Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: С.З нарыг оролцуулан, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сн Зт холбогдох 2012................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Хар чулууны булаг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт С З /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.З нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Барчингийн Шанд гэх газраас хохирогч Г.Э эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:


Эрүүгийн 2012000430175 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мэдүүлсэн:
Хохирогч Г.Э өгсөн: “...Манайх Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байрлах Барчингийн Шанд гэх газарт нутагладаг юм. Манайхтай айл саахалт С, С хүү Б, С гэх айлууд нутагладаг. Манайх 2019 оны хавар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутагт нутагладаг Ж гэх айлаас 1 тооны шүдлэн насны эр үхэр худалдаж авсан юм. Тухайн авсан үхрээ 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хүртэл үхэртэй сүрэг болгож маллаж байгаад 08 дугаар сарын 09-ний өдөр хулгайд алдсан юм. Манай алдсан үхэр сүрэг дотроо байдаг шүдлэн насны эр үхэртэй хамт байнга бэлчээрт бэлчдэг. Тухайн алддаг өдөр манай эхнэр Б дүү Ц хамт үнээгээ сааж байхад гэрийн гадаа ирж явсан манай шүдлэн насны ягаан халзан эр үхрийг айл саахалт нутагладаг Б гэх залуу өөрийн адуутайгаа нийлүүлээд тууж явахыг манай эхнэр Б болон дүү Ц нар харсан гээд надад хэлсэн. Би гэртээ байсан болохоор яг хараагүй араас нь явах гэтэл тухайн үед Боо орж байсан болохоор маргааш очоод үхрээ авъя гэж бодсон. Маргааш нь Бын гэрт үхрээ авахаар очиход Б байхгүй байсан харин түүний аав С гэртээ байж байсан. Би Саас манай ягаан халзан шүдлэн үхэр танай энэ хавиар харагдав уу гэхэд С надад би ойрын 4 хоног архи ууж байгаад гэртээ ирж байна би бол ойрд малд яваагүй байгаа харин манай хүү Б л малдаа яваад байгаадаа Б Төвшрүүлэх сум руу зах банз ачиж ирэх гээд Стай хамт машинаараа явсан гэж хэлсэн юм. Би буцахдаа ямар ч байсан тэдний үхэрт байж магадгүй гээд замаараа үхрийг нь шүүж үзэхэд манай алдсан ягаан халзан шүдлэн тэдний үхэрт байгаагүй. Урд өдөр нь манай үхрийг Б туугаад явсан болохоор нь би хулгай хийж байгаа юм байхдаа гэж бодоод Стай хамт Б явсан гэхээр нь тэр хоёрын банз авах гэж явсан Төвшрүүлэх сумын төвийн модны захуудад хүнд хэлээд хайлгаж үзэхэд тийм машин банз авахаар Төвшрүүлэх ороогүй байсан. Ингээд манай шүдлэн насны эр үхэр алга болсон би Быг тухайн хэргийг үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа. Учир нь манай үхэр алга болдог өдрийн маргааш Б, С гэх залуутай хамт машинтайгаа Төвшрүүлэх сум руу банзанд явсан гэсэн боловч яваагүй байсан. Харин дараа нь сураглахад Б С нар хамт Хотонт сумын Улаан хужирын аманд байдаг Х гэх айлын гадаа машинаа унаад согтуу явж байсан байна лээ үүнийг манай том хүү Т үхрээ хайж яваад харсан байсан. Манай алдсан ягаан халзан шүдлэн үхэр 2019 оны хавар би 550.000 төгрөгөөр худалдаж авсан үхэр байсан эр үхэр байсан учраас 2019 оны намар тарга тэвээрэг сайтай үхэр байсан. Манай хоёр айл саахалт нутагладаг учраас нэгнийгээ сайн танина хараад шууд таньсан гэж хэлсэн, ягаан халзан шүдлэн үхрээ өөрийн мал учраас сайн танина шүү дээ. Би бол биеэрээ уулзаагүй харин манай эхнэр Б Галаа гэх хүнээр дамжуулж Бд үхэр тууж явсан гэж хэлсэн байна лээ. Харин Б юм хэлээгүй гэсэн. Б нь манай нутгийн Сын хүү байгаа юм, С нь Хархоринд нутагладаг Л хүү байгаа юм. Би энэ хоёрын бүтэн нэрийг мэдэхгүй байна. Би үхрээ 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна. Би алдсан 1 тооны үхрээ төлүүлэх гомдолтой байна өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед алдсан үхрээ хайж яваад Б болон С нарыг Хотонт сумын Улаанхужир гэх газар байдаг Хгийн гэрт байгааг мэдээд өөрийн хүргэн Иийг явуулахад Хгийн гэрт Б, С хоёр хамт архи уугаад байж байсан Б манай хүргэн Иөд хандаж ах нь хулгай хийсэн ч баригдахгүй хуулинд очсон ч улайхгүй гэж ярьж байхыг нь манай хүргэн надад хэлсэн. Би мөн үхрээ хайж байгаад Хоолойн худаг гэх газарт байдаг Б гэх айлд очоод би үхрээ алдчихлаа танай энэ хавьд машин унаа харагдсан уу гэж асуухад Б надад би урд шөнө хурдан даагаа хоолыг нь тааруулж сахиж хоносон урд шөнийн 03 цагийн үед хойноо битүү бардактай цагаан өнгийн портер машин явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/,
Хохирогч Г.Э дахин өгсөн: “...Би Сын үхэрт нь очиж үзэхэд манай үхэр байхгүй байсан, би тэдний үхрийг гэрийнх нь зүгт хөөчихөөд өөрийнхөө гэр рүү харьсан. Би тэр үед бол тэдний хүүг Сарманданхаас огт асуугаагүй харин үнээний зэлэн дээр хууч хөөрч байхад С надад хандаад манай хүү Б, Сын хамт Төвшрүүлэх сум руу өнөө өглөө зах банзад явсан гэж ярьж байсан. Харин өөрийнхөө бага хүү Дийг Сын малыг усалж байгаа гэж яриад өөрийнхөө үхрийн услах зорилгоор үхэр сүргийг ойртуулж, малын бэлчээрээс хөдөлгүүлсэн, би үхрийг нь хөдөлгөчихөөд гэр рүүгээ явж байхад тэдний бага хүү Д нь Сын малыг усалчихаад ирж явсан. Би гэртээ ирээд 14 цагийн орчимд Төвшрүүлэх суманд оршин суудаг хамаатан болох Бын  гэр рүү эхнэр Быг яриулж, Төвшрүүлэх суманд хөрөө рам ажиллуулдаг гэх хүний дугаар авч ямар нэгэн хүн зах банз худалдаж авсан талаар асуухад огт аваагүй гэж манай эхнэрт хэлсэн байсан. Түүний дараа өөрийнхөө том хүүг Хотонт сум руу С, Б хоёрыг тандуулахад Хотонт сумын Х гэх айлын гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүргэнээ явуулж үзүүлэхэд Хгийн гэрт С, Б нар архи уусан сууж байсан. Тиймээс зах банзад тэр өглөө явсан гэдэг бол худлаа манайхыг үхэр алдсаны орой буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө манай саахалт айлын Буянхишиг нь даага харж байхад гэрийнх хажуугаар машин явсан гэж ярьсан. С, Буянхишиг хоёрынх бол саахалт айлууд, нэг хамрын наана цаана л байдаг. 1 км ч хүрэхгүй байх их ойрхон ба дуран байтугай нүдээрээ харахад ч хүртэл ямар зүсмийн мал юу болж байгааг бид нар хараад таниж чадна. Сын манай хоёрынх 1 хамрын наана цаана л нутагладаг адуу мал байнга л манай өвөлжөөн дээр бэлчдэг. Манайхыг үхэр алддаг өдөр 18 цагийн орчимд зүүн талаас татаад тэдний адууны түрүүч нь хамар даваад гэр рүүгээ явсан ба сүүлийнх нь хэсэг адуу манай өвөлжөөн дээр үлдсэн. Харин тэр үед манайх үхрээ хураасан үнээгээ сааж байхаар нь би хэсэг дуг хийсэн хооронд л тийм зүйл болсон. Манай үхрүүд бол саалгаж дуусаад эхнээсээ сувиа суураг нь эхлэж өөрийнхөө өвөлжөө рүү бэлчдэг. Харин тэр үед саалгаж дуусаагүй дутуу үхрүүдээ сааж байх тэр үед л З нь манай бэлчсэн үхрүүд дотроос хулгай хийсэн байсан. Тэгсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг гүрийгээд байгаад гомдож байна. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй 3эвхүйдүүхэн өнгөтөй, цайвардуу үхэр бөгөөд минийхээр бол ягаан халзан зүстэй л гэж хэлнэ гэхдээ хүмүүс янз янзаар хэлэхээр л үхэр байгаа юм. Сын тугалан үхэр бөгөөд нутгийн хүн Ж нь түүнээс худалдаж аваад надад 2019 оны хавар зарсан. Би тус үхрийг анх худалдаж авах үедээ 5 үхэр худалдаж авсан бөгөөд бүгдийг нь өөрийнхөө үхэрт холбоод хонь шиг хариулаад өөрийнхөө үхэрт ижилсүүлсэн байна. Маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,
Хохирогч Г.Э дахин өгсөн: “...Буянхишиг надад ярихдаа шөнө 3 цагийн үед урдаасаа хойшоо л машин явж байсан гэж ярьсан түүнээс өөр зүйл яриагүй. Мөн миний өмнө мэдүүлгүүдэд өгсөн С Бтой хамт явсан гээд л өөр хүмүүсийн нэр ус оруулаад зөндөө юм ярьсан гэхдээ бол эдгээр ярьсан зүйл бол миний өөрийн хар таамаг юм. Яагаад би үүнийг таамагласан бэ гэвэл Б одоо бол хэргээ хүлээхгүй бүгд намайг цагдаад хандаж байгаа талаар дээрээс хойш мэдсэн түүнээсээ хойш бүгд ах дүү хамаатан садан хүмүүс учраас үгээ нийлүүлсэн байх, харин гэхдээ манай үхрийг туугаад аваад явсан нь бол баттай үнэн түүнийг бол таамаглах биш нүдээр манай эхнэр, дүү хоёр харсан тиймээс би маш их гомдолтой байна. Тэр байтугай манай эхнэрийг Бийн аав нь хүртэл зодчихсон мөртлөө одоо болтол зодсонгоо ярихгүй бид нарыг гүтгэж байгаа зүйлс яриад байгааг л харахад ойлгомжтой. Би үхрээ алдах үедээ Сын ээж болох Өвөрхангай аймгийн Хархорин суманд махын ченж хийдэг П рүү дүү охин Цаар яриулахад Хархорин суманд байна гэж ярьсан. Тэгсэн харин сүүлд нь С надад хандаад танайхыг үхрээ алдах үед манай эгч Улаанбаатар хотод явсан гэж хэлсэн би ч тэр үед танай тэнэг хүү С хоёр нь Пд л аваачиж зараа биз гэж хэлсэн юм. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Хохирогч Г.Э дахин өгсөн: “...Үхэр алддаг буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн оройхон гэгээ тасрахаас арай өмнөх нь манай намаржааны хойгуур Сынд очдог замаар хөх өнгийн банзаар өндөрлөгөө хийсэн портер маркийн машин явсан. Тэгсэн манай том хүү мах Б буюу Э ахын машин мөн шиг байна гэж ярьж байсан. Тэгсэн нөгөө машин шөнө 23 цаг өнгөрч байхад буцаад Сын талаас манай хойгуур гараад сумын төв явдаг замаар буцсан. Тэр үед нь бол би үхэр мал ачсан эсэх талаар нь мэдээгүй. Тэгсэн харин Б нь ирээд явсан гэж сонссон. Тэгээд Бтай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн газрын гадаа уулзаж ярилцахад миний харсан хөх өнгийн портер машинаар Б нь С гэх айлд тухайн өдөр очиж үхэр худалдаж авсан талаараа ярьсан. Гэхдээ Б бол манайхаас Зын туусан үхрийн нас, зүс нь зөрж байна тиймд Б бол тухайн хэрэгт хамаагүй гэж бодож байна. Тэглээ ч Быг манай ардуур гарч Сын руу явахаас өмнө нь З нь манай үхрийг адуутай нийлүүлж туугаад авч явсан гэж эхнэр хэлсэн. Яагаад гэвэл би тэр үхрийг З туугаад явах үед нь бол гэртээ унтаж байсан харин Б нь манай хаяагаар машинтайгаа С гэх айл руу явах үед машины чимээнээр нь сэрсэн юм. Тэгээд үхэр рүүгээ явахад манай нөгөө хулгайд алдсан шүдлэн байхгүй болсон байсан. Тэр өдрийнхөө 18 цаг болох гэж байхад гэрийнхээ гадаа адууны хашаан дээр хамт туугдсан. Нөгөө нэг шүдлэн үхэртэйгээ хамт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,

Хохирогч Г.Э дахин өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Зын аав нь манайд ирж уулзаад танай адуу малыг устгана гэж согтуу ирээд агсан тавиад явсан. Тэрнээс биш хүү З нь ирж уулзаагүй. Би алдсан  үхрийнхээ үнийг болон бусад гарч байгаа зардлыг нэхэмжилж байна. Баримтаар нэхэмжилнэ. Одоогоор баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,
Гэрч М.Бы өгсөн: “...Манайх Хотонт сумын Хөөвөр багийн Барчингийн шанд гэх газарт өвөлжөөн дээрээ нутагладаг. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манайх зуслан дээрээ байхдаа нэг тооны үхэр хулгайд алдсан юм. Тухайн алдсан үхрээ 2019 оны хавар Төвшрүүлэх сумын Ү Ж гэдэг айлаас 1 тооны үхэр эр шүдлэн үхэр байхад нь худалдаж авсан юм. Манайд тухайн үхэр ирээд 2019 оны хавраас хойш байсан. Манай үхэртэй хамт бэлчээрт гардаг байсан. Тухайн үед алдахад 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн гадаа намайг үнээгээ саагаад байж байхад зарим нэг сувай үхэрнүүд ирээгүй байсан. Манай дүү Ц бид хоёр үнээ сааж байтал Ц надад манай 2 эр шүдлэнг манайхтай айл саахалт байсан Б гэх хочтой залуу туугаад явчихлаа 1 шүдлэн нь наашаа эргэсэн чинь нөгөө шүдлэнг нь адуундаа нийлүүлээд туугаад явчихлаа гэж хэлсэн. Ц би яваад үхрээ туугаад ирье гэхээр нь би яах юм бэ Боо ороод байна маргааш өглөө авъя гэж хэлсэн. Гэтэл маргааш нь үхрээ авах гээд манай нөхөр Э Бын гэрт очиход манай үхэр байхгүй байсан. Б манай нөхөрт хэлэхдээ би ойрын 4 хоног малд яваагүй танай үхрийг мэдэхгүй байна ойрын 4 хоног би архи уугаад байж байна гэж хэлээд явуулсан байсан. Манай алдсан үхэр бүдэг ягаан зүсмийн духан дээрээ том халзантай шүдлэн насны эр үхэр байсан, чихэндээ ухаад авсан ухмал имтэй байсан. Шүдлэн үхрээ алдсан өдрийн маргааш нь манай гэрт Б гэх залуугийн төрлийн хүн нь болох хар Галаа гэх хочтой залуу орж ирсэн юм. Би Галаад хандаж танай Б чинь манай шүдлэн үхрийг туугаад явчихлаа авах гэхээр байхгүй гэх юм чи очиж Бдоо намайг ингэж байна гэж хэлээрэй гээд явуулсан юм. Хар Галаа манайд эргэж ирээд би Бынд очиж Б эгч та нарыг манай үхрийг туугаад явсан гэж хэлж байна та нар хүний юм аваад ичдэггүй юм уу явж тэр үхрийнх нь учрыг ол гэж хэлсэн. Гэтэл надад тэд нар юу ч дуугарахгүй байна гээд манайд ирээд надад хэлсэн. Манайх үхрээ алдсан өдрийн маргааш нь үхрээ хайж байгаад Бын гэрт очиж Бын аав Саас халзан эр үхрээ алдчихлаа танай энэ хавиар харагдав уу гэхэд С би сайн мэдэхгүй байна манай үхэрт үзээ, манай хүү Б Сын машинаар зах банз ачихаар Төвшрүүлэх сум явсан гэж хэлсэн би Төвшрүүлэх сумаас зах ачсан портер машин сураглахад тийм машин тухайн өдөр банз ачаагүй байсан би ямар ч байсан С Б хоёр машинаараа өөр тийшээ явсан юм байна гэж бодсон. Үүний дараа би манайхтай ойрхон нутагладаг нутгийн айл болох С гэх айлд очоод Б та нар ямар муухай юм бэ манай үхрийг ачаад явчихсан байна тийм хэрэгтэй үнэтэй үхэр байсан юм бол хэлээд авахгүй яасан юм бэ хулгай хийгээд авчихсан байх юм гэтэл С надад юу ч хэлээгүй дуугүй суугаад байсан. Манай үхэр духан дээрээ том халзантай монголын шүдлэн насны эр үхэр байсан. Манай үхэр гэртээ ирэхээр явж байсан тэдний адуу ойрхон байсан. Хараад шууд танисан барааг нь хараад таних боломжтой газар байсан. Манай үхрийг адуундаа нийлүүлээд туусан хүн Б гэх залуу мөн байсан. Манай үхэртэй ойрхон Бын адуу л бэлчиж байсан өөр үхэр мал байгаагүй. Манай мал Бын мал хоёр нэг бэлчээрт бэлчдэг учраас мал ахуйгаа хараад ерөнхийд нь таньдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51/,
Гэрч М.Бы дахин өгсөн: “...Манай үнээн зэлнээс өвөлжөөний үхэр байсан гэх газар хүртэл 1 км ч хүрэхгүй зайтай газар байсан. Би Бийг хүүхэд байх цагаас нь мэдэх бөгөөд үхэр тууж явах үедээ бараан морь бараан дээлтэй явсан ба үхэр хөөхөөс өмнө тэр өдөр манай гэрийн хаяагаар бараан морь бараан дээлтэйгээ явж байсан дээрээс нь манай өвөлжөөн дээр байсан адуу бол Сын адуу байсан учраас Б гарцаагүй мөн. Би бол нүдээр хараад шууд танисан дээрээс нь бас өөрийнхөө дүү охин болох Цаар дурандуулсан юм. Харин би бол тухайн үед дурандаагүй. Бүх үхрээ үнээний зэлэн дээрээ хураагаад үнээгээ сааж байх зуур сувиа суураг үнээ нь түрүүлээд өвөлжөөнийхөө урд хэсэг бэлчээр рүү бэлчсэн байсан үхрүүд дундаас манай хулгайд алддаг ягаан халзан үхрийг, одоо үхэрт байгаа улаан шүдлэн үхэртэй хамт туугаад явж байсан чинь улаан шүдлэн үхэр буцаад өөрийнхөө үхэр рүү салаад давхисан. Харин ягаан халзан үхэр нь Сын адуутай цуг голд нь хамагдаад явсан. Би үхэр алдсан газраа зааж өгч чадна. Одоо манай үнээний зэлний үлдэгдэл хэсэг байгаа харин үхэр байсан газар нь манай өвөлжөөний урд бэлчиж байсан. Би өөрийнхөө үхэр харсан газраас үхэр алдсан газарт мал болон хүн оролцуулж болсон байдлыг сэргээн дүрсэлж, ялгаж таниж чадна. Манайх тэр жил 5 үхэр худалдаж авсан ба манай хүүгийн аймгаас худалдаж авсан улаан бяруутай, манай алдсан ягаан халзан шүдлэн үхэр салдаггүй хамт ижилссэн ба тэр хоёрыг хамт үхрийн захад жаахан зайдуу харин Сын адууны ойролцоо бэлчиж байхад нь хөөж өөрийнхөө адуутай нийлүүлээд Б гэгч нь хөөж авч явсан талаар би болон манай дүү өөрийнхөө нүдээр харсан. Манай малаас ганц нэг хонь мал байнга дутаад байдаг байсан ба уржинан жил манай хоёр хонь хөлөөрөө Сын хонинд очсон байсан ба би тэрийг харсан тэгээд авах гээд очих үед байхгүй болсон байсан. Тэгэхээр нь маргааш манай үхэр байх нь үгүй юу гэж бодоод дүү охин явах гэхээр нь явуулаагүй үлдээсэн тэгсэн харин яг хулгай хийгээд авсан одоо бол аваагүй гээд түүнээс болж зодоон цохион хүртэл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/,
Гэрч М.Бы дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний нүдний хараа зүгээр. Ойрын хараа жаахан тааруу байж магадгүй, холын хараа зүгээр. Өөрийнхөө үхэр тууж явсан зайнаас нүдээр ч, дурангаар ч танина. Тэр тусмаа Зыг бол бүр сайн танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
Гэрч Б.Цын өгсөн: “...Манай ах Э нь тус аймгийн Хотонт суманд мал маллаж амьдардаг. Хэрэг гарах үед Барчингийн шанд гэх газар зусландаа нутаглаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би эгч Бтай хамт орой үнээгээ саагаад байж байсан. Манай зарим нэг сувай болон эр үхрүүд ирээгүй байсан юм. Ирээгүй байсан үхэр дотор манай ягаан халзан зүсмийн шүдлэн, эр үхэр байсан. Би үнээгээ саагаад байж байтал гэртээ ирж байсан манай хоёр үхрийг морьтой хун туугаад байх шиг харагдсан. Би гайхаад дурандаад үзэхэд бараан морь унасан манайхтай айл саахалт нутагладаг Б гэх хочтой залуу манай хоёр шүдлэн үхрийг туугаад явж байсан. Би цааш нь харахад манай нэг үхэр гэр рүүгээ эргээд явахад үлдсэн ягаан халзан үхрийг Б туугаад өөрийн адуундаа нийлүүлээд аваад явчихсан. Быг манай үхрийг туугаад явж байхыг би эгч Бтайгаа хараад байж байсан болохоор яваад үхрээ аваад ирье гэхэд манай эгч одоо хэрэггүй ээ Боо ороод байна маргааш ах чинь очоод авна биз гэсэн. Бид хоёр үнээгээ саагаад гэртээ ороод болсон явдлыг ах Эд тайлбайрлаж хэлсэн. Маргааш нь манай ах Э үхрээ авахаар Бын гэрт очоод эргэж ирэхдээ үхэр алга байна Б бас алга гээд ирсэн. Манай ах Э Б манай үхрийг машинтайгаа ачаад явсан байж магадгүй хэрэв тэгсэн бол өөрийнхөө эгч Пд аваачиж Хархоринд өгөх байх гээд намайг утсаар яриад П эгчийг хаана байгаа талаар асуугаад малын мах авах эсэхийг нь мэдчих гэсэн би утсаар ярихад П эгч малын мах авна аа би Хархоринд байна гэж утсаар хэлсэн юм. Манай үхрийг хажуу саахалт айлын Б гэдэг ах туугаад явж байсан би сайн таньдаг учраас хараад шууд танисан. Мөн манай эгч Б надтай адил танисан. Манай малладаг мал учраас би сайн танина. Мөн манай эгч Б хараад таньж байсан. Б ах эхлээд манай хоёр үхрийг туугаад явж байгаад нэг үхэр нь явахгүй эргээд байхаар нь орхиод нөгөө үхрийг нь өөрийнхөө тууж явсан адуундаа нийлүүлээд туугаад явсан. Өөр айлын үхэр мал байгаагүй харин Бын тууж явсан адуу нь ойрхон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Гэрч Б.Ц дахин өгсөн: “...Манай үнээн зэлнээс өвөлжөөний үхэр байсан гэх газар хүртэл 1 км ч хүрэхгүй зайтай газар байсан ба тухайн 2 үхэр бол миний үхэр биш Г.Э ахын үхэр юм яагаад би манай үхэр гэсэн бэ гэвэл би Г.Э ахынд 4 жил хамт амьдраад тусдаа гарсан тиймээс тэдний малыг манай мал гэж ярьж сурсан би бол Быг таньдаг. Тэр өдөр Б нь бараан морь, бараан дээлтэй явсан, үхрээ бол зүсээрээ нь шууд л хараад таньсан ба ягаан халзан шүдлэн үхэр, улаан бяруу хоёрыг адуу уруу тууж байгаад улаан бяруу нь зугтаад өөрийнхөө үхэр үрүү ирсэн харин ягаан халзан шүдлэн үхрийг өөрийнхөө адуутай Б нь хамт туугаад аваад явсан би тухайн үед бүүр дурангаар харсан. Үлдсэн биш үнээн зэлэн дээрээс хэлээд бэлчээд явсан байсан үхрүүдээс тууж авсан бид хоёр хамгийн сүүлийнхээ үнээг саагаад сууж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Ц.Б өгсөн: “...Би тухайн үед уяа даага маллаж байсан юм. Тэгсэн нэг өглөө Э эхнэрийнхээ хамт ирээд үхэр алдчихлаа гэхээр би тэр хоёрт хандаад манай энэ хавиар ямар нь мэдэгдэхгүй урагшаа хойшоо машин яваад л байсан гэж хэлсэн. Тэрнээс биш Сыг машинтайгаа явсан гэж огт хэлээгүй. Байсан байгаагүйг бол би хараагүй тэглээ ч нэг нутаг усны хүмүүс учраас надад худлаа үнэн яриад байхад хэцүү байна. Би болсон зүйлийг болсноор нь хэллээ. Би бол нэг машин шөнө 03 цагийн үед явсан гэхдээ бол цагаан өнгийн бардактай гэж огт хэлээгүй. Хойноосоо урд зүгт төв замаар явж байсан машин байгаа юм. Би харанхуй байсан учраас тухайн машины марк, улсын дугаарыг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,

Гэрч Б.Б өгсөн: “...Би З, Э нарыг нэг нутгийн хүмүүс учраас танина. Намайг таньж олуулах ажиллагаанд орсон талаар Б мэдээгүй, би ч хэлээгүй. Мөн би юу болоод байгааг нарийн мэдэхгүй. Би Э халтар алаг морийг сойж унасан. Харин би өөрөө хар хөх өнгийн дээл өмссөн байсан. Би Э өвөлжөөний хашаан дотор хашсан байсан үхэр дотроос эрээн, хүрэн эвэртэй үхэр, мухар ягаан зүсмийн үхрүүдийг салгаж тууж явсан. Би өөрөө тууж явсан. Миний үхэр тууж байсан газраас та нарын үхэр зогсож байсан газар ил, мал тод харагдаж байсан. Ойрхон зайтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Гэрч Ү.Б өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын бөгсөөр 5 дугаар сарын эхээр ч билүү цаг хугацаа нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийн хавар Архангай аймгийн Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Өндөр хөх гэх газрын орчим нутагладаг  С буюу Зын ааваас наймааны өртгөндөө 1 тооны шүдлэн насны эр үхэр авахаар болсон. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас би Сын хөрш айл болох Э гэх хүнд 550.000 төгрөгөөр зарахаар болж тохиролцоод Сад хандаж таны надад зарсан шүдлэн насны эр үхрийг би Э ахад зарсан шүү ирэхээр өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд С надад хандаад миний үхэр бол биеэр шүдлэн үхэр гэхээр үгүй жижигхэн биетэй гэхдээ бол шүдлэн насны үхэр байгаа юм шүү гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж биеэр жижиг том нь яахав нэгэнт л би Э ахтай наймаа хийгээд мөнгө төгрөгөөр авсан учраас тэр шүдлэн үхрээ л өгчихөөрэй гэж хэлсэн. Түүнээс биш би өөрөө Эд зарсан үхрээ бол нүдээр хараагүй. Үхэр зарсаны дараа Э ах үхрээ Саас авсан л гэж байсан. Тэгсэн намар болохоор тухайн үхрээ алдсан Сын хүү С.Зыг туугаад аваад явсан гэж л надад Э ах ярьж байсан. Би Саас наймааныхаа оронд 2019 оны хавар ногооноор шүдлэх насны шүдлэн үхэр авах байсан харин С ах надад үхэр өгөхдөө шүдлэн насны үхэр гэж насыг нь зааж хэлсэн. Бид нарын наймаа хийх үед ногоо эд ургаж байсан учраас тухайн зарсан үхэр нь наймааны үед шүдлэн насны үхэр байх ёстой. 2019 оны 05 дугаар сард ногоо идэх үед монгол ёсоор бол шүдлэн насны үхэр болсон харин 2019 оны 08 дугаар сарын үед бол бариа буюу насны шүдлэн үхэр хангалттай болсон нас нь бол шүдлэндээ ханасан байх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/,
Гэрч О.Сын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр 08 дугаар сарын эхээр шиг санаж байна манайх хурганы үс аваад им тамга хийж будаж тэмдэглэж, тарилга хийсэн. Манай үхэр бол худаг дээрээ байсан адуундаа бол тухайн өдөр хүн огт яваагүй орой 18 цаг болчихсон байсан байх Б гэж дууддаг хүн нэг залуутай ирсэн. Тэр хүнд 1 үхэр зарсан, тэр өдөр Б бас хонь тэмдэглэлцсэн түүнээс хойш цаашаа айл руу явж 1 тооны үхэр Б гэх хүнд барьж өгсөн тэгээд өөр зүйл болоогүй. Тухайн зарж Б үхрүүд бол Э үхэр биш дан том эр үхрүүд байсан. Э гэх айл бяруу алдсан өдрийг хэлж байна. Б гэж дууддаг гэхдээ жинхэнэ нэр нь бол З байгаа юм. Яаж мэдсэн бэ гэвэл Э манайд нэг өглөө намайг үнээний зэлэн дээр ирээд манайхаас нэг бяруу үзэгдэв үү гэж асуусан би өөрийнхөө үхрээр орж үзэхийг хэлсэн. Тэгээд Э яваад өгсөн тэр өдөр нь манай хүү З, Сбат хоёр нь түлшний юманд л явсан байх зах банз л гэж яриад байсан гэж түүнд хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/,
Гэрч Л.Сбатын өгсөн: “...Би цагаан өнгийн портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын үед л худалдаж авсан түүнээс хойш надад байгаа. З нь 2019 оны 08 дугаар сард үхэр зарсан эсвэл миний машинд ачиж явсан зүйл байхгүй. Ямар ч байсан 8 сард манайх гэрийнхээ гадаа түлшгүй болсон учраас Зын хамт зах банзанд яваад Хотонтын хөрөө рамаа орж ирсэн боловч байгаагүй уул руу модонд явах гэхэд Боо орж байсан учраас сумын төвөөс гарахдаа замаар Б, Хадбаатар зэрэг айлуудаар орчихоод буцаад явсан. Түүнээс өөр газраар бол огт яваагүй. Түүний маргааш нь Төвшрүүлэх сум орж 120.000 төгрөгөөр зах банз худалдаж авсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Б нь манай гадаа ирээд мэнд ус ч байхгүй манай бух танай үхэрт гүйгээд ирэв гэж асуухаар нь би лав тууж ирээгүй шүү өөрөө манай үхрийн араас ирлээ шүү гэж хэлсэн. Тэгсэн Б эгч машинаасаа буугаад манайд орж ирэхээр нь эхнэр түүнд цай хийж өгөхөд  Б эгч танай үхэрт  нэг бух ирсэн тэгээд ирсэн шүү тэгсэнээ гэнэт за энэ бух ч яах бэ гэснээ З манай үхрээс нэг бяруу хөөгөөд явчихсан гэхээр нь би хэзээ бэ гэхэд манай үхрээс хөөгөөд явсан гээд л яриад байсан. Тэр үед би Э гэдэг айл 1 тооны үхэр алдсан талаар нь мэдсэн. Ер нь тэр Э гэх айл бол их сонин зан ааштай хүн бид нар дуугай яваад байхаар юу гэж бодоод байгаа талаар мэдэх зүйл алга, өөрөө бол хүн доромжлохдоо мундаг л хүн, манай нэг байдас тэдний адуунд азрагшаад тэдний адуунд яваад очсон юм. Тэгээд тэдний адуунд яваад очиход Э ах Б хоёр гэртээ байхгүй байсан, тэгээд би бага хүүд нь гүү татаж өгөөд хууч хөөрч байгаад манай энэ байдас азрагшаад тогтохгүй байна танай адуунд хэд хонуулаад авчихья гэж хэлээд явсан. Маргааш нь орой манайх тугалаа хашчихаад байж байхад Э ах залгаад ярихад Э ах нь нилээн халамцуу янхан хүний янхан адуу адуунд ирсэн байдаг юм байна адуу нь янхан бол эзэн янхан байдаг юм гээд янхан гичийгээ ав гэж ярьж байсан. Тиймээс зан ааш нь харагдаж байгаа шүү дээ намайг хоёр ч удаа доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,
Гэрч Я.Эын өгсөн: “...2019 оны 08 сард байсан. Би яагаад санаж байна гэхээр Сын, З нар айрагны хөрөнгө авахаар Хотонт сумын төвөөс ирсэн. Ирээд үер буусан учраас гол гараагүй, модонд явж чадаагүй гэж надад хэлж байсан. Миний санаж байгаагаар өглөө ээжийн гүү саамаа саах гээд байх үед ирсэн гэхээр 09-10 цагийн үед орчимд ирээд л төд удалгүй явцгаасан. Тэр хоёр манайд ирэхдээ цагаан өнгийн бардакгүй портертой ирсэн. Мод зарах хүн байна уу гээд сураад байсан. Машин дээр мал ачаагүй байсан. Намайг манай нутгийнхан Б гэж дууддаг. Манай найзыг мөн Б гэдэг ба П Б гэдэг. Манайд С, З нар ирэхийн урьд өдөр нь Б нь миний портер маркийн машины Зын аав Саас үхэр ачиж ирэхээр аваад явсан. Тэр өдрөө манайд авчирч өгөөгүй байсан. Б өглөө эрт аваад маргааш өглөө нь 11 цагийн орчимд манайд авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/, 
Гэрч И.Н өгсөн: “...2019 оны наадмын дараа С бат, З нар манайхаас айрагны хөрөнгө авахаар ирсэн. Ирэхдээ мод зарах хүн сураглаад явсан. Тэд манайд ирэхдээ цагаан өнгийн ачааны машинтай явж байсан. Манайхаас хөдлөөд Хадбаатар гэх айлын гадаа очсон харагдаж байсан. Манайд өглөөгүүр л ирсэн. Миний бодлоор 09-10 цагийн орчимд ирсэн. Манайд бол онцын зүйл яриагүй. Машин дээрээ мал ачаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/, 
Гэрч А.Г өгсөн: “...Манайх Э гэх айлтай олон жил саахалт нутаглаж байна. Манай мал тэднийх рүү бэлчээд байдаггүй, хааяа цаг агаарын байдлаас болж ганц нэг очих тохиолдол бий. Би тэдний өвөлжөөн дээрээс өөрийнхөө малыг тууж авчирч байсан тохиолдол байхгүй. Э, З нар нь олон жил айл нутаглаж байгаа болохоор нэгнийхээ малыг дэндүү сайн мэднэ. Э өвөлжөөний ойр орчимд Зын мал л бэлчинэ. Он, сарыг нь санахгүй байна. Э ахынд очиход манай 1 үхрийг адуутай хамт Сын хүү хөөгөөд явчихлаа, чи буцахдаа хэлээд ирээрэй гэсэн. Түүнийг нь би Сад хэлсэн. Өөр зүйл болоогүй. Мөн тэдний үхэр нь алга болдог өдөр манай гадаа хар ногоон өнгийн портер С ахынхыг сураад явсан байсан. Би түүнийг Болд Б байх л гэж бодсон. Учир нь тэр өдөр Б, Б, С ахынхаас үхэр худалдаж авч байна гэж сонссон. Э өвөлжөөний орчимд С болон Э мал бэлчдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/,
Гэрч Б.Иийн өгсөн: “...Би овоо тахиж байсан орой Э гэх айлаас гэртээ ганцаараа ирсэн. Намайг Э ахынхаас ирэхийн өмнө С ах чи хар Хгийнд очоод Сосорбарам, З хоёр тэдний байгаа талаар мэдээд өгөөч, манай үхрийг туугаад явчихсан гэхээр нь Хгийнд очиход З, С нар архи уугаад сууж байсан. Тэгээд З, Хадбаатарын хүүхэд бид гурав тэднийд унага уялцах гээд байж байхад З нь Суварга хайрхан ууланд гараад ирлээ. Хулгай хийсэн ч баригдахгүй гэж яриад байсан. Тэгээд би удалгүй явсан. З нь дүүгийнхээ хамт мотоцикль уначихсан Э ахын өвөлжөөний зүүн талаас нь адуу туусан явж байгаад Э ахын өвөлжөөний эх рүү үлдээчихээд баруун тийшээ гэрээдээ яваад өгсөн. Харин би адуутайгаа хамт үхэр мал тууж явсныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90/,
Гэрч Д.С өгсөн: “...Э ахын өвөлжөө, намаржаа нь Барчингийн шанд гэх газар байдаг. Манай өвөлжөөнөөс 500 орчим метр зайтай. З нь манай хойд талд хаваржиж, өвөлждөг. Манай мал сүрэг хойноосоо урд зүгт байдаг. Адуу үхэр, мөн ямаа байхгүй гэрийнхээ ойролцоо хавар, өвөл бэлчээрлэдэг. Зун намрын цагт 22 км газар нүүж Хүйсийн овоо орчимд нутагладаг. Миний мэдэхээр хамрын наана, цаана нутагладаг Сын мал л бэлчээрлэдэг. Харин өвлийн цагт Өгийнуур руу бэлчээрлэдэг. Түүнээс хавар, зун, намрын цагт бол тэдний өвөлжөөнд өөр айлын мал бэлчээд байдаггүй. Манайх 2019 оны 07 дугаар сард Хотонт сумын Хөөвөр багийн Хүйсийн голд буугаад Намар 11 дүгээр сард буцаж ирсэн. Тэр үед манай мал Хүйсийн голд байсан. Би л малдаа явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/,
Гэрч А.Ц өгсөн: “...жил бүрийн 06 дугаар сард нүүдэл хийж Э хойд талаас нүүж, 11 дүгээр сард өвөлжөөгөөрөө л ойртдог. 2019 оны 06 дугаар сард манай адуу Э өвөлжөөнд бэлчээгүй. Намаржааны цагаар Э өвөлжөө намаржааны газарт бол Өгийнуур сумаас Н гэх айл ойролцоо нутаглаж, намарждаг. Бусад айлууд зуслан, намаржаагаараа их холдоод буудаг. Цас орохоор л Этай саахалт буудаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,
Гэрч Ц.Б дахин өгсөн: “...Манай адуу Э өвөлжөөгөөр бэлчдэггүй. Би тухайн нутагт 30 орчим жил нутаглаж байна. Э өвөлжөөний орчимд Сын мал идээ ойролцоо бэлчдэг. Э надад хандаад машины гэрэл харсан талаараа цагдаад үнэнээр нь мэдүүлээд өгөөрэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
Гэрч Ч.Г өгсөн: “...Манайх энэ нутагт 20 гаран жил нутаглаж байна. Намрын цагт Дөрөлжний ар гэх газарт намарждаг. Харин Э намаржаа нь манай намаржаанаас зүүн тийш 5-6 км зайтай байдаг. Манай мал гэрийн ойролцоо буюу баруун талаараа л бэлчдэг. Э өвөлжөөний орчмоос бэлчээдэггүй. Манай гэрээс малд явдаг нь би, тэглээ ч манай мал зүүн зүгт явдаггүй. Намаржаагаар С, С бат, Б гэсэн айлууд Этай ойролцоо нутагладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Гэрч З.Х өгсөн: “...З нь байнга манайхаар ирээд байдаггүй өнгөрсөн жилийн намар манайхаар нэг удаа л ирсэн тэрийг л ярьж байгаа байх. Ирэх үедээ Сбатын хамт цагаан өнгийн ачааны машинтай уул руу гарч гишүүнд явах гэсэн чинь газар нойтон машин мод руу орохгүй байна гээд Хотонт сумын төвөөс 12 цагийн орчим л явж байсан. Тэр үед манайд Төвшрүүлэх сумаас Тайван лам ирсэн цай ууж байсан учраас Сбат, З нартай тухтай хууч хөөрч чадаагүй харин С бат л гишүү авч чадсангүй Төвшрүүлэх сум орж зах банз авна л гэж ярьж байсан. Тэгээд л манайд айраг ууцгааж сууж байгаад нээх удалгүй тэгээд л явсан. Тухайн үед Э хүргэн Бандиа гэж дууддаг И манайд ороод ирсэн сууж байсан. Юу ч яриагүй дуугай л суугаад байсан би ч тэр хоёртой юм ярих зав байгаагүй. Гэрээс гарч хараагүй учраас сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/,
Гэрч Д.Х дахин өгсөн: “...2019 оны 08 дугаар сар гарах нь гарсан байсан цаг хугацааг нь бол одоо нарийн сайн санахгүй байна. Нэг өдөр Бенз Б гэж дууддаг Б ахын хамт түүнийг найзынх нь портер машиныг гуйж аваад Архангай аймаг Хотонт сум Хөөвөр баг Хар чулууны булаг гэх газарт нутагладаг Монхор гэж дууддаг буюу С гэх аймгийн алдарт уяачийнд очиж үхэр авахаар явцгаасан. Тэднийд очих үед багцаагаар гэгээ тасрах дөхөж байсан харин цагийн нь бол мэдэхгүй байна ямар ч л байсан бид хоёрыг очих үед С ах нь 2 эрэгтэй хүүхэд, эхнэрийн хамт хаваржаан дээрээ хонь, ямаа будгаар тэмдэглэж байсан. Бид хоёр ч гэсэн хамт тэмдэглэлцэж өгсөн. Хонь, ямаа тэмдэглэж дуусахад гэгээ тасарсан байсан. Тэгээд Саас хязаалан насны бөөр алаг үхэр авсан дараа нь цаашаа яваад миний танихгүй айлын гаднаас бас бөөр алаг зүсмийн хязаалан насны үхэр аваад бид хоёр буцсан. Одоо бол үхрийнхээ зүсийг бол сайн мэдэхгүй байна ямар ч байсан биеэр том хязаалан насны үхрүүд байсан бөгөөд хоёр үхэр хоёулаа бөөр алаг үхэр байсан. Б ах бид хоёрыг гэрт нь очих үед гэр нь эзгүй байсан тэгээд хаваржаан дээр яваад очиход С ахынхан дөрвүүлээ хамт байсан. Бид хоёрыг очсоноос хойш бол тэдний хүүхдүүдээс малд явсан хүүхэд байхгүй бүгд хамт хонь тэмдэглэж будсан. Ямар өнгөөр будсан талаараа санахгүй байна. Архангай аймаг Хотонт сумаас С гэх айлд очих үедээ Э ахын намаржааны зүүн талаар гараад С гэх айлд очсон буцах үедээ ч ялгаа байхгүй тухайн замаараа буцсан. Архангай аймаг Хотонт сум Хөөвөр баг Барчингийн шанд гэх газар нутагладаг тэгээд өвөлжөөний баруун урд зүгт маш ойрхон намаржидаг бид хоёр явахдаа намаржааных нь хойгуур өвөлжөөнийх нь урдуур гараад явсан, буцаж ирсэн. Хэрвээ бид хоёрыг явж байхыг харсан бол мэдэх боломжтой дөнгөж намаржааны яг ардуур 100 орчим метр зайтай явсан бөгөөд тухайн өдөр Б ах бид хоёр хөх өнгийн өндөрлөгөөтөй портер маркийн машинтай явсан юм. Тэр талаар Э ахаас асуухад мэдэгдэх байх. С гэх айлаас гарч дараагийн айлд очиж нэг үхэр ачаад буцах гээд явах үедээ төөрөөд эхлээд үхэр авсан Сынд ирээд Э ахын намаржааны араар гарсан замаар яваад сумын төвд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105/,
Гэрч Д.Х дахин өгсөн: “...тухайн үхрүүдийг шөнө Архангай аймаг Хотонт сум Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Артхан рестораны хашаанд авчирч уясан. Тэгээд нэг үхрийг нь хонуулаад маргааш өдөр нь 14 цагаас 15 цагийн хооронд Батчимэг, О, Д нарын хамт гаргаж янзалсан харин нэг үхрийн нь дахиж нэг хонуулаад буюу авчирсан өдрийнхөө маргааш нь гаргаж Б, О, Д  нарын хамт гаргаж янзалсан. Гэхдээ бол тухайн өдрийг нь бол би сайн хэлж мэдэхгүй байна. Би ер ганц нэг хүнтэй гардаж янзалдаг байсан. Тэр хоёр үхрийг янзалхаас өмнө бол үхэр гаргаж янзлаагүй. Тухайн хоёр үхрийг гаргаж янзалсанаас хойш бол үхэр дахиж гаргаж янзлаагүй байж байгаад Артхан рестораны эзэн нь солигдсон юм. Тэрийг бол би ёстой мэдэхгүй би бол малыг нь гаргаж өгдөг харин дотор ажиллаж байгаа хүмүүс шулж янзалдаг. Мал гаргаад л тэр өдрөө шулж янзалдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/,
Гэрч П.Бын өгсөн: “...Миний ажилладаг Артхан зоогийн газар нь Зын аав болох Саас нэг үхэр зээлээр худалдаж авсан түүнийхээ өрийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зоогийн газраас гаргуулж аваад тухайн өдрөө аваачиж өгөх гэж байгаад машин олдоогүй нэг хоноод 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мах Б буюу Эын эзэмшлийн хөх өнгийн модон өндөрлөгөөтэй портер маркийн машиныг гуйгаад хамт ажилладаг Хадбаатарын хамт Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Хар чулууны булаг гэх газарт нутагладаг С ахынх руу явцгаасан. Яг хэдэн цагийн үед явсангаа санахгүй байна гэхдээ С ахын очоод хониноос нь тэмдэглэлцэж хэсэг удсаны дараа гэгээ тасарч байсан. Тэгээд хаваржаанаас нь намаржаан дээр нь ирэх үед тэдний үхэр гэртээ ирсэн байсан. Тэднийхээс нэг тооны бөөр алаг үхэр худалдаж аваад, хажуу талынх айлаас бас нэг бөөр алаг үхэр худалдаж авсан ба тухайн 2 үхэр нь хоёулаа хязаалан насны үхэр байсан бөгөөд тухайн 2 үхрээс өөр үхэр худалдаж авсан зүйл бол байхгүй. Тиймээс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би С гэх айлд очсон биднийг очих үед С ах эхнэр 2 хүүхдийн хамт хаваржаан дээрээ байсан. Тэнд нь З хамт байсан. З малд яваагүй угаасаа харанхуй болсон үхэр нь гаднаа ирсэн байсан адуу нь хаана байсан талаар нь мэдэхгүй байна. Намайг очсон цагаас хойш З түүний дүү хоёр бол үхэр мал барилцаж өгөөд харанхуй болтол хөдлөөгүй юм ямар сайндаа би буруу зам хөөгөөд буцаад С гэх айлд ирсэн. Архангай аймаг Хотонт сумаас С гэх айлд очих үедээ Э ахын намаржааны зүүн талаар гараад С гэх айлд очсон буцах үедээ ч ялгаа байхгүй тухайн замаараа буцсан. С ахынд очихдоо Э гэх айлын намаржаа буюу хаягаар нь бол дайрч гарсан зам байдаг. Хэрвээ гаднаа ажил хийгээд явж байсан бол харах боломжтой бараг Э ахын хаяагаар нь шахуу гардаг замтай тухайн үед бол хөх өнгийн модон өндөрлөгөөтэй портер маркийн машинтай явсан. С гэх айлаас гарч дараагийн айлд очиж нэг үхэр ачаад буцах гээд явах үедээ төөрөөд эхлээд үхэр авсан Сынд ирээд Э ахын намаржааны араар гарсан замаар яваад сумын төвд ирсэн. Цагийг нь бол сайн мэдэхгүй байна Боо орж байсан гадаа харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111/,
Гэрч И.Б өгсөн: “...3үс, насыг нь бол би сайн санахгүй байна ямар ч байсан бяруу шүдлэн үхэр бол биш байсан. Бид нар байнга үхэр мал гаргаж янзалдаг учраас яг ямар үхэр болох талаар нь санахгүй байна миний санаж байгаагаар бол нэг үхэр л гаргаж янзлаад, гэдэс дотрийг цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,
Гэрч Д.О өгсөн: “...Миний санаж байгаараа 2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна. 2 тооны үхрийг Б, Хадбаатар нар авчирсан, авчирсан үхрүүд нь бол эрээн зүсмийн зүстэй үхрүүд байсан ба биеэр том ямар ч байсан бяруу, шүдлэн насны үхэр бол биш байсан тэгээд би сүүлийн үхэр гаргаж янзлахад нь хамжилцаж гаргалцсан. Эхний үхрийг гаргаж хэн хэн гаргаж янзалсан талаар мэдэхгүй байна. Тухайн авчирсан 2 үхэр нь бол том биетэй үхрүүд байсан ба шүдлэн насны үхэр л лав биш тэглээ ч манай ажиллаж байсан газар бие томтой мах ихтэй үхрүүд гаргаж янзалдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/,
Гэрч Д.С өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна манай хоолны газрын эзэн нь солигдоогүй байх үед Б, Х нар нь 2 тооны үхэр олж ирсэн ба би зүсийг нь бол мэдэхгүй байна манай хоолны газар үхэр гаргаж л байдаг учраас тэр болгон сайн анзаараад байдаггүй. Тэгээд авчирсан 2 үхрийг нь Хадбаатар ахтай хамжаад гаргаж янзалцаж өгсөн. Тэр авчирсан 2 үхэр нь бол биеэр том үхэр байсан ба жижигхэн биетэй үхэр бол авчраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,

Гэрч Б.А  өгсөн: “...З нь манай Тэнгэрийн долоон од ХХК-д ажилладаг. Манай ХХК нь улирлын чанартай ажилладаг. Одоо манай компани Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах Мэргэжилд сургалт үйлдвэрлэлийн төвийн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Зыг багаас мэддэг болсон. З нь зан байдлын хувьд ааш зан сайтай даалгасан ажлыг сайн хийж гүйцэтгэдэг хүнтэй маргалдах мууцалдах асуудлыг миний мэдэхийн гаргаж байгаагүй. Би хувьдаа даруухан хүүхэд л гэж бодож явдаг. Аав, ээж нь Архангай аймгийн Хотонт суманд малчин хүмүүс байдаг. Малчны гаралтай хүүхэд байгаа юм. Зыг Б гэж дууддаг. З нь миний нүдэнд архи ууж, тамхи татдаг зүйл анзаарагдаагүй. Нүднээс далд архи ууж, тамхи татдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Би Зыг цэргийн алба хаасан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120/,
С.Зын яллагдагчаар өгсөн: “...тогтоолтой холбоотой тайлбар байна. Би тэр өдөр гэртээ байсан. Адуу тууж яваагүй. Би яг юу гэж хэлэх учраа олохгүй байна. Э мал алдсан гэх өдөр нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт ордог байх Өндөрхөх гэх зуслан дээрх гэртээ ээж Э, аав С, дүү А, Б Б нэг жолоочийн хамт байсан. Тухайн үед бэнз Б хөх өнгийн портер маркийн машинтай манай аавтай үхрийн наймаа хийгээд тэр үхрээ авах гээд ирчихсэн байсан. Тэгээд 20 цагийн үед 2 үхрээ аваад машиндаа ачаад явсан. Тэр өдөр зуслангийн ойролцоо гэх газарт аав ээж дүүгийн хамт хонио тарьж, туулаг өгөөд, ноос авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-140/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19/,
Г.Э малын А дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44/,
Хохирогч Г.Э хулгайд алдсан гэх 1 тооны шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /хх-ийн 122/,
Бжигон овогт Сын З /РД: АИ93061517/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 145/,
Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай тодорхойлолт /хх-ийн 146/,
Ял шийтгэлтэй эсэх хуудас /хх-ийн 147/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч  С.Зт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.З нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Барчингийн Шанд гэх газраас хохирогч Г.Э эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 2012................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.З нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Барчингийн Шанд гэх газраас хохирогч Г.Э эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж,  түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Г.Э өгсөн: “...Ж гэх айлаас 1 тооны шүдлэн насны эр үхэр худалдаж авсан юм. Тухайн авсан үхрээ 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хүртэл үхэртэй сүрэг болгож маллаж байгаад 08 дугаар сарын 09-ний өдөр хулгайд алдсан юм. Манай алдсан үхэр сүрэг дотроо байдаг шүдлэн насны эр үхэртэй хамт байнга бэлчээрт бэлчдэг. Тухайн алддаг өдөр манай эхнэр Б дүү Цтай хамт үнээгээ сааж байхад гэрийн гадаа ирж явсан манай шүдлэн насны ягаан халзан эр үхрийг айл саахалт нутагладаг Б гэх залуу өөрийн адуутайгаа нийлүүлээд тууж явахыг манай эхнэр Б болон дүү Ц нар харсан гээд надад хэлсэн. Би гэртээ байсан болохоор яг хараагүй араас нь явах гэтэл тухайн үед Боо орж байсан болохоор маргааш очоод үхрээ авъя гэж бодсон. Маргааш нь Бын гэрт үхрээ авахаар очиход Б байхгүй байсан харин түүний аав С гэртээ байж байсан. Би Саас манай ягаан халзан шүдлэн үхэр танай энэ хавиар харагдав уу гэхэд С надад би ойрын 4 хоног архи ууж байгаад гэртээ ирж байна би бол ойрд малд яваагүй байгаа харин манай хүү Б л малдаа яваад байгаадаа гэж хэлсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/,
Гэрч М.Бы өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн гадаа намайг үнээгээ саагаад байж байхад зарим нэг сувай үхэрнүүд ирээгүй байсан. Манай дүү Ц бид хоёр үнээ сааж байтал Ц надад манай 2 эр шүдлэнг манайхтай айл саахалт байсан Б гэх хочтой залуу туугаад явчихлаа 1 шүдлэн нь наашаа эргэсэн чинь нөгөө шүдлэнг нь адуундаа нийлүүлээд туугаад явчихлаа гэж хэлсэн. Ц би яваад үхрээ туугаад ирье гэхээр нь би яах юм бэ Боо ороод байна маргааш өглөө авъя гэж хэлсэн. Гэтэл маргааш нь үхрээ авах гээд манай нөхөр Э Бын гэрт очиход манай үхэр байхгүй байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51/,
Гэрч Б.Цын өгсөн: “...Би үнээгээ саагаад байж байтал гэртээ ирж байсан манай хоёр үхрийг морьтой хун туугаад байх шиг харагдсан. Би гайхаад дурандаад үзэхэд бараан морь унасан манайхтай айл саахалт нутагладаг Б гэх хочтой залуу манай хоёр шүдлэн үхрийг туугаад явж байсан. Би цааш нь харахад манай нэг үхэр гэр рүүгээ эргээд явахад үлдсэн ягаан халзан үхрийг Б туугаад өөрийн адуундаа нийлүүлээд аваад явчихсан. Быг манай үхрийг туугаад явж байхыг би эгч Бтайгаа хараад байж байсан болохоор яваад үхрээ аваад ирье гэхэд манай эгч одоо хэрэггүй ээ Боо ороод байна маргааш ах чинь очоод авна биз гэсэн. Бид хоёр үнээгээ саагаад гэртээ ороод болсон явдлыг ах Эд тайлбайрлаж хэлсэн. Маргааш нь манай ах Э үхрээ авахаар Бын гэрт очоод эргэж ирэхдээ үхэр алга байна Б бас алга гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,
Гэрч Ү.Б өгсөн: “...өнгөрсөн жилийн хавар Архангай аймгийн Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Өндөр хөх гэх газрын орчим нутагладаг  С буюу Зын ааваас наймааны өртгөндөө 1 тооны шүдлэн насны эр үхэр авахаар болсон. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас би Сын хөрш айл болох Э гэх хүнд 550.000 төгрөгөөр зарахаар болж тохиролцоод Сад хандаж таны надад зарсан шүдлэн насны эр үхрийг би Э ахад зарсан шүү ирэхээр өгчихөөрөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/ Хохирогч Г.Э хулгайд алдсан гэх 1 тооны шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /хх-ийн 122/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   
Харин шүүгдэгч С.З болон түүний өмгөөлөгч В.У:“...хохирогч Г.Э нэг тооны үхрийг хулгайлаагүй тул С.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд хохирогч Г.Э өгсөн:”... 08 дугаар сарын 09-ний өдөр хулгайд алдсан юм. Манай алдсан үхэр сүрэг дотроо байдаг шүдлэн насны эр үхэртэй хамт байнга бэлчээрт бэлчдэг. Тухайн алддаг өдөр манай эхнэр Б дүү Цтай хамт үнээгээ сааж байхад гэрийн гадаа ирж явсан манай шүдлэн насны ягаан халзан эр үхрийг айл саахалт нутагладаг Б гэх залуу өөрийн адуутайгаа нийлүүлээд тууж явахыг манай эхнэр Б болон дүү Ц нар харсан гээд надад хэлсэн...”гэх мэдүүлэг гэрч М.Бы өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрийн гадаа намайг үнээгээ саагаад байж байхад зарим нэг сувай үхэрнүүд ирээгүй байсан. Манай дүү Ц бид хоёр үнээ сааж байтал Ц надад манай 2 эр шүдлэнг манайхтай айл саахалт байсан Б гэх хочтой залуу туугаад явчихлаа 1 шүдлэн нь наашаа эргэсэн чинь нөгөө шүдлэнг нь адуундаа нийлүүлээд туугаад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51/,Гэрч Б.Цын өгсөн: “...Би үнээгээ саагаад байж байтал гэртээ ирж байсан манай хоёр үхрийг морьтой хүн туугаад байх шиг харагдсан. Би гайхаад дурандаад үзэхэд бараан морь унасан манайхтай айл саахалт нутагладаг Б гэх хочтой залуу манай хоёр шүдлэн үхрийг туугаад явж байсан. Би цааш нь харахад манай нэг үхэр гэр рүүгээ эргээд явахад үлдсэн ягаан халзан үхрийг Б туугаад өөрийн адуундаа нийлүүлээд аваад явчихсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/  зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.З үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.      

“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж  тус тус  хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.З нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр, “Барчингийн Шанд” гэх газраас иргэн Г.Э 1 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үйлдэл байх тул шүүгдэгч С.Зт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч С.Зыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эд 700.000 /долоон зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 122 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч С.Заас 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух Ц овогт Гн Э /РД:/-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.   
 
          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч С.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч С.Зт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх боловч  шүүгдэгч С.Зын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан уналга буюу морийг ямар насны морь байсанг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоогоогүй байх тул түүнээс   гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ буюу морийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлээгүй болно.

Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ...” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан учир шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана эдлүүлэхийг тусгайлан заагаагүй болно.
 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Сын Зыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
С.З нь шүүхээс оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заас 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух Ц овогт Г Э /РД:/-д олгосугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

    6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ