| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03437/И |
| Дугаар | 181/ШШ2017/03109 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2017/03109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: НШШГГ-т
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг тогтоолгож, уг дарааллаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэрээр В.Г-оос 271.518.000 төгрөгийг гаргуулан С.О надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагаа эхэлсэнээс хойш төлбөр төлөгч В.Г нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зайлсхийх бүхий л арга заль хэрэглэж, төлбөр төлөх ямар ч санаачлага гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь арга хэмжээ авч чадахгүй, шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагааг явуулж чадахгүй саатуулж оролцсон байдаг.
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1155 дугаартай шийдвэр гаргуулдаг. Энэ шийдвэрээр н.Баасанжаргал нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөө тодорхойлуулсан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01561 дугаартай шийдвэр мөн хөрөнгүүдэд өмчлөгч тогтоолгох хэлбэрээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаартай шийдвэрээр бас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Ингээд 4 төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ШГА дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох ажиллагааны хурлаар В.Г-гийн өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байр, 49 тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж, 170 дугаар байр, 120 тоот хаягт байршилтай 54.63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаартай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон, төвийн 1 дүгээр гудамж, 70/а тоот хаягт байршилтай 384 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204007236 дугаартай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон, төвийн 1 дүгээр гудамж, 70/а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагч надад санал болгох хурлаар төлбөр авагчид санал болгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмчлөлд шилжүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст үүрэг болгосон байдаг боловч өнөөдрийг болтол бүртгэхгүй байгаа. Ямар маргаан үүссэн гэхээр Б.Б-ын нэхэмжлэлтэй В.Г-т холбогдуулан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэрэг маргааны шийдвэрүүд бүртгэлийн газар очсон байгаа. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албан дээр эдгээр шийдвэрүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа давхар явагдаад эхэлж байгаа.
Ингээд В.Г-гийн 4 төрлийн хөрөнгө дээр Б.Баасанжаргалын 2 шийдвэртэй ажиллагаа, В.Г-гийн 15-44 УНЧ улсын дугаартай хар өнгөтэй Lexus 570 маркийн автомашин дээр нь төлбөр авагчаар н.Пүрэвдаваагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гээд 5 төрлийн хөрөнгө дээр 3 ажиллагаа явагдаад, Улсын бүртгэлийн газар дээр тухайн хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх, өөрчлөлт оруулахтай холбоотой албан бичгүүд ШГА-аас яваад, Бүртгэлийн газар алийг нь эхэлж хийхээ мэдэхгүй болсон. Ингээд эрх ашиг нь зөрчигдсөн учир шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан он цагийн дарааллаар шаардлагыг хангуулах шинэ зохицуулалт орсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112.3 дах хэсэгт заасны дагуу дарааллыг тогтоолгон, тогтоосон дарааллаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг НШШГГ т даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/6 дугаар шийдвэрээр В.Ганзоригоос 271.518.000 төгрөгийг гаргуулж, С.О д олгохоор шийдвэрлэж, 2014 оноос эхэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
Дээрх шийдвэрийн дагуу В.Ганзоригийн төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны 49 тоот 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж 170 дугаар байрны 120 тоот 54,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот 384 м.кв талбайтай хувийн сууц 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй.
Иймд хөндлөнгийн шинжээч “Итгэл эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 66 дугаар байрны 49 тоот орон сууц нь 121,812,500 төгрөг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Намьяанжугийн гудамж 170 дугаар байрны 120 тоот орон сууц нь 98.744.600 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо. Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот хувийн сууц, газрыг 221.436.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.
Төлбөр төлөгч В.Г нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16447 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4308 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1042 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон бөгөөд Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 887 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн мөн Төлбөр төлөгч В.Г нь 2015 оны 12 дугаар 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хоёр дахь албадан дуудлага худалдаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02355 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож , Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 984 магадлалаар Давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон бөгөөд Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00914 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181Ш/32017/02239 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.
Мөн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/Ш32017/05039 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Төлбөр төлөч В.Г нь санал болгох хурлын шийдвэрт гомдол гаргасан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00859 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1155 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Төлбөр авагч С.О нь Сүхбаатар дүүргийн шүүхэд санал болгох комиссын хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181 ШШ2017/01409 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,7-д заасныг баримтлан санал болгох комиссын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дахь шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч В.Г нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/Ш32017/00277 дугаар захирамжаар хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний тогтоосон үнийн 50 хувиар тооцож төлбөр авагч С.О д санал болгон шийдвэрлэсэн болно.
Б.Б Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эд хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах нэхэмжлэл гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101 /Ш32017/14643 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
2015 оны 12 сарын 16-ны өдрийн 8826 дугаар шүүхийн шийдвэртэй 140.857.147 төгрөгийг гаргуулж н.Пүрэвдаваад олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч В.Г-гийн 100 хувь өөрийнх нь өмчлөлийн 15-44 УНЧ улсын дугаартай хар өнгөтэй Лексус 570 маркийн автомашиныг битүүмжилж хураагаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байгаа. Өнөөдөр 10 цагт хөдлөх эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаа явагдах гэж байгаа. Анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтран өмчлөгчийг тогтоосон шүүхийн шийдвэр дээр Улсын бүртгэлийн хэлтэст даалга гэсний дагуу даалгах мэдэгдэл явуулсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэж явагдсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах зүйл байхгүй ” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч НШШГГ т холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг тогтоолгож, уг дарааллаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирол 16.969.873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б шийдвэрээр В.Г-гоос 270.010.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О д олгож шийдвэрлэсэн ба 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 405 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 425 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч В.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үе шат бүрт гомдол гаргаж, шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянасан ба нэхэмжлэлийн шаардлага уг ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулиар тогтоосон дарааллын дагуу явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... В.Ганзоригт холбогдох нийт 4 шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн эхний ажиллагаа нь төлбөр авагч С.О ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа юм, түүний дараа төлбөр авагч Ё.П, Б.Б-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас нэр бүхий 4 эд хөрөнгийг С.О д санал болгосон боловч, дээрхи ажиллагаа нэгэн зэрэг явагдаж, С.О ын ажиллагаа бүрэн зогссон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар С.О д 4 эд хөрөнгийг үнийн 50 хувиар тооцож санал болгосон бөгөөд уг хөрөнгө нийт төлбөрийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт С.О ын төлбөрийг барагдуулах талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл бүртгэл хийхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэж тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.” гэж заажээ.
Төлбөр авагчаас нэгэн зэрэг хэд хэдэн төлбөр гаргуулах ажиллагаанд эхний шийдвэрийг бүрэн дуусгавар болгож байж, дараагийн гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангах бөгөөд уг хөрөнгө нь барьцаа хөрөнгөөс бусад хөрөнгөөр төлбөр гаргуулах ажиллагаанд дээрхи дараалал, зарчмыг баримтлана.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох хурлаар төлбөр авагч С.О д Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-42 тоот 66 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 170-120 тоотод байрлах, 54,63 м.кв 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон 1 дүгээр гудамж, 70/а 384 м.кв хувийн орон сууц, 700 м.кв газрыг нийт үнэлгээний 50 хувиар санал болгосон /хх-ийн 14 дэх тал/ ба нэхэмжлэгч С.О нь одоо 50.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “С.О ын төлбөрт 15-44 УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг анх С.О ын төлбөр авах ажиллагаагаар илрүүлсэн бөгөөд төлбөр төлөгч В.Ганзориг шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан учир төлбөр авагч Ё.Пүрэвдаваагийн ажиллагаанд хураасан” гэх тайлбарласан бөгөөд НШШГГ нь эхний буюу С.О ын гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах дарааллыг хуулиар зохицуулж өгсөн байна.
Төлбөр төлөгч В.Ганзоригт холбогдох дараахи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа он цагийн дарааллаар авч үзвэл:
1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б шийдвэр, 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 405 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 425 дугаар тогтоолын дагуу 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8837/ч дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 2123 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗ/14850 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 428 дугаар тогтоолоор хариуцагч В.Г-гоос 140.000.000 төгрөг гаргуулж Ё.П-д олгож шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2310 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1155 дугаар шийдвэрээр Б.Б-ыг хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ба 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 тоот гүйцэтгэх хуудсаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.
4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаар шийдвэрээр Б.Б-ыг хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ба 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1099 тоот гүйцэтгэх хуудсаар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг дээр дурдсан байдлаар тогтоох нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч С.О , төлбөр авагч Ё.П, Б.Б гэсэн дарааллаар гүйцэтгэхийг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР