаад авсан байсан тэгтэл С надад хандаж та намайг буудчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би чамайг юу гэж буудаж байхын юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь цус гараад байх шиг байна гэхээр нь би Сгийн өмнөх хагалгаанд орсон сорви нь сэдрээд цус гарч байна гэж бодоод бид хоёр дээлийг тайлж үзэхэд цээжний баруун талд хөхний дээд хэсэгт жижиг шарх шиг зүйлээс бага зэрэг цус гарсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-131 хуу/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08дугаар сарын 11-ны өдрийн 2185 дугаартай шинжээчийн дүгнэлт хх-ийн 187-189хуу/,шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2186 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 283дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт  хх-ийн 205-208хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч  Х.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүгдэгч нь хохирогчид 3000.000 /гурван сая/ төгрөг төлсөн баримт /хх-ийн 225хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 223хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.Гнь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г галт зэвсэг эзэмших эрхийг 2жилийн хугацаагаар хасаж,  3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 227 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Гэд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
 
 Шүүгдэгч Б.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээл 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, 3 метр урттай ногоон өнгийн бүс 1ширхэг, 50см урттай суран ташуур нэг ширхэгийг тус тус устгаж, Тоз-8 маркийн гол төмөр 4532, замаг 1307 дугаартай бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
  
   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Бн Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг галт зэвсэг эзэмших эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  3500/ гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Гнь торгох ялын 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд галт зэвсэг эзэмших эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээл 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, 3 метр урттай ногоон өнгийн бүс 1 ширхэг, 50см урттай суран ташуур нэг ширхэгийг тус тус устгаж, Тоз-8 маркийн гол төмөр 4532, замаг 1307 дугаартай бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ