Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/223

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: Б.Б
Хохирогч: Ч.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ц.Б, Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б........овогт Ц................ Б,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б О нарт холбогдох эрүүгийн 2112................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сум Бургалтай багийн Их булангийн давааны ар гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Ц Б /РД. /, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 18-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Б О /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар доод эрүүний баруун талд цээжний зүүн талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхорын дотор талд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 25-08 тоотод тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Ж албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, 
2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл ШТС-аас Цогт-Уул хороолол явах замд эхнэр О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун бугалганы дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирга суганы дунд шугамаарх хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол, баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол, тархи доргилт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн ташаа, баруун өгзөг, гуяны дотор гадаргуу, нуруунд цус хуралт, хүзүү, духанд зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булан эмтэрч хөдөлсөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112................ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Ч.Оын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед Хотонт сумын Бургалтай багийн нутаг Давааны ар гэх газар байх хөдөө гэрээсээ нөхөр Б хамт найз Мнь хүргэж өгөхөөр явсан. Сумын төв ороод банк орчихоод дэлгүүрээс 0.5тай Ерөөл нэртэй 2 шил архи авсан. Б, М хоёр авсан 2 шил архиа манай машинд ууж дуусгасан. Тэгээд Мгэрт нь үлдээлгүй манайх руу явахаар болсон. Бид гурав хөдөө гарахаас өмнө дэлгүүрээс ахиж 0.5тай Ерөөл нэртэй архи аваад сумын төвөөс 16 цагийн үед хөдөлсөн. Замдаа Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газар байх манай нөхөр Б дүү Бгийнд очсон. Тэндээ төвөөс авч ирсэн нэг шил архиа Б, Б, М нар хувааж ууцгаасан. Тэгээд би нөхөр Бгэртээ харъя гэж хэд хэдэн удаа хэлээд явахгүй гээд байхаар нь гараараа түлхсэн чинь сандал дээрээс хажуулдаад зөөлхөн унасан. Б босож ирээд уурлаад над руу дайраад миний хоёр нүд рүү хураагаа хийгээд энэ муу янханыг алсан ч яадаг юм гээд намайг зодоод байсан. Тэр үеэр Б, М хоёр Бболиулаад гэрээс гаргасан. Тэгээд Б машинаа унаад гэр рүүгээ яваад өгсөн. Орой 20 цагийн үед Б мотоциклтойгоо Бгийнд буцаж ирээд намайг алхаад яв гээд элдэв янзаар хэлээд намайг ахиж зодоод 22 цаг хүртэл ерөнхийдөө зодсон. Намайг зодохдоо хоолой боож газар унагаагаад дээрээс нэг удаа хавирган дээр дэвссэн. Дараа нь хэвгэний яртай хутгуур модоор толгой болон нүд рүү цохисон. Тэр модоор намайг олон удаа зодсон. Хамгийн сүүлд миний зүүн гарын бугуй руу өшиглөөд М хамт мотоциклтой сумын төв рүү явсан. Миний нөхөр Б тэр өдөр намайг удаа дараа зодож, хэл амаар доромжилж, харааж зүхсэн. Миний толгой 2 хагарсан, баруун талын 2 хавирга хугарсан, хугарсан хавирга уушгийг дараад уушгинд усжилт үүссэн, миний бие ихэнх газраа хүрэн эрээн болсон, толгой байнгын өвддөг болсон гэх зэрэг гэмтлүүд үүссэн. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлж 2 удаа уушгины усаа авахуулсан. Намайг мод болон сандлаар зодсон. Яг хаана хэдэн удаа юугаар цохисныг одоо сайн санахгүй байна. Ямартай ч хоолой боож газар унагаагаад дээрээс хавирган дээр дэвссэн, модоор толгой руу 2 удаа хүчтэй цохисон мөн модоор бие рүү олон удаа хүчтэй цохисон, гадаа үсдэж дарж хөлөөрөө өшиглөж олон удаа зодсон. Бгийн гадаа уяатай байсан 2 нохойнд хаяж өгнө гээд намайг мотоциклынхоо ард суулгаж очоод мотоцикль дээрээс түлхэж унагаасан. Б өөрийг нь сумын төв рүү явуулахгүй гэж хориглосонд уур нь хүрээд зодсон байх. Тэр үед Б дүү Б, эхнэр Хорлоо, М нар байсан өөр хүн байгаагүй. М салгаад байсан. Манай нөхөр өмнө нь намайг олон удаа зодож миний биед гэмтэл учруулж байсан. Мөн өдөр болгон муу муухай үгээр хэлж харааж зүхэж, намайг доромжилж байнга намайг дарамталдаг. Шөнө унтаж байгаад хүртэл босож ирээд намайг шөнө зоддог. Манай нөхрийн ах дүү, хамаатан садан нь намайг зодуулж байхад Бд юу ч хэлдэггүй. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг мөн одоо ч гэсэн намайг утасны цаанаас элдэв янзаар хэлж, харааж зүхэж, доромжилж байгаа. Би маш их гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулагдаж байгаа мөнгөө Бэс гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирлоо барагдуулж биеэ эрүүл саруул болгомоор байна. Архины хамааралтай гэж хэлж болохоор хэмжээнд хэрэглэдэг. Архиа уухгүй л бол уурлаж уцаарлаад байдаг. Тухайн үед согтуу үед байсан архи нэлээн уусан байсан. Би Бтэй хамт амьдраад 4 жил болж байна. Хууль ёсны эхнэр нөхөр болж гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  06-08 ху/,

*Хохирогч Ч.Оын дахин өгсөн: “...Намайг байнга зодож дарамталдаг элдэв муу муухай хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог. Ойрын хугацаанд зодсон нь 2021 оны 04 дүгээр сарын 06, 07, 08, 18-ний өдрүүдэд Архангай аймгаас Хотонт сумын Бургалтай баг Давааны ар гэх газар байдаг хөдөө гэрт нь байхад зодож нүдсэн. Мөн 5 жил хамт амьдрах хугацаанд байнгын зодож дарамталдаг байсан. Би тэр болгоныг нь цагдаад хэлэхгүй өөрийг нь бодоод явсан биш сүүлд өөрөө ийм байдалд хүрсэн. Б төрөл болон хамаатан садны хүмүүс болох Ж, Я, Б, Х, Б нар сайн мэдэж байгаа. Тухайн шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан 9 дүгээр хавирганы гэмтлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б намайг Бгийн гэрт байхад зодож хугалсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Б шүүх хурал аймагт болох гээд дуудаж хамт Хотонт сумын төвөөс ирсэн. Ирээд гэртээ очих гэсэн намайг гэрт очуулаагүй шууд Б бэр эгч нь болох Чимэдлхам буудалд авчирч өгөөд хоёр хоноод Б шүүх хуралдаа ороод буцаад аймгийн төвд байдаг гэртээ оролгүй шууд хөдөө гэр рүү нь явсан юм. Тухайн зодсон модыг Хотонт сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн. Харин сандал Бгийн гэрт байгаа бөгөөд цагаан өнгийн будаггүй сандал байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 74-75 ху/

*Хохирогч Ч.Оын дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Б хамаатны хүмүүс байсан түүнээс өөр гаднаас танихгүй хүн байгаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орчимд Эрдэнэбулган суманд ирэхдээ Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хангай Отог нэртэй буудалд байрлаж байсан. Би гомдолтой байна. эмчилгээний зардал мөнгө болон хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 119-120 ху/

*Хохирогч Ч.Оын дахин өгсөн: “...Манай нөхөр Ц.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 06, 07, 08, 18-ны өдрүүдэд зодож цохиж байгаагүй. Харин хэрүүл маргаан хийдэг байсан. Би уурандаа зоддог гээд андуураад ярьсан байна лээ. Мөн 5 жил амьдрах амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож цохидоггүй байсан. Би нөхөртөө уурласан уурандаа тэгээд хэлчихсэн юм. Би гомдолтой байна...”гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 153-154 ху/

*Гэрч А.М өгсөн: “....Би 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хотонт сум Бургалтай баг Их булгийн давааны ар гэх газраас Хотонт сумын төв рүү Б ах эхнэр О нарын хамт гэртээ ойр зуурын юм авъя гэхээр нь цуг яваад юмыг нь авчихаад сумын төв дээр Б ахын эхнэр Оын авсан 0,5тай 2 шил архийг бид нар хувааж уучихаад Их булгийн давааны ард Б ахынд бид гурав очоод байж байтал Б ах эхнэр Отайгаа маргалдаад эхнэр нь Б ахыг халуун гал руу түлхээд Б ах уурлаад гэр рүүгээ явчихсан чинь Б ах эхнэрийг нь гэрт нь хүргэж өг гэхээр нь би мотоцикльтой Б ахын эхнэрийн хүргэж өгөх гээд явж байтал Б ах урдаас Б ахын руу ирж байхаар нь буцаад Б ахынд иртэл Б ах эхнэртэйгээ орж гараад хэрэлдээд байсан. Б ах ерөөсөө чамайг хүргэж өгье намайг хүргэж өгөх гэтэл эхнэр нь бид хоёрыг явуулах гээд байхаар нь унтъя гээд хэвтэж байтал Б ахын эхнэр миний ор руу гэнэт ороод ирсэн. Б тэгсэн за гурвуулаа унтъя гээд ор руу ороод иртэл О эгч миний дотуур хувцсыг тайлаад би буцаагаад өмстөл Б ахын дотуур хувцсыг бас тайлаад өөрийнхөө дотуур хувцсыг тайлаад Б ахыг орны урдуур түлхээд унагаатал Б ах О эгчийг нэг цохиод авах шиг болохоор нь би босож ирээд хувцсаа өмсөөд Б ахыг аваад Хотонт сумын төв рүү явсан. Тухайн үед Б, Оын хаана нь цохиж зодсон талаар сайн хараагүй би хувцсаа өмсөж байсан. Харин хальт харахад Б ах эхнэрээ нэг цохиод авах шиг харагдсан. Миний санаж байгаагаар бид гурав 0,5тай Ерөөл архи 3 шилийг хувааж уусан. Б ах бид хоёр нээх согтоогүй.  Харин О эгч орилоод их согтсон байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 15-16 ху/, 

*Гэрч А.М дахин өгсөн: “...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би нэлээн согтуу байсан бөгөөд өөрийгөө бол хянах чадвартай байсан. Би зарим нэг зүйлийг санаж байгаа. Б ахын гэрт баруун талын орон дээр О, Б бид гурав унтахаар болж хэвтэцгээсэн. Би орны баруун талд миний хажуугаар О, түүний хажуугаар Б бид гурав унтсан. Тэгсэн О Б бид хоёрыг та хоёр ийм хүмүүс биз дээ гээд БО орноос түлхэж унагаасан. Тэгсэн Б газар унаад босож ирээд Оыг толгой, нүүр хавьцаа цохисон. Тэгэхлээр нь би орноос босож хувцсаа өмсөх гэсэн О, Б нар хоорондоо зодолдоод байсан. Би Б араас тэвэрч авсан. Тэгсэн Б Оыг түлхсэн үү, цохих шиг болсон. Тэгсэн О газар унахдаа ардаа байсан сандалд тээглээд унасан. Тэгээд би Бхажуудаа суулгаж байгаад хувцсаа өмсөөд гэрээс авч гарсан. Сумын төв рүү Бдагуулаад явсан. Ер нь бол ийм зүйл болсон. О, Б бид гурав гурван шил архи хувааж уусан. Нэлээн согтсон. Өөрсдийгөө бол хянах чадвартай байсан. Б Оыг толгой хэсэг рүү нь юугаар цохисоныг хараагүй ямар ч байсан цохисон. Би Б араас тэвэрсэн байсан. Мөн Б өөдөөс О дайраад байсан. Би О, Б нарыг салгах гээд хүч хүрэхгүй байсан. О доош хараад сууж байсан болохоор биед ил харагдах гэмтэл шарх сорвийг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 78-79 ху/, 
*Гэрч Ц.Бгийн өгсөн: “....Би 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хотонт сумын Их булгийн давааны ар гэх газар гэртээ байж байтал орой 20 цагийн үед манай ах Б, О эгч М нар ирээд манайд суугаад байхаар нь би хонио хотлуулах гээд малдаа явчихаад иртэл Б ах зөрөөд манайхаас гэр рүүгээ ганцаараа явчихаар нь би МО эгчийг хүргэж өг гээд мотоциклоо өг гээд явуулчихаад орондоо ороод унтах гээд хэвтэж байтал Б ах, О эгч, М гурав манайд буцаж ирээд хоорондоо юм яриад бие биенээрээ тоглоод байхаар нь би эргээд унтаж байтал хүн зодолдоод байх шиг болохоор нь сэртэл Б ах эхнэрээ ганц нэг цохисон юм шиг харагдсан. Тэгээд Б ах М хоёр манайхаас гараад явсан. Харин О эгч харин манайд орон дээр унтаад өгсөн. Би унтаж байсан болохоор сайн хараагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  19-20 ху/

*Гэрч Т.Хоролсүрэнгийн өгсөн: “....Би 2021 оны 04 дүгээр сарын 23-ны оройны 20 цагийн үед гэртээ байж байтал Хотонт сумын төв ороод ирлээ гээд манай нөхрийн ах Б, О эгч, М гурав нэлээн халамцуу ирээд байж байгаад Б ах удалгүй машинаа унаад явсан. Харин манай нөхөр Б МО эгчийг гэрт нь хүргэж өг гээд өөрийнхөө мотоциклио өгөөд явуулсан чинь буцаад Б ах, О эгч, М гурав хүрч ирээд удалгүй Б ах, О эгч хоёр маргалдаад манай хүүхэд айгаад унтах гэж уйлаад би хүүхдээ аваад буруу хараад унтаж байгаад хүүхэд унтчихаар нь эргээд хартал Б ах, О эгч хоёр хоорондоо зодоон хийсэн маягтай гэрээс гарч орж хэрэлдээд О эгчийн толгойноос нь цус гоожоод байх шиг байсан. Тэгтэл М Б ахтай цуг Хотонт сумын төв мотоцикльтой 23 цагийн үед яваад О эгч манайд хоноод маргааш буюу 24-ний өглөө нь бие өвдөөд босож чадахгүй байна гэхээр нь би Хотонт сумын эмнэлэгт дуудлага өгөөд удалгүй түргэн ирээд О эгчийг аваад явсан. Гэрт Б ах О эгчийн хаана нь цохиж зодсон талаар сайн хараагүй буруу хараад хүүхдээ унтуулах гээд хэвтэж байсан. Манайд ирэхэд гурвуулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.  Манайд ирэхдээ Б ах, М, О эгч нар бага зэрэг согтуу нээх согтоогүй байх шиг байсан. Би хүүхдээ буруу хараад унтуулж байсан болохоор хараагүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  48-49 ху/,

*Гэрч Т.Х дахин өгсөн: “...Тухайн шөнө Б, М, О нар Архангай аймгийн Хотонт сумын төвөөс ирлээ гээд нэлээн халамцуу ирсэн. Манайд ирээд Б, М, О нар 1 шил 0.5тай Ерөөл нэртэй архи хувааж уусан. Түүнийг ууж дуусаад Б өөрийн гэр рүүгээ ганцаараа явсан. М, О хоёр манай гэрт үлдсэн. Хэсэг хугацааны дараа М, Оыг гэрт нь хүргэж өгөх гээд манай мотоциклийг унаад явцгаасан. Нэлээн хэсэг хугацааны дараа Б, М, О нар мотоциклтой ирсэн. Манайд орж ирээд Б, М нэг тийшээ явна гэж ярьцгаагаад Б Оыг манай гэрт үлд гэсэн. Тэгсэн О, Б хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн О Басаж байсан зуух руу гараараа түлхсэн. Тэр үед Б бөгсөн хэсгээрээ зуухан дээр унаж улмаар өмсөж байсан өмд, куртик хоёр нь түлэгдсэн. Тэгсэн нөгөө хоёр гэрээс гарч гадаа хэрэлдэж маргалдаад байсан. Тэр хэрэлдэж маргалдаж байсныг М сайн харсан. Учир нь хажууд нь байсан. Манай нөхөр бид гэрээс гараагүй гэртээ сууж байсан. Тэр үед цаг нэлээн орой болж шөнийн 22 цаг болж байсан. Нөхөр бид хоёр унтах гээд ороо засаад орондоо орсон байхад гаднаас Б, М О нар орж ирсэн. Тэгээд манай гэрийн баруун талын орон дээр амрахаар гурвуулаа хувцсаа тайлаад хэвтэцгээсэн. Тэгсэн орондоо орцгоогоод Б, О хоёр хоорондоо дахин хэрэлдээд байсан. Яриаг нь сонсохоор Мтэй Оыг хардаж Б уурлаад байсан. Тэгсэн Оыг Б орноос түлхэж газар унагааж гуталтай хөлөөрөө цээжин хэсэгт дэвсээд байсан. М БОаас салгах гэсэн дийлэхгүй байсан. Тэгэхлээр би нөхрөө дуудаж Б Оыг зодоод байна салгаадах гэж хэлсэн. Манай нөхөр Б О нарыг салгаж М, Б нарыг аваад яв гэж хэлсэн. Тэгээд М Б аваад гэрээс гарсан. Нөгөө хоёрыг явсаны дараа Оын толгой хэсгээс нь нэлээн цус гарч байсан. О надад өөрөө хэлэхдээ толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Тэр цохиж байхыг М хажууд нь байсан болохоор сайн мэдэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд О манай гэрт амарсан. Маргааш өглөө нь О миний бие өвдөөд босож чадахгүй байна гэж надад хэлэхлээр нь би Хотонт сумын төв рүү түргэн дуудаж түргэний эмч ирж Оыг сумын төв рүү аваад явсан. Миний бодлоор Б, Оыг Мтэй хардаж улмаар тухайн хэрүүл маргаан болсон гэж бодож байна. Миний харснаар орон дээр Оыг хэвтэж байсан чинь Б орноос татаж газар унагаад цээжин хэсэг дээр гуталтай хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан. Өөр цохиж нүдэж байхыг би хараагүй. Харин М хажууд нь байсан болохоор сайн харсан байсан. Миний хараагүй шалтгаан нь хүүхэд уйлаад унтахгүй байхаар нь унтуулах гээд буруу хараад хэвтэж байсан. Оыг Бэс өөр хэн нэгэн хүн зодож цохиогүй. О эгч надад хэлэхдээ яртай модоор толгой руу цохисон гэж хэлсэн. Тухайн мод нь манай гэрт байдаг малын тэжээл зуурдаг мод байсан бөгөөд тухайн модны урт нь ойролцоогоор 50-60 см урт, 4-5 см өргөнтэй мод байсан. Өглөө би босоод тухайн модыг хартал 3,4 хэсэг хугарсан байсан мөн хугарсан модны зарим хэсэг газар цус болсон байсан. Тэгээд нөгөө модыг О цагдаад үзүүлнэ гээд аваад явсан. Оын толгой оройн хэсгээс нэлээн их цус гарсан байсан. Би Оыг Б зодож цохиж байсан талаар хараагүй. Харин О надад хэлэхдээ байнга зодож цохидог гэж ярьдаг. Яг хэзээ хэрхэн зодуулж цохиулж байсан талаар би мэдэхгүй. Албан ёсны гэр бүлийн хүмүүс биш. Харин хамтран амьдрагч нар байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрсдийгөө хянах бүрэн чадвартай байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон эрүүл байх үедээ уурламтгай хүнтэй эв дүү олж чадахгүй ааш араншин муутай, тэр тусмаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ааш нь улам эвдэрдэг хүн байгаа юм. Харин О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн адил ааш, араншин муутай, харин эрүүл үедээ ямар нэгэн элдвийн буруу зан араншингүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 52-54 ху/,

*Гэрч Б.Ж өгсөн: “....Би 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Хотонт сум Бургалтай баг Их булгийн давааны ард,  Б гэх айлд очиж О гэх хүнийг үзэхэд биеийн байдал хүнд ухаан санаа саруул орчиндоо харьцаа сулавтар зовиурлангуй нүүр болон толгойн оройн хэсэгт ил харагдах шархтай уушги хоёр талдаа цулцангийн сулавтар амьсгалтай зүрхний авиа тод хэм жигд бус пүүлс олширсон цээжний баруун хэсэгт эмзэглэлтэй баруун талын хавирга хугарсан байж болзошгүй байсан тул Оыг Хотонт сумын эрүүл мэндийн төвд авчирч зүүн хөмсөгний дээд талын шарханд цэвэрлэгээ хийж дөрвөн оёдол тавьсан. Харин толгойн оройн хэсэгт үүссэн шархыг цэвэрлэсэн оёдол тавих шаардлагагүй байсан. Өөр ил     харагдах шарх сорви гэмтэл ажиглагдаагүй. Оын хавирга хугарсан байж болзошгүй байсан. Хэрэв хугарсан бол уушиг руугаа хатгах эрсдэлтэй тул дараагийн шатлалын эмнэлэг буюу Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн тасагт 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед тээвэрлэн хүргэж өгсөн. Өөр зүйл болоогүй.  Оын биед өөр ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  95-96 ху/, 

*Гэрч М.Ц өгсөн: “...Ч.О гэх хүн миний ажиллуулдаг Хангай отог нэртэй буудлаар үйлчлүүлж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан манай буудалд нөхрийнхөө хамт 2 хоносон. Оын биеийн ил харагдах хэсэг буюу нүүрэн хэсгийн баруун талын нүд орчим нилээн хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин О өөрөө надад манай нөхөр намайг зодоод миний нүдийг ийм болгосон гэж хэлсэн. Өөр зүйл бол яриагүй. Хоёулаа хамт орж ирээд 2 хоног байж байгаад явсан. Энэ хугацаанд гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй хоёулахнаа байж байгаад явсан. Зөвхөн надтай уулзсан түүнээс өөр хэн нэгэн хүнтэй огт уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 155-156 ху/,

* Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэлтэй тохирч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 ху/, 
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны 161 дугаартай дүгнэлтэд: 
1.    Ч.Оын биед баруун талын 4,5-р хавирганы суганы дунд шугамаарх 
зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, уушги авчилт, тархи доргилт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн ташаа, баруун өгзөг, гуяны дотор гадаргуу, нуруунд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн 
үйлдлээр үүснэ.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
4.     Баруун талын 4,5-р хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас 
цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Баруун талын 4,5-р хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Тархи доргилт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун зовхинд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн ташаа, баруун өгзөг, гуяны дотор гадаргуу, нуруунд цус хуралт, хүзүү, духанд зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Ч.Оын биед амбулаториор эмчлүүлэгсдийн картанд 2021 оны 02 дугаар  сарын 26-ны өдрийн цээжний рентген харалтаар зүүн талын 9-р хавирга суганы дунд шугамаарх бороолсон хугарал гэмтэлтэй байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 02 дугаар сарын 26-наас 1 сарын өмнө үүссэн байж болох хуучин хугарал гэмтэл байна.
Ч.Оын биед толгойн дагз хэсгийн хуйханд төвгөр сорви, эрүүний зүүн буланд 2ш цайвар сорви, зүүн гарын долоовор хурууны алган талд 2-р үенд 2 см ташуу цайвар сорви. Өөрийн өгүүлснээр урьд өмнө нөхөртөө хазуулж байсан гэх зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун, зүүн хөхний дээд хэсэгт дугараг сорви, баруун гарын долоовор дунд хурууны завсар 1.5 см зүүн гарын бугуйнд 1 см хэмжээтэй цайвар өнгийн сорвинуудтай. Нурууны голд тэгш өнцөгт хэлбэртэй 7x2см хэмжээтэй сорви, нуруунд зөв бус хэлбэртэй олон тооны бор хүрэн сорвинуудтай байна. Дээрх сорвинуудын гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 42-43 хуу/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-ийн хх-ийн 94 хуу/,
*Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-ийн хх-ийн 109-110 хуу/,
*Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 111 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1-ийн хх-ийн  130-131 хуу, 169-170 хуу/

Эрүүгийн 1712............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Шүүгдэгч Ц.Б, Б.О нарын харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар: 
*Хохирогч Б.Оын өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз Бын адууг ачиж ирэхээр Хотонт сум руу миний бонго жи-2 маркийн 69-25 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б гэдэг айл руу явсан юм. Тэгээд яваад очиход Б түүний эхнэр О, түүний эгч, ах нь гэх З, Б, Б дүү Б нар байсан. Б З нар архи ууж байсан. Тэгээд Б Б бид нар Хотонт сумын төв рүү архинд явуулаад 1 шил 0,75тай Ерөөл нэртэй архи авч ирээд хуваагаад ууж байгаад би Бд хандаж танай эхнэр чинь Өлзийт сумын нэг залуутай явж байсан гэж хэлсэн чинь нэг их тоохгүй байсан. Б эхнэртэйгээ хэрэлдэж байгаад надад уурлаад миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон, тэгээд би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь цохисон. Намайг орон дээр түлхэж унагаагаад миний толгойг уураглаж бариад дээд уруулнаас хазсан, орноос татаж буулгаад зүүн шанаа руу өшиглөөд дэвсээд байсан. Тэгээд Б салгасан, Бэхнэртэйгээ үнээ саах гээд гарсан би араас нь машинтай очоод миний уруулыг яаж байгаа юм гэж хэлэхэд миний машины цонхийг хагална гэж хэлээд цонхноос зүүгдээд байсан.  Б миний зүүн шанаа руу 2 удаа цохисон, тэгээд би буцаад Б гэрийн гадна очоод Б, Б хоёртой адуу ачаад буцаад явсан юм. Б бид хоёрыг зодолдож байхыг Б, Б, З, Б нар харсан. Б бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би Архангай аймгаас гарахдаа 2 ширхэг 0,5ай пиво уусан. Тэгээд 100 грамм орчим архи уусан. Б өөрийн гэсэн ухаантай байсан. Эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 06-07 ху/,

*Хохирогч Б.Оын дахин өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 77-78 ху/,

*Хохирогч Ц.Бийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хөөвөр гэх газар өөрийн гэртээ байж байтал О, Б нар аймгаас Портер машинтай ирсэн. Тэр үед манайд манай эхнэр О, мөн манай эхнэрийн төрсөн эгч Б, нөхөр Згийн хамт аймгаас ирчихсэн байсан. Б, О нар ирэхдээ Боргио нэртэй 2.5тай пиво авч ирсэн. Би өөрийн төрсөн дүү Бг Хотонт сумын төв рүү нэг шил архинд явуулсан. Тэгэхэд О манай дүүтэй хамт яваад ирье гэж хэлээд хамт гарсан. Б пивоноос ганц нэг аягийг уучихаад ээжийн гэрт ороод унтаад өгсөн. О архинд явж ирээд манай гэрт манай эхнэрийг элдвээр хэлээд доромжлоод байсан. Тэгж байгаад манай гэрийн зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босож ирээд манай эхнэртэй дахиад хэрэлдээд байсан. Би тэр үед гэрийн хажууд боодог хийгээд сууж байсан. Тэгээд би гэрт орж ирээд чамд ямар хамаатай юм бэ гэтэл миний нүүр рүү цохиод миний хамарнаас цус гарсан. Би Ог яаж байгаа юм бэ гээд эргүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд эхнэр орж ирээд Ог аваад гарсан. Би гүүгээ саахаар эхнэр болон хөгжлийн бэршээлтэй хүүхдийн хамт гүүний зэл рүү явж байтал араас машинаа асааж ирээд манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дайрчих шахаад хэтрээд зогссон. Тэгэхээр нь би хүн аллаа машиныхаа түлхүүрийг өг гээд цонхоор гараа хийтэл намайг чирээд хэсэг явсан. Би машины рулнээс нь барьчихсан байсан гараа тавиад үлдсэн. О цаашаа яваад гэрийн хажууд очоод зогссон. Тэгээд гэрийн хажууд зогсоод чамайг дайрч ална гээд л орилоод байсан. Би гүүгээ саачихаад гэрт ортол араас орж ирээд бариад авахаар Огийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд манай эхнэр орж ирээд бид хоёрыг салгасан. Бид хоёрт өс хонзон санасан юм байхгүй. Тэр өдөр О манай эхнэрийг элдвээр хэлээд доромжлоод байсан. О миний үүдэн шүд рүү цохисоноос болоод үүдэн нэг шүд ганхаад унах гээд байгаа энэ шүдээ эмчлүүлэх 550.000 төгрөг гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 09-10 ху/, 

*Гэрч Ч.Оын өгсөн: “..Б нь Оын хамар хэсэг рүү нь нэг удаа цохиж байхыг нь харсан, харин О манай нөхрийн зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисоныг нь харсан. Өөр зүйл хараагүй.  Од ус хийж өгч байхад дээд уруул нь хавдсан байсан. Б зүүн нүд хэсэг нь хавдсан байсан, өөр ил харагдах гэмтэл байгаагүй....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-15  ху/, 

*Гэрч Э.Бын өгсөн: “...Б, О хоёр хоорондоо зодолдсон байсан. Оын доод уруул нь сэтэрчихсэн цус гарчихсан байсан, харин Б амнаас нь цус гарчихсан, шанаан дээр нь халцарчихсан байсан. Тухайн үед би унтаж байсан учраас яагаад маргалдсан талаар мэдээгүй. Сүүлд сонсоход эхнэрээсээ болоод маргалдсан байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 16-17 ху/, 

*Гэрч Ч.Бийн өгсөн: “...О Б дээр гарсан өшиглөөд байсан. Тэгэхээр нь та нар болиоч гэж хэлээд гараад явсан. Тэгээд удаагүй Б эхнэртэйгээ гүүгээ саахаар гарч явсан. Тэгсэн нөгөө залуу чинь гарч ирээд машинаа асаагаад чамайг дайрч ална гээд Бхөөгөөд байсан. Малын хашаан дээр тэр хоёр дахиад барьцалдаад авсан тоос бужигнаад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 ху/,

* Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...О эхлээд миний нүүр шүд хавь руу цохиод хамраас цус гарсан тэр цохилтоос болоод миний дээд талын үүдэн шүд хөдөлсөн, одоо ч гэсэн хөдлөөд байгаа сүүлд нь гүү саачихаад орж ирэхэд намайг барьж аваад миний баруун шанаа руу цохисон. Би Оын шанаа руу нэг удаа цохисон. Хүзүү нь дээрээс нь нэг удаа хазсан. О одоогоос гурван жилийн өмнө надаас хар алаг морь авч байсан тэр морины өртөг мөнгийг надад өгөөгүй, надаас авахдаа би зараад орных нь адууг өгье гэж хэлээд одоо болтол өгөөгүй. Тийм болохоор адууныхаа өртөгт эмчилгээний зардалд шилжүүлнэ гэж бодож байна. Бас 500.000 төгрөг зээлж аваад 200.000 төгрөгийг нь өгөөд 300.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа би адууныхаа өртөгийг хохиролдоо өгнө....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 106-107 ху/, 
*  Б.Оын яллагдагчаар өгсөн: “....Б бид хоёр эхлээд маргалдсан зүйл байхгүй. Б эхнэр нь хов хутгаад эдний ах чамайг хулгайч гэж ярьж байсан гээд над руу зааж эхэлсэн. Тэгэхээр нь би танай ах юу гэж тэгж хэлдэг юм бэ гээд би эхнэртэй нь маргалдаж байтал Б дундуур орж ирээд орон дээр намайг дарж унаад цохиж зодоод эхэлсэн. Бид хоёрын зодоон гэрийн зүүн талын орон дээр л болсон. Намайг орон дээр дарж унаад гэрийн хана руу шахсан учраас би босож чадаагүй даруулаад доор нь байж байхдаа доороос нь нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохиод 3 удаа хазсан, толгой дээр дэвссэн. Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би хохирлыг барагдуулахгүй, намайг шүд рүү цохиж шүд унасан гэж хэлсэн. Би шүд рүү нь цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 102-103 ху/, 

Хохирогч Ч.Оыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар: 

*Хохирогч Ч.Оын өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр манай нөхөр Б манай ажил дээр ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад яваад өгсөн. Тухайн үед яагаад хэрүүл болсон юм гэхээр Б миний утсаар өөрийн урьд өмнө салсан эхнэртэйгээ ярьж ярьж байгаад явсан түүнээс болоод маргасан юм. Тэгээд манай нөхөр манай ажил дээрээс явчихсан. Би ажлаа ганцаараа хурдан хийж амжуулаад харих гээд явж байтал манай нөхөр Б над руу утсаар залгаж би Жаст-Ойл шатахуун түгээх станц дээр Бын ажил дээр байна хүрээд ир хамт харъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод бид хоёр Бын машинд суугаад гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байтал манай нөхөр Б чи барилгынхаа залуучуудтай янхандсан гээд хэрүүл өдөөд уурлаад намайг машин дотор үснээс зулгааж хамар руу цохиж зодсон. Тэгээд Цогт-Уулын 25 дугаар гудамжинд очоод намайг машинаас үсдэж чирч буулгаад баахан хөлөөрөө энд тэндгүй өшиглөсөн. Б та болиоч гээд Бнадаас салгаж авсан, би Быг манай ээжийнд хүргээд өгөөч гэж хэлсэн чинь манай нөхөр намайг явуулахгүй миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгээд намайг хашаа руу оруулаад байшингийн урд байж байтал Бтай намайг хардаж над руу дайраад байсан. Б би явлаа хариад утсаа аваад болохгүй бол цагдаа дуудаж өгье гээд хэлсэн. Тэр үед Б бид 2 унтаж амарлаа миний дүү яв даа гэж хэлээд Быг нөхөр бид хоёр гэр рүү нь явуулсан. Б намайг хий худлаа хардаж сэрдэж уурлаад л намайг зодсон юм. Б гар хөлөөрөө миний толгой тархи хамаг бие рүү цохиж зодсон. Миний 2 нүд рүү хуруугаа хийж нүдийг урсан мөн миний бэлэг эрхтэнийг хуруугаараа маажиж намайг цохиж зодсон. Б тухайн үед согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Миний хамаг бие хөхөрч няцарсан, тархи толгой хагарсан өвдөж байна. Манай нөхөр Б урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. Намайг зодсонд гомдож байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 122-124 хуу/

*Хохирогч Ч.Оын өгсөн: ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж өөрийн буруугаа ойлгосон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 125-126 хуу/

*Гэрч Э.Бын өгсөн: ... тэгсэн Б Оыг 2-3 удаа гараараа мөр хавьд нь цохихоор нь би салгаад Б гарыг бариад авсан. Тэгж явсаар байгаад гэрийнх нь гадаа очсон. Гэрийнхээ гадаа очтол О машинаас би буухгүй намайг буувал наадах чинь зодно гээд айгаад байсан. Тухайн үед хоёулаа согтуу байсан учраас хэл амаа ололцохгүй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би гэртээ 2 хүүхдээ үлдээсэн байсан болохоор яараад гэртээ харьсан. Манай гэр ойрхон байдаг болохоор хэсэг хугацааны дараа эргээд гэрт нь очтол О Б 2 хэрүүл нь намжсан овоо аятайхан сууж байхаар нь тэр хоёрыг гэрт нь оруулж өгөөд би харьсан. О Б хоёр гэртээ ороод яасан талаар би мэдэхгүй. Б Оыг миний мэдэхээр 2-3 удаа мөр хавьд нь цохисон. Тэгээд би Б гарыг бариад авсан. Өөрөөр хэрхэн яаж цохиж зодсон талаар мэдэхгүй. Тухайн үед Б нилээд их согтсон байсан. О ч гэсэн бас согтуу байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 127-128 хуу/ 

* Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би цохиж зодож учруулсан. Уг гэмтлүүд миний буруутай үйлдлээс болж учирсан. О бид хоёр гэр бүлээ батлуулж байгаагүй. Гэр бүлийн батлах байхгүй. Бид хоёр хамт амьдраад 1 жил гаруй болж байна. Бид хоёр хүүхэдтэй, О 3 хүүхэдтэй нийт 5 хүүхэдтэйгээ хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 ху/, 

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар бие махбодод халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар: 

*Хохирогч Н.Жөгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хаагчид Цэргийн баяр болж байгаатай холбогдуулан хүч нэмэгдүүлсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Шөнийн 00 цаг 45 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хороололд согтуу хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн юм. Тухайн мэдээллийг жижүүрийн шуурхай албанаас дэд ахлагч Х.Б бид хоёрыг очоод дуудлага мэдээллийг шийдвэрлээд ир гэсэн үүрэг өгсөн. Цагдаа дэд ахлагч Х.Б нь 00-14 АРХ улсын дугаартай хар өнгийн Элентро маркийн машиныг жолоодон дуудлага өгсөн газарт надтай хамт очсон. Тухайн газарт нь банзан хашаатай дотор талдаа нэг давхар байшинтай байсан бөгөөд гэрийнхэн хаягийг би одоо тодорхой санахгүй байна. Хашаанд дэд ахлагч Х.Б бид 2 хамтдаа яваад ортол байшингийн үүдэн дээр 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн зогсож байсан. Нэг залуу нь согтуу агсам тавиад нөгөө залуугаа зодох гээд байсан. Би агсан тавьж буй залуу дээр очоод юу болсон талаар асуутал бид нар архи уугаад хоорондоо маргалдсан юм гээд байсан. Тэгээд 3 орчим минутын хугацаанд тухай хүмүүсийг маргааныг болиулах гэж ярилцаж байтал гэнэт миний дух хэсэгт агсан тавиад байсан залуу гараараа цохиод авсан. Миний дух хэсгээс цус гараад байхаар нь цусаа даавуугаар дарж тогтоогоод намайг цохиж гэмтээсэн залууг дагуулаад ажил руугаа явсан. Намайг цохиж авсан залууг Б гэдэг байсан бөгөөд цагдаагийн газар дээр ирээд тэр залуугийн нэрийн мэдэж авсан. Би нэгдсэн эмнэлэг орж хоёр удаа оёдол тавиулсан. Б надаас уучлалт гуйсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 170-172 ху/,

*Гэрч Э.Т өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой Ж нь тасгийн алба хаагч нар эргүүлтэй гээд албаны хувцсаа өмсөөд гэрээсээ ажил руугаа яваад 2018 оны 03 дугаарын сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ орж ирсэн. Тэр үед Ж нь духан дээрээ оёдол тавиулсан гэж надад хэлсэн. Юу болсон талаар асуутал согтуу хүн маргалдсан дуудлагаар очтол нэг залуу намайг зүгээр зогсож байхад цохиод гэмтээсэн. Би эмнэлэг орж оёдол тавиулчихаад ирж байна гэж хэлсэн. Одоо Жгийн биеийн байдал хэвийн боловч хааяа толгой өвдөөд байна гэж ярьж байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  175-176 ху/,

*Гэрч Х.Бы өгсөн: “...Б гэх залуу анх дуудлагаар очиход та нарыг хэн дуудсан юм, бид нар баярлаж байна гээд цагдаагийн албан ажил хийж байгаа Ж бид хоёрыг үл тоосон байдалтай, хууль ёсны шаардлага тавиад хоорондоо маргалдахаа зогсоо гэж хэлэхээр урдаас хэл амаар сөрөөд шаардлага биелүүлэхгүй байгаад байсан. Тэгээд нэгэнт Жг цохиод авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 177-178 ху/, 

*Гэрч Ч.Оын өгсөн: “..Б Ж цагдаагийн дух буюу нүднийхэн дээд хэсэгт нэг удаа гараараа цохиж авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 180-181 ху/, 

* Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би Ж цагдаагаас уучлалт гуйж гомдол саналгүй болгосон, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 ху/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Б.Оын биед тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, 
нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдэд няцралт, зүүн хацарт доод эрүүний баруун талд, цээжний зүүн урд талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхорын дотор талд цус хуралт гэмтлүүд учирчээ. 
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох, ирмэгтэй зүйлийн хазах, 
хазагдах шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт 
эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 24 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Ц.Бийн биед 11-р шүдний булан эмтэрч хөдөлсөн, зүүн эгэмний доод 
хэсэгт жижиг шарх, гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн эгэмний шарх нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  
4.    Учирсан гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /1-ийн хх-ийн 31 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Ч.Оын биед гэмтэл учирсан байна.
2.    Ч.Оын биед тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн 
эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хурууны алган талд шарх, баруун бугалганы дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх нидрэгдэх, үс зулгаах үед 
үүсэх боломжтой. Баруун бугалганы дотор доод баруун шууны дотор дунд, баруун хөхний дээд хэсэг, зүүн тохойн дотор хажуугийн цагариг хэлбэрийн хонхор оромтой цус хуралт нь шүдээр хазах үед үүсэх боломжтой.  
4.    Эдгээр нь гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 
5.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд 
нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
6.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /1-ийн хх-ийн 134 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Н.Жгийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл 
учирчээ. 
2.    Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох, 1 удаагийн  
үйлчлэлээр үүснэ. 
3.    Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д 
зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.    Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Хэрэг болсон 
гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 187 хуу/
* Хохирогч Б.Оын тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд авахуулсан  гэрэл зураг /1-ийн хх-ийн 25-27 хуу/,
*Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-ийн хх-ийн 58-61 хуу, 151-153 хуу, 219-221 хуу/,
*Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-ийн хх-ийн 53-54 хуу, 58-60 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-ийн хх-ийн 108-109 хуу, 148-149 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  94-95 хуу, 154-155 хуу, 225-226 хуу, 78-82 хуу/

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар доод эрүүний баруун талд цээжний зүүн талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхорын дотор талд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан, 
 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 25-08 тоотод тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Жг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар бие махбодид нь халдаж улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан, 
2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл ШТС-аас Цогт-Уул хороолол явах замд эхнэр Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун бугалганы дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан,
Мөн Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирга суганы дунд шугамаарх хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булан эмтэрч хөдөлсөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 25-08 тоотод тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Жг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 
2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл ШТС-аас Цогт-Уул хороолол явах замд эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Ч.Оын өгсөн: “...Б босож ирээд уурлаад над руу дайраад миний хоёр нүд рүү хураагаа хийгээд энэ муу янханыг алсан ч яадаг юм гээд намайг зодоод байсан. Тэр үеэр Б, М хоёр Бболиулаад гэрээс гаргасан. Тэгээд Б машинаа унаад гэр рүүгээ яваад өгсөн. Орой 20 цагийн үед Б мотоциклтойгоо Бгийнд буцаж ирээд намайг алхаад яв гээд элдэв янзаар хэлээд намайг ахиж зодоод 22 цаг хүртэл ерөнхийдөө зодсон. Намайг зодохдоо хоолой боож газар унагаагаад дээрээс нэг удаа хавирган дээр дэвссэн. Дараа нь хэвгэний яртай хутгуур модоор толгой болон нүд рүү цохисон...миний толгой 2 хагарсан, баруун талын 2 хавирга хугарсан, хугарсан хавирга уушгийг дараад уушгинд усжилт үүссэн, миний бие ихэнх газраа хүрэн эрээн болсон, толгой байнгын өвддөг болсон гэх зэрэг гэмтлүүд үүссэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  06-08 ху/,гэрч А.М өгсөн: “....Б ах эхнэрээ нэг цохиод авах шиг харагдсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 15-16 ху/, гэрч А.М дахин өгсөн: “...О Б бид хоёрыг та хоёр ийм хүмүүс биз дээ гээд БО орноос түлхэж унагаасан. Тэгсэн Б газар унаад босож ирээд Оыг толгой, нүүр хавьцаа цохисон. Тэгэхлээр нь би орноос босож хувцсаа өмсөх гэсэн О, Б нар хоорондоо зодолдоод байсан. Би Б араас тэвэрч авсан. Тэгсэн Б Оыг түлхсэн үү, цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 78-79 ху/, гэрч Ц.Бгийн өгсөн: “....би эргээд унтаж байтал хүн зодолдоод байх шиг болохоор нь сэртэл Б ах эхнэрээ ганц нэг цохисон юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  19-20 ху/,гэрч Т.Хоролсүрэнгийн өгсөн: “...Б ах, О эгч хоёр маргалдаад манай хүүхэд айгаад унтах гэж уйлаад би хүүхдээ аваад буруу хараад унтаж байгаад хүүхэд унтчихаар нь эргээд хартал Б ах, О эгч хоёр хоорондоо зодоон хийсэн маягтай гэрээс гарч орж хэрэлдээд О эгчийн толгойноос нь цус гоожоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  48-49 ху/,гэрч Т.Хоролсүрэнгийн дахин өгсөн: “...Яриаг нь сонсохоор Мтэй Оыг хардаж Б уурлаад байсан. Тэгсэн Оыг Б орноос түлхэж газар унагааж гуталтай хөлөөрөө цээжин хэсэгт дэвсээд байсан. М БОаас салгах гэсэн дийлэхгүй байсан...нөгөө хоёрыг явсаны дараа Оын толгой хэсгээс нь нэлээн цус гарч байсан. О надад өөрөө хэлэхдээ толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Тэр цохиж байхыг М хажууд нь байсан болохоор сайн мэдэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд О манай гэрт амарсан. Маргааш өглөө нь О миний бие өвдөөд босож чадахгүй байна гэж надад хэлэхлээр нь би Хотонт сумын төв рүү түргэн дуудаж түргэний эмч ирж Оыг сумын төв рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 52-54 ху/, гэрч М.Ц өгсөн: “...Оын биеийн ил харагдах хэсэг буюу нүүрэн хэсгийн баруун талын нүд орчим нэлээн хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин О өөрөө надад манай нөхөр намайг зодоод миний нүдийг ийм болгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 155-156 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны 161 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Оын өгсөн: “...Б эхнэртэйгээ хэрэлдэж байгаад надад уурлаад миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон, тэгээд би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь цохисон. Намайг орон дээр түлхэж унагаагаад миний толгойг уураглаж бариад дээд уруулнаас хазсан, орноос татаж буулгаад зүүн шанаа руу өшиглөөд дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 06-07 ху/,Гэрч Ч.Оын өгсөн: “..Б нь Оын хамар хэсэг рүү нь нэг удаа цохиж байхыг нь харсан, харин О манай нөхрийн зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисоныг нь харсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-15  ху/, Гэрч Э.Бын өгсөн: “...Б, О хоёр хоорондоо зодолдсон байсан. Оын доод уруул нь сэтэрчихсэн цус гарчихсан байсан, харин Б амнаас нь цус гарчихсан, шанаан дээр нь халцарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 16-17 ху/, Гэрч Ч.Бийн өгсөн: “...О Б дээр гарсан өшиглөөд байсан. Тэгэхээр нь та нар болиоч гэж хэлээд гараад явсан. Тэгээд удаагүй Б эхнэртэйгээ гүүгээ саахаар гарч явсан. Тэгсэн нөгөө залуу чинь гарч ирээд машинаа асаагаад чамайг дайрч ална гээд Бхөөгөөд байсан. Малын хашаан дээр тэр хоёр дахиад барьцалдаад авсан тоос бужигнаад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ч.Оын өгсөн: ...манай нөхөр Б чи барилгынхаа залуучуудтай янхандсан гээд хэрүүл өдөөд уурлаад намайг машин дотор үснээс зулгааж хамар руу цохиж зодсон...Б гар хөлөөрөө миний толгой тархи хамаг бие рүү цохиж зодсон. Миний 2 нүд рүү хуруугаа хийж нүдийг урсан мөн миний бэлэг эрхтэнийг хуруугаараа маажиж намайг цохиж зодсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 122-124 хуу/Гэрч Э.Бын өгсөн: ...Б Оыг миний мэдэхээр 2-3 удаа мөр хавьд нь цохисон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 127-128 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хохирогч Н.Жөгсөн: “...тухай хүмүүсийг маргааныг болиулах гэж ярилцаж байтал гэнэт миний дух хэсэгт агсан тавиад байсан залуу гараараа цохиод авсан. Миний дух хэсгээс цус гараад байхаар нь цусаа даавуугаар дарж тогтоогоод намайг цохиж гэмтээсэн залууг дагуулаад ажил руугаа явсан. Намайг цохиж авсан залууг Б гэдэг байсан бөгөөд цагдаагийн газар дээр ирээд тэр залуугийн нэрийн мэдэж авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 170-172 ху/,гэрч Э.Төгсийн өгсөн: “...Ж нь духан дээрээ оёдол тавиулсан гэж надад хэлсэн. Юу болсон талаар асуутал согтуу хүн маргалдсан дуудлагаар очтол нэг залуу намайг зүгээр зогсож байхад цохиод гэмтээсэн. Би эмнэлэг орж оёдол тавиулчихаад ирж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  175-176 ху/,гэрч Х.Бы өгсөн: “...Б гэх залуу анх дуудлагаар очиход та нарыг хэн дуудсан юм, бид нар баярлаж байна гээд цагдаагийн албан ажил хийж байгаа Ж бид хоёрыг үл тоосон байдалтай, хууль ёсны шаардлага тавиад хоорондоо маргалдахаа зогсоо гэж хэлэхээр урдаас хэл амаар сөрөөд шаардлага биелүүлэхгүй байгаад байсан. Тэгээд нэгэнт Жг цохиод авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 177-178 ху/, гэрч Ч.Оын өгсөн: “..Б Ж цагдаагийн дух буюу нүднийхэн дээд хэсэгт нэг удаа гараараа цохиж авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 180-181 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булан эмтэрч хөдөлсөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Бийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хөөвөр гэх газар өөрийн гэртээ байж байтал О, Б нар аймгаас Портер машинтай ирсэн. Тэр үед манайд манай эхнэр О, мөн манай эхнэрийн төрсөн эгч Б, нөхөр Згийн хамт аймгаас ирчихсэн байсан. Б, О нар ирэхдээ Боргио нэртэй 2.5тай пиво авч ирсэн.. Тэгэхэд О манай дүүтэй хамт яваад ирье гэж хэлээд хамт гарсан. О архинд явж ирээд манай гэрт манай эхнэрийг элдвээр хэлээд доромжлоод байсан. Тэгж байгаад манай гэрийн зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босч ирээд манай эхнэртэй дахиад хэрэлдээд байсан. Тэгээд би гэрт орж ирээд чамд ямар хамаатай юм бэ гэтэл миний нүүр рүү цохиод миний хамарнаас цус гарсан. Би Ог яаж байгаа юм бэ гээд эргүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд эхнэр орж ирээд Ог аваад гарсан. Би гүүгээ саахаар эхнэр болон хөгжлийн бэршээлтэй хүүхдийн хамт гүүний зэл рүү явж байтал араас машинаа асааж ирээд манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дайрчих шахаад хэтрээд зогссон. Тэгэхээр нь би хүн аллаа машиныхаа түлхүүрийг өг гээд цонхоор гараа хийтэл намайг чирээд хэсэг явсан. Би машины рулнээс нь барьчихсан байсан гараа тавиад үлдсэн. О цаашаа яваад гэрийн хажууд очоод зогссон. Би гүүгээ саачихаад гэрт ортол араас орж ирээд бариад авахаар Огийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд манай эхнэр орж ирээд бид хоёрыг салгасан....О миний үүдэн шүд рүү цохисоноос болоод үүдэн нэг шүд ганхаад унах гээд байгаа энэ шүдээ эмчлүүлэх 550.000 төгрөг гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 09-10 ху/, гэрч Ч.Оын өгсөн: “..Б нь Оын хамар хэсэг рүү нь нэг удаа цохиж байхыг нь харсан, харин О манай нөхрийн зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисоныг нь харсан. Өөр зүйл хараагүй.  Од ус хийж өгч байхад дээд уруул нь хавдсан байсан. Б зүүн нүд хэсэг нь хавдсан байсан, өөр ил харагдах гэмтэл байгаагүй....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-15  ху/, гэрч Э.Бын өгсөн: “...Б, О хоёр хоорондоо зодолдсон байсан. харин Б амнаас нь цус гарчихсан, шанаан дээр нь халцарчихсан байсан....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 16-17 ху/, Гэрч Ч.Бийн өгсөн: “...О Б дээр гарсан өшиглөөд байсан. Тэгэхээр нь та нар болиоч гэж хэлээд гараад явсан. Тэгсэн нөгөө залуу чинь гарч ирээд машинаа асаагаад чамайг дайрч ална гээд Бхөөгөөд байсан....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 ху/,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Бийн үйлдэл 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 25-08 тоотод тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Жг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл ШТС-аас Цогт-Уул хороолол явах замд эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 2дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус  хангаж байна гэж шүүх дүгнэлээ.      

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч Ч.Оын биед “....Баруун талын 4,5-р хавирганы суганы дунд шугамаарх зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны 161 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Б.Оын биед тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдэд няцралт, зүүн хацарт доод эрүүний баруун талд, цээжний зүүн урд талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхорын дотор талд цус хуралт гэмтлүүд учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч Ч.Оын биед тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хурууны алган талд шарх, баруун бугалганы дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн хохирогч  Н.Жгийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..”гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг, Ц.Бийн биед 11-р шүдний булан эмтэрч хөдөлсөн, зүүн эгэмний доод хэсэгт жижиг шарх, гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Оын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 
Мөн шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.О нарын үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр  байх тул шүүгдэгч Б.Оыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн  болон хүнд хохирол санаатай учруулсан, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.О нар нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ч.Оад эмчилгээний зардал  нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч нь нотлох баримт шүүхэд ирүүлээгүй учир тодорхой тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Ц.Б, хохирогч Б.О нар нь хохирол төлбөр харилцан нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.О нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч нар хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. 
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэх заалт болон уг хууль хүчингүй болсон байх тул  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бөгөөд түүнээс хойш 1 /нэг/ жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, ...мөн зүйлийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасан байх тул  Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт”...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно...”гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Оын биед хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Жгийн биед хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ч.Оын биед хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Ч.Оын биед хөнгөн хохирол учруулсан, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ч.Оын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдсэн тул сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолохоор байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.  
Харин 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”хүн хуулийн этгээд өршөөлд хамаарна  гэж мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3,7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт”...эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан. Эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...”гэж мөн хуулийн  12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт”... шүүх эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...”гэж мөн зүйлийн 12.10-д хэсэгт”... шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэх, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...”гэж мөн зүйлийн 12.12-д шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...”гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ц.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүний  үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт”...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...”гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин энэ хуулийн тусгай ангид заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнг эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14дүгээр зүйлийн  1дэх хэсгийг журамлан  2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн  хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандал  1/нэг/ ширхэг, хугарч гурван хэсэг хуваагдсан хуучирч гандсан мод 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.О нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.О нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
 
                                                            ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Ц Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3.    2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоосугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандал  1/нэг/ ширхэг, хугарч гурван хэсэг хуваагдсан хуучирч гандсан мод 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.О нь эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

        
                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ
                      ШҮҮГЧИД                                                        Р.АЛТАНЦЭЦЭГ
                                                                                               П.ГАНДОЛГОР