Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2018/00038/И |
Дугаар | 00394 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Б
Хариуцагч: У.Х
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
Гэм хорын хохиролд 3,544,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б , хариуцагч С.Ш , хариуцагч С.Ш ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч У.Х , хариуцагч Б.Б , хариуцагч Б.Б ий өмгөөлөгч Г.Урангуа, иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр, хүү, дүү нарын хамт 2017 оны 10 сарын 8-ны өдөр 22 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 4193 УБГ улсын дугаартай суудлын автомашинаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваа гэх газар явж байх үед Тоёота Спринтер маркийн 6941 УНБ улсын дугаартай суудлын автомашин хойноос маш хурдтай ирж мөргөсөн. Тус автомашиныг Б.Б гэх жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд жолоодож явсан ба мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн У.Х , тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Ш нарын буруутай үйлдлийн улмаас миний машинд 3,544,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өнөөг хүртэл хохирлоо барагдуулахгүйн улмаас автомашинаа засуулах боломжгүй, бага насны хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хариуцагч нараас миний автомашинд учруулсан хохирол болох 3,544,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэр дээр байдаг Тоёота Спринтер маркийн 6941 УНБ улсын дугаартай машиныг осол болохоос 10-14 хоногийн өмнө миний эхнэрийн дүү болох Ундралхуяг овогтой Х-д бэлэглэсэн болно. Нэрээ шилжүүлж амжаагүй байхад Төв аймгийн Эрдэнэ суманд машинтайгаа явж байгаад осол гаргасан байсан. Осол гаргах үед миний бие машин барьж яваагүй болно. Миний бие автомашиныг У.Х буюу жолоо барих эрхийн үнэмлэхтэй хүнд бэлэглэж өгсөн. Осол гарах үед гуравдагч этгээд болох Б.Б нь 6941 УНБ улсын дугаартай машиныг 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 22 цагийн үед барьж яваад осол гаргасан. Б нь У.Х эс машиныг нь өөрөө барья гэж гуйж байгаад барьсан байсан. У.Х нь жолоо барих эрхгүй хүнд машин бариулсан гэдэг утгаар шинэ Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээж торгуулсан. Уг хэрэг гарсны дараа Б.Б ий ээж болон хохирогч талуудтай уулзаж хохирлын хэмжээг тодорхойлуулсан болно. Б.Б ээр хохирогчийн 3,544,000 мянган төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв Б.Б нь хохирогч талын хохирлыг төлөхгүй бол миний бие С.Ш нь 6941 УНБ машины хохирол болох 1,190,000 төгрөгийн хохирлыг Б.Б ий талаар төлүүлэх гомдол гаргана.” гэв.
Хариуцагч У.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ундралхуяг овогтой Х-д хүргэн ах болох Сүхээгийн Ш нь Тоёота спринтер маркийн 6941 УНБ улсын дугаартай машиныг осол болохоос 10-14 хоногийн өмнө бэлэглэж өгсөн. Нэрээ шилжүүлж амжаагүй байхад Төв аймаг Эрдэнэ суманд найз болох Б.Б нь машиныг минь өөрөө гуйж барьж байгаад осол гаргасан. Осол гаргах үед хүргэн ах С.Ш нь машин барьж яваагүй мөн ослын газар байгаагүй болно. Осол гарах үед Б.Б нь 6941 УНБ улсын дугаартай машиныг 2017 оны 10 сарын 8-ны өдөр 22 цагийн үед барьж яваад осол гаргасан. Б нь У.Х эс машиныг нь өөрөө барья гэж гуйж байгаад барьсан. У.Х нь жолоо барих эрхгүй хүнд машин бариулсан гэдэг утгаар шинэ Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж торгуулсан. Уг хэрэг гарсны дараа миний аав болох Ундралхуяг нь бүх зардлыг даан хохирогч талын болон мөргүүлсэн машины ачиж ирж ачлагын хөлсийг бүгдийг төлөн Улаанбаатар хотод авчирсан. Иргэний тухай хуулийн 499 зүйлийн 3 болон 4-т заасны дагуу өөрийн буруугаас болж бусдад машин шилжүүлээгүй учир машин жолоодож байсан Б.Б ээр уг хохирогч талын хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Уг хэрэгт холбогдолтой материалд Төв аймгийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 130 тоот тогтоолоор буруутай этгээдийг тогтоосон. Уг хэрэгт холбогдолтой Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн ажилтны байцаасан байцаалтыг шүүж үзвэл буруутай этгээд тогтоогдоно. Хэрэв Б.Б нь хохирогч талын хохирлыг төлөхгүй бол 6941 УНБ машины хохирол болох 1,190,000 төгрөгийн хохирлыг Б.Б ээр төлүүлэх гомдол гаргана.” гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймаг Эрдэнэ суманд Б.Б ээс машиныг гуйж барьж байгаад осол гаргасан. Сүртэй гуйгаагүй. Зам хальтиргаатай байсан. Төлбөрийг төлөх боломжгүй байна.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч С.Ш , У.Х , Б.Б нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 3,544,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Ш нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эхнэрийн дүү У.Х д бэлэглэсэн бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлж амжаагүй байхад осол гарсан, осол гаргасан Б.Б нь У.Х эс гуйж тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч У.Х нь тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан Б.Б буюу буруутай этгээд нь хохирлыг барагдуулах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Б нь хохирлыг төлөх боломжгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын С.Ш , Б.Б нарт холбогдох хэсгийг хангаж, У.Х д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баяндаваа гэх газар 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 22 цагийн үед жолооч М.Б ийн жолоодож явсан 4193 УБГ улсын дугаартай Тоёота приус 20 маркын тээврийн хэрэгслийн араас жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Б нь 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-45 тал/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-36-41 тал/, шийтгэлийн хуудас /хх-42 тал/ Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 130 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх-9 тал/ болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
4193 УБГ улсын дугаартай Тоёота приус 20 маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч М.Б болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-5 тал/-гаар, 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Ш болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-6 тал/-аар тус тус тогтоогдож байна.
Төв аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 11 сарын 12-ны өдрийн 00000129 дугаартай дүгнэлт /хх-8 тал/-ээр М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн даалтыг зөрчөөгүй, Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам дээврийн осол гарсан гэж дүгнэсэн байх ба Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас /хх-42 тал/-аар У.Хан-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон Б.Б д тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг, Б.Б-ийг зам тээврийн осол гаргасан зөрчил гаргасан үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
4193 УБГ улсын дугаартай Тоёота приус 20 маркын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол, үнэлгээний Бэст эстимэйт ХХК-ийн 2017 оны 10 сарын 9-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хх-7 тал/-д 3,544,000 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дахь заалтад “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтад “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Хариуцагч С.Ш нь осол болохоос 10-14 хоногийн өмнө 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийг У.Х д бэлэглэсэн, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Ш болох нь тогтоогдож байх тул хариуцагч С.Ш ын гаргасан 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Зам тээврийн осол гаргасан буруутай этгээд Б.Б-д С.Ш нь тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлэн өгөөгүй байх боловч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд ашиглах боломж, нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч С.Ш нь нэхэмжлэгч М.Б-д учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б-ий хувьд түүний үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, ослын улмаас нэхэмжлэгч М.Б-ийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагч Б.Б нь мөн нэхэмжлэгч М.Б-д учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.
Хариуцагч У.Х-ийн хувьд жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн буруутай байх боловч уг зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлагаа хүлээсэн, 6941УНБ улсын дугаартай Тоёота спринтер маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад гэм хор учруулсан этгээд биш байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Батмөнхөд учирсан гэм хорын хохирлыг У.Х хариуцах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.Ш, Б.Б нарт гэм хорын хохирлыг хуваан хариуцуулж, хариуцагч С.Ш-аас 1,772,000 төгрөгийг, хариуцагч Б.Б-ээс 1,772,000 төгрөгийг, нийт 3,544,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, хариуцагч У.Х-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ