| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0280/Э/211/2020/0060 |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э, Б.А
Шүүгдэгч Б.Ж, Н.П, Д.Н, Н.Ц, Н.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Н П, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нн Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н А нарт холбогдох эрүүгийн 1912................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 10-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бын Ж /РД:/,
Шүүгдэгч: М Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сары-н 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 2 эгч, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 19-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Нын П /РД: /,
Шүүгдэгч: М Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 2 эгч, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 21-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд 2016 оны 11 дүгэзр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийносэргийн анхан шатны шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчД.Мд М УУУлсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, Б овогт ДийнМ. /РД: /,
Шүүгдэгч: М Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, энхэр хүүхэд дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 02-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Нжавын Ц /РД:,
Шүүгдэгч: М Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 01-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н А/РД: /,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Н.Ц, Н.А, Н.П нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 21-11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” дэлгүүрт нэвтэрч, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, архи, пиво, тамхи болон бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авч, иргэн Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6 плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Даатгалын байрны орчимд насанд хүрээгүй иргэн Б.Дын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн Б.Дыг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Самсунг Жи 2 загварын гар утсыг хууль бусаар авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1912002460046 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч А.Аийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арвис нэртэй бааранд 23 цагийн үед өөрийн найз Гтэйгээ хамт орж архи захиалаад өөрийн түрийвчнээс карт гаргаж уншуулж тооцоо хийгээд орж суусан юм. Тэгээд би уг баарнаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 01 цаг 30 минутын үед гараад найз Гг таксинд суулгаж өгөөд би цааш өөрийн гэр болох Даатгалын байр руу эхнэртэйгээ утсаар яриад алхсан. Наран баарны хойд талаар явган хүний зам дээр явж байтал миний араас хүмүүс гүйсэн. Би өөрийн эхнэртээ миний ард талаас хүмүүс гүйгээд байна гэж хэлэхэд зугтаачээ наадуулаасаа гэж хэлсэн. Би эхнэртээ эд нар яадаг юм бэ? гээд л хэлээд дуусахад л нэг нь миний ар талаас нурууны доод хэсэг рүү жийсэн. Тухайн үед би урагшаагаа шууд унасан Унасан хойноо би нэг залууг нь барьж аваад доороо оруулаад тэврээд дартал дээрээс нөгөө хэдэн залуучууд нь миний толгой руу өшиглөж зодсон. Тэгээд би өөрийн эрхгүй нөгөө залууг тавьсан. Намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь би өөрийн гартаа барьсан байгаа утсаа өгөөд энийг ав гэтэл нэг залуу нь миний утсыг аваад дараа нь намайг толгой руу өшиглөөд байсан. Би дээш өндийж харж ч чадаагүй юм. Би нүүрээ дараад хэвтээд байтал намайг зодохоо болиод гэнэт зугтаагаад гүйсэн. Би тэгээд босоод байж байтал намайг манай эхнэр машинтай ирж аваад, цагдаагийн газарт ирсэн. Намайг 5 залуу зодож миний эд зүйлсийг авсан. Миний халаасанд түрийвч байсан. Тамхины асаагуур, гар утас машины болон гэрийн түлхүүрүүд байсан юм. Машины болон гэрийн түлхүүрийг үлдээгээд бусдыг нь авсан. Юу ч хэлээгүй авсан. Миний өмсөж явсан биеийн тамирын өмдний халаас цахилгаангүй. Бас доошоогоо гүн биш учраас намайг унах үед халааснаас түрийвч, асаагуур унасан байх боломжтой. Тэрийг би санахгүй байна. Миний нуруу руу жийж унагахад нуруу гэмтсэн. Миний нуруу одоо хөндүүрлээд байгаа. Толгой хүзүү рүү, чих рүү өшиглөсөн. Намайг гар хөлөөрөө тэр залуучууд цохисон. Хойш харах гэхээр хүзүү хөндүүрлээд байна. Би хэн нь яаж зодож цохисон болохыг хараагүй. Намайг зодоод байхаар нь би тонгойгоод энийг ав гээд утсаа нэгэнд нь өгсөн. Би дотроо намайг дээрэмдэж байна гэж бодоод утсаа өгсөн. Гэхдээ утас авсан ч гэсэн зодоод байсан. Би утсаа хэн нэгэнд бэлэглээгүй. Зодохоо болино гэж бодоод л утсаа өгсөн. Юу ч яриагүй. Надтай хэн нь ч юу ч дуугаралгүй. Зодоод л байсан. Миний ай фоне 6 эс маркийн гар утас шаргал өнгөтэй байсан. Би уг утсыг 2 жилийн 1,200,000 төгрөгөөр мобикомын салбараас авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна. Асаагуур 20,000 төгрөгөөр авсан. Цэнэглэдэг улайсч тамхийг асаадаг асаагуур байсан. Түрийвч сувдан загасан түрийвч 2016 онд би уг түрийвчийг 150,000 төгрөгөөр авч байсан. Одоо би уг түрийвчийг 100.000 төгрөгөөр үнэлнэ. Миний түрийвчинд 110,000 төгрөг байсан. Миний зүүн талын хавирганы зөөлөн эд гэмтсэн байх. Баруун гарын эрхий хуруу бага зэрэг гэмтсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Улаанбаатар хот орж нарийн шинжилгээ өгнө. Би нэг их согтоогүй байсан, 0,75 литрийн архийг найзтайгаа хувааж уусан. Болсон асуудлын талаар миний эхнэр Чанцалдулам мэднэ. Би алдагдсан эд зүйлээ бүрэн олж авсан. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 193-196 ху/,
Хохирогч Н.Эгийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой би дэлгүүртээ сууж байгаад 22:00 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэртээ орсон юм. Тэгээд өглөө 08:00 цагт дэлгүүрээ онгойлгох гэж байсан чинь цонх нь хагархай байхаар нь цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа нар ирээд дотор нь орж үзсэн чинь бараа эд зүйлс алдагдсан байсан. Би алдсан эд зүйлсээ юу юу байсан талаар нь тоо ширхэг бүрээр нь нарийн сайн гаргаад хэргийн материалд хийчихсэн байгаа. Манай дэлгүүр хяналтын камертай боловч тухайн үед ажиллахгүй байсан юм. Дэлгүүрийн цонхыг хагалж цонхоор нь орсон байсан. Одоогоор надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Би гомдолтой байна. Би алдсан эд зүйлс,мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Дын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед намайг М гэрт байж байталМ Мөнхбаянг дуудсан. Тэгэхээр нь би гэрийнх нь гадаа гарталМ, Т, Ж, Ц, П нар байсан. Тэгтэл Т намайг дагуулж М даатгалын байрлуу явсан. Мөнхбаянг ээж нь дуудаад гэртээ оруулсан. Т намайг утас байна уу? гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэсэн. Байхгүй гэж хэлэхэд намайг Т намайг зүүн талын шанаа хэсэгт гараараа цохиж авсан. Тэгтэл Ц намайг бас гар барисангүй ялгалаа гээд цохих гэхээр нь би зугтаад гүйсэн. Би зугтаагаад 4 дүгээр 10 жилийн саадруу давах гэтэл чадахгүй байсан. Би тэнд зогстол тэд нар ирээд намайг П, Ц өргөөд М даатгалын тэнд байх грашны урд талруу авч яваад босгоод Т нь миний хойноос жийж унагаагаад намайг зодсон.М нь намайг Тоос салгах гээд байх шиг байсан. Намайг бараг бүгд нийлээд зодсон. Тэгж байснаа Т миний утсыг халаас ухаж авсан. Миний утсыг аваад эд нар тойроод зогсоод байсан. Тойрч зогсож байснаа Т миний утсыг аваад симийг хаяад авсан. Тэгээд би Наран баарлуу гүйгээд орсон. Наран бааранд байсан нэг эгчийн утсаар нь цагдаа дуудуулсан. Намайг Т маш их зодсон.М, Ц бас миний толгой руу цохиод элэг рүү өшиглөсөн. Намайг ямар шалтгааны улмаас зодсон болохыг би мэдсэн. Надад юм хэлэлгүйгээрМ миний цамцыг аваад Тод өгтөл Т миний утсыг цэнэглэгчтэй хамт авсан юм. Т намайг сургууль дээр байнга дээрэлхдэг байсан. Бусад нь надтай нөхөрлөдөг байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний 350.000 төгрөгөөр авсан жи 2 маркийн гар утсыг авсан. Би утсаа авмаар байна. Дээрх хүмүүсээс Т нь согтуу байсан. Намайг дээрэмдүүлсэн талаар миний ээж мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191-193 ху/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г өгсөн: “...Б.Д нь миний хүү байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой миний хүү цустайгаа холилдсон байдалтай гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад намайг хүмүүс дээрэмдээд, утас авчихлаа гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хүү 5 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн гэсэн.Самсунг Жи 2 маркийн гар утсаа цэнэглэгчийнх нь хамт алдсан гэсэн. Өөр зүйл яриагүй. Дээрэмдүүлсэн талаар нь надаас өөр хүн мэдэхгүй. Өөр дээрэмдүүлэх гээд ч ямар нэгэн зүйл байхгүй. Өмссөн хувцас нь өөрт нь байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 194-196 ху/,
Гэрч С.Пбуугийн өгсөн: “...А.А манай найз байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би 16 цагийн үед Архангай аймгийн Тариат сумаас ирсэн. Тэгтэл манай найз Алтанчимэг манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ Г гэх найзтай хамт байсан. А.А саравчтай малгай өмссөн түүнийгээ доош дарсан байдалтай. Нүүр нь бага зэрэг хөхөрсөн байсан. Би Алтачимэгээс юу болсон талаар асуухад Арвис баарнаас гараад гэр рүүгээ орох гэж байхдаа Наран баарны хойд талд хүмүүст зодуулаад биед байгаа эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Утсаар яриад явж байхад араас нь 5 залуу гүйж ирээд жийж унагаагаад бүгд зодоод дээрэмдсэн гэсэн. А.Аийг 5 залуу дээрэмдсэн гэсэн. Тавуулаа зодоод утсыг нь түрийвчийг нь авсан гэсэн. Бүр их зодоод байхаар нь май эд нарыг ав гээд өөрийгөө хамгаалаад утсаа өгсөн гэсэн. Алтанчимэг маань өмнө нь хагалгаанд орж байсан болохоор бэртэл гэмтэл дахиж авахаасаа айсан байх. Энэ гэмт хэргийг хурдан шийдэж өгнө үү....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199-200 ху/,
Гэрч Н.Ч өгсөн: “...А.А манай нөхөр байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би өөрийн нөхөр болох А.Атэй утсаар ярьж байсан. Манай нөхөр Наран баарны хойд талд явж байна. Одоо гэр рүүгээ орох гэж байна гэж хэлсэн. Манай нөхөр надад миний хойд талаас хэдэн хүн гүйгээд байна гэсэн. Тэгэхээр нь би зугтаагаач гэтэл манай нөхөр ёолоод унасан. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гүйж гарсан. Би Наран баарны ард талд 3-4 минутын дараа очсон. Намайг очиход манай нөхөр толгойгоо бариад зогсож байсан. Би нөхрийгөө машиндаа суулгаад нөгөө залуус хаашаа гүйсэн талаар асуухад зүүн дэнж хороолол руу гүйсэн гэж хэлсэн. Тэгээд би араас нь машинтайгаа явсан боловч ямар ч хүн байгаагүй. Би тухайн үед цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би бодохдоо манай нөхрийг зодож биед нь байгаа эд зүйлсийг дээрэмдсэн гэж бодож байна. Манай нөхөр ай фоне 6 эс маркийн гар утастай. Сувдан цагаан, загасан түрийвчтэй биедээ 110,000 төгрөгтэй. Цэнэглэдэг асаагууртай байсан. Намайг очиход уг эд зүйлс байхгүй байсан. Манай нөхөр нээх их архи уугаагүй. Бага зэрэг согтсон байна. Манай нөхрийн куртек ар нуруун дээрээ бага зэрэг урагдсан байсан. Бусад хувцас нь шороо болсон байсан өөр хувцаснууд нь урагдаж цоороогүй. Манай нөхрийн нуруу, хамар халцарсан. Толгойны ар дагз хэсэгтээ товойсон байсан. Эрүү нь өвдөөд байгаа. Манай нөхөр өмнө аваарт ороод эрүүгээ үйрүүлж, ташааны ясан дээрээс яс авч эрүүгээ нөхүүлж байсан. Тэр нь хөндүүрлээд байгаа. Толгой нь мөн өвдөөд байна гэсэн. Надтай утсаар ярьж байхад зодож байгаа, ганц нэг ёолох чимээ гарсан. Манай нөхөр өмнө нь осолд ороод маш хүнд гэмтэл авч байсан. Одоо эмнэлгээр явж тархины зураг авахуулж, нарийн шинжилгээнд ормоор байна. Маш их гомдолтой байна. Би нөхөртэйгөө 2018 оны 08 дугаар сарын 09-ний 01 цаг 41 минутанд утсаар ярьж дуусаад 04 цаг 45 минутанд очсон байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 201-203 ху/,
Гэрч П.Б өгсөн: “...Би өөрийн нагац дүү Н.Цийг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж сонссон. Н.Ц нь 2001 оны 02 дугаар сарын 25-нд Нжав гэх айлын ууган хүү болон мэндэлсэн. Багадаа аав ээжийн хайр халамжинд өссөн. Цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Хүмүүн цогцолбор 1 дүгээр сургуулийг төгссөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сурлага маш сайн хүүхэд байсан. Ээж нь тархины өвчтэй, гэртээ байдаг болохоор ар гэрийн гачигдлаас болоод цааш сурч чадаагүй. Элдэв муу зуршилгүй хүний үгнээс гардаггүй, хүний үг авахдаа сайн, хүнд тусархуу, хүнтэй зөв боловсон харьцдаг. Тушааж шаардсан хүн байхгүй. Т гэх нэг залуу эд нартай дээрэм хийхдээ энэ хүнээс утас авмаар байна гэхээр нь дээрх хүүхдүүд за гээд л хэрэг хийсэн байсан. Ц ар гэрийн хүмүүжил сайн, элдэв буруу зангүй хүүхэд. Эрүүл, цовоо сэргэлэн зантай хүүхэд байгаа. Ухаан санаа нь сийрэг, сэргэлэн цовоо хүүхэд байгаа. Хэрэг үйлдсэний дараа бага зэрэг бухимдуу болсон анзаарагддаг. Одоо хэвийн зантай байгаа. Гэмт хэрэг үйлдэхийн өмнө бол ээж дүү хоёртоо тусалж аль болох гэртээ байдаг байсан. Харин дараа нь ааш зан нь эвдэрч ааш араншингийн хувьд тогтворгүй байсан. Одоо буцаад хэвийн байдалд орсон...”гэх мэдүүлэг /1 хх-ийн 204-206 ху/,
Насанд хүрээгүй гэрч Т.Ш өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 23:00 цагийн үед манай найз Д гэрт Л бид 3 хонох гэж байсан чинь гаднаас А, П, Д, Ц нар орж ирээд дуу бэлдэнэ гэж байсан юм. Тэгээд би Д хамт арын өрөөнд ороод унтах гээд байж байсан чинь А, П, Д, Ц, Лнар ойролцоо байдаг Баянзүрх нэртэй дэлгүүрт утсаа тавьж тамхи татна гэж ярьж байгаад гараад явчихсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00:00 цаг өнгөрч байхад гаднаас А, Л хоёр ороод ирэхээр нь би гэртээ харилаа гээд хашаанаас нь гараад явж байсан чинь хашааны үүдэнд Д, Ц хоёр зөрөөд гэрлүү нь орж байсан. Тэр хоёр надтай үүдэнд зөрөхдөө гартаа тортой юм барьчихсан байсан. Тэгээд би гэртээ харьж хонох гээд явсан. Тэгээд маргааш нь Д гэх найзындаа орсон чинь тэд нар урьд шөнө хулгай хийсэн талаараа хэлсэн. Дээрх хүүхдүүд хулгай хийж байгаа талаар огт хэлээгүй. Би өмнө нь хулгай хийж байгаагүй. Мөн энэ хүүхдүүдийг хулгай хийж байсан талаар би мэдэхгүй байна. Харсан хүн байхгүй байх...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 14-15 ху/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Дөгсөн: “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байж байсан чинь Л гэх манай найз орой 18:00 цагийн үед манай гэрт надад өмд өгөх гэж ирсэн юм. Тэгээд Л бид хоёр манай гэрт байж байсан чинь Ш гэх манай найз орж ирсэн. Тэгээд бид манай гэрт утсаараа оролдоод байж байсан чинь орой 22:00 цаг өнгөрч байхад Н.П, Н.А, Н.Ц, Н.Д гэх манай найзууд гэрт орж ирээд миний компьютер дээр ганц нэг дуу дуулж үзэх гэсэн юм гээд орж ирсэн. Тэгээд би өөрийн найз Ш Л хоёртой гэрийн хойд талын өрөөнд хэвтэж байсан чинь нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд намайг Л намайг сэрээгээд эд нар миний гар утсыг тавиад дэлгүүрээс тамхи авч татъя гээд байна яах уу? гэж надад хэлсэн. Тэгээд орой багцаагаар 23:00 цаг өнгөрч байсан байх, би сайн санахгүй байна. П, Н.А, Н.Ц, Н.Д, Л нар дэлгүүр орно гээд явсан. Би гэртээ Штой хамт үлдсэн юм. Тэгээд гэртээ байж байсан чинь Ш гэртээ орох гээд байхаар нь би Лг иртэл хамт байж байгаач гээд гуйсан юм. Тэгээд багцаагаар 1 цагийн дараа Л, Ахоёр буцаж ирсэн. Манай гэрт орж ирээд Ахалааснаасаа хайрцагтай бүтэн тамхи гаргаж ирээд байсан. Тэгээд Ш гэртээ орлоо гээд гэрээс гарсан. Удалгүй Штой зөрөөд П, Н.А, Н.Ц, Н.Д нар манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ цагаан өнгийн тортой эд зүйл бариад орж ирсэн. Тухайн торон дотор архи харагдах шиг болсон. Тэгээд би архи байхаар нь манай гэрт архи уухгүй шүү гар гэсэн чинь П, Н.А, Н.Ц, Н.Д нар тортой юмаа аваад гэрээс гараад явчихсан. Л бид хоёр манай гэрт хоносон. Тортой зүйлийг хаанаас авсан талаараа надад юу ч хэлээгүй. Тортой юман дотор нь архи байхаар нь би энд архи уухгүй, гар гээд гаргасан юм. Юу юу хулгайлсан талаараа надад юу ч хэлээгүй. Манай гэрт орж ирээд удаагүй. Тэгээд би гар гээд гаргасан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17 ху/,
Насанд хүрээгүй гэрч Н.Дын өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ гараад Дгэрт орж бичсэн үгэн дээрээ дуугаа бэлдэж үзэх гээд явж байсан чинь Дэмэрэлсүрэнгийн хашааны үүдэнд А, П, Ц нартай тааралдсан юм. Тэгээд бид яваад орсон чинь Дгэрт Ш, Л гэх манай 3 найз байж байсан. Тэгээд би гэрт нь дуугаа бэлдээд байж байсан чинь манай найзуудаас нэг нь Лгийн утсийг дэлгүүрт тавьж тамхи авч татах уу гэж байсан. Би тухайн үед компьютер дээр сууж байсан болохоор яг хэн тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд Н.П, Н.А, Н.Ц, Г.Л бид тамхи авахаар гэрээс гараад дэлгүүр явж байгаад Л бид хоёр ард нь юм яриад явж байсан чинь Н.П, Н.А, Н.Ц 3 дэлгүүрийн зүгт яваад Л бид хоёр цагаан худгийн тэнд үлдсэн юм. Тэгээд удалгүй Н.П, Н.А, Ц нар гартаа зөндөө юм барьчихсан гүйгээд ирэхээр нь Л бид хоёр дагаад гүйсээр байгаад Дгэрт ирсэн. Тэгсэн чинь Д манай гэрт архи уух гээд байгаа юм уу гээд хөөгөөд байхаар нь Н.П, Н.А, Н.Ц нар гараад явчихсан. Би Дхамт гэрт нь утсаа оролдож хэвтэж байгаад гэртээ харихаар явсан. Бид Лгийн гар утсыг барьцаалж тамхи авах гэж очсон юм. Дэлгүүрийн цонхыг нь тогшиж байсан чинь хагарчихсан гэсэн тэгээд цонхоор нь Н.П, Н.А, Н.Ц нар ороод архи, ундаа тамхи, печень гэх мэт зүйл авсан байсан. Би зарим нэг зүйлсийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 18-19 ху/,
Гэрч И.Бн өгсөн: “...Л нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Лгийн аав, ээж нь Хоршоололд мал маллаж байгаа бөгөөд өөрөө аймгийн төв дээр МСҮТ-д суралцдаг юм. Гэр бүлийн уур амьсгал дулаан, эцэг, эхийн хайр халамжинд өссөн хүүхэд байгаа юм. Архи, тамхи хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 ху/,
Гэрч П.О өгсөн: “...Н.Ц нь миний том хүү байгаа юм. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Дүү нь 10 дугаар ангид сурдаг ахтайгаа хамт нэг сургуульд сурдаг юм. Манай нөхөр миний хүүг 2 настай байхад нь нас барсан юм. Одоо би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд би өөрөө өнчин тархины хавдартай гээд эмнэлгийн хяналтанд байдаг юм. Намайг харж хандаж асардаг ганц хүн бол миний хүү байгаа юм. Би хэвтэрийн дэглэм барьж гарч орж чаддаггүй болохоор хүүдээ тавих хараа хяналт бага байдаг юм. Миний хүү өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, архи дарс хэрэглэж байгаагүй юм. Зан аашны хувьд даруу төлөв зантай зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Одоо манай хүү 1 дүгээр сургуулийн 12в ангид суралцдаг бөгөөд анги хамт олондоо нэр хүнд сайтай, хичээл сурлага сайтай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 ху/,
Гэрч Н.Г өгсөн: “...Н.П нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү айлын дунд хүүхэд байгаа юм. Архангай аймгийн Булган суманд төрсөн. Хүүхэд байхдаа Эрдэнбулган сумын 3 дугаар цэцэрлэгт явж байсан юм. Тэгээд 1 дүгээр 10-н жилд суралцаж байгаад 7 дугаар ангидаа МСҮТ-ийн сан техникийн ангид орж, одоо МСҮТ-ийн 1а ангид суралцаж байгаа юм. Аав ээж хоёр нь ажилгүй, гэртээ байдаг юм. Манай дүүгийн өссөн гэр бүлийн орчин нь халуун дулаан уур амьсгалтай байдаг. Зан аашны хувьд манай дүү даруу төлөв зантай, гэр бүлдээ тус, дэмтэй хүүхэд байгаа юм. Хүүхэд байхаасаа зан ааш сайтай төлөвшил сайн хүүхэд. Манай аавын бие нь муу байгаа болохоор ажил хийх хүн байхгүй манай ээж аавыг сахиад гэртээ байдаг учраас би ганцаараа ажил хийдэг юм. Манай өрхийн дундаж орлого 300.000 төгрөг...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 24-25 ху/,
Гэрч Г.Н өгсөн: “...Б.Д нь миний том хүү байгаа юм. Хамаатан садангийн харилцаа холбоотой. Манай хүү гэрийхээ ойр хавийн найзуудтайгаа хамт явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон байсан. Өөр зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүү 2000 онд миний том хүү болж төрсөн юм. Тэгээд Эрдэнэбулган сумын 3 дугаар цэцэрлэгт явж байгаад 1 дүгээр 10-н жилд сургуульд орж байсан юм. Манай гэр бүл халуун дулаан харилцаатай байдаг. Манай хүү доороо нэг эмэгтэй дүүтэй, дүү нь одоо 1 дүгээр 10-н жилийн 2 дугаар ангид суралцдаг юм. Манай хүү сурлага хүмүүжил сайтай, анги хамт олондоо нэр хүнд сайтай, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа дуу дуулдаг, өөрөө үг аяа бичдэг юм. Сагсан бөмбөгийн тэмцээнээс олон медаль авсан юм. Зан аашны хувьд төлөв даруу зантай гэрийнхээ хамаг ажлыг хийдэг сайн хүүхэд байгаа юм. Манай нөхөр Б нь элэг муу учраас энэ шалтгаанаараа 2008 онд эмнэлгийн хяналтанд, грүпд байдаг юм. Би аймаг дотор машинаараа таксинд явж мөнгө олдог юм. Манай сарын дундаж орлого 250.000 төгрөг...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 26-27 ху/,
Гэрч Д.Б өгсөн: “...Н.Ань миний том хүү байгаа юм. Манай хүү гэрийхээ ойр хавийн найзуудтайгаа хамт явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон байсан. Өөр зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүү 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт манай том хүү болон мэндэлсэн юм. Хоёр эрэгтэй дүүтэй, аав ээжтэйгээ хамт амьдардаг юм. Хүүхэд байхдаа цэцэрлэгт яваагүй, сургуульд ороод 1 дүгээр ангидаа 4 дүгээр сургуульд сургуульд сурч байгаад 1 дүгээр 10 жилийн сургуулийн лицей сургуульд орж суралцаад 8 дугаар ангид байхдаа МСҮТ-ийн сан техникийн ангид орж суралцаж байгаа. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан аав ээжийн хайран дунд өссөн. Зан ааш сайтай хүний үгэнд ордог гэр бүлдээ тус дэмтэй хүүхдэ байгаа юм. Архи тамхи хэрэглээд байдаггүй. Манай нөхөр зах дээр хүний ачаа бараа зөөж мөнгө олдог юм. Манай сарын дундаж орлого 130.000 төгрөг. Манайх халамжаас сар бүр тухайн мөнгийг авдаг....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 28-29 хуу/,
Гэрч У.М өгсөн: “...Би Б.Дыг танина. Бид 2 Архангай аймгийн Булган МСҮТ-д нэг ангид сурдаг байсан. Н.П, Н.Ц,Д.М, Б.Ж нарыг танина. Мөн нэг сургуульд байсан. Харин Т гэх залууг танихгүй. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би Дтой хамт өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Барилгын 16-ийн 4 дүгээр орцны 2 давхрын 16 тоотод утсаар тоглож байхад гаднаас нэг хүн шүгэлдсэн. Тэгээд гарталМ, П, Ж, Ц, Т гэх залуучууд байсан. Гараад уулзтал Ж нь ийшээгээ явъя гэсэн. Д бид 2 тэд нарыг дагаад явтал манай ээж У цонхоор намайг дуудсан. Тэгээд би гэртээ орсон. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д тэр 5 залууд зодуулж утсаа цэнэглэгчийн хамт дээрэмдүүлээд гэсэн. Өөр нэг их юм надад хэлээгүй. Д Т нь тэвэрч аваад за ийшээгээ явъя гээд байсан. Нөгөө хэд нь хоорондоо юм ярилцаад байсан. СамсунгЖи 2 маркийн утас цагаан өнгийн цэнэглэгчтэй байсан юм. Би эднийг мэнд устай бараг найзын холбоотой байсан байх гэж би боддог...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 201-202 ху/,
Гэрч Н.Нын өгсөн: “...Н.П нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Дээрмийн гэмт хэрэгт холбогдсон байна. Би хараагүй болохоороо сайн мэдэхгүй байна. Н.П нь 2001 оны 10 дугаар сарын 03-нд миний гурав дахь хүү болон мэндэлсэн. Багадаа аав ээжийн хайр халамжинд өссөн. Архангай аймгийн Булган сумын цэцэрлэгт хумүүжсэн. Хүмүүн цогцолбор 1 дүгээр сургуулийг төгсөн бүрэн дунд боловсорол эзэмшсэн. Сурлагын хувьд дунд зэрэг сурдаг. С,В үнэлгээтэй суралцдаг. Спортоор хичээллэдэг. Улсаас авсан болон сургуулиас авсан гавъяа шагнал байхгүй байна. Элдэв муу зуршилгүй архи, тамхи хэрэглэдэггүй. Бусадтай зөв боловсон харьцдаг. Цовоо сэргэлэн, тусархаг хүүхэд. Манай хүү хүмүүжил төлөвшлийн хувьд сайн, биеэ зөв боловсон авч явдаг. Дуу цөөтэй, хүнд итгэмтгий. Сургуульд сурч байхдаа спортын чиглэлээр түлхүү хичээллэдэг. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, эрүүл саруул, сэтгэцийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Найз нөхөдтэйгээ нийлж дарвиж яваад үйлдсэн гэж бодож байна. Өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх шалтгаан байхгүй. Манай гэрийнхнээс эхнэр л ганцаараа ажил хийдэг. Амжиргааны түвшин доогуур, сарын 200.000 төгрөгийн орлоготой айл байгаа юм....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 203-205 ху/,
Насанд хүрээгүй яллагдагч Н.Цийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой миний үйлдэл тохирч байна. Хэрэг гардаг өдөр би А, П, нарын хамт орой харанхуй болчихсон байхад гэрийнхээ ойролцоо Дгэрийн цаад талд байдаг хадан дээр Боргио нэртэй пиво уучихаад Дгэрт нь орох гээд явж байгаад үүдэнд нь Дтай тааралдсан тэгээд Д Дгэрт нь орж дуугаа бэлдэх гэж байгаа гэхээр нь бид нар сонирхох санаатай Дгэрт нь орсон юм. Гэрт ороход Ш, Л, Д нар байж байсан. Д дуугаа бэлдэнэ гэхээр нь бид нар хамт сонсож байгаад бид нар тамхигүй болчихоод тамхи авах гээд ярилцаж байгаад П, Абид 3 түрүүлээд дэлгүүр орохоор алхаж байсан юм. Араас Д, Л хоёр юм яриад алхаж байсан. Тэгээд Д Л хоёр ард үлдээд А, П бид 3 утсаа барьцаанд тавьж, тамхи авахаар Баянзүрх дэлгүүрийн зүгт явсан. Тэгээд АП бид 3 дэлгүүр дээр очоод би хаалгыг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд би хүмүүс нь ардаа байж магадгүй гэж бодоод цонхыг нь тогшсон чинь цонх нь хагарчихсан юм. Би тухайн үед барьцаанд тавих гэж байсан утсаа гартаа барьчихсан явж байгаад утастай гараараа цонхыг нь цохьчихсон юм. Тэгээд дэлгүүрийн дотогшоо би түрүүлж ороод араас Аороод тэгээд Аийн араас П бас ороод ирсэн юм. Тэгээд бид 3 дэлгүүр дотор ороод тамхи архи чихэр печень ундаа гэх мэт зүйлс аваад гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад бид нар шууд Дгэрт нь очихоор гүйсэн юм. Тэгээд Дгэрт нь юмаа аваад орсон чинь Д наад авчирсан юм чинь юу юм бэ гээд уурлаад бид нарыг наад юмаа аваад гар гээд хөөгөөд байхаар нь бид нар гараад Аийн байшингийн дээвэр дээр нуучихсан юм. Тэгээд гэр гэртээ харихаар явсан. Маргааш нь 17 цагийн үед цагдаа нар ирээд биднийг цагдаагийн газар аваачсан. Биднийг хулгай хийж байхыг харсан, хулгай хийхийг шаардсан, дарамталсан хүн байхгүй. Бид хулгай хийх талаар ярилцаагүй, цонхыг нь тогшиж байгаад хагарчихаар нь Агараа хийгээд цонхыг нь онгойлгосон юм. Биднийг хулгай хийгээд гарч ирэхэд Д, Л нар мэдээгүй, биднээс хол байсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 69-71 ху/,
Насанд хүрээгүй яллагдагч Н.Аийн өгсөн: “...Прокурорын тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Хэрэг гардаг өдөр би Ц, П, бид 3 орой харанхуй болчихсон байхад гэрийнхээ ойролцоо байх хадан дээр Боргио нэртэй пиво уучихаад Дгэрт нь орох гээд явж байгаад үүдэнд нь Дтай тааралдсан тэгээд гэрт нь орсон чинь Ш Л Д нар байж байсан Д дуугаа бэлдэнэ гэхээр нь бид нар хамт сонсож байгаад бид нар тамхигүй болчихоод тамхи авах гээд Ц, Абид 3 түрүүлээд дэлгүүр орохоор алхаж байсан юм. Араас Д Л хоёр алхаж байсан. Тэгээд Д, Л хоёр ард үлдээд Ц, П бид 3 утсаа барьцаанд тавьж, тамхи авахаар Баянзүрх дэлгүүрийн зүгт явсан. Тэгээд Ц, П бид 3 дэлгүүр дээр очоод хаалгыг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд Ц цонхыг нь тогшсон чинь хагарчихсан юм. Тэгээд дэлгүүрийн дотогшоо Ц түрүүлж ороод араас нь би ороод тэгээд миний араас П бас ороод ирсэн юм. Тэгээд бид 3 дэлгүүр дотор ороод тамхи архи чихэр печень ундаа гэх мэт зүйлс аваад гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад бид хэд замаараа Д, Л хоёрт гар утсыг чинь барьцаанд тавиад юм авчихлаа гэж хэлээд Дгэрт нь орсон чинь Д наад авчирсан юм чинь юу юм бэ гээд уурлаад бид нарыг наад юмаа аваад гар гээд хөөгөөд байхаар нь бид нар гараад манай байшингийн дээвэр дээр нуучихсан юм. Тэгээд гэр гэртээ харихаар явсан юм. Тэгээд маргааш орой нь 17:00 цагийн үед цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар авчирсан. Бид ярилцаж тохиролцоогүй, Цыг орчихоор нь би араас нь ороод бид хоёр араас П орж ирсэн. Бид хулгай хийхдээ ярилцаж тохиролцоогүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 73-75 ху/,
Насанд хүрээгүй яллагдагч Н.Пын өгсөн: “...Хэрэг гардаг өдөр би Ц, А, бид 3 орой харанхуй болчихсон байхад гэрийнхээ ойролцоо байх хадан дээр Боргио нэртэй пиво уучихаад Дгэрт нь орох гээд явж байгаад үүдэнд нь Дтай тааралдсан тэгээд гэрт нь орсон чинь Ш Л Д нар байж байсан. Тэгээд бид нар тамхигүй болчихоод тамхи авах гээд Ц, Абид 3 түрүүлээд дэлгүүр орохоор алхаж байсан юм араас Д Л хоёр алхаж байсан. Тэгээд Д Л хоёр ард үлдээд Ц, Абид 3 утасаа тавьж тамхи авахаар Баянзүрх дэлгүүрийн зүгт явсан. Тэгээд Ц, Абид 3 дэлгүүр дээр очоод хаалгийг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд Ц цонхыг нь тогшсон чинь хагарчихсан юм. Тэгээд дэлгүүрийн дотогшоо Ц түрүүлж ороод араас нь Аороод тэгээд би бас орсон юм. Тэгээд бид 3 дэлгүүр дотор ороод тамхи архи чихэр пичень ундаа гэх мэт зүйлс аваад гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад бид хэд Дгэрт нь орсон чинь Д наад авчирсан юм чинь юу юм бэ гээд уурлаад бид нарыг наад юмаа аваад гар гээд хөөгөөд байхаар нь бид нар гараад Аийн байшингийн дээвэр дээр нуучихсан юм. Тэгээд гэр гэртээ харихаар явсан юм. Тэгээд маргааш орой нь 17:00 цагийн үед цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар авчирсан. Биднийг хулгай хийхийг харсан, хулгай хийхийг шахаж шаардсан, дарамталсан хүн байхгүй. Бид ярилцаж тохиролцоогүй Цыг орчихоор нь Абид хоёр араас нь орсон юм Бид хулгай хийх гэж очоогүй тамхи авах гэж л очсон юм. Бид ямар нэгэн зорилготой Д, Л хоёрыг наана нь үлдээгээгүй юм. Биднийг дэлгүүрээс гараад Дгэрт нь очоод юу болсон талаараа хэлсэн чинь Д Л хоёр мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 77-79 ху/,
Өсвөр насны яллагдагч Н.Цийн өгсөн: “...Надад прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Тамир хорооллын шийдэн дээр Т П нартай сагсан бөмбөг тоглож байгаад Тамир хорооллоос нааш явж байгаад Т нь Маамуу төвийн гадна ЖМ нартай тааралдаад хоорондоо мэнд усаа мэдээд Т тэр хоёроос Дыг хаана байгаа талаар асуухад Ж нь М гэрт байгаа байх гэж хэлээд Даатгалын байрны грашийн тийш яваад Т Доос утсаа гаргаад ир гэсэн. Утас байхгүй гэж хэлэхэд Т цохиод авсан. Би Дд хандаад намайг тоохгүй байна уу гээд хэлсэн. Д хойш ухраад байсан. Тэгэхээр нь би нэг удаа цохиж авсан. Дыг зугтаахаар нь Ж бид 2 араас нь хөөж байгаад авч иртэл Т Дыг зодсон. Түүний дарааМ мөн цохиж Ж, П нар өшиглөсөн. Тэгээд Д зугтаасан. Бид нар Жаст ойлын колонкын ард талын шийдэн дээр очтол гэрэлгүй байсан. Тэгэхээр нь бид Тамир хорооллын шийдэн дээр буцаж очиж сагс тоглосон. Тоглож дуусаад 01 цаг өнгөрч харих гээд төв замаар явж байтал Наран баарны тэнд нэг хүн явж байхыг Т ахМд утсыг нь аваад өг гэсэн. ТэгээдМ, Ж нь өшиглөөд орсон. Би араас нь татаж унагасан. Т, П бид 3 зэрэг очсон. Бид тэр эрэгтэйг хэд хэдэн удаа өшиглөөд зодоод байсан. Тэр залуу одоо авчихлаа болсон биз дээ гэтэл Т зодоод л байсан.М тэр эрэгтэйгээс гар утсыг нь булаагаад бид зугтаагаад Бөхбилэгтийн сааданд орсон. Т бидэнд эхлээд утсыг нь аваад ир гэхэд биднээс ах учраас хэн нь ч юу ч дугараагүй. Доос Т Жи2 маркийн гар утсыг нь авсан. Д дээр Т цохисон. Зугтахаар нь би нэг цохисон.М 3-4 удаа өшиглөсөн. Ж, П нар ороод хэд хэд өшиглөсөн. Т нь зодсон. Би хэлсэн үгэнд нь болж Дыг цохисон. Муухай орилоод байхаар нь зодсон. Т дээрэмдсэн эд зүйлсийг авсан. Бид нар хувааж аваагүй. А.Аээс гар утас, асаагуур, түрийвчийг авсан. Эдгээр зүйлсийг Т авсан. Дээрэмдье гэж хэлсэн хүн нь Т байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 235-238 ху/,
Насанд хүрээгүй яллагдагчД.Мгийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ж бид 2 гэрээсээ гараад Маамуу төв орж ПС тоглоом тоглоод байж байтал Т, Ц, П нартай хамт орж ирээд Дыг олоод өг гэсэн. Тэгээд бид тэндээс гараад Дын гэрт очтол Д гэртээ байхгүй байсан. Бид Дын гэрээс нааш явж байтал Т Мөнхбаянг олоод өг гэсэн. Тэгэхээр нь би Нийгмийн даатгалын байрны урд талд очоод Мөнхбаянг дуудтал Мөнхбаян, Дтой хамт гарч ирсэн. Тэгээд Мөнхбаянг ээж нь дуудаад гэртээ оруулсан. Т М даатгалын байрны гражны тэнд очоод Доос утас чинь байна уу гээд асуутал байхгүй гэж хариулсан. Т Дыг 2-3 удаа алгадаж аваад утсыг нь дээрэмдэж авсан. Биднийг Т тэндээсээ явж сагс тоглъё гэж хэлээд студийнхээ тийш шийдрүү явсан. Тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан. Бид тэр шийдэн дээр нь очиж 00 цаг хүртэл сагс тоглосон. 00 цаг өнгөрөөд харих гээд Наран баарны тэнд явж байтал нэг ах явж байсан. Т тухайн үед бидэнд хандаж энийг дээрэмдээд надад утсыг нь аваад өг гэж хэлсэн. Тэр ахыг би өшиглөж унагасан. Т намайг өшиглөөд унагаачих гэж хэлсэн. Тэр ахыг газар унахад би нэг цохисон. Энэ ахын утсыг нь Т аваад түрийвчийг нь мөн Т ах авсан. Т намайг тэр утсыг аваад хоно гэж хэлсэн. Би тэр утсыг нь гэртээ авч хоноод маргааш өглөө нь цагдаа дээр ирээд хохирогч болох ахад утсыг нь өгсөн. Тухайн үед Т ах түрийвчийг нь авсан байсан. Хохирогчийг түрийвчийг асуухад бид мэдэхгүй гэж хэлсэн. Т тэр ахад авсан талаараа хэлээгүй юм. Дыг Т алгадаж аваад байсан. Д Цийг цохих гэтэл цохилтыг нь гаргаад буцаад Дыг цохисон. Д зугттал Ц, Т ах 2 гүйж авч ирээд унагаж байгаад 2 удаа цохисон. Бид Дыг тавуулаа өшиглөж, цохисон. Бид Дыг зодохдоо ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Гар, хөлөөрөө зодсон. Т дээрмийн гэмт хэрэг үйлдье гэж санаачлага гаргасан. Би хэн, хэн оролцоотой болохыг сайн ойлгож мэдэхгүй байна. Биднийг Т гар утсыг нь аваад өг гээд гуйгаад байсан. Тэгээд бид тэр ахын болон Доржзодвын утсыг нь авсан. Тэр ах унасныхаа дараа май энэ утсыг ав гээд байсан. Тэр утсыг Т аваад надад өгч энэ утсыг аваад хоно, би маргааш өглөө авна шүү гэж хэрэг гарах өдөр хэлсэн. Би Дын цамцыг утас байхгүй гээд нуугаад байхаар нь татаад үзтэл цамцных нь халаасанд утас нь байсан. Би тэгээд Т ахад өгсөн. Цамц нь задгай энгэртэй цамц байсан таттал мултрах гэж байсан. Би энэ цамцыг нь аваагүй. Т Доос гар утас, цэнэглэгчийн хамт авсан, Алтанчимэгээс түрүүвчтэй мөнгө, тамхи, асаагуурыг авсан талаараа хэлээгүй. Алтанчимэгийн ай фоне маркийн гар утсыг Т авсан. Дээрэмдсэн зүйлсийг хувааж аваагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 239-243 ху/,
Өсвөр насны яллагдагч Н.Пын өгсөн: “...Миний үйлдэл прокурорын тогтоолтой тохирч байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Т, Ц нар намайг Тын студи дээр хүрээд ир гэсэн. Би тэр хоёртой хамт байж байгаад харих гээд явж байтал Т би утастай болмоор байна гэсэн. Тэгээд Наран баарны урд талд явж байсан эрэгтэй хүнийгМ гүйж очоод жийж унагаасан. Түүний араас Ж нь гүйж очоод нөгөө эрэгтэйг цохиод бид араас нь очоод өшиглөж цохиод гар утсыг нь болоод түрийвчийг нь аваад зугтаасан. Гар утас, түрийвчийг нь Т аваад бид харьсан. Т бидэнд тэр залуугийн утсыг аваад өг гээд байсан.М хохирогчийг өшиглөж унагасан.Мг тэврээд авахаар нь Ж араас нь гүйж очоод өшиглөөд Ц, Т бид 3 очоод хохирогчийг өшиглөөд салгасан. Тэр хүний биеэс Ц асаагуурыг нь аваадМ гар утсыг нь аваад Т түрийвчийг нь аваад зугтаасан. Т дээрэмдсэн бүх зүйлийг авсан. Тухайн үедМ гар утсыг нь авсан байж байгаад Тод өгсөн. Бид А гэх хүнээс гар утас, асаагуур, түрүүвчийг нь авсан. Биднийг гэмт хэрэг үйлдэхийг захиалсан хүн байхгүй. Би гэрийнхээ сарын орлогыг мэдэхгүй байна. Ээж үсчин, аав гэртээ байдаг...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 247-250 ху/,
Б.Жийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой миний үйлдэл тохирч байна. Би хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 248- 2хх-ийн 01 ху/,
Өсвөр насны яллагдагч Э.Цийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ болсон асуудлын талаар ярьсан учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 02-04 ху/,
Өсвөр насны яллагдагчД.Мгийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татагдан өгсөн өмнөх мэдүүлэгтээ ярьсан учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 05-06 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 141-142 ху/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 184-185 ху/,
Хохирогч А.Аийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 208 ху/,
Хохирогч А.Аийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаартай
1. Иргэн А.Аийн биед гэмтэл учирсан байна.
2. А.Аийн биед тархи доргилт, хуйханд болон доод эрүүний шонтон орчим зөөлөн эдэд няцралт, ууцанд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний орчим жижиг жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Тархи доргилт, хуйханд болон доод эрүүний шонтон орчим зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, ууцанд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний жижиг зулгаралтууд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. 3-р шатлалын эмнэлгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана гэх дүгнэлт /1 хх-ийн 210-211 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 013 дугаартай
1. Шилжилгээнд ирүүлсэн “3” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. “1, 2” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /2 хх-ийн 31 ху/,
“Баянзүрх” дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 40-41 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3458 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 98 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2422, 2421 дугаартай тодорхойлолтууд /2 хх-ийн 105-106 ху/,
Н.Цийн хувийн хэргийн хуулбар /2 хх-ийн 107-109 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0402 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 116 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2419 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 119 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2481 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 120 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2490 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 121 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2411 дугаартай тодорхойлолт /2 хх-ийн 122 ху/,
Н.А, Н.П нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд /2 хх-ийн 123-125 ху/,
Н.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 128-129 ху/,
Ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /2 хх-ийн 130-139 ху/,
Хохирогч Н.Э хохиролд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг хүлээн авсан гэх бичгэн баримт /2 хх-ийн 140 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 04-08 ху/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх-ийн 09 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 188-189 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 187-190 ху/,
Хохирогч Б.Дын дээрэмдүүлсэн гэх гар утасны үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 207 ху/,
Хохирогч Б.Дын дээрэмдүүлсэн гэх гар утас, цэнэглэгчний үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 209 ху/,
Хохирогч Б.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаартай
1. Шинжлүүлэгч Б.Дын биед гэмтэл учирсан байна.
2. Б.Дын биед, баруун чихний хөхлөг сэртэнгийн орчим, баруун хавирганы нуманд зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний зовхины гадна талд цус хуралт, баруун хавирганы нум орчим жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ..
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Баруун чихний хөхлөг сэртэнгийн орчим, баруун хавирганы нуманд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн нүдний зовхины гадна талд цус хуралт, баруун хавирганы нумны зулгаралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*- ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /2 хх-ийн 211 ху/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 хх-ийн 18-23 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 115, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 827 дугаартай тодорхойлолтууд /3 хх-ийн 36-37 ху/,
Б овогтой Жийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /3 хх-ийн 38-55 ху/,
Д овогтойМгийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан талаарх баримтын хуулбар /3 хх-ийн 57-60 ху/,
Нжавын Цийн төрсний гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /3 хх-ийн 61 ху/,
Ял шийтгэлтэй талаарх лавлагаа /3 хх-ийн 62-65 ху, 4р хх-ийн 170-175ху/,
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4р хх-ийн 178-181хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /3 хх-ийн 71-79, 83-86, 97-105, 114-125 ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц, Н.А, Н.П нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 21-11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” дэлгүүрт нэвтэрч, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, архи, пиво, тамхи болон бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авч, иргэн Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6 плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Даатгалын байрны орчимд насанд хүрээгүй иргэн Б.Дын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн Б.Дыг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Самсунг Жи 2 загварын гар утсыг хууль бусаар авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгчД.М, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Н.Анарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 19120.............. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ц, Н.А, Н.П нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 21-11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” дэлгүүрт нэвтэрч, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, архи, пиво, тамхи болон бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авч, иргэн Н.Эд 349.700 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Наран зочид буудлын гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн А.Аийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Ай фоне-6 плас загварын гар утас, түрийвч, тамхины асаагуур, бэлэн 110.000 төгрөгийг хууль бусаар авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Ц, Н.П, Б.Ж,Д.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Даатгалын байрны орчимд насанд хүрээгүй иргэн Б.Дын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн Б.Дыг бүлэглэн зодож, хүч хэрэглэн Самсунг Жи 2 загварын гар утсыг хууль бусаар авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч А.Аийн өгсөн: “.... Тэгээд би уг баарнаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 01 цаг 30 минутын үед гараад найз Гг таксинд суулгаж өгөөд би цааш өөрийн гэр болох Даатгалын байр руу эхнэртэйгээ утсаар яриад алхсан. Наран баарны хойд талаар явган хүний зам дээр явж байтал миний араас хүмүүс гүйсэн. Би өөрийн эхнэртээ миний ард талаас хүмүүс гүйгээд байна гэж хэлэхэд зугтаачээ наадуулаасаа гэж хэлсэн. Би эхнэртээ эд нар яадаг юм бэ? гээд л хэлээд дуусахад л нэг нь миний ар талаас нурууны доод хэсэг рүү жийсэн. Тухайн үед би урагшаагаа шууд унасан Унасан хойноо би нэг залууг нь барьж аваад доороо оруулаад тэврээд дартал дээрээс нөгөө хэдэн залуучууд нь миний толгой руу өшиглөж зодсон. Тэгээд би өөрийн эрхгүй нөгөө залууг тавьсан. Намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь би өөрийн гартаа барьсан байгаа утсаа өгөөд энийг ав гэтэл нэг залуу нь миний утсыг аваад дараа нь намайг толгой руу өшиглөөд байсан.. Би нүүрээ дараад хэвтээд байтал намайг зодохоо болиод гэнэт зугтаагаад гүйсэн. Би тэгээд босоод байж байтал намайг манай эхнэр машинтай ирж аваад, цагдаагийн газарт ирсэн. Намайг 5 залуу зодож миний эд зүйлсийг авсан...Миний ай фоне 6 эс маркийн гар утас шаргал өнгөтэй байсан. Би уг утсыг 2 жилийн 1,200,000 төгрөгөөр мобикомын салбараас авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна. Асаагуур 20,000 төгрөгөөр авсан. Цэнэглэдэг тамхийг асаадаг асаагуур байсан. Түрийвч сувдан загасан түрийвч одоо би уг түрийвчийг 100.000 төгрөгөөр үнэлнэ. Миний түрийвчинд 110,000 төгрөг байсан. Миний зүүн талын хавирганы зөөлөн эд гэмтсэн байх. Баруун гарын эрхий хуруу бага зэрэг гэмтсэн...Би алдагдсан эд зүйлээ бүрэн олж авсан. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 193-196 ху/,хохирогч Н.Эгийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой би дэлгүүртээ сууж байгаад 22:00 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэртээ орсон юм. Тэгээд өглөө 08:00 цагт дэлгүүрээ онгойлгох гэж байсан чинь цонх нь хагархай байхаар нь цагдаа дуудсан юм….Би алдсан эд зүйлсээ юу юу байсан талаар нь тоо ширхэг бүрээр нь нарийн сайн гаргаад хэргийн материалд хийчихсэн байгаа. Манай дэлгүүр хяналтын камертай боловч тухайн үед ажиллахгүй байсан юм. Дэлгүүрийн цонхыг хагалж цонхоор нь орсон байсан.. Би гомдолтой байна. Би алдсан эд зүйлс,мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 ху/, насанд хүрээгүй хохирогч Б.Дын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед намайг М гэрт байж байтал М М дуудсан. Тэгэхээр нь би гэрийнх нь гадаа гарталМ, Т, Ж, Ц, П нар байсан...Тэгтэл Ц намайг бас гар барьсангүй ялгалаа гээд цохих гэхээр нь би зугтаад гүйсэн. Би зугтаагаад 4 дүгээр 10 жилийн саад руу давах гэтэл чадахгүй байсан. Би тэнд зогстол тэд нар ирээд намайг П, Ц өргөөд М даатгалыг тэнд байх грашны урд талруу авч яваад босгоод Т нь миний хойноос жийж унагаагаад намайг зодсон...Намайг бараг бүгд нийлээд зодсон....Миний 350.000 төгрөгөөр авсан жи 2 маркийн гар утсыг авсан.. Намайг дээрэмдүүлсэн талаар миний ээж мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191-193 ху/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганчимэгийн өгсөн: “...Б.Д нь миний хүү байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой миний хүү цустайгаа холилдсон байдалтай гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад намайг хүмүүс дээрэмдээд, утас авчихлаа гэсэн..Самсунг Жи 2 маркийн гар утсаа цэнэглэгчийнх нь хамт алдсан гэсэн..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 194-196 ху/,гэрч С.Пбуугийн өгсөн: “...Тэгтэл манай найз А манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ Г гэх найзтай хамт байсан. А.А саравчтай малгай өмссөн түүнийгээ доош дарсан байдалтай. Нүүр нь бага зэрэг хөхөрсөн байсан. Би Алтачимэгээс юу болсон талаар асуухад Арвис баарнаас гараад гэр рүүгээ орох гэж байхдаа Наран баарны хойд талд хүмүүст зодуулаад биед байгаа эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Утсаар яриад яриад явж байхад араас нь 5 залуу гүйж ирээд жийж унагаагаад бүгд зодоод дээрэмдсэн гэсэн.....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199-200 ху/,гэрч Н.Ч өгсөн: “...А.А манай нөхөр байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би өөрийн нөхөр болох А.Атэй утсаар ярьж байсан. Манай нөхөр Наран баарны хойд талд явж байна...Манай нөхөр надад миний хойд талаас хэдэн хүн гүйгээд байна гэсэн. Тэгэхээр нь би зугтаагаач гэтэл манай нөхөр ёолоод унасан. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гүйж гарсан. Би Наран баарны ард талд 3-4 минутын дараа очсон. Намайг очиход манай нөхөр толгойгоо бариад зогсож байсан...Манай нөхөр ай фоне 6 эс маркийн гар утастай. Сувдан цагаан, загасан түрийвчтэй биедээ 110,000 төгрөгтэй. Цэнэглэдэг асаагууртай байсан. Намайг очиход уг эд зүйлс байхгүй байсан... Манай нөхрийн куртек ар нуруун дээрээ бага зэрэг урагдсан байсан. Бусад хувцас нь шороо болсон байсан өөр хувцаснууд нь урагдаж цоороогүй. Манай нөхрийн нуруу, хамар халцарсан. Толгойны ар дагз хэсэгтээ товойсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 201-203 ху/,насанд хүрээгүй гэрч Т.Шгийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 23:00 цагийн үед манай найз Дгэрт Л бид 3 хонох гэж байсан чинь гаднаас А, П, Д, Ц нар орж ирээд дуу бэлдэнэ гэж байсан юм. А, П, Д, Ц, Л нар ойролцоо байдаг Баянзүрх нэртэй дэлгүүрт утсаа тавьж тамхи татна гэж ярьж байгаад гараад явчихсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00:00 цаг өнгөрч байхад гаднаас А, Л хоёр ороод ирэхээр нь би гэртээ харьлаа гээд хашаанаас нь гараад явж байсан чинь хашааны үүдэнд Д, Ц хоёр зөрөөд гэрлүү нь орж байсан. Тэр хоёр надтай үүдэнд зөрөхдөө гартаа тортой юм барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 14-15 ху/,насанд хүрээгүй гэрч Ц.Дөгсөн: “...Тэгээд бид манай гэрт утсаараа оролдоод байж байсан чинь орой 22:00 цаг өнгөрч байхад Н.П, Н.А, Н.Ц, Н.Д гэх манай найзууд гэрт орж ирээд миний компьютер дээр ганц нэг дуу дуулж үзэх гэсэн юм гээд орж ирсэн...Тэгээд орой багцаагаар 23:00 цаг өнгөрч байсан байх, би сайн санахгүй байна. П, Н.А, Н.Ц, Н.Д, Л нар дэлгүүр орно гээд явсан. Би гэртээ Штой хамт үлдсэн юм. Тэгээд багцаагаар 1 цагийн дараа Л, Ахоёр буцаж ирсэн...Удалгүй Штой зөрөөд П, Н.А, Н.Ц, Н.Д нар манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ цагаан өнгийн тортой эд зүйл бариад орж ирсэн. Тухайн торон дотор архи харагдах шиг болсон. Тэгээд би архи байхаар нь манай гэрт архи уухгүй шүү гар гэсэн чинь П, Н.А, Н.Ц, Н.Д нар тортой юмаа аваад гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17 ху/,насанд хүрээгүй гэрч Н.Дын өгсөн: “...Тэгээд Н.П, Н.А, Н.Ц, Г.Л бид тамхи авахаар гэрээс гараад дэлгүүр явж байгаад Л бид хоёр ард нь юм яриад явж байсан чинь Н.П, Н.А, Н.Ц 3 дэлгүүрийн зүгт яваад Л бид хоёр цагаан худгийн тэнд үлдсэн юм. Тэгээд удалгүй Н.П, Н.А, Ц нар гартаа зөндөө юм барьчихсан гүйгээд ирэхээр нь Л бид хоёр дагаад гүйсээр байгаад Дгэрт ирсэн. Тэгсэн чинь Д манай гэрт архи уух гээд байгаа юм уу гээд хөөгөөд байхаар нь Н.П, Н.А, Н.Ц нар гараад явчихсан...Дэлгүүрийн цонхыг нь тогшиж байсан чинь хагарчихсан гэсэн тэгээд цонхоор нь Н.П, Н.А, Н.Ц нар ороод архи, ундаа тамхи, печень гэх мэт зүйл авсан байсан. Би зарим нэг зүйлсийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 18-19 ху/,гэрч У.Мөнхбаянгийн өгсөн: “...Би Б.Дыг танина..2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би Дтой хамт өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Барилгын 16-ийн 4 дүгээр орцны 2 давхрын 16 тоотод утсаар тоглож байхад гаднаас нэг хүн шүгэлдсэн. Тэгээд гарталМ, П, Ж, Ц, Т гэх залуучууд байсан. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д тэр 5 залууд зодуулж утсаа цэнэглэгчийн хамт дээрэмдүүлээд гэсэн....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 201-202 ху/,Б.Жийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой миний үйлдэл тохирч байна....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 248- 2хх-ийн 01 ху/,Өсвөр насны яллагдагч Э.Цийн өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /3 хх-ийн 02-04 ху/,Өсвөр насны яллагдагчД.Мгийн өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /3 хх-ийн 05-06 ху/, Хохирогч А.Аийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаартай/1 хх-ийн 210-211 ху/,“Баянзүрх” дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 40-41 ху/,шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 207 ху/,Хохирогч Б.Дын гар утас, цэнэглэгчний үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 209 ху/, Хохирогч Б.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 211 ху/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарын үйлдлийг бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.А нарын үйлдлийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...”гэж мөн хуулийн 3 дахь хэсэгт”... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”гэж тус тус заажээ.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарын үйлдлийг бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэж зөвтгөх нь зүйтэй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нар нь хохирогч А.Аийн биед “...Тархи доргилт, хуйханд болон доод эрүүний шонтон орчим зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл..”гэх шинжээчийн 2018 оны 08дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 210-211хуу/, мөн насанд хүрээгүй хохирогч Б.Дын биед “...Баруун чихний хөхлөг сэртэнгийн орчим, баруун хавирганы нуманд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл..”гэх шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт /2р хх-ийн 201хуу/ гэх дүгнэлтүүдэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно. Харин дээрэмдэх гэмт хэргийн бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагдах шинж нь илээр буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно. Мөн хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэж гэмт этгээд хүч хэрэглэж айлган сүрдүүлж хохирогчийн эсрэг чиглэсэн довтолсон байхыг хэлнэ.
Хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг бөгөөд шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.А, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Д.М нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох нуугдах, зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин байр, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, граж.. зэргийг хамруулан ойлгоно. Иймд шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц шүүгдэгч Н.П нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа будсын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч НЦ шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.Анар нь нууцаар, хууль бусаар үйл ажиллага явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эд 349.700 төгрөгийн, хохирогч А.Ат 415.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Дт 125.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд энэ нь “Баянзүрх” дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 40-41 ху/,хохирогч Б.Дын дээрэмдүүлсэн гэх гар утасны үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 207 ху/,хохирогч Б.Дын дээрэмдүүлсэн гэх гар утас, цэнэглэгчний үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 209 ху/, хохирогч А.Аийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 208 ху/ зэрэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирол төлсөн талаар хохирогч Н.Э хохиролд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг хүлээн авсан гэх бичгэн баримт /2 хх-ийн 140 ху/, хохирогч А.Аийн өгсөн””...Би алдагдсан эд зүйлээ бүрэн олж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 193-196 ху/,хохирогч Б.Дын өгсөн”... хохирол төлбөрөө бүрэн авсан надад нэхэмжлэх зүйл байхгүй..”гэх мэдүүлэг/4р хх-ийн 184-185хуу/, хохирогч А.Аийн өгсөн”... би хохирол төлбөрөө бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 72-73хуу/, насанд хүрээгүй хохирогч Б.Дын хууль ёсны төлөөлөгч О.Ганчимэгийн хэргийн материалтай танилцахдаа”..гомдол санал байхгүй” /4р хх-ийн 110хуу/, гэсэн байх тул шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь М Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2015оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08нд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг тус тус журамлан 2015оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас 2015оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна.
Мөн эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт”...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...”гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн “...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…”гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.Анар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч нарын арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарт тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П шүүгдэгч Н.Анарт тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2/хоёр/жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2/хоёр/жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07дугаар сарын 02-ны өдрийн М Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Пд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Б.Жид оногдуулсан 1/нэг/жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгчД.Мд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Жийн цагдан хоригдсон 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Ж, шүүгдэгч Б овогт ДийнМ, шүүгдэгч Б овогт Н жавын Ц, шүүгдэгч М овогт Нын П нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Б овогт Н Ц, шүүгдэгч М овогт Нын П, шүүгдэгч Б овогт Н А нарыг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байр агуулахад нэвтэрч, бусдын эд зүйлийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 , 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Ж, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Цт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Ад 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жид 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Пд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Цт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгчД.Мд 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Пд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгчД.Мд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял,шүүгдэгч Б.Жид оногдуулсан 1/нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07дугаар сарын 02-ны өдрийн М Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хягзаарлах ялаар, шүүгдэгч Н.Пд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Б.Жид оногдуулсан 1/нэг/жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгчД.Мд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.А, шүүгдэгч Н.П нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нар нь 2/хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Н.А, шүүгдэгчД.М нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хориглосугай.
8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.Ц нар нь шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Н.А, шүүгдэгчД.М, шүүгдэгч Б.Ж нарт шүүхээс оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Н.А, шүүгдэгчД.М, шүүгдэгч Б.Ж нарт 1/ нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П нарт 2/хоёр/ жилийн хугацаанд тус тус хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.П, шүүгдэгчД.М, шүүгдэгч Н.Анар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.П, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Н.А, шүүгдэгчД.М, шүүгдэгч Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ