| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/187 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч Б.Б, Л.А нарын өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч М.А
Шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.Анарыг оролцуулан
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Бгийн Б, Ө овогт Ц Б, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Лийн А нарт холбогдох 1912.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр дөрвөн хүүхдийн хамт, ......... багийн “Б” гэх газар оршин...... суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт Бгийн Б, регистрийн дугаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 аав ээж дүүгийн хамт, ......... багийн “Т” гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ө овогт Ц Б, регистрийн дугаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 нөхөр дөрвөн хүүхдийн хамт, ...... багийн “Б” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Лийн А, регистрийн дугаар: ;
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” гэх газраас хохирогч С.Сгийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Бийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 19.... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яллагдагч Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25- нд шилжих шөнө ....... сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн, гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1912.............. дугаартай хэргийн мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Сгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ... сумын 4 дүгээр баг, Ар хүйтний Өлзийт гэх газраас цоохор азаргатай 11 тооны морь байхгүй, нэг унагатай адуунаас хул хонгор зүсмийн хавчиг соёолон насны гүүгээ хулгайд алдсан. Өглөө хураахад алга болсон байсан. Манайх урд орой нь 22 цаг 30 минутын үед хотноосоо туугаад гаргасан. Маргааш өглөө нь хураахад хүн тавьдаг газрын урд талын өлөнд байсан. Мөр хайж явахад урд талаас буюу хойд зүгээс хоёр морьтой хүн ирсэн мөр өглөөний цасан дээр гарсан байсныг Түвшин харсан байсан. Би очиж үзэх санаатай өдөр явах гэтэл цас хайлчихсан. Бага хэмжээний цас орсон болохоор дороо хайлчихсан юм. Манай урд нутагладаг Пийн Бдорж энэ хүний /залуугийн/ ухрээс улаан монголын сувай гунжин үхэр хулгайд алдагдсан талаар дуулсан. Манай хоёрынх нэг шөнө алдагдсан бололтой сонсогдсон. Манай алдсан сувай тарган гүү зөв талынхаа гуянд саран дэвсгэртэй хас, тамгатай, ногоон мяндсан хүзүүвчтэй байсан. Биеэр дунд зэрэг жижигдүү байгаа юм. Хулгайд алдсан адуугаа 850.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо авмаар байна. Хоёр морьтой хүнийг олмоор байна. Орой цас ороогүй, орох гэж байсан. Тэр морьтой хоёр хүн шөнө цас ороод онгойсон хойно явсан хүмүүс шүү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-17 хуу/,
Хохирогч С.Сгээс дахин авсан: “...Надад хохирол барагдуулж, нэг гүү өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 хуу/,
Хохирогч П.Бийн өгсөн: “...Архангай аймгийн Төвшрүүпэх сумын 4 дүгээр багийн нутаг, Архүйтэн гэдэг газраас 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны үөд гэхдээ би бас өдрөө яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Манай үхэр Ар хүйтний нуурын баруун урд талд Хүрэн бургас гэх газарт бэлчээрт хоносон. Өглөө үхрээ хураахад улаан зүсмийн хязаалан насны сувай үнээ алга болсон байсан. Тэгээд үхрээ хайгаад олоогүй. Тэр шөнөө үүрээр бага зэрэг цас бололтой, бургаан орсон байсан өдөр байгаа юм. Орой намайг унтах үед цас ороогүй байсан. Өглөө босоход бага зэрэг бургаан орсон байсан. Улаан зүсмийн гунжин монголын үнээ, зөв талын чих урдаасаа догол имтэй, буруу талын чих хойноосоо догол имтэй байсан. Биеэр гайгүй сайхан тарган гунжин үнээ байсан. Тэр үед мах үнэтэй байсан. 850,000 төгрөгөөр үнэлнэ. Дараа нь манай нутгийн иргэд хоёр морьтой хүн модоо дагаад явсан байсан мөр гарсан байна. Тэр хүмүүс хулгайлсан байх гэж яриад байсан. Мөн манай үхэр алга болсон үеэр манай ард байдаг Өндөр Сгийн С гэдэг ах адуунаас нэг байдсан гүү хулгайд алдагдсан гэж яригдаж байсан. Би одоо энэ яриаг хэнээс сонссон талаараа мэдэхгүй. Манайхаас өөр байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ар хүйтэн гэх газарт машинтай цагдаа нар айлаар яваад 2018 оны 10 дугаар сард нэг тооны улаан зүсмийн монголын үнээ алдсан айл байгаа юу гэж асуугаад явсан. Би алдсан талаараа хэлсэн. Надаас өөр үхэр алдсан айл байхгүй. Манай Ар хүйтэн гэх газарт нийтдээ 10 айл байгаа. Манайхаас хойшоо яваад А, С гээд айлууд байдаг. Буруутай иргэнээс хохирлоо нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 хуу/,
Хохирогч П.Бн дахин авсан: “...Надад хохирол төлбөр барагдуулсан. 2019 оны 10 дугаар сард Цын М залгаад Б ахынд миний тугалтай гунж байгаа, тэрийг очоод аваарай гэхээр нь би Бгийнд очиж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 хуу/,
Гэрч О.Э өгсөн: “...Би Б.Бг танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Б, М нар хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хул байдас, ягаан зүсмийн үнээ авч ирээд намайг гаргалцаад өг гэж гуйгаад бид 3 хамт нядалсан. Б тэр адуу, үхэр хоёрыг яг хаанаас авч ирснээ хэлээгүй, манай хүүхдэд хүн бэлгэнд өгсөн мал байгаа юм гэж байсан. Б адуу, үхрийнхээ махыг өөрийнхөө цагаан өнгийн суудлын машинд ачаад аймгийн төв оруулж зарахаар явсан. Ямар ч им, тамга байхгүй адуу, үхэр байсан. Адуу нь хул хонгор зүсмийн насаар хязаалан гэмээр биетэй, хур дэлтэй байдас байсан. Үхэр нь ягаан зүсмийн нас нийлсэн гэмээр нэг эвэр нь урагшаа далий, монголын үнээ байсан. Мориор тууж ирсэн, Цын Мтай хамт явж олж ирсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 хуу/,
Гэрч О.Эын дахин өгсөн: “...Би болсон хэргийг яг хэзээ болсныг одоо сайн санахгүй байна. Ямартай ч 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр л байх. Шөнө Б /Цын М/, Б нар нь хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хул байдас, яагаан зүсмийн үнээ авчраад намайг гаргалцаад өг гэж гуйгаад бид 3 хамт гаргаж, нядалсан. Тэгээд өдөр нь Бгийн эхнэр нь цагаан машинтай ирээд тухайн хоёр малын махыг ачаад аваад явсан. Хул байдас, ягаан зүсмийн үнээний мах байсан. Манайд манай эхнэр О, Б /Ций М/, Б бид 4 байсан. Би мал нядлахад оролцсон. Б эхнэр Аын хамт машиндаа ачаад аваад явсан хэдээр хэнд зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. Би хулгайн малын мах гэж мэдээгүй. Б нь манай хүүхдүүдэд хүн бэлгэнд өгсөн мал гэж байсан. Надад энэ асуудал ямар ч хамаагүй. Би Бгийн малчин байсан учраас тусалсан. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн сайн санахгүй байсан. Болсон асуудлын өдөр болон малын зүсийг андуурч хэлсэн байх. Би сайн санахгүй байна.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 хуу/,
Гэрч Ц.Бын өгсөн: “...2018 оны зун ган болоод Б манайхтай айл саахалт болж буусан юм. Тэгээд Бтэй танил болсон. Удалгүй Б хулгай хийж эхэлсэн. Би уг нь хэрэггүй, боль гэж хэлж байсан боловч болиогүй хулгай хийгээд надад мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин архи авч өгдөг байсан. Би Бтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 10-ны үед нэг өдөр Цэнхэр сумын Б гэж дууддаг Б намайг тэдний гэрт адууны хашаа бариад байж байхад ирээд хоёулаа хамт урагшаа яваад ирье гэж хэлсэн. Бид хоёр тухайн өдрийн орой харанхуй болсны дараа Бгийн гэрээс Б хүрэн азарга унаад, би хонгор морь унаад гарсан. Бид хоёр Ар хүйтэнд байх Өлзийт гэх газар явж байхад 10 гаран тооны буурал азаргатай айлын адуу таарсан. Бид хоёр тэр адууг Ар хүйтний эх рүү урд зүг рүү тууж яваад замд таарсан адууны хашаанд тухайн адууг хашаад, дотроос нь нэг тооны хул хонгор зүсмийн гүү барьж аваад хашаан дотор нь уяж орхиод цаашаа явсан. Цаашаа яваад айлын үхэр таарахаар нь үхэр дотроос монголын хүрэн зүсмийн гунж үхэр тасдаж хөөгөөд гүү хашсан адууны хашаан дээр ирээд уяж орхисон гүүгээ хүзүүгээр нь авчирсан үхэртэйгээ холбоод хамтад нь тууж Цэнхэр сумын Буйланд байх Бгийн гэрт нь ирсэн. Гэрт ирээд Бгийн малын хашаанд хонуулаад маргааш өглөө нь хул хонгор гүү, хар хүрэн монголын гунж үхэр хоёрыг махалсан. Тухайн үед махлахад Бгийн малчин Д гэх залуу байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Мөн Дгийн эхнэр байсан. Бид нар нийлээд махалсан. Адуу үхэр хоёрыг махалж дуусаад Б жижиг цагаан машин дээрээ ачаад ганцаараа Архангай аймгийн төв явсан. Ирэхдээ надад 1 шил архи авчирсан. Би архийг нь уусан, өөр мөнгө төгрөг аваагүй. Удалгүй хэд хоногийн дараа Б өөрийн эхнэрэйгээ хамт Улаанбаатар хот явсан, явахдаа надад хандаж “чи юм захих уу? юу захимаар байна” гэж асуусан. Би өвөл болох гэж байна хүйтрээд байна, дулаан хүрэм авчихаарай гэсэн. Б Улаанбаатар хотоос ирэхдээ надад улаан өнгийн монгол дээлний гадна талаар өмсдөг хүрэм авчирсан. Б Улаанбаатар хотоос ирсэн өдрийн нөгөөдөр нь намайг манай гэрт хүргэж өгсөн. Тэгээд би харьсан. Адуу нь хул хонгор зүсмийн нас нийлсэн гүү байсан, им тамга байсан эсэхийг би анзаараагүй, үхэр нь хар хүрэн зүсмийн монголын гунжин үхэр байсан, имийг нь би анзаараагүй. Архангай аймгийн төвөөс ирэхдээ махыг нь зарсан гэж хэлсэн. Мал махны гарал үүслийн бичиг авсан талаар мэдэхгүй. Бгийн надад өгсөн улаан өнгийн хүрэм манай гэрт байгаа. Суран бугуйл ашиглаж барьсан. Б бид хоёрын тухайн үед унаж явсан морь Бгийн эзэмшлийн морьд байсан. Хүмүүс манай хүүхдүүдэд өгсөн мал байгаа юм, тогтоохоос төвөг санагдаад махалчихъя гэж хэлдэг байсан. Малчин Дгийн эхнэр нь дандаа шөнө хүнээс авах малаа авчрах юм, ямар учиртай юм бол гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 хуу/,
Гэрч Ц.Бын дахин өгсөн: “...Намайг нутгийн хүмүүс Цын М нэрээр танина, миний Б гэх нэрийг хүмүүс мэдэхгүй. 2018 оны 11 сарын эхээр байсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт Бгийнд малын байр барилцаж өгөөд байж байсан чинь Б надтай уулзаад хоёулаа нэг юманд яваад ирье гээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг, Архүйтэн гэх газар руу шөнө 23 цагийн үед морьтой гараад шөнө 01 цагийн үед Архүйтэн гэх газар очсон. Архүйтний Өлзийтийн ам гэх газар хүн тавьдаг газрын хажууд буурал азаргатай хэсэг адуутай таарсан. Тэр адууг Архүйтэнг өгсөөж туугаад адууны хаашаанд хашаад хул хонгор зүсмийн гүү барьж авч хашаан дээр нь уяж үлдээгээд, цаашаа яваад айлын үхэр таархаар нь хар хүрэн зүсмийн монголын гунж үхрээс нь ялгаж туугаад замаараа гүүгээ уясан газраас нь аваад буцсан. Шөнө 4 цагийн үед Бгийнд очоод өглөө нь 8 цагийн үед адуу, үхэр хоёроо нядлаад, махыг нь Б өөрийнхөө цагаан машинд ачаад аймгийн төв оруулж зарна гээд явсан. Хэн гэдэг айлын мал байсныг мэдээгүй, гүү авсан. Адуу нь ямар ч байсан буурал гэмээр зүстэй азаргатай адуу байсан. Хул хонгор зүсмийн гүү байсан, им тамгыг нь хараагүй, үнээ нь хар хүрэн зүсмийн гунжин үнээ байсан. Имийг нь бас хараагүй. Үхэр, адууг Б, малчин Д бид гурав нядалсан, гэдэс дотрыг нь Бгийн эхнэр Тогосоо, малчин Дгийн эхнэр Оёгоо нар цэвэрлэсэн. Надад мөнгө өгөөгүй, орой нь 2 шил архи авч ирээд хувааж уусан. Үхэр, адуу нядалснаас хойш 3 хоногийн дараа Б эхнэртэйгээ хамт Улаанбаатар хот явсан, тэгэхдээ намайг захих юм байна уу гэхлээр нь би дээлийн гадуур өмсдөг хүрэм захисныг авч ирж өгсөн. Би Бг хот яваад ирсний дараа нь харихаасаа өмнө малын хашаа барьсан хөлсөө өгөхгүй юм уу гэж асуусан чинь хот яваад мөнгөө дууссан гээд надад мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуу/,
Б.Бгийн гэрчээр өгсөн: “...2018 оны зун би Цэнхэр сумын иргэн Цын Мд хар хүрэн зүсмийн морь зарсан юм. Тэрний хариуд Цын М надад үхэр адуу хоёр өгнө гэж хэлсэн боловч би тэрийг нь тухайн үед аваагүй байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед нэг өдөр надад мөнгөний хэрэг гараад Цын Мгаас зарсан морины хөлсөө авъя гэж хэлсэн. Тэр өдөртөө М бид хоёр Цэнхэр сумын Буйлан багт байх манай гэрээс гараад сумын төв рүү морьтой орсон. Сумын төв орсны дараа Цын М би чамд үхэр адуу хоёр өгье гэртээ хариад ирнэ гэж хэлээд явсан. Би маргааш өглөө нь адуугаа хураагаад Буйлан багт байх хөдөө гэртээ очиход Цын М манай гэрийн гадаа үхэр, адуу хоёр авчирсан байсан надад хэлэхдээ чиний морины төлбөрийг аваад ирлээ гэж хэлсэн. Би тухайн адуу, үхрийг гэрийнхээ гадаа махлаад махыг нь ачаад Цэнхэр сумын төвд ирээд Цэнхэр сумын Орхон багийн уул уурхайгаас бууж ирсэн хүмүүст махыг нь зараад явуулсан. Цын М гэх хүний Бүтэн нэрийг нь би мэдэхгүй. Манай нутгийн залуу байгаа юм. Хүмүүс Цын М гэж дуудаад байдаг юм. Үхэр нь шүдлэн насны, улаан хүрэн зүсмийн монголын гунж байсан, эвэртэй байсан, адуу нь хул зүсмийн жижиг биетэй хүн харахад соёолон эсвэл хавчиг гэж хармаар байдас байсан, би тэр хоёр адуу үхрийн им тамгыг анзаараагүй. Намайг Буйланд байх хөдөө гэртээ очих үед Цын М ирээд манай хонины хашаанаас нэг нэгээр нь уячихсан байсан. Мориор тууж ирсэн байх, өөр хүн байгаагүй. Цын М хонгор морьтой явж байсан тэр Хонгор морь нь манай морь. Би өөрийн гэрээсээ авчирсан гэж надад хэлсэн. Манай малыг хардаг байсан Д гэх залуу байсан мөн Дгийн эхнэр нь байсан, Цын М байсан бид нар хамт махалсан юм. Би өөрийн 7855-АРХ улсын дугаартай суудлын машинаар зөөж Цэнхэр сумын төв оруулж зарсан. Цэнхэр сумын уул, уурхайгаас ирсэн гэж хэлээд надаас мах худалдаж авсан хүмүүс арьс, толгойг нь аваад явсан. Үхрийн махыг 450.000 төгрөгөөр, адууны махыг 500.000 төгрөгөөр тус тус зарсан. Цын М бид хоёр морь унаад Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газарт айлын үхэр, адуунаас адуу үхэр барьж аваал Цэнхэр сумын Буйлан багт байх гэртээ авчирсан асуудал байхгүй. Буйлан багт байх гэрээсээ гарах үед гэгээ тасраад харанхуй болж байсан, 18:00 цагийн үед Цэнхэр сумын төв орсон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30 хуу/,
Гэрч Л.Аын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн Их зам хороололд байх гэртээ нөхөр Б, 3 хүүхдийн хамт байсан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө Б мал руугаа Цэнхэр сумын Буйлан багийн Нугын тохой гэх газар луу явсан. Тэгээд Б 12:00 цагийн үед над руу залгаад Б буюу Ций М нь манайхаас авсан адууныхаа оронд нэг үхэр, нэг адуу авчирсан байна гаргаад янзалчихлаа чи машинтайгаа Д хүрээд ир гэхээр нь би өөрийн эзэмшлийн 78-55 АРХ улсын дугаартай Аллион маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Нугын тохой гэх газар нь очоод тухайн малын махыг машиндаа ачаад нөхөр Бгийн хамт Цэнхэр сумын төв орж зарж, борлуулсан. Зүсийг нь сайн анзаараагүй. Очиход үхэр, адуу хоёр гаргачихсан байсан. Намайг Д очиход, Дтүүний эхнэр О, Б /Ций М/, Б тэр 4 Дгийнд байсан. Би нөхөр Бгийн хамт явж байгаад Цэнхэр сумын Орхон багийн уул уурхайгаас бууж ирсэн гэх хоёр танихгүй хүнд үхрийн махыг нь 450.000, адууны махыг 500.000 мянган төгрөгөөр тус тус зарж борлуулсан. Би хулгайн малын мах гэж мэдээгүй. Б нь манайд өгөх ёстой байсан адууныхаа оронд авчирч өгсөн гэж бодсон. Би нөхрийн хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд манай нөхөр Б Бд малын байр барихад тусалсан гээд юу захих уу гэхэд Б дээлний гадуур өмсөх хүрэм захихаар нь авчирч өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 19:00 цагт гэртээ ирсэн. Одоо Д, Оёгоо нар нь хаана байгаа нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 хуу/,
Гэрч Ц.Бын өгсөн: “...2018 оны зун ган болоод Б манайхтай айл саахалт болж буусан юм. Тэгээд Бтэй танил болсон. Удалгүй Б хулгай хийж эхэлсэн. Би уг нь хэрэггүй боль гэж хэлж байсан боловч болиогүй хулгай хийгээд надад мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин архи авч өгдөг байсан. Би Бтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр 20-ны өдөр өнгөрсөн байсан. Нэг өдөр Цэнхэр сумын Б гэж дууддаг Б манай гэрт ирээд түлээний мод аваад явсан. Манайд байхдаа хоёулаа хамт гэрт очоод адууны хашаа барих хэрэгтэй байна, чи надад туслаад өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд Бийн Буйланд байх гэрт нь очсон. Гэрт нь очсон өдрийн маргааш өдриин орой нь Б айл саахалт байдаг Ч гэх залуугийн 20 гаран тооны адуунаас 1 тооны хүрэн зүсмийн морь барьж аваад Чгийн гэрийн гадаа нь уясан. Маргааш нь үүрээр эрт намайг унтаж байхад Б дуудаад босоод ирээ, хамт нэг морь махлаадахъя гэсэн. Би босоод Б болон Ч, Чгийн эхнэр, мөн Бгийн эхнэртэй хамт тухайн адууг махалсан. Адууг махалж дуусаад Б махыг нь аймаг руу аваад явсан. Б өөрийнхөө жижиг цагаан машинаар ачаад эхнэртэйгээ хамт Архангай аймгийн төв рүү гарсан. Нас нийлсэн хүрэн зүсмийн морь байсан. Архангай аймгийн төвөөс ирэхдээ махыг нь зарсан гэж хэлсэн. Гарал үүслийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Тухайн адуу хэний эзэмшлийн адуу байсан талаар мэдэхгүй. Махалсан хүрэн морь Бгийн хажууд нутаглаж байсан Чгийн адуун дотор нь хамт явж байсан. Бгийн бүтэн нэрийг Б гэдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 хуу/,
Гэрч Ц.Бын дахин өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын дунд үеэр байсан санагдаж байна, хэдний өдөр байсныг санахгүй байна. Би гэртээ байж байсан. Б.Б манайд ирээд намайг байр барилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би Б.Бтай хамт Цэнхэр сумын Буйлан багийн нутагт тэдний гэрт очоод 3, 4 хоносон. Хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй. Шөнө 23 цагийн үед Б.Б намайг нэг юманд хамт яваад ирье гээд бид хоёр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Хүрэн хоолой гэх газарлуу очсон. Би замдаа Бгаас яах гэж байгаа юм бэ гэж асуутал, Б надад яах гэж байгааг чи аяндаа мэднэ гээд байсан. Тэгтэл хээр бэлчээрт байсан үхэр дээр очоод нэг монголын гунж үхрээс нь ялгаж туугаад буцаад гэртээ авч ирсэн. Бид хоёр Бгийн гэрт нь ирээд байранд нь хашиж хоноод өглөө эрт тэр үхрийг Б, Бгийн малчин Д, түүний эхнэр О нартай хамт би нядалсан, нядлаж дуусаад махыг нь Б өөрийнхөө цагаан өнгийн суудлын машины багаажинд ачаад аймаг оруулж зарна гээд явсан. Би тэнд нь үлдсэн. Хэн гэдэг айлын үхэр байсныг нь мэдээгүй. Ямар ч байсан Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар бэлчээрт байсан үхэр дотроос авсан. Тэр үхэр нь хүрэн улаан зүсмийн, эвэртэй монголын гунж байсан. Имийг нь анзаарч хараагүй. Б эхлээд намайг нэг юманд яваад ирье гээд байсан. Тэгээд айлын үхэр дээр очоод үхэр ялгаад туухаар нь хулгай хийх гэж явсныг нь ойлгосон. Б надтай хамт үхэр туугаад явж байхдаа мөнгөний хэрэг болоод байна гээд байсан. Би Бгаас хүний үхэр хулгай хийж болж байгаа юм уу гэж асуухад, наадах чинь чамд хамаагүй, би наад асуудлыг чинь өөрөө хариуцна гээд байсан. Махаа хаана зарсныг нь мэдээгүй, надад мөнгө өгөөгүй. Б орой нь буцаж ирэхдээ нэг шил архи авч ирээд Б, Д бид гурав хувааж уусан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 хуу/,
Гэрч О.Эын өгсөн: “...Би Б.Бг танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 05 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт байрлах өвөлжөөн дээрээ Б, Цын Мтай хамт халтар зүсмийн монголын үнээ туугаад авч ирсэн. Тэр үхрээ өглөө нь 06 цаг 30 минутын үед гэрийн гадаа нядалсан. Махыг нь Б өөрийнхөө цагаан өнгийн суудлын машинд ачаад аймгийн төв оруулж зарсан. Бор халтар зүсмийн, эвэртэй, имгүй биеэр дунд зэргийн монголын үнээ байсан. Тэр талаараа надад юм яриагүй, хүнээс авцаатай байсан үхрээ олж ирлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 хуу/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “...2018 оны зун би Цэнхэр сумын иргэн Цын Мд хар хүрэн зүсмийн морь зарсан юм. Тэрний хариуд Цын М надад үхэр адуу хоёр өгнө гэж хэлсэн боловч би тэрийг нь тухайн үед аваагүй байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед нэг өдөр надад мөнгөний хэрэг гараад Цын Мгаас ззрсан морины хөлсөө авъя гэж хэлсэн. Тэр өдөртөө М бид хоёр Цэнхэр сумын Буйлан багт байх манай гэрээс гараад сумын төв рүү морьтой орсон. Сумын төв орсны дараа Цын М би чамд үхэр адуу хоёр өгье гэртээ хариад ирнэ гэж хэлээд явсан. Би маргааш өглөө нь адуугаа хураагаад Буйлан багт байх хөдөө гэртээ очиход Цын М манай гэрийн гадаа үхэр, адуу хоёр авчирсан байсан надад хэлэхдээ чиний морины төлбөрийг аваад ирлээ гэж хэлсэн. Би тухайн адуу, үхрийг гэрийнхээ гадаа махлаад махыг нь ачаад Цэнхэр сумын төвд ирээд Цэнхэр сумын Орхон багийн уул уурхайгаас бууж ирсэн хүмүүст махыг нь зараад явуулсан. Бүтэн нэрийг нь би мэдэхгүй манай нутгийн залуу байгаа юм хүмүүс Цын М гэж дуудаад байдаг юм. Үхэр нь шүдлэн насны, улаан хүрэн зүсмийн монголын гунж байсан, эвэртэй байсан, адуу нь хул зүсмийн жижиг биетэй, хүн харахад соёолон эсвэл хавчиг гэж хармаар байдас байсан, би тэр хоёр адуу үхрийн им тамгыг анзаараагүй. Намайг Буйланд байх хөдөө гэртээ очих үед Цын М ирээд манай хонины хашаанаас нэг нэгээр нь уячихсан байсан. Мориор тууж ирсэн байх, өөр хүн байгаагүй. Цын М хонгор морьтой явж байсан. Тэр хонгор морь нь манай морь. Би өөрийн гэрээсээ авчирсан гэж надад хэлсэн. Манай малыг хардаг байсан Д гэх залуу байсан. Мөн Дгийн эхнэр нь байсан, Цын М байсан бид нар хамт махалсан юм. Би өөрийн 78-55 АРХ улсын дугаартай суудлын машинаар зөөж Цэнхэр сумын төв оруулж зарсан. Цэнхэр сумын уул, уурхайгаас ирсэн гэж хэлээд надаас мах худалдаж авсан хүмүүс арьс, толгойг нь аваад явсан. Үхрийн махыг 450.000 төгрөгөөр, адууны махыг 500.000 төгрөгөөр тус тус зарсан. Цын М бид хоёр морь унаад Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газарт айлын үхэр, адуунаас адуу үхэр барьж аваад Цэнхэр сумын Буйлан багт байх гэртээ авчирсан асуудал байхгүй. Буйлан багт байх гэрээсээ гарах үед гэгээ тасраад харанхуй болж байсан 18:00 цагийн үед Цэнхэр сумын төв орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 хуу/,
Гэрч Г.Б өгсөн: “...2019 оны зун 08 дугаар сард байх, Э ах, Ө эгч хоёр С аймгийн Баруунбүрэн сум руу хүний мал маллана гээд гэрээрээ нүүгээд явсан. Хүүхдүүд нь мөн хамт явсан. Эхний үедээ утсаар ярьдаг байсан. Одоо ярихаа больчихсон. Гар утасны дугаар нь солигдсон бололтой холбогдохгүй байгаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд өмнө нь амьдарч байсан. Одоогоос хоёр жилийн өмнө нүүж ирээд Бгийн малыг малласан. Дараа нь Баяраагийн малыг малласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154хуу/,
Ц.Бын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Ар хүйтэн гэх газар ганцаараа морь унаад явж байгаад цоохор азаргатай адуу байсныг хурааж, тууж яваад ойрхон байрлах айлын адууны хашаанд хашиж байгаад хул хонгор зүсмийн хавчиг байдсыг барьж аваад хашаанаас уяж орхиод, тус газар бэлчиж байсан айлын үхэрнээс ягаан зүсмийн гунж тасдаж туугаад хашаанд уясан байсан байдастай нийлүүлж хөтлөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байрлах Бгийн хөдөө байдаг гэрт нь ирэхэд түүний малчин гэх Д нь эхнэрийн хамт байсан. Тэгээд тэнд хоночоод маргааш өглөө нь Бг ирэхээр нь үхэр. гүү хоёрыг нийлж гаргаж янзалсан. Тэгээд Б унаж ирсэн цагаан өнгийн суудлын машиндаа ачаад зарж, борлуулахаар явсан. Хаашаа явж, хэнд зарсан болохыг нь мэдэхгүй байна. Бд өртөй байсан болохоор өр зээлээ төлж барагдуулах гээд бусдын эзэмшлийн эд зүйлийг хулгайлах болсон. Би хулгайн мал гэж Бд хэлээгүй. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн Тэлээ гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээ гэх газар оршин сууж байгаа. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б чамтай хамт явсан гэж байна гээд мөрдөгч хэлэхээр нь тухайн үедээ айж сандраад Бгийн хамт явж байсан гэж хэлсэн Яг хулгай хийхдээ би ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-85 хуу/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад бусдын малыг хулгайлсан асуудал байхгүй. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Нугын эрэг гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Нугын эрэг гэх газар оршин сууж байгаа. Хохирлыг Б барагдуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-92 хуу/,
Ц.Бын яллагдагчаар өгсөн: “...Цын М гэж манай нутгийнхан намайг хэлж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Бтай хамт түүний хөдөө байдаг гэрт нь очоод малын байр барьж байхад нь туслалцсан. Тэгээд явах гэтэл Б надаас авах ёстой байсан адуугаа авах хэрэгтэй байна гэхээр нь би гэртээ очоод аваад ирье гэж хэлээд Б хүрэн зүсмийн азаргаа унаад Цэнхэр сумын төвд байх гэр лүүгээ явсан. Би Төвшрүүлэх сум руу явж адуу болон үхэр авсан. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээ гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээ гэх газар оршин сууж байгаа. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Бд бүдүүн адууны өртэй байсан. Тэрэндээ бага адуу, үхэр хоёр өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-98 хуу/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. Миний үйлдэлд тохирохгүй байна. Б нь надад өртөй байсан тухайн үед өрөндөө өгч байна гээд хүрэн улаан гунж, хонгор зүсмийн байдас өгсөн. Би тухайн малыг нь хулгайн мал гэж мэдээгүй. Би болсон хэргийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтээ ярьсан. Надад бусдын малыг хулгайлсан асуудал байхгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөө Цэнхэр сумын Буйлан багийн Нугын тохой гэх газар Б /Цын М/-ын хамт малын байр барьж байсан. Тэгээд Б надад өгөх ёстой байсан адуугаа авчирч өгнө гээд гэр лүүгээ явсан. Би 18 цаг өнгөрөөгөөд Цэнхэр сумын төвд байх гэртээ ирж хоносон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08:00 цагийн үед хөдөө байх манай малчин хийдэг Дгийнд яваад очтол Б ирчихсэн байсан. Тэгээд тухайн адуу, үхэр хоёрыг Д, түүний эхнэр Оёгоо, Б бид дөрөв гаргаж янзлаад эхнэр Аыг сумын төвөөс дуудаж машинд нь ачаад эхнэрийн хамт Цэнхэр сум оруулж зарж, борлуулсан. Б манай соёолон хонгор үрээг унаж байсан. Би өөрөө Хүрэн азаргаа унаж байсан. Манай адуунд байгаа. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Нугын тохой гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Нугын тохой гэх газар оршин сууж байгаа. Б хохирлыг нь барагдуулсан гэсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-104 хуу/,
Ц.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх би Бгийнд байхад Ч болон Б нар тухайн үедээ нэг хотны айл байсан. Тэгтэл Ч өөрийн адуунаасаа барьж авсан гээд хүрэн зүсмийн морийг гаргалцаад өгөөч гэхээр нь Б, Ч, Чгийн эхнэр, Бгийн эхнэрийн хамтаар бид хэд дээрх адууг гаргаж янзлаад Ч зарна гээд өөрийн машиндаа ачаад аваад явсан. Энэ үйл явдал хэзээ болсныг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байсан. Монголын гунжийг 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө гүү, үхэр хоёрыг Төвшрүүлэх сумын нутгаас бэлчээрээс авсан. Ч адуу гаргасан өдрийнхөө маргааш Бгийн хажуугаас нүүгээд Баян-Өндөр гэх газарлуу явсан. Чгийн адуу гаргаснаас 4 хоногийн дараа би адуу, үхэр хоёр хулгайлсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-157 хуу/,
Гэрч Ц.Ч өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан нуур гэх газар Бтай айл саахалт байж байгаад дээрх өдөр тус аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Овоот гэх газар руу нүүсэн. Манай нутгийнхан болон ах, дүү нар намайг Ч гэж дууддаг. Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу нүүхээсээ өмнөх өдөр өөрийн хувийн өмчийн соёолон насны хүрэн зүсмийн үрээгээ гаргаж, бензин тосны мөнгөтэй болох зорилгоор саахалт айлын Б болон Б хоёрыг гуйж янзалсан. Тухайн гаргасан адуугаа би өөрөө аймгийн төв рүү оруулж, зарж борлуулсан. Хэнд зарснаа мэдэхгүй байна. Хот руу явах гэж байсан хүмүүст тухайн үеийн ханшнаас өндөр байхаар нь зарж байсан. Тухайн үед Б, Б нар нь модонд яваад ирж байсан санагдаад байна, сайн санахгүй байна. Бгийн эхнэр хүүхдүүд сумын төвд байдаг байсан. Б нь Бын хамт тэр хоёр байсан. Тэдний хотонд Бгийн малчин болох Д, түүний эхнэр Оёгоо нар гээд хоёр гэр байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-164 хуу/,
Гэрч П.Д өгсөн: “...Тухайн үед би хонинд явж байсан. Тус өдөр жаахан цас хаялсан байсан. Манай Төвшрүүлэх сумаас манайх руу чиглэсэн хоёр морьтой хүний мөр явсан байсан. Тэгээд тухайн хоёр мориныхоо талаар сонссоноо хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 хуу/,
Л.Аын яллагдагчаар өгсөн: “...Намайг мөрдөгч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуудсан боловч нөхөр малд явчихсан, ирж амжаагүй. Өнөөдөр ирж танилцаж байна. Надад ямар нэгэн зугтааж, зайлс хийсэн асуудал байхгүй. Надад сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирохгүй байна. Би худал мэдүүлэг өгөөгүй. Надад худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Манай нөхөр Б 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19:00 цэгийн үед Цэнхэр сумын төвд байх гэртээ ирээд 10 дугаар сарын 25-ны өглөө 08-аас 09- цагийн үед хөдөө гэрлүүгээ явсан. Би үнэнийг хэлсэн. Мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-174 хуу/,
Гэрч Б.Ж өгсөн: “...Б нь манай аавын хамгийн бага дүү байгаа юм. Багаасаа мал маллаж өссөн. Олон жил хамт нутаглаж байгаа, аймгийн алдарт уяач, хааяа нэг архи уучихсан харагддаг. Б нь 3 азарга, 100 орчим тооны адуутай, адуу нь саран дэвсгэртэй, монгол ба үсгэн тамгатай. Бүх адуу нь тамгатай. Им байхгүй. Адуугаа намар тамгалсан л гэж ярьж байсан. Заримыг нь үрээ байдас болгож байгаад л тамгалдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26/,
Гэрч Б.О өгсөн: “...Б нь зээрд, хээр зүсмийн голдуу 80 орчим тооны адуутай. Адууных нь имийг мэдэхгүй, тамга саран дэвсгэртэй, монгол ба үсгэн тамгатай. Зөв талынх нь гуянд нь тамгалдаг. Даага, шүдлэнд нь голдуу тамгалдаг. Унаганд нь тамгалдаггүй. Том адуунууд нь бүгд тамгатай, даага, шүдлэнгүүд нь тамгагүй байж магадгүй. Өөрийнх нь унаган адуунууд нь бүгд тамгатай...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/,
Сэжигтэн Б.Бгийн өгсөн: “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49 хуу/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би уншиж бичиж чадахгүй учраас өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. Одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-69 хуу/,
Б.Бгийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2 дугаар анги төгсөж байсан. Төгсөж байсан он, сар өдрөө мэдэхгүй байна. 2 дугаар ангийн боловсролтой. Уншиж бичихдээ муу бараг бичиж чадахгүй. Харин гарын үсгээ зурж чадна. Би уг тоггоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй болохоор. Би уг үйлдэл тохирохгүй байна. Бусдын олон тооны мал хулгайлаагүй болохоор уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхдө хэргийн талаар дэлгэрэнгүй ярисан. Тийм учир одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж хуульд заасан эрх эдэлж байна....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-72 хуу/,
Хохирогч С.Сгийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 35 хуу/,
Л овогт Бгийн Б, /РД:/, Ө овогт Ц Б /РД:А/ нарын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 53-54 хуу/,
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 682 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 56 хуу/,
Хохирогч П.Бийн хулгайд алдсан гэх 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 73 хуу/,
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 764 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 105 хуу/,
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 902 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 106 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1612 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л овогт Бгийн Б РД:А, Ө овогт Цын Б РД:А нарын иргэний үнэмлэхний лавлагаанууд /1-р хх-ийн 109-111 хуу/,
Ял шалгах хуудас /1-р хх-ийн 112-113 хуу/,
Өндөр хайрхан овогт Цын Б /РД:А/-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 116-118 хуу/,
Архангай аймгийн Автотээврийн төвөөс ирүүлсэн 78-55 АРХ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /1-р хх-ийн 120 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 123-125 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 138-140 хуу/,
............ багийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 179 хуу/,
Ял шалгах хуудас /1-р хх-ийн 180 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 173 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б овогт Лийн А /РД:/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 183-184 хуу/,
Шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суранд үзлэг хийсэн тухай тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 185-186 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 191-195 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 242-245 хуу/,
......... сумын Буйлан багийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 22/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 73-75 хуу/,
..... сумын Буйлан багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 92 хуу/,
....... сумын Буйлан багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 101 хуу/,
Б.Б, Л.А нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, лавлагаанууд /2-р хх-ийн 102-104 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 440 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л овогт Бгийн Б, /РД:/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 107-108 хуу/,
Ял шалгах хуудас/2-р хх-ийн 109 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 16-21 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд ....... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” гэх газраас хохирогч С.Сгийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Бдоржийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,мөн шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 1912.......... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яллагдагч Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25- нд шилжих шөнө . ............сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн, гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.Анарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 1912............. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд .........сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” гэх газраас хохирогч С.Сгийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Бдоржийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 1912.............. дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25- нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч С.Сгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг, Ар хүйтний Өлзийт гэх газраас цоохор азаргатай 11 тооны морь байхгүй, нэг унагатай адуунаас хул хонгор зүсмийн хавчиг соёолон насны гүүгээ хулгайд алдсан. Манайх урд орой нь 22 цаг 30 минутын үед хотноосоо туугаад гаргасан. Мөр хайж явахад урд талаас буюу хойд зүгээс хоёр морьтой хүн ирсэн мөр өглөөний цасан дээр гарсан байсныг Түвшин харсан байсан. Манай урд нутагладаг Пийн Бдорж энэ хүний /залуугийн/ ухрээс улаан монголын сувай гунжин үхэр хулгайд алдагдсан талаар дуулсан. Манай хоёрынх нэг шөнө алдагдсан бололтой сонсогдсон. Манай алдсан сувай тарган гүү зөв талынхаа гуянд саран дэвсгэртэй хас, тамгатай, ногоон мяндсан хүзүүвчтэй байсан. Биеэр дунд зэрэг жижигдүү байгаа юм. Хулгайд алдсан адуугаа 850.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо авмаар байна. Хоёр морьтой хүнийг олмоор байна. Орой цас ороогүй, орох гэж байсан. Тэр морьтой хоёр хүн шөнө цас ороод онгойсон хойно явсан хүмүүс шүү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-17 хуу/,Хохирогч С.Сгээс дахин авсан: “...Надад хохирол барагдуулж, нэг гүү өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 хуу/,хохирогч П.Бийн өгсөн: “...Архангай аймгийн Төвшрүүпэх сумын 4 дүгээр багийн нутаг, Архүйтэн гэдэг газраас 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны үөд гэхдээ би бас өдрөө яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Манай үхэр Ар хүйтний нуурын баруун урд талд Хүрэн бургас гэх газарт бэлчээрт хоносон. Өглөө үхрээ хураахад улаан зүсмийн хязаалан насны сувай үнээ алга болсон байсан. Мөн манай үхэр алга болсон үеэр манай ард байдаг Өндөр Сгийн С гэдэг ах адуунаас нэг байдсан гүү хулгайд алдагдсан гэж яригдаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ар хүйтэн гэх газарт машинтай цагдаа нар айлаар яваад 2018 оны 10 дугаар сард нэг тооны улаан зүсмийн монголын үнээ алдсан айл байгаа юу гэж асуугаад явсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 хуу/, хохирогч П.Бдоржийн дахин авсан: “...Надад хохирол төлбөр барагдуулсан. 2019 оны 10 дугаар сард Цын М залгаад Б ахынд миний тугалтай гунж байгаа, тэрийг очоод аваарай гэхээр нь би Бгийнд очиж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 хуу/,гэрч О.Эын өгсөн: “...Би Б.Бг танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Б, М нар хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хул байдас, ягаан зүсмийн үнээ авч ирээд намайг гаргалцаад өг гэж гуйгаад бид 3 хамт нядалсан. Б тэр адуу, үхэр хоёрыг яг хаанаас авч ирснээ хэлээгүй, манай хүүхдэд хүн бэлгэнд өгсөн мал байгаа юм гэж байсан. Б адуу, үхрийнхээ махыг өөрийнхөө цагаан өнгийн суудлын машинд ачаад аймгийн төв оруулж зарахаар явсан. Адуу нь хул хонгор зүсмийн насаар хязаалан гэмээр биетэй, хур дэлтэй байдас байсан. Үхэр нь ягаан зүсмийн нас нийлсэн гэмээр нэг эвэр нь урагшаа далий, монголын үнээ байсан. Мориор тууж ирсэн, Цын Мтай хамт явж олж ирсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 хуу/,гэрч О.Эын дахин өгсөн: “...Би болсон хэргийг яг хэзээ болсныг одоо сайн санахгүй байна. Ямартай ч 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр л байх. Шөнө Б /Цын М/, Б нар нь хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хул байдас, яагаан зүсмийн үнээ авчраад намайг гаргалцаад өг гэж гуйгаад бид 3 хамт гаргаж, нядалсан. Тэгээд өдөр нь Бгийн эхнэр нь цагаан машинтай ирээд тухайн хоёр малын махыг ачаад аваад явсан. Хул байдас, ягаан зүсмийн үнээний мах байсан. Манайд манай эхнэр Оёгоо, Б /Ций М/, Б бид 4 байсан. Би мал нядлахад оролцсон. Б эхнэр Аын хамт машиндаа ачаад аваад явсан хэдээр хэнд зарж борлуулсан талаар мэдэхгүй байна......” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 хуу/, Ц.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Ямартай ч 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байсан. Монголын гунжийг 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө гүү, үхэр хоёрыг Төвшрүүлэх сумын нутгаас бэлчээрээс авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-157 хуу/,хохирогч С.Сгийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 35 хуу/, хохирогч П.Бдоржийн хулгайд алдсан гэх 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 73 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарын үйлдлийг бусдын малыг бүлэглэж хулгайлсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Аийг мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...”гэж мөн хуулийн 3 дахь хэсэгт”... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарын бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бдоржид 700.000 төгрөгийгн, хохирогч С.Сд 850.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлт, мөн Х” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч С.Сгээс дахин авсан: “...Надад хохирол барагдуулж, нэг гүү өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 хуу/,хохирогч П.Бдоржийн дахин өгсөн: “...Надад хохирол төлбөр барагдуулсан. 2019 оны 10 дугаар сард Цын М залгаад Б ахынд миний тугалтай гунж байгаа, тэрийг очоод аваарай гэхээр нь би Бгийнд очиж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 хуу/,гэх мэдүүлгүүдээр хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 2дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан бөгөөд нь шүүгдэгч Л.Аийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Аийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, харин шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарын үйлдлийг Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлий 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж зөвтгөх нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна. Гэвч 2015оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ...”гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдах хэдий ч шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлйийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүдэгч Ц.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулж болохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11дүгээр сарын 20-ний өдрийн 53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 950.000 /ёсөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн нэг тооны морийг хурааж, мөн 1000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн азарга зэргийг тус тус хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, оногдуулсан 240цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, харин шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Л.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй , шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн бармтаар хураагдаж ирсэн 3метр, 95см урттай 1 ширхэг суран бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бт буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Бгийн Б, Ө овогт Цн Б нарыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Лийн Аийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 240/ хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Быг 240/ хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 240/ хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/ найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000/ нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн азарга буюу 1.000.000/нэг сая/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны хонгор зүсмийн морь буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хураан авч улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт
зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3метр, 95сантметр урттай 1/нэг/ ширхэг суран бугуйлыг шүүгдэгч Ц.Бт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ